Ч. Даваасүрэн
/Статистикийн газрын дарга/
Шинэ толь №27, 1999
Түлхүүр үг: хүн ам, ардчилал, зах зээлийн эдийн засаг,хүн амын өсөлт хөгжил
“Монголын нийгмийн социал хүрээнд гарсан өөрчлөлт” сэдэвт Бага хуралд хүрэлцэн ирсэн та бүгдийн энэ өдрийн амгаланг айлтгая.
Ардчиллын 10 жилийн ойд зориулсан энэхүү бага хурлыг зохион байгуулж байгаа УТБА, МННХ-нд гүн талархлаа юуны өмнө илэрхийлье. Би та бүхэнд Монгол улсын хүн ам зүйн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар товчхон мэдээлэл хийхийг хүсэж байна.
Хүн амын асуудал манай төр, засгийн бодлого, үйл ажиллагааны төвд ямагт байсаар ирсэн. Монгол улс хүн амын талаар бодлого боловсруулж, хэрэгжүүлэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн хэтийн зорилготой уялдуулан, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, боловсролын түвшинг дээшлүүлэх, нийгмийн халамжийн тогтолцоог хөгжүүлэх арга хэмжээнүүдийг дэс дараатай авч хэрэгжүүлж ирлээ.
Манай улсын хүн амын тоо 1999 оны эхэнд 2420.5 мянга болж, 1918 оныхоос 4 дахин, 1960 оныхоос 2 дахин, 1989 оныхоос 376.5 мянгаар тус тус өссөн байна. Хүн амын өөрчлөлт нь тухайн үеийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжилтэй нягт уялдаатай явагддаг бөгөөд хүн ам зүйн өмнөх үеийн удамшил нь хойч үеийнхний байдлыг тодорхойлдог.
- Хуучин ярьж заншсанаар хувьсгалын эхний шатыг дуусгасан, социалист хөгжлийн замаар хөгжих боломжтой болсон 1918-1950 он хүртэлх үе. Монгол орны нийгэм, эдийн засагт нэлээд ээдрээтэй хэд хэдэн үеийг туулсан боловч хүн амын хөгжилд нөлөөлсөн байдал нь их хэлмэгдүүлэлт, болон Халх голын дайн, дэлхийн хоёрдугаар дайн гэх мэт хүн амын өсөлтөд сөрөг нөлөөтэй байсан үе нь энд хамрана.
- Монгол улс тайван хөгжлийн замаар хөгжиж эхэлсэн эхний жилүүд ялангуяа. хүн амын өсөлт хөгжилд тааламжтай нөхцөл бүрэлдүүлж эхэлсэн 1950 -иад оны үе.
- Монгол улс социалист хөгжлийн замаар хөгжиж, хүн амын өсөлт эрчимжиж оргилдоо хүрч байсан 1960-1970-аад оны сүүлч хүртэлх үе
- Хүн амын харьцангуй өндөр өсөлт тогтворжсон боловч төрөлт буурах хандлага ажиглагдсан 1970-аад оны сүүлчээс 1990 оныг хүртэлх үе.
- Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үе буюу 1990 оноос өнөөг хүртэлх үе.
Дэлхийн шинээр хөгжиж байгаа орнуудын хүн амын хөгжлийн 1950-иад он хүртэлх ерөнхий дүр төрх нь хүн амын төрөлт өндөр, эндэгдэл ялангуяа нялхсын болон хүүхдийн эндэгдэл өндөр учир цэвэр өсөлт бага байсан ерөнхий байдалтай манай орных ойролцоо байсан гэж үзэж болох юм. Гэхдээ манай орны эрэгтэй хүн амын нэлээд хэсэг нь 1940-өөд оныг хүртэл лам байсан, хэлмэгдүүлэлт, дэлхийн хоёр дайн зэрэг хүчин зүйлийн нөлөөллийг тусгаж үзвэл хүн ам өсч байсан нь бас ч олзуурхууштай гэж хэлж болох талтай.
Лам нарын тоо 1931 онд 81.9 мянга байсан бол 1936 онд 77.7 мянга, 1938 онд 23.5 мянга, 1939 онд 10.2 мянга, 1940 онд 2.6.1 болсон байна.
Хүн амын 1950-1960 оны үндсэн үзүүлэлтүүд
Хүн амын хөгжлийн энэ үе нь XX зууны манай улсын хүн ам эрчимтэй өсөх нөхцлийг бүрэлдүүлсэнээрээ түүхэнд нэн онцлог үе билээ.
Энэ үед эдийн засаг, нийгмийн олон хүчин зүйлийн нөлөө байгаа боловч тэмдэглэвэл зохих гол үйл явдал нь 1950-иад дунд үед ЗХУ (хуучин нэрээр)-ын санхүү, техник, мэргэжилтний тусламжтайгаар улс орон даяар арьс өнгөний үзлэгийг үе шаттайгаар явуулж, өвчтэй хүмүүсийг эмчлэн эдгэрүүлсэн мөн 1950-иад оны сүүлчээр ЗХУ-ын техник, санхүү мэргэжилтний тусламжтайгэар сүрьеэгийн үзлэг явуулж эмчлэн сэргийлэх арга хэмжээг улс даяар зохион байгуулсан нь манай хүн ам үндсэндээ эрүүлжих боломж бүрдсэн. Түүнчлэн, өөрийн оронд ард түмний эрүүл мэндийг хамгаалах ажил эрчимтэй өрнөж, эмч, эмнэлгийн ажилтны тоо эрс нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хүн амын өсөлт өмнөх үед байгаагүй өндөр болсны дээр, цаашид хурдан өсөх бодит боломжийг бүрэлдүүлсэн гэж үзэж байна. Ганц нэг баримт дурьдахад 1950 онд 139 их эмч ажиллаж, 10 мянган хүн амд 1.8 эмч ногдож байсан бол энэ үзүүлэлт 10 жилийн дараа их эмчийн тоо 873 болж, 10 мянган хүнд 9.7 ногдох болсны дээр дээрх хугацаанд эмнэлгийн тоо 29 байснаа 68 болж, эмнэлгийн орны тоо 3.5 мянгаас 7.7 мянга болж өсчээ.
Хүн амын тоо
Хүн амын өсөлт ийнхүү хурдассан нь хүн амын төрөлт нэмэгдэж, нас баралт бууран, ердийн цэвэр өсөлт нэмэгдсэнтэй холбоотой.
Хүн амын 1960-1979 оны гол үзүүлэлт
Хүн амын тоо
Хүн амын жилийн дундаж өсөлт 1963-1969 онд 1.80 хувь, 1969-1975 онд 2.9 хувь, 1975-1979 онд 2.9 хувь байв.
Манай орны хүн амын өсөлт хөгжлийн энэ үеийн онцлог нь хүн амын жилийн дундаж өсөлтийн хамгийн өндөр түвшин (1969-1979 онд 2.9 хувь)-тэй байгаагаар илэрч байна.
Хүн амын ердийн хөдөлгөөн үүний дотор төрөлт 1960 онд хүрсэн түвшиндээ хүрэхгүй ч гэсэн өндөр түвшинд тогтмолжиж, цаашдаа аажим буурах хандлага ч ажиглагдаж болзошгүй үе байв. Энэ нь манай улсын эдийн засгийн хөгжил урьд өмнөхөөсөө хурдацтай хөгжиж, нийгмийн асуудлууд, үүний дотор эрүүл мэнд, боловсролын талаар ихээхэн амжилт олж байсны үр дунд хүн амын ахуй соёлын түвшин нэмэгдэж байлаа. Ялангуяа, эдийн засаг, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо жилээс жилд улам өсч байсантай уялдан эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлж, гэрт суухаасаа илүү нийгмийн амьдралд идэвхтэй оролцох сонирхол давамгайлж, тийм боломж бүрэлдсэн үе байв. Гэвч тухайн үед төр, засгаас хүүхэд төрүүлэхийг хөхүүлэн дэмжиж, жирэмслэхээс урьдчилан сэргийлэх хэрэгслэлийн хангамж туйлын муу, гэр бүл төлөвлөлтийн талаар ямар нэг арга хэмжээ зохион байгуулан явуулдаггүй байсан зэрэг нь төрөлтийг өндөр түвшинд байлгах нөхцлийг хүчээр тогтоон барьж байсан.
Хүн амын төрөлт 1950-иад оны сүүлчээс эхлэн тасралтгүй нэмэгдэж, энэ үед харьцангуй өндөр түвшинд байсантай уялдан нийт хүн амд хүүхэд залуучуудын эзлэх хувийн жин нэмэгдэж, монголын хүн ам нь залуужсан улс болсонд энэ үеийн гол онцлог оршино. Гэхдээ хүн ам насаар залуужсан үед хүн ам зүйн ачаалал нэмэгдэж, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарт ихээхэн хүч хөрөнгө зарцуулах шаардлага бий болдог.
Хүн амын 1979-1989 оны гол үзүүлэлт
Хүн амын жилийн дундаж өсөлт 1979-1985 онд 2.20 хувь байсан бол 1986-1989 онд 1.95 хувь болсон байв. Харин 1979-1989 онд 2.5 хувь байсан нь өмнөх 10 жилийнхээс 0.4 пунктээр буурсан байна. Энэ зууны эхнээс (1918 оноос) хойших тус улсын хүн амын жилийн дундаж өсөлтийн хэмжээ анх удаа өмнөх үеэсээ буурч байгаа юм.
Монгол улсын түүхэнд хамгийн олон хүүхэд төрсөн үс бөгөөд 1989 онд 73.6 мянган хүүхэд төрсөн нь оргил хэмжээ юм.
Хүн амын 1990-1998 оны гол үзүүлэлтүүд
Хүн амын жилийн дундаж өсөлт 1989-1992 онд 2.3 хувь, 1992-1999 онд 1.45 хувь байна.
Манай орны 7 аймаг (Архангай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл) зуу гаруй мянган хүн амтай байна. Харин гурван аймаг тавь хүрэхгүй мянган хүн амтай байгаа юм.
1998 оны аймаг, нийслэлийн хүн ам 1989 оноос харилцан адилгүй өсчээ. Улаанбаатар хотын хүн ам хамгийн их буюу 22.8 хувиар өсчээ. Одоо Улаанбаатарын хүн ам 672.9 мянга болжээ. Баян-Өлгий аймгийн хүн ам 1998 онд 1993 он буюу одоогоос 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 27.2 хувиар өссөн нь тухайн аймгийн цэвэр өсөлтөөс гадна 1990-1992 онуудад Казахстан улс эд гэрээгээр ажилпахаар явсан хүмүүсийн зарим нь буцаж ирсэн. бусад аймгуудаас, тухайлбал, Төв, Хэнтий, Сэлэнгэ зэрэг аймгуудаас казак үндэстэн шилжин суурьшсантай холбоотой юм.
1998 оны байдлаар манай улсын хүн амын талаас илүү хувь нь хот болон тосгонд амьдарч байна. 1989 оны хүн амын тооллогоор нийт хүн амын 57 хувь нь хот, тосгонд амьдарч байсан хэдий ч мал хувьчлал, улсын үйлдвэрүүдтэй байсан хот, тосгонд үйлдвэрлэл хаагдаж хотын хүн ам сүүлийн жилүүдэд буурч, хөдөөний хүн амын тоо өсөх гол шалтгаан болсон байна.
Хүн амын хөгжлийг илтгэх хамгийн ерөнхий үзүүлэлт нь хүн амын насны бүтэц гэж үздэг.
Хүн ам, насны бүтцээр
Манай орны нийт хүн амд 0-4 насны хүүхдийн эзлэх хувийн жин 1998 онд 1990 оныхоос 5.7 пунктээр буурсан нь улс орон нийгэм эдийн засгийн шипжилтийн бэрхшээлтэй үед эмэгтэйчүуд хүүхэд төрүүлэхээ хойшлуупж байгаагаас гадна гэр бүл төлөвлөлтийн талаар явуулж буй үйл ажиллагаа идэвхижсэнтэй холбоотой болов уу.
Монгол улсын XXI зууны хөтөлбөрт манай улсын хүн ам 2020 онд 4.2 сая хүнтэй болж, 15 – 49 насны эмэгтэйчүүдийн нийт хүн амд эзлэх хувь нь 28, 0-14 насны хүүхэд 29.5 хувь болно гэжээ.
Хүн амын тооны өөрчлөлтийн энэ үеийн онцлог бол төрөлтийн хэмжээ буурч 1000 хүн амд ногдох хэмжээ 1940-өөд оны хэмжээнд хүртэл доошилсон байна.
Хүн амын ердийн хөдөлгөөн 1000 хүн амд ногдох
Манай орны нийт хүн амд 0-4 насны хүүхдийн эзлэх хувийн жин 1998 онд 1990 оныхоос 5.7 пунктээр буурсан нь улс орон нийгэм эдийн засгийн шипжилтийн бэрхшээлтэй үед эмэгтэйчүуд хүүхэд төрүүлэхээ хойшлуупж байгаагаас гадна гэр бүл төлөвлөлтийн талаар явуулж буй үйл ажиллагаа идэвхижсэнтэй холбоотой болов уу.
Монгол улсын XXI зууны хөтөлбөрт манай улсын хүн ам 2020 онд 4.2 сая хүнтэй болж, 15 – 49 насны эмэгтэйчүүдийн нийт хүн амд эзлэх хувь нь 28, 0-14 насны хүүхэд 29.5 хувь болно гэжээ.
Хүн амын тооны өөрчлөлтийн энэ үеийн онцлог бол төрөлтийн хэмжээ буурч 1000 хүн амд ногдох хэмжээ 1940-өөд оны хэмжээнд хүртэл доошилсон байна.
Хүн амын ердийн хөдөлгөөн 1000 хүн амд ногдох