Э.Байгаль
/МУИС-ийн ХЗС-ийн магистрант/
Шинэ толь №36, 2001
Түлхүүр үг: Олон улсын иргэний эрх зүй, Гадаад улсын хууль, Олон улсын хэлэлцээр, Зөрчилдөөн, Зөрчилдөөний хэм хэмжээ, Материаллаг хэм хэмжээ
1990-ээд оноос өмнө манай улс гол төлөв социалист гэгдэх орнуудтай дипломат харилцаатай, гадаад эдийн засгийн харилцаа нэлээд хязгаарлагдмал хүрээнд явагддаг байсан. Үүнээс шалтгаалан иргэд, хуулийн этгээд нь гадаадын элемент оролцсон иргэний эрх зүйн харилцаанд оролцох явдал туйлын цөөн, гадаад орны эрх зүйг хэрэглэх явдал шүүхийн практикт бараг байхгүй байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн арваад жилийн хугацаанд Монгол улсад гарсан нийгэм эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүнд төрийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж, улс төр Эдийн засгийн хувьд нээлттэй бодлого явуулж эхэлсэн билээ. Ингэснээр дэлхийн улс орнуудыг улс төрийн үзэл баримтлалаар нь ялгаварлалгүй дипломат харилцаа тогтоож, эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүд олноор байгуулагдаж байна. Үүний үр дүнд иргэд, хуулийн этгээд нь гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, ажил гүйцэтгэх, тээвэр зуучлал, аялал жуулчлал зэрэг иргэний эрх зүйн бүхий л салбараар гадаадын иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллаж, дээрхтэй холбогдсон эрх зүйн харилцаанд оролцох явдал хурдацтай нэмэгдэж байна.
Гэхдээ дээрх харилцааг зохицуулдаг олон улсын иргэний эрхзүйн салбар нь сүүлийн жилүүдэд Монгол улсад нэлээдэрчимтэй судлагдаж байна. Ингэснээр олон улсын иргэний эрхзүйгээр зохицуулагддаг тодорхой харилцаануудын зэрэгцээгээролон улсын иргэний эрх зүйн хэм хэмжээ, түүний бүрэлдэхүүн,түүнийг хэрэглэхтэй холбогдон үүсдэг асуудлууд нь чухал ачхолбогдолтой юм.
Ер нь олон улсын иргэний эрх зүй нь бие даасан эрх зүй, эсхүл аль нэг эрх зүйн бүрэлдэхүүн хэсэг болох талаар эрдэмтдийн дунд нэлээд маргаантай байдаг. Энэ талаар дараах 3 гол хандлага байдаг.
- Олон улсын иргэний эрх зүй нь олон улсын нийтийн эрх зүйн бүрэлдэхүүн хэсэг юм. Учир нь эдгээрийн эх сурвалж нь нэг, гүнзгий харилцан шүтэлцээтэй гэж тайлбарладаг.
- Олон улсын иргэний эрх зүй нь дан ганц зөрчилдөөний хэм хэмжээ, зөрчилдөөний эрх зүй юм.
- Олон улсын иргэний эрх зүй нь дотоодын эрх зүйнбүрэлдэхүүн хэсэг юм. Өөрөөр хэлбэл, олон улсыншинжтэй иргэний эрх зүйн харилцааг зохицуулдагдотоодын иргэний эрх зүйн хэм хэмжээнээс бүрдэх учирдотоодын эрх зүйн бүрэлдэхүүн хэсэг юм.
Эдгээрээс хамаараад олон улсын иргэний эрх зүйгээр авч үзэх асуудал, түүний хэм хэмжээний бүрэлдэхүүний талаар эрдэмтэд, судлаачид өөр өөрөөр авч үздэг. Тухайлбал, Францад олон улсын иргэний эрх зүйгээр юуны өмнө харъяаллын тухай асуудлыг авч үздэг. Франц дахь гадаадын иргэдийн эрх зүйн байдлыг дотоодын материаллаг эрх зүйд өргөн хүрээтэйгээр авч үздэг бөгөөд зөвхөн үүний дараагаар л зөрчилдөөний эрх зүйн асуудлыг судалдаг. Л.Баттифоль, П.Лагарда нарын сурах бичгээс энэ тухай үзэж болно. Түүнд өгүүлснээр бол францын уламжлалт онол ёсоор олон улсын иргэний эрх зүйн хэм хэмжээний бүрэлдэхүүн гэдэгт харъяаллын тухай хэм хэмжээ, гадаадын иргэдийн эрх, зөрчилдөөний хэм хэмжээ болон зөрчилдөөний эрх зүй багтдаг.
Энэ талаархи Бельгийн онол нь олон улсын иргэний эрх зүйн хэм хэмжээний бүрэлдэхүүн, шинж чанарыг тодорхойлох Францын хуульчдын уламжлалт хандлага дээр суурилсан.
Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны ажлуудад, ялангуяаР.Гигогийн бүтээлд нийтийн дэг журам, олон улсын иргэний эрхзүй болон нийтийн эрх зүйн харилцан хамаарлын тухайасуудалд гол анхаарлаа хандуулсан байна. Мөн Италийнхуульч Т.Балариногийн үзэл нь Францын олон улсын иргэнийэрх зүйн ойлголттой маш ойролцоо юм. Тэрээр мөн лхаръяаллын асуудал, гадаадын иргэдийн эрхийг авч үзэж, олонулсын нийтийн эрх зүй, олон улсын гэрээнд ихээхэн анхааралхандуулжээ.
Германы хуульчид олон улсын иргэний эрх зүйг зөрчилдөөний хэм хэмжээгээр авч үзжээ. Германы судлаач Г.Кегель нь өөрийн сурах бичигтээ олон улсын иргэний процессын эрх зүй, олон улсын валютын эрх зүй, өмчийн эрх зүй, нийтийн эрх зүйн шинжийг тодруулсан асуудлуудыг багтаасан байна.
Англид бол Дайси Моррис, Чешира Норт нарын үзэл нэлээд нэр хүндтэй. Зохиогчид цэвэр зөрчилдөөний асуудлаар хязгаарлаагүй, харин олон улсын иргэний эрх зүйн салбар дахь ижилтгэх нэг мөр болгох асуудалд анхаарлаа тодорхой хэмжээгээр хандуулжээ. Ихэнхи англи, америк судлаачдын бүтээлд зөрчилдөөний асуудал, шүүхийн харьяалал, өөрөөрхэлбэл гадаад элемент бүхий эрх зүйн харилцааны ямармаргаан нь дотоодын шүүхээр шийдэгдэх, ямар нь өөр улсыншүүхээр шийдэгдэх вэ гэдгийг авч үзжээ.
Хятадын судлаач Хан Дэпэй нь мөн л олон улсын иргэний эрхзүй нь дан ганц зөрчилдөөний эрх зүй юм гэж үзэж байсанбайна. Харин Ияо Хуан, Рэн Лишэн нар нь гадаад элементбүхий иргэний эрх зүйн харилцааны зохицуулалтын бүхий ласуудлыг хамруулан өргөн хүрээтэйгээр авч үзэж байсан байна.
Түүхийн үүднээс авч үзвэл олон улсын иргэний эрх зүй ньдандаа зөрчилдөөний хэм хэмжээ гэж нэрлэгдэж ирсэн байна.Харин 1950-иад оны дундуур Унгарын эрдэмтэн Х.Витман,Л.Рецей , Оросын эрдэмтэн Л.А.Лунц нарын хооронд маргаанүүсчээ. Энэхүү маргааны гол сэдэв нь Х.Витманы дэвшүүлсэнматериаллаг эрх зүйн хэм хэмжээ нь олон улсын иргэний эрхзүйн бүрэлдэхүүн хэсэг болно гэсэн санаа байжээ. Уг маргааныявцад Л.А.Лунц олон улсын хэлэлцээрийн хүрээн дэхьматериаллаг эрх зүйн ижилтгэсэн хэм хэмжээ нь олон улсыниргэний эрх зүйн бүрэлдэхүүнд орно гэдгийг хүлээнзөвшөөрчээ. Ингэснээр олон улсын иргэний эрх зүйн тухайойлголт нь дан ганц зөрчилдөөний эрх зүйгээрхязгаарлагдахгүй хэмээх үзэл ноёрхож эхэлжээ.
Олон улсын хэлэлцээр байгуулах замаар зохицуулалтын материаллаг эрх зүйн аргын үүрэг өсөн нэмэгдэж байгаа нь олон улсын амьдрал дахь даяарчлал, тэр тусмаа тухайн асуудал дахь интеграцийн процесстой нягт холбоотой. Аж ахуйн амьдралын даяарчлалын процесс нь худалдаа, тээвэр, бүс нутгийн болон түгээмэл түвшний салбарууд дахь бусад материаллаг эрх зүйн хэм хэмжээг ижилтгэх процессыг түргэтгэжээ. Материаллаг эрх зүйг ижилтгэх буюу нэг мөр болгоно гэдэг нь олон улсын гэрээ байгуулах, конвенци батлан гаргах замаар тухайн нэг асуудлыг зохицуулах олон улсын хэмжээний нэгдсэн зохицуулалт бий болгох явдал юм. Өөрөөр хэлбэл, ижилтгэсэн материаллаг хэм хэмжээний гол ач холбогдол нь зохицуулалтын бүхэл бүтэн системийг бий болгодог.
Одоо зөрчилдөөний хэм хэмжээ болон материаллаг хэм хэмжээний талаар товчхон дурьдая.
Зөрчилдөөний хэм хэмжээ нь асуудлыг шууд шийдвэрлэдэггүй, зөвхөн тухайн тохиолдолд ямар улсын хууль тогтоомжийг хэрэглэх вэ гэдгийг тодорхойлж өгдөг бөгөөд үүгээрээ бусад эрх зүйн хэм хэмжээнээс ялгагдддаг. Гадаадын элемент бүхий иргэний эрх зүйн харилцааны үед зөрчилдөөний асуудал байнга гарч ирдэг бөгөөд, хэргийг шийдэж буй шүүхийн оршин байгаа нутаг дэвсгэрийн хуулийг хэрэглэх үү, эсхүл гадаадын хууль, өөрөөр хэлбэл хэлэлцэгдэж буй хэргийн гадаадын элемент холбогдолтой улсын хуулийг хэрэглэх үү гэдгийг шийдвэрлэх нь уг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Зөрчилдөөний хэм хэмжээ нь Монгол улсын иргэний хуулийн 433.4-т “Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийн хэлбэрийг Монгол улсын хуулиар тодорхойлно”, 433.1-т “хэлцлийн хэлбэрийг түүнийг хийсэн улсын хуулиар тодорхойлно” гэх мэтээр тусгагдсан байна. Дээрх заалтуудаас харахад зөрчилдөөний хэм хэмжээ нь тухайн асуудлыг өөрөө шийдвэрлэдэггүй, харин түүнийг шийдвэрлэж болох материаллаг хэм хэмжээг заадаг гэдэг нь тод харагдаж байна. Иймээс зөрчилдөөний хэм хэмжээг ямар нэг материаллаг хэм хэмжээтэй хамтад нь хэрэглэх болдог.
Бүтцийн хувьд зөрчилдөөний хэм хэмжээ нь нэлээд онцлогтой.
Зөрчилдөөний хэм хэмжээ нь :
- Зөрчилдөөний хэм хэмжээний агуулга
- Зөрчилдөөний холбоос гэсэн бүтэцтэй.
Зөрчилдөөний хэм хэмжээний агуулга нь тухайн зөрчилдөөнийхэм хэмжээ хэрэглэгдэх эрх зүйн харилцааг зааж өгдөг байна.Харин зөрчилдөөний холбоос гэдэг нь тухайн харилцааг ямарэрх зүйгээр зохицуулах ёстойг заадаг. Тухайлбал “өвзалгамжлах харилцааг өвлүүлэгч хамгийн сүүлд нь нутагдэвсгэр дээр нь амьдран сууж байсан улсын хуулиарзохицуулна” гэж Монгол улсын иргэний хуулийн 436.1-т заасанбайна. Энэ заалтын хувьд зөрчилдөөний хэм хэмжээнийагуулга нь өв залгамжлалын харилцаа, харин холбоос нь өвзалгамжлагчийн хамгийн сүүлд байнга амьдарч байсан газрын хуулийг заасан хэсэг болно. Холбоосын хувьд зөрчилдөөний хэм хэмжээ нь нэг талт болон хоёр талт гэж ангилагдана. Нэг талт зөрчилдөөний хэм хэмжээ гэдэг нь зөвхөн өөрийн орны хуулийг хэрэглэхийг заасан байдаг бол хоёр талт гэдэг нь тухайн улсын болон гадаадын хуулийг аль нэгийг нь сонгож хэрэглэх боломжтой зөрчилдөөний хэм хэмжээг хэлдэг.
Олон улсын практикт болон манай улсын хууль тогтоомжидтүгээмэл хэрэглэгддэг дараах холбоосууд байдаг.
Зөрчилдөөний хэм хэмжээний холбоосын төрлүүд
- Lex partiae – иргэний харъяалсанулсын хууль
- Lex domicilii – амьдарч буй улсынхууль
- Lex societatis – хуулийн этгээдийнхувийн эрх зүй
- Lex rei sitae – өмч байгаа улсынхууль
- Lex loci contractus – гэрээ хийсэнулсын хууль
- Lex loci solutions – гэрээ биелэхулсын хууль
- Lex voluntatis – талуудын сонгосонхууль
- Lex loci delicti comissi – гэм хоручирсан улсын хууль
- Lex loci selebrations-гэрлэлтбүртгэсэн улсын хууль
- Lex fоri — шүүхийн орны хууль
- Lex flаgi — далбааны улсын хууль
- Lex venditories – худалдагчийнорны хууль
Эдгээр зөрчилдөөний хэм хэмжээнүүд нь Монгол Улсын иргэний хуулийн тавин наймдугаар бүлэг дэх олон улсын иргэний эрх зүй гэсэн хэсэгт тусгалаа олсон байдаг. Түүнчлэн Монгол улсаас бусад улстай байгуулсан иргэн, гэр бүлийн хэргээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээнүүд, болон олон улсын бусад гэрээ конвенцуудад агуулагддаг.
Материаллаг эрх зүйн хэм хэмжээ
ОХУ-д 1940 онд И.С.Перетeрcкoвo, С.Б.Крылова нарын олон улсын иргэний эрх зүй гэсэн сурах бичиг хэвлэгдсэний дараа олон улсын иргэний эрх зүйн талаар шинэ хандлага гарч ирсэн. Үүний дагуу олон улсын иргэний эрх зүй нь үндэсний хууль тогтоомжид тусгагдсан зөрчилдөөний хэм хэмжээ, гадаадын иргэдийн эрх зүй байдлыг зохицуулсан хэм хэмжээг агуулахын зэрэгцээгээр мөн гадаад элемент бүхий эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцааг зохицуулсан материаллаг эрх зүйн хэм хэмжээг агуулна гэж үзэх болсон. Материаллаг эрх зүйн хэм хэмжээг олон улсын иргэний эрх зүйн салбарт шууд зохицуулалтын арга ч гэж нэрлэдэг. Энэхүү зохицуулалтын аргын онцлог нь гадаад элемент бүхий эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх үүргийг шууд тодорхойлж, нийтлэг дүрэм журмыг бий болгоход оршино. Материаллаг эрх зүйн хэм хэмжээ нь олон улсын гэрээ, конвенци болон гадаад элемент бүхий иргэний эрх зүйн харилцааг зохицуулахад тусгайлан чиглэгдсэн дотоодын хууль тогтоомжид агуулагддаг.
Бусад орны туршлагаас харахад, ялангуяа хөгжиж буй болоншилжилтийн эдийн засагтай орнуудад дор дурьдсан харилцаагзохицуулахад чиглэгдсэн материаллаг эрх зүйн хэм хэмжээгагуулсан үндэсний хууль тогтоомжийг батлан мөрдүүлж байна:
- Экспорт, импортын үйл ажиллагаа, гадаад эдийн засгийнхамтын ажиллагаа
- Гадаадын шууд хөрөнгө оруулалт, хамтарсан үйлдвэрийнэрх зүйн байдал, техникийн гэрээ хэлцэлүү
- Уул уурхайн концесс, бүтээгдэхүүн хуваах гэрээ зэрэг
- Гадаадын иргэдийн эрх зүйн байдал, тэдгээрийн эдхөрөнгийн болон амины эрхийн байдал
- Иргэн, гэр бүл, хөдөлмөр, иргэний процессын салбартгадаадын иргэд, байгууллагуудын эдлэх эрх, хүлээххариуцлага гэх мэт.
Дээрх асуудлыг зохицуулсан дотоодын хууль тогтоомжийн тоо сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байна. Тухайлбал, Австрид “Олон улсын иргэний эрх зүйн тухай хууль” 1978 оны 6 дугаар сарын 15-нд батлагдаж гарчээ. Энэхүү хуульд хувийн хууль, гэр бүлийн эрх, өвлөх эрх, өмчийн эрх, материаллаг бус баялаг, үүрэг хариуцлагын эрх, үүнтэй уялдаад хөдөлмөрийн гэрээ, гэмхор учруулснаас үүдэн гарах үүрэг гэх мэт олон асуудлыгнарийвчлан тусгасан байна.
БНХАУ-д 1985 оны 3 дугаар сарын 21-нд “Олон улсын аж ахуйн гэрээний тухай хууль” батлагджээ. Энэ хууль нь Хятад улсын байгууллага, гадаадын гэрээ байгуулагчидтай гадаад худалдааны болон гадаад эдийн засгийн бүх төрлийн гэрээ хэлцэл байгуулахад хэрэглэгддэг. БНХАУ-ын хууль тогтоомжид хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан аж ахуйн нэгж, мөн түүнчлэн гадаадын бүрэн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, эдийн засгийн онцгой бүсийн эрх зүйн журам, технологи дамжуулах зэрэг эрх зүйн журмыг тодорхойлдог бүлэг бий.
Манай улсын хувьд материаллаг хэм хэмжээнүүдийн тоонэлээд өссөн байна. Тухайлбал, Гадаадын иргэдийн эрх зүйнбайдлын тухай Монгол улсын хууль /1993/, Монгол улсын иргэдгадаадад зорчих цагаачлах тухай хууль /1993/, Харъяатынтухай хууль /1995/, Гадаадын хөрөнгө оруулалтын тухайМонгол улсын хууль /1993/, Технологи дамжуулах тухай /1998/,Гадаад худалдааны арбитрын тухай /1995/, Гадаадад ажиллаххүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухай /2001/ зэрэгхуулиуд мөрдөгдөж байна. Харин Хууль зүй, дотоод хэргийняамнаас Олон улсын иргэний эрх зүйн тухай хуулийн төслийгболовсруулан хэлэлцүүлсэн боловч цаг үеийн шаардлагабайхгүй гэдгээр үндэслэн буцаасан байдаг.
Дээр дурьдсан хуулиудаас гадна Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, бусад улстай байгуулсан иргэн, гэр бүлийн хэргээр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь олон улсын эрх зүйн материаллаг хэм хэмжээний тоонд орно. Ийм гэрээ харьцангуй олон байгуулагддаг бөгөөд эдгээр нь голдуу эрүү, иргэн, гэр бүлийн хэргээр харилцан туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах зорилготой байдаг.
Зөрчилдөөний хэм хэмжээг буцааж заах болон гуравдагч орны эрх зүйг заах
Бидний дээр авч үзсэн зөрчилдөөний хэм хэмжээг хэрэглэх үед гардаг хамгийн бэрхшээлтэй асуудлуудын нэг нь буцааж заах болон гуравдагч орны эрх зүйг заах явдал юм.
Зөрчилдөөний хэм хэмжээг хэрэглэсний үр дүнд зааж байгаа гадаадын хуулийн зөрчилдөөний хэм хэмжээний агуулга чухал нөлөөтэй. Энэхүү гадаадын хууль нь өөрийн орны биш, өөр эрх зүйг хэрэглэхийг зааж болно. Өөрөөр хэлбэл, гадаадын эрх зүйг хэрэглэвэл зохих зөрчилдөөний хэм хэмжээний үндсэн дээр эхний улсын эрх зүйг, эсхүл гуравдагч орны эрх зүйг хэрэглэхийг зааж болно. Эхний тохиолдлыг олон улсын иргэний эрх зүйд буцааж заах, хоёр дахь тохиолдлыг гуравдагч орны эрх зүйг заах гэж нэрлэдэг.