Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Олон Улсын харилцаа > Дэлхийн улс төр > Антиглобализмыг ойлгохуй
Дэлхийн улс төрОлон Улсын харилцааШинэ Толь Сэтгүүл

Антиглобализмыг ойлгохуй

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-02
Хуваалцах
14 min унших
Хуваалцах

Loading

Д.Бямбажав
/УБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш/

Шинэ толь №45, 2003

Түлхүүр үг: 

  • Глобалчлал, Глобалчлалыг эсэргүүцэгчид, Антиглобализм

Өмнөх үг

1999 онд Америкийн Сиэтл хотноо болсон Дэлхийн худалдааны байгууллагын хуралдааны үеэр олон мянган хүн глобалчлалыг эсэргүүцэн жагсаж, ДХБ-руу дайран орох гэсэн оролдлого гарч цагдаа нар болон жагсагчдын хооронд тэмцэл өрнөн, эцэст нь нулимс асгаруулагч хэрэглэн намжааж байжээ. Түүнээс хойш ийм үйл явдал Вашингтон, Женев, Давос зэрэг олон хотод давтагдсан. Эдгээр хүмүүс глобалчлалыг яагаад эсэргүүцэх болов? Глобалчлалыг эсэргүүцэгчдийн үндэслэл юу болох? Эсэргүүцэл нь ямар цар хүрээтэй байна вэ? зэрэг асуултад хариулт олохыг зорилоо.

Глобалчлал гэж юу вэ?

Антиглобализмын тухай ярихын тулд бид юуны өмнө глобалчлал гэж юу болох, түүнийг хэрхэн ойлгож буйгаа тодорхойлъё.

Сүүлийн 20-иод жилд ялангуяа 1990-ээд оноос хойш ДЭЛХИЙ дахинаа глобалчлалын тухай асуудлаар марган мэтгэлцэх, судлан шинжлэх, ном бүтээл туурвих явдал өргөн далайцтай хийгдэж иржээ. Ерөөс глобальчлал ХЭМЭЭХ энэ үг улс болгоны хэлэнд нэвтэрч өдөр тутмын хэллэг болон хувирчээ.

Тэдгээр маргаан мэтгэлцээн, судалгаа шинжилгээ нь глобалчлалыг олон тал, өнцгөөс авч үзэж, талархан дэмжих, шүүмжлэн буруушаах, дасан зохицох зэрэг олон хандлагын илэрхийлэл юм. Бидэнд глобальчлалын тухай Нэгдмэл нэг тодорхойлолт, тайлбар байхгүй ч нийтлэг гэгдэхүйц ойлголт хандлага байна. Олон янзын тодорхойлолт тайлбар бий ч миний бие дараах хоёр тодорхойлолтыг илүү онцлон үзэв. Үүнд:

  • Глобалчлал гэдэг бол улс үндэстэн, зах зээл болон технологийн эргэлт буцалтгүй интегралчлал юм[1]. Энэ хэдийгээр олон хэмжээст үйл явц ч гэсэн түүний суурь нь эдийн засгийн интеграц, либералчлал болж байна.
  • Глобалчлал гэдэг бол дэлхий дахин улам бүр нэгдмэл болж, норм стандарт, журам үйл ажиллагаа хаа ч газар ижилсэх үйл явц юм.[2]

Дээрх хоёр тодорхойлолтын хүрээгээр бид антиглобализмын тухай авч үзэх нь оновчтой гэж үзлээ.

Антиглобализм гэж юу вэ?

Өнөөдөр глобалчлалыг шүүмжлэн буруушааж, эсэргүүцэж буй үзэл санаа, парадигм, олон нийтийн хөдөлгөөнийг нийтэд нь энэ ойлголтоор тэмдэглэж байна. Аливаа зүйлд эерэгийн зэрэгцээ сөрөг тал байдгийн адил глобалчлалд ч гэсэн ноцтой сөрөг талууд бий. Эдгээр нь түүнийг шүүмжлэх, эсэргүүцэх шалтгаан болж байна. Хүрээлэн буй орчныг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийнхэн, хөдөө аж ахуй эрхлэгчид, эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, шашны фундаменталистууд глобалчлалыг эсэргүүцэгчдийн цөмийг бүрдүүлж байна. Тэдний үйл ажиллагаа олон хэлбэрээр илэрч байна. Энгийн, олон нийтийн хөдөлгөөнөөс эхлээд хүчирхийллийн аргыг хүртэл зарим бүлэг сонгож байна.

1997 оны намар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хөрөнгө оруулалтын талаарх олон талт тохиролцоонд хүрснийг эсэргүүцсэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн нь антиглобализм зохион байгуулалттай гарч ирсэн түүхэн тохиолдол байв. Эдгээр жагсагчид Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ордонд нэвтрэн орж, өөрсдийн нууцаар (интернетээр тохиролцож боловсруулсан хөрөнгө оруулалтын тухай төслөө танилцуулж байсан юм. Тухайн үед энэ хөдөлгөөнд 40 мянга орчим идэвхтнүүд ажиллаж байсан байна. Цаашид ийм жагсаал хөдөлгөөн ДХБ, Олон улсын валютын сангийн хурал чуулган бүрт давхцан гарах болсон. Хамгийн сүүлчийн жишээ нь энэ оны 3 дугаар сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр антиглобалистууд мөн л жагсан эсэргүүцэж байсан.

Глобалчлалын үйл явц нь хүмүүст эмзэгээр тусч, хохирол учруулж буй нь ийм эсэргүүцэгч хүчнийг бий болгож байна Өрнө, Дорнодын аль алинд нь ийм хүчин өнөөдөр байна Өнөөдөр олон улсад глобалчлалыг шүүмжилсэн олон арван ном бүтээл гарч байна. Ийм хандлагаар бичигдсэн ном бүтээл Францид нэлээд их ажиглагддаг бөгөөд бүр төрийн бодлогын хэмжээнд хүрсэн гэж хэлж болох юм[3] Америк болон Баруун Европд Б.Барбер, Д.Кортен, Г.Дейми, Ж.Голдсмит, И.Рамоне болон С.Моизи нар глобалчлалыг шүүмжлэн үзэгч судлаачид болж байна. Хөгжиж буй болон буурай хөгжилтэй улс орнуудад ч шүүмжлэгч хандлагаар бичигдсэн ном бүтээл байхын сацуу тэдгээр орны улс төрчдийн түвшинд ч ийм хандлага бас байдаг.

Глобалчлалыг эсэргүүцэгчдийн үндэслэл юу вэ?

Глобалчлалыг эсэргүүцэх болсон олон шалтгаан бий. Энд миний бие үндсэн гэж хэлж болох есөн үндэслэлийг товч авч үзье.

Үндэслэл 1

Р.Франк, Ф.Кук нар “дэлхий дахинд тэгш бус байдал газар авахад глобалчлал чамгүй үүрэг гүйцэтгэжээ”[4] хэмээн дүгнэжээ. Үүний нотолгоо болох олон тоо баримтыг бид олж үзэж болно. Зарим нэгийг нь дурдъя.

НҮБ-аас гаргасан тоо баримтаар дэлхийн нийт бүтээгдэхүүн сүүлийн 50 жилд 3 триллионоос 30 триллион болтлоо өсөн нэмэгджээ. Гэвч бүтээсэн баялгийн хуваарилалт тэгш бус байсан нь нийгмийн тэгш бус байдал газар авахад хүргэжээ. Хөгжингүй орны нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 25-30 мянган доллар бол дэлхийн нийт хүн амын 85 хувийнх нь нэг хүнд оногдох ДНБ 3 мянган доллараас бага байна. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн, дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалт зэрэгт эзлэх хувь хэмжээ нь баялгийн хуваарилалтыг харуулахын сацуу хүний хөгжлийн индекс ямар их зөрөөтэй буйг бид олж харах болно. Глобалчлалаас өмнө 1960 онд дэлхийн хүн амын баян гэгдэх 20 хувь нь хамгийн ядуу 20 хувиасаа 30 дахин баян байв. Глобалчлалын оргил үе буюу 1997 онд хамгийн хөрөнгөлөг 20 хувь нь ядуугаасаа 74 дахин баян болж[5]. 1:30 байсан бол 1:74 болон зөрөө нь улам нэмэгджээ. Энэ ялгаа өдөр ирэх тусам нэмэгдэж буй глобалчлалд сөргөөр хандах өргөн хандлагыг бий болгож байна.

Үндэслэл 2

Хөгжингүй орнуудад глобалчлалыг зүүний болон барууны хүчний зүгээс эсэргүүцэж байна. Зүүний зүгээс орлогын тэгш бус хуваарилалт, нийгмийн ялгарлыг шүүмжилж байна. Ялангуяа социал-демократууд илүү шүүмжилдэг. Францын ерөнхий сайд Л.Жоспен неолиберализмын харгис хэрцгий байдал нь хүн төрөлхтний иргэншлийн хүмүүнлэг шинжийг үгүйсгэж байна гэсэн нь зүүний гол байр суурь юм. Глобалчлалыг социал талаас нь шүүмжлэхээс гадна үндэсний үзэл, соёл уламжлалаа дээдлэх үүднээс түүнийг эсэргүүцэх явдал өрнөдөд байна. Германы Ардын нам, Австрийн Ардын эрх чөлөөний нам, Австралийн Нэгдмэл Үндэстний нам зэрэг нь үүнд хамаарна.

Үндэслэл 3

Женерал Моторс компани Мексик дахь ажилчиддаа цагт 1,54 доллар төлдөг бол, АНУ дахь ажилчиддаа цагт 18,96 доллар өгдөг. Энэ нь Америкийн болоод Өрнөдийн ажилчдын өрсөлдөх чадварт муугаар нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, тус компани АНУ дахь үйлдвэрээ Мексикт шилжүүлсэн нь илүү ашигтай болох нь ойлгомжтой юм. Үүний үр дүнд Өрнөдөд ажилгүйдэл ихсэх, ажилчдын цалин буурах явдал нэмэгдсэн байна. Энэ нь үйлдвэрчний эвлэлийнхний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах шалтгаан болжээ. Нөгөөтээгүүр буурай хөгжилтэй улс орон дахь ажилчдын аюулгүй байдал, цалин хөлс, эрх нь ноцтой зөрчигдөж буйд тэд эгдүүцэж байна.

Үндэслэл 4

Өөр нэгэн үндэслэл нь хүрээлэн буй орчны асуудалтай холбогдоно. Энэ талаас глобалчлалыг шүүмжлэгчид компаниуд бүс нутгийн экологид хохирол учруулах, дэлхий нийтэд хохирол учруулах, байгаль орчныг бусниулах зэргээр эдийн засгийн ашиг хонжоо хайж буйг олон талаар баталдаг. Мөн чөлөөт худалдаа, шилжих хөдөлгөөн, аялал жуулчлал нь дэлхий даяар өвчин тархалт ихсэж, энэ нь хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн нэгэн жишээ юм.

Үндэслэл 5

Дэлхий дахинд санхүүгийн капиталын олон төрөл нь үндэстэн болон дэлхий дахины аюулгүй байдалд асар их хохирол учруулж байна[6]. Хөрөнгийн зах зээл өөрийн мөн чанараар маш тогтворгүй бөгөөд улс үндэстэн бүр өөрийн мөнгөн тэмдэгтээ хамгаалах, үндэсний эдийн засаг, нийгмээ уналтаас сэргийлэх томоохон асуудалтай тулгарч байна.

Хөрөнгийн чөлөөт зах зээл бус харин бараа бүтээгдэхүүний л чөлөөт зах зээл рүү тэмүүлэх ёстой болж байна.

Үндэслэл 6

Глобалчлал бол Өрнөжилт, Өрнөжилт бол Америкчлал гэдэг үзэл. Өрнийн, Америкийн соёл, үнэлэмж, стандарт дэлхий дахинаа түгэн дэлгэрч буй нь Өрнийн бус иргэншилт улс оронд түүнийг эсэргүүцэх, эсрэг түрэлтийг бий болгох гэсэн оролдлогыг улам дэлгэрүүлж байна. Үндэсний үзэлтнүүд, шашны фундаменталистуудын эсэргүүцлийн нэгэн шалтгаан нь энэ болж байна.

Өнөөдөр интернет дэлхий дахины харилцаа холбооны нэг үндсэн хэрэгсэл болж, түүний албан ёсны хэл нь англи хэл болж байна. Гэтэл дэлхийн хүн амын аравны ес нь англи хэлийг мэдэхгүй байх юм. Хүн төрөлхтний түүхийн туршид ойролцоогоор 10 мянга орчим ярианы хэл байжээ[7]. Одоогоор 6 мянга орчим хэлийг ямар нэгэн түвшинд хэрэглэж буй ч, нэлээд дийлэнх хэлийг шинэ залуу үеийнхэнд заадаггүй бөгөөд үхмэл болон хувирч байна.

Үндсэндээ 300 орчим хэл хэрэглээнд байна. Хэл устана гэдэг бол соёл устахын эхлэл гэж үзэж болох юм. Үндэсний хэл соёл, үнэлэмж, уламжлал глобалчлалын давлагаанд уусан алга болох, түүнд нийцээгүй нь шоовдорлогдох хандлага ажиглагдах болжээ.

Үндэслэл 7

Төр, улсын бүрэн эрхт байдал. Олон улсын харилцаанд төр улс үндсэн оролцогч нь болж давамгайлж ирсэн тогтолцоо хувьсан өөрчлөгдөж, өнөөдөр төрийн бүрэн эрхт байдал нь олон улсын байгууллага, дэлхийн зах зээл, бусад улсын нөлөөгөөр хумигдан, тухайн улс өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд дээд эрх мэдлийг бие даан хэрэгжүүлэх бүрэн эрх нь олон талаар хумигдаж буй их гүрний болоод жижиг улсын аль алины жишээн дээр харагдаж байна.

Үндэслэл 8

Чанар муу, хямд үнэтэй бүтээгдэхүүн тухайн улсын зах зээлд ихээр орж ирэх, тэдгээр улсын үндэсний үйлдвэрлэлийг хямралд оруулах, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчих явдал нийтлэг байгаа нь глобалчлал, нээлттэй чөлөөт худалдааг эсэргүүцэх хөдөлгөөнийг бий болгож байна. Ялангуяа, Өрнөдийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн хүрээнд ноцтой асуудал үүсгэж, тэдний зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг.

Үндэслэл 9

Глобалчлалд ардчиллын дутал байна. Глобалчлал ба ардчиллын үйл мөр зэрэгцэн явж ирсэн нь ардчиллын гурав дахь давлагаанаас хойш ялангуяа 1980-1990 оны хугацаанд Ази, Африк, Латин Америкийн олон оронд ардчилсан дэглэм тогтож байснаар харагдана. 1998 онд Фридом Хаусын судалгаагаар дэлхийн 191 орны 117 нь олон намын тогтолцоо, өрсөлдөөнт сонгууль бүхий улс орнууд байсан байна. Ийм байхад яагаад ардчиллын дутал байна гэж?

Ардчиллын дутагдал 3 түвшинд тод илэрч байна,

  1. Ардчилал гэдэг бол ард түмний засаг хэмээх зарчимд өөрчлөлт оруулж, тухайн ард түмэн өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд өөрсдийгөө засаглах нь хязгаарлагдмал болж байна[8].
  2. Үндэстэн дамнасан болон олон улсын байгууллагын (дэлхийн болон бүс нутгийн) бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь ардчилсан бус зарчмаар хэрэгжиж байна
  3. Нийгмийн тэгш бус байдал, зүй бус байдлаас хамаараад дэлхийн зах зээл, холбоо харилцаа, иргэний нийгмийн харилцаанд дэлхийн нийт иргэд тэгш эрхтэйгээр, бүх нийтээр оролцох боломж бүрэн хэрэгжихгүй байна.

Дүгнэлт

Глобалчлал бол сонголт биш, энэ бол бодит байдал, глобалчлалд хамрагдах эсэхийн тухай асуудал байх боломжгүй хэмээх ойлголт өнөөдөр түгээмэл болжээ. Гэвч хүний аюулгүй байдал, нийгмийн зүй ёс, ардчиллыг ноцтой хохироох байдал нь багасахгүй тохиолдолд энэ үйл явц зохистой үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй юм. Хэдийгээр антиглобализм гэсэн нэрийн дор авч үзсэн дээрх нийгмийн бүлгүүд, үзэл санаа нь нэгдмэл нэгэн хүчин болоогүй байгаа ч учруулж буй занал, хохирол нь олдож буй ашиг,боломжоос нь хэтэрвэл нэгдмэл биш ч нэг тийш хандсан улам хүчтэй түрлэгийг бий болгож ч болох юм.

Дээр авч үзсэн үндэслэлүүд нь бидэнд ч мөн хамаарах нь ойлгомжтой. Монгол улсын өнөөгийн нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлыг глобалчлал улам сэдрээж болох ч бас олгож буй олон давуу талууд бий гэдгийг манай судлаачид онцлон бичсэн бий. Глобалчлалыг эсэргүүцэгчдийн шалтгаан үндэслэлийг бид ойр болон хэтийн зорилт, бодлогодоо харгалзан тусгах нь нэн чухал гэж дүгнэе.

Хянасан: Б. АРИУНБАЯР

[1] Friedman,T.L. (2000) The Lexus and Olive Tree. New York: HarperCollins.9

[2] В.Хэндэрсоны гаргасан дүгнэлт

[3] Уткин, А.И.(2001) Глобализация: процесс и осмысление. Москва: Логос.102

[4] Мөн тэнд.140

[5] Dueling Globalizitations: A debate between Thomas L.Friedman and Ignacio Romanet. Foreign Policy, Fall 1999.110-129

[6] Глобальчлал, Монгол улсын хөгжил. УБ.,2002. 21

[7] А.И.Уткин. 166

[8] Jan Aart Scholte.(2000).Globalization: a critical introduction. Wales: Palgrave.89-98

Tagtaa 2023-12-12 2020-04-02
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?