Борис Уткин
/Эрх зүйч, улс төр-олон улсын харилцаа судлаач/
Шинэ толь №32, 2000
Түлхүүр үг:
Бид аль хэдийнээс Оросын шинэчлэлийн тухай үлгэр, домгийг улиг болтолоо сонсож ,уншсан ч –Манайд яагаад ийм ёс бусаар урагшилж байна вэ? Яагаад тийм ч сайн биш байна вэ? гэдэг асуултыг өөрсдөдөө байнга тавьж байна.
Эдүгээ залуу үеийнхний хэлэх болсон “ Хтадын зам” гэсэн хэллэг “Знание” нийгэмлэгийн илтгэгч байсан намын үзэл суртлын ахмад зүтгэлтнүүд ,гараасаа үзгээ салгадаггүй зөвлөлийн академичдийн “ улдаан” захирлуудын нүдэнд уур хилэнгийн оч бадруулж байна. “Хэрвээ урвагч Горбачаев,манай намыг бутраасан Ельцин байгаагүй бол манайд тийм байж чадах л байсан . … Намын удирдан чиглүүлэгч хүчний дэмжлэгтэйгээр бид тйим зах зээлийг байгуулах л байсан гэдгийг бага боловч харуулах л байсан .
Хятадын шинэчлэлийн шалтгааны талаар “дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хүртэл хувийн жигд өсөлт…. цагаан будааны тариалангийн рекорд … амьжиргааны түвшний хүрээ…. нам,ард түмний эв нэгдэл….” гээд л сонин хэвлэлийн болон шинжлэх ухааны сэтгүүлийн хуудаснаа олон тайлбар ,өгүүлэл хэвлэгдэж байна. Энэ бүхэн зөвхөн наад захын өнгө төрх . Чухам энд яагаад бид нэгэнт сонссон зүйлтэй маань их адилхан , эсхүл энэ бүгд нь бидний хэдийн мэдэх зүйл _,туулсан зам гэсэн мэдрэмж төрөхгүй байна. Дахин нэг санацгаая: “эрдэнэ шишийн ургацын дээд амжилт…. сансрын хөлгийн үйлдвэрлэл … бүгд л хүнй нэрээр …нам ,ард түмний нэгдэл…”
Өнөөгийн Хятад ,Орос хоёрыг харьцуулах ерөнхий зүй тогтол ер нь бий юу? , 1950-иад оын үед ихээхэн яригдаж байсан “Өнөөдөр ЗХУ-д маргааш Хятадад” гэсэн Мао Зедуны суут афоризм нь “өнөөгийн Хятад улс эцсийн дүндээ яагаад өчигдрийн ЗХУ бйаж болохгүй.” Гэсэн санааг төрүүлж байна.
“Сталины үед хичнээн сайхан амвдарч байлаа даа! Гэсэн үгийг бид хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний амнаас үргэлж сонсдог. Өөрийгөө далаад оны хорин насныхантйа шууд харьцуулбал энгийн логик алдаа болно. Иймд тавин жилийн өмнөх тэдний үе тэнгийн амьдралыг өнөөгийн хөгшчүүлийн амьдралтай эсхүл эсрэгээр нь өнөөгийн хорин намтнуудын амьдралыг хөгшчүүлийн өнөөгийн амьдралтай харьцуулан , ялгааг тодорхойлоход индуктив ( нэгтгэн дүгнэх) аргыг хэрэглэх хэрэгтэй болно.
Манай хотын нэр хүндтэй оршин суугч,коммугнист ,ахмад зүтгэлтэн надаас нэгэн з\үлйигй асууж байсныг би сайн санаж байна. .Тэрээр –Бид хэзээ бүхнээс сайхан амьдарч байсныг чи мэдэх үү? Тэрээр хариулт хүлээлгүйгээр – Иргэний дайны үед хэмээн шууд хариулсан юм. –Та нар хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөг байсан ,шинэ эдийн засгийн бодлогоос өмнөх үед тийм байсан байж магадгүй гэж би үгүйсгэхийг оролдсон. Үнэн хэрэгтээ Иргэний дайндаа ч биш л дээ. Манай Вологондчинд дайн тулааны хөлд нэвтрэгдээгүй ,тосгонд маань бүхий л зүйл байсан . Самагон нэрээд уухад хэн ч хориглохгүй ,хэн ч албан татвар хураахгүй …баян хуураа тоглоно. ,хүүхэн эргүүлнэ ,ууна, бүжиглэн бүх л зүйл чөлөөтэй. Дараа нь ШЭЗ-ийн бодлогоор тйим биш болсон . Хотууд барьж байгуулсан ,ажил дор дороосоо ундарч, их ч ажиллах болсон шүү дээ.
Тэгээд эргэж тэр цаг үерүүгээ буцах болж байна уу? хэрвээ хүн 60 жилйин турш аз жаргалтай байснаа, төр гэдгийг мэдэрсэн 20 жилтэй харьцуулахад юу вэ? Сэтгэлгээ хөгжиж байна,үр ач нар баяр хөөртэй байна, нэг хэсэг нь бидний залуу үеийн шиг сайхан байна.
Иймд шинжлэх ухаанчаар ЗХУ-ын түүхийн хөгжлийн онлог үйл явдлуудыг Хятадын орчин үеийн хөгжлийн үе шатуудтай харьцуулах үйлдийг логикийн хуулдийн дагуу хийхийг оролдьё .Шинжлэх ухааны ийм аргыг академич А.Фоменко ,Г.Носовкий нар “Оросын шинэ цаг үеийн дараалал” хэмээх өөрсдийн эрдмийн бүтээлдээ ашигласан нь буй.
Хэний ч санаанд буумааргүй сонирхолтой асуудал ,үйл явдал болох 1953 онд Сталин нас барсан, 1976 онд Мао Зэдэн нас барсан зэргийг харьцуулан шинжлэхэд ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, 1953 оын ЗХУ бол 1976 оны Хятадын өнгө төрхийг санагдуулж байна. Цаг үеийн хэлхээс нь 23 жилийн дотор багтаж байна. Дараах харьцуулсан хүснэгтээс цаашид юу болсныг харцгаая.
Зөвлөлт холбоот улс | Бүгд найрамдах Хятад ард улс | |
1. | 1953 он И.Сталин нас барлаа .Иргэний дайн дуусссаны дараа шууд засгийн эрхэнд гарсан.Улс орныг 29 жил /1924-1953/ удирдсан ,диктатурын дэглэм тогтоосон,коммунист намын удирдагч | 1976он. Мао Зедун нас барлаа. Иргэний дайн дууссаны дараа шууд засгийн эрхэнд гарсан. Улс орныг 27 жил / 1949-1976/ удирдсан, диктатурын дэглэм тогтоосон ,коммунист намын удирдагч . |
2. | Сталиныг тахин шүтэх асуудлыг ЗХУКН-ын /1956он/ ХХ их хурлаар хэлэлцсэн | Мао Зедуны адлааг ХКН-ын ТХ-ны /1978он/ IIIбүгд хурлаар хэлэлцсэн. |
3. | Удирдлагын Сталинч аргыг тогтоохыг оролдсон намын эасрэг “дөрөв” (Маленков,Молотов, Каганович, Шепилов) бүлгийг бут цохив. | Удирдлагын Маоист аргыг тогтоохыг оролдсон “дөрвөн эсэргүү “( Зян Цин, Чжан Жуньзяо,Яо Вэньюань ,Ван Хунвень ) бүлгийг буь цохив. |
4. | Нэг хүний тахин шүтэх явдлын хор хохирлыг арилгасан нь | Соёлын хувьсгалын –ын хор хохирлыг арилгасан нь |
5. | 1954-1964 он Эдийн засгийн шинэчлэлийн үе .Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт 10.2% ,хөдөө аж ахуйнх 7% | 1978-1989 он Эдийн засгийн шинэчлэлийн үе. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт 12%, хөдөө аж ахуйнх 6.5% |
6. | 1962 онд Новочеркасст ажилчдын жагсаал уруу гал нээж, улс төрийн шинэчлэлээс татгалзсан | 1989 онд Тяньаньмений талбайд оюутнуудын жагсаал уруу гал нээж ,улс төрийн шинэчлэлээс татгалзсан. |
7. | Коммунист намын диктатурыг бэхжүүлэх чиглэлийг баталсан.Нам төрийн тэргүүн Н.Хрушевын оронд Д.Брежнев /1964-1982/ гарав. /18 жил/ | Коммунист намын диктатурыг бэхжүүлэх чиглэлийг баталсан .Нам , төрийн тэргүүн Чжао Зыянь оронд Зян Зяминь /1989 –одоо хүртэл / гарав. 10 жил өнгөрлөө. |
8. | Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд 4-5% хүртэл ,цаашдаа 1-2 % хүртэл аажмаар буурсан. | Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд 5-6% хүртэл буурч эхэлсэн. |
Үнэхээр гайхалтай ,дээрх хүснэгтийн үйл явдлуудын давхцал ,тоон үзүүлэлтүүд намын эсрэг бүлгийн тоо хүртэл хэлэлцсэн юм гиш тохирч байгаа нь нэг зүйлийг өгүүлнэ. Энэхүү түүхийн он дараалын дэвшилт өөрчлөлтийн үр дүн нь дунджаар 23 жилийн зөрүүтэй явагдаж байна.
Мао Зедуны өмнө хэсэгчлэн 1999 оны орчин үеийн Хятад улс 1976 оны ЗХУ-ын дүр төрхийг өөрийн эрхгүй санагдуулна.
Үүнийг түүхийн тохиолдлын зэрэгцсэн давтагдал гэж тооцож болох уу? мэдээжийн хэрэг ,тийм биш
Удаан хугацаанд дарангуйлагчийн үхлийн дараагаар тухайн нийгэмд либерал шинэчлэл хийх нөхцөл байдал үүсэж ,хүмүүс эрх чөлөөний агаараар амьсгалах нь зүй ёсны байдаг байна.
Боолын хөдөлмөрийг халж,аж ахуйн нэгжүүдийн эрх, нийгэмд эзлэх байр суурийг өргөжүүлнээр эдийн засгийн шинэчлэлт хийх бололцоо бүрддэг байна. Энэхүү хувьслын шинжтэй өөрчлөлт нь удаан хугацаанд үргэлжилж,эдийн засаг болон улс ардын аж ахуйд нааштай үр дүнг харуулна. Гэхдээ эдийн засгийн бодлогын цаашдын либералчлалын тодорхой үе шатанд улс төрийн хүрээнд ардчилсан өөрчлөлтүүд хийхийг шаарддаг. Тэгвэл Леннист хэв маягийн намын удирдлагын өмнө нийгмийн улс төрийн огцом өөрчлөлт хийх үү, эсхүл эдийн засгийн шинэчлэлтээ төгсгөл болгох уу гэсэн хатуу сонголт тулгардаг.
Сталиныг нас барсны дараа ЗХУКН дангаар ноёрхох өмчийн хэлбэрийг ашиглах замаар ийм сонголтыг хоёр удаа хийжээ. .Энэ нь Новочеркасст ажилчдын жагсаалын эсрэг гал нээсэн ,нөгөө нь үйлдвэрлийн захирлаар ажиллаж байх үедээ үйлдвэрээ аж ахуйн тооцоонд нэвтрүүлэх саналыг хотын намын хоорондоо тавьж байсан Косыгины аж ахуйн тооцооны үндсэн дээр эдийн засгийн шинэчлэлт хийх оролдлогоос татгалзсан юм. Энэхүү сонголт нь эдийн засгийн хямралын эхлэлийг тавьж ,улмаар эдийн засгийн бодлого алдагдаж ,цаашилбал ЗХУ-ыг уналтанд хүргэсэн .
Бидний өмнө дурьдсанчлан ХКН одоо хүртэл Зөвлөлтийн шинэчлэлтийн энэхүү хатуу хувилбарыг давтаж ,Тяаньмины талбай дээр оюутнуудын жагсаалын эсрэг тал нээж ,намын ноёрхлоо бэхжүүлэх хатуу байр суурь баримталснаар байна. Хятадын үйлдвэрлэлийн өсөлтийн жилийн дундаж үзэлт 11-12 хувь байгаад өнөөдөр аажмаар уналтанд орж, доошилж байна. Цаашид эдийн засгийн суурь шинэчлэлээ боомилох, эрх мэдлийн хямрал, эрсдэлд хүргэж болзошгүй юм.
Хэрвээ Хятадууд нэг намын дарангуйллаас сайн дураараа татгалүан эдийн засгийн шинэчлэлээ үргэлжлүүлбэл энэ нь Хятадын ирээдүйн зам яах аргагүй мөн (дашрамд тэмдэглэхэд Чан Кайши өөрийн цаг үед ийм оролдлого хийсэн. )
Гэхдээ тэд энэхүү замыг сонгосноороо ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарахыг одоохондоо бид хэлж мэдэхгүй:.Учир нь далаад оын манай коммунистууд ийм хувилбараар замнаагүй. Дараа нь эргэн харахад дэндүү оройтсон байлаа.
Хэрвээ “ХКН” “ууган ахынхаа” замаар үргэлжлүүлэн явахын бол төгсгөл нь давтагдаж намын дарангуйлал нурах төдийгүй БНХАУ хэд хэдэн хэсэг бутрах ч боломжтой. Жишээ нь Шинжаан , (Уйгарууд) Төвд ( Төвдүүд) Өвөр Монгол (Монголчууд ) мөн өөрсдөөрөө Хятадаараа бйаж болох юм. Мөн салан тусгаарлах хөдөлгөөн нэгэнт хүчээ авчээ.
“Та чинь газуураа юу ? Юуны чинь бутралт ? Өнөөдөр Хятад хамгийн эрчимтэй хөгжиж байгаа гүрэн! Өдөр ирэх тусам ард түмэн нам хоёрын нэгдэл,сайн сайхан бүхэн өсөж байна” гэж надад хэлдэг л дээ.
Харин би :ямар ч байсан 1976 онд ЗХУ-д ердөөө л 15 жил үлдсэн гэж хэн маань төсөөлж чадаж байсан бол ! гэж хариулдаг.”
Тиймээ,түүхийн хувьд нарийн тогтооход 30 жил гэдэг бол бага хугацаа биш лдээ.Түүнээс гадна 1999 оны Хятад болон 1976 оны ЗХУ-д төрийн байгуулал, хүмүүсийн оюуны ялгаатай суурь шашин,соёл ,уламжлалын гэсэн онцлог ялгаанууд бий л дээ. Магалгүй ийм хувилбар юу гэхээр- -1991 оны 8 дугаар сард манай хувилдагчдын хйиж чадаагүйү Хятадууд амжиллтай хэрэгжүүлж ,өөрөөр хэлбэл намын диктатурыг цэргийнхээр амжилттай сольж ,цааашлаад Чилийн дарангуйлагч Пинотечийн либерал Реформыг давтан хэрэглэх хувилдбар байж болно.
Гэхдээ бид улс төрийн зөгрнөл таамгийг л бариад байхгүй . бид зөвхөн Хятадын ямар ч шинэчлэлийн хувилбар гэж байхгүй. ,энэ бол дотог гэсэн дүгнэлтийг л хийж байна. 1953-1985 онуудад ЗХУКН ахн энэ хувилбарыг гаргасан учир зүй ёсоор Зөвлөлтийн гэж нэрлэх ёстой.