Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Хүний эрх > Жендэр > Жендерийн эрхийн асуудалд
ЖендэрХүний эрхШинэ Толь Сэтгүүл

Жендерийн эрхийн асуудалд

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-01
Хуваалцах
24 min унших
Хуваалцах

Loading

А.Пагма

/УТБА-ийн багш, ЭША/

Шинэ толь №36, 2001

Түлхүүр үг: Жендер, Жендерийн ялгаа, Хүйс, Нийгэмшилт, Хүмүүжил, Сэтгэлзүй, Феминизм, Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн

Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК

Сүүлийн үед жендер, жендерийн тэгш эрхийн асуудал, жендэр судлал, жендэрийн мэдрэмж бүхий бодлого зэрэг үг хэллэг, ойлголт, ухагдахуун шинжлэх ухааны эргэлтэнд орж, бодлогынтүвшинд яригдан, зохистой хөгжил, жендэр төв”, “Жендер ба хөгжил төв” зэрэг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Иймд жендэр гэж юу вэ?, Жендерийн харилцаа нийгмийн бусад харилцаанд хэрхэн илэрч, нөлөөлдөг вэ? гэсэн асуудлууд сонирхол татаж байгаа билээ.

Жендер судлал нь салбар хоорондын шинжлэх ухаан бөгөөд нийгэм судлал, түүх, хэл шинжлэл, сэтгэл судлал зэрэг олон шинжлэх ухааны суурь дээр түшиглэн нийгмийн харилцаа, соёл, ёс заншил, урлаг, уран зохиолоор илэрдэг бөгөөд түүний үндсэн судлагдахуун болох жендэр, жендэрийн харилцааг судалдаг Шинжлэх ухаан юм. Жендер судлал нь 1970-аад оны үеэс үүсч, жендэр ба хөгжил гэсэн хүн төрөлхтний нийгмийн дэвшлийн шинэ цогц үзэлтэй хамаатайгаар ихээхэн хурдацтай хөгжиж байна. Үүний гол санаа нь дэлхийн хүн амыг бүрдүүлж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоог хангахгүйгээр тогтвортой хөгжих боломжгүй гэж үздэгт оршино. Иймд
жендэрийн тэгш байдлыг хангах асуудал энэ шинжлэх ухааны нэг чухал практик зорилт болдог.

Монгол улсад 1990-ээд оноос жендэрийн асуудал яригдаж эхэлсэн ба 1996 онд Засгийн газраас баталсан эмэгтэйчүүдийн талаар гаргасан бодлогын чанартай баримт бичигт анх удаа Gender гэсэн англи үгийг жендэр хэмээн хадмал орчуулгаар хэрэглэсэн байна.Хүйс ба жендер”Хүйс” гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох биологийн ялгаанд хамаатай ухагдахуун ба энэ ялгаа нь нийтлэг бөгөөд өөрчлөгдөхгүй байнга оршино.”Жендер” гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс тухайн амьдарч байгаа нийгмийнхээ соёл, ёс заншилд нийцсэн нийгмээс оноосон үүрэг, хариуцлагатай хамаатай ухагдахуун юм. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэм, соёлын хүрээнд гүйцэтгэж байгаа үүрэг, харилцааны талаарх ойлголт болно. Хүмүүсийн нийгэмд гүйцэтгэх үүрэгт улс төр, нийгэм эдийн засаг, шашин, хүрээлэн байгаа орчин, уламжлалт соёл ёс заншил мөн хувь хүн болоод засаг захиргааны сонирхол зэргээс үүдэлтэй хэвшмэл ойлголтууд нөлөөлдөг.

Хүйсийн ялгаа нь биологийн төрөлхийн, өөрчлөгдөхгүй шинж чанартай байдаг бол жендерийн ялгаа нь нийгмээс үүсэлтэй төрөлхийн бус өөрчлөгдөж болох зэрэг шинж чанартай байдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үйл байдлын ялгаа нь ямар хэмжээгээр хүйсийн онцлогоор, ямар хэмжээгээр жендерийн ялгаагаар илэрхийлэгддэг вэ? Өөрөөр хэлбэл, биологийн хүчин зүйлээс хэр зэрэг хамаардаг вэ? гэсэн асуултад бие биетэйгээ зөрчилдсөн олон янзын хариултыг судлаачид өгсөн байна.

Үүнд:

  • Максималистууд – эрэгтэй, эмэгтэйчүүдийн хоорондын хүйсийн ялгаа нь маш их гүн гүнзгийн зэрэгцээ цаанаасаа заяагдсан зүйл гэж үздэг. Тэд мөн эрчүүд бол байгалиасаа эмэгтэйчүүдээс илт давамгай шинж чанартай харин эмэгтэйчүүд бол хоёрдугаар зэргийн хүмүүс гэж үнэлдэг байна.
  • Минималистууд – эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд ялгаа бага бөгөөд энэ нь тэдгээрийн нийгэмд гүйцэтгэж буй үүргээс улбаатай гэж үздэг. Максималистууд эрэгтэй,эмэгтэй хүмүүсийн жендерийн ялгаа нь угаасаа тэдний байдлаас хамааралтай гэж үздэг бол минималистуудтодорхой нөхцөл байдал, тухайн соёлын хүрээнд түүхийн тухайн байдлаас хамаарч эрчүүд, эмэгтэйчүүдийн юу хийж байгаагаас шалтгаалан ялгаа үүсдэг гэж үздэг ажээ.
  • Сөргөлдөөний онол – энэ онолыг баримтлагчид нь жендерийн асуудлыг үүнээс илүү өргөн хүрээтэй асуудал болох хүчтэй нь хүч доройтойгоо дарангуйлж буй түгээмэл асуудлын нэг хэсэг мөн гэж үздэг. Өөрийн хүч чадлын давуу тал, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг ашиглан эрчүүдийн зүгээс эрэгтэйчүүдийн эрх мэдэл, засаглалыг дэмждэг институцүүдийг бий болгосон ба эрэгтэйчүүд үйлдвэрлэлийн хэрэгслийг хянаж, эмэгтэйчүүдийг эр хүний зарц мэтээр төсөөлдөг үзэл тархсан. Аж үйлдвэрийн хувьсгалын ачаар эмэгтэйчүүд тодорхой хэмжээгээр гэр ахуйн ажлаас чөлөөлөгдөх нөхцөл бүрдсэн. Гэвч гэрээс гадуур ажиллах дадал сул, туршлага бага тул эмэгтэйчүүд цалин багатай ажилд ороход бэлэн үйлдвэрийн эзэд ч эмэгтэйчүүдийг “дорд” анги гэж үзэж байсан бөгөөд эрчүүдэд ажлын байрны давуу эрх гэгч хуурмаг үзэгдлийг өөгшүүлж байдгийг тэд шүүмжилж байв.
  • функционалистууд – Тэдний үзэж байгаагаар хүйсийн биологийн ялгаанд үндэслэн жендерийн ялгаа үүсдэг. Эмэгтэйчүүдэд хүүхдээ тээж төрүүлэн өсгөж, гэр орноо сахих үүрэг эрт үеэс ногдсон юм. Эрчүүдийн бяр чадал, хурд, хөдөлгөөн зэрэг нь тэднийг ан хийх, хоол олох, хамт олны гишүүдийг хамгаалах дайчдын үүрэгтэй болгосон.Хүйсний ялгаанаас үүдэлтэй хөдөлмөрийн ялгаа тайлбарлагдана. Аж үйлдвэрийн хувьсгал нь нийгмийн ийм зохион байгуулалтын тэнцвэрийг алдагдуулсан ба улмаар төрөлтийг хянах харьцангуй өндөр үр дүнтэй аргууд, хөхөөр тэжээхийн оронд бий болсон аюулгүй угжны хоол, гэрийн хөдөлмөр хөнгөвчлөх цахилгаан гэр ахуйн хэрэгсэл зэрэг нь эмэгтэйчүүдийг биологийн болон ахуй хязгаарлагдмал байдлаас ангижруулсан билээ. Үүний сацуу автоматчилал нь гэрийн ихэнх ажилд хүч чадал шаардсан хөдөлмөрийн хувийг багасгахад түлхэц болж улмаар эмэгтэйчүүд ажиллагсдын эгнээнд элсэн орох болсон. Гэвч эрэгтэй,эмэгтэй хүмүүсийн үүрэг ролийн талаарх үзэл бодол өөрчлөгдөх үйл явц маш удаан байсан бөгөөд энэ нь технологийн өөрчлөлтөөс ямагт хоцорч байсан гэжфункционалистууд дүгнэжээ.
  • Хөдөлмөрийн хоёр зах зээлийн онол – Нэг дэх нь “анхдагч”зах зээл буюу өндөр цалин, ажлын сайн нөхцөл, ажлын байраа хадгалах боломж, хөнгөлөлт, дэвших боломж ажлын эрх зэргээр тодорхойлогддог бөгөөд энэ зах зээл рүүнэвтрэн орох нь төвөгтэй, урт хугацааны турш шат ахих үйл явц үйлчилдэг. Харин хоёрдогч зах зээл нь цалин бага,нөхцөл муу, халагдах нь амархан, хагас ажлын цаг болон улирлын шинж чанараар тодорхойлогдоно. Мөн үйлдвэрчний эвлэл байхгүй шахам бөгөөд ажил олгогч дураараа авирлавал хамгаалалт муутай. Ийм зах зээлд орох боломж ихтэй, хоёр зах зээлийн тусгаарлагдмал байдлын улмаас эмэгтэйчүүд нарийн бичгийн дарга,үйлчлэгч, гоо засалч, оёдолчин гэх мэт ажлыг хийсээр байх болно гэж тэд үзжээ.
  • Хэт олшролын онол – Цөөн төрлийн мэргэжлийн төлөө хэт олон эмэгтэйчүүд орон тоо булаацалддагийн улмаас нийлүүлэлт нь эрэлтээс давж ажил олгогч нь цалингийнтүвшинг буулгадаг гэж тэд үзжээ.

Иймд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгааг гаргана дэг нь их л нарийн төвөгтэй ажил болох нь тодорхой юм. Социологичид энэ асуудлыг судлахдаа биологийн хүйс, Жендэрийн адилсал, жендэрийн идеал, хүйсийн үүрэг гэсэн ухагдахуунуудыг хэрэглэдэг байна.

Биологийн хүн гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн шинж төрхийн тухай ойлголт, тухайлбал, үржих эрхтэн, биеийн үсэн бүрхүүл г.м

Жендерийн адилсал гэдэг нь өөрийн хүйстэйгээ өөрийгөө харьцуулан үзэж адилтrаж байгаа шинж байдал, өөрөөр хэлбэл ба өөрсдийгөө эмэгтэй хүн гэж мэдэрч байна уу, аль эсхүл эрэгтэй хүн гэж мэдэрч байна уу гэдгээр илэрхийлэгдэнэ,өөрийнхөө хүйсийг мэдрэх нь тухайн хүний биологийн хүйстэй заавал адил байдаггүй тохиолдол амьдрал дээр олон байдаг учраас л ийм ухагдахууныг хэрэглэдэг ажээ. Тухайлбал,бие бялдрын хөгжлийн төрөлхийн янз бүрийн гажиг/ Туршилтын хам шинж, андрогенитийн хам шинж, маниханманин гэж нэрлэдгийн улмаас хүйсийн адилсал нь өөр байдаг байна.

Жендерийн идеал нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеэ авч явах байдлын талаарх соёлын төсөөлөл юм. Эмэгтэйчүүдийн идеалыг гол төлөв гэр бүл, хүүхдүүдийн талаар тавьж байгаа халамж анхааралтай холбон үзүүлдэг байсан бол дараа нь тэднийг албан тасалгаа, ажил хэрэгч байдалтай холбон үзүүлдэг болсон нь ялангуяа сүүлийн хорин жилд эмэгтэйчүүдийн талаарх төсөөлөл буюу жендэрийн идеал өөрчлөгдсөнийг харуулж байна.

Хүйсийн үүрэг гэдэг нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн хийж гүйцэтгэж байгаа ажил төрөл, тэдний эрх, үүрэгтэй холбоотой ойлголт болно. Эрт дээр үеэс эрэгтэй, эмэгтэйчүүдийн хүйсийн үүрэг нарийн зааг ялгаатай, тоо тодорхой байсан. Тухайлбал,эрэгтэйчүүд ажил хийж, гэр бүлээ тэжээж, тэтгэн авч явна,харин эмэгтэйчүүд гэрийн аж ахуйгаа хөтөлж, үр хүүхдээ өсгөн,тэдний төлөө анхаарал халамж тавина. Орчин үед хүйсийнүүрэг болон жендэрийн идеал нэлээд өөрчлөгдсөн гэдгийг та бид мэднэ. Гэвч дараах жендэрийн түгээмэл төсөөллүүд,нийтлэг хэвшсэн тодорхойлолтууд болсон байдаг.

Эмэгтэй хүн

  • Бусдаас хамааралтай
  • Сул
  • Мэдлэг, чадвар муутай
  • Чухал биш
  • Сэтгэл хөдлөмтгий
  • Хэрэгжүүлэгч
  • Гэр сахигч
  • Дэмжигч
  • Аймхай
  • Энх тайвныг бүтээгч
  • Болгоомжтой
  • Өөртөө итгэл муутай
  • Идэвхгүй
  • Дагалдагч
  • Гүйцэтгэгч
  • Даруу
  • Эелдэг зөөлөн
  • Халамжлагч
  • Хамтач

Эрэгтэй хүн

  • Бие даасан
  • Хүчтэй
  • Мэдлэг чадвар сайтай
  • Илүү чухал
  • Учир зүйд нийцсэн эрэмбэ дараатай сэтгэлгээтэй
  • Шийдвэр гаргагч
  • Тэжээгч
  • Манлайлагч
  • Хамгаалагч
  • Зоригтой
  • Дайнч
  • Адал явдлыг эрэлхийлэгч
  • Өөртөө итгэлтэй
  • Идэвхтэй
  • Удирдагч
  • Бүтээгч
  • Онгироо
  • Захирагч
  • Дарга
  • Өрсөлдөх чадвартай

Нийгэмшилт ба жендер

Эцэг, эхчүүд болон насанд хүрэгсдийн хандлага Жендерийн ялгаа ямар байдлаар бий болдог талаар эрдэмтэд олон янзын судалгаа явуулжээ. Жендерийн талаар ялгаварлан гадуурхах явдлын олонх хэлбэр нь дээр дурдсан хэвшмэл ойлголтуудаас илүү нарийн төвөгтэй байдаг хэдий ч маш их түгээмэл билээ.

Эх, хүүхэд хоёрын хоорондын харилцааг ажиглахад хэдийгээр эцэг, эхчүүд ямар ч ялгаа гаргаагүй гэж бодсон хэдий ч охид,хөвгүүдтэй харилцан адилгүй харьцдаг. Том хүмүүсийг аль нэг хүүхдийн зан чанарын талаар тодорхойлохыг хүсэхэд эрэгтэй,эмэгтэй хүүхдийн аль нь болохыг заавал асуух жишээтэй.Төрөх газрын эмч, сувилагч нар эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг өхөөрдөж ямар үг хэлсэнийг судалж үзжээ. Ингэхэд тэд эрэгтэйхүүхдүүдийг “мундаг эр”, “эр хүн”, “баатар эр” гэх мэтчилэнӨхөөрдсөн бол охидыг “хөөрхөн охин”, “ энхрийхэн”, ” сөөсгөрохин” гэх мэтээр өхөөрдсөн нь ерөөсөө хүмүүс анхнаасааэрэгтэй, эмэгтэй хүмүүст жендэрийн хувьд харилцан адилгүйханддаг болохийг гэрчилж байгаа юм.

Жендер ба хүмүүжил

Бэлгийн хүмүүжлийн анхны алхмууд нь хүүхэд өөрийн хүйсийг ялгаж мэдэхээс өмнө аяндаа хийгдэж эхэлдэг. Энэ талын мэдээлэл олгоход вербаль болон вербаль бус “түлхүүрүүд” чухал үүрэгтэй, тухайлбал, том хүмүүс эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдтэй ялгаатай харьцаж байгаа нь тэдэнд өөрийн хүйсийг мэдрэхэд тодорхой ойлголт өгөх юм уу, аль эсхүл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцаслалт, биеэ авч явах байдал зэрэг нь мөн л энэ талын мэдээлэл өгдөг. Хүүхэд хоёр насандаа өөрийн хүйсийг ялгадаг болсон байх ба бусад хүмүүсийг ч мөн эрэгтэй, эмэгтэй хүний алин болохыг лавтай ялгаж танидаг болсон байдаг ажээ. Гэхдээ хүүхэд тав, зургаан нас хүртлээ хүний хүйс нь насан туршдаа солигддоггүй, охид, хөвгүүдийн бие бялдрын ялгаа нь тэдний анатомийн онцлогтой холбоотой зэргийг мэддэггүй.

Бага насны хүүхдэд зориулсан тоглоом, зурагтай ном, телевизийн хөтөлбөр зэрэг нь тэдэнд хүйсийн ялгааг харуулахыг эрмэлзсэн байдаг. Нийгэм судлаачид хүүхдүүд хүйснээсээ хамааран ямар тоглоомоор тоглохыг илүүд үзэж байгаа талаар сургуулийн өмнөх насныханд зориулсан номын баатрууд эрэгтэй, эмэгтэй алин болохоосоо хамааранжендерийн ямар үүрэг гүйцэтгэж байгаа талаар болон телевизийн хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлгийг судлан үзжээ.Ингэхэд тухайлбал, хамгийн олон удаа гардаг хүүхэлдэйн киноны хамгийн гол, чухал үүрэгтэй баатрууд нь бүгд эрэгтэй баатрууд байсан судалгаа гарчээ.

Их Британы судлаач Жун Стэтэм хүүхдийг уламжлалт бус хандлагаар хүмүүжүүлэхэд ямар бэрхшээл учирдаг болохыг тандан судалгаа хийжээ. Судалгаанд 18 гэр бүлийн зургаан сараас арван хоёр насны хүүхэдтэй насанд хүрсэн гучин хүн оролцсон бөгөөд эдгээр хүмүүс ихэвчлэн эрдэм шинжилгээний ажилтан, их дээд сургуулийн багш нар, ер нь дунд давхаргад хамрагддаг хүмүүс байжээ. Тэд эрэгтэй хүүхдийг эмэгтэй хүүхэдтэй адилаар эсхүл эмэгтэй хүүхдийг эрэгтэй хүүхэдтэй адилаар хүмүүжүүлэхийг зорьж байсны зэрэгцээ хүүхдүүдээ”эрэгтэй”, “эмэгтэй хүний аль сайн шинж хосолсон хүн болгон хүмүүжүүлэхийг хүсч байлаа. Гэвч бүх эцэг эхчүүд нэгэнт тогтсон жендерийн сургалтын үр нөлөөг гэтлэхэд маш хүнд байсныг хүлээн зөвшөөрчээ. Учир нь хүүхдүүд үетэнгийнхэнтэйгээ болон сургууль дээр байхдаа үргэлж уламжлалт хандлагын нөлөөнд автаж байсан байна.

Энэ бүхнээс үндэслэн судлаачид хүйсийн нийгэмшилт нь бат бэх үндэс суурьтай ба энд ямар нэг юм өөрчлөх гэсэн оролдлого үр дүн муутай байгааг тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч ийм маягийн хэвшмэл ойлголт, төсөөлөл нь “байгалийн бус харин нийгмийн шинж, гаралтай болох нь аль хэдийн тогтоогдсон зүйл юм. Эдгээрийг даван туулахад эмэгтэйчүүдийн хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэж, энэхүү хөдөлгөөн нь өөрөө нийгэмд тодорхой нийгэм, улс төрийн нөлөө үзүүлсэн юм.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгаа

  1. Судалгаагаар тодорхойлсон ялгаа
  • Идэвх2-2.5 насны эрэгтэй хүүхдүүд олон хүүхэд оролцсон тоглоомд эмэгтэй хүүхдүүдээс илүү идэвхтэй байдаг ба нас ахих тусам энэ ялгаа арилж, харин оюутны жилүүдэд хөвгүүд илүү идэвхтэй.
  • Ярианы чадвар

Бага насандаа охидын ярианы чадвар илүү хурдан хөгждөг, сургуулийн өмнөх наснаас эхлэн энэхүү ялгаа арилдаг боловч 11 наснаас эхлэн цаашид охидын энэ чадвар давамгайлах хандлагатай.

  • Харах болон орон зайн мэдрэмж

Тодорхой орон зайд юмсыг жишиж харах чадвар нь баганадсанд онцын ялгаагүй байдаг боловч сургуулийн наснаас эхлэн цаашид хөвгүүд илүү энэ талын чадвартай байдаг.

  • Математик сэтгэлгээ

Ойролцоогоор 12-13 насанд хөвгүүдийн математик сэтгэлгээ маш эрчимтэй хөгждөг боловч энэ хүрээнд харах болон орон зайн мэдрэмж шиг их ялгаа ажиглагдаагүй байна.

  1. Судалгаагаар тодроогүй ялгаа
  • Нийтэч чанар, юмыг амархан ойлгох, итгэх, өөрөө өөрийгөө хүндлэх, амжилтад хүрэх эрмэлзэл, аналитик сэтгэлгээ,удам дамжсан болон орчны нөлөөлөлд автах.
  • Харах болон сонсох өдөөлтөд хариу үйлдэл хийх.
  1. Цаашид судалгаа шаардаж буй ялгаа
  • Хүртэх мэдрэхүй, айх, биеэ барих, тайван бус байдал,
    идэвх, өрсөлдөх чадвар.
  • Эрх мэдэлд тэмүүлэх эрмэлзэл, буулт хийх чадвар, хэн
    нэгнийг халамжлах хэрэгцээ

Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн

Феминизм нь эмэгтэйчүүдийн эрхийг өргөжүүлж, хамгаалахын төлөө тэмцэл бөгөөд энэ үзэл санааг тусгасан анхны бүтээлийн нэг нь 1792 онд хэвлэгдэн гарсан Мэри Уоллстоункрафтын”Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь” гэсэн ном байлаа.Үүнээс арван зургаан жилийн өмнө АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамсын гэргий Эбигайл Адамс нөхөртөө бичсэн захидалдаа эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээ авахыг хүсч байжээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан анхны идэвхтэй, зохион байгуулалттай бүлэг 1789 оны Францын хувьсгалын дараа мөн Тэнд байгуулагдсан ба дараагийн жилүүдэд Францын хэд хэдэн хотод эмэгтэйчүүдийн клубүүд байгуулагдаж эдгээрийн нэгний удирдагч Мари Жуз “Эмэгтэйчүүдийн эрхийн тунхаглал”-ыг бичиж байжээ. Харамсалтай нь энэхүү уриалга хувьсгалын удирдагчдын дэмжлэгийг хүлээгээгүйгээр үл барам 1793 онд Мари Жузийг цаазалжээ. Үүний дараа эмэгтэйчүүдийн клубүүд татан буугдсан боловч энэ үеэс эхлэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн Европт нэг биш удаа зохион байгуулагдаж байлаа. Харин 19 дугаар зуунд феминизм АНУ-д маш эрчтэй хөгжиж эхэлсэн ба улмаар зарим муж улсад эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан хуулийг хүчингүй болгох, хөдөлмөрийн хөлсийг шударгаар олгох талаар шүүхийн шийдвэр гаргуулах зэрэг амжилтад хүрчээ.

Европын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний түүхэн дэх чухал үйл явдлуудын нэг нь 1866 онд 1500 эмэгтэйн гарын үсэг зурсан,эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгохыг шаардсан өргөх бичгийг английн парламентад өргөн барьсан явдал байв.1920-иод оноос Их Британи болон бусад улсад эмэгтэйчүүдийн хөдөлгөөн уналтад орсон бөгөөд харин 60-аад оны сүүл үеэс дахин өрнөж дэлхийн хөгжлийн чухал хүчин зүйл болсон. Өнөөдөр эмэгтэйчүүдийн хөдөлгөөн урьдынхаасаа илүү өргөн хүрээтэй асуудлыг дэвшүүлж жендэрийн тэгш эрхийг хангахын төлөө өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна.

Улс орнуудад эмэгтэйчүүдэд сонгуулийн тэгш эрх олгосон байдал

1893    Шинэ Зеланд Африк Испани, Шри Ланка,
1902    Австрали
1906    Финлянд
1913    Норвеги
1915    Дани, Гренланд
1917    Орос
1918    Канад
1919    Австри, Герман,
Голланд, Швед Польш,
Люксенбург
1920    АНУ
1922    Ирланд
1928    Их Британи
1929    Эквадор
1930    Өмнөд

1932    Тайланд
1934    Бразил, Куб
1936    Коста Рика
1937    Филиппин
1941    Индонез
1942    Доминикан,Уругвай
1945    Франц, Унгар, Итали, Япон,Вьетнам, Югослав, Болив
1946    Албани,Румын,Панам
1947    Аргентин,Венесуэл
1948    Израиль,Өмнөд Солонгос
1949    Хятад, Чили
1950    Сальвадор, Гана, Энэтхэг
1951    Балба
1952    Грек
1953    Мексик
1954    Колумб
1955    Никарагуа
1956     Египет, Пакистан, Сенегал
1957    Ливан
1959     Марокко
1962    Алжир
1963    Иран, Кени, Ливи
1964    Судан, Замби
1965    Афганистан, Гватемал
1977    Нигер
1979    Перу, Зимбабве
1924    Монгол

Жендерийн талаарх ойлголтууд

ЖендерЭмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, хүлээх үүрэг хариуцлага, тэдгээрийн онцлог шинж чанарууд нь харилцан адилгүй байдаг. Иймээс тэдгээрийг өөр өөрөөр үнэлж урамшуулдаг. Энэ бүхнийг жендер гэдэг ойлголт хамран судалдаг ба эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хоорондын холбоо, дор дороо хүлээн зөвшөөрсөн, нийгэмд хүлээх үүргийг жендер гэдэг ойлголт хамардаг.

Жендерийн үүрэг

Жендерийн үүрэг нь цаг хугацаа, нийгмийн байдлаас үл хамааран тогтмол өөрчлөгдөж байдаг ба тухайн нийгэм, соёл иргэншил, тодорхой хүйс бүлэгт хүлээн зөвшөөрөгдсөн
түгээмэл үзэл ухагдахуун юм.

Жендерийн хэрэгцээ

Одоогийн жендерийн үүргийн хүрээнд бий болсон эмэгтэйчүүдийн хэрэгцээг жендерийн практик хэрэгцээ гэнэ. Нийгмийн хөгжлийн олон тооны хөтөлбөр эмэгтэйчүүдийн
хэрэгцээг хангахад чиглэгдсэн байдаг. Эмэгтэйчүүдийн хэрэгцээг жендэрийн хэрэгцээ гэдэг ухагдахуунаар зохицуулдаг.

Жендерийн стратеги

Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гэр бүл, нөхөн үржихүй, эдийн засгийн ашиг хуваарилалт зэрэг үйл ажиллагаануудаджендерийн уламжлалт үүрэг хуваарилалтыг өөрчлөхөджендэрийн хэтийн сонирхол оршино. Эмэгтэйчүүдийн стратеги сонирхлыг хангахад чиглэгдсэн стратегиуд эрэгтэй хүмүүсийн байр суурьтай харьцуулан эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулахаар боловсруулагдсан байна.

Жендерийн талаар хэвшмэл ойлголтууд бүх эрэгтэй хүмүүс эрэгтэй шинж чанар агуулах эсхүл эмэгтэй хүмүүс эмэгтэй шинж чанар агуулах ёстой гэсэн хэвшмэлойлголтууд байдаг. Эсрэг хүйсийн шинж чанар агуулсан хүмүүс шүүмжлэгдэн гадуурхагддаг тохиолдол их бий.

Жендерийн судалгаа

Нийгмийн хөгжил нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст хэрхэн ялгаатай нөлөөлж буйг системчилсэн аргаар судлахыг жендерийн судалгаа гэнэ. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн үйл ажиллагаа болон жендерийн онцгой үүргүүдийг тодорхой нөхцөл байдалд харьцуулах ба бодлого төслийн замаар хэрхэн шууд ба шууд бус нөлөөлж болох боломжийг эрэлхийлж байдаг. Эмэгтэйчүүд эртнээс жендерийн олон үүрэг хүлээж байсан учир энэ нь жендерийн судалгаанд бэрхшээл учруулдаг байн. Цаг ашиглалтын судалгаа нь жендерийн судалгааны нэг чухал хэсэг юм.

Жендерийн статистик

Хүйсийн ялгаваргүй хийгдсэн статистикийн мэдээ ихэвчлэн нэгтгэн боловсруулах, судалгаа хийхэд бэрхшээлтэй байдаг.Учир нь эдгээр статистикийн мэдээ жендерийн асуудал шийдэхэд чиглэгдээгүй байдаг. Тухайлбал, эмэгтэйчүүд болон хүүхдийг хүчирхийлсэн хүчирхийллийн тоо баримт,үнэлэгдээгүй ажлын үнэлгээ, зээл, өмчтэй болох бололцоог тооцох гэх мэт статистикийн мэдээллийг жендерийн статистик хамардаг.

Жендерийн тэгш эрх

Жендерийн тэгш эрх нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзэлж байгаа харилцан ялгаатай үүргийг тэнцвэржүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн нийгэм, гэр бүлийн бүх салбарт эзэлж байгаа байр суурь, чадамж, оролцоог тэнцвэржүүлэхийг зорьдог.

Жендерийн тэгш эрхийн зорилго нь жендерийн ялгаа гэсэн ойлголттой ижил биш. Жендерийн тэгш эрх нь эмэгтэй, эрэгтэйхүмүүсийн нийгмийн бүх талын оролцоог дэмждэг.

Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн амьдралын хэв маяг харилцан адилгүй байдаг. Жендерийн тэгш эрх нь нийгмийн бүтцэд эмэгтэй, эрэгтэй хүмүүст ногдуулсан эрх мэдлийн тэгш бус байдлыг цаашид хэрхэн өөрчлөх, хамгийн оновчтой тэнцвэрт байдлыг олоход чиглэгддэг.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-12 2020-04-01
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?