Ж.Занаа
Шинэ толь №32, 2000
Түлхүүр үг: Гэр бүлийн уламжлалт хандлага, Жендерийн тэгш бус байдал, Эмэгтэйчүүдийн эрх, Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийг хянах үндэсний сүлжээний төвийн захирал .
Эмэгтэйчүүдийг улс төр,эдийн засаг ,нйигэм соёлын амьдралд өргөнөөр оролцуулах боломжийг Монгол улсын Үндсэн хууль ,бусад хууль тогтоомжуудаар баталгаажуулсан хийгээд энэ нь төр,засгийн олон шатны байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чурхал ач холбогдолтой билээ.
Монгол улсын Засгийн газраас 1996 онд Эмэгтэйчүүдийн бйадлыыг сайжруулах Үндэсний Хөтөлбөр батлан гаргасан нь эмэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг улам тодорхой болгож, улмаар Монгол улсын нэгдэн орсрн эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаархи Конвенцийн хэрэгжилтийг сайжруулахад илүү дөхөмтэй болсон гэж дүгнэж болно.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн асуудлаар одоо хүртэл баримталж бйасан төрийн бодлого нь НҮБ-аас сүүлийн 30 гаруй жилд явуулж байгаа үйл ажиллагаа ,түүний хуралдаануудаас гарч байгаа шйидвэрүүдийн хүрээнд тодорхой хэмжээнд хэрэгжиж ирсэн гэж дүгнэж байна. Ялангуяа ,эмэгтэйчүүдийн эрүүл мэнд,нйигмийн хамгаалал, боловсрол,хөдөлмөр эрхэлэлт зэрэг ауудлыг шийдвэрлэхэд төрөөс нэлээд хүч чармайлт таваж ирсэн.
Гэвч эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах асуудлаар сайтар боловсруулсан хууль,эрх зүййн бусад баримт бичгүүд болон дээр дурдсан олон хөтөлбөр байсаар байтал эмэгтэйчүүдийн улс төр,эдийн засаг, нийгмийн байдал хууль эрх зүйн баримт бичигт заасны дагуу хэрэгжих асуудал яагаад хангалтгүй байна вэ гэсэн асуулт зайлшгүй гарч байна. Энэ асуулты хариултыг 1981онд манай улс нэгдэн орсон Эмэгтэйчүүдийн Ялгаварлан Гадуурхах БҮХ Хэлбэрийг Устгах тухай конвенцийн жишээн дээр авч үзье.
Эмэгтэйчүүдийг Ялгаварлан Гадуурхах Бүх Хэлбэрийг Устгах Тухай Конвенци нь хүний эрхийн үндсэн зарчмуудыг тунхаглан ,эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, нийгэм соёлын эрхүүдийг хуулийн хүрээнд баталгаажуулан ,бодит амьдралд хэрэгжүүлэхийг улс орнууд үүрэг болгосон хууль эрх зүйн баримт бичиг юм. Тус Конвенци нь 1979 онд НҮБ-аар хэлэлцэн батлагдсан ба Монгол улс 1981 онд бүх заалтыг хүлээн зөвшөөрч нэгдэн орсон билээ. Энэ дашрамд дурдахад манай орон тус Конвенцийг олон улсын хууль эрх зүйн баримт болгоход идэвхтэй оролцсон бөгөөд Монгол улсын Гадаад явдлын яамны ажилтан, хоёрхон эмэгтэй “элчин сайд”-ын нэг Л.Идэр гуай тус Конвенцийг боловсрууулах ажлын хэсгийн ахлагч байсныг бахархан тэмдэглэх хэрэгтэй.
Ялгаварлан гадуурхалт гэж юуг хэлэх вэ? ….Эрэгтэй ,эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр улс төр,эдийн засаг,нийгэм,соёл, иргэний болон аливаа салбарт хүний эрх,үндсэн эра чөлөөг эдлэх хэрэгжүүлэхэд нь хүйсээр ялгах буюу хязгаарлахыг хэлнэ” гэж тус Конвенцийн 1дүгээр зүйлд тодорхойлжээ.
Энэ үзэл санаа зарчмыг хүндэтгэсэн заалтууд Монгол улсын Үндсэн хуульд тусгагдсан байдаг ба энэ хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс,угсаа,хэл, арвсны өнгө , нас,хүйс,нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг,үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” Гэж заасан
Ер нь ялгаварлан гадуурхах байдал амвдрал дээр олон янзаар илэрч байгаа ба гол төлөв (1)хүн аливаа эрх,эрх чөлөөгөө эдлэхэд нь хязгаарлах үйлдэл хйих эсвэл(2) хүний аливаа эрх, эрх чөлөөг хангах үйлдэл хийхгүй байх нь элбэг байна. Жишээ нь:хүн бүр сурах эрхтэй байтал хүүхдээ сургуулиас завсардуулах, үйлдлийг эцэг,эхчүүд өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглах замаар үйлдэж байна.
Конвенцийн зүйл тус бүр нь эмэгтэйчүүдийн улс төр (зүйл 7),хөдөлмөр эрхлэлт ба эдийн засаг (зүйл 11),нйигэм,соёл, иргэний (зүйл 2-5, 9-10, 12-16) эрхүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэйг улс орнуудынн засгийн газруудад даалгасан байдаг. Харин Конвенцийн 8 дугаар зүйлд “эмэгтэйчүүдийг ямар нэгэн хэлбэрээр ялгаварлан гадуурхалгүйгээр эрэгтэйчүүдтэй нэгэн адил нөхцөлд олон улсын хэмжээнд өөрийн засгийн газрыг төлөөлөх, олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох бололцоогоор хангахын тулд зохистой бүх арга хэмжээг авах” үүрэгтэйг заажээ. Гэтэл манай орны хувьд эмэгтэй дипломатч хуруу дарам цөөхөн бөгөөд гадаадад суугаа нэг ч эмэгтэй элчин саййд байдаггүй.
Конвенцийн 4 дүгээр зүйлд “Улс орнууд эрэгтэй,эмэгтэйчүүдийн хооронд тэгш байдлыг хангах явдлыг түргэтгэхэд чиглэгдсэн түр зуурийн ,тусгай арга хэмжээ авахыг энэхүү конвенцид тодорхойлсноор ялгаварлан гадуурхах явдал гэж үзэхгүй” гэж заасан. Гэтэл ялангуяа ,эмэгтэйчүүдийн эсрэг олон төрлийн хүчирхийлэл ,түүнйи дотор гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг зарим хууль тогтоогчид уламжлал ,ёс заншилтай холбон ,энэ асуудлыг хуулиар зохицуулах ёсгүй гэж үзэж байна. Аливаа хүн хууль эрхийн хүрээнд заагдсан эрхээ эдлэхэд ямар нэгэн хүчирхийлэлд өртөх ёсгүй бөгөөд хэрэв ийм явдал гардаг бол түүнийг зохицуулан шийдвэрлэх нь хууль байх учиртай. Дашрамд дурдахад Япон ,Солонгос зэрэг Азийн “уламжлалтай”орнуудад эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг хуультай.
Конвенцийн 5 дугаар зүйлийн а-д “аль нэг хүйсийн дутуу эсвэл давуутай үзэх буюу эрэгтэй,эмэгтэйчүүдийн үүргийн талаар хэвшсэн үзэл санаанд дулдуйдсан атгаг сэжиг, ёс зуршил болон бусад бүх практикийг устгах зорилгоор эргэтэй,эмэгтэйчүүдийн зан төлөвийн хувьд нйигэм, сослын хэв ёсыг өөрчлөх” гэж заасан.Гэвч”гэр бүлийн тухай” хуулийн 24-ийн 3-д хүүхэд эцгийн нэрийг хэрэглэнэ” гэж заасан нь эр хүйстнийг дээр үздэг уламжлалт ёс заншилсан нөлөөлсөн гэж дүгнэж байна.Эмэгтэйчүүд ,эрэгтэйчүүдийн тэгш эрхйиг бодитоор хэрэгжүүлэхэд саад болж байгаа дээрхийн адил асуудал гарах тохиолдолд “ёс заншил,уламжлалаа дагах ёстой гэсэн” үзэл баримтал давамгайлдаг бөгөөд эмэгтэйчүүд бол тэгш эрхтэй нйигмийн гишүүн гэж хүлээн зөвшөөрөхөөсөө эмэгтэйчүүд бол “гэрийн”хүн ,эрэгтэйчүүд бол “өрхийн тэргүүн” гэх хандлага олон нийтийн дунд илүү ажиглагдаж байна. Ардчилсан нийгмийн зарчмын дагуу гэр бүл,нийгмийн амьдралд эрэгтэй,эмэгтэйчүүдийн хэн нь илүү их үүрэг ,хариуцлагатйа болсныг харгалзан”өрхийн тэргүүн” хэмээх ойлголтонд уян хатан хандах цаг аль хэдийн болжээ.
Конвенцийн 11 дүгээр зүйлийн а,б-д “хүн бүрийн салшгүй эрх болон хөдөлмөрлөх эрхээ хангах”, “ажилд авахдаа адилнөхцөл бололцоотой байх, түүний дотор “ажилд авахдаа адил болзлоор шилж сонгох” гэж заасан .Гэтэл манай аль ч албан газар боловсон хүчнээ сонгон шалгаруулж авах тодорхйо шалгуур ,тогтолцоо бүрдээгүй учраас эрэгтэйчүүдийг илүүтэйд үзэх, эсвэл улс төрийн намын харъяаллыг нь харах, эсвэл нас,зүс, өндөр нас зэргээр нь ялгаварлан гадуурхах үзэгдэл давамгайлж байна. Иийм тохиолдлууд нв хүний оюун ухаан, ур чадвар, ажил мэргэжлийн туршлагыг нь үнэлж үзэлгүй зөвхөн хүйс ,гадаад төрх,улс төрийн үзэл бодлыг илүү эрхэмд үздэг болсон нь адаглаад ажил төрөл нь ахиж дэвшихэд өөдтйэ нэмэр болохгүй талдаа байдаг байна. Өндөр хөгжилтэй орнуудад боловсон хүчнээ сонгож авахдаа ажлын арга туршлага, мэдлэг чадварыг нь тооцож сонгож хийдэг тэр орны хөгжлийг урагшлуулах гол хүчин зүйл нь болдог байна.
Эмэгтэйчүүдийн оролцоо улс төр ба шйидвэр гаргах түвшинд хангалтгүй хэвээр байна. Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний Үндсэний хөтөлбөрт шйидвэр гаргах үйл ажиллагаанд эмэгтйэчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хувь хэмжээг зааж 2000 он гэхэд төр ,засгийн бүх шатанд ажиллах эмэгтэйчүүдйин хувийг 20-иос доошгүй байхаар заасан нь биелэгдсэнгүй. Дээр дурдсан олон асуудлыг шйидвэрлэх төрийн бодлого түүнийг хэрэгжүүлэх гол баримт бичиг болох хууль тогтоол,журмууд хоорондоо зөрчилдөж олон нийт ,ялангуяа эмэгтэйчүүдэд илүү их чирэгдэл ,хохирол учруулдагийг бид бүгд мэддэг,олонхи маань биеэрээ амсаж байгаа билээ.
Бид ардчилсан ,чөлөөт,эрх чөлөөт, иргэний нийгмийг байгуулж улдс төр,нийгэм,эдиййн засаг, соёлын амьдралд эрэгтэй,эмэгтэйчүүдийг тэгш оролцуулах тухай ярьсаар арваад жилийн нүүрийг үзэж байна.Гэвч эмэгтэйчүүдийн байдал дээшилсэн үү,тэд шийдвэр гаргах үйл ажиллагаанд ямар түвшинд ,ямар хувь хэмжээтэй оролцож байна,тэднйи эдийн засгийн чадавхи, биеэ даан амьдрах чадвар ямар хэмжээд өссөн байна,яагаад эмэгтэйчүүди йн эрх илүү ихээр зөрчигдөж байна,яагаад эмэгтэй тэргүүнтэй өрхийн тоо сүүлийн 8 жилд 2 дахин өсөв.,яагаад залуу охил эмэгтэйчүүд биеэ үнэлэх,гэмт хэрэг хийх асуудал арилахгүй байна,яагаад бэлгийн замын элдэв халдварт өвчин өргөн тархах болов гэх мэтийн олон зуун асуулт (эрэгтэйчүүд) ,эмэгтэйчүүдийн талаар баримлах нийгмийн бодлого ямар түвшинд хэрэгжиж байгааг дүгнэх үзүүлэлтүүд болох бөгөөд уншигч та өөрөө тунгаан бодох буй заа.