Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > Монгол Улс дахь нийгмийн эмзэг бүлгийн байдал !!!
Шинэ Толь Сэтгүүл

Монгол Улс дахь нийгмийн эмзэг бүлгийн байдал !!!

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-01
Хуваалцах
7 min унших
Хуваалцах

Loading

Н.Чинчулуун
/Хүний эрх ба хөгжил төвийн захирал/

Шинэ толь №37, 2001

Түлхүүр үг: Ядуурал, Ажилгүйдэл, Шилжилт хөдөлгөөн, Хүний эрхийн зөрчил

Олон улсын Хүний эрхийн өдөрт зориулан зохион байгуулсан “Хүний эрх ба Үндсэн хууль” сэдэвт хуралд тавьсан мэдээлэл.

Шилжилтийн жилүүдийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй ажилгүйдэл нь нийт хүн амын нэлээд хэсгийг хамарсан ядуурлыг бий болгосон. Ядуурлаас ангид байх эрх нь хүнйй эрхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг билээ. Эдийн засгийн чадавхи нь буурай хүмүүсийн эдлэх эрх хязгаарлагдмал учир эрх нь зөрчигдөх нь ердийн үзэгдэл болжээ.

Хүний эрхийн төлөв байдлыг судлах судалгаагаар ядуурлаас үүдэн бий болж хүний эрхээ эдэлж, хамгаалж чадахгүй байгаа нийгмийн бүлгүүд, тэдний эрхийн зөрчил, хүрээ, шалтгааныг тодорхойлох, дүгнэх, эрхийн хэрэгжилтийг сайжруулах, авах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах зорилтуудыг тавьж эмзэг бүлгийн хүний эрхийн төлөв байдал гэсэн тусгай бүлэг болгон авч үзэж судалсан юм.

Энэ бүлгийн судалгааг хийх, орон нутгаас ирэх мэдээллүүдийг нэгтгэж, тайлан бичих ажлыг Хүний эрх ба хөгжил төв (ХЭХТ) ахлан гүйцэтгэх үүрэг авсан юм.

Энэхүү нийгмийн эмзэг бүлгийн 1 дүгээр хэсэгт:

  1. Ядуу амьдралтай байгаа хүмүүс,
  2. Ажилгүйчүүд,

3..        Эмзэг бүлгийн эмэгтэйчүүд,

  1. Хүүхдүүд,
  2. Ахмад настан,
  3. Тахир дутуу хүмүүс,
  4. Орон гэргүй хүмүүс,
  5. Шилжин суурьшсанаас үүдэн ядуу амьдралтай болсон зарим иргэдийг хамруулав.

2 дугаар хэсэгт ядуурлаас өөр хүний эрхийг хязгаарлаж буй хүчин зүлсийн нөлөөгөөр эмзэг болж болох бүлгийг тодорхойлохыг хичээсэн юм. Үүнд:

  1. Хязгаар нутгийн ард иргэд,
  2. Үндэстэн ястаны цөөнхүүд- үүнд цаатан иргэд, гадаадад ажиллагчид,
  3. ХДХВ тээгчид, ДОХ өвчтэй хүмүүс,
  4. Ижил хүйсийн бэлгийн баримжаатай хүмүүсийг оруулан 9 бүлэг, багц асуудал  болгон авч үзлээ.

Судалгааг 4 үе шаттай явуулсан ба судалгааны нэлээд аргуудыг хослуулан хэрэглэсэн юм.

Судалгаанаас үзэхэд бидэнд анхаарах шаардлагатай олон асуудлууд гарч байна.

  1. Ядуурал

Ядуу өрх 1998 онд 61637 байсан бол 1999 онд 67949 болж нэмэгдсэн.

Нэн ядуу хүн ам 1998 онд 250040 байсан бол 1999 онд 308563 болж нэмэгджээ.

Зөвхөн 5 аймгийн жишээгээр авч үзэхэд Дархан-уул аймагт ядуу өрхийн эзлэх хувь 40.8%, Ядуу хүн амын эзлэх хувь Говьсүмбэр аймагт 38.2%, Говь-Алтай аймагт 34.9%, Орхон аймагт44.5%, Булган аймагт 51.4% ядуу, нэн ядуу болжээ.

Ядуурлын улмаас хоол, хүнс, хувцас, орон байр, ус, түлшээ бэлтгэж чадахгүй байх зэрэг олон гачигдалд өртөн, эрүүл мэндээр доройтох, эмнэлгийн тусламж авч чадахгүй байх, хүүхэд нь сургууль завсардах, сэтгэл санааны дарамтанд автах, хүчирхийлэл, доромжлолд өртөх, гэмт хэрэгт орооцолдох, орон гэргүй болох, гэр бүл салах, өрх толгойлсон ганц бие олон хүүхэдтэй эцэг, эх олшрох, архидалт ихсэх, өр зээлд баригдах зэргээр нийгмээс тусгаарлагдан, аж байдал нь улам доройтож байна.

Сүүлийн жилүүдэд учирсан ган, зуд, малын өвчин зэрэг байгалийн гамшгаар олон малчид амьжиргааны эх үүсвэрээ алдаж ядуучуудын эгнээнд шилжиж байна. Өнгөрсөн өвлийн зуднаар Хөвсгөл аймагт 840 өрх, Говь-Алтай аймагт 186, Говьсүмбэр аймагт 46 өрх ганц ч малгүй болсон байна. Эдний зарим хэсэг нь амьдрахын эрхээр хот суурин газар бараадан нүүж байна.

Ядууралтай холбоотой өөр нэг ноцтой асуудал бол хүмүүс хөдөлмөр эрхэлсээр байж ядуурч байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, ядуучуудын тавны нэг нь хөдөлмөр эрхэлж байна. Ер нь хүмүүсийн цалин хоолноосоо илүү гарахаа байсныг нийтээрээ хүлээн зөвшөөрнө. Энэ нь амьжиргааны баталгаажих түвшин, цаашилбал цалингийн доод хэмжээг хэт доогуур тогтоосны үр дагавар юм.

1994 онд батлагдсан Ядуурлыг бууруулах Үндэсний хөтөлбөр 2000 он гэхэд ядуурлын түвшинг 10 хүртэл хувь бууруулна гэсэн зорилгодоо хүрч чадсангүй. Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах Үндэсний хөтөлбөр, Албан бус боловсролыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр санхүүжилтгүйн улмаас хэрэгжээгүй байна.

  1. Ажилгүйдэл

Хэн нэгнээс ажил олж өгөхийг хүссэн хүсэлт сонсоогүй албан тушаалтан байгаа болов уу? Хомсдсон ажlын байр нь ажилгүйчүүд хөдөлмөрлөх эрхээ эдлэхэд саад болж байгаа гол бtрхшээл юм. 2000 оны хүн ам орон сууцны тооллогоор ажилгүйдлийн түвшин 17.7  болж, 165 мянган хүн ажилгүй байна гэсэн тоо гарсныг та бүхэн мэдэж байгаа байх. Ажилгүйдлийн түвшин жил тутам буурсан үзүүлэлт байдаг. Гэвч энэ нь бодит ажилгүйдлийг бүрэн илтгэж чадахгүй байна. Ажилгүйчүүд хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжил, боловсролоороо гологддогоос тэр бүр ажlын байрны шаардлагыг хангаж чадахгүй, ажилд орсон ч эргээд халагдахад хүрч байна. 2000 онд ажlын байрны эрэлт нийлүүлэлт 42:1 гэсэн харьцаатай байна. ХЗА-нд бүртгэлтэй хүмүүсийн 10 хувь нь ажилтай болж байхад мөн 10 хувь нь л шинэ мэргэжлийн дадлага олгох сургалтанд хамрагдсан байна.

Ажилгүйдлийн тэтгэмж амьжиргаа залгуулах эх үүсвэр хэдий ч хуулийн дагуу олгох хугацаа нь 3 сар байхад ажилгүйдлээс хамгаалуулж байна гэж үзэхэд хэцүү юм. 2000 оны байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн 10 хувь нь л тэтгэмж авах эрх үүссэн байна.

1995 онд хэрэгжүүлж эхэлсэн Ажилгүйдлийг бууруулах Үндэсний хөтөлбөрт сүүлийн 4 жил санхүүжилт хийгдсэнгүй.

Г 168.4 мянган ажлын байр бий болгосон гэх боловч нэлээд нь онөөдөр байхгүй болсон байна.

Манай оронд байгаа бүртгэлтэй 40 шахам мянган ажилгүйчүүдээс гадна нийгмийн халамж хүртэх эрхээ ч мэдэхгүй байгаа хүүхдүүд, орон гэргүй хүмүүс, харж хандах хүнгүй ахмадууд, тахир дутуу зэрэг олон төрлийн эмзэг бүлгийн наад захын эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийн талаар дэлгэрэнгүй ярихыг хүсэвч цаг хүрэлцэхгүйн улмаас та бүхэн судалгааны материалаас үзнэ үү.

Судалгааны явцаас цаашид анхаарч хэрэгжүүлэх зүйлс ажиглагдлаа.

  1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг хамгаалах олон улсын хүний эрхийн гэрээнд нэгдэх боломж нөхцөлийг судлах, нэгдэн орох,
  2. Хүн амын хөдөлмөрлөх эрхийг хуулиар зөвшөөрөх,
  3. Хөдөлмөрийн зах зээлийн шаардлага, түүний чиг хандлага ба ажилгүйчүүдийн бүтцийн хамаарлыг судлах, судалгааны дүнг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод тусгах,
  4. Эмзэг бүлгийн хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад хүрэхүйц чадвартай болгон бэлтгэхэд хөрөнгө хүч зарцуулах,
  5. Эмзэг бүлгийн иргэдэд зориулсан мэдээлэл сурталчилгаа явуулах үйл ажиллагаа явуулах,
  6. Эмзэг бүлэгт үйлчлэх үйлчилгээний албыг тусгайлан зохион байгуулах, энэ ажилд нийгмийн ажилтануудыг өргөнөөр татан оролцуулж дадлагажуулах,
  7. Хоол, хүнс, хувцас, орон байраар хангагдах ёстой наад захын эрхийг хангах ажлыг зохион байгуулалттай шат дараалан хийж эхлэх, энэ ажилд бүхий л аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах боломжийг судлах,
  8. Зарим бүлгийн бүртгэл судалгаа хангалтгүй байгаад анхаарч Үндэсний статистикийн газрын судалгааны асуулгыг шинэ аргаар баяжуулах,
  9. Иргэдийн шилжих, суурьших хөдөлгөөнийг зохицуулах хуулийг гаргах.

Дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд хөрөнгө мөнгө зарцуулахгүйгээр зохицуулж болох олон боломж байгааг анхааран үзэх хэрэгтэй байна.

Хянасан:Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-12 2020-04-01
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?