Лю Шан
/БНХАУ-ын Үндэсний Хорооны гишүүн, Бага хурлын улс төрийн зөвлөх, Гадаад харилцааны коллежийн Ерөнхийлөгч/
Шинэ толь №25, 1999
Өмнөх үг
Хорьдугаар зуунд Азид түүхэн өөрчлөлтүүд болж байна. Олон улсын улс төрийн харилцааны хөгжилд хуучны колони болон хагас колони байсан орнууд нөлөөлөх хүчин зүйл боллоо. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн өсөлтийн шинэ төв Азийн хөгжиж буй орнууд боллоо. Азийн түүхэн өөрчлөлтүүд нь XXI зуунд энх тайван, аюулгүй байдалд үргэлжлэх болон эдийн засгийн хөгжил дэвшлийн огцом үсрэлтэнд хүрэх итгэл найдвар төрүүлж байна. Гэхдээ Ази нь тогтворгүй байдал, түүхийн эгзэгтэй үйл явдлуудыг урьдаас нарийн тооцож, түүнийг даван туулах арга замыг тодорхойлж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, XXI зуун-Азийн зуун гэж хэлэхэд эрт байна гэсэн үг юм. Өнөөгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг цаашид амжилттай үргэлжлүүлэхэд Азийн орнууд дор дурдсан зорилтуудыг эн түрүүнд шийдвэрлэх ёстой юм. Үүнд:
Нэгдүгээрт, Ази-Номхон далайн бүс нутаг дахь тогтвортой байдлыг хангах талын зохицуулалтыг тодорхойлон, батлах.
Хоёрдугаарт, Умард-Өмнөд Азийн харилцаанд тэгш байдлын үндэс суурийг тодорхойлж, Ази-Номхон далайн орнуудын харилцаа, хамтын ажиллагаанд харилцан ашигтай байх зарчмыг албан ёсоор тогтоох.
Гуравдугаарт, Азийн хөгжиж буй орнуудын хоорондын харилцаанд харилцан итгэлцэл, хүлээх хариуцлагыг албан ёсоор тогтоож, батламжпах ёстой. Ази-Номхон далайн орнуудын харилцаанд тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, энх тайвныг эрэлхийлж, тогтоох нь Хятадын он удаан жилийн олон улсын үүрэг зорилго юм.
XX зууны төгсгөлийг дэлхий нийтээрээ тодорхойлох энэ цаг үед, Хятад улс нь Азийн хувьд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд оршиж, түүхэнд тэмдэглэгдэхүйц маш том өөрчлөлтийг даван туулж байна. Нэгэн зууны өмнө Ази тив дарангуйлал, колонийн дарлал хавчлагад захирагдсан харанхуй ертөнц байсан. Тэр үед Тайвань Хятадаас өрсөж, үүний сацуу, Хятад улс нь өөрөө империалист эрх мэдлийг бий болгосны улмаас өөртөө хямрал бэрхшээл учруулсан. Солонгосын хойг, Хятадын дотоодод, Майям, Филиппин болон бусад улс орон колони, хараат улсуудын тоог багасгасан. Энэтхэгийн хойг, Малайн хойг, Индонези, Алс Дорнод нь колонийн тэлэлтийн үсрэлтийн тавцан болсон юм. Нэгэн зууны хугацаа өнгөрсний дараа Ази нь чөлөөтэй, бие даасан эдийн засгийн шинэлэг үйл ажиллагаа бүхий тив болсон. Азийн хөгжиж буй орнуудын хүн ам дэлхийн нийт хүн амын хагасаас илүүтэй хувийг эзэлж, дэлхийн эдийн засгийн өсөлт болон олон улсын улс төрийн тавцанд нөлөөлөхүйц хүч, нөлөө бүхий шинэ төв болон гарч ирлээ. Нөхцөл байдал бодит амьдрал дээр ийм байгаа ч Азийн, нэн ялангуяа Хятадын ирээдүйн хэтийн төлөвийн талаар хүмүүс янз бүрийн үзэл бодолтой байна. Ази тивийг XXI зуунд дэлхийн хөгжил, дэвшлийн гол төв болж, Азийн хөгжилт цэцэглэлт нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж зарим эрдэмтэн, судлаачид урьдчилсан таамаглал дэвшүүлж байна. Нөгөө талаас, зарим судлаачид Азийн хөгжиж буй орнууд, түүний дотроос Хятадын хөгжил, бэхжилт нь Ази-Номхон далайн орнуудын бүс нутаг дахь хүчний харьцааг тэнцвэргүй байдалд хүргэж болзошгүй гэж үзэж байна. Өнөөгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлс өсөн нэмэгдэх нь Хятад, Ази Номхон далайн орнуудын бүс нутаг, цаашилбал дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдалд ч заналхийлэл, аюул учруулахуйц тийм хүчин зүйлс болон хувирч болзошгүй юм. Азийн ирээдүйн хөгжил дэвшилд Азийн өнгөрсөн, ирээдүй, түүнчлэн Хятадын үүрэг роль хэрхэн нөлөөлөх талаархи нөхцөл байдал, үзэл бодолд зохиогч зарим судалгаа шинжилгээ хийхээр төлөвлөж байна.
Түүхийг сөхөн үзэхүй
Хүн төрөлхтний соёл иргэншлийн эхлэл Азид тавигджээ. Нийт хүн төрөлхтний шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил дэвшил болон соёл урлаг, эртний гайхамшигт бүтээлүүдэд Азийнхан үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Иймээс 1995 онд эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжил дэвшлийн талаархи байгууллагуудын судалгаа шинжилгээ, тайлан илтгэлийг хэвлэн гаргасан. 1820 оноос өмнө дэлхийн улс орнуудыг эдийн засгийн байдлаар нь харьцуулахад Хятад, Энэтхэг эн тэргүүнд орж байсан. Хэдийгээр тийм боловч Европын орнуудад шинжлэх ухааны ололт, аж үйлдвэрийн хувьсгал гарч, АНУ дэлхийн эдийн засгийн зах зээлийн хөгжил болон колонийн давалгаанд хүч түрэн орж, Азийн орнуудын хувьд бусад оронтой хөл нийлүүлэн алхах, хөгжил дэвшлийн төлөө хүчин чармайлт төдийлөн гаргаагүй учраас урьд өмнө нь хөгжилтэйд тооцогдож байсан улсууд аажимдаа хөгжлөөр хоцрогдсон байна. XIX зуун нь хүн төрөлхтний хувьд Япон төдийгүй Азийн зуун байлаа.
XX зууны эхний хагаст Азийнхны хувьд мөрдөж байсан олон улсын дүрэм журмын ихэнхийг Өрнөдийн хүчнүүд хянаж, удирдан залах шинжтэй байсан боловч эдгээр дүрэм журам нь Өрнөдийнхний хоорондын харилцааны эрх мэдлийн тогтвортой байдлыг хангаж, улмаар түүнийг үргэлжлүүлж чадахгүй байдлыг бий болгож, харин ч улам доройтолд оруулж, Азийн хүмүүст аз жаргал, энх тайван, амар амгалан байдлыг авчраагүй юм. Энэ зуунд Ази тивийнхэн нь хэд хэдэн дайн тулаан, иргэний маргаан мөргөлдөөнийг амсаж туулсан. 1919 оны Версалийн олон улсын гэрээ, Вашингтоны систем 1921, 1922 оны хооронд буюу Дэлхийн I дайны дараа Азийн албан ёсны хэв журам тогтоосон. Хэдийгээр тийм боловч Азид тайван амгалан бус байлаа. Япон улс хүчирхэгжин, улмаар Хятадын эсрэг түрэмгийллийн дайн өдөөж, энэ нь Номхон далайн орнуудын энх тайван, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, таагүй уур амьсгал бүрдсэн байсан. Япон улс 1945 онд ялагдал хүлээв. Ялтын бага хурлаар хүчирхэг гүрнүүд Ази дахь нөлөөний хүрээгээ дахин хувааж авсан юм.
Нөхцөл байдал хэдийгээр ийм байсан ч Дэлхийн II дайны дараагаас өнөө хүртэл Азид энх тайван, амар амгалан бус байсан. Хуучин колони орнууд Азиас илүү хүч нөлөөгөө ахиулан, удирдан жолоодохыг бас дахин чармайж байв. Азид хүчирхэг гүрнүүдийн нөлөөллөө ихэсгэхийн төлөө тэмцэл өрнөж байв. Энэ үед Азийн хүмүүс эсэргүүцэл, бослого үймээн гаргаж, тэдний өөрсдийн оролцооноос тэдний хувь тавилан хэрхэн хамаарахыг шийдвэрлэсэн. Энэ зууны хоёрдугаар хагасаас шаргуу ажиллаж, хөдөлмөрлөх, энх тайван, амар амгалан байдал, Үндсэн хуулийг сахин мөрдөхийн тод жишээг харуулж, дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө хоёрдугаарт ордог хүчирхэг гүрэн болсон. “Дөрвөн бяцхан луу” үйлдвэржүүлэлтийг амжилттай хэрэгжүүлснээр, Европын улсууд болон АНУ нэг хоёр зуун жилд хийж гүйцэтгэсэн нөр их зүйлийг богино хугацаанд агйжилттай хэрэгжүүлэв. Хятад ба Зүүн Азийн орнууд “шинэ од” болон тодорсоор байна. Хүйтэн дайн төгсгөл болсноор Хятадын доторх улсууд болон Өмнөд Ази идэвхтэй хөгжих, амьдрах чадварыг нотлон үзүүлсэн. XX зууны хоёрдугаар хагаст гарсан Азийн өөрчлөлт нь өнгөрсөн таван зуун жилд гарсан өөрчлөлтүүдээс хэр хэмжээгээрээ хэтэрсэн юм. Нэг зуун жилийн түүхээс гэгээрлийн маш их амжилтыг бид олж чадсан. Энд би хоёр зүйлийг онцлон тэмдэглэх ёстой. Нэгдүгээрт, хэрвээ улс ихэнх маш их хүн амтай, олон янзын шашинтай, олон улсын харилцаа холбоо муу хөгжсөн, чөлөөт бие даасан статус султай бол Азийн ихэнх улс дүрэм, журмаас үндсэндээ хасагддаг гэдгийг түүхийн өнгөрсөн хугацаанд нотолж чадаагүй юм. Хоёрдугаарт, нэг зуун тавь гаруй жилийн хугацаан дахь Азийнхны туршлага, ололт, бүтэлгүйдэл, амжилт, Азийн хүмүүсийн цэцэн мэргэн ухаан, бүтээлч чанар нь Ази дахь шинэ дүрэм, журмыг тогтоох нөхцлийг бүрдүүлсэн. Энэхүү дүрэм журамд цаг хугацаа, орчин үеийн үзэл бодлын аль аль нь шаардагдана.
XXI зуунд Азийн давуу тал болон тулгарч байгаа бэрхшээлүүд
Хүйтэн дайн төгсгөл болсноор нэг талаас Азид улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил харьцангуй хурдан түргэн болж, нөгөө талаас, Азид тодорхой хэмжээний аюул заналын сүүдэр одоо хүртэл байсаар байна. Тогтворгүй хүчин зүйлс Солонгосын хойгт хэвээр байна. Тайваны гишүүнчлэлээс гарах хандлага дахин сэргэж, энэ нь аюултай байдлыг дахин үүсгэж, Сингапур-Америкийн харилцаа холбоо саад бартаатай хэвээр байж, АНУ ба Япон тайван цагийн туршид ч цэргийн талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ Өмнөд Азид одоо хүртэл тогтворгүй хүчин зүйлүүд байсаар байна. Азийн ирээдүйг урьдчилан хэлэхэд удаан хугацааны турш зохиогчоос нягтлан бодсон төдийгүй Азийн амар амгалан байдал, энх тайван, аюулгүй байдал нь эдүгээгийн хөгжил дэвшлийг түүхэн өөрчлөлт болгосон юм. Гэсэн хэдий ч энэ нь Азид зориулагдах урт түүхэн үйл явц бий болох, түүхийн сургамжтай үйл явдлууд дахин давтагдах боломжийг үгүйсгэж чадаагүй.
Азид яагаад эерэг давуу тал байна вэ ?
Нэгдүгээрт, Азиас илүү хөгжиж буй орнуудын тусгаар тогтнолоо хамгаалах тэмцлийн нэг зуун тавин жилийн дараагаар буюу Дэлхийн II дайны дараа харьцангуй тогтвортой байдал бий болсон. Энэ нь Азийн энх тайван, тоггвортой байдлын тулгын чулуу юм.
Хоёрдугаарт, Азийн хөгжиж буй хэд хэдэн орон хөгжил дэвшлийн замыг олчихсон нь тэдний үндэсний нөхцөл байдалд таарч тохирон, тэдний тулга түшгийг дэмжиж чадсанаар эдийн засгийн өсөлт хурдан нэмэгдсэн.
Гуравдугаарт, хүйтэн дайн төгсгөл болсны дараа Ази- Номхон далайн орнуудад эдийн засгийн шинэлэг бодлогыг явуулах харилцаа холбоо бий болсон. Бүс нутгийн энх тайван аюулгүй байдал ба тогтвортой байдал нь бүх улс орны нийтийн сонирхол юм.
Дөрөвдүгээрт, эдийн засгийн уялдаа холбоо Ази-Номхон далайн бүс нутаг тивүүдийн хооронд гүнзгийрсэн. Бүс нутгийн доторх ажил мэргэжил, худалдаа арилжааны өсөлт нь олон улсын ажил мэргэжил, худалдаа арилжааны дундаж өсөлтийг бодвол илүү тогтвортой болж, эдийн засгийн бүс нутгийн олон талын түвшин болон техник технологийн хамтын ажиллагаа эхэлсэн. Энэ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүчтэй хүч нөлөө үзүүлдэг ба энэхүү бүс нутгийн аюулгүй байдалд эдийн засгийн баталгаатай үндэс суурийг тавьдаг.
Тавдугаарт, дэлхий нийтийн хувьд бодит байдал дээр бүс нутгийн мөргөлдөөн тасрахгүй байгаа ч дэлхийн байдал өрөнхийдөө өөр чиг хандлагатай байсан. Шинжлэх ухааны хувьд шинэ эргэлт гарч, технологийн дэвшлийн шинэ эрин дэлхийн эдийн засгийг урагш нь хөдөлгөж байна. Дээр өгүүлсэн нөхцөл байдлын хөнгөн хялбараас хамааран Азид түүхэн өөрчлөлтийг барьж чадсанаар Ази нь XXI зуунд эдийн засгийн үр дүнгийн талаараа тэргүүлэх итгэл найдвартай байна. Энэ хооронд өөр тивийн хөгжиж буй орнууд ч, Азийн хөгжиж буй орнууд ч юу хийхээ хийж чадсан. Дараа нь ХХI зуун өнө удаан хугацаанд дэлхийн энх тайвны болон хүн төрөлхтний хөгжил дэвшлийн нийтийн зуун шиг түүхэнд тэмдэглэгдэж магадгүй.
Хэдий тийм боловч энэ урт удаан түүхэн үйл явц Азийн хувьд ололт дэвшил байх болно. Хөгжил дэвшлийн явцад тодорхой бус хүчин зүйл маш хүнд хэцүү харагддагийг хүмүүс мартахгүй байх ёстой.
Нэгдүгээрт, Ази бол дэлхий дээр хамгийн их хүн амтай тив. Азийн 3,3 тэрбум хүний 3/4-т Хятад, Энэтхэг, Индонез, Пакистан, Бангладеш байгаа нь шинэчлэлт өөрчлөлтийн эхний шатанд байгаа юм. Дэлхийн банкны статистик мэдээгээр дэлхий дээр 1,3 тэрбум ядуу хүний ихэнх хувийг Азийн ядуу хүн эзэлж байна. Түүнчлэн Ази ерөнхийдөө “ядуурал ба хоосрол”-ын байдлаас бүхэлдээ гарч чадаагүй байна гэж бид хэлж болно. Азид хэрвээ эдийн засийн хөгжлийн түвшин ялангуяа шинжлэх ухаан, боловсролын хөгжил дэвшлийн түвшин нь өндөр хөгжсөн улсуудын түвшинд хүрэхэд зарим үед хүчин чармайлт шаарддаг.
Хоёрдугаарт, Азийн хөгжиж буй орнуудын хөгжил дэвшил нь хүчин зүйлийн нийлбэрийг албадсан байр суурьтай, жишээлбэл, хүн амын хэцүү бэрх ачаа ба ажил алба, хөдөө аж ахуйн сул дорой бааз, соёл, боловсролын доогуур түвшин, шинжлэх ухаан ба технологи, дэд бүтцийн хангалт хүрэлцээгүй, тоног төхөөрөмж, хүрээлэн буй орчин, нөөц баялгийн нөхцлийг удаашруулах, хангалтгүй хөрөнгө мөнгө, тэгш биш хөгжил дэвшил г.м. нөлөөлөх хүчин зүйлүүдийн тоогоор шаардагдаж байна. Эдгээр холбогдох хүчин зүйлүүд нь улс оронд урт удаан хугацааны туршид гай гамшиг учруулах хийгээд шийдвэрлэх бодлоготой холбоотой алдаа ололт амжилтын явцад саад тотгор болж магадгүй.
Гуравдугаарт, колоничлол, империализмээс үлдсэн түүхийн зарим цогцолбор үр дагавар байдаг, жишээ нь Азийн зарим улсын хооронд нутаг дэвсгэр, хил хязгаарын талаар маргаан гаргадаг. Дээр нь нэмэхэд хүйтэн дайны цаг үеэс үүдэн гарч үлдсэн уршигт үр дагаврыг үгүй болгосон ч эдгээр үр дагавар цаг хугацааны урт удаан үеийн туршид бүс нутгийн тогтворгүй байдалд хүргэх хүчин зүйл болж болох юм.
Эцэст нь тэмдэглэхэд, Ази-Номхон далайн бүс нутаг нь хэд хэдэн бүс нутгийн цогц юм. Энэ нь янз бүрийн сонголт бүхий хүмүүсийн, янз бүрийн нөхцөл байдалд хийсэн бүтээл юм. Үүнээс гадна социалист системд ялгаатай зүйл нь хөгжил дэвшлийн түвшин, соёлын ойлголт, өөр улсуудын хооронд дээдлэх зарчим болдог. Удаан хугацаанд тулгарч байгаа бэрхшээлүүд нь ялгаа зөрөөг бүрдүүлэхээс дээгүүр үзэл бодол үүсэхийн зөрөлдөөнтэй хэлэлцээрийг улс орон ашиглаж чадсан.
Түүнчлэн Азийн дахин сэргэлт нь удаан хугацааны санал бодлоос түүхэн ялагдашгүй хандлага, XXI зуун бол Азийн зуун гэж хэлэх нь эрт байна гэдэгт би болгоомжилж байна.
Азийн тогтвортой байдлыг хангах үндсэн нөхцлүүд
Тоймолж үзсэний дараа Азийн хөгжил дэвшлийн талаархи маргаантай асуудалд зориулж, Азийн тогтвортой байдал ба хөгжил цэцэглэлтийг үргэлжлүүлэх арга замыг шинжлэх ирээдүйн боломжийг бидэнд олгосон.
Азийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангахад хэд хэдэн хүчин зүйл шаардагдаж байна. Ерөнхийдөө энэ нь гурван хүрээнээс хамаарна. Нэгдүгээр хүрээ нь тухайн улсын өөрийнх нь, хоёрдугаар хүрээ нь Ази-Номхон далайн бүс нутгийн нөхцлүүд, гуравдугаар хүрээ нь дэлхий нийтийн хүрээлэн буй орчин дахь нөхцлүүд юм. Энд илтгэгч миний бие хоёрдугаар хүрээний талаархи үзэл бодлоо илэрхийлж, санал гаргахыг зорьсон ба тэр нь хүрээлэн буй орчинг хэрхэн яаж бүтээсэн нь Ази-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдал ба хөгжил цэцэглэлтэнд нөлөөлсөн.
Илтгэгч гурван үзэл бодлын үүднээс нөхцөл байдалд хандах ёстой гэж үздэг. Нэгдүгээрт, бүс нутгийн удаан хугацааны тогтвортой харилцаа холбоог сахих талаархи гол эрх мэдлийг үргэлжлүүлэх ёстой. Хоёрдугаарт, Умард-Өмнөдийн харилцаа холбоо нь харилцан ашигтай байх албан ёсны зарчимд үндэслэсэн байх ёстой. Гуравдугаарт, Харилцан итгэлцэл, түүнээс үүдэн гарах хариуцлагыг албан ёсоор тогтоосон байх ёстой.
Ази-Номхон далайн бүс нутаг дахь холбоо харилцааны талаар чухал эрх мэдэл бий. XX зуунд цэргийн мөргөлдөөн нь ихэвчлэн голлох хоёр хүчний хоорондын сөргөлдөөний үед болдог бөгөөд энэ нь дан ганц сөргөлдсөн хоёр талын хооронд үүссэн гарз хохирлоор хэмжигддэггүй мөн түүнчлэн тухайн зөрчилдөөн явагдсан бүс нутгийн амар амгалан тогтвортой байдалд ноцтой гарз хохирол учруулсан. Хүйтэн дайны төгсгөл болсноор хоёр талын хоорондын мөргөлдөөн цэрэг дайнаар хөөцөлдөх явдлыг хязгаарлаж өөр хоорондын хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр АНУ, Япон, Хятад, Орос зэрэг улсад гарцаагүй байдлаар гарч ирлээ. Азийн орнууд, Энэтхэг, Пакистан ба бусад хөгжиж буй орнуудын хүч нөлөө бүс нутгийн хувьд чухал хүч хэвээр байсан. Европын холбоо, бусад өндөр хөгжсөн үндэстэн ард түмэн бас Азид тэдний гадаад байдал төрхийг эрж хайдаг. Энэ олон тооны хүч нөлөөллийн тогтолцоо Азид ч эрх мэдлийн ноёрхол манлайллыг эрж хайх оролдлогыг сануулахад хэрэгтэй байсан бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад тодорхой хэмжээгээр түлхэц болсон.
Сөргөлдөгч гол хоёр хүчний хооронд тогтвортой хамтын харилцаа холбоог тогтоон хэрэгжүүлэхэд хуучны уламжлал тогтсон үзэл ойлголтыг устгаж түүний оронд дээрх бүхэнтэй зохицсон шинэ үзэл санаа бодлогыг хэрэгжүүлэх асуудал нь чухал байгаа юм. Хуучны уламжлалт ойлголт гэдэг нь өөр хоорондоо үл итгэлцэх үзэл суртал, бие биенээ эсэргүүцсэн, дайсагнасан зорилгоор цэрэг зэвсгээр хөөцөлдөгч үзэл суртал юм. Түүхийн явцад батлагдсанаар бол нэгдсэн үзэл сурталд үндэслэгдсэн цэргийн холбоо нь найдвартай биш. Хязгаарлалтанд байлгах нь сөргөлдөөнд хүргэдэг бөгөөд ингэснээр бүх талд хор хөнөөл учруулна. Зорилго эрмэлзэл, бодол санааны шинэ арга замыг хайж, нийтийн ашиг сонирхлыг бий болгох, түүнийг багасгах, бууруулах ба нийтийн ялгаа зөрөөг зүй ёсоор нь хатуу шийдэх ёстой. Бүс нутаг дахь эрх мэдэл юунд үндэслэгдэж, нийтийн ямар ашиг сонирхол байх вэ? Үүнд, бүс нутгийн улс төр, эдийн засаг, стратегийн глобаль үзэл бодлыг багтааж болох юм. Хэдий тийм боловч хамгийн гол нь бүх улсад шаардагддаг хүрээлэн буй орчны энх амгалан байдлыг бий болгомоор байна гэж бид ярьцгаадаг. Дэлхийн эдийн засгийн хөгжил дэвшил, эдийн засгийн цагариг, холбоо, харилцаа, тогтолцоог бид таних ба уялдаа холбооны хооронд үндсэн эрх мэдлийг хүчтэй болгохыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ нь хүний нийтлэг чухал чөлөөт бие даасан ашиг сонирхлын субъектив хүчин зүйл болно. Европын эдийн засгийн интеграчлал үүний жишээ юм. Европын холбооны өвөг эцэг энх тайвны төлөө үндсэн зарчмыг итгэл үнэмшилтэй тавьж, Европт аюулгүй байдал, Европын улсуудын хооронд эдийн засгийн эв нэгдлийг байгуулж байна. Түүнчлэн эдийн засгийг хүчтэй болгож, ажил мэргэжил худалдаа арилжааны хамтын ажиллагааг адил түвшинд үндэслэн байгуулж, харилцан ашиг тус, эрх мэдлийн хооронд тэд тогтвортой харилцаа холбоо, зайлшгүй ажлыг бүтээн байгуулдаг.
Маргаан хэлэлцүүлэг болон гол эрх мэдлийн хоорондох ялгаа нэг талаас илүү их санал солилцож байх, нэн ялангуяа хоёр талын хамтын ойлголтыг дэмжих талаар дээд түвшинд санал солилцож, итгэлцэл, хариуцлагыг бэхжүүлэхийг бид хийх хэрэгтэй. Нөгөө талаас тайван, амар амгалан байдал яриа хэлэлцээр эсхүл зөвлөлгөөн, хэлэлцүүлэг эрж хайх замаар зөрчлийг шийдвэрлэх хэрэгтэй ба санал зөрүүтэй асуудлыг заналхийлэл, сүрдүүлэг эсхүл хориг арга хэмжээ авахгүйгээр хэрэглэнэ. Ойрын жилүүдэд Сингапур-Америкийн холбоонд шударга байдал бэрхшээл хүндрэл гарч ирсэн ба Хятадын талаас харилцан хоёр талын бодит байдлыг өсгөж, итгэл найдвар, түгшүүртэй байдлыг багасгах хамтын ажиллагааг хөгжүүлэх улмаар Сингапур-Америкийн холбоог цаашид үргэлжлүүлэн тогтвортойгоор хөгжүүлэх зорилгоор ихээхэн анхаарал тавьж байна. Энэ нь бүр цаашилбал Ази-Номхон далайн бүс нутаг, дэлхий дахины тогтвортой байдлыг хангаж өгөх хүчин зүйлсийн нэг мөн.
Ази-Номхон далайн бүс нутаг, Умард-Өмнөдийн харилцаа холбооны байгуулал ижил ба харилцан хоёр талын ашиг тусад үндэслэгдсэн. Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн идэвхтэй өсөлт нь энэ бүс нутагт Умард-Өмнөдийн хамтын ажиллагаанд үүсгэх боломжийг бий болгож байна. Зүүн Өмнөд Азийн орнуудын хүч чармайлт тавьсны хүчинд Хятад ба БНАСолонгос улс бие биентэйгээ эдийн засаг худалдааны чухал түншүүд болоод байна. Жишээлбэл, Азийн чөлөөт бүс гэх зэргийг үүсгэж бий болгосон, бас аугаа их амьдрах чадварыг илэрхийлсэн. Зүүн Азид хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжил дэвшил мөн Умард-Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ховор түүхэн өөрчлөлтийг хангасан. Худалдаа арилжааны эргэлт АНУ ба Азийн хоорондох худалдаа арилжааны эргэлт АНУ ба эдгээр NAFTA оролцогч түншүүдээс хол давсан байсан. Азийн бусад улс болон Японы хоорондох гадаад худалдаа нь Японы зах зээл хилийн чанад дахь номер нэг түнш Америк Японы хоорондын гадаад худалдаанаас давлаа.
Эдийн засгийн ашиг сонирхлын хосолмол байдал нь Умард- Өмнөдийн санал солилцоо, хамтын ажиллагаанд тус нэмэр болох хүчин зүйл болж байна. АПЕК арван найман хөгжсөн ба хөгжиж буй орны гишүүдээс бүрддэг ба Ази-Номхон далайн бүс нутагт Умард-Өмнөдийн эдийн засгийн холбоо харилцааны шинэ хэв маягийг байгуулах итгэл найдварыг бий болгосон. Хэдийгээр АПЕК нь хөгжил дэвшил ба өөрчлөлтийн үйл явцыг туулсан ч бүрдүүлэгч механизмыг эдийн засгийн уулзалтаас өөрчилж, эдгээр зарчмууд худалдаа арилжаанд чухал ач холбогдолтой тэгш байдлыг тогтоох ба хөрөнгө оруулалт, либералчлал, эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа өндөр хөгжсөн гишүүд, хөгжиж буй гишүүд хоёуланд нь шаардлагатай тэнцвэрт байдлыг өгдөг. Хэрвээ хоёр талын харилцан буулт хийх нь үргэлжилбэл Ази-Номхон далайн бүсэд харилцан ашигтай, тэгш эрхтэй, Умард-Өмнөдийн шинэ харилцаа үүсэх боломжтой болно. 1996 оны 3 дугаар сард Ази-Европын дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд хурлын шийдвэрийг биелүүлэх шийдэмгий үйл ажиллагаа, колонийн системийн сүйрлээс хойш Ази-Европын хооронд, эрх тэгш харилцаан дээр үндэслэсэн түншлэлийн шинэ хэлбэрийг бий болгох гэсэн хоёр тивийн улс орнуудын удирдагчдын идэвх чармайлтыг онцлон дурьдууштай. Бидний XXI зууныг урьдчилан харснаар бол хөгжлийн эдгээр хандлагууд нь хамтран ажиллах Ази, Америк, Европын эдийн засгийн төвүүдийн дунд зохицуулалт хийх зэрэгт дөхөм болох болно. Ирэх зуунд Умард хийгээд Өмнөдийн хоёулангийн хөгжил, харилцан ашигтай байх зарчимд үндэслэсэн олон улсын эдийн засгийн шинэ тогголцоо нь хөгжиж байгаа орнуудын эдийн засгийг дуурайх үндсэн дээр үүсэх бололцоотой.
Гэвч бид Өрнөдийн зарим оронд гарч байгаа гадаадын хүнийг үзэн ядах үзэл, гадаадын бараанд татвар тавьснаар эх орны үйлдвэрүүдээ дэмжих үзлүүдийг тоомсорлохгүй байх ёсгүй. Үндсэн шалтгаан нь зарим хүмүүс хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт нь хөгжингүй орнуудад бодит аюул авчрах бөгөөд хөгжингүй орнуудад тулгарч байгаа эдийн засгийн бүтцийн өөрчлөлтүүдийг хөгжиж байгаа орнуудад туршиж байна гэж үздэг. Иймээс оюуны өмчийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн стандарт, байгаль орчныг хамгаалах стандарт, худалдааны хомсдол болон бусад зүйлс нь шахалт хавчилт хийх далим болдог бөгөөд нэг талыг барих, ялгаварлан үзэх үзэл нь зарим орны үргэлж хэрэглэдэг зэвсэг нь болж байна. Гэвч холын хараатай хүмүүс эдийн засгийн глобалчлал нь хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн дахин сэргэлт нь хөгжингүй орнуудад ямар ч аюул болохгүйг нотолж буйг, эдийн засгийн өсөлт ба ажил эрхлэх боломж олгож байгааг анхааруулан хэллээ. АНУ-ын “Бизнес Дейли’’ сонинд хэвлэгдсэн нэгэн өгүүлэлд “1995 онд АНУ-ын хөгжиж байгаа орнуудад оруулсан экспортын хэмжээ 14 хувиар өсч 248,5 тэрбум долларт хүрч, АНУ-ын нийт экспортын 49 хувь болжээ” гэж бичжээ. Хөгжиж байгаа орнуудад дэлхийн хүн амын 80 хувь нь байдаг бөгөөд ирэх онуудад тэдний эдийн засгийн дундаж өсөлтийн хэмжээ нь хөгжингүй орнуудынхаас хоёр дахин их болох болно. Иймээс ирээдүйд Умард-Өрнөдийн эдийн засгийн харилцаа хоёр талд (хоёуланд нь) ашигтай байх ба сөргөлдөөн нь хоёр талд хор хөнөөл учруулна. Энэ баримт илэрхий.
Азийн хөгжиж буй орнуудын хооронд тэгш шударга харилцаа холбоог дэмжих зорилготойгоор явагдаж байна. XX зууны хоёрдугаар хагаст Азийн хөгжиж буй орнууд нь олон улсын тавцанд бие даасан улс төрийн хүчин болжээ. Улс орнууд нэгдсэн холбоог байгуулж дэмжих нь Азийн энх тайван, тогтвортой байдалд асар их ач холбогдолтой юм. Бид удаан хугацааны, нөхөрсөг харилцаа холбоо үүсгэн байгуулах суурь тавигдчихаад байна гэж хэлэх ёстой. Учир нь тэд колоничлогчид, империалистуудын түрэмгийлэл, дарлал хавчлаган доор зовж тарчилж байсан ба түүхэндээ нэг адил зүйлийг амсаж байв. Одоо тэд үндэсний тусгаар тогтнолоо хамгаалах, улс орныхоо эдийн засгийг залуужуулах нэгэн үүрэгтэй тулгараад байна. Хэдий тийм боловч Азийн хөгжиж буй орнуудын дунд нутаг, хил хязгаар, ёс суртахуун, шашин зэрэг зүйлийн маргаан байгааг үгүйсгэх аргагүй юм. Үүнээс гадна бүс нутгийн эдийн засгийн харилцаа хөгжиж, хүчирхэгжихийн хэрээр эдийн засгийн зөрчил маргаан, сонирхлын зөрүү гарах нь зайлшгүй. Зарим гадны хүчнүүд Азийг захирах буюу хуваах зорилгодоо хүрэхийн тулд эдгээр ялгааг хэрэглэхийг оролдох боллоо. Түүх Азийн хөгжиж буй орнуудын удирдагчдад тэднийг хэр холын хараатай эсэх, XXI зуунд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах ухаалаг бодлого явуулж чадах эсэх зэрэг ноцтой асуултыг тавилаа.
1950-иад оны эхээр Хятад-Энэтхэг, Хятад-Мяньмар улсууд Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг (хожим Бандунгийн бага хурлаар арван зарчим болсон) санаачилж, хөгжиж буй орнуудын харилцааны замыг заажээ. Хүйтэн дайны дараа, олны сэтгэлийг түгшээсэн Хойд Солонгосын цөмийн асуудал, Нанша-гийн орнуудын асуудлууд богино хугацаанд бүхэлдээ шийдэгдлээ. Санаа нийлсэн бүлэглэлүүдийн чармайлтын ачаар байдал тогтворжиж байна. Энэ нь сөргөлдөөнийг харилцан яриа хэлцлээр солих, аюулыг зөвшилцлөөр солих үзэл бодол нийт Азийн улс орнуудын дунд аажмаар бий болж байгааг харуулж байна. Саяхан Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикстан улс цэргийн холбоог нэмэгдүүлэх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн чуулга уулзалт нь түншүүдийн харилцан ярилцахыг дэмждэг бөгөөд Ази-Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаарх оролцогч талуудын яриа хэлцэл хийх гол суваг болж байна. Эдгээр нь Азийн хөгжиж буй орнууд хоёр талын болон олон талын сувгаар холбоо байгуулахыг чармайж байгааг харуулж байна.
Одоогоор цэрэг дайны аюулгүй байдлын тухай үзэл бодол нь улс төр, эдийн засаг, соёл, цэрэг дайны бусад зүйлсийн аюулгүй байдлыг бүхэлд нь хамарсан үзэл бодлоор солигдож байна. Азийн орнуудын хувьд бэлэн хийсэн аюулгүй байдлын мөханизм алга. Иймээс Азийн орнууд холбоо байгуулахын тулд бодит байдлаас гарч, харилцан ойлголцож, хоёр талын чармайлтыг олон талын чармайлттай тэгш эрх, харилцан хүндэтгэх үндсэн дээр нийлүүлж, туршлагаа хуримтлуулж холбоог дэмжих ёстой.
Азийн ирээдуйн хөгжил дэхь Хятадын үүрэг
Энэ зууны хагасаас илүү хугацаанд Хятад улс дайны гамшиг зовлон, үймээн самуунд зовж тарчилсан хийгээд ядуу, хоцрогдсон улс болон үлдсэн. Одоо Хятадын ард түмэн Хятадын онцлогтой социализмыг хамтаар байгуулахыг зорьж байгаа бөгөөд алдсан хугацаагаа нөхнө гэж итгэж байна. Хятад улсын гол сонирхол, зорилго нь дотоод ба гадаад нөөц баялаг, зах зээлийг бүрэн ашиглах, ирэх эууны дунд үе гэхэд шинэчлэлийг үндсэнд нь хийж дунд зэргийн хөгжингүй орнуудын түвшинд хүрэх юм. Хятад улс өөрсдийн зүгээс 1,2 тэрбум хүнээ нэгтгэх, эдийн засгаа хөгжүүлэх нэг зорилгод төвлөрүүлэх хэрэгтэй байна. Дэлхийд, энх тайван олон улсын хамтын ажиллагаагаа, ялангуяа Ази-Номхон далайн бүсийн орнуудтай хийх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. 1995 онд Хятадын долоон гол гадаад худалдааны түншүүдээс зургаа нь Ази Номхон далайн бүсэд байсан бөгөөд Хятадын гадаад худалдааны дал гаруй хувь нь байв. Хятадын гадаад хөрөнгө оруулалтын 93 хувь нь энэ бүс нутгаас оржээ. Энх тайванч, тогтвортой хөгжиж дэвжсэн Ази-Номхон далайн бүс нь Хятад улс өөрчлөлт шинэчлэлдээ амжилт олох гадаад нөхцөл байдал нь болох ёстой. Эдгээр үндсэн сонирхлуудаас үзэхэд Хятад улс нь Ази Номхон далайн бүсийг энх тайван байлгах чухал хүч юм.
Ази-Номхон далайд энх тайвны хүч болохынхоо хувьд нэн түрүүнд Хятад улс өөрийн үйл ажиллагаагаа сайн удирдах ёстой. Орчин үеийн байдал Хятадад үймээн самуун эсхүл хагарал гарч магадгүй, Азид энх амгалан байдал алдагдаж магадгүй, бусад оронд дэлгэрч буй бэрхшээлүүд Хятадын эдийн засагт тулгарч болзошгүйг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд “Хятадын аюул” гэдэг нэр томъёо өргөн дэлгэрлээ. Өнгөрсөн жил Тайваний хоолойд хийсэн Хятадын цэргийн сургуулилт нь зарим улсын Хятад руу давшлах, сүрдүүлэх шалтаг боллоо. “Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” гэсэн Хятад зүйр үг байдаг. Энэ зүйр үг нь хүчээр далайлгах бодлогыг сохроор хэрэглэдэг, дэлхийг удирдах эрхтэй, өөрийн цэргийг дэлхийн аль нэг хэсэгт илгээдэг, бусад улсыг нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахыг зөвшөөрдөггүй хүмүүст зориулагджээ. 1945 оны дараа Ази тив колонийн системгүй цаг үед оржээ. Түүхэнд Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг байсан Тайван Хятад руу буцан орлоо. Хятадын засгийн газрын Тайваны асуудлыг төвхнүүлэх үндсэн бодлого нь “хоёр систем нэг улс” гэсэн үндсэн дээр энх тайвнаар дахин нэгтгэх бодлого юм. Гэвч Хятадын эасгийн газар Тайваныг Хятадаас салгах ямар ч хүчийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр Хятадын цэргийн стратеги, өвөрмөц батлан хамгаалалт нь эх газар, эрэг орчмын усаа хамгаалахад зохицсон болон Хятадын цэргийн тоног төхөөрөмжийн чанарыг хөгжингүй орнуудынхтай харьцуулашгүй ч Хятад улсын эх орноо нэгтгэх зориг эрмэлзэл нь гуйвашгүй юм. Тайваны асуудал дээр ямар нэг аюул байна гэж хэлэхийн оронд Хятадын дахин нэгдэлтэнд гадны хүчнүүд аюул занал учруулж байна гэж хэлэх нь зохимжтой. Хятад улс нь бараг 150 жилийн турш түрэмгийлэл, бүслэлт, дуулгавартай байх, салан тусгаарлалтан доор зовж шаналж байлаа. Хятадын тусгаар тогтнол болон эдийн засгийн эхний сэргэлтүүд нь ноёрхол, хүчтэй бодлогын эсрэг тэмцсэн 100 гаруй жилийн тэмцлийн үр дүн юм.
Гэвч Хятад хөгжил дэвшилд хүрэхээс өмнө урт замыг туулах болно. Хятадын түүхийг эргэн харахад, Дэн Сяопин “Хятад хэзээ ч ноёрхлыг хүсэхгүй, хэзээ ч дэлхийг удирдах гэж зүтгэхгүй” гэжээ. Би 1990 онд түүний хэлсэн үгнээс иш татан энэ өгүүллээ төгсгөмөөр байна. “Бид эх орноо хөгжүүлэх бүх боломжийг олж харж ашиглах ёстой. Бид бусад улсын дотоод хэрэгт оролцдоггүй, бусад улсын дуулгавартай байлгах гэсэн оролдлогоос ч айхгүй. Хятад улс ноёрхох үзлийг эсэргүүцдэг бөгөөд бид хэзээ ч өөрсдөө ноёрхох гэж хичээхгүй. Хятад улсын хэтийн төлөв ирэх зуунд гойд сайн байх болно”.