Ганзориг
/Худалдаа үйлдвэрийн дээд сургууль, нягтлан бодох бүртгэлийн 2а анги/
Шинэ толь №26, 1999
Түлхүүр үг: суртчилгаа, Сурталчилгааны суврагын онол
Сурталчилгаа нь мэдээллийн хувь хүний бус харилцаа холбоо бөгөөд янз бүрийн мэдээллийн хэрэгслээр тодорхой ивээн тэтгэгчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, нэр тэмдэгтийн тухай хэрэглэгчдэд мэдээлэн ятгаж буй төлбөртэй үйл ажиллагаа юм.
Зар сурталчилгааны гол зорилго нь хэрэглэгчдийн худалдан авах сэтгэл зүйд нөлөөлөх явдал юм.
Сурталчилгааны үүрэг, ангилал
Сурталчилгааны үүргийг хэд хэд ангилж авч үзэж болно. Үүнд:
- Маркетингийн үүрэг. Сурталчилгаа нь компаний бүтээгдэхүүн, үйлчилгээ, оюун санааны элементүүдийг худалдан борлуулахад ашиглагддаг идэвхижүүлэлтийн бодлогын онцгой нэг хэлбэр юм. Зорилтот зах зээлийн үзэгчид, хүлээн авагчид болох мянга мянган хүмүүст сурталчилгааг ашиглан мэдээллийг хүргэх зардал нь хүн тус бүртэй харьцах биечилсэн худалдааны зардлаас хамаагүй бага байдаг.
- Харилцаа холбооны үүрэг. Сурталчилгааны бүх хэлбэрүүд нь олон нийтэд мэдээллийг дамжуулах гол үүрэгтэй. Энэ нь сурталчилгааны хамгийн анхдагч үүрэг бөгөөд эртний Герег, Ромын худапдаачдын шавар, ноосон эдлэлээ борлуулах үйл ажиллагаатай холбогдон үүссэн гэж үздэг.
- Боловсролын үүрэг. Сурталчилгаа нь шинэ зүйлийн хэрэглээг өсгөгч, аж үйлдвэр дэх технологийн ололт амжилтийг дэмжигч, хүмүүсийн хангалуун амьдрах хүслийг өдөөгч, сурган хүмүүжүүлэгч хэрэгсэл юм. Хүмүүссурталчилгаанаас тэдэнд санал болгож буй бүтээгдэхүүний талаар судалдаг бөгөөд эндээс өөрсдийн амьдралыг хэрхэн дээшлүүлэх талаар чиг баримжаа, төсөөлөл авдаг.
- Эдийн засгийн үүрэг. Сурталчилгаа нь борлуулалтын урамшуулалттай харьцуулбал хуваарилалтын зардлыг их хэмжээгээр хэмнэдэг. Энэ шинж нь хамгийн бага зардал болон капитал, тоног төхөөрөмжинд хөрөнгө оруулж чадахуйц өндөр ашиг зэрэг ойлголтуудыг бий болгодог.
- Нийгмийн үүрэг. Сурталчилгаа нь тухайн улсын иргэдийн болон дэлхийн олон түмний амьжиргааны түвшинг сайжруулахад тусалж буй үндсэн хүчин зүйлийн нэг юм.
Мөн зорилтот харилцагчдаар нь сурталчилгааг ангилж болдог.
- Хэрэглэгчдийн сурталчилгаа. Телевиз, радио, сонин, сэтгүүл зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бидний үздэг сурталчилгаанууд нь хэрэглэгчдийн сурталчилгаа юм. Эдгээрийг уг бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид болон худалдаалж байгаа зуучлагчид нь ивээн тэтгэж явуулдаг. Энэ сурталчилгаа нь өөрийн болон өрх бүлийнхээ хувийн хэрэгцээнд зориулж барааг худалдан авах хүмүүст чиглэгддэг. Энэ илтгэлийг хэрэглэгчдийн сурталчилгааны талаар голчлон бичсэн болно.
- Бизнесийн сурталчилгаа. Энэ сурталчипгаа нь бизнесийн хэрэгцээндээ зориулж бараа бүтээгдэхүүнийг худалдан авч буй хүмүүст зориулагдана. Бизнесийн сурталчилгаа нь хэвлэл нийтлэл юмуу мэргэжлийн сэтгүүл, худалдааны үзэсгэлэн, үзүүлэнд төвлөрөх хандлагатай байдаг.
Зорилтот хэрэглэгчдэд сурталчилгааг үзүүлэхэд хэрэглэгдэх бүхий л төлбөрт аргыг сурталчилгааны хэрэгсэл гэнэ. Сурталчилгааны хэрэгслүүдэд сонин, сэтгүүл, радио, телевиз, шуудан, гадны эмблем, зарлалын самбар, тээврийн хэрэгсэл гэх мэт зүйлийг үндэслэн сурталчилгааг ангилдаг.
Сурталчилгааны зах зээл нь байгууллагын доторх сурталчилгааны алба болон сурталчилгааны агентлаг гэсэн 2 үндсэн байгууллагаас бүрдэнэ. Сурталчилгааны үйл ажиллагаа 4 хэсгээс бүрдэнэ.
Суртчилгаа захиалагч – суртчилгааны товчоо – суртчилгаа түгээх хэрэгсэл – хэрэглэгч
Сурталчилгааны хөтөлбөр боловсруулахдаа дараахь асуудлыг зайлшгүй авч үздэг. Үүнд:
- Хэрэглээний судалгаа
- Барааны хэрэглээний шинж чанарын судалгаа
- Зах зээлийн судалгаа
- Зорилго
- Зарах хөрөнгө
- Бүтээлч хандлага
- Зар сурталчилгааны хэрэгсэл ашиглах төлөвлөгөө
- Төсөв мөнгөний асуудал
- Зар сурталчилгааны хэрэгслийн сонголт
- Хэвлэн нийтлэх хуваарь гэх мэт.
Сурталчилгааны зорилгыг тодорхойлох
Сурталчилгааны хөтөлбөрийн үндэс суурь нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхой хэсэг зах ззэлийн сегментэд худалдаалах, борлуулалтын болон зах зээл дээр эзлэх байр суурийн талаарх зорилтууд юм. Энэхүү зорилтууд нь байгууллагын маркетингийн зорилгоос урган гарч ирнэ. Маркетингийн зорилтууд нь сурталчилгааны менежерийн төлөвлөгөө боловсруулагдахаас өмнө гарсан байх ёстой.
Сурталчилгааг ашиглан бид чухам юу хийж чадах, ямар үр дүнд хүрэх гэж байгаагаа сайтар ойлгож ухамсарлах шаардлагатай. Ихэнх сурталчилгааны хөтөлбөр нь хэрэглэгч, үйлчлүүлэгч рүү чиглэсэн байдаг. Сурталчилгааны хэрэглэгчдэд нөлөөлөх нөлөөллийг “Сурталчилгааны суврагын онол”-оор тайлбарлавал:
Сурталчилгааны нөлөөллийн суварга:
Хүмүүсийн тодорхой хувийг худалдан авах шийдвэрт хүргэсэн бол сурталчилгааны дараах зорилтыг тодорхойлдог. Энэ нь хүмүүсийн тодорхой хувийг бүтээгдэхүүнийг дахин худалдан авах шийдвэрт хүргэхэд чиглэнэ. Үүнтэй уялдан энэхүү сурталчилгааны суварга өөрчлөгдөнө
Сурталчилгааны зорилгыг тодорхойлсноор хөтөлбөрийн дараагийн шат болох стратегийг боловсруулах шатанд шилжинэ.
Сурталчилгааны төсөв боловсруулах
Эдгээр зорилгыг биелүүлэхэд хэдий хэмжээний мөнгө хөрөнгө шаардлагатай вэ? гэдэг асуудал байгууллагын хувьд нэлээд бүрхэг байдаг. Мөн хэрэв ямар нэг амжилтанд хүрсэн тохиолдолд чухам энэ нь сурталчилгаанд их мөнгө зарсантай холбоотой юу, эсвэл өөр хүчин зүйлс нөлөөлсөн үү гэдэг нь мөн эргэлзээтэй байдаг.
Гэвч ихэнх пүүсийн нийт хувьсах зардлын тодорхой хувийг хэрэглэгчдэд хандсан сурталчилгааны зардал эзэлдэг.
Сурталчилгааны зардал төлөвлөх шийдвэрийг хэн гаргадаг вэ? Энэ талаар АНУ-д хийсэн судалгааг харья.
Сурталчилгааны төсвийг хэн төлөвлөдөг вэ?
- Маркетингийн дэд захирал 63,2%
- Сурталчилгааны дэд захирал 31,6%
- Сурталчилгааны менежер 22,2%
- Сурталчилгааны агентлаг 21,7%
- Нэр тэмдэгийн менежер 16,3%
- Борлуулалтын урамшуулалтын менежер 5,6%
Сурталчилгааны төсвийг хэн баталдаг вэ?
- Захирал 5%
- Маркетингийн дэд захирал 37,3%
- Гүйцэтгэх захирал 9%
- Салбарын менежер 17,9%
- Сурталчилгааны дэд захирал 4%
- Хяналтын албаны захирал 6%
Сурталчипгааны төсөв тогтоох хэд хэдэн арга байдаг ба одоо сурталчилгааны төсвийн хэмжээг үнэлэх хамгийн шилдэг арга зүй болоод байгаа зорилго, зорилтоос үндэслэн төсөв тооцох аргыг товч дурдъя. Энэ нь пүүс зорилгоо тодорхойлоод, энэхүү зорилгод хүрэхэд шаардлагатай сурталчилгааны зардлыг төсөвлөнө. Энэхүү арга нь гурван үе шаттай.
- Зорилго, зорилтуудаа тодорхойлох
- Энэхүү зорилтыг биелүүлэх стратегуудаа тодорхойлох
- Зардлаа үнэлэх
Маркетингийн зорилтоо тодорхойлсны дараа сурталчилгааны менежер нь уг зорилтыг биелүүлэх хөтөлбөрийг боловсруулна.
Жишээ нь, Хэрэв цахилгаан барааны зах зээлийн хувийн жинг 10 хувь өсгөх зорилттой бол сурталчилгааны менежер нь сурталчилгааны ямар арга хэрэглэвэл тохиромжтой болохыг тогтоох, мэдээллээ хэрхэн боловсруулах, түгээх ямар хэрэгсэл ашиглах нь оновчтой болохыг тодорхойлно. Эцэст нь энэхүү хөтөлбөрийн нийт зардлыг үнэлэх бөгөөд энэ нь сурталчилгааны төсвийн үндэс болно. Гэхдээ уг төсөв нь пүүсийн хүчин чадалд нийцэж байгаа талаар бодолцох ёстой. Хэрэв хэтэрсэн нөхцөлд пүүс нь тавьсан зорилттуудаа аажим багасгах, үүнтэй уялдаад стратегуудаа бууруулах арга хэмжээ авахад хүрнэ. Мөн сурталчилгаа явагдсаны дараа үр дүн анх төсөөлснөөс өөр байвал дараагийн зардлаа төсөвлөхдөө хянуур хандах хэрэгтэй. Одоо бизнесийн практикт пүүс, компаниуд зорилго ба үүргийн аргаар сурталчилгааны төсвөө тодорхойлох нь улам их боллоо.
Сурталчилгааны мэдэгдэл боловсруулах
Сурталчилагчид сурталчилгааны мэдэгдлээ гурван үе шаттай боловсруулдаг.
- Захидал үүсгэх
Пүүс энэ шатанд мэдэгдлийн хэд хэдэн хувилбарыг бий болгодог. Сурталчилгааг хэрэглэгчийн сэтгэл зүйд гүн хүргэхийн тулд сурталчилгааны мэдэгдлийг үндсэн долоон зарчмын дагуу боловсруулах шаардлагатай. Үүнд:
- Хялбар, ойлгомжтой байх
- Учир шалтгааны тодорхойлолт
- Эрчимт чанар
- Уламжлагдах чанар
- Нүдэнд шууд тусах чадвар
- Утга төгөлдөр байх чанар
- Уран яруу илэрхийлэгдэх чанар гэсэн зүйлсийг шингээвэл сурталчилгааны нөлөөлөл маш хүчтэй байна.
Ерөнхийдөө сурталчилгааны хэл нь мэдээлсэн, баталсан, утга зохиолын хэлний хувьд төгс боловсорсон, тодорхой зорилготой сурталчилж буй объектийнхоо онцлог шинжийг бүрэн илэрхийлсэн, нотолгоо болон логик сайтай, ойлгомжтой товч өгүүлсэн, давтагдашгүй, сэтгэлд нийцтэй, аятайхан сонирхолтой, хүний анхаарлыг илт татахуйц байх ёстой.
Телевизийн болон хэвлэлийн сурталчилгааны дизайны боловсруулахдаа өнгөний хослол, зохимжийг сайтар анхаарах хэрэгтэй байдаг. Сурталчилгаанд голлох болон хослох өнгөний сонголт хийхдээ тухайн улс орны үндэстэн угсаатны мөрддөг ёс заншил, түүх шашны онцлогийг заавал харгалзан үзэх ёстой.
Жишээ нь, Их Британы өнгөний үйлчлэл судлах төвөөс өгсөн зөвлөмжинд:
- Австри-ногоон
- Голланд-улбар шар ба цэнхэр
- Ирак-юд улаан, саарал, хөх
- Хятад-улаан
- Саудын Араб-ягаан, улаан, ногоон өнгийг эрхэмлэн үздэг байна.
Манай орны хувьд сүүн цагаан, тэнгэрийн хөх өнгийг дээдлэн үздэг билээ. Харин:
- Бразил-ягаан, шар өнгө хосолсон байвал өвчин
- Хятад-цагаан, цагаан цэнхэр, хар өнгө хосолсон байвал уй гашуу гэж үздэг бол манай улс мөн адил хар, улааны хослолыг гашуудлын өнгө гэж үзэж цээрлэдэг билээ.
Үүнээс гадна сурталчилгааг бичихдээ үсгийн шрифтийг нарийн бодож төлөвлөсний үндсэн дээр сонгон ашиглах шаардлагатай. Сурталчилгааны мэдэгдлийг хэд хэдэн аргаар боловсруулдаг. Нэлээд судлаачид индукцын аргыг хэрэглэдэг бөгөөд уг аргын мөн чанар нь хэрэглэгчдээс мэдээлэл аваад үүндээ үндэслэн тэдний сонирхолд нийцэх сурталчилгааны мэдэгдлийг сонгоход оршино. Сүүлийн үед дидукцын аргыг их хэрэглэх болсон. Энэ арга нь хэрэглэгч худалдан авах явцдаа дөрвөн төрлийн ханамж хайдаг гэж үздэг.
- Рационал
- Мэдрэмжийн
- Нийгмийн
- Хувийн
Жишээ нь, “Хувцсыг тань гялалзсан цэвэр болгоно” гэсэн мэдэгдэл нь рационал ханамжийн амлалт бөгөөд энэ нь хэрэглэсний үр дүнгийн туршлага дээр тулгуурласан. Харин “Давтагдашгүй амттай гайхамшигт шар айраг” гэвэл энэ нь мэдрэмжийн ханамжийг амлаж байгаа мэдэгдэл болно.
- Захидлын үнэлэлт ба сонголт (мэдэгдлийн) Маш олон мэдэгдлээс сонголт хийхийн тупд тус мэдэгдлүүдийг үнэлэх шалгууруудыг гаргах шаардлагатай. Мэдэгдлүүдийг гурван шинжээр үнэлдэг.
- Хүсэл татах чадвар
- Онцгой чанар
- Найдвартай байдал бөгөөд эдгээр нь жигд сайн байх ёстой.
Хэрэв аль нэг үзүүлэлт нь доогуур үнэлэгдвэп тус
мэдэгдлийн хэрэглэгчдэд нөлөөлөх чанар их хэмжээгээр
буурна. - Захидлыг (мэдэгдлийг) хүргэх
Сурталчилгаа нь чухам юу хэлснээсээ гадна яаж хүргэсэн шинж чанараараа хэрэглэгчдэд нөлөөлдөг. Сурталчилгааны агентлагийн гол үүрэг нь захидлын хэв маяг, өнгө, үг болон хэмжээг тогтооход оршино. Аль ч мэдэгдлийг хүргэх хэд хэдэн хэв маяг байдаг.
- Амьдралын нэгэн мөч. Энгийн нөхцөлд тус бүтээгдэхүүнийг хэрэглэж буй нэг буюу түүнээс дээш хүнийг харуулах ёстой.
- Амьдралын хэв маяг. Энэ нь тус бүтээгдэхүүн амьдралын хэв маягтай хир зохицдог вэ? гэдгийг харуулдаг.
- Хийсвэрлэл. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэнтэй холбоотой юу тохиолдож болох тухай хийсвэрлэл мөрөөдлийг бий болгох ёстой.
- Сэтгэл санааны болон төсөөлөл. Энэ нь хэрэглэгчдэд сурталчилгааны дараа тус бүтээгдэхүүнтэй холбогдсон ямарваа нэгэн сэтгэгдэл, төсөөллийг үлдээх ёстой гэсэн үг.
- Хөгжимтэй. Энэ нь бүтээгдэхүүний шинжийг дуунд шингээж харуулах явдал юм.
- Хувь хүний бэлэг тэмдэг. Хэрэглэгчдэд тус барааг төлөөлөх дүрсийг бий болгодог. (Марлборо хүү гэх мэт)
- Техникийн шинжилгээ судалгаа. Энэ нь тус пүүс уг барааг үйлдвэрлэх хир их туршлага, чадвартайг харуулах ёстой.
- Шинжлэх ухааны баталгаа. Тус пүүсийн бараа бусад пүүсийнхээс юугаараа ялгаатайг шинжлэх ухааны үүднээс батлах.
- Зөвлөгөө. Маш их нэр хүндтэй хүнээр уг барааг танилцуулах. (Жордан NIKE) пүүзийг рекламддаг. Сурталчилгааг дамжуулж байгаа хүн нь сурталчилгааны хамгийн оновчтой, үр дүнтэй өнгийг сонгох ёстой. Үг нь анхаарал татахуйц бөгөөд ой санаанд тогтохуйц байх ёстой.
Сурталчилгаа гарчиглах зургаан хэлбэр байдаг.
- Мэдээ хэлбэрийн
- Асуулт хэлбэрийн
- Зөвлөгөө хэлбэрийн
- Тушаал хэлбэрийн
- 1, 2, 3 замын хэлбэрийн
- “Яаж, юу, яагаад” хэлбэрийн
Сурталчилгааны хэмжээ, өнгө хоршил болон хавсралт гэх мэт олон зүйл нөлөөлдөг. Сурталчилгааг аль болох олон хувилбартай бүтээх нь сурталчилгааны оновчтой шийдлийг сонгож хүлээж авахад дөхөмтэй байж болох боловч энэ асуудал нь эргээд зардалтай холбогддог.
Сурталчилгааны арга хэрэгслийг сонгох
Сурталчилгааны мэдээллийн хэрэгслийг сонгохын гол зорилго нь зорилтот хэрэглэгчдэд хэрэгцээтэй тооны сурталчилгааны үзүүлбэрийг хүргэх хамгийн шилдэг арга замыг олоход оршино. Одоо сурталчилгааг түгээх хэрэгслүүдийн үндсэн хэлбэрүүдийн ангилалыг судалж үзье.
Хэвлэлийн сурталчилгаа | 1. Сонин (олон улсын, үндэсний, орон нутгийн, ажил хэргийн, чөлөөт цагийн)2. 2. Сэтгүүл (олон улсын, үндэсний, орон нутгийн, ажил хэргийн, чөлөөт цагийн) |
Хэвлэмэл сурталчилгаа | 1. Каталоги, хөтөпбөр2. Бизнес лавлахууд3. Бичигт хуудас. Брошюр4. Бусад |
Мэдээллийн хэрэгслээр явуулах сурталчилгаа | 1. Радио (олон улсын, үндэсний, орон нутгийн)2. Телевиз (олон улсын, үндэсний, орон нутгийн)3. Кабелийн телевиз |
Шуудангийн сурталчилгаа | 1. Хэвлэмэл сурталчилгааны материалыг шуудангаар тараах2. Видео кассет, дискийг шуудангаар тараах |
Гудамжны сурталчилгаа | 1. Том хэмжээиий зурагт хуудас (хэвлэмэл, гар хийцийн)2. Хийн гэрэлт төхөөрөмжүүд3. Байшингийн хананд өлгөдөг дэлгэц4. Жижиг хэмжээний зурагт хуудас |
Кино, видео сурталчилгаа | 1. Кино, видео дүрс бичлэг2. Слайд материал3. Уран сайхны кино |
Тээврийн хэрэгсэлдэх сурталчилгаа | 1. Тээврийн хэрэгслийн гаднах сурталчилгаа2. Тээврийн хэрэгслийн доюрх сурталчилгаа |
Худалдааны газруудын сурталчилгаа | 1. Лангуу2. Баглаа, боодол3. Шошго, тэмдэг |
Сурталчилгааны бусад төрөл | 1. Үзэсгэлэн худалдаа.2. Уулзалт, семинар Сурталчилгааны мэдээллийн3. компьютержсэн программ4. Тасалбар5. Утасны карт6. Сугалаа, дурсгалын зүйлс |
Мэдээллийн хэрэгслүүдийг хамрах хүрээ, давтамж, нөлөөлөл гэсэн үзүүлэлтүүдээр үнэлдэг. Мэдээллийн хэрэгслүүдийн давуу ба сул талуудыг тодорхойлъё.
Мэдээллийн хэрэгсэл | Давуу тал | Сул тал |
Сонин | Уян хатан шинжтэй, шуурхай, найдвартай. хүмүүсийн итгэлийг олсон | Хэвлэлийн чанар доогуур, анхаарал татах чадвар муу, маш богино хугацаатай |
Сэтгүүл | Эзэндээ оновчтой хүрдэг, хэвлэлийн чанар өндөр, анхаарал татахуйц, урт хугацаатай, нэр хүндтэй | Зарлалаас худалдан авалтанд хүргэх хугацаа урт |
Радио | Маш олон хүнд зэрэг хүрдэг, хамрах хүрээ их, үнэ хямд | Зөвхөн дуу авиагаар хүргэдэг тул сонсогчдын анхааралд сул тусдаг. хурдан хугацаатай |
Телевиз | Харах. сонсох мэдрэмжийг хослуулан хүнд нөлөөлдөг, анхаарал татах чадвар өндөр, хамрах хүрээ их | Өртөг өндөр, зорилтот үзэгчиддээ хүрэх боломж муу, богино хугацаанд явагддаг |
Шуудан | Зорилтот хэрэглэгчдэд хүрэх боломж өндөр, өрсөлдөөн бага. уян хатан шинжтэй | Харьцангуй өндөр өртөгтэй |
Зарлалын самбар | Уян хатан,үзүүлбэрийн давтамж өндөр, өртөг бага, өрсөлдөөнгүй | Зорилтот хэрэглэгчдэд хүрэх боломж тааруу |
Сурталчилагч нь мэдээллийн хэрэгслийн сонгохдоо дараахь зүйлсийг тооцож үзэх хэрэгтэй.
- Зорилтот үзэгчид аль мэдээллийг хэрэгслийг илүүд үздэг вэ?
- Бүтээгдэхүүний онцлог шинжийг сайн судлах
- Мэдэгдлийн утга
- Өртөг (телевиз өндөр, радио доогуур)
Одоо нэгэн судалгааг авч үзье. Би сонгосон байгууллагуудын сурталчилгаанд төсөвлөх мөнгө болон сурталчилгааны хөтөлбөрийг бүрэн боловсруулахыг зорьсонгүй. Учир нь мэдээллийн хэрэгслийн өртөг болон бусад холбогдох судалгааг сайн мэдэхгүй учир зөвхөн үйлчлүүлэгдийн хүсэл хандлагыг судалгааг хийлээ. Одоогийн байдлаар амжиллтай үйл ажиллагаа явуулж байгаа пүүс, компаниуд олон учир сэдэвтээ холбогдуулан зар сурталчилгаанд ихээхэн анхаарал хандуулдаг хоёр байгууллагыг сонгож авсан юм. Үүнд:
- BSB
- Nomin Electronic
Уг судалгаа нь пүүсийн нэрийн болон үйлчилгээний сурталчилгааг түгээх хамгийн оновчтой хэлбэрийг сонгох зорилгоор түүврээр 400 хэрэглэгчдийн дүнд анкетийн аргаар явуулсан судалгаа юм. Эдгээрээс 273 анкетаас бусад нь буцаж ирээгүй, эсвэл шаардлага хангаагүй болно. Анкетийн загвар нь:
Анкет
Энэхүү анкетийн зорилго нь цахилгаан барааны худалдаа, үйлчилгээний салбарт тэргүүлж байгаа пүүсүүдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж буй зар сурталчилгаа нь хэрэглэгчийн үйл байдалд хэрхэн нөлөөлж буйг, үүгээр зогсохгүй эдгээр компанийн сурталчилгаа явуулах үйл ажилпагаанд тус дэм болоход оршино.
- Таны зав чөлөө хэзээ гардаг вэ?
А………………………………………………….
Б…………………………………………………..
В……………………………………………………..
- Мэдээллийн хэрэгслээр цацаж буй сурталчилгааг та хэрхэн үнэлдэг вэ?
А. Худалдан авах шийдвэрт шууд нөлөөлдөг
Б. Сонирхолтой байдаг
В. Техникийн чанар муу учир тэр болгон утгыг нь ойлгодоггүй
Г. Итгэдэггүй
- 3. Таны бодлоор ямар төрлийн мэдээллийн хэрэгсэл нь илүү мэдээлэл өгдөг вэ?
А. Телевиз
Б. Радио, РМ радио сувгууд
В. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
- Тухайн барааг (үйлчилгээг) худалдан авсны дараа танд харамсах явдал тохиолддог уу?
А. Үгүй
Б. Тийм
В. ………………….
Танд баярлалаа! Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Анкетийн эхний асуулт
Таны зав чөлөө хэзээ гардаг вэ гэсэн асуултанд 187 хүн орой ажил тарсан хойно гэж хариулсан бол 12 хүн огт завгүй, үлдсэн 74 хүн нь байнгын завтай хүмүүс гэж хариулжээ. Дээрхээс харахад 187 хүн орой радио, телевизээр л тухайн сурталчилгааг хүлээж авах боломжтой гэсэн үг. Үүнээс гадна сонин хэвлэлийг өдөр тутам хэрэглэдэг хүмүүс сонин сэтгүүлээс тухайн пүүсийн сурталчилгаатай танилцаж болно гэж ойлгож болно.
Хоёрдугаар асуултын хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж буй сурталчилгааг эзэндээ хүрэх эсэх, хүлээж авсан тохиолдолд ямар байдалтайгаар үнэлэгдэж байгааг харуулж байгаа юм.
А. Худалдан авах шийдвэрт шууд нөлөөлж буй хүмүүсийн хувьд худалдан авах чадварыг, хэрэгцээ эсвэл ажлын шаардлагыг харгалзсан асуулт юм.
Б. Сонирхолтой байдаг гэдэг нь идэвхгүй ажиглагчийн байр сууринаас ханддаг хүмүүсийн хариултыг оруулсан юм.
В. Одоохондоо манайд хэвлэх тоног төхөөрөмж, телевизийн техникийн шаардлага тэр болгон сайн биш учир хүмүүсийн шүүмжлэлтэй хандаж буй байр суурийг агуулсан асуулт юм.
Г. Энэ хариултын хувьд бол шууд үйлчилгээ, барааны чанарын үзүүлэлттэй холбоотой. Өнөө үед хэрэглэгч барааг сонгохдоо газар дээр нь шалгаж авах хүсэлтэй байдаг. Ингэж худалдан авах нь хэрэглэгчийн хувьд чухал шийдвэр гаргалтын үр дүн байж болох юм.
Тус анкетын гуравдугаар асуултанд ихэнх хүмүүс телевизийн сурталчилгааг хамгийн өгөөжтэй гэсэн байр сууринаас хандсан юм.
Радио, РМ сувгуудын хувьд хүмүүс гэрт суудаг, эсхүл унаа машинтай хүмүүс их сонсдог хандлага гарч ирсэн.
Сонин хэвлэлийн хувьд бол манай нөхцөлд сурталчилгаа нь дээрх сувгуудыг бодвол зөвхөн мэдээллийн чанартай болж таарсан. Яагаад гэвэл хэвлэлтийн чанар олон улсын стандартаас хол хоцорсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.
Хамгийн сүүлчийн асуултанд судалгаанд хамрагдагсдын 95 хувь нь үгүй гэсэн хариулт өгсөн. Энэ асуултыг яагаад тавьсан бэ гэвэл дээрх сонгосон компаниуд нь олон өрсөлдөгч нартай учир өрсөлдөх чадварын нэг шалгуур болох бараа, үйлчилгээний баталгааны асуудлыг хөндсөн явдал юм.
Сурталчилгааны салбарт шинээр үүссэн Streetboard (гудамжны сурталчилгаа)-г хүмүүс нааштайгаар хүлээж авсан. Энэ нь шинэ технологи, чанарын хувьд өндөр үзүүлэлттэй, хүртээмжтэй гэдгийг нэмж хэлэхэд илүүдэхгүй байх.
Асуулганд оролцогчдын насны байдлыг авч үзвэл:
Мөн хэрэглэгчдэд мэдээлэл өгөх хамгийн гол хэрэгсэл бол Интернетийн сүлжээ гэж үзэж болно. Сүүлийн үед зөвхөн Монголд төдийгүи дэлхий даяар интернетийн сурталчилгааг өргөн хэрэглэж байна.
Одоо мөн Голомт банкны харилцагчдын хүсэл хандлагыг судалгааг авч үзье. Уг судалгаа нь банкны нэрийн болон үйлчилгээний сурталчилгааг түгээх хамгийн оновчтой хэлбэрийг сонгох зорилгоор нийт 8 салбар тооцооны төвүүд болон банкны төвийн 900 харилцагчдын дунд анкетын аргаар судалгаа явуулсан юм. Эдгээрээс 655 анкетаас бусад нь буцаж ирээгүй, эсхүл шаардлага хангаагүй болно. Анкет нь үндсэн хоёр асуулттай.
- Манай банкны үйлчилгээ, үйл ажиллагааны тухай сурталчилгаа, мэдээллийг ямар мэдээллийн хэрэгслээр явуулбал илүү тохиромжтой вэ?
- Өөр ямар мэдээллийн хэрэгсэл, хэлбэрээр сурталчилбал тохиромжтой вэ?
1-р асуултан дотор хэвлэл, радио ба телевизийг задалж асуусан болно.
Дээрх судалгаанууд нь давхар тухайн телевиз, сонин, радионы нэр хүнд, гүйлгээний талаарх судалгаа болж чадна. Одоо радионы талаарх судалгааг харъя.
Дээрх судалгаанаас дүгнэж хэлэхэд аливаа сурталчилгааг хийхэд телевиз хамгийн их нөлөөтэй байгаа бөгөөд тэр дундаа
Монгол телевиз хамгийн их нөлөө үзүүлж чадна гэсэн дүн гарч байна. Дараа нь 25 дугаар суваг зүй ёсоор орж байна.
Түүнчлэн сонин хэвлэлийн дотроос хамгийн ихээр сурталчилгаанд нөлөөлж чадах нь “Өдрийн мэдээ” орж байна.
Харин радионы хувьд РМ, Монголын радио нь бараг эн тэнцүүхэн үр дүнтэй гарсан байна.
Гэхдээ энэ бол зөвхөн хотод хийсэн судалгаа бөгөөд цахилгаан бараа ба банкны сурталчилгааны судалгаа юм. Харин өөр бараа болон улс даяар хийсэн судалгаа нь үүнээс өөр байж болно.
Өөр ямар мэдээллийн хэрэгсэл, хэлбэрээр сурталчилбал тохиромжтой вэ? гэсэн асуултанд:
- Нийтийн тээврийн хэрэгсэл
- Ил захидал
- Хувцас
- Бичгийн хэрэгсэл
- Зурагт хуудас
- Автобус, бусад тээврийн хэрэгсэл
- Интернет, E-mail
- Бараа материал
- Зурагт хуудас, хуанли
Гадаадын нэртэй телөвизийн суваг, сэтгүүл ашиглаж болох тухай олон санал ирсэн байна.
Эцэст нь дүгнэн хэлэхэд сурталчилгаанд хөрөнгө мөнгө зарцуулах явдал нь эргээд ирээдүйн борлуулалтанд оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Мөн бизнесийн амжилтын нэг гол үндэс нь зар сурталчилгаа болдог. Мөн чухам ямар бараа, үйлчилгээг сурталчлах вэ? гэдгээс хамаарч сурталчилгааны хөтөлбөр өөрчлөгддөг.
Ялангуяа Монгол улсын хүн амын 2/3 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг тул эдгээрийг нарийн тооцох хэрэгтэй. Үүнд шуудан хүргэлтийн давтамж, хугацаа, орон нутаг дахь телевиз, радиогийн байдал гэх мэт. Түүнчлэн сурталчилгааг хэт удаан, хэт олон удаа явуулбал үзэгчид болон сонсогчид уйдаж болох талтай учир хэвлэн нийтлэх асуудлыг нарийн тооцох ёстой болов уу?