Г.Цог-Өрнөх
Шинэ толь №36, 2001
Түлхүүр үг: Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэц, Төрийн байгууламж, Ерөнхийлөгч, Шүүх эрх мэдэл, Шүүгч, Улсын Их Хурлын гишүүн
Орчин үеийн ардчилсан системийн нэг онцлог боллидерүүдийн халаа сэлгээний үйл явц нэг их хүндрэлтэй бус,улс төрд оролцон тоглогчдод насны хязгаарлалын асуудалбайхгүй ба үе үеийнхний идэвхитэй хамтын ажиллагаандоршиж байна. Харин коммунист систем нь өөрийн дээдудирдлагын лидерүүдийн хувьд удирдлагын тогтолцооны уянхатан бус байдал, өндөр наслалт ба нэг албан тушаалд уртудаан хугацаагаар томилогдон ажиллах зэргээр дээрхээсялгаатай байдаг. Энэ байдал нь үзэл суртал талдаа байсангэхээсээ илүү гол нь засаглалын өндөрлөгт эрх мэдлийгшилжүүлэх, дараа үедээ удирдлагаа дамжуулах, халаасэлгээний тодорхой боловсруулсан механизм үгүйлэгдэжбайсны илрэл юм.
Зүүн Европын хэд хэдэн орныг эс тооцвол, өнөөгийн байдлааркоммунист системийн гэж нэрлэгдэж байсан ихэнхи орнуудынхувьд энэхүү механизмыг Барууны хөгжингүй орнуудаасхуулбарлан авах оролдлого их, бага хэмжээгээр нэлээдидэвхитэй болох хандлагатай байна. Тийм өөрчлөлтүүдийн нэгнь Хятадын Коммунист үзэл сурталтай зэрэгцэн улс төрийнхvрээнд гарч ирж байгаа юм. Түүнчлэн энэ нь Дорнын соёлдсуурилсан удирдлагын арга барил үйлдвэрлэл, улс орны дээдудирдлагын бүхий л онцлогт нөлөө үзүүлж байна.
Жил хүрэхгүй хугацааны дараа Хятад улсын төрийн дээдудирдлагын халаа сэлгээ явагдах үйл явц өрнөх гэж байна. Энэнь одоогийн Коммунист намын болон засгийн газрынудирдлага, боловсон хүчний бүрэлдэхүүнд гарах нэн чухалөөрчлөлтийн нэг юм. 2002 онд Хятадын Коммунист намынээлжит их хурал болох бөгөөд энэ үеэр яригдах онцлогасуудлын нэг бол ихэнхи хуучин удирдлагууд нь өөрийн байрсуурь, албан тушаал, суудлаа шинэ үеийнхэндээ тавьж өгөх явдал юм. Намын удирдлагын түвшинд л гэхэд одоогийн байдлаар хKH Төв Хорооны аппаратын бүрэлдэхүүний 50-60% буюу ойролцоогоор 200 гаруй хүн өөрийн албан тушаалаа шилжүүлэх болоод байна. Улс төрийн хорооны түвшинд бүр хүчтэй өөрчлөлт орох ба КН-ын байнгын хорооны одоогийн 7 гишүүний 5-нь солигдох болж байна. Тэр тусмаа, одоогийншинэчлэгч Ерөнхий сайд Жy Рунжи болон Хятадын улс төрдпассив дүрд тоглодог Парламентын буюу Үндэсний Конгрессындарга Ли Пен нар халаагаа өгөх юм.
1989 онд Тянь-Аньминий талбайд болсон ардчилсан хөдөлгөөний үйл ажиллагааг хэрцгийгээр дарангуйлан дарахад гол үүргийг Ли Пен гүйцэтгэсэн гэдэгтэй холбогдоод түүний нэр хүнд нийт ард түмний дунд нэлээд унасан ба түүнийг буруутгасан нийгмийн таагүй уур амьсгал байгаагаас харахад Ли Пений халааны асуудал нэг их анхаарал татахгүй байгаа юм.
Өнөөдөр дэлхийн нэг диктатор удирдлага бүхий засаглалтай томоохон улсын удирдлагуудын хувьд өөрсдийн албан тушаалаа шилжүүлэн өгөх цаг нь болж өдрөө хүлээсээр байна. Түүнчлэн хуучин лидерүүд албан тушаалаа яаж хуваарилан шилжүүлэх, модернизацийн хүрээн дэхь ирээдүйд тоталитар улсад сүүлийн 50 жилийн хугацааны дараах засаглалын анхны шилжилт хэрхэн явагдах, мөн энэ үйл явц нь гадаад болон дотоод улс төрийн байдалд шинэ асуудлыг үүсгэн бий болгох эхлэлийг тавих нь уу гэдгийг л харах үлдээд байна.
Сүүлийн арван жилийн хугацаанд Хятадын улс төрийнудирдлагуудтай холбоотой гайхмаар зүйл байгаагүй гэдгийгтэмдэглэх хэрэгтэй. Түүний нөлөө нь нэлээд сул байсныгхаруулж болно. Мөн Дэн Сяопин нь таалал төгсөх хүртлээ/1997/ улс төрөөс нэлээд хөндийрсөн ба өөрийн албантушаалаа одоогийн удирдлага Цзянь Цземинь-д хүлээлгэн өгч,тэрээр 1998 онд Хятадын КН-ыг толгойлсон юм. Харин өнөөдөрЦзянь Цземинь өөрийн байр суурь, албан тушаалаа Хятадынлидерүүдийн шинэ үеийнхэнд хүлээлгэн өгөх ёстой болоодбайна.
Тэрээр жилийн дараа Хятадын КН-ын даргын албан тушаалаас буухаа болон дараа жилийн хавраас ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлэхээ амласан юм. Гэхдээ Цзянь Цземинь одоо өөрт нь байгаа эрх мэдлээ бүгдийг өгөхийг хүсэхгүй байгаа бололтой. Улсын ерөнхийлөгч энэ албан тушаал нь ихэнхдээ билэгдлийн албан тушаал байдаг. Харин КН-ын удирдагч гэдэг бол илүү эрх мэдлийг багтаадаг.
Гэхдээ хамгийн нөлөө бүхий байгууллага бол намын цэргийн Төв комисс бөгөөд түүний толгойлогчоор Цзянь Цземинь үлдэх сонирхолтой байгаа юм. Учир нь түрүүчийн удирдлага Ден Сяопин албан тушаалаасаа буусныхаа дараа уг комиссыгтолгойлж байсныг харгалзан мөн ийм сонирхлыг агуулж байгааюм. “Эрх мэдэлд бууны ам хүргэдэг” хэмээн Мао хэлсэнбайдаг.
Иймд Цзянь Цземинь-ий хувьд энэхүү комиссын толгойд үлдэхболомжийг хэрхэн хайх, хэнтэй, ямар байдлаар хэлэлцээбайгуулах, зөвшилцөлд хүрэх тухайд зөвхөн тааварлах лүлдээд байна.
Хятадын улс төрийн удирдлагын элитүүдийн хувьд тулгамдаад байгаа асуудал болох үе залгамжлагчдын өөрчлөлт нь үндсэндээ одоогийн удирдагч Цзянь Цземинь-ий санаачилснаар нэлээд хурдсаж байгаа ба тэрээр дээд удирдлага болон удирдах боловсон хүчнүүд нь 70 нас хүрсэн тохиолдолд өөрийн албан тушаалаас огцрох ёстой, одоогийн 50-60 насны дараагийн үеийнхэнд суудлаа тавьж өгөх ёстой гэсэн үзэл санааг дэвшүүлсэн юм.
Зарим талаас нь авч үзвэл, Цзянь Цземиньний хувьд өөрийнхуучин өрсөлдөгч нараас салахын тулд анх энэ дүрмийг оруулжирсэн юм. Гэтэл өнөөдөр ерөнхийлөгч өөрөө 74 насыг хүрчбайгаа ба удирдагч намын нэр хүнд нэлээд буурч байгаа,цаашилбал, өөрийн гаргасан дээрх дүрмээ өөрөө биелүүлэхэдхүрч байгаагаар тайлбарлагдаж байна.
Одоогийн удирдлагуудын халаа сэлгээ явагдсанаар шинэлидерүүдийн хувьд сүүлийн 10-аад жилийн турш улс төрийнхарьцангуй тайван байдалд байсан улс орныг удирдах нэлээддавуу талыг олж авч байгаа юм. Түүнчлэн, өнөөгийн байдлаарХятад гадаад талдаа Тайваний асуудал ба Өмнөд-Хятадынтэнгисийн газар нутгийн маргааныг эс тооцвол, зарчмынболоод заналхийлсэн том асуудал байхгүй байгаа.Эрх мэдлийн шилжилт нь ямар ч тохиолдолд далдынтогтвортой бус байдлаар ялгагдах нь дамжиггүй, тэр тусмааардчилсан “халз тулаан”-аасаа илүүгээр илрэх намын доторхилидерүүдийн хоорондын зөрчилтэй асуудлаас үүдэлтэй кН-ын системийн хүрээний тогтворгүй байдлаар ялгагдана. Иймд Хятадын улс төрийн лидерүүд нь нэлээд ширүүн уур амьсгал дунд өөрөөр хэлбэл, далдуур тэмцэл хүчтэй болох, гадаад талдаа нэлээд ухаалаг, харилцаа явуулах аргыг хайх, энэ нь Тайваны асуудал, газар нутгийн маргаан, мөн түүнчлэн Хятадын хоёр том түнш АНУ ба Японы харилцаанд өөрийнбайр сууриа шилжүүлэх гэж байгаа бөгөөд үүнд бэлтгэлтэйбайхыг шаардах нь ойлгомжтой,
Улс орны дотоод байдал талаас гэвэл, эдийн засгийн хувьддефляцийн хүнд үеэс гарч чадсан, одоо бол сэргэлтийн үедээяваа нь найдвар төрүүлж байгаа болон энэхүү эдийн засгийнсэргэлт нь нэлээд олон жилийн хугацаанд хадгалагдахболомжтойгийн дотор энэ нь тус улс ДХБ-д элсэн орох явдлаасихээхэн хамааралтай юм.
Гол нь өнөөдөр Хятадын КН-ын өнөөгийн удирдлагуудынхүрээнд болон дараагийн гарч ирэх үеийнхэн бүгд л уртхугацааны эдийн засгийн шинэчлэлийг явуулах, ингэснээрХятад хүчтэй, хөгжилтэй гүрэн болох ёстой гэдэг үзэл санаанднэгдмэл байр суурьтай байдаг. Гол бодлого нь “алтан дундаж”аль ч талын үзэл суртлыг баримтлагчдын болон өөрчлөлтийгшаардаж буй хэнийх нь ч гэсэн алтан дундаж”/ -ийг барихявдал гэж үздэг.
Түүнчлэн хамгийн өөдрөг үзэлтэй шинэчлэлт, өөрчлөлтийгдэмжигчдийн хувьд нийгэм ба эдийн засгийн асуудлаасхамаарах ажилгүйдэл, ямар ч хяналтгүйгээр хүн амын хот руушилжих хөдөлгөөн, нийгмийн хамгааллын системийг бийболгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэхгүй бол цаашдаа улсорны байдалд нөлөөлөх, байдлыг хүндрүүлж болох юм гэжүздэг. Ийм шилжилтийн үе нь юуны өмнө удирдлагын арга .барилын өөрчлөлт гэхээсээ илүү сүүлийн үед Хятад өөрөөнэлээд хурдацтай өөрчлөгдөж амжсаны хувьд тогтворгүйбайдлыг үүсгэж болох юм.
Нийгэмд тааламжгүй байдлын шинж тэмдгийн илрэл өсөн нэмэгдэж байгаатай уялдаад өөрөөр хэлбэл, татварын өөрчлөлтийг дур мэдэн хийж байгаад дургүйцлээ илэрхийлсэн
фермерүүдийн бослогын асуудал, үйлдвэрийн газрыг хаах ба ажлын хөлсийг удаан хугацаагаар олгохгүй байгааг эсэргүүцсэн ажиллагсадын дургүйцэл г.м./ Хятадад нэлээд шийдвэртэй шинэчлэлт, өөрчлөлт хийх удирдлага шаардлагатай болж байгаа юм. Шинэ лидерүүдийн хувьд томоохон өөрчлөлтүүд болох засаглалд намын нөлөөллийг багасгах асуудал, төрөл бүрийн үйл ажиллагааны салбар дахь тэр тусмаа эдийн засгийн зохицуулалтын хүрээнд улс төрждөг явдлыг бууруулах зэрэгт шинэчлэл хийх шаардлага гарч байгаа юм.
КН-ын дотоод хүрээнд ч гэсэн цаашдын улс төрийн өөрчлөлтийг хийхгүй бол намын хяналт тогтворгүй болногэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Гэхдээ одоо хүртэл энэасуудлаарх яриа нь зөвхөн намын институтын ба байгууллагынчадварлаг боловсон хүчнийг гадуурхах, хөөх байдлаар,түүнчлэн, хэвлэн нийтлэх ба мэдээ сурвалжлага өгөхийг үешаттайгаар хориглох зэргийн хүрээнд явагдаж байна.
Түүнчлэн КН-ын гол бодлогын нэг нь Фалун Гонг хөдөлгөөнийүйл ажиллагааг бүх арга хэрэгслээр эсэргүүцэх эрмэлзлэлболон одоогийн энэ хамгийн сул хяналттай байгаа намын байрсуурийг өөр ямар ч байгууллага эзлэх боломж олгохгүй байхынтулд чиглэгдэж байгаа юм.
Хүн амын дундах сэтгэл зүйн тааламжгүй байдал ба хандлагын өсөлт нь Хятадын коммунист лидерүүдийн хувьд төр засгийн удирдлага дахь байр суурь болон тэдний явуулж буй үйл ажиллагааг буруутгахын хамт, энэ нөхцөлд марксист үзэл суртал тохирох боломжгүйг харуулж байгаа юм. Ийм учраас тэд олон нийтэд ойр дөт, ойлгомжтой үзэл сурталын тал руу. жишээ нь, үндэсний үзлээ илэрхийлэх хүрээнд Америк нь хуучин Хятадын өрсөлдөгчийн дүрд тоглодог хөдлөх шаардлага гарч байгаа юм. Үндэсний үзэл нь Тайванийн хувьд нэлээд хүчтэй чиглэдэг ба түүний эрхийн асуудлаар Хятад үргэлж маргалдаж байдаг. Гэхдээ намын доторхи хяналтын асуудлын тэмцэлд хуучин ба шинэ лидерүүд өөрсдийн холбоотноо хайж байгаа жишээ нь, Хятадын зэвсэгт хүчний хүрээнд энэ нөхцөлд Тайванд хорхойсох явдлыг хурцатгах нь хүнд байгаа юм.
Тайванийг өөрийн эзэмшилд хүчээр оруулах оролдлого гаргасан тохиолдолд зөвхөн Хятадын эдийн засагт том хохирол гарч болохын дотор АНУ ба Японы харилцааны асуудал хөндөгдөхөд хүрч байгаа юм. Түүнчлэн, сүүлийн хэдэн жилийн хугацаанд Тайваны эсрэг явуулсан цэргийн заналхийлэл нь Хятадын дотоод асуудлаас анхаарлыг саармагжуулах ихээхэн бололцоо олгосон. Мэдээж, Хятад бол Тайвантай зөрчилдөөнөө хурцатгах, бусад улс орнуудтай харилцаагаа жишээ нь, АНУ-тай муутгахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ засаглалд үлдэх өөрийн хүсэл эрмэлзлэлтэй лидерүүдийн хувьд алдаа гаргахгүй гэх газаргүй юм.
Өнөөдөр олонхи ажиглагчдын хувьд ямар нэг гойд өөрчлөлтгүй, шинэчлэлгүй шинж байдалтай өнөөг хүрсэн Коммунист улс төрийн бодлого нь 10 жилийн дараагаар яаж өөрчлөгдөх болон Хятад улс хуучин хэлбэрээ хадгалж байж чадах болов уу, үгүй болов уу гэсэн асуултыг их тавьж байна.
Ихэнхдээ энэ нь удахгүй болох гэж байгаа удирдлагын болон боловсон хүчний өөрчлөлтөөс хамаарах ёстой, яагаад гэвэл, гол нь хэн эрх мэдлийн өндөрлөгт гарч ирээдүйн шаардлага хэрэгцээ ба Хятадын хөгжлийн чиглэлийг тодорхойлох вэ гэдгээс хамаарах юм.
Энэ утгаараа ирээдүйн нөлөөллийг тогтоохын төлөөх өрсөлдөөн аль хэдий нь эхэлсэн. КН-ын даргын болон цаашлаад улсын ерөнхийлөгчийн албан тушаалд байж болох хүмүүсийн дунд өнөөдөр одоогийн дэд ерөнхийлөгч, мөн Төв Цэргийн Комиссийн дэд дарга Ху Жинтао байгаа юм.
Тэрээр Дэн Сяопиний үеэс карьераа эхэлсэн ба Дэн Сяопин түүнийг өөрийнхөө үед Тибет дэхь намын нарийн бичгийн даргаар томилж байсан. Үүнээс хойш Ху Жинтао нэг их онцгойлох амжилтгүйгээр үе дараалан дээд өндөрт гарч ирсэн юм. Тэрээр ямархуу байр суурь баримталдгийг хэн ч мэддэггүй. Нөгөө талаас, одоогийн намын тэргүүний бодит дэмжигдэгч, намын нөлөө бүхий департаментын толгойлогч Цзень Шинжунь
байгаа юм.
Хятадын одоогийн лидерийн хувьд гэвэл өөрийнхөө лидергэсэн байр суурийг тогтвортой хангах болон фракцуудынхоорондын харьцааг тэдний сонирхлыг их ч, бага ч түвшиндхангах замаар зохицуулж балансжуулж чадсан бөгөөд энэутгаараа тэрээр гол гол амжилтанд хүрч чадсан юм. Харинтүүний хувьд нэлээд хөнгөн биш байсан асуудлын нэг болЕрөнхий сайд Жy Рунжи болон Хятадын парламентын дарга ЛиПен нарын хоорондын зөрчилтэй холбоотой байсныг дурьдаххэрэгтэй.
Цзянь Цземиний үе залгамжлагчийн асуудлын хувьд бол Хятадын элитүүд өнөөдөр хоёр үндсэн утгаар явж байна. Нэг талаас, эдийн засгийн хөгжил, толь бичиг бол “коммунист байгуулалт” нь бусад асуудлын хувьд урьдач болох, нөгөө талаас, нээлттэй зөрчилдөөн /өшөө хонзон/ нь хөгжлийг аюулд оруулах, эцэсдээ манлайлалд нөлөөлөх. Ийм учраас энгийн сонголт л байгаа юм. эсхүл нэг багаар ажиллах, эсхүл улс төрийн тавцангаас буух явдал юм.
Хууль ёсны мэдлэг багатай ба хувийн сахилга батаар тааруухан гэж тооцогддог 4-р үеийн улс төрчдөд эрх мэдлийгшилжүүлсний дараа Хятадын улс төрчдөд хоёр дугааршаардлагаар үнэмшилтэйгээр үлдэх боломж хэр зэрэг байх вэ?
Одоогоор эдийн засгийн өөрчлөлтийн урт хугацааны үр дүнтодорхой болсон болон тогтвортой байдалд заналхийлэх аюулгарч ирэхээргүй байгаа ийм нөхцөлд зөрчилдөөнөөс гарч болохболомжтой. Гэхдээ, хэрвээ ямар нэг улс төрийн бүлэглэл ньөөрийн хамт олны манлайллын утга санааг хамгаалахыг тулгахба нийгэмд энэ байдлаар анхаарлыг шууд хандуулахыгхичээсэн тохиолдол /энэ нь гарч ирэх магадлал бага/ иймэрхүүбодлого нь бүтэшгүй зүйл болох нь ойлгомжтой юм.
Ирээдүйн лидерүүдийн өмнө тулгарах ба байж болох эрсдлийнхүрээнд дараах зүйлийг хэлж болно.
- Намын хувьд үргэлжилж байгаа сул, чадваргүй байдал ньөөрийн хүрээнд авилгалыг бүх талаар бий болгох ноцтойасуудлыг дагуулж байна. Гэвч лидерүүд нь авилгалаасхаацайлагдаж халхлагдаж байгаа, түүнийг харьцангуйнөлөө бүхий хүмүүсийн хүрээнд авч үзэх боломжгүй, энэутгаараа чөлөөт хэвлэл мэдээллийг хүлээн зөвшөөрөх баавилгалыг үр ашигтай хянаж болох улс төрийн олон намынутга санааг гаргаж ирэх тухай асуудлыг хөнддөггүй.
- ДХБ-Д Хятад элсэн орсны дараагаар хийгдэх шинэчлэлтөөрчлөлтийн үйл явц нь тийм ч амар бодлого байхгүйбөгөөд эдийн засгийн мэдэгдэм уналт ажиглагдаж болохюм. Хятадын эдийн засгийн хувьд харьцангуй зогсонгибайдлаас 7 жилийн дараагаар эдийн засгийн өсөлтийнхурдац нэмэгдэх хандлага бий болж байна.
- Орон нутаг дахь авилгал хээл хахуулийн өсөлт ба ороннутгийн засаг захиргаанаас дур мэдэн татвар тогтоохзэргийг эсэргүүцсэн хөдөөгийн оршин суугчдын дургүйцэл
нэмэгдэж байна. Эдийн засгийн хөгжил нь Хятадын хөдөөгийн хэсэгт хүрч чадахгүй байгаа, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ хямд, ажиллагсдын цалин хөлс цаг хугацаандаа олгодоггүй, амьжиргаа муу учраас ихэнх хөдөөгийн оршин суугчид хот руу шилжих хөдөлгөөн ихсэж байна. Сүүлийн саруудад гэхэд бараг бүх хөдөө тосгодод оршин суугчдын эсэргүүцлийн цуглаан болсон байна. - Хот, хөдөөд эсэргүүцлээ илэрхийлсэн хүн ам нэгдэн зохион байгуулагдах үйл явц идэвхжиж байгаа юм. Энэ нь сүүлийн үед удирдагч намын зүгээс шашны байгууллагын үйл ажиллагааны эсрэг идэвхитэй тэмцэж байгаатайхолбоотойгоор хүмүүс зохион байгуулалттай нэгдмэл хүчболж тэмцэж байгаа юм.
Эцэст нь, өөрчлөлт шинэчлэлийг хийхийг зорьж буй, дийлэнхинь барууны улс орнуудад боловсрол эзэмшсэн Хятадын улстөрчдийн шинэ давхарга буюу “5-р үеийн залгамжлагч” гэжнэрлэгдэх Космополит-Төлөөлөгчдийн өсөлт нь өнөөдөр альхэдийн авторитар үзэл номлолыг баримтлагч “4-р үеийнхэн”руу хандах аяс эхэлжээ. Энэ төлөөлөгчид өнөөдөр 40-50насныхан байгаа ба Засгийн газарт нөлөө бүхий, ялангуяа,санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх салбарт өөрийн гэсэн байрсуурийг эзэлж эхэлсэн байна. Энэ утгаараа 2002 онд болохөөрчлөлтийн дараагаар тэдний нөлөө улам хүчтэй болно гэдэгтитгэлтэй байгаа юм.
Космополитууд нь 3-р үеийнхний төлөөлөгчдийг бодвол нэлээдбага үзэл сурталжсан. Тэдний ихэнхи нь КН-ын харилцааныхувьд төвийг сахисан байр суурийг баримталдаг. Тэд далдуурявуулга хийхдээ сайн мэргэшсэн бюрократ уламжлалбагатайгаас гадна, харин үүний оронд шууд хэлэлцээрт илүүитгэлтэй ханддаг.
Түүнчлэн Цзень Шинжунь Хятадын удирдлагын үзэлбаримтлалд плюрализм”-ыг оруулах ёсгүй гэж ярьдаг бөгөөдЗасгийн газрын дээд суудалд байгаа зарим нэг космополитууднь олон намын бодлого зайлшгүй чухал болоод зогсохгүй,эцсийн дүндээ хойшлуулшгүй шаардлагатай гэж зарлантунхаглаж байна.
Гэсэн хэдий ч, энэ шинэ үеийнхний төлөөлөгчдийн ихэнх нь өөрийн үзэл бодолдоо хэтэрхий сул үнэмшилтэй байгаа ба зөвхөн тэдний цөөхөн хэсэг нь л хэрвээ тэд өөрсдөө эдийн засгийн хүнд давалгаанууд дунд алга болохгүй, нийт хүн амын өргөн дэмжлэгийг алдахгүйгээр үйл ажиллагаагаа чиглүүлж чадвал “4-р үеийнхний” төлөөлөл руу шууд хандахад бэлэн байгаа юм.