М.Болормаа
/УИХ-ын гишүүний туслаx/
Шинэ толь №34, 2001
Түлхүүр үг : Сонгууль, Тэгш эрх, Элитийн имиж, Эмэгтэйчүүдийн оролцоо, Сонголт
Улс төрийн систем, улс төрийн нам, улс төрчийн имижийн талаар олон эрдэмтэн судлаачид янз бүрээр бичдэг. Харин би улс төрч тэр дундаа эмэгтэй улс төрчийн имижийн талаарта бүхэнтэй өөрийн санал бодлоо хуваалцахыг зориьсон болно.
Энэхүү сэдвээ би нэгэн суут хүний хэлсэн үгээр хэлэхийн хүслээ .
“Аливаа сайн сайхан бүхнийг өөртөө шингээж, тэрхүү сайн сахны гэрэл гэгээг өөрөөсөө цацруулан бусдад хүртээж чадаж байвал хүн болж төрсний алдар гавъяа буй за”
Түүхийн хуудсыг сөхвөл эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх тэмцэл хурц ширүүн, эмгэнэлтэй бөгөөөд адармаатай явж ирсэн нь өнөөдрийн энэхүү амжилтанд хүрэх урьдчилсан нөхцөл болсон.
АНУ-ын Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт өөрчлөлтийн дагуу бүх хүн адил тэгш эрхтэй хэмээн тунхаглаж энэхүү заалтыг үндэслэн “Америкийн эмэгтэйчүүд нийгэм, улс төр, эдийн засгийн хувьд тэгш эрхтэй байх ёстой “ хэмэн 1840 оноос тэмцэ эхэлсэн байна.
”Бурханы хуулиар эмэгтэй хүнийг эхнэр, эх байх хувь заяатайгаар тогтоосон” гэж 1873 оны Америкийн дээд шүүхийн шийдвэрт зааснаас хойш шүүхэд зарга үүсгэх, шорон гянданд хоиргдох, нийгэмдээ ад шоо үзэгдэх бүх лай ланчиг дууссаны эцэст 80 гаруй жил тэмцсэний дараа эмэгтэйчүүд сонгуульд оролцох улс төрийн эрхээ олж авсан байна.
Сонгуулийн субьект болох, сонгуульд оролцох тэгш эрхийг дэлхийн түүхэнд анх Шинэ Зеландын эмэгтэйчүүд 1893 онд Финлянд 1906 онд, Норвеги 1913 онд, Дани,Исланди 1915 онд тус тус олж авсан түүхтэй.
Өнөөдөр оюун ухаан, шудрага ариун үйлсээрээ дэлхийн өнцөг булан бүрт гэрэл гэгээ түгээж байгаа эмэгтэйчүүдээрээ хүн төрөлхтөн бахархан, хүндэтгэж, суралцан , тэмцэж, үйл хэргийг нь залгамжлах ёстой билээ.
Улс төрөөр дамжин төрийн эрх мэдэлд хүч, эрх мэдлээрээ дамжуулан ттөрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Энэхүү эрх мэдэл нь хүмүүс хоорондын харьцаагаар дамжин хэрэгждэг бөгөөд харилцааны гол субьект нь тухайн хүний “Би” хэмээх өвөрмөц ертөнцийн зан араншингаар илэрхийлгэдэнэ.
Улс төрийн лидер буюу манлайлагч нь бие хүни түгээмэл шинж чанаруудыг бүлэглэн авч үзсэн байдаг. Энэ нь нэгдүгээрт, улс төрийн удирдагчийн өөрөө өөрийнхөө талаарх бодол төсөөлөл, хоёрдугаарт, улс төрчийн зан байдлыг нөхцөлдүүлэгч сэдлүүд болон хэрэгцээ шаардлагууд, гуравдугаарт, улс төрчийн голлох итгэл үнэмшлүүдийн тогтолцоо, дөрөвдүгээрт, улс төрчийн шийдвэр гаргах хэв маяг, тавдугаарт, сэтгэл түгшлийг даах чадвар зэрэг болно.
Улс төрийн лидерийн өөрөө өөрийнхөө талаарх бодол төсөөлөл нь улс төрийн зан байдалд хэрхэн нөлөөлдөг тухай улс төрийн удирдагчдийн Би“ үзэл баримтлалыг авч үзэх нь бусад жирийн хүмүүсээс улс төрийн лидер нь чухам юугаар ялагдах шинж чанаруудыг гаргаж тавьдаг. Улс төрийн лидер /удирдагч/ нь өөрийн “Би” үзэл баримтлалд нийцүүлэн биеэ авч явах нь ховор бөгөөд түүний зан байдал, өөрийгөө хэрхэн авч яваа, өөрийнхөө үйлдллийг ухаарч байгаа, өөрийгөө бусад хүмүүстэй яаж харьцуулж байгаагаас ихээхэн хамаардаг. Иймээс улс төрийн лидер нь “Би” хэмээх өөрийн ертөнцийг хүмүүст анхнаасаа зөв таниулах хэрэгтэй. Үүний тулд улс төрөөр дамжин эрх мэдэлд зорьсон бол өөрийгөө бүх талаар нь бэлтгэж , имижээ бүрдүүлэх ёстой.
Тэгвэл имиж бүрдүүлэх гэдэг нь юу гэсэн ойлголт вэ? хүн бүр өөртөө хувь заяаныхаа эзэн нь байх ёстой билээ. Улс төрийг хувь хүнтэй холбох асуудал улам бүр гүнзгийрч байна. Ялангуяа, сонгуулийн кампанийн үеэр улс төрийн намын бодлого, хөтөлбөрөө нэр дэвшигчийн нэртэй холбох стратегийг өргөн хэрэглэж байна. Энэ нь улс төр хувь хүнээр дамжин түмэн олонд хүрдэг болохыг баталж байгаа бөгөөд энэ арга нь хэтэрхий давамгайлал улс төрийг хүнчлэх гажуудал нийгэмд үүсэх сөрөг үр дагавартай юм. Өнөөгийн ихэнх сонгогчид сонгуульд саналаа өгөхдөө нэр дэшигч аль нам, эвслийг төлөөлж буйг төдийгүй түүний хувийн шинж , харизмыг ч харгалзан үздэг болсон байна. Улс төрийн зүтгэлтний шинж ямар байх нь улс төрд түүний өсгөж, уруудахын аль алиныг нөхцөлдүүлж байдаг. Олон түмний дунд эерэг имижтэй болж чадсан хүн улс төрд өөрийн байр сууриа бэхжүүлж, тодорхойлж чадна.
“image” гэдэг нь дүр төрх , нэр хүнд гэсэн утгатай англи үг бөгөөд улс төрийн агуулгаараа зориудын бэлтгэсэн реклам,сурталчилгаа бий болсон улс төрийн зүтгэлтний нэр хүнд юм. Имиж нь обьектив хүчин зүйлээр нөхцөлдсөн, субьектив шинжийг илэрхийлдэг. Улс төрчийн шинж нь тухайн улс төрийн зүтгэлтний талаар олон түмэнд эерэг харилцааг бий болгоход нөлөөлдөг хүчин зүйл юм. Имижээр дамжуулан улс төрийн манлайлагч нь олон түмнээр өөрийгөө дэмжүүлэн улс төрийн манлайлагч нь олон түмнээр өөрийгөө дэмжүүлэн улс төрийн эрх мэдэлд хүрч өөрийн хүслийг гүйцэлдүүлдэг олон нийт, улс төрийн зүтгэлтний харилцан хамаарал юм.
Улс төрийн имиж нь үүсгэж байгаа харилцан хамаарал, илэрч байгаа шинжээр нь 2 ангилсан байдаг. Үүнд :
- Төгс төгөлдөр
- Бодит
Төгс төгөлдөр имиж нь хүрэх зорилготойгоор нийцүүлэн тавигдсан төгс дүр, харин бодит имиж нь бодит нөхцөл байдалтай уялдуулан бий болгох зорилгоос үүдэлтэй.
Улс төрч болно гэдэг нь нийгэмд өөрийнхөө чадварыг харуулж, түмний төлөө зүтгэнэ гэсэн үг. Иймээс “Би” хэмээх нууцлаг ертөнц нь олон түмэнд нээлттэй болж байгаа хэрэг бөгөөд өөрийгөө нийгмийн “Би” ыие махбодийн “би” Гэр бүлийн “ Би” сэтгэл зүйн “Би” талаас нь зөв харуулах хэрэгтэй.
Нийгмийн “Би”-гэдэг нь төрийн өндөралбан тушаал хашиггч хүмүүсийн хувьд бусадтай чадварлаг хамтран ажиллаж, хамтрагчийгаа зөв ойлгож, урам өг чаддаг байх явдал юм.
Бие махбодийн “Би”- бол өөрийнхөө эрүүл мэнд, бие бялдрын байдлын илэрхийлэл юм. Үүнд улс төрч өөрийн эрүүл мэндийн сул талыг тогтоож түүндээ анхаарах хэрэгтэй.
Гэр бүлийн “Би” – энэ нь улс төрчийн бие хүний хувьд чухал элмент юм. Улс төрчийн өсөж, хүмүүжсэн орчин бөгөөд гэр бүлийн хүмүүжил цаашдын ажил байдал, зан араншинд нь хүртэл нөлөөлж байдаг хүчин зүйл юм.
Сэтгэл зүй “Би”-энэ нь улс төрчийн хүсэл мөрөөдөл, зөгнөл, хийсвэрлэл, айдас, түгшүүр, зөрчилдөөн зэрэг түүний дотоод ертөнцийн төсөөллүүд юм. Улс төрч гэдэг нь бусад хүмүүсийн адил айдас, түгшүүр, санаагаар унах зэрэг дотоод сэтгэл зүйн үйлдлүүд тохиолдоно. Энэ л үед өөрийгөө бүхий л түгшүүр, хүнд байдлаас авч гарах сэтгэлийн тэнхээтэй байх ёстой.
Иймээс улс төрд оролцож өөрийгөө илэрхийлэх болсон улс төрч эмэгтэй имижээ хэрхэн бүрдүүлэх вэ? мэдээжийн хэрэг улс төрч эрэгтэйчүүдийн харьцуулбал арай ихийг шаардана.
Улс төрийн үйл явцад эмэгтэй хүн оролцох нь тэд өөрсдийгөө эгэл жирийн эмэгтэйчүүдтэй харьцуулбал арай өөр ертөнцийг сонгон авч амьдарч, ажиллаж, тэмцэх болно. Энэ сонголт нь тийм ч хялбархан биш бөгөөд бас бахархууштай. Улс төрд оролцсон эмэгтэйчүүд улс төрийг сонгосон бол тэд гал тогоонд байх цаг нь багасаж , амьдралын хатуу үзэл баримтлалтай байхыг шаарддаг. Улс төрч эмэгтэй яаж өөрийн имижээ бүрдүүлэх вэ? Мэдээжээр хамгийн түрүүнд өөрийн онцлогт тохирсон эерэг талаа тодруулах болно. Бид бүхний танил болсон АНУ-ын ерөнхийлөгчийн гэргий, тэргүүн хатагтай Хиллари Клинтон эмэгтэй хүний ухаалаг зангаар унаж буй ерөнхийлөгчийн нэр хүндийг хамгаалж, улмаар зан авираараа өөрийн имижийг бүрдүүлж, улс төрд оролцож өнөөдөр АНУ-ын Конгессын гишүүн болж чадсан билээ.
Харин ерөнхийлөгч Жон Кеннедигийн гэргий Жаклин Кеннеди өөрийн нөхрийн сонгуулийн кампанит ажилд оролцож,нөхөртөө ялалт ирэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Мөн Жаки тэргүүн хатагтай байхын үлгэр жишээг үзүүлсэн бөгөөд тэргүүн анхаарч дууныхаа өнгийг хүртэл намуун зөөлөн болгож хатагтай зөвхөн өөрийгөө өөрчлөөд зогссонгүй Цагаан ордны өнгө төрхөд чимэг нэмж, Цагаан оронд америкийн урлаг соёлын ховор нандин бүтээлээс цуглуулан хуучин тавилгыг зайлуулан, анх удаагаа ерөнхийлөгчийн тансаг сууцыг 1962 онд телевизийн бичлэг хийлгэж америкийн ард түмэнд үзүүлсэн байна. Жаки франц хэлээр гайхамшигтай сайн ярьдаг байсан. Жаки ерөнхийлөгчтэй хамт Франц улсад албан ёсны айлчлалд оролцож Францын ард түмний дунд хүндэтгэлийг олж авч чадсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Мадлен Олбрайтийн улс төрийн имиж бол энгэрийн зүүлт бөгөөд тэдгээр зүүлтээрээ өөрийн тухайн улс төрийн бодлогын үзэл баримтлалаа илэрхийлж чаддаг хэмээн бусад улс төрч эрэгтэйчүүд эрэгтэйчүүд үнэлдэг байна. Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайтын бусдыг татах шинж нь хамт олонтойгоо эелдэг найрсаг харьцдаг, өөрийгөө маш даруухан авч явдаг ажил хэрэгч эмэгтэй. Тэрээр санасандаа хүрч чаддаг, хөшигний ар талд үүргээ чадварлаг гүйцэтгэж, шаардлагатай бол халз мөргөлдөөнд орж,шаггүй үг хэлдэг. Хүчирхийллийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй,өөрийн байр сууриа ухаалаг хамгаалж чаддаг, АНУ-ын тулгамдсан асуудлууд дээр хатуу байр суурь баримталдаг тул түүнийг “төмөр хатагтай” хэмээн нэрлэжээ.
М.Олбрайт ажил хэргийн уулзалтын дараа хүмүүстэй энгийн сайхан харьцаа бий болгож, эмэгтэй хүн гэсэн утгаатаа өөрийн гараар хийсэн амтатнаар үе үе хүмүүсийг дайлдаг байна. Тэрбээр гурван охиндоо жинхэнэ эмэгтэй хүн биеэ хэрхэн авч явахыг байнга зөвлөдөг сайн ээж.
Одоо өөр нэгэн улс төрч, төмөр хатагтай Маргарет Тэтчерийн имижийн талаар товч өгүүлье. Энэ эмэгтэйн талаар өнөөдрийн дэлхийн улс оронд дуулаагү, сонсоогүй хүн бараг үгүй гэж хэлэхэд хэлсдэхгүй байх. Түүний талаар Британи, АНУ болон Өрнөдийн орнуудад жилд хэдэн арван ном хэвлэгдэн гарсаар байна. Английн түүхэнд Тэтчер шиг сүр дуулиантай алба хашсан ерөнхий сайд ховорхон гэж ярьдаг. Хэвлэгдэн гарсан бүх ном нийтлэлээс үзэхэд адилавтар нэг л зүйл байдаг. Энэ нь Оксфордын их сургуулийн оюутны консерватив холбооны анхны дарга эмэгтэй, парламент дахь сүүдрийн танхимын гишүүн хамгийн анхны эмэгтэй сайд, Британийн түүхэнд анх удаа сөрөг хүчний удирдагч эмэгтэй, эцэст нь тус орны түүхэнд засгийн газарт 12 жил ээлж халаагүй ажилласан анхны ерөнхий сайд эмэгтэй. М.Тетчерийн нэгдүгээр имиж бол анхны гэсэн тодотгол, хоёрдугаарт үзэл баримтлалдаа хатуу зогсоож монетаризм буюу неоконсерватив /хожим нь тэтчеризм гэх болсон/ гэгч бодлогыг хэрэгжүүлсэн явдал юм. М.тетчер сувд эрдэнийн хүзүүний зүүлт цуглуулж, зүүх дуртай.
Түүхэнд нэрд гарсан улс төрч эмэгтэйчүүдийн бүрдүүлсэн имижээс үзэхэд эмэгтэй улс төрчид эр хүнд байхгүй чанаруудыг эзэмшсэн байх нь олонтаа. Эрчүүдийн ддунд ажиллахдаа эв дүйг олох, эсрэг хүйстний зөөлөн, уян хатан, эвлэрлийг билэгдсэн зан чанарыг үргэлж харуулдаг. Эмэгтүйчүүд харилцан ярианд ихэвчлэн “сонгогчийн” байр сууринаас хандах зарчмыг илүү баримталаг.
Эрэгтэйчүүдийн бол харилцан ярианд ихэвчлэн мэдээлэл өгөгчийн үүргийг гүйцэтгэдэг бол эмэгтэйчүүд бол харилцан ойлголцож зөвшилцсөн, мэдээлэл солилцсон байдаг билээ.
Орчин үеийн харилцан ярианы хэв маяг, стратеги улс орон бүрд үндэсний онцлог,ухамсар соёл нөлөөгөөр янз бүр.Дорно дахины харилцан ярианы хэв маяг бол эхлээд ярилцагчтайгаа “хувийн” сайн харилцаа тогтоож, дараа нь асуудлаа шийддэг бол Өрнөдийн загвар бол цэвэр ажил хэрэгч шинжтэй байдаг ба асуудалд анхаарлаа хандуулахаас хувь хүнийг төдий л анхаардаггүй.
Эмэгтэй улс төрчийн имижийг бүрдүүлэхдээ эмэгтэй хүний зан чанар баага байхаар тооцдог. Энэ хэмжээгээрээ эмэгтэй хүн өөрийн биеэ зөв авч явах, хувцаслалт, дуу хоолойны өнгө, инээмсэглэл, шийдвэр гаргах арга барилдаа ихээхэн анхаарал тавьж, түүнд цаг үргэлж суралцах хэрэгтэй болдог. Өөрийгөө үнэлж, ухаалаг байж чаддаг эмэгтэй улс төрчийн дэргэд эрэгтэй хүн хүртэл өөрийн үнэ цэнэ мэдэрдэг.
Саяхан олны нийтийн дунд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар явуулсан судалгааны дүнгээс үзвэл эмэгттэйчүүд улс төрд оролцох нь зайлшгүй шаардлагатай бөгөөд харин улс төрийн намууд улс төрд оролцож байгаа эмэгтэйчүүдийг зөв тодруулах нь зүйтэй гэж хариулсан байна.
Түүнчлэн улс төрд оролцож байгаа эмэгтэй улс төрч нь өөрийгөө олон түмэнд зөв таниулах шаардлагатай гэж үзсэн байна. Олон нийтийн санал эмэгтэй улс төрчийн зорьсондоо хүрдэг, шударга, хахуульд бага өртдөг, зарчимч, ямарваа нэгэн ажлыг сайн зохион байгуулж чаддаг, аливаа нэгэн улс төрийн ширүүн уур амьсгалыг зөөлрүүлж, зөв тийш нь залж чадна зэрэг зан чанарууд харьцангуй өндөр хувийг эзлэж байна. Үүнээс үзэхэд улс төрд оролцож багаа эмэгтэй улс төрч өөрийн “Би” хэмээх ертөнцийн онцлог чанарт болон олон нийт хүлээн зөвшөөрч, үнэлж байгаа зан чанарууд дээр тулгуурлан имижээ бүрдүүлэх нь олон нийтэд хүрэх нь арай дөхөмтэй болж байна. Үүн дээр өөрийн улс төр, нийгэм, эдийн засгийн боловсролоо дээшлүүлж, мэдлэгээ улам бүр баяжуулж, сонгогч олонтой уулзахдаа оно талаас нь бус, арай амьдрал талруу нь хандаж, яриагаа ойлгоход хялбар үг хэллэгийг хэрэглэх нь зүйтэй. Харин хамтын ажиллагаа,ажил хэрэгч уулзалт, гэрээ, хэлэлцээрт орохдоо арай өөр ярианы хэлбэр стилийг нь сонгох ёстой. Эмэгтэй улс төрчийн имижийг бүрдүүлэх нь имижмейкерүүдээс чадвар, сонголтыг шаарддаг. Улс төрч эмэгтэйчүүд нь өөрийгөө бэлтгэж, суралцахын зэрэгцээ өөрийн имижмейкэрийг ч бэлтгэх нь чухал.
Улс төрд эмэгтэйчүүд оролцож улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, мөн эмэгтэйчүүдийн төлөө ажиллана гэдэг нь тийм ч парадокс зүйл бишюм. Нийгмийн нэгж болсон өрхт гэрт эхнэр нөхөр хамтын шийдвэр багагүй үүрэг роль гүйцэтгэж чаддагийг манай улс төрчид хүлээн зөвшөөрч, хамтын шийдвэр гаргах,чадварлаг улс төрч хүлээн зөвшөөрч хар хөшигний хаалттай бодлогондоо гэрэл гэгээг шигтгэх нийгмийн шаардлага үүдэн гарсаар байна.