Карл-Рудольф Кортэ
Шинэ толь №33, 2000
Түлхүүр үг:
Германчууд хэрхэн сонгодог өэ? Сонгуулийн оролцооны түөшин юунаас хамаардаг өэ? Тэд ямар учраас тодорхой нэг намын төлөө саналаа өгдөг өэ? Эдгээр асуудлыг сонгуулийн судалгаа авч үздэг. Сонгуулийн өдрийн үдэш нь гаргаж болох дүнгээс гадна эн түрүүнд түүний өмнө үеийнх нь санаа бодол бүрэлдэх үйп явц болон сонгогчдын хувьд урт хугацааны туршид гарч буй өөрчлөлтүүд судлаачид хийгээд олон нийтийн анхаарлын төвд байдаг. Энд сонгуулийн судалгаа нь сонголт хийхэд гарцаагүй нөлөөлдөг хувь хүн болон бүлэгт хамаарах бүх хүчин зүйлийг авч үздэг. Үйлчилж буй сонгуулийн хуулиар хувь хүний саналаа хэрхэн өгөхийг шууд ажиглахыг /нууц санал хураалт/ хориглодог учраас сонгуулийн асуудал судлаачид үзүүлэлт нотпох шинжлэх ухааны үндэслэлтэй аргыг хэрэглэхээс өөр арагүй байдаг. Даацтай онолын загварууд дээр тулгуурлан сонгуулийн дүнг тодорхой хүчин зүйлээс ургуулан гаргадаг. Олон арван жилийн туршид эрчимтэй явуулсан судалгааны үр дүнд сонгогчдын шийдвэр гаргахад нөлөөлдөг хүчин зүйлсийн талаарх мэдлэг олон улсын түвшинд өндөр хэмжээнд хүрчээ.
Үндсэндээ дараахь гурван үүднээс тайлбарладаг.
- Социологийн үндэслэл нь хувь хүний хийсэн сонголтыг эн түрүүнд тухайн сонгогчийн гэр бүл, мэргэжил, нийгмийн байдал зэрэг социал орчны нөлөөллөөр тодорхойпдог.
- Хувь хүний сэтгэл зүйн хандлагад үндэслэсэн тайлбар нь хийх сонголтыг нь улс төрийн намын хувьд баримталдаг урт хугацааны туршид тогтвортой байдаг байр сууринаас хамааруулан үздэг. Намуудын талаар баримталдаг байр суурь нь үндсэндээ улс төрийн үйл явцыг хүлээж авах, үнэлэхэд хэрэглэгддэг шүүлтүүр мэт үйлчилдэг.
- Рационал буюу ухаалаг сонгогчийн загвар нь зардал, ашгийн талаар хувь хүний хийсэн зэрэгцүүлэлтийг иш үндэс болгодог. Ингэхдээ улс төрийн болон эдийн засгийн шийдвэрийг үндсэндээ ижил зарчмаар гаргадаг гэж үздэг.
Иинхүү өгүүлсэн эүйлээс дээрх гурван үндэслэлийн хоорондын илгаа тодорхой болж байгаа юм. Социологийн тайлбар нь орчны нөлөөг, нөгөө хоёр нь хувь хүний шийдвэрийг судалгааны гол объект болгодог. Социологийн болон хувь хүний сэтгэл зүйн талын үндэслэл нь нам болон түүний сонгогчдын хоорондын илүү урт хугацааны болон сэтгэл зүйн хувьд харьцангуй тогтвортой харилцааг иш үндэс болгодог бол оационал сонгогчийн загварт сонгогчийн өгсөн саналд түр зуурын, тодорхой нөхцөл байдал, имижтэй холбоотой хүчин зүйлийг гол болгодог.
Ийнхуү аливаа асуудлыг янз бүрийн талаас авч үздэг арга барилыг зөвхөн сонгуулийн судалгааны онцлог бус, харин шинжлэх ухааны онол боловсруулах үйл явцын түгээмэл хандлага хэмээн ойлгох нь зүйтэй. Загварууд нь олон талт бодит байдлын зөвхөн тодорхой нэгэн хүрээгээр зааглагдсан хэсгийг л авч үздэг. Эдгээр загварын хүрээнд хувьсагдахуунуудын хооронд байх ёстой гэж үзсэн харилцан хамаарлыг эмпирик аргаар шалгаж болдог. Сонгогчдын үйл байдлыг онолын үүднээс авч үзсэн янз бүрийн үндэслэлүүд харилцан үгүйсгэх бус, харин сонголт хийх үйл явцын судалгаанд бие биенээ нөхдөг ажээ.
Прогноз, урьдчилсан тооцоо, санал асуулга
Сонгогч саналаа хэнд өгөх бодолтой байгааг болон сонгуулийн ням гаригт бодитоор чухам хэрхэн өгснийг түргэн шуурхай гооцох хэд хэдэн аргыг санал асуулгын судалгаа бий болгосон. Нэгдүгээрт, санал хураалтаас өмнө явуулсан судалгаа, хоёрдугаарт, санал хураах өдрийн 18 цагт гаргасан прогноз, түүнчлэн бодитоор явагдсан санал хураалтын байдлаас төлөөлөл хангахуйц хэдийг ундэслэн математикийн тусгай аргыг ашиглан ерөнхий дүнг урьдчилан тооцох.
Сонгогчид хэрхэн саналаа өгөх гэж буйг тандах үүднээс сонгууль болохоос өмнө намууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтийн санаа бодлын судалгааны байгууллагад захиалга өгдөг. Судалгааны дүнг гаргасан зардлаас нь хамааран нийгмийн төлөөлөл хангахуйцаар сонгосон 800-2000 хүний санал асуулгын үндсэн дээр гаргадаг. Судалгаанд хамрагдагсдыг санамсаргүйгээр эсхүл /цөөн тохиолдолд/ квотоор тогтоож сонгодог. Санал асуулгыг утсаар, биечлэн Гнүүр тулан”/ эсхүл бичгээр /захидлаар/ явуулдаг. Тухайн мөчид сонгогчдын санаа бодол ямар байгааг тогтооход 800-1200 хүнээс хэнд саналаа өгөх гэж буйг нь утсаар асуухад хангалттай байдаг. Гэвч шинэ муж улсуудад утасны холболт хийх техникийн боломж нь дүүргүүдэд харилцан адилгүй байдгаас судалгааны үр дүнд хэлбэлзэл их гардаг.
Иймээс ихэвчлэн тэнд хүмүусээс санал асуулгын хуудсаар Ьиечлэн судалгаа авдаг. Энд санал асуулга авах аргачлалуудынхаа онцлогийг мэдэх нь чухал байдаг. Санал исуулгаар сонгогчид хэрхэн саналаа өгөх гэж буйг тухайн цаг үеийн байдлаар нь гаргадаг. Түүнчлэн, судалгааны дүнг магадлалын аргаар статистикийн зүй тогтлыг баримтлан боловсруулдаг. Ййнхүү тооцож гаргахад судалгаанд оролцогсдын тоо болон хэрэглэсэн аргаас шалтгаалан 2-4 хувийн хэлбэлзэл гардаг.
Олон нийтийн санаа бодлыг судалдаг эрдэм шинжилгээний байгууллагуудын санал хураалт дуусмагц 18 цагт телевизээр мэдээлдэг сонгуулийн прогнозууд нь санал хураалтын өдрийн турш төпөөлөл хангахуйцаар сонгож авсан тодорхой хэдэн санал хураах байруудын гадаа авсан санал асуулга дээр тулгуурладаг. Өнөөдөр санал тоолж дуусахыг удаан хугацаагаар хүлэзх шаардлагагүй болсон. Санаа бодлын судалгаа эрхэлдэг байгууллагууд өөрсдийнхөө чадварыг олон нийтэд харуулахын тулд ихээхэн зардал гаргадаг. Сонгуулийн прогноз хийхдээ тэд санал хураах байрнаас саналаа өгөөд гарч буй хүмүүс буюу санамсаргүйгээр сонгож авсан бүлэг хүнээс тэд өөрсдийнхөө /санаа бодол судлах байгууллагын/ хайрцагт саналаа саналын хуудсаар дахин өгөхийг хүсдэг. Тэгэхдээ тэд мөн сонгогчдын хүйс, нас, мэргэжил, шашин шүтлэг зэрэг нийгмийн байдлыг нь илтгэн харуулах мэдээллийг хдмт авдаг. Судалгааны энэхүү аргын давуу тал нь илт юм. Нийт хүн амын дунд явуулах судалгаанаас ялгаатайгаар энд эхлээд зөвхөн жинхэнэ сонгогчид судалгаанд хамрагддаг. Түүнчлэн сонгогчийн саналаа өгсөн болон санал асуулгын судалгаанд оролцсон үе нь цаг хугзцааны хувьд хоорондоо хэдхэн минутын зайтай учраас сонгогчид саналаа хэрхэн өгснөө зөв мэдүүлэх баталгаа нь өндөр юм.
Үүний сацуу уг аргыг хэрэглэхэд ихээхэн олон тооны хүн хамрагддаг учраас /Баруун хэсгийн муж улсуудын сонгуулийн үед 6000-7000 хүн, Зүүн муж улсуудын сонгуульд 4000-5000 хүн, 1994 оны Бундестагийн сонгуулийн үеэр ойролцоогоор 25000 хүн; эдгээр тоо’ баримтыг Маннхаймын судалгааны хэсгээс гаргав/ бодит тоо, судалгаагаар урьдчилан гаргасан тооны хоорондын зөрүү бага байдаг.
Санал хураах өдрийн өмнөх өдрүүдийн судалгаа болон 18 цагт гаргадаг прогнозтой харьцуулахад сонгуулийн өдрийн үдэш нь математикийн аргаар ургуулан хийсэн тооцоо нь сонгогчдын бодит саналыг үндэс болгодог. Ингэхэд төлөөлөл хангахуйцаар сонгож авсан санал хураах хайрцагны дүнгээс математикийн аргыг ашиглан нийт саналын дүнг урьдчилан гаргадаг. Санал хураах хайрцагнуудыг тэдгээр нь нийлээд өмнөх сонгуулийн дүнг яв цав илтгэж байхаар сонгодог. Энэ аргыг ашиглан тоолж эхэлсний дараахан гарсан дун нь эргэлзээ төруулдэг боловч суурийг нь оргөжүулэх тусам илүү найдвартай болдог. Хэрэв тодорхой нэгэн намын нийт саналд эзлэх хувийн жин нь 5 хувийн босготой тун ойрхон эсхүл хоёр нам зуузай холбон уралдаж байвал энэхүү ургуулан тооцох арга техник хичнээн сайн байсан ч нийт саналыг тоолж дуусахыг хүлээх хэрэгтэй юм Статистикийн аргаар дүнг нэлээд бага хэмжээний алдаатайгаар урьдчилан тогтоож болдог.
Сонгуулийн судалгааны мэдээллийн бааз
Дээрх шуурхай хийдэг судалгаануудаас гадна сонгуулийн судалгаа нь урт хугацааны туршид сонгогчдын үйл байдалд ажиглагддаг чиг хандлагыг танддаг. Сонгогчдын үйл байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахад тодорхой баримт мэдээ шаардлагатай.
Сонгуулийн судалгаа нь үндсэндээ гурван төрлийн мэдээлэл дээр тулгуурладаг. Тэдгээр- нь өөр өөрийн сул болон давуу талтай.
Юуны өмнө статистикийн янз бүрийн албадын мэдээ баримтыг судалгаанд ашигладаг. Хун амын талаарх тэдний тоо баримтыг нутаг дэвсгэрээр нь ялгаж гаргасан байдаг бол сонгуулийн судалгаанд сонгуулийн тойргуудаар авч үздэг. Эдгээр нэгтгэсэн байдлаар гаргасан тоо нь тодорхой тогтоосон нутаг дэвсгэрт харъяалах нийт хүн амын тухай мэдээлэл өгөхөөс хүн нэг бүрээр тодотгосон байдаггүй. Эдгээр тоо баримт нь албан ёсны тооллогоор гардаг учраас нэлээд бодитой байдаг. Эдгээрийг үндэслэн сонгуулийн судалгаа нь янз бүрийн намуудын сонгуулийн тодорхой тойргууд дээр авсан саналыг тухайн нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдтэй нь системтэйгээр зэрэгцүүлэн үзэж сонгогчдын үйп байдлын талаар сонирхолтой дүгнэлт хийдэг. Ингэхдээ тухайлбал, хүн амыг ажил эрхэлдэг салбараар нь буюу хөдөө аж ахуй, үйлчилгээ болон аж үйлдвэрийн секторын, нийгмийн давхарга, шашин шүтлэг, хүн амын нягтрал эсхүл мөн шилжилт хөдөлгөөнөөр нь ялгаж авч үздэг.
Энэ үндсэн дээр сонгогчдын үйл байдлыг нийгмийн бусад хүчин эүйлтэй нь уялдаатайгаар цогцолбороор авч үздэг. Ийнхүү судлахад улс төрийн янз бүрийн намуудын онцгой түшиц тулгуураа болгож болох нийгмийн орчин, социал бүлгүүд тодордог.
Гэхдээ дурьдагдсан тоо баримтаас хувь хүний үйл байдал, туүний сэдлийн талаар шууд дүгнэлт гаргаж болохгүй юм.Ялангуяа сонгуулийн түүхэн судалгааны хувьд нэгтгэсэн тоо Оаримтууд нь зохих үндэслэл тайлбарын загваруудыг эмпирик аргаар шалгах цорын ганц боломжийг бүрдүүлдэг.
1950-аад оноос ихээхэн хаэрэглэгдэж ирсэн баримт мэдээллүүд нь дээр дурьдснаас эрс өөр юм. Тэдгээрийг шлөөлөл хангахуйцаар сонгож авсан хүмүүсээс саналыг нь асууж бүрдүүлдэг.
Нийт хүн амын тооноос бараг үл хамааран нийгмийн төлөөлөл хангасан мэдээлэл авахад 1000-2000 хүнээс түүвэрлэхэд хангалттай байдаг. Санал асуулгад түүнд хамрагдаж буй хүмүүсийн талаар хүн амын статистикийн нийтлэг тоо мэдээллээс гадна тэдний улс төрийн үнэлэлт дүгнэлт болон хийхээр эрмэлзэж буй алхмынх нь талаар тандсан байдаг. Энд тухайлбал, нэр дэвшигчид, улс төрийн тулгамдсан асуудлуудын талаарх тэдний байр суурь, түүнчлэн сонгуулийн яг тухайн үед сонгуульд хэрхэн саналаа өгөх гэж буйг болон өмнөх сонгуульд хэрхэн оролцож байсныг асуудаг. Мэдээллийн энэхүү төрлийн хувьд ч онцлог талыг нь таньж мэдсэн байх шаардлагатай.
Санал асуулга нь хэзээ ч бодит үйл байдлыг тогтоодоггүй, харин юуны өмнө зөвхөн хийхээр завдаж буй алхмыг л тодотгодог. Түүнчлэн, санаатайгаар эсхүл санамсаргүйгээр худлаа мэдүүлж болохыг хэзээ ч үгүйсгэж болохгүй юм. Үүнээс гадна нийт хүн амыг төлөөлж чадахуйц дүгнэлт гаргахад түүвэрлэлтийн онолын математик зүй тогтлыг баримтлах ёстой.
1953 – 1990 оны Бундестаг болон ихэнх муж улсуудын сонгуулийн үеэр хуульчлан заасны дагуу бүрдүүлсэн нийгмийн төлөөлөл хангахуйц сонгуулийн статистикийг чухамхүү цэвэр Германы онцпог гэж ойлгож болох юм.
Уг статистик мэдээллийг сонгуулийн өмнө насны бүлэг, хүйсээр нь зааж хураасан саналыг тусгай хуудсаар тоолж гаргадаг. Энэ үндсэн дээр нас, хүйсээсээ хамаарч хүмүүс саналаа чухам хэрхэн өгөхийг нарийн тодорхойлж болдог. Тэгэхдээ хэдийгээр ийнхүү нарийн тоггоосон ч гэсэн үйл байдлыг нийтэд нь тодорхойлдоггүй үзүүлэлтүүдийг сонгогчдын үйл байдлыг тайлбарлах даацтай үндэслэлд ашиглахын тулд онолын үүднээс баяжуулж өгөх шаардлагатай.
Нийгмийн төлөөлөл хангахүйц сонгуулийн ийм статистикийг Бундестагийн сонгуулийн үеэр горимын хувьд хүндрэл гарсны улмаас эдүгээ бүрдүүлэхгүй байгаа юм.
Сонгуульд гарах шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлс Хүснэгт
ойлгомжтойгоор, түүнчлэн эмпирик аргаар нотолж болохуйцаар тусгасан байдаг, Сонгогчдын уйл байдлыг тайлбарладаг эагваруудаас хамгийн чухал гурвыг дор танилцуулж, хооронд нь харьцуулах болно. Эдгээр нь гурвуулаа 20 дугаар зууны 40, 50-аад оны америкийн сонгогчдын уйл байдлын талаарх судалгааны нэртэй уламжлал дээр тулгуурласан юм. Тэдгээрээс гаргасан гол дүгнэлтүүд нь өнөөг хүртэл нотлогдсоор байна.
Социологийн үндэслэл
а) микросоциологийн чиглэлийн тайлбар Сонгогчдын үйл байдлын сонгодог тайлбаруудын эхнийнх нь нийгмийн орчинг тодорхойлогч нөлөөтэй гэж үздэг: сонгогчдын үйл байдал нь бүлгийн үйл байдал юм. Шинжлэх ухаанд микросоциологийн, социал бүтцийн буюу мөн бүлгийн гэж нэрлэгдэх болсон энэхүү үндэслэлийг бүрэлдэх эх үүсвэрийг Пауль Ф.Лазерфельд болон түүний ажилтнуудын Колумбийн Их Сургуульд 1940 оны АНУ-д болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн санаа бодол бүрэлдэх үйп явцын судалгаа тавьсан. Уг судалгаанаас урьд өмнө нь үзэж байсанчлан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эсхүл сонгуулийн сурталчилгаа бус харин тэдгээрээсээ хавьгүй илүүтэйгээр тухайн хүний улс төрийн хатуу тогтсон үйл байдлын хэм хэмжээ бүхий бүлгийн харъяаллаас түүний сонгуульд гаргах шийдвэр шалтгаалдаг болохыг тогтоожээ. Нийгэм эдийн засгийн статус, шашин шүтлэг, оршин сууж буй хот, суурин газрын хэмжээ зэрэг тодотголуудын тусламжтайгаар бүлгийн хамаарлыг тогтоох боломжтой байжээ. Тухайн сонгогчийн хамаарах бүлгийн сонгуулийн оролцооны хзм хэмжээ нь жигд болох тусам хувь хүний гаргасан шийдвэр бүлгийнхээсээ ялгарах магадлал бага байна. Хоорондоо зөрчилтэй хүчин зүйлс давхардаж нэгэн зэрэг сонгогчид шахалт үзүүлбэл ихэвчлэн түүний улс төрийн сонирхол буурч сонгуулийн шийдвэр гаргахаа хойшлуулдаг. Энэ тохиолдолд бүлгийн чухам аль хамаарал нь хамгийн чухал, тэгснээрээ үйл байдлыг нь тодорхойлогч юм бэ гэдгийг шийдэх ёстой. Хамгийн сүүлийн үеийн сонгуулийн судалгаануудаас ч тэр хувь хүний улс төрййн санал бодол төлөвшихөд социал хүрээ нь хүчтэй нөлөө үзүүлдэг болох нь нотлогдсоор байгаа юм.
Тодорхой нэгэн үйлдвэрчний байгууллагад гишүүнчлэлтэй, католик шашинд хүчтэй итгэдэг эсхүл протестант шашин шүтэж жижиг үйлдвэрлэл эрхпэгчдийн хүрээнд багтдаг гэсэн тодотголууд нь өнөөдөр ч гэсэн, ялангуяа эдгээрээс хэд хэд нь хавсарсан нөхцөлд тухайн хүн сонгуульд ямар шийдвэр гаргахыг урьдчилан хэлэх ихээхэн боломжийг олгодог. Энэхүү үндэслэлийн загварт хувь хүнийг өндөр нягтралтайгаар, бие биөнийхээ нөлөөллийг харилцан хүнтэй болгож өгдөг социал хүчин зуйлсийг тойргийн төвд тавьж энэ уүднээсээ сонгогчийн сонгуулийн үөийн тогтвортой бөгөөд удаан хугацааны туршид өөрчдөгддөггүй үйл байдлыг тогтоодог. Энэ ууднээс сонгуулийн өмнөхөн сонголтонд нь орсон өөрчлөлтийг тайлбарлахад хүндрэлтэй байдаг.
Б) макросоциологийн чиглэлийн тойлбор Микросоциологийн чиглэлийн тайлбарын үндсэн санаануудыг улс төрийн намын тогтолцооны үусэл, хөгжлийн судалгаанд ч авч хэрэглэж болох юм. Энэхүү макросоциологийн талын тайлбар нь Өрнөд Европт 19 дүгээр зуунаас ажиглагдаж ирсэн хүн амын тодорхой бүлэг болон улс төрийн намуудын хоорондын урт хугацаанд тогтвортой байдаг харилцаа холбоог тодруулдаг. Улс орнуудын хооронд сонгуулийн хууль. институтуудын хувьд байдаг бүх ялгаанаас үл хамааран улс төрийн намын тогтолцооны бараг бүгдэд нь өөр өөрийн сонгогч бүхий христын ардчилсан, социалист болон социалдемократ, либерал болон сүүлийн үед гарсан ногоон намууд байдаг. С.М.Липсет, С.Роккан нар 60-аад онд арав гаруй улс орныг хамруулан хийсэн судалгаагаараа улс төрийн намын тогтолцоонуудын тодорхойлох гол шинжүүд болон өөрчлөлтийг үндсэнд нь тайлбарлахад тусалж чадах, хоёр шатлалтай загварыг боловсруулжээ.
Уг загварын дагуу Өрнөд Европын улс төрийн намуудын тогтолцооны үүсэл нь 19, 20 дугаар зуунд өрнөсөн ардчиллын үйл явцтай нягт холбоотой. Янз бүрийн улс орнууд энэ чиглэлээр ойролцоо хөгжжээ. Ямар ч тохиолдолд дөрвөн үндсэн асуудлыг шийдвэрлэх ёстой байв. Эдгээр нь нэгдүгээрт, үндэсний төр улс бүрэлдэх явц дахь төв болон зах хязгаарын хоорондын харьцаа; хоёрдугаарт, улс төрийн болон соёлын эрх мэдлийн төлөө, сүм хийд болон эрх баригчдын хоорондын тэмцэл; гуравдугаарт, аж үйлдвэржилт хөгжихийн хамт хөдөө аж ахуйн болон гар үйпдвэрлэл зонхилсон бүс нутаг хоорондын эсрэг тэсрэг сонирхпууд; дөрөвдүгээрт, капитал, хөдөлмөр хоёрын хоорондын зөрчил. Эдгээр тохиолдлын аль алинд өөр өөрсдийнхөө сонирхлыг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн элит хүн амын холбогдох улс төржсөн бүлгүүдтэй эвсдэг. Эхлээд сулавтар байсан эдгээр хэлхээ холбоо нь аажимдаа тогтвортой намын байгууллага хүртлээ хөгжиж эдгээр зөрчлийн шугамуудыг Өрнөд Европын улс орнуудын намуудын тогтолцоонд баталгаажуулжээ. Либерал, христын ардчилсан нам мөн социалист намууд эдгээр гүнзгий зөрчлүүдээс үүсчээ.
Үүний зэрэгцээ Липсет, Роккан нар шинэ бүлгүүд, тухайлбал тэдгээрийн дотор 80-аад онд үүсч бий болсон экологийн баримжаатай намуудын улс төрийн төлөвшсөн тогтолцоонд байр сууриа олох нөхцөлийг системчилжээ Тэдний амжилт үндсэн 4 хүчин зүйлээс хамаардаг. нэгдүгээрт, улс төрийн уг эсэргуүцэл хэр зэрэг легитим эсэх; хоёрдугаарт, тэдгээрийг дэвшүүлэгчдийн улс төрийн эрх болон нөөц бололцооны тухай яригдана Энэ хоёр асуудал өнөөдөр өрнөдийн ардчилсан орнуудын хувьд саад тотгор учруулах нөхцөл биш болжээ. Гуравдугаарт, шинээр гарч ирсэн эсэргүүцлийг бусад намууд хэр зэрэг дэмжихийг тодруулах шаардлагатай; дөрөвдүгээрт, төлөвшин тогтсон бүтцүүдийн хуучинтайгаа зууралдах хандлагыг анхаарах ёстой юм. Дээрх санаануудын үндсэн дээр Липсет, Роккан нар улс төрийн элит, тэдний улс төрийн төсөл дэвшүүлэн томъөолох, энэ үндсэн дээрээ сонгогчдын зүгээс тогтмол дэмжлэг хүлээх чадвар, түүнчлэн улс төрд идэвхтэй оролцож, намуудын тогтолцоог төлөвшүүлэн өөрчлөх гэсэн иргэдийн эрмэлзэл сонирхлыг чухалчилсан загвар боловсруулжээ.
Социологийн хүчин зүйлсийг голлосон сонгуулийн судалгаануудад сонгогчид өөрсдийгөө татагддаг гэж үздэг улс төржсөн бүлгүүдийг чухалчлан үздэг. Эдгээр судалгаа нь баримт мэдэллийнхээ төрлөөс шалтгаалж гол төлөв түгээмэл ашигдагддаг социал бүтцийн эдийн засаг болон соёлын үзүүлэлт болох мэргэжил, орлого, боловсрол, шашин, нас болон оршин сууж буй газрын хэмжээ, түүнчлэн нутаг орных нь үйлдвэрийн бүтэц, тухайн хүний үйлдвэрчний байгууллага дахь гишүүнчлэл эсхүл сүмд хэр зэрэг их очдог зэргийг харуулдаг тодотголуудыг ашигладаг. Хувь хүний сонгуулийн явц дахь үйл байдлын талаарх социологийн таамаглалыг эмпирик аргаар зөвхөн тухайн хүчтэй холбоотой баримтыг ашиглаж шалгаж болно. Харин намын тогтолцоо, нийгмийн бүтэц хоёрын хоорондын харьцаанд гарах бүтцийн өөрчлөлтийг нэгтгэсэн тоо баримт ашиглаж тодорхойлдог.
Хувь хүний сэтгэл зүйн хандлагад үндэслэсэн загвар
Сонгодог үндэслэлүүдийн хоёр дахь нь өөр байдлаар тайлбарладаг, өөрөөр хэлбэл сонгогчийн үйл бэйдлыг тухайн намд хандах хувь хүний сэтгэл зүйн хандпагын илрэл гэж үздэг. 1950-иад оны америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн судалгаагаар Мичиганы Их Сургуулийн Ангус Кэмпбэлл болон түүний хамтран зүтгэгчид хөшүүн гэж хэлж болох социологийн загварыг шүүмжлэлтэй авч үзэж прогноз хийхэд илүү дөхөмтэй сонгогчдын үйл байдлыг үндэслэх загварыг боловсруулжээ. Энэхүү хувь хүний сэтгэл зүйн талын буюу “Мичиганы загвар” хэмээн нэрлэгддэг үндэслэлийн цөмийг хувь хүний намдаа урт хугацаагаар өөрийгөө хамааруулах, өөрийгөө адилтгах хандлага бүрдүүлдэг. Энэ адилтгалыг тэрээр улс төрийн нийгэмшилтээр буюу гэр бүл /эцэг, эхийн/, майз нөхдийн хүрээнд эсхүл улс төрийн ямар нэгэн эвсэл холбооны гишүүн Ьайснаар олж авдаг. Ийнхүү бий болсон адилтгал нь улс төрийн уйл явцыг хүлээн авах, түүнд үнэлэлт дүгнэлт өгөхөд нь ихээхэн нөлөө үзүүлдэг. Энэхүү урт удаан хугацааны турш тогтвортой байдаг намтайгаа адилтгах хандлагаас гадна өөр хоёр нөлөөлдөг хүчин зүйл байдаг. энэ нь нэр дэвшигчдийн үнэлгээ болон улс төрийн тулгамдсан маргаантай асуудлын талаар баримтлах байр суурь юм Сонгогчийн санал эдгээр гурван хучин зүйлийн /намын ижилсэл, нэр дэвшигчид болон улс төрийн маргаантай асуудалд хандаж буй байдал/ хоорондын онцгой харилцан үйлчлэлзэс урган гардаг бөгөөд үүнийг нь зохиогчид шүүгчтэй зүйрлүүлж үзжээ. Сонгуульд гаргах шийдвэр нь ихэвчлэн урт удаан хугацааны туршид тогтвортой байдаг намтайгаа өөрийгөө адилтгах хандлагаас хамаардаг. Гэхдээ зарим сонгуулийн үед эдгээр гурван хүчин зүйл хоорондоо түр зуур нийцэхгуй байдал гарч болох талтай. Ийм тохиолдолд хувь хүний зүгээс чухалд тооцсон нэр дэвшигч эсхүл тулгамдсан асуудлын талаарх байр суурь нь урт удаан хугацаанд тогтвортой байсан намын ижилслийг үл тооцоход хүргэнэ.
Хувь хүний сэтгэл зүйг голлосон үндэслэлд нэг талаас энд хувь хүн, гэр бүл болон нийгмийн нийгэмшүүлзх бүтцүүдээр дамжин төлөвшсөн намын ижилслэзр илэрхийлсэн улс төрийн санаа бодол бүрэлдэх үйл явцыг онцгойлон үздэг. Нөгөөтэйгүүр социологийн загвартай харьцуулахад сонгуулийн үед шийдвэр гаргах тухайн цаг үеийн аспектийг буюу нэр дэвшигчдэд өгөх үнэлгээ болон улс төрийн тулгамдсан маргаантай асуудлын талаарх байр суурийг тусгасан байдаг. Эдгззр харилцан адилгүй хүчин зүйлийг хослуулснаараа хувь хүний сэтгэл зүйг үндэс болгосон загвар нь сонгуулийн шийдвэр гаргах цогц үйл явцыг онолын өндөр түвшинд тусгахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Түүнчлэн загвараар томъёолсон зүйлийг эмпирик аргаар турших боломжтой. Энэ зорилгоор хэрэглэгдэж болох хооронд нь зэрэгцүүлж болохуйц 20 гаруй жилийн өмнөөс хийгдсэн санал асуулгууд байдаг. Намын ижилслээс гадна тэргүүлэх ‘улс төрчийн рейтинг, улс төрийн асуудлын аль нь илүү чухал болох эрэмбийг тогтоох, улс төрийн системдээ хэрхэн хандаж, эдийн засгийн байдлаа хэрхэн үнэлж буйг, түүнчлэн сонгуульд саналаа өгсний дараа ням гаригийн гэж нэрлэгддэг “Дараагийн ням гаригт Бундестагийн сонгууль болвол та ямар шийдвэр гаргах вэ?” гэсэн асуултыг танддаг. Энэ загварын үндсэн дээр хийгдсэн онолын болон практикийн дорвитой судалгаануудаар түүний зөв прогноз дэвшүүлэх чадвар болон сонгогчдын үйл байдалд урт, богино хугацаагаар харилцан шүтэлцээтэйгээр үзүүлэх нөлөөг таньж мэдэхэд туслах ашиг тус харагдсан юм.
Сонгуульд саналаа өгөх үйл явцыг өөр талаас харахад бас нэгэн чухал үндэслэл гарч ирдэг. 50-иад онд боловсруулсан ардчиллын үр ашгийн онолдоо Антони Даунс хувь хүний шийдвэр гаргахдаа тооцож үздэг хүчин зүйлсийг чухалчлан авч үзсэн байдаг. Тэгэхдээ хувь хүний сонгуулийн үеэр гаргах шийдвэр нь улс төрийн хувьд гаргаж болох хамгийн их ашгаар тодорхойлогддог ажээ. Рационал сонгогч нь ийнхүү өөрт нь хамгийн их ашигтай тусдаг бодлого бүхий намын төлөө саналаа өгдөг. Даунсын судалгаанд хэрэглэгддэг рационал сонголтын ойлголт нь гэхдээ хэзээ ч үйл ажиллагаа явуулж буй хүний зорилгыг бус, харин ямагт гагцхүү байж байгаа хэрэгслийн ашиглалт, өөрөөр хэлбэл өөрийнх нь сонгож авсан, үнэлэмжийнхээ үүднээс дүгнэж цэгнэсэн зорилгод эдийн засгийн хувьд үр ашигтай /рационал/ тусах замыг иш үндэс болгодог. Энэ утгаараа рационал хүн эхпээд өөрийнхөө өмнө тавьсан зорилгодоо хүрэхэд хэрэгжүүлэх алхмуудынхаа хувилбаруудыг дараалуулан үздэг. Тэгээд тэдгээрээсээ хамгийн үр ашигтай хувилбарыг сонгож аваад нөхцөл нь ижил байх тохиопдолд байнга ижил үр дүнд хүрдэг. Рационал гэдгийг ийнхүү ойлгох нь рационал байдлын талаарх хэвшмэл төсөөрлөөс ихээхэн ялгаатай.
Сонгуулийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд сонгогчийн үйл байдлыг үндсэндээ улс төрийн тулгамдсан маргаантай асуудлын талаар сонгогчийн баримталж буй байр суурьтай адилтган авч үздэг. Рационал сонгогч нь сонгуульд өгөх саналаа үр ашгийн тооцоо хийж гаргадаг. Ингэхдээ тэрээр засгийн газрын өнгөрсөн бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааг сөрөг хүчин засгийн эрхэнд байсан бол хийх боломжтой байсан ажилтай харьцуулж үздэг. Үүний үндсэн дээр тэрээр өөрийнх нь хувийн зорилтуудыг хамгийн түрүүнд хэрэгжүүлж чадна гэж үзсэн намын төлөө саналаа өгдөг. Ийнхүү сонгогчийн шийдвэр эцсийн бүлэгг улс төрийн тулгамдсан асуудал, эрх баригч болон сөрөг хүчний дүр төрх, түүнчлэн ихээхэн хэмжээгээр инфляцийн түвшин, ажилгүйчүүдийн тоо ба эдийн засгийн өсөлт зэрэг эдийн засгийн үзүүлэлтээс хамаардаг. Энэ үүднээс нийгмийн байдал болон урт хугацааны турш өөрчлөгдөөгүй байсан намын талаарх байр суурь нь зөвхөн гол бус үүрэг гүйцэтгэдэг.
Судалгааны өдөр тутмын үйл явцад сонгогчийн үйл байдал хэр зэрэг рационал байсныг тандахдаа хувь хүний сэтгэл зүйн талыг голлосон тоо баримтыг иш үндэс болгодог. Рационал загварт тандаж буй улс төрийн тулгамдсан асуудлын талаарх байр суурь нь сонгуулийн үр дүнг тайлбарлахад хамгийн чухал ач холбогдолтой байдаг бол хувь хүний сэтгэл зүйн хандлагад үидэспэсэн загварт энэхүү байр суурийг түр зуурын шинжтэй, намын ижилслийн шүүлтүурээр хэдийнээ орчихсон нөлөөлөх хүчин зүйл тэж үздэг. Онолын энэхүү хоёр байр сууринэас гарсан дүгнэлтээс сонгуулийн яөцад цаг үеийн, ялангуяа эдийн засгийн тодорхой асуудлыг тандсан нарийвчилсан судалгаанууд их хэмжээгээр хийгдэх болсон. Гэхдээ мөн рационал загвар ч өөрийн сул талтай Уг загварын хүрээнд тавигдаж буй асуудлын дотор хүн өр нь нмар учраас сонгуульд оролцдог вэ гэсэн асуултыг тодорхой хариулж болохгүй байгаа юм Хувь хүний өгсөн саналын нөлөө, өөрөөр хэлбэл сонгуульд оролцсоноос олсон ашиг оролцоход нь гаргасан зардал, хүчин чармайлтаас хавьгүй бага юм Түүнчлэн, чухам ямар учраас засгийн газрыг бүрдүүлэхэд оролцох боломж байхгуй жижиг намын төлөө саналаа өгдөг болохыг хангалттай тайлбарлаж чадахгүй байгаа юм.
Үндэслэгээний загваруудын давуу болон сул тал
Сонгогчийн үйл байдлыг янз бүрээр тайлбарлах боломжтой бөгөөд тэдгээрээс чухал хэдийг нь дээр авч үзсэн билээ. Ингэхэд сонгуулийн талаарх судалгаанд учирдаг бэрхшээл, тухайлбал сонгуулийн үеэр шийдвэр гаргах цогц үйп явцыг онолын загваруудтай нийцүүлэн авч үзэх явдал юм. Хувь хүний тооцоо, бүлгийн онцлог сонирхол, түүнчлэн урт ба богино хугацаанд нөлөөлөх хүчин. зүйлсийг ганцхан загварт зохих ёсоор бүгдийг нь тусгах, дёэр нь практик дээр ялгаж салгаж үзэх боломжгүй байдаг. Үндэслэлүүд нь тодорхой асуудлыг гол болгосон байдаг. Тиймээс тэдгээрийг хооронд нь шууд зэрэгцүүлж болохгүй юм. Тавьж буй нөхцөл, арга хэлбэр, дэвшүүлж буй асуудлууд нь хоорондоо зрс ялгаатай билээ.
Социологийн үндэслэл нь олон эшт нийгэмд байдаг, улс төрийн хувьд чухал ач холбогдолтой бүлгийн эрх ашгийг эн түрүүнд судалдаг. Түүхийн явцад бүрэлдэж тогтсон зөрчлүүдийн дүр зургийг шинжлэн судалсны үндсэн дээр эдгээр бүлгийн ашиг сонирхлыг тогтворжуулахад гол нөлөө үзүүлсэн улс төр, эдийн засаг, соёлын хүчин зүйлсийг тогтоодог. Ингэхэд чухамхүү соёлын хүчин зүйл ихээхэн нөлөөтэй болохыг янз бүрийн бүс нутагт явуулсан судалгаанууд дахин дахин нотолж байв.
Энэхүү үндэслэлийн загварт улс төрийн элитэд чухал ач холбогдол өгсөн байдаг. Тэд удаан хугацааны туршид өөрсдийг нь дэмжигчдийн үзэл бодлыг томъёолж, түүнийг нь төлөөлдөг. Тэрээр сонгуулийн үед богино хугацаанд уг үзэл бодлыг улс төрийн тугмадсан /бүлгийн/, шаардлага хэлбэрээр шинэчлэн дэвшүүлдэг. Социологийн үндэслэл нь зөвхөн аажмаар өөрчлөлт шинэчлэлтэнд ордог нийгмийн үндсэн бүтцүүд болон давхаргын улс төрийн нөлөөг тодруулан харуулдаг. Тиймээс улс төрийн намуудын хувьд гарааны хүч чадавхи, түүнийх нь дунд хугацааны өөрчлөлтийг тодорхойлж болно Харин түргэн хугацаанд санаа бодлын хувьд гарсан өөрчлөлтүүдийг тоиоох арга хэрэгсэл социологийн үндэслэлийн загварт байдаггүй.
Рационап сонгогчийн загварын хувьд байдал өөр юм. Энд бол сонгогчдын өгөгдсөн гэж үзсэн эрх ашгийн бус харин тэдний шийдвэрээ гаргахад нөлөөлөх гаднах орчин нөхцөл, хязгаарлах хүрээг авч үздэг. Сэтгэл санаанд гарч буй түр зүурын өөрчлөлтийг инфляц, ажилтүйдпийн түвшин, эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт эсхүл боловсон хүчний өөрчлөлттэй холбоотой хариу үйлдэл гэж ойлгож болно. Энэ загварт ч гэсэн улс төрийн элитийн үйл байдпыг чухал үүрэгтэй хэмээн үздэг. Загварын хүрээнд улс төрийн намууд эн түрүүнд авах саналынхаа тоог аль болохоор нэмэгдүүлэх, дараагийн сонгуулийн ялалтыг гол чиг зорилгоо болгодог. Олон нийтийн дунд өрнөж буй улс төрийн санаа бодол солилцох үйл явцад нөлөөлөх үүднээс тэд тус тусынх нь зорилгод нийцсэн сэдвүүдийг хөнддөг. Өрсөлдөөний энэхүү загвар нь сонгогчид мөн улс төрийн тогтолцооныхоо төлөө хариуцлага хүлээх өстойг тодотгодог. Нийлүүлэгчид ямагт хэрэглэгчдийнхээ хүслийг гол чиг баримжаагаа болгодог. Уг загвараар улс төрийн хүчний харьцаанд арай урт хугацаанд гарах өөрчлөлтүүд, түүнчлэн сонгогчдын үйл байдалд ажиглагддаг орон нутгийн ялгааг хангалттай тайлбарлаж болдоггүй. Энэ хоёрун аль аль иь эцсийн бүлэгт сонгогчдын ашиг сонирхолд гарч буй өөрчлөлт, хоорондын ялгаагаар тайлбарлагддаг.
Хувь хүний сэтгэл зүйн хандлагыг голлосон загвар нь дээрх хоёр загварын дунд байрлёна. Сонгсгчдын ашиг сонирхлын байдал хувь хүний намтай өөрийгөө хир зэрэг хүчтэй адилтгаж байгаа байдлаар илэрдэг. Гэсэн хэдий ч уг загварт социал бүтцийн хувьд нөхцөлдүүлж буй учир шалтгаан болон урт хугацаанд гарах өөрчлөлтийг тодруулахыг төдийлөн оролддоггүй. Судалгааны сонирхлын төвд урт хугацаанд хүчинтэй байх үндсэн чиг баримжаа ба тухайн үед сонгуульд шийдвэрээ гаргахад тодорхой асуудлуудад өгч буй дүгнэлтийн харилцан нөлөөлөл байдаг. Социологийн эмпирик судпалгааны хүрээнд сонгуулийн талаарх судалгаа хамгийн их хөгжсөнд тооцогддог.
Сонгогчдын үйл байдлын тухай олж авсан мэдлэг сүүлийн хэдэн арван жилд ихээхэн нэмэгдсэн. Гэсэн ч сонгогчдын үйл байдлын талаарх дэлгэрэнгүй онол одоогоор үгүйлэгдсэн хэвээр бөгөөд магадгүй хүсээд байх ч хэрэггүй байж болох юм. Янз бүрийн хандлага, хөндөх гол аспект бүхий хэд хэдэн хүчтэй загвар байдаг нь сонгуулийн явцад шийдвэр гаргах цогц үйп явцыг агуулагдаж буй олон талаар нь ялгаж салгаж үзэх боломжийг сонгуулийн судалгаанд олгодог. Аоь болох олон гэрэл тусгах боломжтой байна төдий чинээ тод томруунаар судлагдахуунаа харж болдог.