Вольфганг Квиссер
Шинэ толь №26, 1999
Түлхүүр үг: ардчилсан, зах зээлийн эдийн засаг, Эдийн засгийн өсөлт, либералчлал, амь тариа, шок эмчилгээ
Оршил
Төв болон Зүүн Европын орнуудын ардчилсан, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үйл явц нь дэлхий дахины түүхэн дэх чухал үйл явдал бөгөөд түүний үр дүн, алдаа оноог барууны ардчилагчид, мөн ялангуяа баруун Европын орнууд ихээхэн сонирхож байна. Энэ үйл явцын цар хүрээ Хятад, Вьетнамыг дээрхи асуудалд хамруулваас дэлхийн нийт хүн амын 3/1 нь энэхүү шилжилтийн үйл явцад хамрагдаж байгаагаар тодорхойлогдоно.
Эдийн засгийн чинээлэг байдал нь ардчилал тогтвортой хөгжих суурь үндэс болдог. Эдийн засгийн өсөлт буурваас үндэсний мөнгөн тэмдэгтийн доллартай дүйцэх ханш унаж, инфляц нэмэгдэн, улмаар улс оронд улс төрийн хямралт байдал нүүрлэж, энэ бүхэн эцсийн дүндээ Европын өнөөгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлнэ. Ийм учрээс Европын Холбооны өндөр хөгжилтэй, гишүүн орнуудын интеграци нь шилжилтийн үйл явцыг нэлээдгүй хугацааны турш улс төр, эдийн засгийн хувьд баталгаажуулахад онцгой үүрэг гүйцэтгэж байна. Зүүн Европын эдийн засгийн хөгжилт нь Европын Холбооны хувьд чухал байр суурь эзэлдэг. Үүнтэй холбогдуулж дараахь жишээ баримтыг дурьдаж болно. Европын Холбоонд гишүүнээр элсэн орох хүсэлт бүхий зүүн Европын 10 орны газар нутаг, хүн амын хэмжээ нь өнөөгийн Европын Холбооны гишүүн 15 орны газар нутаг, нийт хүн амын 3/1-тэй тэнцэж байна. Гэхдээ эдгээр орны дотоодын нийт бүтээгдэхүүн нь Европын холбооны дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 4 хувийг эзэлж байгаа юм. (Нэг хүнд ойролцоогоор 12% оногдоно гэсэн үг) (1 дүгээр хүснэгт). Зүүн Европын эдгээр оронд улс төр, эдийн засгийн шилжилтийн үйл явц эхлээд 7 жил болсныг тохиолдуулан, энэхүү хугацаанд бий болсон туршлагыг нэгтгэн бичихийг зорив. Гэхдээ зарим хэсэгт Зүүн Азийн шилжилтийн үеийн орнууд болох Хятад, Вьетнамын туршлагыг бас харууллаа.
Шилжилтийн явц ба стратегийн үзэл баримтлалууд: Тойм
- Шилжилтийн талаарх радикал оролдлогууд.
Өнгөрсөн хугацаанд шилжилтийн талаар оновчтой стратеги боловсруулахад онолын болон судалгааны дадлага туршлага дутагдаж байсан нь мэдээж. Хэдий тийм боловч зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бүхий хөгжингүй хийгээд хөгжиж буй орнуудын онол, туршлагаас (Дэлхийн хоёрдугаар дайны дараахь Герман улс, Олон улсын валютын сангийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр) үзэхэд шилжилтийн талаархи радикал үзэл баримтлалд илүү ач холбогдол өгч байв. Шилжилтийн олон дамжлагат стратегитай харьцуулбал радикал үзэл баримтлалын нэгэн үндсэн хэлбэр загвар байх ба үүнийг амь тариа нэрлэдэг. Энэхүү амь тариагаар эхний үе шатанд зах зээлийн хүчин чадлыг эхнээс нь бүрэн хэмжээгээр ашиглахын тулд үнийг болон гадаад худалдааг өргөн хүрээгээр либеральчлах, тухайн орны төлбөрийн гол хэрэгсэл болсон мөнгөн тэмдэгтийг эхний ээлжинд хагас чөлөөтэй хөрвөх (энэ явцад мөнгөний ханш унах нь тодорхой) чадвартай болгохыг чухалчлан үздэг. Энэ арга хэмжээ нь шилжилтийн явцад учирч болох хямралыг үүсгэх нөхцөл байдал, эрсдэлийг нарийн тооцож, хяналтанд байлгах зорилгоор эдийн засгийн тогтвортой бодлоготой хамтран хэрэгжинэ. Төрийн татаасыг дээд хэмжээгээр багасгах ажлыг зээлийн хэмжээ багасгах бодлоготой уялдуулснаар улсын үйлдвэрийн газрын талаар төсвийн хатуу бодлого баримталж, тэдгээрийн үйл ажиллагааг зах зээлийн эдийн засгийн эхний онцлог нөхцөл байдалд зохицоход шахалт үзүүлнэ.
Томоохон үйлдвэрийн газрын хувьчлалыг үр ашиг бүхий үнийн тогтолцоо бүрдүүлсний дараагаар буюу шилжилтийн үйл явцын хоёр дахь үе шатанд хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй. Учир нь зөвхөн үр ашиг бүхий үнийн тогтолцооны үндсэн дээр тухайн үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой. Гэхдээ энэхүү арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй (жишээлбэл, ваучер хувьчлал буюу хувьцааг үнэгүй аргаар тараах). Эхний үед хөдөлмөр болон санхүүгийн зах зээл нь тодорхой хэмжээгээр зохицуулагдаж байх болно. Жишээлбэл, цалингийн хяналт, учир нь эдгээр зах зээлийн үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэгч байгууллагын бүтцийн өөрчлөлт (жишээлбэл, хувьчлал, ажлын чадвартай арилжааны банк) зэрэг нь эхэндээ хараахан бүрдэж амжаагүй байсан үе юм. Өмч хувьчлалыг явуулах хурд байгууллагуудын бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан хөдөлмөрийн болон санхүүгийн зах зээлийг аль болох чөлөөтэй болгож ирдэг. Гэхдээ шилжилтийн үеийн зарим чухал арга хэмжээг төр өөрөө бие даан удирдан, зохион байгуулах щаардлагатай байдаг. Анхаарал татахуйц, төрийн хамгаалалтад байх ёстой гэж үзсэн салбаруудад үнийн зохицуулалт хийж төрөөс татаас өгнө. Гэхдээ аж үйлдвэрийн зөвхөн нэг салбарыг илүүтэй хамарсан бодлого явуулдаггүй. Шилжилтийн үйл явцын хоёр дахь шатанд өмчийг шилжүүлэх болон зах зээлийн нийгэмд шаардлагатай зарим байгууллагын тогтолцоог шинээр бүрдүүлэх явдал олон жилээр үргэлжилж ч болно. Шилжилтийн талаарх радикал үзэл баримтлал нь эцсийн дүндээ зөвхөн шилжилтийн үйл явцын хурдацаас төдийгүй түүнд итгэх итгэл, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогын алхам алхмаар, тасралтгүй үргэлжлүүлэх чадвараас ихээхэн шалтгаална.
Шилжилтийн талаарх радикал үзэл баримтлал болон олон дамжлагат үө шат бүхий стратегийг хооронд нь харьцуулан үзвэл, нэг талаар бодлогын хувьд хэт хялбарчилсан байдал ажиглагдах боловч нөгөө талаар шилжилтийн үйл явцад хэрэгжүүлэх бодлогын ялгаатай философийг харуулна. Гэхдээ энэхүү хоёр стратегийн аль нь ч өнөөг болтол дангаараа хэрэгжээгүйг анхаарч үзэх хэрэгтэй. Шилжилгийн явц хэдий чинээ удаан үргэлжилнэ, төдий чинээ янз бүрийн холимог хэлбэр илрэх бөгөөд энэ нь эрх баригч улс төрийн хүчний халаа, солионоос бас тодорхой хэмжээгээр хамаарна. Үүнтэй холбогдуулан, шилжилтийн эхний үе шат болсон эхлэл хоёрдугаар үе шат болох өрнөлт, бэхжилтийн асуудлыг бас бодолцох шаардлагатай болдог. Хуучны БНАГУ-ыг онцлогтой хэмээн тусад нь авч үзэж, Польшийн Лесцек Балцеровичийн эдийн засгийн хөтөлбөр, хуучин Чехословак улсын Вацлав Клаусын эдийн засгийн бодлого шилжилтийн талаарх радикал үзэл баримтлалд хамгийн их дөхөж очсон гэж үзэж болно. Хэдийгээр энэхүү хоёр орны эдийн засаг өөр өөрийн гэсэн тэс өөр онцлогтой боловч (Польшийн эдийн засгийн дээд зэргийн хямрал, гадаадын их хэмжээний өр, Чехословакид дотоод болон гадаад эдийн засгийн бага зэргийн тэнцвэргүй байдал гэх мэт) хоёр улс хоёулаа 90 оны эхэн үеэр эдийн засгаа аль болох чөлөөтэй болгох макро түвшний тогтворжуулалтын бодлогыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.
Гэхдээ шилжилтийн хоёр дахь үе шат болсон бататган хамгаалах дамжлага члгаатай явагджээ. Чехословак улс нь өмч Хувьчлалыг иргэддээ үнэгүй хувьцаа тараах арга замаар нэн хурдацтай хэрэгжүүлжээ. Польшид өмч хувьчлалын асуудал улс төрийн маргаан, зөрчлөөс шалтгаалан нэлээд удааширсан боловч хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрийн газрын өмчийг хувьд шилжүүлэх явц ажил хэрэгч, үр дүнтэй явагдсан. Улмаар 1996 оноос Польш улс нь их хувьчлалыг өөртөө тохируулж өөрчилсөн ваучер аргаар явуулж эхэлжээ. Чех, Словак улсыг хоёр хуваагдсаны дараа Чех улсын хувьд өмч хувьчлалын үйл явцыг цааш нь эрчимтэй үргэлжлүүлж, харин Словакийн төр, төслийн удирдлагууд энэ үйл явцаа удаашруулжээ. Дээрхи хоёр орны хувьд эрх зүйн болон төрийн байгуулгагын бүтцийн шинэчлэлт, өөрчлөлт хоёуланд нь бараг адил түвшинд амжилттай явагдсан. Асуудлын хувьд нэлээд ээдрээ түвэгтэй байгаа салбар нь санхүү болон нийгмийн хамгааллын шинэчлэлт байв. Ингэснээр шилжилтийн үйл явцыг хэрэгжүүлж байгаа бусад орнуудаас Чех, Словак, Польш улс энэхүү үйл явцдаа тодорхой хэмжээний ахиц дэвшил гаргасан учир ахиц гаргасан шилжилтийн орнууд хэмээн тооцогдов.
Эхлээд Эстони, тодорхой хугацааны дараа Балтийн бусад бүгд найрамдах улс 1992 онд ЗХУ-ыг задарсны дараа мөн л шилжилтийн талаарх радикал үзлийг баримталж эхэлсэн. Зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц эдгээр улсад Зүүн болон Төв Европын орнуудтай харьцуулахад нэлээд хожуу эхэлсэн, мөн тухайн улс өөрийн гэсэн гарааны болон хүрээний хөгжлийн түвшинтэй байгаа учир Латви, Литви зэрэг оронд шилжилтийн үйл явц Зүүн европын орнуудтай харьцуулахад нэлээд удаашралтай явагдаж эхэлсэн. Харин Эстон зарим салбар, ялангуяа гадаад эдийн засгаа либералчилснаар Польш, Чех, Словакаас илүү үр дүнд хүрчээ. Мөн Словени, Хорват зэрэг улс шилжилтийн үйл явцын эхний үе шатаа радикал үзэл баримтлалаар хэрэгжүүлж эхэлжээ (Тогтворжуулах, либералчлах гэсэн зарчим баримталсан байна). Словенийг мөн Visegrad улс (Польш, Чех, Словак, Унгар)-тай адил, шилжилтийн үедээ ахиц гаргасан орнуудад хамруулж болно. 2дугаар хүснэгтээс харвал Хорватийг шилжилтийн дунд түвшинд хамруулж байгаа юм байна.
Дээрхтэй адил дүгнэлтийг Вьетнам улсын хувьд хийж болох юм. Вьетнамд 1986 онд өөрчлөлт, шинэчлэлтийн бодлого (doi moi) шилжилтийн олон дамжлагат хэлбэрээр эхэлж харин дараа нь 1989 онд болсон эдийн засгийн хүчтэй хямралаас болж, шилжилтийн талаарх радикал үзлийг баримталж эхэлжээ. Гэхдээ төрийн өмч бүхий улсын том үйлдвэрийн газруудыг хувьчлаагүй байна. Шилжилтийн талаарх радикал үзлийн шинж тэмдэг Албани, Киргиз улсуудын шилжилтийн үйл явцын эхний үе шатанд, Орос, Украинд нэлээд хожуу илэрчээ. Эдгээр улсын нийтлэг шинж нь шилжилт хожуу эхэлсэн явдал бөгөөд төрийн тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлт удаашралтай байгаагаас шалтгаалан дунд түвшинд хамрагдаж байна.
- Шилжилтийн олон дамжлагат (graduell) стратеги
Шилжилтийн олон дамжлагат стратегийн үүднээс эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх их олон хувилбар байдаг. Зарчмын хувьд тийм олон дамжлагат стратегт төрийн байгууллагын тогтолцоог өөрчлөх явдалд либералчлах арга хэмжээнээс илүү анхаарал хандуулдаг. Үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагууд, тэдгээрийн тогтолцоо, ажил хэргийн уялдаа холбоо, механизмуудыг бүр мөсөн татан буулгаж болохгүй улс орны дотоодын зах зээлийн тэнцвэрт байдлыг хадгалах, хүчин чадлыг нь бууруулахгүй зорилгоор үнийг чөлөөлөөлөх арга хэмжээг алхам алхмаар, удаан хугацаанд хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд хямралын потенциалыг багасгах зорилго хангагдана. Либералчлалын үндсэн арга хэмжээ болох гадаад худалдаа, санхүү, хөдөлмөрийн зах зээлийн асуудлыг хожим хийхээр төлөвлөдөг. Зах зээлийн эдийн засагт шийдвэрлэх үүрэг бүхий хүчин зүйлийг бий болгох асуудлыг зохицуулахаас өмнө, эн түрүүн тоггворжуулалтын бодлогод илүү анхаарч, үйл ажиллагаа явуулна. Энэхүү үзлийг баримтлагч зарим төлөөлөгчид төрийн өмч бүхий том үйлдвэрийн газрыг хувьчлахын оронд тэдгээрийг өөрчлөн шинэчлэх бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздэг. Ингэснээр шинээр бий болж байгаа хувийн өмчийн хэвшлийн хөгжлийг илүү анхаарч хувьчлалыг хожуу тайвуу хийх бодлого хэрэгжүүлдэг. Үүнийгээ аж үйлдвэр, газар тариалан, гадаад худалдааны салбар дахь төрийн идэвхтэй үйл ажиллагаатай уялдуулахыг эрмэлздэг. Шилжилтийн энэхүү зарчмыг баримталснаар, шилжилтийн явцад бага зардал гаргахын сацуу, нийгмийн хамгааллын асуудлыг орхигдуулалгүйгээр амьдарлын баталгаат нөхцлийг бүрдүүлж, улмаар ард иргэдийг аажмаар шинэ нөхцөл байдалд дасгах бололцоо олгоно гэж үздэг. Ингэснээр нийгмийн талаас хүмүүсийн таашаалыг хүлээж, энэ нь өөрчлөлт шинэчлэлтийн улс төрийн баталгааг бүрдүүлнэ гэж үздэг байна.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг өөрчлөх буюу тийм эдийн засгийн тогтолцоог тодорхой үе шат, олон дамжлагатайгаар өөрчлөх мөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг тойрч гарсан шилжилтийн олон дамжлагат бодлогод дүн шинжилгээ хийвэл нэгэн асуудал тодорхой болно. Жишээлбэл, Унгар, Хятад хоёрыг авч үзье. Энэ хоёр улс хоёулаа эдийн засгийн тогтолцоогоо алхам, алхмаар өөрчлөх зарчим баримталж, түүнийгээ амьдрал дээр бодитой тууштай хэрэгжүүлсэн. Унгарт гэхдээ улс төрийн эргэлтийн дараа энэ явц эхэлсэн. Энэ хоёр орны хувьд хоёуланд нь байгаа нийтлэг нэг шинж бол дотоодын эдийн засгийн тэнцвэргүй байдлыг хяналтандаа байлгаж чадсаны зэрэгцээ, зарим салбарт хийсэн өөрчлөлт шинэчлэлийн жишээлбэл хөдөө аж ахуйн эрчийг сулруулалгүй тасралтгүй үргэлжлүүлсэн явдал юм. Гэхдээ энэ хоёр орон анхнаасаа л шилжилтийн талаар ухамсартай төлөвлөсөн төлөвлөгөө, стратеги баримталсан гэж хэлж болохгүй. Энэ хоёр оронд шилжилтийн олон дамжлагат зарчмыг баримталсны учир нь, тухайн орнуудын улс төрийн системийн онцлог, улс төрийн намын бодлогын хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэнд оршино.
Унгарыг эс тооцвол, Төв болон Зүүн Европын олон улстай харьцуулахад коммунизмын үед өрнөсөн Зүүн Азийн орнуудын өөрчлөн байгуулалт нь хэт прагматик шинжтэй байсан бөгөөд үүнийг нь туршилтын болон алдаа бүхий үйл явц гэж ойлгож болох юм. Өөрчлөлт шинэчлэлтийн ямар нэг туршилтын арга хэмжээ нь амжилттай явагдахад, үзэл суртлын хил хязгаараа умартан, түүнийг өөрчлөлт шинэчлэлтийн бодлого болгон цаашид баримталж байв. Жишээ нь, ардын коммунуудыг өөрчилсөн явдал, Хятад болон Вьетнамд том үйлдвэрийн газруудын өмч хувьчлал ихээхэн түвэгтэй байгаагийн зэрэгцээ, өмчийн эрх зүйн орчин тодорхой шийдвэрлэгдэж чадаагүй байгаа нь энэхүү хоёр орныг шилжилтийн дунд түвшний улсад хамааруулахад хүргэжээ. Үүний зэрэгцээ, улс төрийн ардчилсан өөрчлөлт нь учир дутагдалтай учир эдийн засгийн өөрчлөлт нь улс төрийн хувьд хэзээ ч, ямэр ч байдлаар эргэж болох аюул байгааг харгалзан үзэх нь зүйтэй. Гэхдээ шилжилтийн явцад олсон ахиц дэвшлийг нь харгалзан үзвэл хуучны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг эсхүл хэт зүүний туршилтанд буцаж орох магадлал багатай юм.
Унгарт 1990 онд улс төрийн эргэлт гарснаар зах зээлийн эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг бүхий л тапаар эрчимтэй хийх болсон. Гэхдээ эхний гурван жилд үнэ чөлөөлөлт, өмч хувьчлалыг тодорхой хэмжээгээр явуулсан учир шилжилтийн олон дамжлагат үзлийг баримталсан байна. Унгарт төрийн тогтолцооны байгууллагын өөрчлөлт, шинэчлэлтийг нэлээд явуулж, тодорхой хэмжээний дэвшил гарсан учир шилжилтийн үедээ ахиц гаргасан орнуудад хамрагджээ. Мөнхүү, санхүүгийн салбарын шинэчлэлт болон үйлдвэрийн газруудыг бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчилсөн нь Унгарыг нэлээд дээгүүр түвшинд хүргэжээ. Шилжилтийн үедээ ахиц дэвшилтэй байгаа улс болох Польш, Чех, Унгар, Словен. Эстонид, тодорхой хэмжээгээр мөн Словакт хуулийн болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, тогтолцоонд өөрчлөлт хийхийг ихээхэн эрмэлзэж Европын Холбооны “Acquis communautaire” үзүүлэлтэд дөхөж очихыг чармайж байна. Нийгмийн хамгааллын мөн тэтгэвэр, тэтгэмжийн салбарын өөрчлөлт, шинэчлэлтийн эрч хүч сулавтар байгаа нь эдгээр улсын нийтлэг дутагдал юм. Өөрчлөлт, шинэчлэлт дээрх оронд ахицтай, амжилттай явагдсан нь, Словекаас бусад улсыг нь Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх хэлэлцээрт урих үндсэн нөхцөл болжээ.
Румын, Болгар болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байгаа орнуудын шилжилтийн стратеги, зөрчлөлт шинэчлэлтийн явцад дүн шинжилгээ хийх бэрхшээлтэй юм. Эдгээр орны нийтлэг нэг шинж нь шилжилт аажмаар олон үе шаттай явагдаж байгаад оршино. Гэхдээ энэ нь шилжилтийн явцын мөн чанарыг гүн гүнзгий, нарийн ойлгож, нягталсны үндсэн дээр хэрэгжүүлж байгаа стратеги гэхээсээ илүүтэй тууштай бус хэрэгжүүлж байгаэ “stop and go” бодлого юм. Энэ нь ихэнхдээ улс төрийн эрх мэдлийн, улс төрийн популист намуудын тэмцэл, мөн тэдгээрийн удирдлагуудын шийдвэргүй байдлын үр дүн юм. Эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэгчдийн мэдлэг чадварын сул байдал нь өөрчлөлт, шинэчлэлтийг зарим талаар эрчимтэй хийх хүсэл сонирхолгүй байдалтай хослох нь өөрчлөлт шинэчлэлтэд дээд зэргээр саад тотгор учруулж, улмаар тэднийг хоосон лоббизмд автагдахад хүргэнэ. Хуучин ЗХУ задарсны үр дүнд шинээр байгуулагдсан улсуудад төр, засгийн зарим байгууллагуудыг дахин шинээр байгуулах шаардлага тулгарсан энэ үед ялангуяа төрийн тогтолцооны сул байдал шилжилтийн явцад ихээхэн нөлөө үзүүлдэг.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан олон улс үнэ, гадаад худалдаагаа алхам алхамаар либералчилж, өмч хувьчлапын үйл явцыг эхэлсэн боловч, макро түвшний тогтворжуулалтын бодлого нь тууштай биш байна. Оросод өрнөж буй шилжилтийн явцад тодорхой мэдэгдэхүйц стратеги ажиглагдахгүй байна. М.С.Горбачевын санаачилсан өөрчлөлт байгуулалтын зарим салбарын бодлого Хятадын бодлоготой төстэй байгаа боловч (1987 оноос эхлээд хуваагдсан үнийн тогтолцоо, гадаад худалдааны хэсэгчилсэн либералчлэл) өмч, хөрөнгөний болон шинээр байгуулагдаж буй үйлдвэрүүдийн шинэчлэл нь Хятадынхтай харьцуулахад хол явж чадаагүй байна. Радикал үзэл баримтлалын анхны оролдлогыг Егор Гайдар 1992 оноос эхлэн хөтөлбөртөө тусгажээ. Орост либералчлал, өмч хувьчлал макро тогтворжилтоосоо илүү дэвшилттэйгээр явагджээ. Макро түвшний тогтворжилт нь эхлээд радикап оролдлогодоо хүрэхгүй байгаа боловч сүүлийн хоёр жилд бас тодорхой дэвшлүүд харагдаж байна.
Шилжилтийн эдийн засгийн дүнд түвшинд хуучин ЗХУ-д харъяалагдаж байгаа Орос, Казахстан, Киргизстан, Латви, Литви зэрэг улс хамрагдаж байна. Энэ зэрэглэлд Зүүн Өмнөд Европын орнуудаас Румын, Болгар, Хорват орно. Эдгээр орны ижил төсөөтэй тал нь дотоод болон гадаад худалдаа ихэнхдээ либералчлагдсан, өмч хувьчлал муугуй явагдаж, бүтцийн болон төрийн тогтолцооны байгууллагын эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлт анхан шатандаа явагдаж байгаад оршино. Улс орны тогтвортой байдлын хувьд ч гэсэн эдгээр орон нэлээд хөгжих хэрэгтэй юм. Хоёр жилийн өмнөөс Украйн, Узбекстан хоёрыг дээрх зэрэгт оруулж байгаа бөгөөд учир нь эдгээр хоёр орон либералчлах, өмч хувьчлалын арга хэмжээг нэлээд идэвхжүүлж, макро тогтворжилтын талаар нилээд мэрийж байгаа юм байна. Дайн байлдаан бүхлий орнуудад либералчлалын бодлого болон төрийн байгууллагын тогтолцооны бүтцийн өөрчлөлт, шинэчлэлт нэг бол хийгдэж амжаагүй эсхүл дөнгөж эхэлж байна. Белорус, Туркмен, Таджикстан одоо хэр нь хуучин тогтолцоотойгоо зууралдсан хэвээр байгаа учир шилжилтийн орнуудын хамгийн эхний зэрэгт хамрагджээ.
Эдийн засгийн үр дүн болон шилжилтийн үеийн нийгмийн асуудал
Тогтвортой байдлын амжилтууд
Тогтвортой байдлын талаарх их, бага амжилтыг хооронд нь харьцуулан үзвэл тодорхой болох юм. Төв ба Зүүн Европын орнуудын хувьд юуны өмнө шилжилтийн радикал үзэл баримтлалын хүрээнд тууштай макро түвшний тогтворжилтын бодлого явуулсан (Польш, Балтийн орнууд) орнууд болон олон дамжлагат стратегийн хүрээнд тууштэй бус шинэчлэлийн оролдлого хийсэн (Орос, Украйн) орны хооронд амжилтын тодорхой зааг ялгаа гарчээ. Унгар болон Хятадын жишээ нь нийгмийн урьдчилсан тодорхой нөхцөлд олон дамжлагат шилжилтийг тууштай макро бодлогын тусламжтайгаар хэрэгжүүлэхдээ бий болох хямралыг хяналганд байлгаж болдогийг нотолж байна.
Гэхдээ үүнд гарааны нөхцөл буюу бий болсон болон ирээдүйд тулгарч болзошгүй хямралын цар хүрээ, хэмжээ хязгаарыг нарийн тооцох нь чухал юм. Хятад, Унгарт дотоодын эдийн засгийн тэнцвэргүй байдал маш бага хэмжээтэй байгаа бол Польш, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаа улсад дээд зэргийн хямралт байдалд байжээ. Мөн Вьетнамд энэ байдал 1980-аад оны сүүлчээр ажиглагдсан. Энд явагдсан шиг амь тариа маягийн тогтворжуулагч бодлого нь хүнд байдалд орсон орнуудад амжилт олох эцсийн ганц арга зам нь л болдог. Уг арга замаар л олон дамжлагат шилжилтийн явцад хийсэн алдааг засаж, хяналтаас гадуур бий болсон хямралт байдлыг багасгаж чадна. 1994,1995 онд тогтоож чадахаа больсон хямралаас болж хязгаарлагдмал тогтворжуулагчын бодлого явуулж эхэлсэн Орос, Украйны Засгийн газар мөн дээрх туршлагыг хийжээ. Хямралын хэмжээг багасгаж чадсан явдал дээрх орнуудын амжилт оршино (3-р хүснэгт).
Хямралтай тэмцэх явдал шилжилтийн орнуудын хамгийн гол бэрхшээл. Татварын орлого буурсан нөхцөлд эдийн засгийн эрчимтэй бодлого явуулахдаа татварын бодлогоо чангатгах хэрэгтэй. Учир нь төсвийн цоорхойг хямралгүйгээр нөхөх цорын ганц арга зам нь хувийн хэвшлийн санхүүгийн зах зээл төдийлөн сайн хөгжөөгүй орны хувьд татварын бодлогоо чангатгах явдал байдаг. Жишээ нь, гаалийн бодлогоор үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах гэх мэт. Улсын томоохон үйлдвэрийг газруудын бэлэнчлэх сэтгэлгээ буюу татаас авах, өөрийгөө гаалийн бодлогоор хамгаалуулах, зэрэг нь өөрчлөлт шинэчлэлтийн явцад бүтцийн хувьд таарч тохирохыг оролдсон макро түвшний тогтворжуулалтанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Учир нь өмч хувьчлал, дампуурал, мөнгө санхүүгийн шинэчлэл хийх нөхцөл хараахан бүрдэж,ёс журмаараа ажиллаагүй байдаг. Цалин хөлсний асуудлыг хямралд зохицуулах, бүтцийн нэр төрөл олон янз, уян хатан биш байх явдал, (захиргааны цахилгаан, байрны хөлс, түрээсийн үнэ) байнга өсөх явдал, дотоодын мөнгөний хэмжээ зэрэг нь шилжилтийн тэр бүү хэл нэлээд ахиц гарагсан орнуудын хувьд ч Баруун Европтой ойролцоо орчинд хямралын хэмжээгээ байлгаж чадахгүй байгааг тайлбарлана.
“Шилжилтийн уярал” Өсөлтийн эсрэг
Зах зээлийн эдийн засаг шилжих шилжилтийн явцад Зүүн Европод үндэсний орлого буурч ялангуяа аж үйлдвэрийн үйлдвэрлэл жишээлэхийн аргагүй буурсан бол Зүүн Азид их хурдацтай өсөлт ажиглагдсан. Анхаарал татмаар нэг зүйл нь энэхүү эдийн засгийн өсөлт болон бууралт нь тухайн орнуудын бүлэглэлд ижил төстэй явагдсан явдал юм. Зүүн Европ дахь үйлдвэрлэлийн бууралт радикал шипжилтийн оролдлого хийсэн орнууд (Польш, Чехословак, Балтийн орнууд) мөн холимог буюу graduell болох олон дамжлагат стратегийн оролдлого хийсэн Орос, Украйн зэрэг оронд явагджээ. Гэтэл эсрэгээр Хятад Вьөтнамд хэдийгээр ялгаатай эдийн засгийн бодлого явагдсан гэсэн нэлээд хүчтэй эдийн засгийн өсөлт гарсан. Энэ явдал; шилжилтийн ялгаатай стратеги биш харин ялангуяа хөгжлийн түвшин, эдийн засаг аж ахуйн бүтэц дэх тухайн улс орны ялгаатай гарааны нөхцөл, Зүүн Европ болон Зүүн Ази дахь шилжилтийн ялгаатай үзүүлэлтүүд холбоотой гэсэн таамаглат гарч ирж байна.
Хятад, Вьетнамын эдийн засгийн хоцрогдмол байдал нь ( 1-р хүснэгт) газар тариалангийн салбарт ажиллагсад эдийн засгийн үйлдвэрлэл эрхэлдэг салбар руу шилжсэн явдал эдийн засгийн өсөлтийн процесст нэлээд ашигтай байдал үзүүлжээ. Үүнд нь явуулж байгаа эдийн засгийн шинэчлэлүүд япангуяа хөдөө орон нутагт явуулсан либералчлах арга хэмжээ нь хөгжлийн потенциалаа чөлөөтэйгээр ашиглах үүд хаалгыг нээжээ. Гэтэл энэ байдалтай харьцуулбал Зүүн Европын зарим талаар “хэт аж үйлдвэржсэн” шилжилтийн орнуудын гол зовлон нь бүтцийн хувьд таарч тохирох үйлдвэрлэлийн процессыг хэрэгжүүлэхийн тулд илүүдэж байгаа үйлдвэрийн хүчин чадлаа багасгах арга хэмжээтэй холбогдсон гол зовлонд учирчээ. Гадаад эдийн засгийн асуудал ч бас Зүүн Еврсп болон Зүүн Азийн орнуудын эдийн засаг аж ахуйн хөгжилд ялгаатай нөлөө үзүүлсэн байна. Хятадад дотоодын өсөж буй зах зээл эдийн засгийн өсөлтөнд нөлөөлж үүн дээр гадаад худалдаа ч нэмэлт өсөлт өгсөн байхад 1991 онд татан буугдсан ЭЗХТЗ-ийн уршгаар Зүүн Европ дэхь шилжилтийн орнуудад гадаад худалдаа унасан байна. Баруун Европын орнууд руу гадаад худалдаа хийх замаар энэхүү эдийн засгийн уналтыг зарим талаар зогсоох арга хэмжээ авчээ.
Зүүн Европын орнуудын дүнд бүтцийн болон эдийн засаг аж ахуйн бодлогын нөлөөгөөр ялгаа гарч байгаа нь шилжилтийн бодлогын хувьд сонирхолтой юм. 4 дүгээр хүснэгтээс хуучин ЗХУ-ын харьяанд байсан орнуудад үйлдвэрлэлийн уналт хамгийн дээд хэмжээнд болсныг ажиглаж болно. Энэ байдал нь тухайн орнуудад хэдийгээр эдийн засгийн ялгаатай стратегийн бодлого явагдсан ч гэсэн 70 жилийн социалист аж үйлдвэржүүлэлтийн ижил түүхтэй байгаа бүтцийн шалтгаантай холбоотой. Энэхүү аж үйлдвэржүүлэлтийн хөгжилд ухралт болсон нэг шалтгаан нь зөвлөлтийн бүгд найрамдах улсуудад зарим талаар зохиомлоор хийгдсэн байсан хөдөлмөр хуваарилалт задарч, түүнчлэн хүнд үйлдвэрийн гол хэсэг цэрэг зэвсгийн чанартай байгаатай холбоотой. Ижил боловч эдгээр оронтой харьцуулбал арай бага хэмжээгээр үйлдвэрлэлийн уналт Балтийн орнуудад ажиглагдсан бол ахиц гаргасан шилжилтийн орнуудад үйлдвэрлэлийн буургат доройтол хамаагүй бага байгаа.
Макрополитик болон шилжилтийн бэхжилтэд гарч байгаа асуудлууд
Өнөөдрийг хүртэлх туршлагаас үзэхэд шилжилтийн радикап оролдлогуудыг хийсэн улсуудад ялангуяа Польш, хуучин Чехоловак шинэчлэлийн олон дамжлагат бодлого баримталсан улсаас илүү түргэн хөгжилтэй, эдийн засгийн өсөлттэй байна. Энэ таамаглалыг эконометрийн судалгаа бас харуулж байна. 26 шилжилтийн оронд либералчлалын эрч, эдийн засгийн өсөлтийн хооронд статистикийн холбоо гаргаж үзжээ. Үүний дагуу эдийн засгийн бага хэмжээний хямрал болон өсөлтийн хооронд холбоо байгааг тогтоожээ. Гэтэл барууны зах зээлийн туршлагаас үзэхэд тэнд эдийн засгийн тогтвортой байдаг ерөнхийдөө эдийн эдийн засгийн өсөлтийн бууралт гаргадаг байна.
Тэгэхлээр яагаад шилжилтийн радикал оролдлого шилжилтийн уналтыг давах хамгийн сайн нөхцөл болдог вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Тууштайгаар макротогтворжуулалт хийхгүй бол хямралын хэмжээ ихсэх нь зайлшгүй, энэ нь юу гэсэн үг вэ, гэвэл эдийн засгийн баталгаа алдагдана гэсэн үг. Ингэснээр хөрөнгө оруулалт багасч, зах зээл хэвийн хэмжээгээрээ ажиллаж чадахгүй болно. Санхүү мөнгөний хязгаарласан бодлого явуулснаар төрийн өмч бүхий том үйлдвэрийн газруудыг шинээр зохион байгуулж, шинэ арга барилаар ажиллуулах, орон тоог нь цөөлөх, үйлдвэрийнхээ хагасыг худалдах гэх мэтийн ажилд чиглүүлэх шахалт хийх хэрэгтэй болдог. Энэ бүгд нь хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах бөгөөд ялангуяа ингэснээр тухайн оронд төрийн болон хувьчилсан хэпбэрээр оршин тогтнож байгаа аж үйлдвэрийн сектор нь ахиц гаргасан шилжилтийн орнуудын эдийн засгийн өсөлтийн гол багана болжээ. Өргөн хэмжээний либералчлал, тогтвортой хүрээ нөхцөлүүд нь шинээр байгуулагдсан хувийн үйлдвэрүүдэд зах зээл рүүгээ хүчтэй орох, олон улсын хөдөлмөр хуваарилалтын боломжийг ашиглах бололцоог тэдэнд олгодог. Зүүн Европ, Зүүн Азийн сул хөгжилтэй үйлдвэр үйлчилгээний салбарт буй хувийн аж ахуйн нэгжүүд нэр төрлийн тал дээр хамгийн чухал өсөлт гаргах хүчин чадал болдог гэдгийг харуулж байна.
Шилжилтийн бэхжилтийн үе шатанд эдийн засгийн бодлогын сонгодог зорилтууд болох эдийн засгийн өсөлт, ажлын байраар хангах, хямрал болон гадаад эдийн засгийн тэнцвэртэй байдлыг төрийн тогтолцоо болон бүтцийн хэцүү нөхцөлд хадгалах хэрэгтэй болдог. Эдгээр зорилт нь тухайн орон бүрд өөр өөрөөр тусдаг. Жишээлбэл, Польшид хэдийгээр олон Засгийн газар солигдсон ч гэсэн 1992 оноос хойш эдийн засгийн өсөлтийн процессоо маш болгоомжтой хийж, мөнгө санхүүгийн бодлогоо дэмжиж байна. Харин Унгарт 1993, 1994 онд төсөв болон тайлан тэнцэлийн алдагдал өсчээ. Gyula Horn социал либерал шинэ засгийн газар хязгаарласан тогтвортой бодлого (төрийн зардлыг багасгах, цалин хөлсөнд хяналт тавих зэрэг арга хэмжээ) явуулахаас өөр аргагүйд хүрч ингэснээр дээрхи үйл ажиллагааны үр дүнд дотоодын эрэлт хэрэгцээ буурсантай холбогдуулан 1994 онд өсөж магадгүй байсан эдийн засгийн өсөлт удааширчээ. Гэсэн ч тууштай баримталсан эдийн засгийн бодлого үр дүнгээ өгч нийт эдийн засгийн тэнцвэртэй байдал эргэн тогтоож чадсан байна. Ингэснээр 1997 он гэхэд эдийн засгийн өсөлт хэвийн явагдах болжээ.
Шилжилтийн үеийн бэрх уналтаас арай гэж өндийсөн эхний “амсхийлтийн” үед юуны өмнө гадаадын болон хувийн эрэлт хэрэгцээ нь улс орны эдийн засгийн өсөлтийг дээшлүүлэх үндэс болдог. Ямар ч л байгаа тухайн оронд хуучин байсан хөрөнгийг шинэ чиглэл рүү хандуулж, байгаа нөөц баялагаа ашиглах нь амжилтанд хүрэх бас нэгэн үндэс болдог аж.
Энэ нь бас аж үйлдвэрийн хүчин чадлыг зөвөөр ашиглаж эхэлж байгаад ажиглагдана. Дараагийн үе шатанд юуны өмнө хөрөнгө оруулалт, хэрэглээ нь мөн үргэлж буурч байгаа экспортын эрэлт хэрэгцээ нь эдийн засгийн өсөлтийг хөдөлгөгч хүч болдог. Өсөж байгаа эрэлт, хэрэгцээ, хөрөнгө оруулалтын бараа таваарын хэрэгцээ, капиталаас тэжээгдэн, бодит хэмжээндээ байгаа мөнгөний ханш, барууны орнуудын эдийн засгийн өсөлтийн бууралт зэрэг нь Төв болон Зүүн Европын олон оронд тайлан тэнцлийн ихээхэн алдагдалд хүргэсэн байна. Зарим оронд жишээлбэл, хамгийн сүүлд Чехэд мөнгөний ханш ихсэх дарамт гарч байна. Экспортын хөгжил муу байгаад бас бүтцийн шалтгаанууд нөлөөлнө. Гэхдээ экспортыг өргөжүүлсэн боломжийн хүчин чадлаа хэт нэмэгдүүлснээс болж, тэнхээ нь сулардаг нь олон зүйлээс харагдана. Ирээдүйц өрсөлдөөнд чадвартай байхын тулд мөн экспортын эдийч засгийн өсөлтийг баталгаажуулахын тулд шинэ үйлдвэрлэл, технологид ихээхэн хэмжээгээр хөрөнгө зарцуулах шаардлагатай. 1997 оноос эхэлж Орост нэлээд хоцросхийж, Украйнд бараг 10 жил үргэлжилсэн үндэсний орлогын уналт зогссон. Мөн эдгээр оронд эдийн засгийн бэхжилт нь улс орны тогтвортой байдлын амжилтыг бас харуулжээ. Улс орны тогтвортой бодлогын үнэ өртөг нь олон жилийн тууштай бус баримталсан макрополитик, мөн бүтцийн хүчин зүйлүүдээс шалтгаалан, эдийн засгийн хувьд ч тэр мөн нийгмийн хувьд ч тэр их өндөр байдаг. Хуучин 3ХУ-аас тасран гарсан бусад олон улсын адил Орос болон Украйнд нэлээд анхаарч үзмээр төсвийн асуудлууд, том үйлдвэрүүдийн удаашралтай бүтцийн өөрчлөлт, авилгалын хэтэрсэн хэмжээ, мөн ерөнхийдөө тогтвортой бус эдийн засгийн нөхцөл харагдаж байна. Ихсэх хандлагатай сүүдрийн эдийн засаг, хөрөнгө оруулалт эрс багасах зэрэг нь дээрх үйлдлийн үр дагавар юм.
Нийгмийн бүхий л салбар дахь байгууллагуудын тогтолцооны өөрчлөлт шинэчлэлт, дэвшил
Удаан хугацаанд өсөлтийн үйл явц нь нийгмийн бүхий л салбар дахь байгууллагуудын тогтолцоонд хийх өөрчлөлт шинэчлэлтээс хамаарна. Бүх талын өмч хувьчлалын бодлогыг үйлдвэрийн үр ашигтай хяналт, мөн банк санхүүгийн өөрчлөлт шинэчлэлтэй холбовол энэ нь хөрөнгө оруулалтыг үр ашигтайгаар хийх, бүтцээрээ аажмаар зохицох үйл явцын чухал урьдчилсан нөхцөл болдог. Тогтоож баталж өгсөн хууль дүрмүүдээс гадна энэ хууль дүрмээ амьдрал дээр хэр зэрэг хэрэгжүүлж биелүүлэх боломж нь тогтвортой хүрээ нөхцөлд чухал. Нийгмийн бүхий л салбар дах байгууллагуудын тогтолцоо, микроэдийн засаг болон бүтцэнд аажмаар таарч тохирох үйл явц сайн явагдсан шилжилтийн орнуудад эдийн засгийн өсөлт өндөр байна.
Нийгмийн бүхий л салбар дахь байгууллагуудын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүн, түүний эрч хүчээс төдийгүй, өөрчлөлт, шинэчлэлтийн бодлогыг чанартай, итгэл найдвар төгс, тууштай хэрэгжүүлж байгаагаас шууд хамаарна. Үүний нэг чухал жишээ нь өмч хувьчлалын бодлого юм. Ард иргэдэд хувьцааг үнэгүй тараах ваучер хэлбэр, хувьцааны өсөлт зэргийг түргэн хийж болно. Гэхдээ үүнд асуудлын гол нь өмчлөгчийн идэвхтэй хяналг (corpouate control)-ыг хийх явдал юм. Учир нь хувьцаа нь тараагдчихсан эсхүл шинээр үүсэх хөрөнгө оруулалтын сан (Investmentfond) нь анхандаа туршлага багатай байдаг. Жишээ нь, Чех, Орост явагдсан шиг ийм маягийн хувьчлалыг тухайн үйлдвэр, аж ахуйн байгууллагад ажиллагчид давуу эрхээр авах, мөн макро эдийн засгийн болон эрх зүйн баталгаатай бус хүрээ нөхцөл үүсэн, үйлдвэрийн хяналт сул, монопопь маягийн бүтэц тогтолцоо нь цаашид хэвээр хадгалагдаж үлдвэл аажмаар бүтцэндээ дасах явдал удааширдаг. Орост яаруу түргэн, бэлтгэл муутай хийсэн хувьчлалын асуудлыг тухайн орны улс төрийн байдалтай нь холбож тайлбарлаж болох юм. Нөгөө талаар Орост нийгмийн шинэчлэлт хэт хурдтайгаар огт явагдаагүй бол 1992 онд өөрчлөлт, шинэчлэлтийн эсрэг үзэлтнүүд хувьчлалд илүү их дарамт учруулах байсан байх.
Үйлдвэрийн газрыг хөрөнгө оруулагчдад шууд худалдах нь эргэлзээгүй их ач холбогдолтой. Худалдаж авсан этгээд, ялангуяа гадаадын иргэд өөрөө идэвхтэйгээр, шинээр хөрөнгө оруулах, менежментийн шинэ мэдлэг чадвар, арга барилаар удирдах сонирхолтой байдаг. Энэхүү хувьчлалын аргын сул тал нь ихээхэн хэмжээний бэлтгэл ажил, хугацаа шаарддагт оршино. Хятад, Вьетнам, Зүүн Европын шилжилтийн орнуудын туршлага хувийн хэвшлийн хөгжил, жижиг ба дунд үйлдвэрийн хувьчлал, мөэ менежментийн болон employer- buyouts буюу үйлдвэрийг тэнд нь ажиллаж байгаа удирдлага, ажилчдад худалдах зэрэг нь өргөн хүрээнд явагдах хувьчлал стратегийн чухал элементүүд гэдгийг харуулсан. Тийм учраас “холимог стратеги”. Энэ нь ваучер хувьчлалыг ашигтайгаар худалдах аргатай хослон, мөн менежмент болон employee- buyouts аргатай хослон хэрэглэх нь нэлээд олон орны хувьд амьдралд ойр, ашигтай арга болохыг харуулав.
Шилжилтиин нэг чухал эд эс нь төрийн байгууллагуудын тогтолцоог шинэчлэх, төрөөс шилжилтийн болон эдийн засгийн бодлогод гаргах үүрэг ролийг тодорхойлж өгөх явдал юм. Зүүн Европд явагдсан шилжилтийн процесс төрийн байгууллагын тогтолцооны хүчин чадлыг бууруулах явдалд хүргэжээ. Энэ нь нэг талаас төвлөрсөн төлөвлөлт хийдэг тогтолцоог устгаснаараа дэмжүүштэй үйл явдал байгаа боловч, нөгөө талаар төрийн байгуулагуудын үйл ажиллагаа суларсан нь шилжилтийн үйл явцыг удаашралд хүргэсэн. Ингэж шилжилтийн үйл явц удааширсан явдал нь макро удирдлагын бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс, орчны асуудалд хүндээр нөлөөлсөн. Тиймээс хуулийн байгууллагын хувьд шинэчлэлтийг зөвхөн төрөөс санаачилсан өөрчлөлт, шинэчлэлтийн үндсэн дээр хийх хэрэгтэй.
Төрөөс баримтапж байгаа чиглэп, зарим салбарт зах зээл, либералчлалын зохицуупалт хийх зэрэг нь банк санхүүгийн тогтолцоонд хийж байгаа өөрчлөлтөөс тодорхой харагдана. Төрийн зохицуулалтгүй бол санхүүгийн тогтолцоонд гүн гүнзгий хямрал үүсэх аюултай. (Жишээ нь, Албани,), суврагалсан хөрөнгө оруулалтын сан нурсныг харах хэрэгтэй) Болгарын эдийн засгийн хямралын гол шалтгаан (үйлдвэрлэлийн их хэмжээний уналт, дээд зэргийн хямрал, төсөв ба төсвийн алдагдал) нь зөвхөн мөнгө санхүүгийн өнгөц бодлого биш, басхүү төрийн байгууллагад хийх өөрчлөлтөд, нэн ялангуяа хувьчлапд бага анхаарсантай холбоотой. Алдагдалтай байгаа улсын үйлдвэрүүдийг тухайн цагт нь бүгцийн зохион байгуулалтын өөрчлөлтөнд хамруулаагүй, эсхүл үйлдвэрлэлийг нь зогсоогүйгээр барахгүй, харин ч бүр цагт нь мөнгөн тусламжаар тэтгэж байгаа нь ийм байдалд хүргэжээ. Польш хуучин өрийн зовлонг үйлдвэрийн үйл ажиллагааг багасгаж, хязгаарлах замаар амжилттай давж болохыг нотолсон. Хэдийгээр хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт буцаж орох явдал бараг гарахгүй гэж бодсон ч гэсэн Болгар, Албаны жишээгээр алдаатай, ихэнхдээ олон дамжлагат тууштай бус шилжилтийн бодлогыг баримтлан хэрэгжүүлсэн нь улс төрийн хямралд хүрч болохыг харууллаа.
Улс орны сул дорой байдал нь аж үйлдвэр, дэд бүтэц, газар тариалангийн салбарт төрийн зүгээс хөндлөнгөөс оролцох шаардлагатайг харуулна. Хэрвээ тухайн улс орныг хүрээ нөхцөлд нь тохируулан “бага баялагтай” гэж үзвэп, тухайн орны хязгаарлагдмал нөөцийг шилжилтийн үйл явцад нэн чухал салбаруудад ашиглах хэрэгтэй. Барууны зах зээлд ч гэсэн аж үйлдвэрийн бодлого маргаантай байдаг бөгөөд төрийн зүгээс үргэлж улс орныхоо дотоодын салбаруудад хөндлөнгөөс оролцож байдаг. Аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд (Жишээ нь, Зүүн Азийн орнууд) олсон ололт, амжилттаа аж үйлдвэрийн бодлогоороо тайлбарлаж болох уу гэдэг нь одоогоор бас тайлбарлагдаагүй байгаа зүйл юм байна. Үүний эсрэг мөн төрөөс бусад салбарын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсоноос үүссэн сөрөг хангалттай жишээ байдаг.
Амьдралын түвшин, нийгмийн асуудлууд
Шилжилтийн явцад бий болсон үр дагавар нь Зүүн Европын орнуудын ард иргэдэд яаж нөлөөлж байгаа нь эдийн засгийн гүнзгий хямралаас шалтгаалан харилцан адилгүй. Шилжилт хийж байгаа орнуудад үндэсний орлого багассантай холбогдон бодит цалин, орлого 30 орчим хувиар, зарим газар бүр 50 хувиар буурчээ. Энэ талаар ихэнхдээ албан ёсны мэдээ л байдаг (статистикийн асуудлууд, сүүдрийн эдийн засаг, давхар орлого зэргийг анхаарах хэрэгтэй). Радикал шилжилтийн оролдлогууд нь хэт өндөр нийгмийн зардал гаргасан гэсэн онол батлагдаагүй байгаа юм. Төсвийн алдагдал өндөр болсон, эсхүл татаас хийж шилжилтийг (нийгмийн зардлыг үнэ өртгийн хувьд) тогтвортой байлгах, ингэснээр тодорхой хэмжээний орлогын түвшин бий болгох гэсэн бүх туршилт (Унгар, Болгарын жишээг хэр) амжилтгүй болсноор барахгүй цаг хугацаа алдаж, нийгмийн илүүдэл зардал гаргахад хүргэжээ.
Зах зээлд шилжих үеийн нийгмийн анхаарал татсан асуудлын тоонд цаг үргэлж өсөн нэмэгдэж байгаа ажилгүйдэл орох нь ямар ч маргаангүй юм. Дундажаар (Чехээс бусад) visegrad орнуудад ажилгүйдлийн хувь 11 байсан бол энэ нь өндөр хөгжилтэй Германд ч байгаа тоо юм. Балтийн орнууд, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнт улсад өнөөг хүртэл ажилгүйдэл зөвхөн 6.4 болон 5,5 хувьтай байв. Эдгээр оронд байгаа үйлдвэрлэлийн уналттай нь харьцуулахад тун бага хэмжээний ажилгүйдлийн хувь маш их хэмжээиий нуугдмал ажилгүйдэл байгааг харуулна. Тэдгээр оронд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ гэвэл, тэд ажилчдаа ажлаас нь халахын оронд тэдэнд цалингүй амралт олгох буюу эсхүл цалин өгдөггүй байна. Тэгэхлээр өөрчлөлт шинэчлэлтийн явцад үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орсноор ойрын хугацаанд эдгээр оронд ажилгүйдлийн хувь хэмжээ илт өсөх нь тодорхой.
Цаашдын төлөвөөр эдийн засгийн осолт явагдаж байгаа Орнуудад ч ажилгүйдлийн тоо тун аажмаар багасах төлөвтэй, 6 дугаар хүснэгтийг үзвэл удаан хугацааны хэт ахадсан өндөр өсөлт л ажиллагсадын байдлыг хянаж чадах байдалд хүргэж чадна.
Цалингийн тэгш бус, тэнцвэргүй байдал цаашид өсөх, ядуурал ихсэх нь шилжилтийн үр дагаврыг дагалдаж гарах нийгмийн сөрөг үзэгдэл юм. Жишээ нь, Болгар болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаа орнуудад орлогын ялгаа ихсэх явдал газар авч байхад, ахиц гаргасан орнууд дахь цалингийн хэмжээ Баруун Европын орнуудын түвшинд дөхөж очжээ. Дэлхийн банкнаас тогтоосон нэг хүний амьжиргааны доод түвшин сарын 120 ам доллар байх ёстой гэсэн үзүүлэлтээр Зүүн Төв Европын олон орныг ажиглахад нийгэм дэх “ядуу” бүлэглэлд хамрагдах хүмүүсийн тоо их хэмжээгээр өсч байна. Орон бүрийг тухай тухайн оронд тогтоосон үзүүлэлтээр авч үзвэл Унгар, Польш, Чех, Словакт нийгмийн эмзэг давхаргын хэмжээ өндөр (30-с илүү хувь)хувьтай байна. Хятад, Вьетнамд эдийн засгийн өсөлт өндөр учраас орлогынхоо түвшинг нэмэгдүүлэх замаар нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн тоог багасгаж, нийгмийн асуудлаарх чухал үзүүлэлтүүдийг дээшлүүлж чаджээ. 1980-аад оны дунд үеэс эхлэн Хятадад ядуурал бага зэрэг өсөх хандлагатай байна.
Цалин орлогын ялгаа өндөр байгаа нь нэг талаас зах зээлийг дагалдах зайлшгүй үзэгдэл боловч энэ нь нөгөө талаас хүмүүсийн мэдлэг чадварт тохирсон цалин, үйлдвэрлэл нь өөрийн ашиг, орлогоо нэмэгдүүлэх сонирхол төрүүлэх арга хэмжээ мөн. Орлогын ерөнхий түвшин багасч, нийгэм дэх зарим бүлэг хүмүүсийи ядуурал ихэсч эхлэхэд энэ нь нийгмийн тулгамдсан асуудал болж хүндэрдэг. Энэ нь шилжилт явагдаж байгаа, эдийн засгийн хүчин чадал буурч байгаа орнуудад ажиглагдаж байна. Ард түмний зарим бүлгийн хүмүүсийн амьдралын орчин муудах явдалд нөлөөлөх гол хүчин зүйлүүд нь гэмт хэргийн өсөлт авилгал мөн зарим оронд ард түмний эрүүл мэндийн байдал муудаж байгаа явдал орно. Үүний хамгийн тод илрэл нь Орост ажиглагдаж байна. Орост эрэгтэй хүний дундаж наслалт 1990 онд 64 байгаа бол 1994 онд 58 болжээ.
Эдийн засгийн харилцан ойртолтын (Konvergenz) боломж
Нийгмийн бодлогын асуудлууд шилжилтийн орнуудад эхний шатандаа явагдаж, чадлын хэрээр нийгмийн эрс ялгааг багасгахыг оролдовч, эдийн засгийн өндөр өсөлтгүйгээр амьдралын ерөнхий түвшин болон ядуурал буурахгүй. Эдийн засгийн өндөр өсөлт нь хөрш зэргэлдээ орнууд, Баруун болон Зүүн Европ дахь орнуудаас ялгагдах эдийн засгийн болон нийгмийн ялгааг арилгах урьдчилсан үзүүлэлт болно. Эдийн засгийн харилцан ойртолтын нэг чухал зүйл нь түүний хурдац ом. Нэг хүнд ногдох жилийн дундаж өсөлт нь зөвхан 3 хувь байх тохиолдолд Польш Европын Холбооны дундаж түвшинд хүрэхэд хагас зуун жил шаардагдана. Таван хувийн өсөлтөнд дээрхийн тал хугацаа хэрэгтэй юм байна.
Хэдийгээр ахиц гаргасан шилжилтийн орнууд захм зээлд орох замдаа анхаарал татмаар амжилтууд гаргаж байгаа боловч тэдний эдийн засгийн либералчлалын хэмжээ, эрх зүйн тогтопцооны орчин, нөхцлийн түвшин барууны орнуудаас хөл байна. Мөн эдгээр оронд хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа боловч ахиц гаргасан шилжилтийн орнуудын хөрөнгө оруулалтын хувь 20 орчим байгаа нь өндөр хөгжилтэй улс ардын аж ахуйн хэмжээнээс хамаагүй доогуур байгаа юм. Энэ нь мөн гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтай бөгөөд хэдийгээр тэдний хөрөнгө оруулалтын хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа боловч энэ нь өндөр хөгжилтэй орнуудын нэг хүнд ногдох туйлын хэмжээнээс хамаагүй бага байна. (5 дугаар хүснэгт) Энэ байдал өөрчлөгдөж болох юм. Гэхдээ ахиц гаргасан шилжилтийн орнууд нь төрийн байгууллагын тогтолцоог цаашид хөгжүүлэх хэрэгтэй.
Анхаарал татах дараагийн салбар нь төсвийн байгууллагуудын орлого болон хувийн хадгаламжийн асуудал юм. Олон улсын хэмжээнд хувийн хадгаламжийн түвшин их бага байгаа нь хувийн хадгаламжийн хүү, төлөх явц тун бага байгаатай холбоотой. Анх харахад ахиц гаргасан шилжилтийн орнуудын улсын өрийн асуудал, мөн төсвийн байгууллагуудын орлого боломжийн үзүүлэлттэй тэдний зарим нь (мөнгөний хүү болон хямралыг тооцохгүйгээр) бүр маастрихтийн шалгуурыг биелүүпж байна (5 дугаар хүснэгт). Гэвч энэ байдал нь тийм сайн зүйл биш юм. Хөгжлийн түвшин дорой мөнгө санхүүгийн зах зээлд бага хэмжээний дутагдал ч хямрал үүсгэх аюултай бөгөөд тэртэй тэргүй ядмаг хөрөнгийн зах зээл аж үйлдвэрийн салбарт хэтэрхий чирэгдэл учруулдаг. Түүнээс гадна төрөөс гаргаж байгаа зардал нь нийгмийн халамжийн чиглэлийг хэт анхаарч үрэлгэн байдаг байна. Нийгмийн халамжийн салбарт өөрчлөлт хийх явдалд (ялангуяа тэггэвэр тэтгэмжийн асуудлаар) оноог болтол улс төрийн хүсэл зориг дутагдаж байсан.
Ахиц гаргасан шилжилтийн орнууд сүүлийн жилүүдэд зах зээлд чиглэсэн өөрчлөлт хийснээр ихээхэн амжилтанд хүрчээ. Гэвч эдгээр орон Европтой эдийн засгаа баталгаажуулахын тулд өөрчлөлт шинэчлэлээ улам гүнзгийрүүлж тууштэй цааш нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Европын Холбоонд гишүүнээр элсэн орох боломж тэдгээр орныг ихэд идэвхтэй болгож байв. Европын Холбооны түвшинд ойртохын тулд бүгдийг түргэн шуурхай гүйцээх гэсэн санаа хангалттай бус, энэ байдал нь ялангуяа Зүүн Европын орнууд Евродын холбооны хөрөнгө багатай гишүүн орнуудын эдийн засгийн бодлогод (хөдөлмөрийн зах зээл, нийгмийн халамжийн болон аж үйлдвэрийн бодлого) анхаарлаа хандуулахтай холбоотой. Шилжилтийн дунд түвшинд байгаа ихэнх орон (хуучин ЗХУ-ын) ойрын хугацаанд барууны түвшинд ойртож чадахгүй. Үүний шалтгаан нь микро эдийн засгийн салбар (хэт их Хямрал) төрийн тогтолцоо (зах зээлийн хангалттай бус тогтолцоо мөн эрх зүйн баталгаа байхгүй явдал) мөн бүтцийн салбарт (хүнд үйлдвэрийн эзлэх жин их) учир дутагдал оршиж буйтай холбоотой.