Б.Дэлгэрмаа
/УИХ-ын гишүүн, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/
Шинэ толь №36, 2001
Түлхүүр үг: Хүний эрхийн байгууллага, Үндэсний бүлэг, Хүний эрхийн зөрчил, Төрийн Бус Байгууллага /ТББ/, Нэгдсэн Үндэсний байгууллага /НҮБ/, Хүний Эрхийн Комисс /ХЭК/, Хүний эрхийн хороо /ХЭХ/, Олон улсын засгийн газар
Хүний эрхийн байгууллагуудын сүлжээ дэлхий даяар хүмүүс үндэстнийг дамжин хөгжиж, хүний эрхийг хэрэгжүүлэхгүй байгааулсад хувь хүн, бүлэг, хамт олныг дэмжин ажиллаж байна.
Хэсэг 1
Орон нутгийн ба үндэсний бүлэг
- Гэр бүл
- Найз нөхөд
- Залуучуудынбайгууллага
- Эмэгтэйчүүдийнбайгууллага
- Бизнесийн бүлэг
- Шашныбайгууллага
- Улс төрийн намууд
- Хүний эрхийнүндэснийбайгууллагууд
- Мэргэжлийнбайгууллагууд
- Багш нар
- Хуульчид
- Сэтгүүлчид
- Эмч нар
- Жүжигчид зэрэг
Хэрэглэдэг тактик
Эдгээр тактикийн алийг ч дээрх бүлгүүд бүгд эсхүл аль нэг нь хэрэглэж болно.
- Хувийн/нийтийн уулзалт зохиох
- Хүний эрхийг дэмжихзорилгоор эдийн засаг, улс төрийн шахалт үзүүлэх /бойкот, хориг арга хэмжээ, ажил хаялт, суулт хийх г.м/
- Хурал зохионбайгуулах
- Өргөх бичиг гаргах
- Захидал болон мэдээбичих, хэвлэлд зар хүргэх
- Хэлэлцээр хийх
- Үзэсгэлэн, дисплей, хандивын концерт, тоглолт хийх
- Орон нутгийнрадиогоор яриа хийх
- Хүний эрхийг дэмждэг хүмүүсийн нэрийг дэвшүүлэх, дэмжих, сонгох
- Шашны үйлчилгээявуулах
- Хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлэл цуглуулах
- Жагсаал цуглаанзохион байгуулах, оролцох
- Гуравдахьч этгээдийн оролцоотой асуудал шийдэх аргыг ашиглах
- Шүүхэд хандах
- Олон улсын ба бүс нутгийн түвшинд ажилладаг хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх, туслалцаа авах
- Зуучлал хийх аргыг ашиглах
Давуу тал:
- Бүлэг байгууллагууд олон түвшинд байгуулагддаг
- Тэдний үйл ажиллагаа олон хүнд танил хүртээмжтэй байдаг
- Гишүүд нь бие биенээ таньж мэддэг, бие биедээ итгэдэг, бүрэн ойлголцдог, ижил сонирхолтой байдаг
- Гишүүд нь орон нутгийн түвшинд ажиллах мэдлэг мэдээлэлтэй байдаг. Тухайлбал, жагсаал, цуглаан хийх хамгийн сайн байршлыг болон нутаг дэвсгэрт хэний гарт эрх мэдэл байгааг мэддэг.
Сул тал:
- Хүний эрхийн зөрчил гаргадаг төр улсын зүгээс гэр бүл, найз нөхөд болон орон нутгийн бүлгүүд өөрсдөө өртдөг.
- Хэвлэлд гарах арга замыг хайх
- Айлган сүрдүүлэх замаар эсхүл хүч хэрэглэж, жагсаал, цуглааныг тараах
- Ажлаас халах, орон байргүй болгох зэргээр эдийн засгийн аргахэмжээ авч болно
Хэсэг 2
Төрийн бус байгууллагууд (бүс нутгийн болон олон улсын түвшинд)
Доорхи зургаан байгууллага 4000 ба түүнээс дээш бүлэгтэй
- Эмнести Интернэшнэл
- Хуульчдын олон улсын комисс
- Боолчлолын эсрэг нийгэмлэг
- Хэльсинкийн хараа хяналт Америкын Хараа хяналт Азийн хараа хяналт Африкийн хараа хяналт
- Улаан Загалмайн олон улсын хороо
- Цөөнхийн эрхийн бүлэг
Хэрэглэдэг тактик
- Эмнести Олон улсын 4000 орчим орон нутгийн бүлгүүдээ ашиглаж: Өмгөөлөгчгүйгээр шийтгүүлсэн шоронгийн хоригдлуудыг шууд Чөлөөлөхийг зорих Улс төрийн хоригдлуудыг шударга шүүх шууд баталгаа хангахын Төлөө ажиллах Судалгаа хийх, хоригдлууд, баривчлагсад, Засгийн газар, сонинд захидал бичдэг. Маш их хэвлэлийн Нөлөөтэй тул өргөн дэмжлэг авдаг. Улс төрийн төвийг сахихыг хадгалдаг нь Их хүндэтгэл авчирсан. Зөвхөн 1988 онд гэхэд л 1566 хоригдлыг суллажээ.
- Хуульчдын олон улсын комисс Улс төрийн шалгаанаар хүмүүсийн эрхийг зөрчиж,
түүнийг шүүхээр шийдвэрлэхэд хөндлөнгийн ажиглалт хийх зорилготой
гадаадын шүүгч, хуульчдыг ашигладаг. - Боолчлолын эсрэг нийгэмлэг Боолчлолыг эцэслэх, уугуул нутгийн хүмүүсийн эрхийг
хамгаалахын төлөө ажилладаг. Бие даан шалган мөрдөх ажиллагаа явуулдаг. - Хельсинкийн Хараа Хяналт, Ази, Америк, Африкийн хараа хяналт Бүс нутгийн хүний эрхийн асуудалд төвлөрч анхаардаг ба зөрчлийн талаар хэвлэн Нийтлэх, зөрчил гаргаж буй улсын төр засагт олон улсын эсэргүүцэл илэрхийлэх явдлыг хөхүүлэн дэмждэг.
- Улаан загалмайн олон улсын хороо Дайны Нөхцөлд хуулийн хэрэгжилт, олон улсын гэрээний стандарт болон улс төрийн хоригдлуудын талаар ажиглалт хийдэг. Шоронгуудыг шалгаж, хүний эрхийн талаарх гэрээг хүндэтгэн үзэж буйг анхаардаг.
- Цөөнхийн эрхийн бүлэг Илтгэл бичиж хэвлэх, сургууль, дээд сургуулийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ялангуяа хоцрогдсон уламжлал, хэвшмэл үзлийн эсрэг хавчигдаж буй цөөнх болон олонхтой ажиллах.
Давуу тал:
- ТББ нь шаардлагатай мэдээлэл цуглуулах, хуулийн баримт бичиг бэлтгэх зэрэгт хувь хүнээс илүү байр суурьтай.
- ТББ нь төрийн байгууллагуудаас арай бага улс төрийн хүч, дарамтанд өртдөг.
- Ихэнх ТББ бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллага ба хүний эрхийн тодорхой зөрчил дээр төвлөрч ажилладаг.
- ТББ нь төрийн зүгээс гаргадаг тайлан илтгэлд тэр бүр тусгадаггүй мэдээлэл бэлтгэж чаддаг. Ялангуяа хаалттай нийгэмд үүнийг ашиглаж болдог.
- ТББ олон улсын гэрээний дагуу улс орны илтгэлийг гаргахыг хүчин чармайдаг.
- ТББ олон улсын хуулийн өмнө тухайн орны засгийн газраас хүлээсэн үүргийг биелүүлэхэд мониторинг хийх хамгийн боломжтой байдаг ба хянах, тайлбарлах, хэрэгжүүлэх байгууллагад мэдээлэл дамжуулдаг.
Сул тал:
- Хэдий ТББ олон нийтийн санаа бодлыг хүний эрхийн зөрчилд шүүмжлэлтэй хандуулах олон үйлчилгээг бэлтгэдэг ч гэсэн олон улсын хуулийн дагуу тэдэнд хүний эрхийг хамгаалахын тулд хүч хэрэглэх эрхийг нь баталгаажуулсан гэрээ байхгүй.
Хэсэг 3
Бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллага
- Европын зөвлөл
- Америк улсуудын байгууллага
- Африкын нэгдлийн байгууллага
Хэрэглэдэг тактик
Эдгээр 3 байгууллагын ерөнхий шинж:
- Бүгд хувь хүн эсхүл бүлгээс гомдлоо барагдуулахаар дотооддоо бүх боломжит аргыг хэрэглэсэн байхыг шаарддаг
- Бүгд гомдол гаргагч болон хүний эрхийг зөрчсөн гэж ажиглагдаж буй орны хооронд нөхөрсөг зохицуулалт хийхийг оролддог.
- Бүгд тухайн бүс нутагт оршдог улс орон бүр гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн бичигдмэл баримт бичигт үндэслэж ажилладаг. Эдүээр улс нэгдмэл соёл, уламжлалд хувь нэмрээ оруулж дэмждэг.
- Бүгд тодорхой тохиолдлын талаар баримт нотолгоог тогтоохын тулд хэргийг итгэмжлэгдсэн байдлаар хэлэлцэх, тохиролцоонд хүрч чадахгүй бол нийтэд мэдээллэдэг.
Эдгээр 3 байгууллагын ялгаатай тал:
ЕЗ: Иргэний ба улс төрийн эрхэнд анхаардаг. Хувь хүн, улс орны аль алиныг комисс, шүүхээр шийдвэрлэхээс өмнө зөрчлийн талаарх гомдлоо гаргахыг зөвшөөрдөг.
АУБ: Улсуудын эрх гэхээс үүрэгт илүү анхаардаг. Хүний эрхийн зөрчлийг шалган мөрдөх, улс орны нөхцөлбайдлыг судалдаг. Хувь хүн, улс орны гомдол гаргахыгзөвшөөрдөг.
АНБ: Хувь хүний эрхээс илүү ард түмний эрхэд анхаардаг. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг иргэний ба улс төрийн эрхээс илүү чухалчилж үздэг.
Давуу тал:
Нийтлэг шинж:
Гурван байгууллагынүүрэг хүний эрхийнасуудлаар гишүүнорнуудаа сургах,ухамсрыгдээшлүүлэх, ирээдүйдзөрчил гарахаасурьдчилан сэргийлэх.
Ялгаатай шинж:
ЕЗ: хамгийн ахмад,туршлагатай, үр ашигтай буснутгийн хүний эрхийнсистемтэй. Шийдвэр ньгишүүн улсуудын хувьдзаавал биелүүлэх шинжтэй.
АУБ: 1970-аад оноос ажиллаж эхэлсэн. Иргэний ба улс төрийн эрхийг эдийн засаг, нийгмийн эрхээс илүү чухалчилдаг. Хүний эрхийн Шүүх нь тогтоол гаргах эрхтэй ба хохирлыг мөнгөөр төлүүлдэг.
АНБ: Шүүхийн ажиллагаанаас илүү хэлэлцээр хийх, зуучлах аргыг зуучлах аргыг чухалчилдаг.
Сул тал:
Нийтлэг шинж:
- Бүс нутгийн Засгийн газар хоорондын энэхүү 3 байгууллага гомдлыг шалгах явцон дамжин олон жилболдог. Энэ ньихээхэн зарлагаөндөртэй ба гомдолгаргагчид хүндрэлавчирдаг.
- Дэлхий дээр олонорон бүс нутгийнЗасгийн газархоорондын байгуул-
лагын гишүүн бус бахүний эрхийн талаарсубъект нь болдоггүй. - Үндэсний засгийнгазрын гишүүн болсноор улс төрийнхарилцаа хүний эрхэдхүрэх арга замболдог.
Ялгаатай шинж:
ЕЗ: Европын Нийгмийн Хартид заасан эдийн засаг, Нийгмийн эрхийн зөрчлийг зарим талаар шийддэггүй.
АУБ: 1988 он хүртэлшүүхийн шийдвэр болонмөнгөн торгуулийг нэг иххэрэглэдэггүй байв.
АНБ: Олон хүнийг хамарсан зөрчлийг шалган мөрдөхийг гол болгосноор хувь хүний эрхийн зөрчлийг умартдаг. АНБ-аас тунхагласан эрхийг хэрэгжүүлэхэд олон уу хязгаарлалт бий. Мөн шүүхийн шийдвэр, мөнгөн Төлбөр оногдуулдаггүй дутагдал бий.
Хэсэг 4а
Олон улсын Засгийн газрын ба НҮБ
- Хүний эрхийн комисс (ХЭК)
- 43 гишүүн оронтой батухайн орнытөлөөлөгчид угкомиссыг үйлчилдэг.Эдгээр нь хувь хүнийхувьд ажилладаггүй.
- Комиссыгбайгуулахдаа газарзүйн байршлыгхаргалзаж гишүүнорныг сонгодог.
- НҮБ-ын Эдийн засаг,соёлын Зөвлөлийндэргэд ажилладаг.
Хэрэглэдэг тактик
- НҮБ-ын дүрэмд үндэслэж ажилладагба НҮБ-ын Хүнийэрхийн гол бодлого
тодорхойлдог бүлэгболно. - ХЭТТ ба Хүнийэрхийн хоёр Пактыг хэрэгжүүлдэг.
- Баримт цуглуулдагбүлгүүдээс мэдээлэл авч түүний нууцыг хадгална.Хэрэв зөрчил гаргаж буйоронтой ажиллаадамжилт олохгүй бол угмэдээллийг нийтэдмэдээлнэ.
- НҮБ-ын ЕрөнхийАссамблейн шийдвэртүндэслэн баримтыг олж ашиглана.
Давуу тал:
- ХЭК НҮБ-ын дүрмийн хүний эрхийн талаарх заалтыг хэрэгжүүлэхэд маш их итгэл хүлээх эрх зүйн цар хүрээ, хэрэгжилтийн өргөн талбартай.
- Зөрчил гаргасан орнууд тун хэцүү байдалд орж болзошгүй.
- Хүний эрхийн асуудлыг дэлхий даяар үр нөлөөтэй мэдэгдэх боломжтой. Маш
далайцтай хэвлэлийн хэрэгслийг ашигладаг.
Сул тал:
- Гомдлыг шийдэх асуудал урт удаан хугацаанд явагддаг.
- Хүний эрхийн комисс дэлхий нийтийн санаа бодол ба итгэл үнэмшилд найддаг ч илрүүлсэн зөрчлийг хүчээр шийдэх эрх мэдэл байхгүй, өөр орны эсрэг гомдол гаргасан нэлээд тохиолдолд шийдвэрийг гаргахдаа улс төрийн харилцааг сэдэл болгодог ба хүний эрхийн комисстой энэ нь ямар нэгэн юм хийхэд маш бага боломж олгодог.
- Хувь хүн эсхүл ТББ гомдол гаргахыг зөвшөөрсөн хувийн өргөх бичиг хүлээж авдаггүй. Гагцхүү улс орон өргөдөл гаргадаг.
Хэсэг 4б
Олон улсын Засгийн газрын НҮБ
Б. Хүний эрхийн хороо (ХЭХ)
18 хувь хүнээс бүрдсэн НҮБ-ын байгууллага, Хүний эрхийн талаар шинжээчдээс сонголт хийдэг. Ямар нэгэн улсын төлөөлөл байхгүй. Нийгэм ба улс төрийн эрхийн Пактын дагуу ажилладаг.
НҮБ-ын хүний эрхтэй холбоотой асуудлаар ажилладаг бусад байгууллага, тухайлбал:
- ЮНЕСКО
- Олон улсынХөдөлмөрийн багууллага
- Ялгаварлангадуурхахаас урьдчилансэргийлэх Дэд хороо.
Хэрэглэдэг тактик
- Нэг орон өөр орны эсрэг гомдол мэдүүлэх. Ингэхдээ зөвхөн иргэний ба улс төрийн эрхийн зөрчлийн талаар
- Зуучлалыг ихээхэн хэрэглэдэг.
- Нөхөрсөг шийдвэр гартал үйл явц итгэмжлэгдсэн нууц байна. Үгүй бол олон
нийтэд тайлагнаж, зөрчил гаргасан улсад улс төрийн шахалт үзүүлнэ. - Хувийн өргөдлийг гагцхүү өргөдөл гаргагч хүний харъяалагдах орон Иргэний ба Улс төрийн эрхийн Пактын Нэмэлт Протоколд гарын үсэг зурсан бол. Өөрөөр хэлбэл, ХЭX гомдол гаргагч улстай харилцана.
Давуу тал:
- ХЭХороо ХЭК-оос арай бага улс төрийн дарамттай учирдаг, яагаад гэвэл гишүүд
нь тодорхой улсыг Төлөөлдөггүй. - Зарим хувийн гомдлыг хүлээж авдаг.
- ХЭХ бүх үндэстэнд хамаарах ерөнхий хэм хэмжээг тогтоох жин нэмэгдсэн.
Сул тал:
- ХЭХ-ны шийдвэр тухайн оронд заавал биелүүлэх шинжгүй, хүчээр албадан хэрэглэх эрх мэдэл байхгүй.
- Хэдий хувь хүний гомдлыг хүлээж авдаг ч Дэлхийн хэмжээнд энэ нь хүний эрхийн зөрчилд өртөж буй хүмүүсийн өчүүхэн хувь юм.
Хэсэг 4в
Олон улсын засгийн газрын байгууллага НҮБ
Хүний эрхийн дээд комиссар
- НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993онд байгуулагдаж1994 оны 1 дүгээрсараас үйлажиллагаагаа явуулжэхэлсэн.
- ХЭДК үйлажиллагаагаа хүнийэрхийн бүхий л эрх,түүний дотор иргэний,соёлын, эдийн засаг,улс төр ба нийгмийнэрхүүдийг хамгаалах,дэмжихэд чиглүүлдэг.
- НҮБ-ын хүний эрхийнүйл ажиллагаагзохицуулах үүрэгтэй.
- Энэхүү албан тушаалд нэг хүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн Даргаас томилж Ерөнхий Ассамблейгаар баталгаажуулдаг. Энэхүү албан тушаал ЕНБД-ын дараагийн зэрэглэлийн албан тушаал бөгөөд 4 жилийн хугацаатай томилогдож нэг удаа дахин сонгогдож болно. 1995 онд Дээд Комиссар Хосе Аяла Лассо, НҮБ дахь
Эквадорын Элчин сайд байсан хүн томилогдож, 1999 онд Мари Робинсон, Ирландын Ерөнхий сайд асан эмэгтэй томилогдсон.
Хэрэглэдэг тактик
- Хүний эрхтэйхолбоотой яриахэлэлцээрийг засгийнгазартай хийх
- НҮБ-ын хүний эрхийнболовсролын хүчинчармайлтыгзохицуулах“Хүний эрхийнИтгэлийн факс,e-mail”-ыг 24 цагажиллуулж хүнийэрхийн онц яаралтайасуудлыг хариуцажхүний эрхийнзөрчлийн тухаймэдээллийг уг факс, цахилгаан шууданд дамжуулна. Зөвхөн онц яаралтай зүйлийг Дээд Комиссарт уламжилна.
- Женев дэх НҮБ-ын хүнийэрхийн төвийн үйлажиллагааг удирдана.
- НҮБ дэх хүний эрхийнбусад байгууллагадасзөвлөгөө өгч, техникийнтуслалцаа үзүүлнэ.
- Хүний эрхийг хамгаалахНҮБ-ын механизмыгхэрэгжүүлэх талааражилладаг.
- ХЭК болон НҮБ-ынбусад байгууллагад түрхүний эрхэд хамаарахасуудлаар зөвлөмжгаргана.
- Ерөнхий Ассамблейд жил бүр үйл ажиллагааны тайлангаа тавина.
Давуу тал:
- Улс орнуудын засгийнгазартай харилцажяриа хэлэлцээр хийхэрх бүхий хүний хувьдХЭДК нь уян хатанүйл ажиллагаа явуулжхүний эрхийнасуудлыг цагалдалгүй шийдэхболомжтой.
- Энэ бол маш дээд дэвзэрэглэлийн албантушаал учир НҮБ-ынхүний эрхийн бүх үйл
ажиллагааг удирдаж,зохицуулах боломжтой. - Энэхүү өндөр албантушаал НҮБ-ын системдхүний эрхийн асуудлыгбүхэлд нь харах албанёсны нэр хүндийгдээшлүүлдэг.
Сул тал:
- Энэхүү албантушаалын бүрэн эрхтодорхой бус хэвээрбайгаа. ДээдКомиссараас гаргасаншийдвэр нь тодорхойбус тул түүнийг янзянзаар тайлбарлахадхүргэдэг. Энэ нькомиссарын хүнийэрхийн асуудлыгяаралтай шийдэх,урьдчилан сэргийлэх аргахэмжээ авах боломжийгхязгаарладаг. Тухайлбал,Дээд Комиссар хүнийэрхийн зөрчлийг шалганмөрдөх ба засгийн газрыгзөрчлөө зогсоохыг шуудшахалт үзүүлэх эрхмэдэлтэй ч энэ ньтодорхой бус байдаг.