Б.Намсрай
/Доктор, Профессор/
Шинэ толь №26, 1999
Түлхүүр үг: эдийн засгийн онол, меркантилизм, үнийн тухай сургааль, камерализм
Өмнөх үг
Эдийн засгийн онолын түүхийг судлах нь нэг талаас орчин үеийн эдийн засгийн онол эзэмших оршил болдог, сэтгэлгээний соёлыг төлөвшүүлдэг, нөгөө талаас эдийн засгийн онол үзсэн хүний хувьд мэдлэгээ гүнзгийрүүлэх давтлага болдог. 1982 онд Олон улсын семинарын үеэр танилцсан Хамза Чадли гэдэг алжир залуу түүний хэлсэн үгийн утга агуулгыг сайшааж магтахад, тиймээ миний үг муу биш байх үндэстэй, учир юу вэ гэвэл өрнөдийн эдийн засгийн онолыг ч, марксист онолыг ч судалсан, мөн эдийн засгийн онолын түүхийг ч судалсан хэмээн нэлээд бахархан гайхуулах аястай өгүүлж байсан нь санаанаас гардаггүй юм. 1990-ээд оноос манай орон ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжиж, судлаач, багш бид нар ч гэсэн өрнөдийн онол, үнэт зүйлсийг судлах, ашиглаж хэрэглэх сайхан боломж нээгдсэнээр тэрхүү алжир залуугийн хэдийнэ үзэж судалсан зүйлийг сурч мэдэх боломж нээгдсэн юм. Эдийн засгийн онолын буюу сургаалын түүх хэмээх хичээлийг манай их дээд сургуульд үздэг байсан боловч харамсалтай нь гагцхүү марксист онолын үүднээс, нэн ялангуяа өртөгийн хөдөлмөрийн онолын үүднээс асуудалд хандаж байсан нь эдүгээгийн өндөрлөгөөс харвал дэндүү өрөөсгөл, учир дутагдалтай байна, Манай номын сангуудад байгаа орос болон монгол хэлээр гарсан ном зохиол ч ийм байдалд хүлэгдсэн хэвээр байна. Энэ байдлыг өөрчлөхөд өөрийн зүгээс бага боловч хувь нэмэр оруулах, сүүлийн арав шахам жил “Монгол бизнөс” дээд сургуульд өрнөдийн ном зохиолд тулгуурлосан эдийн засгийн онолын түүхийн хичээл зааж буй туршлагадаа үндэслэн цуврал лекц бэлтгэн гаргахаар зориглосон юм. Мөн ийм ажлыг сэдэж хэрэгжүүлэхэд эх бэлтгэх болон зохион байгуулалтын бусад ажилд ихээхэн тус дөхөм үзүүлсэн магистр Я.Бямбасүрэн урам зориг оруулж, ийм бүтээлийн ач тусын талаар ямагт сануулж, хамтран ажилласныг талархан тэмдэглэж байна Энэ цуврал Лекцийг бэлтгэхдээ бид гол төлөв Өрнөдийн, ялангуяа Горадан улсын туршлага, ном зохиолд түшиглэсэн болно. Чингэхдээ хувь хүний амьдрал, түүх намтарыг төдийлөн дэлгэрэнгүй тусгаагүй, харин эдийн засгийн онолын түүхэнд тухайн хүний оруулсан гол чухал хувь нэмрийг орчин үеийн онолын хөгжлийн үүднээс цэгнэж, одоо үеийн онолыг судлахад заавал мэдүүштэй чухал санааг голлон тусгасан учир энэхүү гарын авлага лекц нь нэлээд академик буюу эрдмийн шинжтэй байгааг уншигч хэрэглэгч анзааран болгоох буйзаа. Гэхдээ Адам Смитийн “Үндэстний баялаг” зэрэг сонгодог ном зохиол монгол хэлээр гарч байгаа сайхан эхлэл байгаа нь уг сэдвийг оюутан, сурагч, судлаач дэлгэрүүлэн үзэх боломж олгож байгааг бас энд дурьдах нь зүйтэй юм. Эмэ бүтээлийн талаар эерэг нааштай шүүмжлэл, санал эөвлөгөөг бид УБ. 210646 шуудангиин хайрцаг 929, Б.Намсрай гэсэн хаягаар дуртайяа хүлээн авна 1999.03 21.
- Эдийн засгийн онол үүссэн нь
А. Онолын сэтгэлгээний язгуур үндэс
Эдийн засгийн ухаан нь шинжлэх ухааны болон онолын тогтолцоо байхын хувьд хоёр үндсэн язгуураас бүрдэнэ. Үүнд:
- Хэдэн зуун жилийн туршид философи нийгмийн амьдрал, ялангуяа эдийн засгийн талаархи өөрийн дүр зураг, өөрийн тогтолцооны хүрээнд боловсруулж байгаа үзэл санаа, дүгнэлтээс,
- Аж ахуйн практик амьдралын хүмүүс, улс төрчид, захиргааны түшмэл, ажил хэрэгч хүмүүс цаг үеийн тодорхой асуудал, эдийн засгийн бодлогын асуудлыг шийдвэрлэх үедээ олж авсан мэдлэг дүгнэлтээс урган гарсан байна.
Философи бол эртний Герег, Ромын үеэс дундад эртний хожуу үе хүртэл эдийн засгийн амьдралыг цэвэр онолын үүднээс авч үзэх явдал философийн хувьд хол хөндий байлаа. Герегийн философичид, нэн ялангуяа Плато (Христийн тооллын өмнөх 427-347), Аристотель нар эдийн засгийн асуудлыг гагцхүү улс төр, нийгмийн сургаалын хүрээнд авч үзэж байв. Түүнчлэн схоластик үзэлтнүүд эдийн засгийн асуудлыг гагцхүү христийн ёс зүйн үүднээс шүүн хэлэлцэж байв Хүний эдийн засгийн үйл ажиллагаа сүм хийдийн сургаалтай хэр зэрэг нийцэж байна вэ гэдэг үүднээс л тэд асуудлыг сонирхож байв.
16 дугаар зууны хоёрдугаар хагаст Европын олон оронд меркантилизм хэмээх эдийн засгийн тогтолцоо хөгжсөнөөр эдийн засгийн асуудлыг шүүн хэлэлцэхэд шинэ түлхэц бий болсон, Меркантилизмын үед ч гэсэн онолын сургаалын тухай бус, түүний төлөөлөгчид энэ тэргүүнд тийм байх ёстой гэсэн асуудлаар оролдож, эдийн засгийн практик бодлогын практик зорилго, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар авч үзэж байв Ингэхдээ дан ганц хүний чинээлэг сайхан аж байдалд тус дөхөм үзүүлэх арга хэмжээний талаар авч үзэж байсан бөгөөд эртний Герег. Ромын философи, дундад эртний схоластик үзлээс ялгаатай нь ёс зүйн асуудлыг хөндөлгүй үлдээж байв.
Ингэхлээр эдийн засгийн ухааны шинжлэх ухааны болон онолын сэтгэлгээний өмнөх хоёр шатыг ялган тэмдэглэж болох бөгөөд энэ нь шинжлэх өмнөх, зонхилж эдийн засгийн асуудлыг философийн баримжаагаар судалсан, меркантилист эдийн засгийн бодлогын практикаас урган гарсан цаг үеийн янз бүрийн асуудлыг практикийн үүднээс авч үзсэн шат юм.
В. Философи ёс зүйн үүднээс асуудал дэвшүүлэх нь онолын өмнөх шат мөн
Эртний Герег, Ромын философичдын дотроос Аристотель (Христийн тооллын өмнөх 382-322) эдийн засагт онцгой анхаарал хандуулсан, Тэрбээр эдийн засгийг баялагийн тухай сургаал гэж үзсэн бөгөөд түүнийг нэг талаас гэрийн аж ахуйн судлал, үйлдвэрийн газрын сургаал, нөгөө талаас хууль тогтоох урлаг гэж салгаж үзсэн. Тэр хэдийнээ арилжааны ба хэрэгцээний өртгийг ялгаж, үнэ, өртгийн сургаалын үндэсийг тавьж, түүнийг хүний хэрэгцээний бодит баримтанд түшиглүүлсэн. Ингэснээр Аристотель субъектив онолын өвөг түрүүч хэмээн тооцогдож чадах юм. Гэхдээ тэр үнийн үзэгдлийг жинхэнэ байдлаар уламжлан гаргаагүй юм. Мөнгө бол арилжааны хэрэгслийн хувьд хэрэгцээний барааны солилцоог зуучлах үүрэг зорилттой байдаг, гэхдээ мөнгөнөөс ашиг хонжоо гаргах ёсгүй учраас хүүг зэмлэн буруушаах нь зүйтэй гэсэн түүний үзэл бодол бүхий л дундад эртний үзэл бодлын хувьд шийдвэрлэх ач холбогдолтой байв. Плато бол ёс зүйн үүднээс түүний шилдэг сайхан төр улсыг байгуулахад эдийн засгийн асуудал холбогдож байсан тэр хэмжээгээр эдийн засгийн асуудлыг авч үзэж байв. Чингэхдээ Плато эдийн засгийн онолын хөгжилтөд чухал болсон дүгнэлт хийж чадаагүй юм.
Эртний Ромын нийт ном зохиолд эдийн засгийн сургаалын хандлага бага байсан. Хууль зүйн чуулган хэмээх бүтээлд эдийн засгийн тухай ромчуудын үзэл бодлыг харж болох боловч онолын дүгнэлт тэнд байдаггүй юм. Хөдөө аж ахуйн сургаалын талаар ромчууд олон ном зохиолд герегчүүдийн уламжлалыг үргэлжлүүлсэн бөгөөд гэвч тэдгээр нь герег багш нарынхаа, нэн тэргүүнд Ксенофонтын (ХТӨ 430-З54 орчим) бичиг зохиолын нэгэн адил гэрийн аж ахуйн үзэл бодлын үүднээс гагцхүү техник арга ажиллагааны урлагийн тухай сургаал боловсруулсан ингэхдээ эдийн засгийн онолын хөгжилд тус дөхөм болох хувь нэмэр оруулж чадаагүй байна.
Дундад эртний эдийн засгийн сэтгэлгээ нь схоластик бэлгэ тэмдэг бүхий байсан бөгөөд эдийн засгийн дотоод хууль, түүний мөн чанарын тухай бус, харин гагцхүү эдийн засгийн үзэгдлүүд сүм хийдийн сургаалтай хэрхэн нийцэж байгааг судалсан. Ийм ажиглалт судалгааны гол төв нь шударга үнийн тухай сургаал байсан бөгөөд түүний мөн чанарыг арилжаа солилцооны үед төлбөр адил тэгш байх явдалд эрж хайж байв. Ийм ёс зүйн хандлага байсан ч гэсэн үнийн схоластик сургаал нь үнийг мөнгөний хэмжигдэхүүн болохын хувьд авч үзэж. түүнийг тодорхойлох үндсийг нэг талаас тодорхой бүтээмж, нөгөө талаас худалдан авагчдын хэрэгцээ, үнэлэмжинд эрж байснаараа эдийн засгийн нөхцөл байдлыг онолын талаар танин мэдэх тодорхой хандлагыг өөртөө агуулсан байв. Жишээлбэл, схоластик ном зохиолд хэрэгцээ (Албертус Магнус 1280), түүнчлэн цалинг оролцуулан үйлдвэрлэлийн зардлын (Томас фон Аквин 1225-1274) аль алиныг тодорхой хэмжээгээр харгалзсан бөгөөд тэгэхдээ “шударга” үнийг гагцхүү түүний элементүүдээс төдийгүй, бас эдийн засаг нийгмийн нийт байдлыг үнэлж тогтоож байв.
Схоластикуудын үзэж байгаагаар арилжаа солилцооны үед солилцооны түнш бүр өөрийн хөдөлмөрийн зарцуулалт болон зардлаа нөхөж авдаг байх ёстой бөгөөд чингэснээр тэрбээр өөрийн давхаргадаа тохирсон амьжиргааны орлого олох боломжтой байдаг ажээ. Ийм учраас ямар барааны өртгийн хувьд гагцхүү бодьгал хүний үнэлгээ төдийгүй, бас бараа баялагт нийтлэг өртөг олгодог нийтлэг үнэлгээ чухал юм. Ингэснээр схоластикуудын үнийн сургаалд давхаргадаа тохирсон орлогын шаардлага, хүнсний үзэл санал бүхий тэр цаг үеийн ёс суртахууны үзэл санааг харгалзсан байна. Дундад эртний үзлээр худалдааны ашиг бол нийгмийн хөдөлмөрийн цалин бөгөөд гэхдээ худалдан авагчийн хэрэгцээнд чанар тооны хувьд тохирохгүй бараа худалдаж ашиг олох нь зэмлэн буруушаах зүйл юм. Орчин үеийн эдийн засгийн онолын үзэлтэй харьцуулахад дундад эртний үеийн үзэл нь солилцооны үед адил өртөг солилцож байна. Учир нь гэвэл зөвхөн ийм урьдач нөхцөлд солилцоо болон үнэ шударга байж чадна гэж үзэж байлаа. Ийм учраас зээл олгох үед ямар хүү тооцохыг хориглож байсан, учир нь гэвэл энэ нь шударга бус ашиг болох утгатай байсан. Зээлдүүлэгч бол гагцхүү өгсөн зүйлээ л эргүүлж авах ёстой ажээ. Гэхдээ Схоластикуудын эдийн засгийн үзэлд цаашдын хөгжилд гарсан бөгөөд тэгэхдээ тэр нь эдийн засгийн дотоодод аажмаар гарч буй өөрчлөлт, хотын амьдрал, алс холын худалдааны үүслийг харгалзаж байлаа. Дунс Скотус (1308) худалдааг нэр төртэй ашиг тустай ажил гэж тодорхойлсон бөгөөд үнийн асуудлыг авч үзэхдээ барааны хэрэгцээт чанар түүний ашиг тустай байдлын хэр хэмжээг онцлон тэмдэглэсэн. Тэр бас худалдааны ашгийг тодорхой хэмжээгээр зөвтгөн үзэж байсан, хүүг хориглох нь рент худалдан авах явдал улам ихээр дэлгэрч хүүтэй зээл олгоход нөлөөлөх ёстой болсноор тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал байдалтай болсон. Онолын үзэл бодол хөгжихөд мөнгөний тухай сургаал үүссэн нь ач холбогдолтой болсон. Жишээлбэл, Еханнёс Буриданус (1358) мөнгөний өртөг бол түүний металлын агуулгад тохирч байх ёстой гэдгийг зааж байсан бөгөөд хамба лам Николаус Орезмиус (1362) мөнгөний асуудлыг ямар нэгэн ёс зүйн хандлагаас салгаж цэвэр эдийн засгийн асуудал болохын хувьд мөнгөний тухай ном зохиолдоо авч үзэж байсан. Орезмиус хэдийгээр энэ бичиг зохиолдоо өөрийн багш Буриданусын үзэл бодлыг сэргээн гаргасан боловч түүний зохиол онцгой ач холбогдолтой болсон, учир нь гэвэл эдийн засгийн асуудлыг авч үзэхдээ анх удаа эдүгээ хүртэл байсан шиг шашин номлолын хүрээнд бус, харин эдийн засгийн зорилготой асуудалд хариулах байдлаар авч үзсэн юм.
Сэргэн мандал болон шинэтгэлийн үеэс эхлэн нийгмийн асуудлуудыг бодит баримтыг шинжилж ажиглах замаар зөв зүйтэй болгохыг чармайх болсон. Нийгмийн болоод эдийн засгийн нөлөө байдлыг одоо үеэс эхлээд шалтгаан ба үр дагаврын харьцаагаар дамжуулан оновчтой, ухаалгаар танин мэдэж тайлбарлах болсон. Нийгмийн бүх үзэгдэлд хандах хандлагад гарсан үндсэн өөрчлөлт нь ёс суртахууны философи хөгжиж буй дэвсгэр дээр шашин, ёс зүйн зэрэгцээ эрх зүйн болон эдийн засгийн амьдралын асуудлыг улам ихээр харгалзах болсон үед гарсан юм. Ингэж орчин үеийн нийгмийн тухай онол сургаал түүнийг тайлбарлах зарчмууд жишээлбэл, Шафтёсбуригийн ёс суртахууны мэдрэмж симпати буюу талархах зарчим, эгоизм буюу хувиа хичээх үзэл үүссэн бөгөөд тэр нь үндэсний эдийн засийн онолд их нөлөөтэй байсан, ихэнхдээ эдгээр идеал маягийн зүйлийг дамжуулж авсан байлаа. Жам ёсны эрх зүйн нөлөө багагүй ач холбогдолтой байсан бөгөөд энэ нь 16 дугаар зууны туршид бие даасан судлагдахуун болж хөгжсөн, улам ихээр эдийн засгийн сонгодог сургаалын үндэс болж байсан. Ингэж сонгодог эдийн засгийн онол нь тэргүүн ээлжинд ёс суртахууны философиос боловсруулан гаргасан ухагдахуунтай ажиллаж байв. Түүний дотор жишээлбэл, Адам Смит хөдөлмөрийн хуваарийн ойлголт, өртөг үнийн ойлголт, мөнгөний сургаал, татварын сургаалыг Хүчесоноос авсан байна. Цаашилбал, хожуу үеийн эдийн засгийн сургаалын утилитар (ашиг тус олох) хандлага нь Бентамын бодигал хүний зугаа цэнгэл хайдаг, шаналгаа мэдэрдэг хүслийн тухай жам ёсны үзэлд нөлөөлсөн юм. Эдийн засгийн ухаанд их үүрэг гүйцэтгэж байгаа харилцан үйлчлэх зарчим нь эцсийн дүндээ нийгмийн гэрээний сургаалаас зээлдэж авсан зүйл юм. Сонгодог эдийн засгийн ухааны илэрхий бодигал үнэмлэхүй шинж чанар нь юуны өмнө хүний үйл ажиглагааны сэдэл шалтагт илэрч байсан бөгөөд хөгжлийн сэтгэлгээнд ямар орон зай өгөхгүй байсан нь 16 дугаар зууны үед хөгжсөн ёс суртахууны философиос оюун санаа түүхийн хувьд их хамааралтай байсны үр дүн юм.
С. Меркантилист сургаал
- Эдийн засгийн бодлогын тогтолцооны үзэл санаа ба практик хэрэгжил
Меркантилизм бол ямар эдийн засгийн онолын шинжлэх ухааны тогтолцоо биш, харин рефюрмаци буюу шинэтгэлийн үеэс 18 дугаар зууны дунд үе хүртэл Европын янз бүрийн төрийн зүтгэлтнүүдээс өөрсдийн оронд эдийн засгийн чинээлэг сайхан аж байдлыг дээшлүүлэх зорилгоор авч явуулсан эдийн засгийн бодлогын арга хэмжээний нийлбэр цогцос юм. Тодорхой улс оронд энэхүү эдийн засгийн бодлого нь эдийн засгийн тодорхой салбарт бас олон янз байдлаар нөлөөлсөн бөгөөд энэ бодлогод илэрхий төрийн эдийн засгийн чиглэлийн эдийн засгийн сэтгэлгээ ноёрхож, түүний тодорхой арга хэмжээ нь үйлдвэрлэн бүтээх хүчийг өрнүүлэхэд чиглэгдсэн үед нэгдмэл нийтлэг үзэл түүний үндэс болж байв. Үйлдвэрлэн бүтээх хүчийг өрнүүлэх нь худалдаа аж үйлдвэрээр хязгаарлагдаагүй бөгөөд харин ялангуяа, Германы улс орнуудад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хамаарч байв. Эдийн засгийн энэ бодлогын төрийн эдийн засгийн шинж чанар нь үйлдвэрлэн бүтээх хүчийг дээшлүүлж өрнүүлэх замаар эдийн засаг, төрийн аль алинд тус дөхөм үзүүлэх чармайлтаар илэрч байсан, чингэхдээ бүх арга хэмжээний төвлөрүүлсэн нөлөөг хүсүүштэй чухал зүйл хэмээн анхаарч байв. Меркантилистууд металл мөнгө эзэмших явдлыг баялагийн мөн чанар хэмээн үзэж байсан мэт үзэх үзэл бол буруу юм. Тийм үзэл гагцхүү эхэн үеийн зарим меркантилистуудын ном зохиолд дайралддаг бөгөөд зонхилох меркантилистуудын хувьд мөнгө бол эцсийн гол зорилго бус, харин үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээг урамшуулах хэрэгсэл байсан юм. Түүнчлэн худалдааны тэнцлийн тухай тэдний сургаал нь нийт үндэсний эдийн засгийг хамарсан эдийн засгийн бодлогын төлөө эрмэлзэж байсны утгатай илрэл юм.
Меркантилист эдийн засгийн бодлогын практик хэрэгжилт нь Европын тодорхой улс орнуудад эдийн засгийн боломж болон эдийн засгийн хөгжлийн шат гишгүүрийн дагуу янз бүрийн шинжтэй байв. Итали оронд хот улсуудын худалдааны ашиг сонирхол зонхилж байсны дагуу болон шилжих хөдөлгөөнийг хориглох болон хамгаалах гааль тогтоох замаар үйлдвэрлэн бүтээх хүчийг өрнүүлэхийг оролдож, түүнчлэн мөнгөний мөн чанар, түүнтэй холбогдсон асуудалд ихээхэн анхаарч байв. Нидерландын эдийн засгийн бодлогод худалдааны эрх чөлөөний төлөө, худалдаа арилжаан дахь аливаа эрх ямба, хязгаарлалтын эсрэг тэмцэх шаардлага тэргүүн эгнээнд байсан бөгөөд чингэхдээ ийм шаардлага зарчмын шалтгаанаар тавигдаагүй, харин гагцхүү эрмэлзэж байсан, учир нь гэвэл тэдгээр шаардлагыг хэрэгжүүлэх нь Нидерландын худалдаа цэцэглэн хөгжих, түүний монополь шинж чанарт, тэгснээрээ өөрийн эдийн засгийн ашиг сонирхолд хамгийн сайнаар үйлчилж байлаа. Үүнтэй төсөөтэй үзэл бодол бас Английн эдийн засгийн бодлогод байсан бөгөөд үйлдвэрлэн бүтээх хүчийг өрнүүлэхэд улс орны дотоодын үйлдвэрлэлийг харгалзаж байлаа. Тухайлбал, 16 дугаар зууны үед эхлээд ноос экспортлохыг хориглож байсан, хожим нь хатан хаан Элизабет хонь гаргахыг хориглосон, харин хэрэглэхэд бэлэн бөс даавуу экспортлохыг хөнгөвчилж байсан, чингэснээрээ фландрын аж үйлдвэрийг хайр найргүй өрсөлдөөнөөс зайлуулахыг зорьж байлаа. Цаашилбал, өөрийн эдийн засгийг гадаадын худалдаачдын сонирхолоос чөлөөлөхөд хэд хэдэн арга хэмжээ авах ёстой байв. Нөгөө талаас аж үйлдвэрийн шинэ салбарыг амьдралд хөл тавиулах, дотоодын үйлдвэрлэлд борлуулалтын шинэ зах зээл нээж өгөх, түүнд шаардлагатай түүхий эдийн бүс нутгийг хангахын тулд эцсийн дүнд 1651 онд Кромвелл Холландын эсрэг чиглэсэн навигацийн хууль гэдгийг гаргасан. Гэхдээ бас хөдөө аж ахуйн ашиг сонирхолд үр тарианы импортын татвар, экспортын шагналаар тус дөхөм үзүүлж байлаа. Францад 1661 оноос францын санхүүгийн ерөнхий хянагч байсан Колберт худалдаа үйлдвэрт тус дөхөм үзүүлэх өргөн хүрээтэй арга хэмжээ хэрэгжүүлсэн. Тэрбээр дотоодын гаалийг халж, хамгаалах гаалийг бий болгосноор суваг шуудуу барих, бүх орноос шилдэг ажилчин, үйлдвэр худалдааны эздийг татан оруулж, түүнчлэн аж үйлдвэрийн сургууль байгуулж, эрх ямба, шагнал, улсын татаас дэмжлэг олгосноор худалдаа, үйлдвэрийн амьдралыг өрнүүлэн цэцэглүүлж чадсан юм. Германы улс орнууд дахь меркантилизм нь аж үйлдвэрийн бодлого, өөрийн аж үйлдвэрийг буй болгоход чиглэгдэж байв. Бас хөдөө аж ахуйд чиглэсэн зорилготой дэмжлэг үзүүлснээр дээд түвшинд гаргах ёстой байв. Эцэст нь гучин жилийн дайны үймээн самуунаар хүн ам цөөрсөн оронд хүн амыг нэмэгдүүлэх нь меркантилист эдийн засгийн бодлогын төв цэгт оршиж байв. Энэ бүх арга хэмжээний зэрэгцээ хэмжээгүй эрхт тайж нарын төр улсын үзэл санаа илэрч байсан бөгөөд чухамдаа Германд эдийн засгийн энэ бодлого нь цагдаагийн төр улсын замд цутган оруулсан юм. Германы улсуудад тайж нар болон төрийн хувийн жин их байсан учраас хумүүс “эдийн засгийн бүх төсөөллийг улсын болгох” тухай хүмүүсийн ярих нь зүй ёсны зүйл байлаа.
- Меркантилист ном зохиол
А) Англид
Меркантилист эдийн засгийн бодлого нь баялаг ном зохиол гаргахад хүргэсэн бөгөөд маш олон шастир хэмээх бүтээлд цаг үеийн эдийн засгийн чухал асуудлууд байр сууриа эзэлж байв. Чингэхдээ бас цаг үеийн олон янзын тодорхой асуудлаар үнэ цэнтэй онолын дүгнэлт гарган авсан бөгөөд гэхдээ дэвшүүлэн гаргаж буй асуудлын шинж чанар өөрчлөгдөж, илэрхий динамик шинжтэй байсан үед мэдлэг дүгнэлтийн төгс тогтолцоо өрнөн хөгжиж чадахгүй байсан, тэр тусмаа меркантилист ном зохиолын хүрээнд эдийн засгийн практикийн зүтгэлтнүүд, түүнчлэн шинжлэх ухааны судалгааны онолын талаар сэтгэгч төлөөлөгчдийн аль аль нь үгээ хэлж байлаа. Тухайн үеийн тодорхой нөхцөл байдалд нягт дөхөм хамааралтай цогцолбор асуудлыг шүүн хэлэлцэхэд ялангуяа түвэгтэй хүнд байлаа. Энэхүү бодит байдалд ойрхон авч үзэх арга нь хэдийгээр үндсэн чухал дүгнэлтийн үзэл баримтлалд саад тотгор болдоггүй байсан боловч олж авсан дүгнэлтийг нэгдмэл үзэл бодлын үүднээс нэгтгэн дүгнэх явдлыг бэрхшээлтэй болгож байсан, энэ нэгдмэл үзэл нь тухай бүрийн асуудлыг авч үзэхэд их бага ямар хэмжээгээр нуугдмал байдалтай байдаг байсан, гэхдээ түүнийг зарчмын ач холбогдол болгон түүний логик дүгнэлтээр нь хэзээ ч бүрэн дүүрэн тодорхой байдлаар боловсруулан гаргадаггүй байсан. Ингэснээр меркантилист ном зохиол нь тусгай судалгаанд туссан бөгөөд тэдгээр судалгааны асуудал дэвшүүлэн тавих явдал нь эдийн засгийн бодлогын үүрэг зорилт, тэдгээрийг даван туулах зайлшгүй байдлаас урган гарч байсан юм. Чингэхдээ үндэсний эдийн засгийн бүтээх хүчийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чинээлэг сайхан байдлыг дээшлүүлэхэд түүнийг ач тустай болгох утгаар тэдгээр үүрэг зорилгыг шийдэж, даван туулна гэж үзэж байлаа.
Эдийн засгийн бодлогын тухайн үеийн асуудлын хойшлуулшгүй чухал байдал болон тухайн нөхцөл байдлын дагуу ингэснээр асуудлын янз бүрийн хүрээнд сонирхол чиглэгдэж байлаа. Англид эн тэргүүнд улс хоорондын худалдааны асуудлаар маргалдаж, түүнд хариулах явдал нь худалдааны тааламжтай ба тааламжтай бус тэнцлийн тухай сургаал үүсэхэд хүргэсэн. Энэ онолын танин мэдэхүйн үнэ цэнэ болон түүний тайлбарын талаар их өргөн ном зохиол үүссэн бөгөөд энэ нь бас мөнгөний онолын янз бүрийн асуудлыг хамарсан юм. Английн меркантилизмын төлөөлөгчдийн дунд Томас Ман (1571-1641), Чарльз Давенант (1656-1714), Николас Барбон (1640-1698), Дадли Норс (1641-1691) зэрэг эдгээр асуудлыг авч үзэхдээ тухайн цаг үеэсээ хол түрүүлсэн үзэл бодолд хүрч чадсан олон онолч байдаг юм. Ялангуяа эдгээр ном зохиолын дотор чөлөөт худалдааны сургаалын хандлагыг танин мэдэж болно. Түүнчлэн английн ном зохиолд хөдөө аж ахуйн эдийн засаг болон хүн ам зүйн сургаалын асуудалд анхаарч байсан бөгөөд бүр эрт үед үндэсний эдийн засгийн үзэгдэл үйл явдал, түүний тодорхой хэсэг салбарыг бүхэл бүтэн зүйл хэмээн авч үзэж, тэдгээрийн харилцан холбоонд ойлгомжтой болгохыг оролдож байсан. Ийм чармайлт бусад хүмүүсийн зэрэгцээ үндэсний эдийн засгийн чинээлэг сайхан байдлыг хүний хөдөлмөр болон газрын үржил шимийн аль алинтай нь холбон үзэж байсан Уильям Темпле (1628-1699), “Улс төрийн эдийн засгийн ухааны зарчмуудын судалгаа” (1767) гэсэн гурван боть бүтээлдээ меркантилист сургаалыг үндсэн зүйлээр нь нэгтгэн дүгнэсэн Жэймс Стюарт (1712-1780) нарт илэрч байлаа. Гэхдээ Жэймс Стюартын жинхэнэ хүсэл бол үндэсний эдийн засгийн үйл явцын шалтгааны холбоог гаргах бус, харин нийгмийн хэрэгцээг хангах өргөн хүрээтэй үзэл бодлын үүднээс үндэсний эдийн засгийн бодлогын асуудлын үед урган гарч байгаа зарчмуудыг уламжлан гаргаж, харуулах явдал байлаа Стюартын бүтээлд шүүн хэлэлцэж буй шийдвэрлэх бүх асуудалд үйл ажиллагаа явуулж буй төрийн зүтгэлтний байр сууринаас авч үзсэнгүй гэхдээ энэ үед түүний боловсруулсан үзэл бодол нь ямар нэгэн практикийн цэвэр зүй зохистой санаа бодлын дагуу чиглэгдсэн урлагийн сургаалд оршсон бус, харин онолын хувьд үндэслэж, нийтлэг зарчимд өргөжиж нийт үндэсний эдийн засгийн үйл явцад үзүүлэх түүний үр нөлөөг ажиглаж, авч үзэж байв. Энэ нь авч үзэж буй тоо баримтын хувилбар, социологийн үзэл бодлыг онцгойлон харгалзаж, ёс зүйн үнэт зүйлийг илэрхий үгүйсгэсэн нөхцөлд явагдаж байсан, Стюарт өөрийн эдийн засгийн бодлогын зарчмыг» боловсруулснаараа эрмэлзэж байсан зүйл нь практикийн араншингийн зарчмыг харуулах явдал бус, харин ер нь меркантилист зорилго дэвшүүлэх явдлын үндсийг тавьж, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж буй боломжийг судлах явдал байсан юм. Энэ утгаар түүний “Улс төрийн эдийн засгийн ухааны зарчмуудын судалгаа” нь илэрхий онолын бүтээл байсангүй тэр нь меркаитилизмын тогтолцоо болон үзэл санааны талаар өргөн хүрээтэй сэтгэгдэл дамжуулж байв. Меркантилист тогтогцоог харуулахдаа Стюарт нийт ашиг сомирхол, тухайлбал улсын ашиг сонирхлыг иш үндэс болгож байсан, улсын хэмжээ болон хүч чадал нь түүний хүн амын тоо болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хөгжлийн боломжийн аль алинаас хамаардаг, Үүний дагуу тэрбээр ийм учраас өөрийн анхдугаар дэвтэртээ хүн ам зүйн онолын асуудлыг шүүн хэлэлцэж, чингэхдээ тэрбээр хүн амын олшролт болон хүнсний орон зайн хоорондын зөрчилтэй байдлыг авч үзэж байсан бөгөөд хожим Мальтусын хүн ам зүйн сургаалын гол цөмийг бүрдүүлсэн дүгнэлт үзэл бодолд хүргэсэн юм. Иймэрхүү ажиглалтыг Стюарт ажил эрхлэлтийн асуудалд зориулсан. Энэ бол хүн амын асуудлын урвуу тал нь бөгөөд түүнийг нааштай шийдвэрлэх нь хэрэв хүн амын ажил эрхлэлт болон амьжиргааг баталгаатай болгосон үед л гагцхүү боломжтой юм. Гэхдээ энэ үед динамик хөдөлгөөнтэй байх нь шийдвэрлэх ач холбогдолтой, учир нь гэвэл хүн амын өсөлт нь бас бүтээн үйлдвэрлэх хүчийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож, гагцхүү энэхүү урьдач нөхцлийн үед хэрэгжих боломжтой. Ийм учраас ямар нөхцөлд аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлтөнд хүрч чадах вэ гэдэг асуудал нь меркантилизмын эдийн засгийн бодлогын бүхий л арга хэмжээний гол цэгт оршиж буй шийдвэрлэх асуудал юм Түүнийг Стюарт нарийвчлан авч үзсэн бөгөөд бас гүйлгээний нийт хүрээнд түүний үзүүлэх үр нөлөөг судалсан Стюартын “Улс төрийн эдийн засгийн ухааны судалгаа” нь меркантилизмын хожуу үеийн бүтээл юм. Энэ бүтээл нь меркантилизмын үзэл бол хэдийнээ өргөн хэмжээгээр донсолсон байсан 1767 онд Лондон хотноо нийтлэгдсэн. Энэ нь ялангуяа худалдааны балансын онолд хамаарах бөгөөд энэ талаар Жеймс Стюарт Юмтэй илэрхий зөрчил маргаантай байсан. Өөрийн ашиг сонирхлын зарчмыг хэдийгээр Стюарт “хүний үйл ажиллагааны нийтлэг хөдөлгөгч хүч” хэмээн их ач «холбогдолтой гэж үзэж байсан боловч тэр нь төр улсаас тогтоон зорьж буй зорилготой тохирч буй тэр хэмжээгээр л гагцхүү <хүчин төгөлдөр байх бөгөөд энэ талаар зохицуулагдаж байна гэж үзсэн Тэр үед нэгэнтээ дэвшүүлж байсан хүчний чөлөөт тоглолтын шаардлагыг чингэснээр мэдэгдэхүйц цааргалж байсан бөгөөд Стюартын үзэж байгаагаар энэ нь төрийн үүрэг зорилт болж, эдийн засгийн тэнцвэрийг барьж байх талаар санаа тавьж, эдийн засгийн орчлын зөрчил доголдлыг саатуулах ёстой ажээ. Түүнчлэн Стюартын үнийн тухай сургаал нь сонирхолтой бөгөөд түүнд дедуктив замаар ламжлан гаргасан өртөг бус, харин жинхэнэ үнийг иш үндэс болгох ёстой, бас үнэ өөрөө гаргасан зардал (real value, intrinsic value) болон зардлаас давсан ашиг гэсэн хоёр бүрдэл хэсэгт хуваагдах ажээ. “Real value” нь нарийн тооцож болно, харин “profit” (ашиг) нь урьдаас тодорхойлж болохгүй, тэр нь эрэлт, нийлүүлэлтийн байдлаас хамаарна. Эрэлтийн талд хүсэж буй тоо хэмжээ болон өрсөлдөөний эрч (хүчтэй өрсөлдөөн буюу их эрэлт. сул өрсөлдөөн буюу доогуур эрэлт) их нөлөөтэй. Хэрэв эрэлт тогтмол байвал нийлүүлэлт түүнд зохицож чадна, хэрэв эрэлт тогтмол бус буюу саатал мөргөлдөөнтэй байвал үнийн өсөлтөөс зайлсхийж чадахгүй, тэгээд их ашиг бий болно.
Чингэхдээ хэрэглэгчийн худалдан авах чадал нь эргээд хөдөлмөрийн орлогын хэмжээ, хуваарилалт орлого авагчийн эрх мэдлээр тодорхойлогдоно. Ингэснээрээ Стюарт тэр үед ноёрхож байсан тооны онолоос эргэн буцаж, мөнгөний онолын үзэл бодлыг төлөөлж байсан бөгөөд энэ нь орчин үеийн мөнгөний орлогын онолын үзэлд тохирно.
Б) Францад
Меркантилизмын францын ном зохиол нь цаг хугацааны хувьд 16 дугаар зууны үед эргэн очих бөгөөд гэхдээ гагцхүү бага сонголт санал болгодог. Хэрэв мөн чанартаа төрийн эрх зүйн агуулгатай, гэхдээ бас мөнгөний сургаалын агуулгыг авч үзсэн Жан Бодины (1530-1596) ном зохиолыг эс тооцвол энэ тэргүүнд Антуан Монткретьений (1575-1621) “Улс төрийн эдийн засгийн ухааны шастирыг” (Руан 1615, Парис 1889) дурдах нь зүйтэй. Энэ ном мартагдаагүй учир шалтгаан бол уг номын нүүрэн дээр “улс төрийн эдийн засгийн ухаан” гэсэн илэрхийллийг анх удаа эдийн засгийн үзэгдэлд хэрэглэсэнд байгаа юм. Түүний агуулга нь Францын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг хөгжүүлбэл зохих хэрэгсэл, арга хэмжээг авч үздэг. Энэ бичиг тэргүүн ээлжинд практик зорилгод чиглэгдсэн, гэхдээ меркантилист эдийн засгийн бодлогын зарчмын үзэл бодлыг бас авч үздэг. Францын меркантилизмын эхэн үеийн бас нэгэн бүтээл бол 1638 онд нийтлэгдсэн IV Хайнрихийн анхан үеийн сангийн сайд, Максимиллиан де Бетуне де Сюллигийн (1560-1641) “Төрийн хааны эдийн засаг болон ухаалаг байдлын тэмдэглэл” бөгөөд энэ хүн албан татварыг хөнгөвчлөх замаар хөдөө аж ахуйн байдлыг сайжруулахыг оролдож, тансаг үйлдвэрлэлийн эсрэг шийдвэртэй тэмцэж байлаа. Францын меркантилизм цэцэглэж байсан. Кольбөртийн үйл ажиллагааны үед шинжлэх ухааны ном зохиол гарахгүй байсан. Учир нь гэвэл энэхүү хэт даварсан хэмжээгүй эрхт хаант засгийн үед хүмүүс өөрийн бодол санаа шүүмжлэлээс цааргалж байлаа. Энэ үеийн францын меркантилизмын үндсэн үзэл санааг чингэхлээр тэргүүн ээлжинд аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн нийт давхрагыг хүмүүжүүлэх, эдийн засгийн нэгтгэх зорилгоор авч буй арга хэмжээнээс, цаанадаж гэхэд л эдийн засгийн бодлогын практикийг үндэслэхийн тулд зохиосон сэтгэлгээний ном зохиолоос гаргаж болно. Хожуу үеийн ном зохиол үлэмж их юм. Гэхдээ энэ хожуу үеийн ном зохиол нь ихэвчлэн шилжилтийн үеийн ном зохиолыг хамарч байгаа бөгөөд тэр үед меркантилизмын үзэл бодлоос нэгэнтээ эргэж буцсан, анхны үзэл санааг сөрсөн шинэ үзэл бодлыг төлөөлж байлаа. Ийм шинэ бодлыг Буагилбер, Жонло. Маркиз д’Аргенсон, Кантиллон, Маршалл Баубан нар төлөөлж байв. Тэдний санаж бодсоноор хожим шалтгаан холбоог дэлгэрэнгүй тусгаж байв. Мөн энэ үеийн эцэст бас хэд хэдэн ном зохиол байсан бөгөөд тэдгээр нь шинэ үзэл сэнаатай тэмцэлдэж
өөрсдийгөө хамгаалах меркантилист үзэл санааг гүнзгийрүүлэхийн тулд бичигдсэн ажээ. Тэдний тоонд Жан Франсуа Мелон (1675-1738). Франсуа де Форбоннайс (1722-1800) нарын бүтээл хамаарна. Франсуа де Форбоннайсын бүтээлд меркантилизмын үзэл санаатай зууралдаж байгаа нь онцгой тод илэрдэг. Тэрбээр хүн амын тоо аль болох олон байх нь аж үйлдвэрийн тогтолцоо үүсэж хөгжих болон тансаг байдал цаашид дэлгэрэхийг онцгой урамшуулахын урьдач нөхцөл юм гэж үзэж байсан. Физиократ үзэл бодлыг илэрхий няцаахдаа тэрбээр хөдөө аж ахуйн бүтээмж нь гагцхүү газрын үр ач төдийгүй, бас ажиллах хүчийг ашиглахтай холбоотой гэдгийг цохон тэмдэглэсэн байлаа.
с) Германы камерал шинжлэх ухаан
Германы эдийн засгийн сэтгэлгээний төрийн хандлага нь ном зохиолын хөгжилд нөлөөлөхдөө юуны өмнө төрийн эрх засаг нь эдийн засгийн арга хэмжээгээр дамжуулах эрх мэдлийн байр сууриа нэмэгдүүлэх явдлыг ямар аргаар хэрэгжүүлэх вэ? гэсэн асуудлыг авч үзэж байлаа. Чингэхдээ эрмэлзэж байсан зорилго нь үлэмж хэмжээгээр фискал буюу сангийн шинж чанартай байлаа. Энэ нь нэн тэргүүнд тайж нар болон төр улсын эд хөрөнгийг амжилттай удирдах. аривжуулах явдлыг хамарч байв. Германы ном зохиолын энэ илэрхий фискал хандлага нь түүнийг “камералистик” (camera буюу тайж нарын эрдэнэсийн сан) гэсэн нэртэй болгосон. Энэ нь урлагийн техникийн сургаал байсан бөгөөд өөрийн зорилго дэвшүүлсэн байдлаараа эдийн засгийн ухааныг бодвол өнөөдрийн санхүүгийн шинжлэх ухаанд ойр дөт байлаа. Германы шинжлэх ухаанд бодлогын үзлүүд нь аль талаараа тэр үед ноёрхож байсан меркантилизмын үзэл санаанд тохирч байв. Түүнчлэн Германы камералистуудын сэтгэлгээ нь ямар улсын чинээлэг сайхан байдал нь түүний хүн амын тоо, түүний бүтээх хүчийг ашиглах явдлаас хамаардаг, тэгээд хүн ам нэмэгдэх нь бас ямар эдийн засгийн бүтээн үйгдвэрлэх хүчийг нэмэгдүүлэх хүчийг олгодог, тэр улсын үүрэг зорилт бол эрх мэдлийг санаанд багтах бүхий л арга хэрэгслээр төгөлдөржүүлэх ашиг сонирхлын үүднээс бүтээмжийг ийнхүү дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлж, үүнд зорих явдал юм гэсэн санаа бодлоор тодорхойлогдож байв Хэрэв камерализмд төрийн зохицуулах чиг үүрэг, түүнд өгөгдсөн нийт эдийн засгийн амьдралыг чанд удирдах удирдлага онцгой тодоор илэрч байсан бол энэхүү хүний нийтийн бусад бүх салбарыг зэрэгцүүлбэл төрийн сэтгэлгээний давуутай байдал нь бас патриархал харилцаанд нэлээд хэмжээгээр тулгуурлаж байсан бөгөөд энэ патриархал харилцаа нь тэр үед герман оронд ноёрхогч, захирагдагчийн хооронд оршиж байсан, түүмийг нийтдээ хэрэгжиж байсан төрийн теократ хууль ёсны шууд үр нөлөө гэж үзэх ёстой Энэхүү үзэл бодол нь соён гэгээрүүлэх философийн сэтгэлгээтэй холбоотой. түүний дагуу эрүүл саруул сэтгэлгээг нийтийн чинээлэг сайхан аж байдалд үйлчлүүлэх ёстой бөгөөд хүнийг зөв зүйтэй гэгээрүүлснээр бүх нийтийн жаргаланг хэрэгжүүлж чадах ажээ. Ийм байдлаар чинээлэг сайхам аж байдлын төр улсын үзэл санаа үүссэн бөгөөд тэр нь камералист шинжлэх ухаанд голлох үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү төрийн идеалыг эдийн засгийн бодлогын үүднээс тайлбарлах нь төрөөс эдийн засгийн нийт салбарыг ямар нэгэн байдлаар илэрхий удирдахад оршино.
Эдийн засгийн бодлогын онцгой сонирхолтой тайлбарыг Австрийн чиглэлийн меркантилизмын томоохон төлөөлөгч Иоханн Иоахим Бехер (1635-1682) өөрийн “Хот, улс орон, бүгд найрамдах улсын өсөж буурах жинхэнэ шалтгааны улс төрийн хэлэлцүүлэг” (Франкурт 1668. 1759) бүтээлдээ гаргасан Төр, эдийн засгийн харилцааг тайлбарлахдаа тэрбээр төрийн төократ хууль ёсыг иш үндэс болгож байгаа бөгөөд түүнийг гэрээний онолын үзэл бодолтой холбож, чингэхдээ эдийн засгийн социологийн бүтцийн тухай шинжилтээ хийсэн. Тодорхой давхаргын (тариачин, гар урчууд, худалдаачин) эдийн засгийн чиг үүргийг чингэхдээ нэрийвчлан тодорхойлсон. Төр болон эдийн засаг нь ямар эдийн засгийн нэгж, “ард түмнээр баян, шим тэжээлтэй хамтлаг” гэж үзээд түүний зорилго нь хүн амын тоог аль болох олон болгох явдал гэж үзсэн. Учир шалтгаан юу вэ? гэвэл бэс Бехерийн хувьд ч гэсэн хүй амын тоо нэмэгдсэнээр ямар нэг төр улсын хүч чадал өснө гэсэн зарчим хүчин төгөлдөр байлаа. Энэ зарчмыг мөрдөх нь Бехерийн үед 30 жилийн дайнд хүн амд учирсан хохирлын улмаас онцгой ач холбогдолтой байсан бөгөөд дараагийн үед хожим нь ертөнцийг үзэх үзлийн меркантилист төлөөлөгчид, түүнчлэн бас Их Фридрих өөрийн “Маккиавеллийн эсрэг” гэдэг бүтээлдээ дахин дахин шgардаж байв. Хэрэв тfр улс байнга өсөж буй хүн амын хоол хүyс болон ажил эрхлэлтийн аль алины талаар санаа тавьж байх юм бол аль болох олон хүн амтай байх үзэл санаа харин өөрийн утга учраа биөлүүлж, хэрэгжүүлж чадах юм. Үүнтэй холбогдуулж Бехер хүнс, ажил эрхлэлтийг хангахад саад учруулах буюу бүр саатуулж чадах хүчин зүйлийг дэлгэрэнгүй авч үзсэн. Хэрэв эдийн засгийн нийгэмлэгт монополь, полиполь, прополи бүрэлдэж, тэдгээр нь давхрагуудын нийцтэй хамтын ажиллагаа, түүний жам ёсны тэнцвэрийг арилгавал ийм аюул учрах болно. “Монололь” гэж Бехер нэгж үйлдвэр худалдаа эрхлэгч зах зээлд ноёрхохыг ойлгож байв. Монололь нь үнийг нэмэгдүүлэхэд нөлөөлж, нийгмийн хамтын ажиллагааг зөрчиж, хүн амын тоо өсөхөд саад учруулна “Полилолиум” гэдэг нь “хэт нийлүүлэлт” буюу өрсөлдөөний байдал гэсэн ойлголтонд ямар нэгэн байдлаар тохирох бөгөөд түүнийг өнөөдөр “нойрмог өрсөлдөөн” гэж нэрлэдэг “Прололиум” гэдэг ойлголтоор Бехер хүсүүштэй бус өрсөлдөөний янз бүрийн үзэгдлийг ойлгож байгаа бөгөөд ялангуяа худалдаачин, гар урчуудын үнийг албадан тогтоох хэлцэл болон худалдах, худалдан авах замаар явцуу утгаар нөлөөлдөг үнийн өсөлтийг хамруулсан. Тэрбээр энэ ойлголтыг бас үнийг гэнэт хөөргөн худалдахтай холбон хэрэглэж байсан бөгөөд монололь маягийн байдалтай нийлүүлэгчид тэрхүү үнээр өрсөлдөөнийг арилган монололь байдал олж авахын тулд өрсөлдөөнийг багасгадаг. Түүнчлэн худалдан авагч бас чингэхлээр эрэлтийн талд үнийн тухай хэлэлцэж тохирох, цаашилбал худалдан авагч ажиллах хүчинийг талдаа татах, хөдөөгийн хүмүүсийн улирлын ажлыг урьдчилан худалдах, жилийн яармаг, үзэсгэлэн худалдаа, гадаадын агуулахад урьдчилан худалдах зэрэг нь энэ ойлголтонд багтдаг. Өрсөлдөөнийг зогсоох талаархи ийм үзэл бодол нь зарим талаар орчин үеийн онолын судалгаанд зах зээлийн хэлбэрийн тухай сургаал үүсэх үр дагавар бий болгосон дүгнэлтийг хөндөж байгаа юм. Тэглээ ч гэсэн Бехор ийнхүү тэмдэглэхдээ өрсөлдөөний боломжийн тухай онолын талаар авч үзээгүй. Харин түүний сонирхол дан ганц эдийн засгаас гадна түүний үйл ажиллагаанд хохирол учруулж социал бүтцийг донсолгогч зөрчил хохирлыг хэрхэн хол хөндий барьж чадах вэ гэсэн асуудал төвлөрч байлаа. Энэхүү аюулын эсрэг хамгаалалтын арга хэмжээ болгон Бехер гар урлалын нийлүүлэлгийг хязгаарлах худалдааны газруудыг компанид нийлүүлэх болон төрөөр дамжуулан цехийн байгууллыг хянах явдлыг чиглүүлж байсан, чингэхдээ үнийн төрийн зохицуулалт болон агуулахын бодлогыг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөхийн эсрэг арга хэмжээ болгон тэмдэглэж байв. Бехерийн хэлэлцүүлэгт цаг үеийнхэн болон дараа үеийнхний аль аль нь үлэмж анхаарсан. Учир нь гэвэл түүний авч үзэх арга нь зарчмын үзэл бодлын түвшинд хөдөлж байсан бөгөөд хөдөөгийн тайж нарын ашиг сонирхлын байр сууринаас чөлөөтэй байсан юм. Гөрманы бусад камералистууд үндсэндээ Бехерийн адил үзэл бодлыг төлөөлж байсан бөгөөд тэгэхдээ меркантилист сэтгэлгээний сан хөмрөгийг шинэ үзэл бодлоор баяжуулаагүй. Бехерийн хүргэн Филилп Вилхеалм фон Хорнигк (1638-1712) илэрхий улс төрийн аястай “Австри гагцхүү хүсвэл бүхнээс дээгүүрт гэдэг бүтээлдээ Австрийн хувьд австри маягийн үндэсний эдийн засгийг хэрэгжүүлэх зорилго бүхий үндэсний эдийн засгийн бодлогын төлөө тэмцсэн бөгөөд энэ нь номын “улс орны чинээлэг эдийн засгийн арга замаар хааны өв залгамжилсан улс орныг богино хугацаанд Евролын бусад бүх улсаас хэрхэн өндөрт өргөх ба тэдгээрийнхээс илүү ихээр бусдаас хараат бус болгох талаархи сайн сайхан болгох санал” гэсэн давхар гарчигнаас харагдаж байна. Вилхелм Шродер (1640-1688) “Тайж нарын эрдэнэсийн болон рент орлогын сан” (Лайпциг 1686, 1752) гэдэг бүтээлдээ тайж нар хэрхэн өөрийн зарлагыг нөхөхөд шаардлагатай орлогыг бий болгох ёстой вэ гэсэн фискал үзэл бодлыг гаргаж тавьсан бөгөөд нэн тэргүүнд тайж нарын сан хөрөнгийг хүчтэй болгохыг эрмэлзэж байсан, гэхдээ бас английн ном зохиол, түүний дотор Томас Маны нөлөөгөөр зэрэг алтыг цуглуулж хуримтлуулах бус, харин байнга гүйлгээнд оруулж байх ёстой, чингэснээр аль болох их ажил эрхлэлтэнд нөлөө үзүүлнэ гэж цохон тэмдэглэж байв. Гота хотын герцог Эрнстийн албоид зүтгэж байсан Файт Людвиг фои Секквидорффын (1626-1692) бүр 1655 онд гаргасан “Германы гайжийн улс” (1655 Франкфурт. 1754) чанд лютеран утгаар бичсэн илэрхий консерватив бодол санааг төлөөлсөн бүтээлд нь хүн амын өсөлтийг ивээсэн тухай сургаалыг өгүүлдэг бөгөөд хэмжээгүй эрхт төрийн үзэл санааг евдомимист буюу аз жаргалын тухай сургаалын аргаар тайлбарлаж, төрийн эрхэм дээд зорилго нь харьяат иргэд болон нийгмийн чинээлэг сайхан байдал гэж тэмдэглэсэн, Теодер Людвиг Лау (1670-1740) өөрийн бичиг зохиолд ялангуяа “ямар нэгэн сайн сайхнаар байгуулагдсан цагдаагийн газрын төсөл” (Франкфурт Маин 1717) гэдэг бүтээлдээ мөнгөний хуримтлалын эсрэг байр суурьтай байсан бөгөөд мөнгө удаан хугацаанд гүйлгээнд байхыг шаардаж байсан, учир нь гэвэл энэ нь гар урлалын үйлдвэрлэлийг сэргээн мануфактур дэлгэрэх боломжийг олгох ёстой, чингэснээр гагцхүү ийм нөхцөлд хүн амыг тэжээж, тэдний ажил эрхлэлтийг хангаж чадахсан билээ Меркантилизмын тодорхой зохиогдож боловсруулсан мэдлэгийг Еоханн Хайнрих Готтлоб фон Жюсти (1705-1771) тогтолцоонд нэгтгэн дүгнэсэн бөгөөд энэ тогтолцооны дээд, чиглэл олгодог зарчим нь төрөөр дамжуулан бүх нийтийн зол жаргалтай байдлыг шаардаж, бий болгох явдал байв. Тэрбээр энэ тогтолцооны зарчмуудыг янз бүрийн ном бичигтээ гаргасан, чингэхдээ эдийн засаг, нийгэмтэй харьцуулбал төр тэргүүн эгнээнд байхыг ямагт дахин тэмдэглэдэг байлаа. Ялангуяа төрийг ямар нэгэн машинтай адилтгасан нь онцлог шинж болж байгаа бөгөөд бүх дугуй, пүрш нь хамгийн оновчтойгоор хоорондоо авцалдсан, төрийн засаглал нь пүрш хөдөлгөгч хүч болон үйлчилж, бүхнийг хөдөлгөөнд оруулдаг. Төрийн машины энэхүү саад тотгоргүй үйл ажиллагаа нь гэгээрсэн абсолют засаглалын эрмэлзэж буй чинээлэг сайхан байдлын зарчмыг хэрэгжүүлж, баталгаажуулах ёстой байв. Ийм төвөгтэй байдлаар Жюстигийн нэгэн адилаас эцэст нь Еозеф фон Зомнвнфелс (1732-1817), австрийн меркантилизмын сүүлчийн томоохон төлөөлөгч, өөрийн “Цагдаа, худалдаа, санхүүгийн шинжлэх ухааны зарчим” (Вена 1763-1767. 1819-1822). “Англичуудын худалдааны улс төрийн зарчмын тухай ажиглалт” (Вөна 1764) бүтээлдээ камералист шинжлэх ухааны тогтолцоог хөгжүүлсэн бөгөөд чингэхдээ бас английн залуу, хожуу үеийн меркантилизмын үзэл санаа харгалзсан. Энэ тогтолцооны гол зүйл нь хүн амын сургаалд оршин байсан бөгөөд энэ сургаал нь эргээд хүн амын өсөлт ажил эрхлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх боломж олгодгийг харуулдаг. Тэрбээр өөрийн мөнгөний сургаалдаа Локк. Монтескью, Юм нарын төлөөлсөн тооны онолын үзэл бодлыг эзэмшсэн байна.
Залуу камералист ном зохиолд хязгаарлагдмал хүрээнд өрсөлдөөний зарчмыг хүсүүштэй зүйл, ийм учраас гагцхүү хэрэв өрсөлдөөн нийтийн ашиг сонирхолд хохиролтой хувиралд хүргэж байвал төрийн оролцоог зөвшөөрч байх нь зүйтэй гэж үзсэн шинэ үзэл бодол бий болсон. Мэдээжээр өрсөлдөөнийг дэг журмын зарчим хэмээн хязгаарлагдмал хүрээнд хүлээн зөвшөөрсөн нь гадаадын ном зохиол, энэ тэргүүнд Мелон Форбоннайс, Юм, Локк болон бусад хүмүүсийн бүтээлийн нөлөөгөөр германы хожуу үеийн камерал шинжлэх ухаанд хэрэгжиж чадсан юм. Францын шинэтгэлийн меркантилизм гэгчид гарсан энэхүү голлон анхаарах зүйлийн ахиц өөрчлөлтийг нэгэнтээ Онкен анхааруулан тэмдэглэсэн байсан. Тухайлбал, Зонненфелс худалдагч болон худалдан авагчийн аль алинд нь байгаа өрсөлдөөний үр дагаврыг зааж байсан бөгөөд тэгэхдээ худалдан авагчийн эрэлт нь тэдний хэрэгцээ болон тэдний төлбөрийн чадварын аль алиныг хамаарах бөгөөд харин худалдагчийн хувьд худалдагчийн өрсөлдсөн нийлүүлэлт байлаа ч гэсэн үнэ доош бууж чадахгүй хил хязгаарыг үйлдвэрлэлийн зардал бий болгодог учир нь гэвэл нийлүүлэгч наад зах нь ашиг олох ёстой, ашиг олсноор тэд бас өөрсдийн амьжиргааг хангах юм. Ингэснээр Зонненфелсийн бүтээлд нь үнийн сургаалын хандлагыг толилуулж байгаа бөгөөд энэ нь бас Стюарт өөрийн “Улс төрийн эдийн засгийн ухааны зарчмууд” хэмээх гурван боть бүтээлдээ боловсруулсантай адилхан юм. Түүнчлэн Жюсти өрсөлдөөний тааламжтай үр дагаварыг нэг бус удаа онцгойлон гаргаж байсан бөгөөд барааны нийлүүлэлт нь удаан үргэлжилсэн хугацаанд эрэлтэнд тохирох ёстой гэж цохон тэмдэглэсэн. “Төрийн сайн сайхны төлөө өгөгдсөн хуулийн” хүрээнд өрсөлдөөн явагдаж байх явдалд л гагцхүү Засгийн газар анхаарах ёстой. Нийтийн сайн сайхны ашиг сонирхол эдийн засаг төр оролцохыг шаардахын хэрээр “түүний бүхий л хэсгийн жам ёсны харилцааг” харгалзан ингэж оролцох ёстой бөгөөд чингэснээрээ эдийн засагт оршин буй тэнцвэрийн хандлагыг устгаж болохгүй юм. Үүнтэй холбогдуулан Жюсти хувиа хичээх эгоизмын зарчмын талаар ихээхэн буулт хийсэн. Учир нь гэвэл хүн бүрийн өөрийн ашиг сонирхол нь “хэрэв эрүүл ухаан, ухаалgг байдgлд mулгуурласан бол бас ямагт нийтийн шилдэг сайн зүйлтэй бүрэн төгс” тохирно. Ийм шалтгаанаар Жюсти төр өөрөө аж ахуйн бизнес эрхлэх нь зохисгүй гэж үзсэн бөгөөд нэгэн зэрэг үйлдвэрлэл худалдааны аль алинд төрөөс олгож буй эрх ямбыг ихээхэн хязгаарлах ёстой гэж шаардаж байв.
d) Шилжилтийн үеийн ном зохиол
da) Онолын шинэ үзэл санаа
Германы залуу камерал шинжлэх ухааныг бодвол илүү их хэмжээгээр эдийн засгийн бодлогын шинэ үзэл, түүний хамт онолын шинэ аслект нь меркантилизмаас физиократ, сонгодог тогтолцоонд шилжих үеийн гол төлөөлөгчид хэмээн үзэж болох зохиогчдын ном бүтээлд нэвтэрч чадсан юм. Эдгээр үзэл бодлын оюун санаа түүхийн хөрс суурь нь жам ёсны эрх зүйгээс үүдэн гарсан бодигалч философи байсан бөгөөд түүний улс төрийн болон төр эрхийн бүтээлүүд нь Жон Локк, Монтескью нарын сургаалаар илэрхий либерал шинжтэй болсон байв. Түүний эдийн засгийн бодлогын сэтгэлгээний явц дараалал нь эн тэргүүнд эгоизм буюу хувиа хичээх үзлийн зарчим болон эдийн засгийн үзэгдлийн нийгмийн үйл явцын түвшиид авч үзэх явдалд тод илэрч байв. Энэхүү социологийн хүрээнд хөдөлмөрийн хуваарийн үзэгдлийг нээн илрүүлж, эхний хандлагаараа өртгийн хөдөлмөрийн онолыг боловсруулсан юм. Тухайлбал, Бернард де Мандевил (1670-1733) “Зөгийн үлгэр” (Лондон 1714) гэдэг бүтээлдээ эгоизмын ач холбогдлыг хүний үйл явдлын жам ёсны хөдөлгөгч хүч болохын хувьд нь заан тэмдэглэж байв. Дараачийн үед эгоизмыг эдийн засгийн бүрдүүлэгч зарчим болохын хувьд нь ялангуяа. Френсис Хучёсон (1694-1746), “Ёс суртахууны философийн тогтолцоо”, Давид Юм (1711-1776) “Хүний мөн чанарын тухай шастир” (3 боть. Лондон 1739-1740) ямагт тэмдэглэж байсан, чингэхдээ бас зэрэг нийцтэй байдлын үзэл санааг боловсруулсан, энэ үзэл санаагаар бол хүн бүрийн өөрийн ашиг тусын зорилгыг хэрэгжүүлэх эрмэлзэл нь нийтийн сайн сайхан, аз жаргалд чиглэх юм. Өөрийн ашиг сонирхлын үр нөлөөний тухай ийм төсөөлөл бас Пиерр Буагильбэрт суларсан хэлбэрээр дайралдаж байгаа бөгөөд учир нь гэвэл тэрбээр хэрэв нийгэмч бус, шунахай хүмүүс үйлдвэрийн салбарын нийцтэй байдлын тэнцвэрт харьцаанд хохирол учруулбал төрийн оролцоо зайлшгүй чухал гэж үзэж байсан юм. Энэ нь үр тарианы үнийг бүрдүүлэх үед илэрч байсан, ингээд үндэсний эдийн засгийн өргөжин хөгжих явдлыг эргэлзээтэй болгож буй зөрчил сааталд хамаарах бөгөөд ингэснээр энэ нөхцөлд төрийн зохицуулагч арга хэмжээ шаардлагатай болох юм. Өөрийн ашиг тусын үр нөлөө, эдийн засгийн ашиг сонирхлын нийцтэй байдлын ноёрхлоос Маркиз Рене Луис Войер д’Аргенсон (1694-1757) төрийн аливаа протекционизмыг няцаасан, эдийн засгийн хязгааргүй эрх чөлөөг шаардан эдийн засгийн бодлогын дүгнэлт гаргасан. “Laisser faire” гэдэг томъёолол түүнээс гарсан юм. Өөрийн ашиг тусын зарчмыг боловсруулсаны зэрэгцээ хөдөлмөрийн хуваарийн үзэгдэл тулгарсан бөгөөд үндэсний эдийн засаг дахь түүний ач холбогдлыг энэ шилжилтийн үеийн олон зохиогч танин мэдсэн. Ингэхдээ тэргүүн байранд Уиллиам Петтиг (1623-1687) нэрлэх ёстой бөгөөд тэрбээр улс төрийн
арифметик гэгчийг үндэслэгч юм. Цаашилбал бас Хучёсон өөрийн “Ёс суртахуун философийн тогтолцоондоо” (хэдийгээр үлэмж эрт зохиогдсон боловч 1755 онд нийтлэгдсэн) түүнчлэн Адам Фергусон (1723-1816) социологийн үзлээр хөдөлмөрийн хуваарийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэгч үр нөлөөг тодорхойлсон. Хөдөлмөрийн хуваарийн тухай сургаал Баугилбэр түүнчлэн Антон Таучерийн дахин нээсэн Эрнст Людвиг Карлын (1682-1743) бүтээлд онцгой өргөн орон зай эзэлдэг. Энэ сургаалыг үндэслэх болон түүнчлэн тайлбарлахын аль алинд нь Туачерийн нотолсноор франц Баугилбэр, Маршалл Себастион ле Претре де Ваубан (1633-1707) нарын нөлөөлсөн Карл, хожим Адам Смитийн боловсруулсан үзэл бодлыг урьдчилан гаргасан. Тэрбээр ялангуяа Адам Смитийн адилаар хөдөлмөрийн хуваарийн цар хэмжээ нь зах зээлийн хэмжээнээс хамаарна, учир нь гэвэл хөдөлмөрийн хуваарь нь хэрэглээний хүч чадал, хүн амын тоогоор хязгаарлагдаж байдаг. Шилжилтийн үеийн эдгээр зохиогчдын ихэнх нь өртөг, үнийн сургаалын хандлагыг нотлон гаргаж байв. Тухайлбал, Уиллиам Петти татварын өртөг болон үнийг түүнийг үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагдах зардалтай холбон үзсэн бөгөөд чингэснээрээ үйлдвэрлэлийн зардлын онолыг төлөөлсөн анхны үндэсний эдийн засагч болсон юм. Ямар таваарын өртөг нь Петтийн үзэж байгаагаар хөдөлмөр, газар гэсэн үйлдвэрлэлийн хоёр хүчин зүйлд хуваагдана. Хөдөлмөр болон цалингийн хэсэг нь ажилчны амьжиргаанд зайлшгүй чухал хүнсний зардлаас үүдэн гарах бөгөөд өртгийн үлдэгдэл нь газарт рент болж ноогдоно. Үүний зэрэгцээ таваар үйлдвэрлэхэд зарцуулсан ажлын цаг нь бас түүний өртөг, түүнчлэн жам ёсны үнийг тодорхойлно. Түүнээс гадна Петти ялгаварт рентийн үзэгдлийг хэдийнээ тайлбарласан, тэгэхдээ хүн амыг хангахад шаардлагатай бараа зах зээлээс янз бүрийн байдлаар алслагдсантай рентийн үүслийг холбож үзсэн. Цаашилбал, тэрбээр рентийг үржил шимийн рент болон эрчимжилтийн рент гэж уламжлан гаргахыг заасан. Түүнчлэн Хучёсон үнийн тодорхойлогч шалтгааныг судалсан бөгөөд ямар барааны эрэлт болон “тэрхүү барааг олж авах, хүний хэрэгцээнд бэлтгэх бэрхшээлийн” аль аль нь үнийн түвшинг тодорхойлно гэсэн үзэл бодолд хүрч чадсан. Ямар барааг олж авах “бэрхшээл” гэдэгт ямар барааг үйлдвэрлэхэд шаардлагатэй хөдөлмөр, ямар нэгэн барааны ховор хомс байдлыг нөхцөлдүүлж буй бүхий л моментын аль алиныг оруулж байна. Хучёсон бас яагээд, ямар хэмжээгээр хүү төлж байдаг тухай асуулт дэвшүүлэн тавиад, энэхүү асуултанд хариулахдаа хожим Тюргогийн боловсруулсан хүүгийн фруктификацийн үр шимийн онолын сэтгэлгээтэй нэн ойрхон шүргэсэн байр суурь баримталсан байна.
db) Онолын анхны тогтолцоо
α) Эрнст Людвиг Карлын сургаал Хэрэв Хучёсон үндэсний эдийн засгийн асуудлыг өөрийн ёс суртахууны философийн дотор авч үзэж байсан бол герман хүн Эрнст Людвиг Карл анхны үндэсний эдийн засагчдын нэгэн болж. эдийн засгийн үйл явцын дүгнэлтийг нэгдмэл, бие даасан, эдийн засгийн тогтолцоонд нэгтгэн дүгнэхийг оролдсон юм Учир нь гэвэл түүний 1722, 1723 онд Парист нийтлүүлсэн “шастир нь” Кантиллоны “Нийтлэг арилжааны мөн чанарын тухай эссе” (1755) гарахаас өмнө, физиократ тогтолцооны нэн чухал нийтлэлүүдээс өмнө, Жюстигийн бүтээл болон Стюартын “Улс төрийн эдийн засгийн ухааны зарчмуудын судалгаа” гарахаас өмнө нийтлэгдсэн, эдгээр бүтээл нь дан ганц онолын байр сууринаас биш боловч цөмөөрөө системтэй тайлбарласан бүтээл гэж үзэж болох юм. Бараа бол өөрсдийн зардлын харилцаагаар солигдож, чингэснээр зах зээлийн үнэ үйлдвэрлэлийг явуулахад шийдвэрлэх ач холбогдолтой байдаг төдийгүй, харин үнэ бол орлогын хуваарилалтыг зохицуулж байдаг тул Карлын Шастирт үнэ бүрэлдэх асуудал гол байр суурь эзэлдэг. Чингэхдээ үнэ бол зардлын элемент болохын хувьдаа үндэсний бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний хуваарилалт дахь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн хувийн жинг тодорхойлдог гэж үзсэн. Үнэ бол өөрөө үйлдвэрлэгчийн чармайлт, зардал, хэрэгцээгээр тодорхойлогдож байдаг, энэ байдлаарза үнэнд тусгалаа олж байдаг, гол төлөв объектив хэмжигдэхүүн юм. Ингэхлээр үнийн хууль бол бас хуваарилалтын хууль бөгөөд үйлдвэрлэгч нь үйлдвэрлэл дэх өөрийн хувь хэмжээнд тохирсон өөрийн орлогыг олж авдаг. Орлогын элемөнтүүдийг суутгасны дараа ямар илүүдэл зогсохын хэрээр үлдэгдэл орлого үүдэн гардаг бөгөөд тэр нь тодорхой орлого авагчдад рент болж очдог. Карл бас өртгийн сургаал боловсруулсан, энэ сургаал нь ихэвчлэн субьектив үзэл бодлоор өөрийн шинж чанарыг бүрдүүлсэн, учир нь гэвэл бараа баялаг нь хүний хэрэгцээг хангахад үйлчилдэг, ийм учраас түүний өртөг нь тэдгээрийн ашиглалт буюу хэрэглээнээс шууд уламжлан гарна. Энэхүү субъектив өртгийн зэрэгцээ бараа баялаг нь бас нийгмийн өртөгтэй байдаг бөгөөд тэр нь түүний ховор хомс байдлаас хамаарч байдаг. Өртөг ер нь хэрэгцээ, түүнийг нөхөх боломжийн хоорондын харилцаанаас үр дүн нь болж гардаг лугаа адилаар хэрэв барааны нийлүүлэлт нь эрэлтийг хангаж чадахгүй байвал барааны нийгмийн өртөг нь ямагт түүний субъектив өртөгнөөс дээгүүр байдаг. Өртөг, үнийн сургаал өөр хоорондоо ямар харьцаатай байх вэ гэдэг нь Карлын хувьд тодорхойгүй үлдсэн байна. Үндэсний эдийн засгийн сургаалын Карлын тогтолцоонд ялангуяа тэргүүн байранд хөдөлмөрийн хуваарийн тухай санааг тавьснаас харж болохоор байгаа шиг социологийн аспект зонхилж байгаа болохоор онцгойлон анхаарах нь зүй ёсны болж байгаа юм.
Карлын “Шастираас” Таучер янз бүрийн ишлэлд тулгуурлан харуулснаар хүн ганцаараа бусад хүнтэй хамтран ажиллахгүйгээр чинээлэг сайхан аж байдалд хүрч чадахгүй, тэр ч байтугай чинээлэг сайхан аж байдлыг бий болгож, баталгаажуулах эдийн засгийн нийгэм үүсдэг, энэ нийгэм нь бие биетэйгээ гинжин холбоотой бүтэцтэй байдаг, өөрийн байгууллага, хөдөө аж ахуй, үйлдвэр, мануфактураар дамжуулан үр нөлөөтэй болж байдаг, чингэхдээ хөдөө аж ахуй нь бусад байгууллагаас давуу байдалтай байна, учир нь гэвэл хөдөө аж ахуй нь бусад байгууллагын баялагийн эх үндэс болдог, тэр нь газрын хэвлийгээс анхдагч зүйлийг гаргаж ирдэг, тэдгээрийг хүн өөрийн зайлшгүй тааламжтай, элбэг дэлбэг бараа баялагт хэрэглэдэг. Жам ёсны чухал эдийн засгийг жам ёсны байгууллын утгаар төсөөлж буй эдийн засгийн нийгмийн тухай үзэл санаа, түүнчлэн хөдөө аж ахуйг тэргүүн байранд тавих тухай санаа аль аль нь физиократизмын өөдөлж буй сургаалын гол төв болсон үзэл юм. Тэглээ ч гэсэн Карл өөрийн тогтолцоондоо эдийн засгийн ашиг сонирхлын нийцтэй байдал нь өөрөө аяндаа бий болохгүй, ийм учраас тайж нар, төрийн тогтоосон дэг журмыг эрмэлзэх ёстой, энэ нь жишээлбэл, үр тарианы үнийг зохицуулахдаа үр тарианы улсын онц эрхийг ашиглаж хэрэгжүүлэх ёстой гэсэн хандлагатай байгаагаараа түүний хандлага нь меркантилист хэвээр үлдсэн юм.
β) Кантиллоны онолын үзэл Карлын төлөөлсөн үзлийг бодвол Ирландад төрсөн. Лондоны банкир Ричард Кантиллоны (1680-1734) боловсруулсан сургаал нэг бус зүйлээр мэдэгдэхүйц ялгарч байсан. Энэ сургаалыг “Нийтлэг арилжааны мөн чанарын тухай эссе” гэсэн бүтээлд толилуулсан бөгөөд түүнд үндэсний эдийн засгийн бүрэн төгс тогтолцоог харуулсан. Аргын хувьд Кантиллон дан ганц онолын үүднээс явуулсан шинжилгээ хийж чадсан бөгөөд түүнийг Фридрих Хайек “Нийтлэг арилжааны мөн чанарын тухай эссе” зохиолд зориулсан дэлгэрэнгүй удирдтгалдаа цохон тэмдэглэснээр аливаа үнэ цэнгийн үнэлгээг гаргаагүй, асуудал дэвшүүлж, шүүн хэлэлцэхдээ хэзээ ч эдийн засгийн практик бодлогоос уламжаагүй байна. Харин тийм зүйл Карлын “Шастирт” сэдвийн таамнал, бичлэгт зарим талаар дайралддаг. Цаашилбал, Кантилломд тусгаарласан хийсвэрлэлийн хандлага байгаа нь тэмдэглүүштэй зүйл бөгөөд энэ тусгаарласан хийсвэрлэл нь “ceteris-paribus” буюу “бусад бүх зүйл хэвээр байхад” гэсэн нөхцлийг хэрэглэх, тусгаарлагдсан улсыг зохиомлоор дүрслэх, сонгосон дүрэм гаргалтыг алхам алхмаар иж бүрдүүлэх явдалд илэрхийлж чадсан байна. Түүнчлэн өөрийн материалын агуулгын хувьд Кантиллоны сургаал нь Карлын үзэл бодолтой харьцуулбал үзэгдэлд тодорхой илэрч буй ялгаа харагдана. Үндэсний эдийн засгийн баялаг нь Кантиллоны үзэж байгаагаар газар. хөдөлмөр гэсэн эх сураалжаас урган гарах бөгөөд тэгэхдээ хоёр “шалтгааныг тэгш, адилхан эрэмбийн гэж үзсэн юм. Кантиллон чингэхдээ баялгийн ойлголтонд зарим талаар сэтгэл зүйн утга бий болгосон, чингэхдээ тэрбээр баялаг гэдэг нь “хүнсний зүйл, амьдралын тохитой тааламжтай байдлаас өөр зүйл биш хэмээн ойлгож байв. Чингэснээр Кантиллоны баялгийн үүслийн тухай үзэл нь нэгэн шалтгаанаар тайлбарлах Карлын оролдлого болон физиократуудаас мэдэгдэхүйц ялгаатай гажиж байгаа бөгөөд бас баялгийн тухай ойлголт нь өөрөө физиократ сургаалд байдаг лугаа эдил өрөөсгөл, явцуу аргаар тайлбарлаагүй юм. Ингэж тайлбарласан баялгийн ойлголтонд тулгуурган Кантиллон өөрийн өртөг үнийн сургаалаа уламжлан гаргаж, чингэхдээ тэрбээр ямар таваарын дотоод үнэ, өртөг болон зах зээлийн үнийг хооронд нь ялгасан байна. Ямар барааны дотоод өртөг буюу үнэ нь түүнд шингэсэн хөдөлмөр, газрын үржил шимийн тоо хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд чингэхдээ газрын сайн шинж, хөдөлмөрийн чанар нь чухамдаа үнэ, өртөгт нөлөөлдөг. Жинхэнэ үнэ буюу зах зээлийн үнэ нь нийлүүлэлт, эрэлтээс хамаарах бөгөөд зах зээлийн нөхцөл байдлын дагуу зарим үед үнээс дээгүүр буюу доогуур оршиж болно, учир нь гэвэл “бараа, хүйсний үйлдвэрлэл хэрэглээнд” зохицож тохирох нь хэцүү байдаг. Үүний улмаас зах зээлийн үнийн хэлбэлзэл байнга болж байдаг бөгөөд харин түүнд барааны дотоод өртөг хөндөгдөлгүй үлддэг. Хэвийн нөхцөлд зах зээлийн үнэ өөрийн түвшингээр дотоод өртөгнөөс их бусаар хувирч байдаг. Чингэснээрээ Кантиллон эдийн засгийн тэнцвэрийн онолын хандлагыг бий болгосон бөгөөд ялангуяа зах зээлийн үнэ хэрэглэгчийн үнийн янз бүрийн шаардлага, нийлүүлэгчийн үнийн шаардлагын дагуу хэрхэн хэрэгждэгийг зах зээлийн үйл явцын шинжилгээнд тайлбарласан. Ингэхлээр Кантиллоны өртөг, үнийн онол нь сонгодогуудын сургаал өртөг, үнийн онолын шүүн хэлэлцүүлэгтээ чиглэж байсан бүхий л гол чухал үзлийг хэдийнээ өөртөө агуулж байв. Энэ нь ялангуяа зардлын онолд хамаарах бөгөөд тэр нь Кантиллон болон сонгодогуудын аль алины хувьд өртгийн объектив сургаалын үндсийг бүрдүүлдэг юм. Зардлын онолын дотор Хайекийн “амьдралын онолын стандарт” хэмээн тодорхойлсон цалингийн онол онцгой байр суурь эзэлдэг Хөдөлмөрийн үр шим болсон цалин нь газрын үр шимтэй, тухайлбал газарын үржил шим нь хөдөлмөрийн амьжиргааны зардлыг тухайлбал, нөхөж байх газарын тоо хэмжээтэй тэнцүү байх тодорхой харьцаанд орших юм. Гэхдээ энэ нь хатуу тогтоосон биш, харин хувьсах хэмжигдэхүүн байна, учир нь юу вэ гэвэл түүний түвшин нь нэг талаас тухайн үе бүрийн соёлын түвшин, нөгөө талаас хүн амын тооны өөрчлөлтийн дагуу янз бүрээр өөрчлөгдөх ёстой ажээ. Түүнчлэн Кантиллоны орлогын хуваарилалтын асуудлыг шүүн хэлэлцсэн нь сонирхолтой байдаг, учир нь гэвэл үйлдвэр худалдааны эзэн бага эрсдлийг үүрч байдгийн хувьд онцгой орлого ашиг авч байдгийг тэрбээр хэдийнээ тодорхой таньж мэдсэн байсан, ашиг бол бусад орлого, газрын рент, цалингаас өөрийн шинж чанарын хувьд мэдэгдэхүйц дээгүүр тавигдсан байдаг. Кантиллоны “Эссе” дамжуулж байгаа томоохон ойлголт ухаарал бол орчлын аспект байгаа бөгөөд энэ нь үндсэн шинжээр нь физиократуудын сургаалыг хэдийнээ агуулж байв. Кантиллоны орчлын бүдүүвч нь Кенэгийн “Эдийн засгийн хүснэгтийн” адил ангийн нийгмийн бүтцийг үндэслэж байсан, учир нь гэвэл нийгэм нь бас Кантиллоныхаар гурван ангид тухайлбал, газрын эзэн, хөдөө аж ахуй эрхлэгч буюу түрээслэгч, үйлдвэр эрхлэгч болон худалдаачин хүмүүст хуваагдаж байсан, чингэхдээ улсын хүн амын хагас нь хотод нөгөө хагас нь хөдөө аж төрнө. Кантиллон өөрийн орчлын бүдүүвчийг тайлбарлахдаа эхлээд ямар улс орны нийт хүн амыг тэжээвэл зохих ямар хугацаанд ногдох газарын үр шиг тодорхой ангид хэрхэн хуваарилагдаж байгааг харуулсан. Газарын үр шимийг газарын эзэн, түрээслэгчийн аль аль нь эзэмшинэ. Түрээслэгч нь боловсруулж авсан газрын үр шимийнхээ 1/3-ийг газрын рент болгож газрын эзэнд өгөх ёстой бөгөөд ургацын үлдсэн 2/3-оос 1/6-ийг хотоос авсан бараа таваарт зарцуулна. Түүнчлэн газрын эзэн ургацынхаа 1/3 хотод зарцуулах учраас хотын хүн ам үйлдвэрлэсэн таваар буюу үзүүлсэн үйлчилгээний төлөө нийтдээ үед олж авсан газрын үр шимийн 3/6 буюу хагасыг авах юм. Газрын эзэн бол эдийн засгийн байр суурийн талаар бие даасан цорын ганц анги юм. Энэ анги ямар ч гэсэн бусад ангид хамаарагдагсдыг газрын үр шимийг хүртэхээс салгаж чадна. Энэ ангийн зарлага бас нийт эдийн засгийн үйл явдлыг уламжлан, тухай бүрийн түвшингээрээ бас орчлын цар хэмжээг тодорхойлно. Гэхдээ Кантиллон физиократуудаас яглаатай нь гагцхүү хөдөө аж ахуй л үр шим үйлдвэрлэнэ гэсэн өрөөсгөл үзэл бодлыг төлөөлөөгүй, харин тэр ч байтугай боловсруулалт хийхгүй бол газар ер нь ямар ч ашиг тус өгөхгүй, боловсруулалт нэмэгдэх тутам газрын ургац шим өсдөг гэсэн баримтыг тод томруун заан тэмдэглэж байсан. Ингэснээр газрын өмчтөн эдийн засгийн бусад субъектгүйгээр, бас эдийн засгийн бусад субъект нь газрын өмчтөнгүй байж чадахгүй юм. Ийм учраас хөдөлмөр бол огтхон ч үр бүтээлгүй биш. харин үндэсний эдийн засгийн баялгийн чухал эх сурвалж юм. Ямар улсад хичнээн их ажил хийвэл түүний баялаг төчнөөн ихээр нэмэгдэх юм.
Эцэст нь бас Кантиллон мөнгөний онолын үзэл санаа эдийн засгийн онолын хөгжилд чухал ач холбогдолтой байв. Тэрбээр нэн тэргүүнд тооны онолын дүгнэлтийг төгөлдөржүүлсэн, чингэхдээ мөнгөний гүйлгээний хурдын өөрчлөлт нь мөнгөний тоо өөрчлөгдсөнтэй адилхан үр нөлөө үзүүлнэ гэдгийг нотолсон, түүнээс гадна тэрбээр мөнгөний тооны өөрчлөлт нь гагцхүү орлогын өөрчлөлтөөр явагдана гэдгийг танин мэдсэн, ингэж тэмдэглэснээрээ мөнгөний орлогын онолын тулгын чулууг тавьсан Кантиллоны мөнгөний онолын үзэл бодол нь Юмын танин мэдэхүй адилхан шат гишгүүрт оршиж байсан. Юм бол тооны онолыг олон талаас нь сайжруулсан бөгөөд түүнд тулгуурлан худалдааны тэнцлийн тухай меркантилист сургаалыг жигдрүүлэх онолоор шахаж түрсэн юм.
dc) Италийн ном зохиол дахь онолын хандлага
Гиаммариа Ортес (1713-1790), Антониа Женовези (1712-1769). Фрамческо Менготти (1749-1830) зэрэг Италийн үндэстний янз бүрийн эдийн засагчид меркантилист үзэл бодолтой илэрхий үл тохирох үзэл санаа гаргаж байв. Хэрэв италийн хуучин үеийн эдийн засагчид, тухайлбал, Антонио Серра (1580 оны орчим төрсөн), Бериардо Даванцати (1529-1606), Гаспар Скаруффи (1519-1584), Геминиано Монтанэри (1633-1687) нар мөнгөний сургаалын янз бүрийн асуудлыг авч үзэж байсан бол сүүлийн үеийн төлөөлөгчдийн хувьд хүн ам зүйн сургаал, үйлдвэрлэл, худалдааны асуудал тэргүүн эгнээнд тавигдаж байв. Г.Ортес бүр Мальтусаас өмнө хүн бол геометрийн дэвшлээр өсөх хандлагатай байна. Харин хүйсний зүйлийн үйлдвэрлэл нь хүн амын өсөлттэй алхаа нийлүүлж чадахгүй байна. Ийм учраас хүн амын өсөлт, хүнсний орон зайн хооронд байнга зөрчил үүсдэг. Хүн амын ядуурлаас зайлхийхийн тулд төрөлтийг хязгаарлаж, эрэгтэйчүүд сайн дураараа гэрлэхгүй байх шаардлагатай гэж үзсэн. Ортес хүнсний зүйлийн хангамж хүн амын өсөлтөөс хоцорч байгаа тухай өөрийн сэдвийг хөрсний үржил шим буурах хуулиар үндэслэсэн. Женовези мөн адилхан хүн амын их өсөлтийн аюулыг танин мэдсэн, муж газар бүр хүн амын зохистой нягтралтай байх, түүний хэмжээ нь хөрсний үржил шим, цаг уурын иөхцлөөс хамаарна гэдгийг нотолсон. Өөрийн 1768 онд Миланд нийтлүүлсэн бүтээлдээ системтэйгээр нэгтгэн дүгнэх байдлаар эдийн засгийн танин мэдэхүйн байдлыг тогтоож тэмдэглэхийг оролдсон. Франческо Менготти эцэст нь өөрийн “Кольбертизм буюу арилжаа худалдааны эрх чөлөөний тухай шастир” (Милан 1804) бүтээлдээ чөлөөт өрсөлдөөний давуу талыг цохон тэмдэглэж, газрын бүтээгдэхүүн худалдах эрх чөлөөний төлөө тэмцэж байв. Төсөөтэй санааг Пиетро Граф Верри (1728-1798), Цезар Бонесана Де Бессариа (1738-1794) нар толилуулсан бөгөөд Бонесана Де Бессариа хэдийнээ өргөн хэмжээгээр фикиократ үзэл санааг төлөөлж байв. Шилжилтийн шатны ном зохиолууд меркантилизмын эдийн засгийн бодлогын үзлийг ихээхэн ганхуулж доисолгосон төдийгүй, хөдөлмөрийн хуваарийн үзэгдлийг нээсэн, өртөг үнэ бүрэлдэх асуудал, орчлын асуудлыг авч үзсэн нийгмийн авч үзэх аргын үндсэн дээр эдийн засийн төгс тогтолцоог өргөжүүлсэн арга замаар шинжлэх ухааны шинжилгээний үйдсийг буй болгосон бөгөөд энэ үндсэн дээр физиократууд хожим нь сонгодогууд өөрсдийн онолын барилгыг барьж чадсан юм. Эдийн засгийн онолын энэ барилгад Германы меркантилизм гагцхүү бага зэрэг хувь нэмэр оруулсан. Түүний сэтгэлгээ нь дан ганц төрөөс жолоодож, зохицуулсан эдийн засгийн үзэл санаанд баригдаж, ийм баримжааллын үед гагцхүү төр ба эдийн засгийн хооронд үүдэн гарч буй харилцааг таньж мэдэхэд чиглэгдэн, чингэхдээ эдийн засгийн практик асуудлыг шийдвэрлэх нь тэдгээрийг онолын талаар тодруулах, шийдвэрлэхийг бодвол илүү хүчтэй тэргүүн ээлжинд тавигдаж байлаа. Германы камерал шинжлэх ухааны сэтгэлгээний энэ аргын өрөөсгөсөл байдалд онцгой тааламжтай байдал үзүүлж байсан. Тухайлбал түүний нөлөөгөөр германы их сургуулиуд төрийн онолын шинжлэх ухааныг онцгой салбар ухаан болгон боловсруулахыг чармайж байв. Ийм чармайлт 19 дүгээр зууны эрт эхэн үед өндөр түвшинд хүрсэн германы санхүүгийн шинжлэх ухаанд ач тустай болсон, харин Германы эдийн засгийн шинжлэх ухаанд тус дөхөм болоогүй, эдийн засгийн шинжлэх ухаан нь ийм хөгжлийн улмаас өөрийн амжилтыг гагцхүү хязгаарлагдмал хүрээнд өрнүүлэх чадвартай байсан, ийм учраас гол төлөв гадаадын ном зохиолын санаа бодлыг хүлээн авах шинжтэй байсан, эн тэргүүнд английн үндэсний эдийн засгийн ном зохиолыг дамжуулан авч байв. Гагцхүү энэ түүхэн болон социологийн судалгааны арга нэвтрэснээр өөрийн авч үзэх талбарыг шинэ үзлээр өргөтгөж, энэ нь өөрийн бие даасан судалгааг боломжтой болгож, эцсийн дүнд онолын сэтгэлгээг эдүгээ хүртэл алхаж ороогүй замаар залж жолоодсон юм.