Б.Алтансүх
/УТБА-ийн багш, ЭША/
Шинэ толь №35, 2001
Түлхүүр үг: Албан ёсны институт, Албан бус институт, Эдийн засгийн үйл ажиллагаа, Мэдээллийн ил тод байдал
- Цаг үеийн бодит мэдээлэл дутагдалтай байх нь эдийн засгийн үйл явцад сөргөөр нөлөөлнө.
- Засгийн газрын үйл ажиллагааны ил тод бус байдал авилгал хадгалагдаж, өргөжих нэгэн нөхцөл болно.
- Мэдээллийн ил тод байдал нийгэмд маш чухал эрх зүйн орчныг бэхжүүлэх боломж олгохын зэрэгцээ шинээр сэтгэх, урагшлах нөхцөл болдог.
Шинэ зууны босгон дээр Нобелийн шагналт эдийн засагч Дуглас Нортын бүтээлд гүнзгий тусгагдсан шинэ институционал эдийн засгийн онол улам бүр түгэн тархаж, хүлээн зөвшөөрөгдөх хүрээ нь өргөжих болов[1]. Энд нийгмийн хэв журам тогтоох, зах зээлийн механизмыг үйлчлэлийг хангах, өөрөөр хэлбэл, либерал нийгмийн “тоглоомын дүрмүүдийг” тогтооход шаардагддаг зардлуудыг нийгмийн баялаг бүрдэхэд хүчтэй нөлөөлөгч нэгэн хүчин зүйл гэж авч үздэг[2]. Зарим тооцоогоор бол дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн тодорхой улсуудын хэмжээнд трансакцийн зардал ДНБ-ний бараг талыг нь эзлэх боллоо.
Шинэ институционал эдийн засгийн онол ёсоор бол энэ трансакцийн зардлыг бууруулахаар тэмүүлж буй нийгмийг илүү дэвшилттэй гэж тооцож болно.
Энэхүү зардлыг мэдэгдэхүйцээр өсгөдөг хүчин зүйлийн тоонд эдийн засгийн мэдээллийн өндөр зардал, түүний дутагдал буюу түгээлтийн нөхцөл (бүх хүнд адил бус) багтана. Энэ мэдээллийн зарим хэсгийг цаг үргэлж худалдаж, худалдан авч байдаг “энгийн бараа” гэж авч үзэж болох хэдий ч олон тооны мэдээлэл төрийн байгууллагууд иргэддээ үнэ төлбөргүй буюу эсхүл зөвхөн захиргааны зардлыг нь нөхөх үнээр хүргэх ёстой “төрийн үйлчилгээнд” хамаарна. Эдийн засгийн өсөлт, трансакцийн зардлууд болон ил тод байдлын түвшний хоорондын хамаарлыг Зураг 1- т үзүүлэв.
Мэдээллийн хоосон орон зайн үр дагавар
- Цагаа олсон бодит мэдээлэл хангалтгүй байх нь эдийн засгийн үйл явцад олон сувгаар нөлөөлдөг. Төрийн байгууллагууд тодорхой бизнесийн байгууллагад илүү тодорхой, нарийвчилсан (бусад өрсөлдөгчдөөс нь илүүтэйгээр) мэдээлэл өгдег бол энэ нь өрсөлдөөний тэгш бус орчин бүрдүүлж, тодорхой давамгайлах байр суурьтай компаний байдлыгулам сайжруулна.
- Энэ үзэгдэл шилжилтийн орнуудын хувьд төрийн өмчийн томоохон компаниудын хувьд түгээмэл тохиолдож байгааг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (ЕСБХБ) шинжээчид дурджээ. Энэ байгууллагын шинжээчид орон нутгийн судлаачидтай хамтран Словакт явуулсан судалгаанаас үзвэл, аж ахуй эрхлэгчдийн 96% нь төрийн байгууллагуудаас түгээж буй мэдээллийг хангалтгүй гэж үнэлжээ. Энд лицензийн тодорхой бус тогтолцоо (социологийн судалгаанд оролцогчдын дөнгөж 10% үүнийг оновчтой гэж дүгнэжээ), төрийн төсвөөс бараа, үйлчилгээ худалдан авах зардлын талаархи хангалтгүй мэдээлэл (мөн социологийн судалгаанд оролцогчдын дөнгөж 10% л үүнийг хангалттай гэж үзсэн), төрийн сангуудын үр ашиггүй менежмент, тодорхой олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл гаргаж өгөхөөс татгалздаг, гадаад харилцааг гүнзгийрүүлэх зорилготой төрийн томоохон түшмэлийн хилийн чанад дахь “бизнес-аяллын” талаархи албан ёсны тайлан байдаггүй болон энэ явцад олж авсан мэдээллийг зөвхөн цөөн тооны ажил хэрэгч хүмүүст хүргэдэг болон бусад олон жишээ дурджээ.
- Мэдээллийн хаалттай байдлын сөрөг үр дагавар нь үйлдвэрүүд, түүний дотор стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүдийн жинхэнэ эзэмшигчдийг нуун далдлах, хувьчлалын явцад өрсөлдөөний тэгш нөхцөл алдагдах байдлаар илрэх нь цөөнгүй. Өрсөлдөөнийг хадгалан бэхжүүлэх бодлогын нэгэн чухал зорилт нь өмч зах зээл дээр цөөн буюу ганц нэгхэн тоглогчийн гарт хэт ювлөрөхөөс сэргийлэх явдал юм. Хэрэв өрсөлдөөний зарчмыг хэрэгжүүлэх ёстой төрийн институт хууль зүйн дагуу өмчийг эзэмшигчийн талаархи бодит мэдээллийг гарган тавих чадваргүй бол төвлөрлийн үйл явц хяналтаас юрах аюултай.
- Төрийн томоохон албан хаагчдыг томилох тодорхой бус шалгуурууд нь төрийн байгууллагуудад өгөх итгэлийг“нураадаг”.
- Аж ахуй бүрт шинэ шийдвэр гаргах, хуучин шийдвэрээ засварлахын тулд цаг үеэ олсон, чанартай мэдээлэл лшиглах шаардлага байдаг. Мэдээллийн хоосон орон зайнаас үүдэлтэй буруу шийдвэр төрийн өмчийг үр ашиггүй щрцуулах, төрөлхийн монополийн зохицуулалтанд алдаа мргах зэрэг аюултай үр дагавартай бөгөөд энэ нь үндэсний |дийн засагт томоохон хохирол учруулж ч болох талтай[3]
- Эдийн засгийн үйл ажиллагааны тунгалаг бус орчин нь авилгал хадгалагдаж, өсөн нэмэгдэх орчин нь болж, эрх модлээ хууль бусаар ашиглах, албан тушаалаа ашиглан хувийн ашиг хонжоо олох боломжийг бүрдүүлнэ.
Хэдийгээр авилгалын түвшин, түүний өргөжилтийг хэмжих явдал[4] нэлээд төвөгтэй боловч эдийн засгийн энэхүү талбарыг “гэрэлд’’ гаргах зорилгоор нэлээд хэдэн эмпирик судалгааг Зүүн Европын орнуудад хийжээ. Словакт хийгдсэн судалгаанаас үзвэл, төрийн байгууллага дахь авилгалтай нийт аж ахуй эрхлэгчдийн 78% нь ямар нэг байдлаар тулгарсан бөгөөд эдгээрийн 66% нь гадаад хамтын ажиллагааны туршлагаасаа үндэслэн энэ оронд авилгалын түвшия бусад улсуудаас өндөр гэж үзжээ. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны мэдээллээр бол Чех, Польш, Унгар, Словакад авилгал харьцангуй доогуур байгаа юм. Словак энэ үзүүлэлтээр Балтийн орнуудтай ижил түвшинд оршиж байгаа юм. “Сант Марал” сангийн 2000 онд явуулсан социологийн судалгаанаас үзвэл манай бизнес эрхлэгчдийн 82.4% Монголын шүүхийн тогтолцоо авилгалд автсан гэж үздэг байна.
Гадаадын бусад эх сурвалжуудын дурдсанаар, авилгалын өндөр түвшин цэргийн захиалга, агаарын ачаа тээвэр, аж үйлдвэрийн, хөдөө аж ахуйн болон дэд бүтцийн томоохон төслүүд (зам, гуүр барих, тоног төхөөрөмж худалдан авах, технологи шилжүүлэх г.м.), лиценз олгох, төрийн хяналттай худалдаа (бензин шатахуун, архи, эм, барилгын мэтериал) зэрэг салбаруудад өргөн ажиглагдаж байгаа юм.
Янз бүрийн оронд хийгдсэн судалгаанаас үзвэл, авилгал нь:
- эдийн засгийн өсөлтийг удаашруулах[5]
- хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж, түүний
- зарцуулалтын үр ашгийг доошлуулах
- идэвхтэй үйлдвэрлэгчдийг үүнээсээ татгалзаж, зөвхөн “түрээс”-ээр ашиг олох явдалд түлхэх
- нийгмийн хамгааллын тогголцоог ноцтой гажуудалд оруулах
- жижиг, дунд аж ахуй эрхпэгчдийн байдлыг дордуулах
- төсөвт орох орлогыг бууруулах
- дэд бүтцийн болон бусад салбарын[6] төсөл өндөр үнэтэй, гүйцэтгэл чанаргүй болох сөрөг үр дагаврыг авчирдаг.
Эдийн засгийн хүрээнд эрэлт, нийлүүлэлтээс давах (ихэвчлэн импорт болон экспортын зохиомол хориг, эсвэл худалдааны лизенцийн оновчтой бус тогтолцооноос үүдэлтэй байдаг нь манай улсын хувьд ч түгээмэл байгаа юм), хувьчлалыг ил тод, шударга явуулдаггүй, ДНБ-д төрийн хяналтанд байдаг каниталын хэмжээ ихээхэн байх, тодорхой аж ахуй эрхпэгчдийг гадаад болон дотоодын өрсөлдөгчдөөс хамгаалах зорилгоор төрийн эрх мэдэлтнүүд ивээлдээ авах, нийгэмд хээл хахуульд хайхрамжгүй хандах сэтгэл зүй төлөвших[7], төрийн санхүүжүүлж Оойгаа томоохон төслүүдийн санхүүгийн сахилга зөрчигдөх, хнрөнгийг зориулалтын бус чиглэлээр ашиглах зэрэг авилгалыг хннрөгддөг хүчин зүйлс нь чухамдаа мэдээллийн хаагдмал орчинтой шууд уялдаатай, өөрөөр хэлбэл, мэдээллийн орчноор днмжуулан төрийг болон эдийн засгийг хянах боломж нийгэмд цэн бага байх болно гэсэн хэрэг. “Сант Марал” сангийн ( уднлгаанаас үзвэл чухамдаа хувьчлалд гол саад болж байгаа зуЙл бол “арын хаалга”, шударга бус байдал гэж санал нсуулгад оролцогчдын 56%, мэдээллийн хомсдол гэж 55% нь дүгнэсэн байх юм.
Институционал эдийн засгийн үзэл баримтлалын дагуу эдийн засгийн хүрээн дэх авилгалын хэмжээ ямар байх нь тодорхой институуд буюу зах зээл дээр оршиж буй тоглоомын дүрмээс шууд хамааралтай. Эдгээрийг албан ёсны ба албан бус хэмээн хоёр ангилна.
Албан ёсны институтууд нь тодорхой хувь хүмүүс, төрийн байгууллага мөн хувийн хэвшлийн аж ахуйн ч үйл ажиллагааг зохицуулдаг буюу хязгаарладаг төрийн хуулиуд болон хуульчилсан актуудаар (тодорхой талуудын хоорондын гэрээ ч энд хамаарна) илэрдэг албан ёсны хэм хэмжээний цогц билээ.
Албан ёсны хэм хэмжээ суурилдаг, тогтвортой өсөлтийн үндсэн бпгалгаа болдог гол зарчмуудын (институционал шинжтэй) тоонд ил тод байдал, хариуцлага тооцох тогтолцоо, тэгш боломжийг бүгдэд хангах зэрэг багтана. Төсвийн болон мөнгөний бодлоготой харьцуулахад эдгээр зарчмын эдийн засгийн үйл явцад үзүүлэх нөлөө эхний ээлжинд ажиглагдахуйц том биш санагдаж болно, гэвч эдгээр зарчим үйлчлэх нь урт хугацааны, чухал нөлөөлөлтэй байдаг.
Албан бус институтуудад (хэм хэмжээ) ихэвчлэн уламжлал, зан заншил, хүмүүсийн итгэл үнэмшил, хоорондын харьцаа зэрэг багтдаг.
Албан бус институтын хамгийн түгээмэл хэлбэр бол ёс зүй бөгөөд түүнгүйгээр эдийн засгийн тогтвортой өсөлт, нийгмийн хамгаалал, халамжийн оновчтой тогтолцоог бүрдүүлнэ гэдэг бараг боломжгүй. Ёс зүйн хэм хэмжээ нь юу хийж болох, юуг болохгүй, юунаас зайлсхийх болон ямар зүйлээс өөрийгөө хамгаалах зэргийг тогтоож өгнө. Энэ нь албан ёсоор хуульчлагддаггүй боловч нийгмийн зохицуулалтын хүчирхэг хэрэгсэл юм. Ёс зүйн хэм хэмжээ нь амиа хичээх үзлийг хязгаарлаж, хуулиар хориглоогүй боловч нийгэмд хохиролтой хүсэл сонирхлыг тогтоон барьснаар нийгэм дотроосоо “ялзрахаас” сэргийлнэ.
Эдийн засгийн талбарт тодорхой хэм хэмжээ, тоглоомын дүрмийг мөрдөх нь түншүүдийн хоорондын итгэлцлийг бэхжүүлж, тэдний хүлээсэн үүргээ харилцан ягштал биелүүлэх нөхцөл болохын хамт зөрчлийг хүчээр болон шүүхийн замаар шийдвэрлэх явдлаас зайлсхийх боломж олгоно. Иймд ёс зүйн “хоосон орон зай” үүссэн нийгэмд нарийн тогтоосон албан ёсны институтын (хэм хэмжээ) хүрээг өргөжүүлснээр тодорхой хэмжээнд энэ хоосон орон зайг “дүүргэж” болох талтай.
Хэвийн нийгмийн орчинд ил тод байдал, хариуцлага тооцох тогтолцоо, тэгш боломжийг бүгдэд хангах зарчмуудад тулгуурласан албан ёсны институицонал тогтолцоо нь албан бус хэм хэмжээ (ёс зүйн кодексууд) бүрдэх, бэхжих үйл явцыг дагуулах бөгөөд энэ нь урт хугацааны тогтвортой хөгжил цэцэглэлтийн суурь үндэс болно. Гэвч хэвийн бус орчинд (мэдээллийн ил тод байдал дутагдсан болон бусад) ажил хэрэгч хүмүүс хуулийн дагуу тогтоогдсон хэм хэмжээг дагах, ёс зүйн кодексуудыг мөрдөх нь тэдэнд өөрийн зорилгодоо хүрэхэд тусалж, төр тэднийг дэмжиж, хамгаална гэдэг итгэлээ гээдэг. Энэ тохиолдолд институционал тогтолцоо албан бус хэм хэмжээний (хүмүүсийн итгэл үнэмшил, хамтын ажиллагааны хэлбэр, төрд хүлээлгэх итгэл г.м.) хөгжилд сөргөөр нөлөөлнө (Зураг 2). 2000 онд “Сант Марал” сангийн явуулсан нэгэн социологийн судалгаанд оролцогчдын 71% Монгол хүн бүр тэгш бололцоо эдлэхгүй байна гэжээ.
Үүний хамт эдийн засгийн мэдээлэл, төрийн үйп пжиллагааны хэтийн чиглэл тодорхойгүй байх нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад саад болж, шинэ технологи, ноу-хау ашиглах, гадаад зах зээлд гарахад тотгор учруулж, эдийн засгийн өсөлт удаашрахад хүргэнэ. Эдийн засагт ил тод байдал дутагдсанаар гарч болох сөрөг үр дагавруудыг Зураг 3- аар үзүүлэв.
Албан ёсны болон албан ёсны бус институтуудын хоорондын хамаарал ба тэдгээрийн эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөөлөл
Зураг 2
Хэвийн нөхцөлд
Юу хийх вэ? Ямар ч асуудлыг шийдэхдээ юуны өмнө түүнийг бий болгосон шалтгааныг ойлгох хэрэгтэй. Мэдээллийн хаалттай орчин нь нэг талаас албан ёсны (институционал) зохицуулалт сулаас, нөгөө талаас, албан бус хэм хэмжээнүүдийн онцлогоос (соёл, нийгмийн сэтгэлгээний онцлог, ёс заншил энд хамаарна) хамаарах нь бий.
Засгийн газрын үйл ажиллагаа ил тод явагдах нөхцөл алдагдсаны сөрөг үр дагавар
Хэдийгээр орчин үеийн ямар ч нийгэмд төрийн байгууллагуудын мэдээллийг ашиглах боломж хуулиар олгогддог боловч үнэн хэрэгтээ энэ нь зөвхөн онолын хувьд л бүрэн биелэх боломжтой байх нь цөөнгүй. Ялангуяа, энэ нь тоталитар дэглэмийн нөхцөлд өргөн ажиглагддаг. Мөн хэдийгээр мэдээлэл өөрөө онцгой нууц зүйлийг агуулаагүй боловч түүнийг ашиглуулах эрх зүйн зохицуулалт нь тодорхой бус, хүнд сурталтай нөхцөлд ашиглах боломж хамгийн доод түвшиндээ хүртэл буурдаг.
Хэрэв хууль болон зохицуулалтын бусад актууд тодорхой хугацаанд өөрчлөгдөж болох бол албан бус хэм хэмжээ өөрчлөгдөхөд хэдэн арван жил шаардагдах нь ч бий.
Гэвч шилжилтийн орнуудын хувьд энэ ажлыг чухамдаа өнөөдөр л эхэлж, нэн түргэн лавшруулах нь ардчиллыг бэхжүүлэх, чөлөөт эдийн засгийн тогтолцоог анхнаас нь “зөв хөрсөнд” суулгах чухал нөхцөл болохыг ЕСБХБ-ны мэргэжилтнүүд онцгойлон дурджээ. Нэлээд орны туршлага (тухайлбал, Сингапур) мэдээллийн нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чармайлт нь харьцангуй богино хугацаанд амжилт авчирдгыг нотолсон. Энэ асуудлын онцлогийг харгалзан үзвэл үүнийг оновчтой шийдэхэд улс төрчид болон төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа онцгой чухал. Энэ нь олонхи тохиолдолд иргэд өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор мэдээллийг олж авах, ашиглахад дэмжлэг үзүүлэх байгууллагууд байхгүйтэй холбоотой. “Сант Марал” сангийн судалгаанаас үзвэл, Монголын бизнес эрхлэгчдийн 40.5% эдийн засаг, бизнесийн чиглэлийн шинэ хуулиудыг огт болон бараг мэддэггүй, мөн 45% үүнтэй уялдаатайгаар Засгийн газар ямар шинэ шийдвэр, тогтоол, журам гаргаж байгааг огт мэддэггүй гэсэн дүр зураг гарч байна. Зарим тохиолдолд аж ахуй эрхлэгчид энэ чиглэлээр үр ашигтай үйл ажиллагаа явуулах байгууллага бий болгохыг эрмэлздэг боловч тэдний олонхид өрсөлдөгч нь мэдээлэл хомстой байх нь илүү ашигтай юм.
Дээр дурдсан зүйлс дүгнэж үзвээс, мэдээллийн ил тод байдлыг пэмэгдүүлэх зорилгын шийдэл нь шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг шуурхай бөгөөд оновчтой бүрдүүлэх, мөн нийгмийн сэтгэлгээний шинэ орчныг бүрдүүлэх (хэрэгцээтэй мэдээллийг төрөөс шаарддаг, мэдээллийг хүлээн авч .ииигладаг, үүний үндсэн дээр шийдвэр гаргадаг болох) явдал дээр тулгуурлана.
Эхний багц асуудлууд нь иргэдэд мэдээллийг хүргэх боломжийг хангасан эрх зүйн актуудыг багтааж байгаа юм. Үүнд төрийн төсвөөс төлөгдөх нийгмийн захиалгат бараа, үйлчилгээний тухай болон лизенц, зөвшөөрөл олгодог механизмийг зохицуулдаг эрх зүйн актуудыг шинэчлэн сайжруулах, хувьчлалын үйл явц болон хувьчлагдсан өмчүүдийн авсан эзэмшигчдийн талаархи мэдээллийг тараах, төрийн түшмэлийн гадаад томилолт, айлчлал, тэдний төлсөн ттварын тухай мэдээллийг ил тод, энгийн болгон олон нийтэд хүргэх, төрөлхийн монополийг хянадаг төрийн тодорхой бүтцүүдэд тавих хяналтыг боловсронгуй болгох болон бусад асуудал багтана.
Дараагийн булэгт багтах арга хэмжээнүүд нь нийгмийн сэтгэл зүйг зөв чиглэлд залах асуудал дээр төвлөрөх бөгөөд энд нээлттэй байдлыг өргөжүүлэх, авилгалын эсрэг тэмцэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод болгох (тухайлбал, төрийн албан хаагчдын ёс зүйн албан бус кодексыг боловсруулан мөрдүүлэх) үйл ажиллагаанд сэтгүүлчид, аж ахуй эрхлэгчид, залуучууд зэрэг нийгмийн гишуүдийн инхаарлыг хандуулах нь их чухал.
Эдийн засгийн хүрээнд либеральчлалыг гүнзгийрүүлэх нь үйл явц төрийн тодорхой үүргүүдийг хувийн секторт шилжүүлэн өгөхийг гарцаагүй шаардаж байгаа юм. Үүний хамт үр ашиггүй татаасын тогтолцооны хүрээг хумих, нийгмийн салбаруудад (боловсрол, шинжпэх ухаан, эрүүл мэнд г.м.) өрсөлдөөнийг гүнзгийрүүлэх нь нэн тэргүүний ач холбогдолтой боллоо. Мэдээллийн хомсдолыг багасгахын хамт түүний сөрөг үр дагавруудыг арилгах ёстой. Энд юуны өмнө эрүүл, үр ашигтай өрсөлдөөнийг хамгаалах, авилгйлын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай асуудал хөндөгдөнө.
Ингээд ил тод байдлыг өргөжүүлэх нь зөвхөн эдийн засгийн хөгжилд таатай нөлөөлөөд (ДНБ-ний өсөлт түргэсэх, ажилгүйдэл буурах, төсвийн алдагдал багасах, татварын дарамт буурах, эрүүл өрсөлдөөн өргөжих, төрийн төсвийг оновчтой зарцуулах г.м.) зогсохгүй, бусад эдийн засгийн бус шинжтэй эерэг үр дүнг ч (тухайлбал, гэмт хэрэг буурах) авчирдаг. Мэдээллийн ил тод байдал тэгш боломжийг бэхжүүлнэ, ингэснээр баялгийг бүтээх, түүнийг оновчтой хуваарилах нь нийгмийн гишүүн бүрийн оролцооноос хамаарна гэсэн сэтгэлзүйг төлөвшүүлэх нь чухал байна.
[1] Brunetti, A. and B. Weder (1998c), “Explaning Corruption”, Draft version. University of Saarland and University of Basel. P.2.
[2] “…Эдийн засгийн олон тоглогчид хүмүүсийн хэрэглээний ач холбогдлыг дутуу, орвөсгөлөөр үнэлдэг. Гэвч хуульчид, нягглан бодогчид, төрийн түшмэл… менежерүүд болон улс төрчид трансакцийн (завсрын шинжтэй) хэлэлцээг баталгаажуулж, энэ нь эдийн засгийн үйл ажиллагааны томоохон хэсгийг эзэлдэг. (Д.Норт)
[3] Brunetti, A. and B. Weder (1998b), “A Free Press is Bad News for Corruption”. Wirtschaftswissenschaftlivhes Zenthurn der Universitaet Basel. Discussion Paper, No. 9809.P.34
[4] Авилгалын түвшний талаархи мэдээлпийг Transparency international байгууллагын авилгалын харьцуулсан индексээс авч болно.
[5] Энэ үед өөрийн авилгалын индексийг 6-аас 88-ын түвшинд хүргэсэн орнууд ДНБ-ний өсөлтөө 0.5% нэмэгдүүлжээ. Энэ индекс 1-10 хүртэл хэмжээтэй бөгөөд 10-т ойртох тусам авилгал бага байгааг харуулна.
[6] Хээл хахуулийн үр дүнд энэхүү захиалгат ажлын үр ашиг 30-50% буурч болохыг шинжээчид дурдаж байна.
[7] Энд зөвхөн мөнгөн хэлбэрийн бус, түүний бусад хэлбэр (ажил санал болгох, төрийн албанд томилох, бизнес-аялалтай холбоотой зардлыг төлөх, төсвөөс санхүүжих ажлын захиалга юмуу банкны зээл авахад туслах г.м) ч хамааралтай.