Г.Цог-Өрнөх
/УТБА-ийн багш –ЭША ( Ph.D)/
Шинэ толь №32, 2000
Түлхүүр үг: Зах зээлийн эдийн засаг, Үйлдвэр эрхлэх орчин, Хувьчлал, Эдийн засаг-Төрийн бодлого, Эдийн засгийн үр ашиг-Хөгжил
Дэлхийн аль ч орны /Баян,ядуу,зах зээлийн эдийн засагтай, төлөвлөгөөт эдийн засагтай, гэх мэт /улс төрчид ,эдийн засагчид өөрийн улс орны эдийн засгийн хөгжлийн асуудал,үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх,ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зэрэг олон асуудал сэтгэл санаа зовьнож байдгийн дотор түүнийг шийдвэрлэх гол аргын нэг бол үйлдвэрлэл эрхэлэлтийг өргөжүүлэх,хөгжүүлэх бодлого байх ёстой гэдэгтэйй санал нэгдэж ,анхаарлаа чиглүүлсээр байна’ Манай орны хувьд ч гэсэн уг асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх ,цаашид юу хийх ,яаж өөрчлөх, шинэ шатанд гаргах вэ? гэдэгт анхаарч энэхүү хэрэгцээ шаардлагыг цаг хугацаа хэрэгцээ шаардлагаыг цаг хугацаа алдалгүй шийдэх явдал юм. Эдийн засгийг чөлөөлөх ,макро тогтворжилтонд чиглэсэн шилжилтийн эхний шатны зорилт үндсэндээ хэрэгжсэн боловч эхлэл нь бүрдээд байгаа шинэ системийг бүрэн төгөлдөржүүлэх зорилт удаашралтай байгаагийн дотор үйлдвэрэлэл эрхлэлтийн хөгжлийн асуудал гол байр суурийг эзэлж байна.
Уг сэдвийн хүрээнд голлон авч үзэх зүйл бол зах зээлийн эдийн засгийн харилцаа ба үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжил эдюгээрийн хоорондын хамаарал ,харилцан нөхцөлдөх онцлогийн талаар ,түүнчлэн нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнож чадах эсмэх талаарх үзэл бодолд ,тэдгээрийн хөгшжлийн тулгамдсан асуудалд анхаарлыг хандуулья.
Үйлдвэрлэл эрхэлэлт нь зах зээлийн харилцааны үндсэн шийнжүүдийг өөртөө агуулж байгаа бөгөөд зэах зээлийн эдийн засгийн хөгжлийн ба амьдралын үйл ажиллагааны гол хөдөлгөгч хүч болж байдагт гол утга учир оршино. Мөн нийгмийн сайн сайхан байдлын өсөлтийг хангах, хүмүүсийн авьяас чадвар, овсгоо ур ухаанаа нээн хөгжүүлэх ,шинээр сэтгэн бодох, эдийн засгийн сонирхлоо бодитоор биелүүлэх нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй ,үйлдвэрлэл эрхэлэлт нь улс үндэсний эв нэгдэл ,үндэсний өөрийн соёл ухамсрыг төлөвшүүлэхэд тус дэмжлэг болдог байна. Ийм учраас зах зээлийн эдийн засгийн чиг баримжаанд тулгуурлаж буй манай орны хувьд үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжлийн асуудлыг орхигдуулснаар эдийн засгийн өөрчлөлтийн ямар ч гол асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Иймд үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжлийн бодлого нь шилджилт өөрчлөлт шинэчлэл үйл явц дахь нийгэм,эдийн засгийн гол бодлого болж байна.
Үйлдвэрлэл эрхлэтийн хөгжил нь өөртөө нөхөн үйлдвэрэлэл түүний үйл ажиллагааны давшингуй дэвшиттэй зорилго, зарчим ,арга хэлбэрийг агуулсан цогц үйл явц юм. Энэ нь ажил хэрэгч хүмүүсийн болон үлйдвэрлэлийн чанарын өсөлтийн үйл явц бөгөөд тэр нь ашигтай салбааа өргөжүүлэх замаар ,түүний зохион байгуулалтын ба техник технологийн түьшинг дээшглүүлэх, шударга өрсөлдөөний нөхцөлд эдийн үасгийн үр ашигт хүрэх ба эдгээр нь нийгмийн сайн сайхныг бэхжүүлэх, амжилтанд хүрэх зорилготой зах зээлийн системийг бүрдүүлэхэд чиглэгдэхийг хэлдэг.
Иймд зах зээлд ба үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжил нь хоорондоо нягт уялдаатай харилцан нөхцөлдөж байдагтай холбоотой.
Өнөөдөр Монголд үйлдвэрлэл эрхлэлт нь зах зээлийн эдийн засгийн бүтэж болон чөлөөт өрсөлдөөн йорчин бүрэлдэх нөхцөлд бодит байдлаар үйлчилж чадахгүй байна. Иймд үйлдвэрлэл эрхлэлтийн үйл ажиллагааны систем бүрэлдэн бий болох үе шатаас зах зээлийн адаптаци руу нөхөн үйлдвэрлэлийн үе шат руу болон түүний хөгжил рүү шилжих зайлшгүй шаардлага гарч ирж байна. Тийм шилжилт нь зөвхөн зах зээлийн тодорхой орчин, нөхцөлийг бий болгосон үед л боломжтой.
Тэр тусмаа зах зээл гэпэг бол үйлдвэрлэл ба хэрэглээ ,нөхөн үйлдвэрлэлийн тасралтгүй үйл явцыг хангаж,эдийн засгийг бүхэлд нь холбож ,үйлдвэрлэл ,үйлчилгээ эрхлэлтийн тодорхой давхаргыг бий болгож эдийн засгийн субъектуудын өөрөө зохицуулах үйл ажиллагааны үндэс болж байдаг.
Үйлдвэрлэл эрхлэлт нь зөвхөн зах зээлийн үндсэн иститутуудын оролцоотойгоор л бодит байдлаар хэрэгжих боломжтой. Үүнд: өмчийн олон хэлбэр, хувийн аж ахуй эрхлэгчдийн ашиг сонирхлыг хангахуйц чөлөөт зарчим, ,чөлөөт сахүү зээлий бодлого ,чөлөөт үнийн бодлого, эдийн үасгийн хөгжилд төрийн зохицуулалт зэрэг олон асуудлыг багтааж байдаг.
Зах зээлийн хөгжсөн орнуудын туршлагаар бол төрийн зохицуулаттай зах зээлийн эдийн засгийг өөрөө зохицуулах зах зээлийн хэлбэртэй хослуулсан жишээ байдаг байна. Ингэснээр зах зээлийн системийн үндсийг хамгаалах ,зах зээлийн системийн үндсийг хамгшаалах ,зах зээлийн механизкмын үйлчлэлийн явцад гарч болох сөрөг үр дагаврыг тооцох ,үйл ажиллагааны хэсэгчилсэн салбар, төрлийг зохицуулах явдал гэж үздэг. Эдийн засаг дахь төрийн зохицуулалтын үүрэг нь шилжилтийн үед чухал нэн чухал юм. Үүнйиг хуучин социалист орнуудпын эдийн засгийн өөрчлөлтийн туршлага, түүнчлэн майнай орны эдийн засгийн өнөөгийн байдал тод харуулж байна.
Үйлдвэрлэл эрхэлэлтэнд зах зээлийн институтуудын харилцан үйлчлэлийг хоёр талаас /эдийн засгийн ба нийгэм сэтгэл зүйн / авч үзэж болох юм.
Эдийн засгийн үүднээс авч үзвэл зах зээл гэдэг нв үйдвэрлэл, хуваарилалт, худалдаа, /солилцоо, хэрэглээний үйл явц дахь /нөхөн үйдвэрлэлийн процесс дахь/ хүмүүсийн улс төр,эдийн засгийн харилцааны систем ,мөн зах зээл бол тус тусдаа бие даан шийдвэр гаргадаг үйлдвэрлэл аж ахуй эрхлэгчдиййн хоорондын холбоо,харилцааны хэлбэр, нийгэм сэтгэл зүйн талаас нь авч үзвэл ,хувь хүн өөрийн бүтээлч сонирхлоо нээх өргөн боломж ,өөрсдийн ажлын үр дүн түүний цаана тодорхой бус шийдвэр, хариуцлага хүлээхэд бэлхэн байх чадвар гэж товчхон хэлж болно.
Үйлдвэрлэл эрхлэлт нь ямар ч нөхцөлд –“гадаад орчин “ –ы тааламжтай үед л бодит байдлаар хөгжих боломжтой байдаг. Үүнд:
- Нийт эдийн засгийн орчин/эдийн засгийн бүтэц-салбар, орон нутаг, үйлдвэрлэлийн хэмжээ, үйлдвэрлэлийн зохион байгуулалтын хэлбэр, өмч хувьчлалын эрчимжилт ,шударга өрсөлдөөний үйл яюцын хөгжил ,эдийн засгийн гадаад бодлого,экспортыг нэмэгдүүлэх, дотоод үзах зээлээ хамгаалах бодлого/
- Шинжлэх ухаан техник,технологийн орчин/шинжлжх ухаан , техник,технологийн хөгжлийн явц,шинэ дэвшилттэй ,өндөр бүтээмжтэй технологийн хөрөнгө оруулалт, судалгаа шинжилгээний ажлын өргөжилт/
- Банк,санхүүгийн орчин/ санхүүгийн зах зээлийн хөгжлийн явц, үндсэн хөрөнгийн эх сурвалж, санхүүгийн зуучлагчдын үл ажиллагааны онцлог,банкны тогтолцоо, мөнгө-зээлийн зөв бодлого/
- Татварын зохицуулалтын /Механизмын байдал, татварын хэмжээ ,ачаалал, хөнгөлөлт,зохицуулалтын боловсронгуй бодлого/
- Үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжлийг дэмжих төрийн бодлого: / үйлдвэрлэлийн аль ч түвшинд шинэ санаачлагыг ,шинээр аж ахуй эрхэлэх сонихрлыг хөхиүлэн дэмжих/зэрэг хүчин зүйл багтдаг.
Эдгээрээс гадна үйлдвэрэлэл эрхлэлтийн хөгжилд чухал асуудлууд болох
- Үйлдвэрлэл эрхлэгч субъектийн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчин байх
- Нөөцийн сонголт ашиглалт,үйлдвэрлэлийн зохион байгуулалтын асуудлалд таатай орчинтой байх ,нэг үгээр хэлбэл тэдгээрийн өөрөө өөрсдөө эдийн засгийн хувьд биеэ даах,үйл ажиллагаа явуулах саадгүй орчин байх .
- Хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх
- Улс төрийн ба нийгэм –эдийн засгийн тогтвортой бйадал, тухайн улс орон дахь улс төрийн тогтвортой бус байдал нь үйлдвэрлэл эрхлэлтийн бусад бүх хүчин зүйлсэд нөлөөлдөг,эдийн засгийн үр ашигтйа үйл ажиллагааг бууруулдаг, аж ахуй эрхэлэгч субъектуудыг сахүүгийн хөрөнгөө алдах, түүнчлэн маргаашдаа итгэх итгэлгүй болгож байдаг зэрэг сөрөг нөлөөлөлтэй.
Ийм нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй хязгаарлагдаж ,багасаж ирдэг. Энэ үед үйлдвэрлэл эрхлэгчдийн нийт тоо багасаж бйадгийн дотор зарим нэгэнд нь их хэмжээний ашиг олох боломж нэмэгдэж байх талтай. Энэ нь ихээхэн эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл улс төрийн тогтвортой биш байдал нь нийтдээ үйлдвэрлэл эрхлэлтийн уур амьсгал бүрэлдэн тогтноход хор нөлөөтэй таагүй элемент гэдэг тодорхой бөгөөд зарим нэг тохиолдолд,ганц нэг хувь хүний хувьд үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг зохион байгуулахад түлхэц болдог тал бий.
Үйлдвэрлэл эрхлэлтийг бүрдүүлэх хүчин зүйлсэд зөвхөн эдийн засаг,улс төрийн нөхцөл байдал нөлөөлөөд зогсохгүй нийгмийн хувь хүний сэтгэл зүй хүртэл нөлөөлдөг. Энд нийгмийн сэтгэл зүй дэх үйлдьэрлэл ,үйлчилгээ ,аж ахуй эрхлэгчдийн талаарх “үнэлэмж” түгээмэл болсон байх шаардлагатай юм.
Зах зээл өндөр хөгжсөн орнуудад аж ахйжу эрхэлж буй хүмүүсийн үйл ажиллагааг маш өргөн сурталчилдаг,төр засгийн зүгээс үйл ажиллагааг нь дэмждэг,ийнхүү тэдний шинэ үзэл бодол эрэлхийлэх,түүнийгээ хэрэгжүүлэх,санаачлагатай байх, авъяас чадвараа нээх, шинэлэг сэтгэлгээгээр хандах, удирдах,зохион байгуулах зэрэг үйлдвэрлэл эрхлэгчдийн гол шинж чанарыг урамшуулан дэмжихэд чиглэгдэж байдаг.
Үр ашигтай ,амжилттай ажиллаж байгаа хүмүүс ,үйлдвэрлэл эрхлэгч –субъект нь улс үндэсний бахархал,үлгэр дууриалал болж байдаг. Зөвхөн ийм нөхцөлд л тэдний тодорхой үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах,ашиг орлогоо нэмэгдүүлэх , амжилтанд хүрэх хүсэл эрмэлзлэл нь дээшилж байдаг.
Нөгөөтэйгүүр ,жишээ нь хуучин социалист орны нийгмийн сэтгэл зүйд хамгийн их ашиг олох ойлголт нь хуулийн эсрэг гэж үздэг байсан\,энэ нхөхцөлд хувьдаа аж ахуй эрхлэх ,эдийн үасгийн үйл ажиллагаа явуулах, зохион байгуулах хүсэл эрмэлзэл, зохион байгуулах сэтгэхүй, бусдаас илүү сайн сайхан амьдрах зэрэг олон ойлголт хууль бус гэж тооцогдож байсан явдал нь үйлдвэрлэл эрхэлэлт үүсэн бий болох үйл явц, хувь хүний амьдралын хөгжлийг тодорхой хэмжээгээр хаан боогдуулж байсан.
Гэтэл дээр дурдсан үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжилд таатай нөхцөлийг бүрдүүлэгч гол хүчин зүйлүүд нь зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн орнуудад л байж байсан.
Өнөөдөр манай оронд хуучин системийн үлдэгдэл ,сөрөг үр дагавар арилаагүй байгаа нь зах зээлийн харилцаа бодит байдлаар харилцан тогтох явцыг удаашруулж байна. Замрим үйлдвэрийн газрын Монополь байдал улс орны эдийн засгийн салбар бүрт ажиглагдаж байгаа хүнд сурталтай төрийн удирдлагын механизм хадгалагдсан хэвээр байна.
Нөгөөтэйгүүр ,өмчийн олон хэлбэрийн тэгш байдал, тэдгээрийн хөгжилд адил тэгш, нөхцөл бүрдүүлэх гэдэг гол зарчим нь практик амьдрал дээр нийгэм эдийн засгийн аль ч /төрийн болон хувийн хэвшлийн/ салбарт харилцан адилгүй байгаа нь харагдаж байна. Төрийн өмчийн салбар л гэхэд хуучнаараа газар,гразрын харилцааны асуудал, үйлдвэрийн газар том объектууд хадгалагдаж, хуучин тогтолцооны үе дэх улсын төсвөөс татаас авах ба хөнгөлөлттэй зээл авах байдал одоо ч гэсэн ажиглагдсаар байна.
Мөн түүнчлэн үйлдвэрлэл эрхлэтийн хөгжилдсаад тотгор болж байгаа өөр зарим зүйлүүд гэвэл :
Зах зээлийн дэд бүтцинй хөгжлийн удаашрал
Санхүүгийн зах зээл, түүнчлэн-банк зээлийн бодлогын боловсронгуй бус байдал
Нийт технологийн хоцрогдол, өндөр бүтээмжтэй үйлдвэрлэлийн шинэ техник,технологийн хөрөнгө оруулалтын дутагдал
Үйлдвэр эрхлэлтийн боловсон хүчнийг бэлтгэх систетэй бодлого байхгүй. Үйдвэрлэлийн янз бүрийн салбарын хөгжлийн талаар судалгаа шинжилгээний ажил хийгдэхгүй байгаа .
Эрх зүйн механизмын боловсронгуй биш байдал
Үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжсэн төрийн бодлого дутагдаж байгаа зэрэг орно.
Дээрхи асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байгаа хэдий ч юуны түрүүнд нэг талаас ,харилцан уялдаа бүхий зах зээлийн дэд бүтэц болон эрх зүйн механизмыг бүрдүүлэх нөгөө талаас, аж ахуй эрхлэх үйл яьц ба ажил хэрэгч харилцааны мотивац буюу үнэлэмжид гүн өөрчлөлт хийх шаардлага байгаа юм.
Ингэснээр үйлдвэрлэл эрхлэлт хөгжих нөхцөл ,боломж бий яьболоод зогсохгүй , тэр тусмаа тогтвортой эдийн засгийн тогтолцоо бүрэлдэх зайлшгүй нөхцөл болно.
Өөрөөр хэлбэл ,юуны түрүүнд өмч хувьчлалын асуудал,монополийн эсрэг үйл ажиллагаа ,зах зээлийн дэд бүтцийг бүрдүүлэх, /санхүүгийн ба банк зээлийн бодлого,мэдээллийн ,болоьсон хүчний бодлого, /мөн жижиг дунд бизнесийг хөхиүлэн дэмжсэн төрийн бодлогозэргийг боловсронгуй болгоход чиглэгдэх ёстой.
Мөн манай орны хувьд нийгмийн сэтгэхүйд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжсэн таатай уур амьсгалыг бүрдүүлэх, бизнесийн өндөр соёлвыг бий болгох ,түүнд зохицсон нийгмийн хандлага,үнэлэмжийг нэмэглдүүлэх явдал юм.
Энд Л.Эрхардын тэмдэглэснийг дурдахгүй байж боломгүй. “Сэтгэл зүйд нөлөөлөх аргын тусламжтайгаар эдийнн засагт хүмүүсийн харилцааг өөрчилж болдог сөн түүнчлэн тэр сэтгэл зүйн нөлөөлөл нь эдийн засгийн бодит байдал болдог ба бусад арга хэрэгслийн тжсламжтайгаар эдийн засгийн бодлого хэрэгжиж эхлэх бололжоо нээгдэж байдаг.”
Зах зээлийн эдийн засгийн харилцааг боловсронгуй болгох ,хөгжүүлэх явдал бол зах зээлийн үндсэн хүчин зүйл ба түүнйи салбарын уялдаа холбоотйо системийг бий болгоно гэсэн гү. Хөгжилтэй оронд уг үйл явц нь хэдэн аован жилээр үргэлжилж байдаг.
Өмч хувьчлалын асуудал бол үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжлийн үндсэн нөхцөл юм. Аж ахуй эрхэлэгч субъект бүрийн өмчтэй байх ,өмчөө эзэмших ,өөрөөө өөрсдөө мэдэн захиран зарцуулах ,ашиглах эрхийн тухай асуудал бөгөөд энэ нь зах зээлийн механизм бүрэлдэн тонтох суурь үндэс ,эдийн засгийн амьдралын злохицуулалт болж үйдлвэрлэл эрхлэлтийн үүсэл,хөгжлийн гол нөхцөл болж байдагт оршино.
Хамгийн ойлгомжтой утгаараа хувьчлал нь бараа үйлчилгээний шууд үйлдвэрлэлд төрийн оролцоог харьцангуй багасгахад хөрөнгө худалдах, товчоор бол хувьчлалын зорилго улсын оролцоог багасгахыг хэлдэг. Энэ зорилгод хүргэх олон арга зам байдаг бөгөөд тэдгээрээс манай орны хувьд эхэндээ нийтэд эрхийн бичиг олгох шугамаар хөрөнгийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх арга замыг сонгож бага,их хувьчлалыг явуулсан. Бага хувьчлалаар ахнны үнэлгээгээр хорь гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 1200 орчим томоохон үйлдвэр аж ахуйн газрыг хувьчилсан гэдэг тооцоо байдаг. Түүнчлэн жижиг үйлдвэрийн газар ,гол төлөв дэлгүүрүүдийг хувьчилснаа бага хувьчлал амжилттай болсон гэж магтах, их хувьчлал зохион байгуулалт оновчтой болж чадаагүй , хэрэгжүүлж байгаа хувьчлалынарга хэмжээ нь төдийлдөн үр ашигтай байгаагүй зэргээр шүүмжлэх нь олонтоо тохиолддог.: Нэг хэсэг нь хэтэрхий яаравчилж хрэгжүүлээд олон алдаа дутагдал гаргасан гэж үздэг ,нөгөө талаас, эхэн үедээ аливаа өөрчлөлт шинэчлэлтийг хийхэд цаг алдахгүй байх шаардлага тавигдаж байсныг үгүйсгэж болохгүй юм .
Хувьчлалын үйл явц нь өөрөө зайлшгүй гэдэг нь ойлгомжтой хэдий ч түүнийг механикаар явуулсан арга хэмжээнйи гол дутагдал гэж үздэг. Далан жил бэлэнчилж бусдаар тэжээлгэж ямар ч сонголтгүй өөрийгөө хуурсан нийгмийн сэтгэлгээтэй хүн амын хэсэг хувьчлал ,түүний дотор эрхийн бичгийн талаар ойлголт нэн дорой байсан.н хувьцаа эзэмшиж үзээгүй , хувьцааны зах зээлийн үйл ажиллагааны талаар огт ойлголтгүй хүмүүс ихэнхдээ уг хувьчлалын аргыг тогтолцоог тэр бүр ойлгохгүй байсан. Энгийн жишээ л гэхэд 1000 төгрөгийн ногоон тасалбар, 7000 төгрөгийн цэнхэр тасалбарыг хар зах дээр хайрцаг тамхи гэх мэт хямд төсөр зүйлээр арилжих,солих зэргээс харахад уг тасалбарын үнэ цэнийн талаарх ойлголт нэн хомс байсны илрэл юм.
Хүн амын дунд хувьчлалын эхэн үед түүний талаарх сургалт, танин мэдүүлэх ажил хангалттай бус ,хувьцаа гэж юу болох ,ирээдүйд ямар ашигтай гэх энгийн ойлголт хангалтгүй байсан.Харин сүүлийн үед хүмүүсийн дунд хувьцаа эзэмшигч байх нь хэр ашигтай гэдгийг ойлгоод ирэх тусам сонирхогчдын тоо нэмэгдэж тасалбарын олноор эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид нь тухйан үйлдвэрийн газрын үйл ажиллагаа ,бодлогод нөлөөлөх боломжтой гэдгийг мэдэрч байгаа нв хараглаж байна. Зарим нэг нь одоо ч гэсэн тасалбарын учрыг олж ямар үйлдвэрт өгснөөө ч мартсан , тэр нь хувьцааны ногдол ашиг гэж хэзээ ч өгдөггүй .Эсвэл тэр нь үйл ажиллагаагаа зогсоосон, ашиггүй ажилладаг,дампуурч алга болсон зэрэг байдал үргэлжилсээр байна.
Хувьчлалыг тууштай үргэлжлүүлэх , эрчимжүүлэх явдлыг аль ч шатандаа хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдыг хувьчлалд оролцох боломжийг бүрдүүлэх нь чухал юм. Мөн улсын эзэмшлийн хувьцааг худалдсанаас олсон орлогыг техник, технологийн шинэчлэлт болон шинэ аж үйлдвэрийн газарт хөрнгө оруулахад зориулан зарцуулах ,дуудлага худалдаа, менежментийн гээрээний журмаар өмчлийн эзэмшлийг шилжүүлэх нь нэн ач холбогдолтой арга хэмжээ юм. Хувьчлалын үйл явц үргэлжилж байгаа өнөө үед үйлдвэрлэл эрхлэлт ,үр ашиг, шинэ санаачлагыг хөхүүлэн дэмжих, өрсөлдөөнийг урамшуулах, мэдээллээр хангах, хувь хүний авъяас чадварыг нээх дайчлах зэрэг чухал асуудал шаардлагатай хэмжээнд тавигдан шийдвэрлэгдэж чадахгүй байна.
Монгол нэлээд компанийг удирдлага болон ажилчдад нь хувьчилсан. Энэ нт яах аргагүй хувьчлалын бас нэг арга бөгөөд компанийн хөрөнгийг удирдлага, ажилчдад нь хувьчилж өгөх явдал байдаг. Энэ нь хоёр талтйа нэг талаас хувьчлалын үед удирлага ,ажилчдад давуу эрх олгогдоно.,дотооддоо ажиллаж буй хүмүүс нь хувьчилж авах нь илүү шударга ахицтай арга зам бөгөөд үр ашиг дэээшлэх бололцоотой зэрэг давуу талтай.
Зах зээлийн харилцааг төлөвшүүлэхэд газрын хувьчлалын асуудал нэн чухал .төв суурин газрыг зөвхөн Монгол улсын иргэдэд хувьчлах, яваандаа тариалангийн газрын хувьчлалыг ч гэсэн хйих шаардлагатай. Энгийн ойлголтоор л гэхэд үйлдвэрийн газрын үндсэн үндсэн хүчин зүйлийн нэг бол газар,нөгөөтэйгүүр барвцаалж зээл авч болох боломж байгааг бодох ёстой.
Дэлхийн олон орны туршлагаас харахад ,аливаа зах зээлийн эдийн засгт дотоод ба гадаад өрсөлдөөнт байдал амин чухал үйлдвэрлэлт эрхлэлтийг урамшуулан дэмжих, ингэснээр үйлдвэрлэл аж ахуйн үр ашигтай үйл ажиллагааны хэлбэр бий болох нь хувьчлалын урт хугацааны ашигтай тал юм.
Өмч хувьчлал нь бүх эдийн засгийн ядуурлын панацея гэж ойлгох өрөөсгөл юм. Зарим тохиолдолд хувьчлалын үйл явц нь нийгмийн зүгээс хүсэн хүлээж байсан найдварыг тэр бүр харуулж чадахгүй байгаа явдал юм. Энэ байдал юугаар илэрч байна вэ гэвэл ,хувийн болон хувь нийлүүлсэн аж ахуйн шинэ хэлбэр үүсэж , тэр нь ямар ч хяналт байхгүйгээр эдийн засагт дийлэнхи хувийг эзэлж байгаа байдал ,хувийн хэвшлийнх нь улс төрд хүчтэй нөлөө үзүүлж өөрсдийнхөө ашиг сонирхолд ашиглах явдал ихээр ажиглагдаж байна.
Улс орнууд шинчлэл хувьчлалын олон хувилбаруудыг өөрсдийн нөхцөл байдал,онцлогт тохируулан боловсруулж хэргэжүүлж байгаа бөгөөд эдгээр нь өөрсдийн давуу тал,эрсдэлийг агуулж байдаг. Дээрх арга замууд нь төр ба өмчийн хоорондын хамаарлыг багасгах, халах, хүмүүст зах зээлийн харилцааны ойлголт, мэдрэмж, сэтгэхүй төлөвшлийг бий болгох анхдагч үндсэн алхмыг хийж байгаагаар онцлог юм.
Зах зээлийн дэд бүтэц нь : Үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжлийн орчин болж байдаг. Практикаас үзэхэд манайд зах зээлийн дэд бүтэц бүрэлдэн тогтох үйл явц, харилцан адилгүй явагдаж байна.
1992 оноос хойш аваад үзьэл ,инфляцийн түвшин ойролцоогоор 325% байх үед арилжаа худалдааны ,50-60% бйахад худалдаа, үйлчилгээний 10-15% болоход худалдаа ,үйлчилгээ үйдвэрлэл зонхилж байгаа нь эдийн засгийн тодорхой салбарын өөрчлөлтийн үеүдийг харуулж байна. Зах зээлийн дэд бүтцийн хөгжлийн хувьд худалдаа,үйлчилгээ, бирж , банк, сүүлд нь хөрөнгө оруулалтын ,даатгалын компанийн ,үйлдвэрлэлийн зэрэг олон салбар бий болж байна.
Гэвч зах зээлийн дэд бүтцийн элементүүдийн хөгжил нь нийгэм эдийн засгийн зах зээлийн хэрэгцээ шаардлага, ,үйлчилгээг бүрэн хэмжээгээр хангаж чадахгүй байгаа юм. Энд зарчим салбарыг товч авч үзье.
Манай улс Төв банк, арилжааны банкуудыг багтаасан хоёр шатлалтай банкны тогтолцоонд шилжсэнээс хойш багагүй хугацааа өнгөрлөө. Төв банк нь үндсэндээ үнэ ханшыг тогтвортой байлгах инфляцийг бууруулах, эдийн засаг дахь мөнгөний нийт хэмжээ, зээлийн талаар хяналт тавьж удирдах, гэх мэт товчоор хэлбэл гол үүрэгтэй байдаг. Арилжааны банк гэдэг бол хүн ам, аж ахуйн нэгжээс хадгаламж авч түүгээрээ илүү ашигтйа зээл олгох замаар эдийн засаг дахь хуримтлалынг хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтад хандуулах тэгснээр нийт эдийн засгийн үр нөлөөг өндөржүүлж байдаг байгууллага гэж үздэг. Өөрөөр хэлбэл ,нэг талаас, банз нь хуримтлал нөөцийг бий болгож байгаа хүн ам ,аж ахуй нэгж , байгууллагууд ,нөгөө талаас ,хөрнгө оруулалт хийхийн тулд санхүүгийн эх үүсвэр эрж хайж байгаа бизнес эрхлэгчдийн хооронд сахүүгийн зуучлагчийн үүрэгтэй байдаг.
Хамгийн гол нь банкны тогтолцоо ,мөнгөний бодлогоор, дамжин эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн макроэдийн засгийн бодлого хэрэгждэгт оршино. Банк системийн тогтвортой найдвартйа байдал ,түүний байгууллага хоорондын шударга өрсөлдөөнийг дэмжих, хадгаламж эзэмшигч , харилцагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, шударга үйлчлэх , мөнгө хөрөнгийг үр ашигтйа хэрэгцээнд хуваарилах зэрэг олон чухал асуудал яригддаг хэдий ч урьдах захиргаадалтын үеийн зээл, 1992 оноос хойш олгосон зээл эргэж төлөгдөөгүйн улмаас асар их хэмжээний чанаргүй , найдваргүй зээлийн хуримтлал бий болсон нь эргээд банк, санхүүг “халууруулдаг” учраас ч эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжилсээр байна.
Банк бол мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага шаарддаг ,бизнесийн эрсдэл ихтэй салбар юм. Банкны систем дэх үйл ажиллагаа нь доголтой учраас иргэдийн банкинд итгэх итгэл алдагдсан ,танил тал,арын хаалга, өндөр албан тушаалгүй бол банктай харьцах бололцоогүй зэрэг байдалд хүрсэн. Энэ ч утгаараа зарим банкуудын сахүүгийн хүндрэлд орсон нэг шалтгаан бол эргэж төлөгдөх нөхцөл муу, банзиндаа ямар ч ашиггүй зээлийг их хэмжээгээр олгосон.,иймээс ямар ч төлбөрийн чадваргүй болох ,ер нь үндсэндээ банкны зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалаад мөнгөний хэмжээний харвцаа алдагдаж ,мөнгө гар дээр хуримтлагдах болсон зэрэг жишээтэй. Эргэж төлөгдөөгүй зээл нь их хэмжээгээр хуримлагдаж “найдваргүй” зээл гэж томъёологдох болж хувирсныг хэлж болно. Жишээ нь гэхэд дампуурсан Ард, Даатгал банкны найдваргүй зээл нь нийт зээлийн Даатгал 60% ,Ард 70% -ийг эзэлж байсан баримт байдаг.
Манай банкны үйл ажиллагааны хүрээнд зээлээ төлдөггүй хүмүүс ба байгууллагатай хуулийн хүрээнд хариуцлага тооцох, хугацаа хожимдуулсны алдангийг төлүүлдэг болгох, авсан зээлээ төлөхгүй тохиолдолд зээл авсан хүмүүс болон компанийн барьцаалсан хөрөнгө хуулийн дагуу тухайн зээлдүүлэгчдийн мэдэлд шилждэг байх гэсэн наад захын энгийн зарчим, шударга үйлчилгээний хэлбэр алдагдасан,
Төлбөрийн чадваргүй болсон, банкны асуудлыг шийдэхдээ ихээхэн цаг хугацаа алдсан ,цаашилбал ,нийт банкны системийн бүтцинй өөрчлөлтйиг нэн даруй хийх шаардлагатай байгааг хэлж болно. Энэ ч үүднээс нийт банкны системийг “эрүүл” байлгах нв төрийн бодлого байх ёстой. Гол нь банкны хэвийн бус үйлдэл нь хадгаламж эзэмшигчид , иргэд ,харилцагчдын эрх ашгийг хохироохоос гадна улс орны нийт эдийн засагт сөргөөр нөлөөлдгийг анхаарах нь чухал.
Даатгалын компаниуд нь хөгжилтэй оронд бол бизнесийн , төрийн гэж байдаг бөгөөд энэ нь бусад үлдсэн бизнесийг хамгаалахын тулп байдаг. Гэтэл Монгол оронд бол даатгалын үах зээлийн хөгжил нэн дорой явагдаж байгаа юм. Энэ нь нийгэмд даатгалын утхай олголт төлөвшөөгүй , түүний ач тусыг мэдэхгүй байгаа явдал, нөгөөтэйгүүр , үйлдвэрлэл эрхлэгчдийн даатгаалын соёл дорой байгааг харуулж байна. Зарим нь даатгалын компаныц үйлчилгээ эрхэлэхэд хөрөнгө мөнгө хомс, даатгалын үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, түүний давуу талаархи мэдээлэл байхгүй , мэдлэггүзй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь уг үйл ажиллагаа нь ямар ч ашиг авчрах боломжгүй гэж үзэж байх жишээтэй.
Ийм учраас юуны өмнө даатгалыг төрийн бодогоор зохицуулах явдал, энэ нь нэг талаас даатгалын үйл ажиллагаа явуулах бололцоотой, ирээдүйтэй даатгалын байгууллагуудыг дэмжих, үйл ажиллагааг өргөжүүлэх тэдэнд учирч байгаа саад бэрхшээлйиг бууруулах нөгөө талаас, даатгуулагчид ба даатгалын ажилд саад учруулж болохуйц , алдагдалтай , даатгалын үйл ажиллагаа эрхлэх сонирхолтйо байгууллагуудыг даатгалын зах зээлд оруулдаггүй байх яюдал юм. Гол нь хүн ам ,аж ахуй нэгж, байгууллага бөгөөд нийгэмд даатгалын мөн чанар, яч холбогдлыг ойлгуулах, мэдээллэр хангах, өрсөлдөөнийг дэмжих зэрэг, асуудплыг шийдвэрлэхэд төрийн зохицуулалт шаардлагатай юм.
Дараагийн авч үзэх шаардлагатай дэд бүтцийн хэсэг зам харилцаа, холбоо, болоьсрол, мэлщдээлэл зэрэг салбар орно. Эдгээр салбар нь зах зээлийн нөхцөлд харьцангуй цдаан өөрчлөгдөж байгаа юм. Тэдний зарим хэсэг нь үйдвэрлэл эрхлэлтийн шаардлагыг хангаж эхэлж байгаа хэдий ч нийтдээ дээрх салбарт нэлээд хэмжээний өөрчлөлт шинэчлэлийг хийх нь чухал юм.
Одоогийн нөхцөлд Монголын үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжлийн эхний үе шатанд боловсролын системийн хөгжилд түлхүү анхаарах нь чухал юм. Үлйдвэрлэл эрхлэлтийн дэд бүтцийн үүсэн бий болох нэг жишээ бол жижиг дунд бизнес эрхлэгчдийн мэдээлллийн хэрэгцээнд чиглэсэн” Маркетингийн мэдээллийн систем” юм.
Энэ нь орчин үеийн техник, технологи ба компъютерийн тусламжтайгаар шаардлагатай мэдээллийг хүлээн авах, шинэ мэдээлэл технологийг нэвтрүүлэх маркетенгийн анализ хийх зорилготой юм.
Үүнээс гадна сүүлийн үед гадаад мэдээллийн компаниудын идэвх харьцангуй өсөж байна. Жишээ нь үйлчилгээний шинэ хэлбэр санхүүгийн талаар зарим телевиз нэвтрүүлэг түүнчлэн санхүүгийн болоод бусад мэдээллийн тархалт , дамжуулах орчин үеийн шинэ. Технологийн арга хэрэгсэл нэвтэрч байна.
Хөрөнгө оруулалт манай улсын үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжилд чухал байр суурь эзлэх гол нөхцөл бол хөрөнгө оруулалтын асуудал түүнийг дэмжих ,сайжруулах явдал юм. Хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа нь үндэсний үйлдвэрлэлийн уналт үргэлжлэх гол шатгаан болж байна .Энэ нь голлон боловсруулалтын салбарт их ажилагдаж байна. Хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх явдал нь жижиг үйдвэрлэл эрхлэлтийн хөгжлийн нэг тэргүүнд тавигдах асуудал юм.
Манайд байгаа хөрөнгө оруулалтын өлсгөлөн нь хэд хэдэн шалтгаанаас болж байна .
- Үйлдвэрийн чиглэлээр хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх нөхцөл сонирхол байхгүй байгаа
- Гадаадын санхүүжилтын эх үүсвэрийг олж авахад үйлдвэрлэл эрхлэгчдэд шинэ мэдээлэл ,мэдлэг дутагдалтай байгаа
- Олонхи жижиг ,дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдлэг боловсрол, шинэ төсөл хэрэгжүүлэх арга туршлага дутмаг,
- Хөрөнгө орууулалтын асуудлаар мэргэшсэн боловсон хүчин байхгүй байгаа
- Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ,мэдээллийн арга зүйн талаас дэмжсэн зохистой бодлого байхгүй байгаа гэх мэт олон зүйлээс шалтгаалж байна.
Өнөөгийн байдлаар Монголд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийн салбарт хөрөнгө оруулалтын төсөл ба экспертизийн асуудал дагнасан тусгай байгууллага байхгүй ,практик дээр хоорондоо уялдаа холбоогүй санхүү зээлийн бүтэц ,хөрөнгө оруулалтын компаниуд ,мөн хөрөнгө оруултад чиглэсэн төслийн эрэлт хязгаарлагдмал байгаа явдал юм.
Хөрөнгө оруулалтын бодлого нь богино хугацаатай арилжаа худалдааны коньюнктурын төсөлд чиглэгдэж байна. Өөрөөр хэлбэл ,өнөөдөр дийлэнхи хөрөнгө оруулагчид нь чөлөөт ба өөрт байгаа нөөцөө хурдан борлуулалтын богино хугацаатай коньюктурын төсөл ба үйл ажиллагаанд зориулж байна.
Санхүүгийн нөөцийн зах зээлд урт хугацааны зээлээс богино хугацааных нь давамгайлж байгаагийн дотор энэ нь үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалтыг урамшуулж чадахгүй ,үйлдвэрлэл эрхлэтийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээн авах нөхцөл байдал тааламжгүй бус байгааг харуулж байна.
Хөрөнгө оруулалтын уур амьсгалын асуудлыг авч үзэхдээ аль ч улс оронд дараахь хүчин зүйлийг гол болгодог /тухайн улс орон дахь улс төр, эдийн засгийн байдал, гадаадын хөрөнгө оруулалтыг нааш нь татах зайлшгүй шаардлагад нийцэхүйц хууль эрх зүйн байдал ,үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжсэн төриййн бодлого, зохион байгуулалт, …./
Эдгээр нь хангалттай бус байгаа учраас эрсдэлийн хүчин зүйлийг тооцоолох боломж байхгүй байна. Иймд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа нь эх орны үйлдвэрлэл эрхлэгчдийн болон гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлын гадна үлдээд байгаа юм. Мөн жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд өөрийн санхүүгийн эх үүсвэр байхгүйгээс гадна зээлийн ба хөрөнгө оруулалтын зах зээл дээр адил биш нөхцөл байдал байгаа явдал юм.
Иймээс хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулахын тулд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжсэн боловсронгуй эрх зүйн орчин ,жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн /төрийн санг бий болгох ,буцааж төлөх үндсэн дээр хөнгөлөлттэй зээл олгох / үйлдвэрлэл эрхлэх тодорхой төсөл ба хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн сахүүжилтын механизмыг олж нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх зэрэг арга хэмжээг авбал зохистой.
Түүнчлэн Монголын гадаад хөрөнгө оруулагчдыг татах давуу талууд байгааг бодолцох нь чухал юм. Үүнд үндсэн фондын харьцангуй хямд үнэ, байгалийн нөөц баялаг, түүхий эдийн болон боловсруулалт , олборлолтын боломжтой, харьцангуй хямд ажиллах хүч гэх мэт хүчин зйүлс орно. Мөн экологийн асуудал ба технологийн шинэчлэл өөрчлөлт нь тодорхой хөрөнгө оруулалтыг шаардаж байна.
Татварын бодлогын асуудал эдийн засгийн зохицуулатын арга хэрэгсэл болох татварын харилцаа нь аж ахуйн субъектуудын эдийн засгийн үйл хөдлөлд гол нөлөөлөх хүчин зүйл бөгөөд энэ нь эдийн засгийн ба хөрөнгө оруулалтын идэвхид нөлөөлдөг.
Манай оронд өнөөдөр татаварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байгаагаар зогсохгүй зах зээл дээр өндөр хөгжсөн орны туршлагыг өөрийн орны бодит байдалтай уялдуулсан бодлого байх явдал юм.
Үүнийг хийдээ нэг талаас эдийн засгийн тогтолцооны өнөөгийн бодит байдал онцлогт , нөгөөтэйгүүр цаашдын зорилт хэтийн төлөвийг харж тооцож хийх хэрэгтэй. Түүнчлэн Монгол орон дахь татварын бодлого нь эдийн засгийн тогтворжилтын хэрэгцээ шаардлагыг хангасан байх ёстой. Жишээ нь адил орлорготой татвар төлөгч субъект бүр адилхан хэмжээний татвар тогтоох өмчийн ямар хэлбэрт үйлдвэрлэл эрхэлж байгаагаас үл хамааран бүх үйдвэрлэгч нарт татварыг шударгаар тогтоох , тэдний татвар төлж байгаа эсэхэд хатуу хяналттай байх.
Өөрөөр хэлбэл одоогийн татварын бодлого нь үйлдвэрлэл эрхлэлтийн үйл ажиллагаанд тус дэм болж чадахгүй, Шударга биш байгаа шалтгаалан ихэнхи үйлдвэрлэл эрхлэгчид нь татвараас ямар нэг аргаар зайлсхийх байдал газар авч байна.
Монгол орны хувьд татварын систем бүрдэж чадаагүй байна. Харин янз бүрийн татврын хэлбэрүүдийг агуулсан багц хуулиуд байгаагийн дотор үүнийгээ хэрэглэн ямар ч үнээр хамаагүй улсын төсвийг л бүрдүүлэх үндсэн бодлогыг барьж байгаа нь нэн өрөөсгөл явдал юм.
Нэг талаас татварын бодлого нь улсын төсвийг бүрдүүлэхийн тулд татварын шинэ хэлбэрийг бий болгох, хэм хэмжээг нэмэгдүүлэх арга замыг хэрэглэдэг боловч нөгөө талаас, татьарын бодлого нь практик үйлдвэрлэл эрхлэтий үйл ажиллагааг урамшуулах хэлбэр болж ашиглагдах шаардлагатай. Өөрөөр хэлбэл татварын бодлого нь аж ахуйн шинэ хэлбэр үүсэх, эдийн засгийн өсөлтийг хурдасгах, эдийн засгийн салбарын өөрчлөлтийг урамшуулагч болж байх ёстой.
Ямар ч эдийн засагт татварын тодорхой байж болох хэм хэмжээ байдаг. Энэ нь улс орын хөгжлийн тодорхой үе шатыг харуулж байдаг. Зарим орны туршлагаас үзэхэд татвар ноогдуулалтын ерөнхий түьшинг багасгаснаар татавар төлөлт эрс нэмэгддэг, татварын хувь хэмжээ багасхад үйлдвэрлэлийн үйл ажиллагааны идэвхи нэмэгддэг гэдэг.
Татварын хувь хэмжээ хэдий чинээ өндөр байна төдий чинээ хөрөнгө оруулалтын идэвхи багасдаг, үнэ нэмэгдэж худалдан авах чадвар буурах, хүн амын амьжиргааны түвшин доройтох , олонхи татавар төлөгчид зайлсхийх арга хэрэглэх хүсэлтэй болох , Ингэснээр төсөвт орж ирэх татварын нийт хэмжээ төлөвлөснөөс эрс багасах зэрэг нийгэм эдийн засгийн таагүй байдалд хүргэдэг. \
Дээрх байдал нь Монгол орны хувьд ажиглагдаж байгаагаар зогсохгүй нийгэм эдийн засгийн тогтворгүй бадлыг нөхцөлдүүлж байна гэж хэлж болно. Мөн зарим талаараа системтэй бус татаварын бодлого нь олон төрлийн үйлдвэрийн газрыг \дампуурлын байдалд оруулж байгаа бөгөөд ингэснээр татавар ноогдуулах объектууд нь эрс багасч улмаар далд эдийн засгийн салбар идэвхжих нөхцөл болж байна .
Ийм татварын бодлогын нөхцөлд нэн дэмжлэггүй хүнд байдалд үйл ажиллагаа явуулж байгаа салбар бол ямар ч аргагүй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид мөн юм.
Татварын боловсронгуй системийг бүрдүүлэхдээ олон улсын туршлага, дэлхийн стандартад тохирохуйц өөрийн орны онцлогийг харгалзсан бодлого байх нь чухал бөгөөд татаварын тоог байгасгах, татварын хөнгөлөлтийн бодлого, татаварын хувь хэмжээг багасгах, ялгавартай тогтоох зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг урамшуулахад чигдэсэн бодлого байвал зохино.
Түүнчлэн татварын системтэй бодлого нь амьдралын бодит хэрэгцээ шаардлагад нийцэж байхаас гадна эх орны ба гадаадын хөрөнгө оруулалтын идэвхийг нэмэгдүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хурдасгах , урамшуулахад чиглүүлээд зогсохгүй үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх төрийн дэмжсэн бодлоготой уялдсан байх нь чухал юм .Энэ нь тэр тусмаа жиижг дунд үйлдвэрлэл эрхэлэгчдэд нэн тэргүүнд чиглэгдэх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл ,оновчтой ситемтэй татварын бодлого нь Монгол орын үйдвэрлэл эрхлэлтийн хөгжлийн чухал нөхцөл болоод байна.
Нийгмийн хандлагын асуудал: Хувь хүн ажил хөдөлмөр, хувийн үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэх явдал нь хөгжилтэй улс оронд болл үндэсний болоод хувь хүний бахархал гэж тоооцогдож байдаг.
Манайд нийгмийн тэр тусмаа хүмүүсийн сэтгэхүйд өнгөрсөн нийгмийн сэтгэхүйн үлдэгдэл ч нэх үү, бизнест хандах хандлага, бизнесенүүдийг хүлээж авахдаа тааламжтай бус “ үнэлэмж” зонхилж байгаа явдал юм. Иймд нийгмийн сэтгэхүйд үйлдвэрлэл ,үйлчилгээ эрхэлэлтийн ололттой амжилттай талыг , тэдний үйл ажиллагааны ач холбогдлыг танин мэдүүлэхэд чиглэсэн ажлыг өргөжүүлэх шаардлагатай байна.
Ашиг хонжоо нэмэгдүүлэх, түүний төлөө үйл ажиллагаагаа явуулах нь үйлдвэрлэл эрхлэгчдийн шууд зорилго байдаг. Тэр нь гэмт хэргийн шинжтэй ,шударга бус ,нийгмийн хэрэгцээ шаардлагад үл зохицох арга замаар биелэгдэх нь хараахан биш юм. Ийм бизнесийг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийгэм эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагаанаас ялгаж ойлгох нь нэн чухал юм.
Дүгнэлт. Эцэст нь хэлэхэд ,зах зээлийн харилцаа бүрэлдэн тогтох үе дэх үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжил ба эдийн засгийн үр ашигтай үйл явц нь зөвхөн тодорхой нөхцөл байдал л амжилтанд хүрэх боломжтой. Өнөөгийн нөхцөлд хамгийн чухал нь үйлдвэрлэл эрхлэгчдэд ирээдүйдээ итгэх итгэлийг бий болгосон төрийн тогтвортой бодлого ,төрийн дэмжлэг байх явдал юм.
Төрийн зохицуулалтын бодлогыг боловсруулахдаа шууд гадаадын орны арга туршлагыг механикаар хуулбарлан ашиглаж болохгүйгээс гадна түүнийг заавал өөрийн орны онцлог , нөхцөл байдалд тохируулан авч үзэх зайлшгүй шаардлагатай.
Үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд болох:
- Эрх зүйн цогц бодлого,орчинг бүрдүүлэх
- Татварын системтэй бодлого бий болгох
- Дээд шатанд хүнд суртлыг багасгах,устгах
- Санхүүгийн ба банк, зээлийн бодлогыг боловсронгуй болгох мэдээллийн сүлжээг өргөжүүлэх
- Өмч хувьчлалын бодлогыг зөв зохистой үргэлжлүүлэх
- Зах зээлийн дэд бүтцийн өөрчлөлтт шинэчлэлийг боловсронгуй болгох
- Хяналт,зохион байгуулалтыг эрчимжүүлэх
- Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн төрийн бодлого байх зэрэг асуудлыг нэн тэргүүнд авч үзвэл зохилтой.
Үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжлийг дэмжсэн төрийн зохицуулалтын бодлого нь ирээдүйтэй ,зохион байгуулалттай, өөрөөр хэлбэл, амьдрах чадвартай аж ахуйн бүтцийн харилцаанд чиглэсэн байх ба тэдгээрийн үйл ажиллагаа нь улс орны нийгэм ,эдийн засгийн бодлого ,нийгмийн хөгжлийн чухал зорилготой нйицсэн бах ёстой.