Карл-Хейнз Камп
/Конрад Аденауерын сангийн гадаад ба аюулгүйн бодлогын судалгааны салбарын тэргүүн, Германы төрийн бодлогын хүрээлэнгийн хошууч/
Шинэ толь №25, 1999
Сонсохыг хүсвэл – АУИДОБҮҮК
NАТО нь түүхэнд хамгийн амжилттай яваа улс төр-цэргийн холбоо юм. NАТО өөрийн оршин тогтнох учир шалтгаанаа алдчихаад байна гэсэн мэргэч, төлөгчдийн мэдэгдлийг няцаан энэ холбоо нь урьд өмнөхөөсөө илүү идэвхтэй ажиллаж байна. Евро-Атлантын бүсэд энх тайван, тогтвортой байдлын гол багана болсон NАТО-гийн амжилтын шалтгаан нь түүнийг дөрвөн түлхүүр бүс нутаг руу чухал ач холбогдолтой тусламж дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн ойрын ба хэтийн төлөвлөгөөний үр дүн юм. Үүнд: Европын бүрэлдэхүүн рүү: тус холбоонд шинэ гишүүд оруулснаар Оростой хоёр талын харилцаатай байхын тулд; NАТО-Оросын байнгын зөвлөлийг байгуулснаар: Атлантын дайлайн орнуудын харилцаа Европ-Америкийн харилцааны чухал чуулга уулзалтаа өөрийн байр сууриа хадгалах болон өсгөх замаар; NАТО-гийн нутаг дэвсгэрээс гаднах хямралыг хамтран зохицуулах үйл ажиллагаанд тухайлбал, Боснид энх тайван сахиулах үйл явцад оролцох замаар. Гэвч NАТО-гийн үйл ажиллагааны тухай шинэ асуудлууд үүсч бий болоод байгаа бөгөөд үүнтэй хамт стратегийн үүргийн тухай аюултай үзэл гарчихаад байна.
1993 онд АНУ-д, ялангуяа их сургуулийн багш нар, эрдэмтдийн хүрээнд NАТО-гийн “Глобалчлал”-ыг өөрчлөх тухай идэвхтэй ухуулж байсан санал бодлууд гарчихаад байсан билээ. Тэдгээр үзлээр бол NАТО дэлхийн хэмжээний үүрэг хариуцлага хүлээх ёстой, учир нь NАТО нь Персийн булан эсхүл Зүүн Өмнөд Азийн хямралын үеэр цэргийн үйл ажиллагаа явуулж чадах цорын ганц холбоо бөгөөд ийм үүрэг хүлээх нь Америкийн сонгогчдын удаан хугацааны дэмжлэгийг хүлээх болно. NАТО-гийн глобал чиг баримжааг буруушаасан Европынхны дургүйцэл нь трансатлантикийн тогтворжилт ба NАТО-гийн оршин тогтнох үндсийг нурааж магадгүй юм.
Иймэрхүү үзэл бодлууд олон нийтийн дунд байгаа бөгөөд Бүгд Найрамдах Чех Улс, Польш, Унгар улсуудыг багтаах, NАТО-г өргөжүүлэх олон улсын гэрээний тухай Конгрессийн хэлэлцүүлэгт ч оржээ. Төрийн ба батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга нар байсан Уоррен Кристофер, Вильям Перри зэрэг хүмүүс дэлхийд Европ болон АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалах NАТО-гийн ирээдүйн боломжийг “Стратегийн хойшлуулшгүй чухал” гэж тодорхойлжээ. Бүгд Найрамдах намын гишүүн нөлөө бүхий сенатор Жесс Хелмс, Клинтоны засаг захиргааг Ливи гэх мэт улсуудын асуудлаарх NАТО-гийн үзэл баримтлалд хангалттай анхаарал тавихгүй байгааг нь буруушаалаа. NАТО-г дэмжигч, сенатор Ричард Лугар хүртэл АНУ-ын дэлхийд тэргүүлэх зүйлсийг дурьдаад NАТО нь Персийн булан болон Тайваны хоолой дахь боломжит хямралуудыг анхааран үзэж өөрийн “стратегийн зорилго’’-ынхоо хэлэлцүүлэгт тусгах ёстой гэж мэдэгджээ. Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Уилльям Кохен тус холбооны ирээдүйн стратеги бодлого нь өөрийгөө хамгаалах хатуу чанга үзэл баримтлалаас илүүтэй “Дэлхийн нөлөө бүхий улсуудын ирээдүйн хандлагыг тооцох”-д чиглэгдэх ёстой гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Билл Клинтон сенатор Жон Уорнерт илгээсэн захидалдаа “NАТО-гийн зүүн тийшхи өргөжилт нь олон зүйлийн дундаас гарч байгаа асуудлуудыг шийдэх шинэ бололцоонуудыг хангаж өглөө” гэжээ. NАТО-гийн нутаг дэвсгэрийн нийтийн хамгаалалтаас нийтийн ашиг сонирхлын хамгаалалт руу шилжих гэсэн тус холбооны стратегийн зарчмын өөрчлөлт нь бүх гишүүн орнуудын дэмжлэгийг хүлээх болно гэдэг нь бүрэн итгэлтэй биш учраас NATО-гийн дэлхийн хэмжээний үүргийн талаарх аль нэг хэлэлцүүлэг нь улс төрийн хувьд хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.
NАТО-гийн глобал үүргийн талаарх аль нэг хэлэлцүүлэг нь улс төрийн хувьд хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.
NАТО-гийн ирээдүйн үүргийг тодорхойлоход өөрийн саналаа илэрхийлэх, дэлхийн хэмжээнд өөрийн ашиг сонирхлоо илэрхийлэх (эдийн засгийн асуудлууд, үй олноор хөнөөх зэвсгийн хурдтай өсөлтийг хязгаарлах), аль нэг холбоотноос илүүтэй тогтвортой атлантын хoлбооны чухлыг онцлон дурьдах зэрэг NАТО-гийн ирээдүйн талаарх америкчуудын үзэл бодлууд Германд онцгой ач холбогдолтой юм. Иймээс Германы судлаачид, албаны хүмүүс өөрсдөөсөө зарим онцолсон асуултуудыг асууж байна. Үүнд: Америкийн нэгдсэн улсын NАТО-гийн дэлхийн үүрэгт ач холбогдол өгч байгаагийн шалтгаан нь юу вэ?, Европ хийгээд Герман NАТО-гийн глобалчлах зорилгыг дэмжих шалтгаан юу вэ? Үүнтэй уялдаад Германы гадаад бодлого хэрхэн өөрчлөгдөх бол?
NАТО-гийн цэргийн боломж, бололцооны тал хувь нь Америкийнх байдгийн гол шалтгааныг задлан шинжлэхэд дэлхий дахин дахь тус орны ирээдүйн байр суурь, хүйтэн дайн дууссаны дараахь стратегийн байдлын талаарх америкчуудын өвөрмөц үзэл бодлыг харж болно. АНУ нь цорын ганц их гүрэн болж үлдсэнээрээ өөрийн ашиг сонирхлыг дэлхийд хүлээлгэхийг хичээж байгаа бөгөөд энэ үүднээс өөрийн бодлогыг хэрэгжүүлэх аппарат шаардлагатай болжээ. NАТО нь цэргийн боломж болон атлантын орнуудын санал бодлогуудын үр дүнтэй цогц болдгоороо энэ зорилгод яв цав нийцэх юм шиг санагддаг. Боснид болж байгаа сөргөлдөөн гэх мэтийн Европын цэрэг дайны хямралууд нь Америкийн “Амин чухал” эрх ашгийг буруутгаж байгаагаар харагддаг учраас дээрх зүйлүүд бүгд үнэн юм. АНУ-ын нутаг дэвсгэрт бодит хохирол учирч болзошгүй аюултай байдал нь үй олноор хөнөөх зэвсгийг хурдтай өсгөх нөхцлийг үүсгэж магадгүй. Энэ үүднээс АНУ нь Ойрхи дорнодын орнууд, Хойд Солонгос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд руу анхаарлаа хандуулаад байна.
Европын хэтийн төлвөөс Атлантын холбооны газар зүйн хүрээг тэлэх олон шалтгаан ажиглагдаж байна. Зөрчил тэмцэл үүнээс цааш бүсчлэгдэхгүй. Технологийн хөгжил нь газар нутгийн алслалтыг устгах хандлагатай байна: 2010 он гэхэд NАТО-гийн нутаг дэвсгэрийн 80 хувь нь Ойрхи дорнод болон Умард Африкаас хөөргөсөн балластик пуужингийн тусгалын зайд байх болно. Залуурт пуужингийн технологийн өсөлт нь цөмийн, биологийн, хилийн зэвсгийн аюулыг улам даамжруулж байгаа бөгөөд Энэтхэг, Пакистанд болсон саяхны үйл явдлууд нь дэлхийн байлдааны тактикт биологийн, химийн тэр ч байтугай цөмийн тоглогчдын тоо өсч байгааг харууллаа. Эндээс, NАТО- гийн холбоотнуудад ирээдүйд NАТО-гийн уламжлалт хамгаалалтын хилийн гаднах бүсүүдээс цэрэг дайны аюул занал учруулж магадгүй юм. Персийн булангийн район (бүс), Зүүн Ази зэрэг газруудаас ирдэг нефть нийлүүлэлт, худалдааны замыг гэнэт таслах нь Европт ноцтой аюул учруулах нь гарцаагүй.
NАТО-гийн үүргийг нэмэгдүүлэх хоёрдахь багц шаардлага нь бүх холбоотны ашиг сонирхол, оршин тогтнох үйл явц, атлантын орнуудын нягт харилцаа холбоон дээр үндэслэгддэг. NАТО-гийн бодитой хойшлуулшгүй асуудлуудыг өөрийн нутаг дэвсгэрийн дотор болон гадна үр дүнтэй амжилттай шийдэх чадвар нь олон нийтийн дэмжлэгийг хүлээх, цаашилбал холбооны нэгдэлд чухал урьдчилсан нөхцөл болно. АНУ-ын ирээдүйн засаг захиргаа тус холбооны ачааг холбооны гишүүдтэй хувааж үүрэх асуудлыг нэлээд өргөн үндэслэлээр тогтоож магадгүй юм.
NАТО-гийн хүрээг тэлэх шалтгаануудыг нягтлан шалгах нь тус холбоог глобалчлах талаархи судалгааны сул талуудыг илрүүлэн гаргаж байна. Жишээ нь, улс үндэстнүүдийн NАТО- гоор хамгаалуулах сонирхлыг хэн хүлээж авч, тогтоох юм бол? АНУ-ын дэлхийн дахин дахь үйл ажиллагааны сонирхол нь Европын холбоотнуудынх нь ашиг сонирхолтой давхцдаггүй бөгөөд Европт ч үүнийг ойлгож хүлээж авчээ. Умард Атлантын Гэрээний тавдугаар зүйлд заасан өөрийгөө хамгаалах үүрэг хариуцлагаас хэтрэн гадагш цэрэг дайны үйл ажиллагаа (NАТО-гийн Боснид явуулж байгаа байлдаан) явуулах асуудлаар зөвшилцөлд хүрэх нь маш хэцүү үйл явц байх болно. Хүрээлэн буй орчин, аюулгүй байдал-шилжилт, хүн амын хэт олшролт зэрэгтэй шууд холбогддоггүй асуудлууд болон дээр дурьдсан ашиг сонирхлуудыг хөндсөн зүйлсийг хоёр гол сэдэвт хураангуйлж үзвэл: -үй олноор хөнөөх зэвсгийн хурдтай өсөлт, -Персийн булангийн тогтворжилт.
NАТО-гийн одоогийн бүтэц тогтолцооны оронд Аd hос сайн дурын эвслийг байгуулах нь хямралд хүргэж магадгүй. Тус холбооны эрх, үүргийн албан ёсны өргөжилт нь (1949 оны Вашингтоны дахин хэлэлцсэн гэрээгээр) улс төрийн хувьд бололцоогүй бөгөөд учир нь NАТО-гийн зарим түнш NАТО-г АНУ-ын глобал стратегийн хэрэгсэл болчих байх гэж эргэлзэж магадгүй. Энэ нь Америкийн эсрэг рефлексийг зайлшгүй үүсгэх ба ялангуяа Франц улсыг NАТО-гийн цэргийн интеграцчилалд эргүүлж оруулах гэсэн бүх чармайлтыг талаар болгож магадгүй. Үүний зэрэгцээгээр NАТО-гийн стратегийн бодлогын өргөжилтийг Орос улс сөргөлдөөний хэмжээнд авч үзэж болох учир NАТО-гийн “орилоо” хэлэлцүүлэг нь Орос улсыг Евро-Атлантын аюулгүйн тогтолцоонд найдвартай уясан өмнөх амжилтанд аюул учруулж болзошгүй. Орос улс глобалчлагдсан NАТО-гийн бай болчихно гэж айж ч магадгүй.
Европын саналуудтай нийцэхгүй байгаа хамгийн сүүлчийн тогтворгүй байдал нь Европын үйл ажиллагааны урьдчилсан нөхцөл нгэж болох хамгийн энгийн асуулт юм. Одоогоор АНУ нь глобал үйл ажиллагаануудыг өөрийн хүссэнээр хийх (цэрэг дайны) мэдээллийн хангалттай боломжтой бөгөөд АНУ-ын мэдээллийн эх сурвалжууд нь Европын холбоотнуудтайгаа зөвхөн шилж сонгосон мэдээллийг хамтран эзэмшдэг. Энэ нь Европын орнууд нийтийн цэрийн үйл ажиллагаанд сохроор нэгдэн орох буюу сайндаа л шүүгдсэн мэдээлэлтэй байна гэсэн үг.
Эдгээр шийдэгдээгүй асуудал нь NАТО-гийн глобал үүргийн талаарх аль нэг албан ёсны илтгэлд хангалттай ордоггүй. Глобалчлал гэдэг нь Умард атлантын гэрээний тавдугаар зүйлд оруулах албан ёсны өөрчлөлтүүд юм уу? эсхүл дан ганц өөрийгөө хамгаалах зорилгоос хэтрэн цэрэг дайны үйл ажиллагаа явуулах боломж юм уу? Хоёрдахь нь аль хэдийн гарчихаад байгаа бөгөөд энэ нь тус холбоонд улс төрийн албадлага буйг харуулж байна. АНУ-ын зарим улс төрчид Еропын улсууд нь АНУ-ын санаачилсан төслүүдэд оролцохгүй нь улс төрийн таагүй байдал үүсгэж байна гэж гомдоллодог боловч энэ шаардлагад нь хамтран, шийдвэрлэх ойлголт төсөөлөлтэй байх асуудал огт тусгагддаггүй юм.
Герман улсын үзэл бодлоор, улс төрийн тогтворгүй байдал, хууль зүйн эргэлзээ зэргээс үүдэн NАТО-г глобалчлах нь боломжийн стратеги биш юм. Герман улсын цэргийн үйл ажиллагаанууд (тавдугаар зүйлд заасан өөрийгөө хамгаалахаас өөр зорилготой) нь НҮБ зэрэг байгууллагуудаас олгогддог тодорхой эрхгүйгээр цаашид бараг явагдахгүй юм. Глобалчлал гэсэн нэр томъёо нь NАТО-гийн үүргийг “дэлхийн цагдаа” гэж үздэг буруу ойлголтыг дэвэргэсэн, германы зэвсэгт хүчний үүрэг зорилтыг зориуд буруу ойлгуулахыг хичээсэн хоосон гоё үг юм. Нэмж хэлэхэд, NАТО-гийн глобалчлалын тухай тодорхой нэг хэлэлцүүлэг нь Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутгуудад Умард-Өмнөдийн сөргөлдөөний үндэс болж тун ч магадгүй юм. Глобалчлалын тухай яриа нь Герман улс хязгаарлагдмал тооны тодорхой шалтгаантайгаар цөмийн зэвсгийн өсөлт, Персийн булангийн хямрал Европоос гадагш цэрэг дайны үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлага анхаарлыг нь холдуулж байна.
Герман улсын үзэж байгаагаар глобалчлагдсан NАТО нь боломжийн стратеги биш юм.
Герман улсын цэргийн чадавхи ялангуяа, гэнэтийн үйл ажиллагаанд оролцох улс төрийн бэлэн байдал зэрэг нь Герман-Америкийн харилцаа, тус холбооны дотор нөлөөтэй байхад чухал ач холбогдолтой юм. Үй олноор хөнөөх зэвсгийн хурдтай өсөлтийг авч үзье. Цөмийн зэвсэггүй улсуудад цөмийн зэвсгийг нээх, биологийн болон химийн зэвсгийн бодит хэрэглээ зэрэгтэй уялдан бодитой аюул занал маш богино хугацаанд үүсч болно. Эдгээр тохиолдолд тухайн улс дотроо хэлэлцэх, улс төрийн зөвлөлгөөн хийх цаг бараг байхгүй байх болно. Иймээс Европын гаднаас бодит аюул ирж чадна гэсэн санааг Германы олон нийтэд хэвшүүлэх, “алхам алхмаар” стратегийг хөгжүүлэх, энэ санаагаар улс орны амин чухал ашиг сонирхолд хандах нь чухал юм.
Үүнтэй ижил “алхам алхмаар” гэсэн хандлагыг стратегийн нөхцөл байдлын үнэлэлт дүгнэлтэн дэх “газар зүйн алслал нь холбоо хамаарлыг багасгана” үзэлтэй холбох ёстой. Эд бүгд нь тун хянамгай хийгдэх ёстой урт хугацааны хандлагын нэг хэсэг юм. Дэлхий нийтийн цэрэг дайны үйл ажиллагааг шургуу шаардах нь сөрөг үр дагавартай байх нь гарцаагүй. Хүйтэн дайны дараахь эрин зууны шинэ шаардлагуудтай улс төрийн бодлогоо нийцүүлж байгаа Германы амжилтанд NАТО-гийн глобал үүргийн тухай маргаан аюул учруулах ёсгүй.