Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Олон Улсын харилцаа > Харьцуулсан шинжилгээ > Монгол улсын нээлттэй байдал, гадаад бодлогын агуулга, чиглэл
Олон Улсын харилцааХарьцуулсан шинжилгээШинэ Толь Сэтгүүл

Монгол улсын нээлттэй байдал, гадаад бодлогын агуулга, чиглэл

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-23
Хуваалцах
8 min унших
Хуваалцах

Loading

Т.Чимэддорж
/Гадаад харилцааны яамны Стратеги удирдлагын газрын дарга/

Шинэ толь №30, 2000

Түлхүүр үг: Глоболизаци, гадаад бодлого, Стратеги, бодлогын зорилт, Интеграци

Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК

Глобализаци: шинэ боломж ба сорилт

Дэлхийн бүх улс орныг хүссэн хүсээгүй, том жижиг, ядуу баян гэлгүй бүгдийг харилцан хамаарлын нэг орчинд оруулж, өдөр ирэх бүр өргөжин тэлж, эргэлт буцалтгүйгээ нотолсоор байгаа глобалчлах үйл явц шинэ зууны эхэн үеийн олон улсын харилцааны мөн чанар, дүр төрхийг тодорхойлох нь хэн бүхэнд ойлгомжтой. Глобализацаас үүдэх эерэг, сөрөг олон үр дагаварыг зөвөөр ойлгож, өөрийн бодлого, зорилт, сэтгэлгээгээ үүнтэй зохицуулах нь юунаас чухал болоод байна.

Глобалчлалыг хураангуйгаар “Think glоbаllу аnd асt lосаllу” гэсэн санаа гэж үздэг. Үүнийг бид “Дэлхийн хэмжээнд сэтгэж, Монголынхоо хэмжээнд хэрэгжүүл” гэсэн утгаар тусгаад авч болох талтай.

Глобализацийн үйл явц нь улс орон, ард иргэдийн хоорондахь мэдээлэл, технологи, соёл иргэншил, бүхий л төрлийн орон зайг багасгаж, газар зүйн хувьд түгжмэл байршилтай Монгол орны хувьд гадаад ертөнцтэй худалдаа, соёл, хүмүүнлэгийн солилцоог эрчимтэйгээр өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Нэг жишээ дурдахад, манай оронд Интернетийн технологи дэлгэрснээр, мэдээллийн шинэ зах зээлд нэвтрэн орж, бусдаас суралцаж, өөрийгөө таниулах хязгааргүй их боломж нээгдлээ. Үүнтэй адил глобализацийг даган ирэх олон шинэлэг зүйл нь Монголын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлж, эдийн засаг, соёл, мэдээлэл бүхий л салбарыг хамаарах энэхүү үйл явц нь XXI зуунд бидний амьдралыг үндсээр өөрчлөх боломжтой.

Нөгөөтэйгүүр, глобализацийн үр дүнд улс орны аюулгүй байдал нь иж бүрэн ойлголт болж, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн аюулгүй байдал, ард түмний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, мэдээллийн технологийн аюулгүй байдал зэрэг олон шинэ зүйлээс бүрдэх болов. Улс орнуудын харилцан хамаарал ихэсч, олон мянган километрийн цаана болж буй үйл явдал нь манай орны байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг Азийн санхүү, эдийн засгийн хямралын явц бидэнд тод харуулсан. Энэ нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр бид өөрийгөө бусдаас тасалж, голбализацийн үйл явцад нэгдэн орох эсэхэд эргэлзэх ёстой гэсэн үг биш юм. Харин ч бид олон улс, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрийн бодит хувь нэмрээ оруулж глобализацаас урган гарах сөрөг үр дагаварыг гэтлэн давахад бусад оронтой хамтран ажиллах ёстойг нотолж байна

XXI зууны босгон дээр Монгол улсаас явуулах гадаад бодлогыг тодорхойлж буй гол хүчин зүйл нь глобализаци болоод байна. Энэхүү үйл явцад өөрийн орны хувьд аль болох ашигтай хувилбараар оролцох ёстой гэдэг байр сууринаас бид гадаад харилцааны салбар дахь тэргүүлэх зорилтоо тодорхойлж, эдгээр зорилтоо хэрэгжүүлэх стратеги баримталж байна.

Монгол улсын гадаад бодлогын зорилт

Манай орны гадаад харилцааны салбар дахь зорилт нь нэгд, Монгол оронд ардчилал, эдийн засгийн шинэчлэлийн үйл явцыг хэрэгжүүлэхэд гадаад таатай орчинг бүрдүүлэх, хоёрт, манай орны аюулгүй байдлыг улс төрийн аргаар бэхжүүлэх явдал юм. Эдгээр зорилт нь өөр хоорондоо холбоотой. Гагцхүү улс орноо эрчимтэй хөгжүүлж, ардчилсан нийгмийг бэхжүүлснээр бид гадаадаас учрах аюулаас өөрсдийгөө хамгаалж чадна. Нөгөөтэйгүүр, бид гадаад талдаа таатай нөхцөл бүрдүүлж, туслалцаа дэмжлэг авснаар дотооддоо тогтвортой хөгжиж чадна. Иймд дотоод, гадаад бодлогын нягт уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах нь дээрхи зорилтыг хэрэгжүүлэх үндэс суурь болно.

Стратеги

Гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх бидний стратеги нь:

  • Ази-Номхон далайн бүс нутагт явагдаж буй интеграцийн үйл явцад Монгол улсыг юуны түрүүнд холбох,
  • Монгол улсад явагдаж буй ардчилал, эдийн засгийн шинэчлэлийн үйл явцыг бусад улс оронд таниулан сурталчилж, энэхүү үйл явцад аль болох өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа олох,
  • Хоёр талын харилцааны салбарт ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа тогтвортой бэхжүүлэх, АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй ардчилсан орнууд, бүс нутгийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх.
  • Олон улсын зэвсэг хураах, ул дэлгэрүүлэх үйл явцад өөрийн бодит хувь нэмрээ оруулж, бүс нутгийн олон талт үйл явцуудад үр бүтээлтэй оролцох зүйлээс бүрдэнэ.

Хоёр талын харилцаа

ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр бид харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлздэг. Хоёр хөрштэйгээ харилцахдаа баримтлах зарчим нь хоёулантай нь адил тэгш, тэнцвэртэй харилцаж, урт хугацаанд тогтвортой сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх явдал юм. Ерөнхийлөгч Н.Багабанди өнгөрсөн оны эцсээр БНХАУ-д айлчилж, саяхан манайд ОХУ-ын гадаад хэргийн сайд И.Иванов айлчилсан нь хөрш орнуудтайгаа харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон. Орос, Хятадтай эдийн засгийн салбарт ялангуяа, эрчим хүчний шугам, хий дамжуулах хоолойн асуудлаар гурвалсан хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо их байна. Энэ нь бүс нутгийн интеграци, ялангуяа, Зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

АНУ-тай харилцааг хөгжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх чиглэлээр ажиллаж байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай М.Олбрайт Монгол улсад айлчлахдаа манай улсад явагдаж буй ардчилал, шинэчлэлийн үйл явцыг АНУ-ын зүгээс тууштай дэмжих болно гэдгийг дахин нотолсон.

Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг Японд айлчлах үеэр харилцааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэх хоёр талын эрмэлзлэлийг илэрхийлсэн хамтарсан мэдэгдэл гаргасан. АНУ, Японы үзүүлж буй улс төр, эдийн засгийн туслалцаа нь Монгол улсын шинэчлэлийн үйл явцыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Үүний зэрэгцээ Монгол улс нь БНСУ, Энэтхэг, Канад, Австрали, АСЕАН-ы гишүүн орнууд, Төв Азийн орнууд, Европын Холбооны гишүүд зэрэг бусад орнуудтай хоёр талын харилцаагаа хөгжүүлэх чиглэлээр бид идэвхитэй ажиллаж байна.

Ази-Номхон далай

Монгол улсын хурдацтай хөгжлийн нөхцөлийг бүрдүүлэх үүднээс дэлхийн хөгжлийн хөдөлгүүр болж буй Ази-Номхон далайн бүс нутагтай холбоо харилцаагаа өргөжүүлэх, энэ бүс нутагт явагдаж буй интеграцчилалын үйл явцад нэгдэх нь юунаас чухал болоод байна. Интеграцийн үйл явцад нэгдэн орох нь гагцхүү гадны хүчин зүйлээс шалтгаалах мэтээр ойлгож болохгүй. Бид өөрсдөө эдийн засгийн нээлттэй бодлогоо тууштай хэрэгжүүлж, худалдаа, үйлчилгээ, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт дотоод гадаадын бизнесийнхэнд адил тэгш, үл ялгаварлан гадуурхах, нээлттэй нөхцөлийг бүрдүүлж өгөх нь чухал юм. Энэ нөхцөлийг бүрдүүлэх нь бүс нутагт явагдаж буй интеграциин үйл явцад нэгдэх хамгийн гол хүчин зүйл болно. Монгол улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн нь бидний зүгээс энэ чиглэлээр хийж буй хүчин чармайлтыг нэг талаараа сайшаасан, нөгөө талаараа цаашид эдийн засгийн нээлттэй бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан явдал юм.

Манай оронд явагдаж буй ардчилал, эдийн засгийн шинэчлэлийн үйл явцыг дэмжиж, дэлхийн олон орон 1990 оноос хойш бидэнд эдийн засаг, санхүүгийн туслалцаа үзүүлж байна. Удахгүй Улаанбаатарт хандивлагч орнуудын ээлжит уулзалтын үеэр Монголын талаас эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг нотолж, тэдний тусламжийг үр бүтээлтэйгээр ашиглаж чадаж байгаагаа харуулах нь чухал юм.

Ази-Номхон далайн бүс нутагт явагдаж буй эдийн засаг, аюулгүй байдлын олон талт хамтын ажиллагааны үйл явцуудад нэгдэн орж, үр бүтээлтэй ажиллахыг бид эрмэлздэг. АСЕАН-ы Бүсийн Чуулга АРФ-ын үйл явцад Монгол улс 1998 онд 7 дугаар сард нэгдэн орсныг та бүгд мэдэж байгаа. Энэ нь манай улсыг Ази-Номхон далайн бүс нутагтай холбох нэмэлт суваг болж буй бөгөөд олон талт хүчин чармайлтын хүрээнд аюулгүй байдлыг бэхжүүлэх нэгэн арга хэлбэр болж байна.

Глобализаци, интеграцийн үйл явцад үр ашигтай нэгдэхийн тулд бид өөрсдийн сэтгэлгээ, гадаад орчны үнэлгээнд эргэлт хийх ёстой.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-13 2020-03-23
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

[ADRN Working Paper] Vertical Accountability in Mongolia: The Power of the People (Interim Report)
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-08-06
“АЗИЙН БАРОМЕТРЫН СУДАЛГАА: ОНОЛ, АРГА ЗҮЙ, ҮР ДҮН” СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Мэдээ мэдээлэл 2024-04-09
Horizontal Accountability in Mongolia: The Challenges of (Counter) Balancing
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-03-12
АНУ-ын Конгрессын Номын санд “Шинэ толь” сэтгүүлийг хадгалууллаа
Мэдээ мэдээлэл 2024-02-07

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ 30 ЖИЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
СонгуульШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

КЛИЕНТЕЛИЗМ, ХЭЭЛ ХАХУУЛЬ БА АРДЧИЛАЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
Улс төрийнХувь хүний хөгжилШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЧУУДЫН УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС: ТҮҮНИЙ УЛАМЖЛАЛТ БОЛОН МОДЕРН ШИНЖИЙН ТУХАЙ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?