Б.Алтансүх
Шинэ толь №35, 2001
Түлхүүр үг: Эдийн засгийн салбар, Зах зээлийн механизм, Мэдээллийн боломж, Ажил эрхлэлт
2000 он
Америкийн эдийн засагчид Чикагогийн Их сургуулийн профессор Жеймс Хекман, Калифорнийн Их сургуулийн профессор Даниэл Макфэдден нар эдийн засгийн салбар дахь 2000 оны Нобелийн шагналыг хүртсэн. Тэдний микроэконометрикийн хөгжил болон янз бүрийн салбарт хэрэглэгдэж буй статистик дүн шинжилгээний аргын боловсруулалтанд оруулсан гарамгай амжилтыг Нобелийн Хорооны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Эдийн засгийн шинжлэх ухаанд бусад шинжпэх ухааны нэгэн адил хамгийн гол нь уг шинжлэх ухааны суурилдаг үүсгэл үнэнийг нотлох явдал байдаг бөгөөд эдийн засагт үүний тулд юуны өмнө эконометрикийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, түүхийн шинжлэх ухаанд тодорхой баримт, материалыг судалдаг бол эдийн засагт асар их хэмжээний тоон мэдээнд статистик дүн шинжилгээ хийдэг байна.
50-60-аад оны үеэс эхпэн хэд хэдэн шалтгааны улмаас статистикийн мэдээ, баримтыг ашиглахад бэрхтэй болж ерөөс гол асуудал болсон нотлох үйл явц нь өөрөө хүндрэлтэй болж эхэлсэн. Үүний нэг гол шалтгаан нь бидний ашигладаг эдийн засгийн дүн шинжилгээний хэмжигдэхүүн нь тасралтгүй үргэлжлэх хувьсах хэмжигдэхүүн байдагт оршино. Тухайлбал, орлого 10 хувь нэмэгдэхэд, махны хэрэглээ 3 хувь нэмэгдэнэ гэх мэт.
Гэвч амьдрал өөрөө дан ганц ийм үргэлжилсэн хувьсах хэмжигдэхүүнээс тогтдоггүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Амьдрал, тодорхой бие даасан үйл явдлуудаас бүрддэг бөгөөд эдгээрийг статистикт дискрет баримт гэж нэрлэдэг ажээ. Жишээ нь, хүн гэрлэсэн үү үгүй юу? Уг хүн нэг бус удаа гэрэсэн байсан ч энэ нь өдөр бүр тохиолддог үйл явдал бус… Хүн ямар нэг ажлыг хийхээр болж байна уу? үгүй юу? Хэсэг хүмүүс мөргөлдөөн эсхүл бүр дайнд оролцож байна уу? Төмөр зам барих уу? Аль эсхүл автомашин ашиглах уу? Ийм л чухал шийдвэрүүд гаргах хэрэгтэй болдог байна.
Хоёр дахь том асуудал нь статистикийн түүврийн тухай асуудал юм. Бид, нэг хэсэг хүмүүс нөгөөдүүлээсээ арай илүү цалин хөлс авч байгаад дүгнэлт хийхдээ тэд боловсрол, аль эсхүл бие бялдар, хүч чадлын хувьд бусдаасаа илүү, үгүй бол тэд өөр үндэстэн гэх мэт зүйлийг авч үздэг… Гэтэл ажил хийж буй хүмүүсээс гадна бас ажил эрхэлдэггүй хүмүүс байдаг учраас энэхүү дүгнэлт бидэнд юу ч тодорхойлж өгдөггүй.
Хэрэв хүмүүс ажил эрхэлж байгаа бол, тэд ажиллахаар шийдсэн л бол тэдэнд ингэх хэрэгцээ, хүчтэй сэдэл байна гэсэн үг гэж ойлгож болно. Эдгээр хүмүүс илүү бэлтгэгдсэн, илүү авъяас чадвартай хүмүус, харин бэлтгэгдээгүй, зохих боловсрол олж аваагүй хэсэг нь энэ бүлэгт хамаарахгүй. Ийнхүү эдийн засгийн дүн шинжилгээний амин сүнс болсон батлах нотлох асуудлыг боловсруулж, цэгцлэх шаардлагатай болжээ. Үүнийг л Хекман, Макфэдден нар хийж гүйцэтгэсэн байна.
Эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналын эзэд тодорсонтой холбоотой асуудлаар сүүлийн үед хэвлэгдсэн олон материалд Жеймс Хекман, Даниэл Макфэдден нарын хөдөлмөрийн зах зээлийн хандлагыг судалсан ажпуудын талаар өргөн хэлэлцүүлэг явагдаж байна.
Тухайлбал, олон мянган хүн хамрагддаг мэргэжил дээшлүүлэх болон давтан сургалтын янз бүрийн хөтөлбөр, дамжаануудын үйл ажиллагааны үр ашгийг тодорхойлох судалгаа байна. Статистикийн ердийн хандлага энд үр нөлөөгүй гэдгийг Хекман дараах байдлаар нотлон харуулжээ.
Уг дамжааны үр ашгийг тодорхойлохын тулд ихэвчлэн тус бүр нь 100 хүнтэй хоёр хяналтын бүлгийг авч үздэг: нэг бүлэгт нь дамжаанд суралцаж байгаа хүмүүс, нөгөөд нь дамжаанд суралцахгүй байгаа хүмүүс хамрагдана. Дамжаанд суралцаж төгссөний дараа, суралцсан хүмүүсийн цалин 10 хувиар нэмэгдсэн, дамжаанд суралцаагүй хүмүүсийн цалин хөлсний хэмжээ хэвээрээ үлдсэн гэсэн статистик үзүүлэлт гардаг. Сндээс мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсаны дүнд хүмүүс цалингийнхаа хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болсон учир ийм маягийн сургалтыг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт хийдэг байна.
Харин Хекман үүнд эргэлзсэн байна. Тэрээр Холбооны статистикийн удирдах газрын тайлан болон олон нийтийн санаа бодлын судалгаа явуулдаг зарим компанийу судалгааны дүнг тусгайлан авч судалж үзээд мэргэжлээ дээшлүүлэхээр давтан сургалтанд хамрагдсан хүмүүсийн цалий нь уг дамжаанд суралцаагүй хүмүусийн цалингаас урьд нь ч гэсэн хурдан нэмэгдэж байсныг тогтоожээ. Тэрээр эдгээр хүмүүс нь ердөө л авъяас чадвар, эрч хүчээрээ өөр, өөр хүмүүс болохыг үндэслэсэн байна. Ийм хандлага нь дугуйлан, дамжааны үйл ажиллагааны үр ашгийг үндэслэлтэй тодорхойлж, хаана, ямар дамжаа, хэрхэн зохион байгуулах вэ? гэдгийг ч зохистой шийдвэрлэх боломжийг олгож байгаа юм байна.
Сүүлийн үед профессор Хекман хүмүүсийн цаашдын амьдралд боловсрол ямар нөлөө үзүүлдэг талаар болон олон улс орнуудын хувьд чухал ач холбогдолтой асуудал болох төрөөс боловсролыг санхүүжүүлэх ёстой юу? гэдэг асуудлыг хөндөн судалж үзсэн байна. Үүнээс өмнө төрөөс дээд боловролыг санхүүжүүлэх аваас хүмүүс дээд сургууль эсхүл коллежид суралцаж, төгссөнийхөө дараа илүү өндөр цалин хөлс авна гэж үздэг байв. Хүмүүс коллежид суралцах уу? үгүй юу? гэдэг ч бас тохиолдлын сонголт биш гэдгийг Хекман тодорхойлжээ.
Үүнээс үүдээд ямар боловсролыг төрөөс санхүүжүүлэх ёстой вэ? гэдэг асуудал урган гарсан бөгөөд боловсрол нь асар их нийгмийн үр дагавартай учраас уг асуудлыг шийдвэрлэх нь нийгэмд тустай гэж Хекман үзжээ.
Ийнхүү судалгаа явуулсны эцэст Хекман хачирхамаар ч гэсэн, нийгэмд хамгийн чухал ач холбогдолтой боловсрол нь бүрэн дунд боловсрол мөн гэсэн дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, бидний нэрлэж заншсанаар арван жилийн боловсрол юм. Бүрэн бус дунд долоо-найман жилийн боловсрол ба бүрэн дунд боловсролын хоорондох ялгаа чухал болохоос их, дээд сургууль, коллежийн боловсрол чухал биш ажээ. Учир нь их, дээд сургуульд юу хийх, яахаа мэдсэн, зорьсондоо хүрэх чадвартай хүмүүс суралцдаг. Харин эдийн засаг дахь хүний нөөцийн хувьд ч тэр, эдийн засаг ямар түвшинд хөгжих нэ гэдэг асуудлын хувьд ч, ерөөс хүмүүсийн өөрсдийнх нь хувьд “ямар цалин, хангамжтай амьдрах вэ?” гэдэг нь өөрөөр хэлбэл, орчин үеийн нийгмийн хамгийн чухал зааг нь “бүрэн бус’’ дунд боловсрол, “бүрэн” дунд боловсролын ялгаанд л оршино. Хэрэв хүн энэхүү заагийг давж, бүрэн дунд боловсролыг л эзэмшиж чадвал цаашдаа огт өөр ертөнцөд орж, амжилт олох боломжтой болох бөгөөд эдийн засагт ч энэ нь асар их ач холбогдолтой гэж Хекман үзсэн байна. Энэ нь түүний сүүлийн үед бичсэн маш үнэтэй бүтээл гэж зүй ёсоор үнэлэгджээ.
Үүний зэрэгцээ Жеймс Хекман насанд хүрсэн хүмүүс дунд сургууль төгссөн гэрчилгээ авах хөтөлбөрийн талаар санамсаргүй дүгнэлт хийсэн байна. Хэрэв хүн тухайн үедээ ямар нэгэн шалтгаанаар дунд сургууль төгсөж чадаагүй бол насанд хүрсэн хойноо шалгалт өгч гэрчилгээ авч болдог билээ. Олон ч хүн ийм замаар гэрчилгээтэй болдгийг бид мэднэ. Дунд сургууль төгссөн гэрчилгээ аваад ийм хүмүүсийн ажил, алба нь амжилттай дэвшин явж байгаа ч юм шиг ойлгогддог. Хекман гэрчилгээ үүнд ямар ч хамаагүй. Угаасаа л энэ хүмүүс уг гэрчилгээг авахаасаа өмнө ч гэсэн амжилттай ажиллаж шинэ, шинэ зүйлийг хурдан сурч, хангалттай цалин авч байсан. Амжилт олоход нь тэдэнд гэрчилгээ тус болсон бус, харин ч тэд бусдыг бодвол илүү идэвх зүтгэлтэй, юм мэдэхийг хүсдэг хүмүүс учраас угтаа тэдэнд хэрэггүй баримт бичгийг авахаар шийдсэн гэсэн дүгнэлтийг эрдэмтэн хийжээ.
Профессор Хекман ялангуяа, залуучуудад боловсрол олгох тогтолцоог хөгжүүлэхийг дэмжиж байгаа нь хэнд ч ойлгомжтой боловч түүний судалгааны ажлууд нь хэрэв хүн бүр хүүхэд ахуй насандаа өөрийнхөө авъяас чадварыг хөгжүүлээгүй бол дараа нь ихэнх тохиолдолд ингэх нь хүндрэлтэй, магадгүй бүр боломжгүй болохыг харуулж байгаа юм. Ийм учраас насанд хүрэгчдэд, өөрөөр хэлбэл ажил эрхэлж буй хүмүүст зориулсан улсын хөтөлбөрүүд нь үр ашиг багатай ажээ.
Хекман энэхүү “насанд хүрсэн” дипломыг ямар ч үнэ цэнэгүй зүйл гэж үзсэн байна. Мэдээж, ийм гэнэтийн дүгнэлтийг хүлээж авахад хялбар биш л дээ. Тиймээс түүний судалгаа нь ихэвчлэн шийдвэр гаргадаг хүмүүст бус, харин эрдэмтдийн санаа бодолд нөлөөлсөн гэж үзэх талтай. Хекман зайлшгүй хэрэгцээтэй дамжаа, сургалтыг нэмж хичээллүүлэх, үр ашиггүйг нь хаах санал дэвшүүлж байгаа юм. Ингэвэл үр ашиггүй дамжаанд сурсан хүмүүс хөдөлмөр, мөнгөө зэрэг хэмнэх болно.
Эдийн засгийн салбар дахь 2000 оны Нобелийн шагналтнуудад зориулсан хэвлэлийн материалд Жеймс Хекманы 1974 онд бичсэн, ажил эрхэлдэг нөхөртэй эмэгтэйчүүдийн талаарх бүтээлийг бас тэмдэглэжээ. Энэхүү бүтээлд юу нь тийм сонирхолтой байсан юм бол?
Хекман тэр үед Чикагогийн их сургуульд ажиллаж байсан бөгөөд эдийн засагчид энэ үед эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, гэрлэлтийн асуудлыг сонирхон судалж байлаа.
Олон хүүхэдтэй эмэгтэйчүүд нь яг ижил мэргэшил, боловсролтой, адилхан ажил эрхэлж буй эмэгтэйчүүдээсээ илүү цалин хөлс авдаг сонин баримт бий болж, үүнээс болж хөдөлмөрийн чөлөөт зах зээлийн тухай тогтсон төсөөлөл “нурж унахад” хүрч байв.
Ийнхүү Хекман нөхөртэй эмэгтэйчүүд зөвхөн судалгааны зүйл нь болж байсан энэхүү асуудлыг шинжлэн үзэх явцад статистик анализын хүрээнд чухал арга зүйн нээлт хийжээ. Энд сайн дурын, бие даасан түүвэр хийсний дүнд бусадтай адилгүй үр дүн гарсан байна.
Олон хүүхэдтэй, ажил эрхэлж, өндөр цалин хөлс авч байгаа эмэгтэйчүүд бол бүх ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүд биш, эд бол Америкийн нөхөрт гарсан эмэгтэйчүүдийн багаахан хэсэг бөгөөд ажил эрхлэх замыг өөрсдөө сонгосон хүмүүс юм. Иймд ажил эрхэлдэггүй нөхөртэй эмэгтэйчүүдийг судлах нь зүйтэй, хяналтын статистик анализ явуулах хэрэгтэй хэмээн Хекман шийджээ. Ингээд судлаад үзсэн чинь ажил хийхээр шийдсэн олон хүүхэдтэй, нөхөртэй эмэгтэйчүүд бүр эхнээсээ л тэдэнд өндөр цалин олгохыг шаардсан бөгөөд ингээгүй нөхцөлд тэд ажил эрхлэхгүй байсан нь тодорхой болжээ. Эдийн засагт “нөөцийн ажпын хөлс” гэсэн ойлголт бий. Өөрөөр хэлбэл, энэ нь үүнээс доогуур хэмжээний цалин олгох тохиолдолд хүн ажиллахыг зөвшөөрөхгүй тийм хэмжээний ажлын хөлс юм.
Ийнхүү энэ энгийн юм шиг тохиолдлыг судалснаар статистик дүн шинжилгээнд эргэлт гарсан байна. Хүмүүс өөрөө өөрсдийгөө аль нэгэн статистик группт хамруулдаг болохыг тооцож үзэх шаардлагатай болжээ.
Одоо хоёрдахь Нобелийн шагналт профессор Даниэл Макфэддений зарим бүтээлийн талаар ярилцацгаая. Түүнд зориулсан сүүлийн үеийн хэвлэлийн материалд Сан-Франциско орчмын тээврийн сүлжээний шинэчлэлийн асуудлаарх |үүмии бүтээлийн талаар олон удаа дурьдагджээ. Ямар учиртай юм бол?
Профессор Макфэдден сурвалжлагчдын яриад байгаа шиг энэхүү тээврийн сүлжээг бий болгоход биечлэн оролцоогүй. Энэ нь алдаатай мэдээлэл юм. Миний бие тэр үед профессорын туслахаар ажиллаж байсан тул тэрээр яг юу хийж байсныг нь сайн мэднэ.
Профессор Макфэдден хэр олон хүмүүс галт тэргээр зорчин явах боломжтой талаар өөрийн бодож боловсруулсан цоо шинэ статистик аргыг хэрэглэн судалжээ. Энэ үед Сан- Франциско хавийн тээврийн сүлжээ шинэчлэгдэн баригдаж дуусч байв. Макфэдден энэ нутгийн оршин суугчид урьд нь ямар унаагаар явж байсныг судалж үзжээ. Автобусаар явж байсан уу?, хувийн машинаараа эсхүл арвилан хэмнэлтийн журмаар хэсэг хүн нэг машинаар явж байсан юм уу гэсэн баримтыг цуглуулан судалж үзээд зорчигчдын хувьд хурд, тээврийн хөлс хоёр хамгийн чухал хүчин зүйл болохыг тодорхойлжээ. Эдгээр дүгнэлтийг ашиглан шинэчлэгдсэн төмөр замаар хэдий тооны хүмүүс үйлчлүүлэх боломжтой болохыг тооцоолж урьдынхаас олон хүн зорчин явах болно гэж дүгнэсэн нь үнэн зөв болох нь нотлогджээ.
Түүний тооцоолсон арга нь үүнээс өмнө хэрэглэгдэж байсан аргуудаас илүү оновчтой болох нь тодорхой болсон тул одоо ямар ч том хот, суурины тээврийн сүлжээний ашигт байдлын тооцоог хийхдээ профессор Макфэддений боловсруулсан аргыг ашигладаг ажээ. Үүнээс өөр бусад салбарт ч энэхүү аргыг өргөн хэрэглэдэг юм байна. Тухайлбал, гар утас үйлдвэрлэдэг пүүс, худалдан авагчид аль утсыг хэрхэн сонгон авдаг талаархи судалгааг уг аргыг хэрэглэн явуулж, уг судалгааны материалд үндэслэн шинэ гар утсыг үйлдвэрлэсэн байх жишээтэй. Автомашин үйлдвэрлэдэг корпораци гэхэд л Макфэддений аргыг ашиглан шинэ загварын машин үйлдвэрлэж, Калифорнийн эрчим хүчний комисс хэрэглэгдэж буй шатахууны хэмжээ болон агаарт цацагдаж байгаа хорт утааны хэмжээг тодорхойлохдоо мөн л уг аргыг ашигласан байна. Ийнхүү Макфэддений туршлага шинэ, шинэ бараа, материал үйлдвэрлэхэд өргөн хэрэглэгдэх болжээ.
Профессор Хекман, профессор Макфэдден нарын боловсруулсан аргачлалыг хэрэглэсэн олон сонирхолтой жишээг иш татаж болно.
Олон жилийн турш Олон улсын валютын сан, Оросын шинэчлэгчид, өрнөдийн судлаачид, Зүүн Европын улсуудыг Орос болон хуучин ЗХУ-ын улсуудтай шинэчлэлтийн үр дүнгээр нь харьцуулан ярьж ирсэнийг’’ бүгд мэднэ. Энэ статистикийн түүвэрт хуучин зөвлөлтийн 15 бүгд найрамдах улс, хуучин Югославийн бүгд найрамдах улсууд, Зүүн Европын 11-12 орон тэгээд Монгол улс багтаж байлаа.
Эдгээр улсыг хооронд нь харьцуулан, Зүүн Европын туршлагаар эрс шинэчлэл явуулах юм бол үр дүн сайтай байна хэмээцгээж байв. Зүүн Европт хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудыг бодвол байдал арай дээр байсан нь ойлгомжтой. Эдгээр улсыг тус, тусад нь аваад үзвэл Чехд, Словакиас илүү хурдацтай шинэчлэл хийгдэж байсан ч гэсэн эдийн засгийн өсөлт нь бага байх жишээтэй. Ер нь бүхэлд нь аваад үзэхлээр Оросын шинэчлэлийн замаар ОУВС заавраар яваад л байвал эдийн засгийн үр ашиг сайн байна гэсэн дүгнэлтийг хийж байлаа.
Харин энэ бол өөрсдийгөө “шинэчлэгдэж байгаа улсууд” хэмээн нэрлэсэн орнуудын өөрсдийнх нь түүвэр байлаа. Зарим мэргэжилтнүүд Хекманы судалгаанд гарсан шиг гажилттай түүвэр байдгийг анхааруулж байв. Учир нь шинэчлэлийн тухай юу ч ярихгүй. өөрийгөө “шинэчлэгдэж байгаа” гэж нэр хаяг зүүгээгүй мөртлөө маш чухал өөрчлөлт шинэчлэлт хийж, эдийн засгийн асар хурдан өсөлт үзүүлж байгаа орнууд байлаа. Эдгээр улсыг ОУВС өөрийн түүвэрт оруулаагүй байв. Эдний тоонд юуны өмнө Хятад, Вьетнам, Камбож, Лаос болон бусад улс орнууд орно. ОУВС энэ жил, анх удаа дэлхийн эдийн засгийн байдлын тухай хагас жилийн тоймдоо эдгээр орныг өөрийн түүвэртээ хамруулж, эдийн засагчдын шүүмжлэлийн мөрөөр энэ гажуудлыг засчээ.
Харин эдгээр орныг хамруулснаар үнэндээ тэдний загвар “нуран унасан” билээ. Ийм учраас оновчтой аргачлал, статистик хандлагыг хэрэглэн посткоммунист орнуудад явагдаж байгаа эдийн засгийн шинэчлэлийн онолыг дахин боловсруулах шаардлагатай болох нь харагдаж байгаа юм. Ингэж л хийсвэр статистикийн нөхцөл нь хүмүүсийн аж амьдрал, улс орнууд ямар замаар цаашид хэрхэн хөгжихөд хүчтэй нөлөөлдөгийн хамгийн энгийн жишээ нь энэ юм.
Хэрэв профессор Макфэдден өөрийн аргачлалдаа зохиогчийн эрх авсан бол өдийд Билл Гейтсээс баян байх байсан биз… Харамсалтай нь эконометрикийн шинэ үзэл баримтлалын зохиогчийн эрхийг баталгаажуулах боломж байсангүй, ер нь ихэнх академик судалгаа зохиогчийн эрхийг нь баталгаажуулаагүй байдаг ба энэ нь зарим талаар, цэвэр онолын бүтээл нийгэмд ямар их үр ашиг авчирдагийн баримт болж байна. Харин Макфэдден өөрөө ч, манай их сургууль ч үүний төлөө юу ч хүртээгүй юм. Уул нь татвар төлөгчид мөнгө цуглуулж профессорт хэдэн арван сая доллар илгээвэл зүгээр л юм…
Америкт цахилгаан автомашин “моодонд ороод” хэдэн жил болж байна… Харин профессор Макфэдден яг ижил нөхцөлд ямар учраас хүмүүс энэ машиныг хэрэглэхгүй байна вэ? гэсэн асуудлыг судалж эхэлжээ.
Цахилгаанаар ажилладаг машинтай байх уу?, аль эсхүл бензинээр ажилладаг машинтай байх уу? гэдэг нь чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл зарчмын хувьд хүн хоёр машинтай байж болно. Харин хэсэг бүлэг хүмүүс, орон нутгаараа аль нэгнийг нь сонгосон тохиолдолд энэ бүс нутгийн амьдралд тэр чигээрээ нөлөө үзүүлэх нь зайлшгуй. Учир нь шатахуун түгээх станцууд байх уу, батарей цэнэглэдэг станцууд байх уу, ямар маягийн зам барих вэ гэх мэтчилэн түмэн асуудлууд гарна…
Макфэдден энэ бүхнийг шинжилж үзээд цахилгаан автомашин нь ашиглахад тохиромж муутай учраас л хүмүүс түүнийг хэрэглэхийг хүсэхгүй байгаа юм гэдгийг харуулжээ. Үүний зэрэгцээ тэрээр дараах маш чухал ажиглалтыг хийжээ. Ер нь хүн амьдралдаа том алхам хийхийн тулд жишээ нь, нэг төрлийн автомашиныг, өөр төрлийн автомашинаар солиход, гэрлэх, эсхүл гэрлэхгүй байхад зүгээр нэг энгийн тасралтгүй сэдэл хангалтгүй. Юуны өмнө шууд гарах үр нөлөөнөөс илүү, ашигтай байх гэдэг нь чухал юм. Нэг үгээр хэлбэл “ахуйн хувьсгал” асар их зардал шаарддаг учраас Макфэдден хэрэв хүмүүсийг цахилгаан автомашин хэрэглэдэг болгоё гэвэл эхний үед түүнийг төрөөс санхүүжүүлэхээс өөр аргагүй гэсэн санал дэвшүүлсэн байна.
2000 оны Нобелийн шагналт нрофөссор Даниэл Макфэдден чөлөөт цагаа юунд зориулда! иэ? Өөрийнхөө боловсруулсан аргачилалаас гэртээ хэрэглэдэг болов уу?
Тэр усан үзэм тариалж, өөрийнхөө дарсыг нэрдэг бөгөөд өөрөө ч түүнийгээ уух дуртай, найз нөхөддөө ч тарааж өгдөг ажээ. “Би огт уудаггүй болохлоор түүний дарсыг амталж үзээгүй л дээ. Миний хамт ажиллагсад гайхамшигтай сайхан амттай гэж шагширцгаадаг юм” хэмээн Михаил Бернштам өгүүлсэн байдаг.
Профессор Макфэдден ферм дээрээ таван үнээ, гурван нугас, арваннэгэн тахиатай. Тэрээр хөдөө өссөн болохоор байгальд байх, өөрийн гараар юм хийх дуртай. Тэр гурван хүүхэдтэй, гурван ачтай. Тэд ферм дээр байнга ирдэг.
Ферм дээрээ өөрийнхөө аргаас хэрэглэдэг үү? Магадгүй… Профессор усан үзэмнийхээ нэг хэсгийг борлуулдаг авч орлого нь бага гэсэн, бараг л алдагдалтай байдаг боловч тэр өөрийнхөө фермд хайртай нэгэн юм.
2001 он
Сүүлийн хориод асимметрик мэдээлэл бүхий зах зээлийн үнэ тогтох, агентуудын үйл байдлын талаархи судалгаа эдийн засгийн онолын чухал бүрэлдэхүүн хэсэг боллоо. 1996 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Жеймс Мирлейс, Вильям Викрей нарт асимметрик мэдээлэл бүхий орчинд шийдвэр гаргахад ашиглагдах арга хэрэгслүүд, тухайлбал, орлогын зохистой татварын загвар ба янз бүрийн аукционы нөхцлийг ашиглан нөөцийг оновчтой хуваарилах боломжийг гарган тавьсан судалгаанд нь хүртээсэн билээ. Асимметрик мэдээлэл бүхий зах зээлийн онолын судлаач Жорж Акерлоф (Калифорнийн Их Сургууль, Беркли), Майкл Спенсе (Стэнфордын Их Сургууль), Жозеф Штиглиц (Колумбийн Их Сургууль) нарт 2001 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртээлээ. Тэдний судалгаа уламжпалт хөдөө аж ахуйн зах зээлээс эхлээд орчин үеийн санхүүгийн зах зээл хүртэл асар өргөн хүрээг хамарчээ.[1]
Гурав дахь ертөнцийн орнуудын дотоод зээлийн зах зээлд яагаад зээлийн хүү ихэвчлэн өндөр байдаг вэ? Хүмүүс яагаад боломжийн хуучин машин худалдан авахдаа шууд худалдагчаас нь илүүтэйгээр машины дилерт ханддаг вэ? Пүүсүүд яагаад капиталын эргэлтийн ашгаас өндөр татвар төлсөн ч хувьцааны ноогдол ашгийг төлсөөр байдаг вэ? Даатгалын пүүсүүд яагаад шагнал, бүрдэл хэсгүүд, хураамж бүхий даатгалын багцыг санал болгодог вэ? Яагаад томоохон газрын эзэд жижиг түрээслэгчидтэй хийсэн гэрээнд ургацын эрсдлийг оруулахаас зайлсхийдэг вэ? зэрэг олон асуудлыг сонгодог буюу уламжлалт эдийн засгийн онолоор
тайлбарлахад олон маргаантай асуудал өөрийн эрхгүй гарч ирдэг. Энэ жилийн Нобелийн шагналтнууд эдгээр асуултад хариу өгөх арга замуудыг гарган тавьсан. Зах зээлийн иймэрхүү нөхцлүүд нь тодорхой бодит шалтгаанд тулгуурлана: энэ бол зах зээл дээр нэгэн тоглогч нь бусдаасаа илүү мэдээлэлтэй байгаа хэрэг. Зээлдүүлэгч үргэлж зээлийн нөхцөл, эргэлтийн боломжийн талаар зээлдэгчээс илүү мэдээлэлтэй байдаг; машины дилер цаг ямагт машины чанарын талаар худалдан авагчаас илүү мэдээлэлтэй байдаг; захирал юмуу удирдах зөвлөл пүүсийн ашигт ажиллагааны талаар хувьцаа эзэмшигчдээс давамгай мэдээлэлтэй байдаг; даатгалын гэрээ байгуулагчид үргэлж даатгуулж буй зүйлийнхээ талаар даатгалын пүүсээс илүү сайн мэддэг; газар түрээслэгч нь газрын эзнээс илүү ургацын хэмжээ болон гарч болох эрсдлийг мэдэх учраас тэд өөрсдөө эрсдлээ хариуцна.
Акерлоф хэрхэн мэдээллийн асимметрик орчин нь зах зээл дэх төгс бус сонголтуудын тоог нэмэгдүүлж болохыг харуулжээ. Түрээслэгчид юмуу машин худалдан авагчид нь төгс бус мэдээлэлтэй орчинд зээлдүүлэгчид юмуу чанаргүй машины худалдаачид өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх боломжтой. Спенсе мэдээлэл сайтай эдийн засгийн агентууд зардал ихтэй боловч үр дүнгээ өгөх нь урьдаас тодорхой алхмуудыг мэдээлэл султай агентуудтай хамтран хэрэгжүүлэх замаар зах зээлийн механизмы үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлдгийг гаргасан. Энэ нөхцөлд санхүүгийн зах зээлд ногдол ашгийн нэгжид ноогдох татвар нэмэгдэх боловч ашигт ажиллагааны өсөлт ч мөн өснө.
Мэдээллийн боломж султай агентууд өөрсдийн сонголтын боломжийн хүрээнд боломжит хамтын ажиллагааны нөхцөлүүдийг гарган тавих замаар мэдээлэл сайтай агентуудын мэдээллийг ашиглах боломжтойг Штиглиц судалжээ. Тухайлбал, даатгалын пүүс өөрсдийн харилцагчдыг эрсдлийн түвшм юр нь ангилж, үүний үндсэн дээр ялгаатай төлбөрийн хэмжээ ба даатгалын хураамжийн хөнгөлөлт бүхий багцыг санал болгох боломжтой бодлогыг гарган тавьж болно. Штиглиц мөн янз бүрийн зах зээлд иймэрхүү механизмын үйлчлэл, зах зээлийн боломжит нөлөөллийг задлан шинжилжээ.
Акерлоф, Спенсе, Штиглиц нарын судалгаа орчин үеийн мэдээллийн эдийн засгийн суурийг бүрдүуяэх ач холбогдолтой юм. Тэдний бүтээл нь зах зээлийн механизмын талаарх эдийн засагчдын сэтгэлгээнд томоохон шинэчлап боллоо. Эдгээр судлаачдын санал болгосон судалгааны арга зүй нь олон торлийн нийгмийн болон эдийн засгийн институтуудын үйл ажиллагааны мөн чанар, түүний дотор тэдний хоорондын хамаарлын мөн чанарыг тайлбарлах боломж олгож байгаа юм. Тэдний анхлан гаргасан загваруудыг ашиглан бусад судлаачид янз бүрийн орчны институтууд төдийгүй, макро эдийн засгийн чухал сэдвүүд болох мөнгөний болон ажил эрхлэлтийн бодлогыг судлан төгөлдөржүүлэх боломжит хувилбаруудыг боловсруулж байгаа билээ.
[1] Мэдээллийн эдийн заогийн хөгжлийн тухай судалгаа сүүлийн 25 жилд эрчимтэй өрнөж ирлээ.