Н.Туяа
Шинэ толь №44, 2003
Түлхүүр үг:
- Ардчилсан үзэл, Улс төрийн эрх чөлөө, Хэвлэлийн эрх чөлөө, Иргэний нийгэм, Нам, Хүний эрх
Сонгууль, хүний эрх, хэлэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх гэх зэргийн тухай яриаг сонсоод ардчиллын тухай ярьж байна гэдгийг бид ойлгодог. Харин эдгээр үгсээс зөвхөн сонгууль гэдэг ойлголт нь ардчилсан үзэл санаанаас үүдэлтэй, бусад нь либерал үзэл санаанаас үүдэлтэй гэдгийг бид тэр болгон мэддэггүй. Гэтэл орчин үед ардчилал гэж нэрлэгдэх болсон засгийн хэлбэр, үнэлэмжийн тогтолцоо нь улс төрийн философийн хэд хэдэн үзэл санааг өөртөө шингээсэн байх бөгөөд үүний дотор ардчиллын үзэл санаа, либерал үзэл санаа хоёр гол нөлөө үзүүлсэнд тооцогддог. Ардчиллын үзэл санаанд ард, ард түмэн гэдэг үг зангилгаа үг байдаг бол (democracy, democratie, демократия гэдэг нь demos буюу ард түмэн, kratos удирдах гэдэг хоёр үгнээс бүрдэлтэй) либерал үзэл санаанд зангилаа үг нь эрх чөлөө (liberty, libertad, liberie) гэдэг үг байдаг. Өнөөгийн ардчиллыг тэр болгон либерал ардчилал гэж тодотгон яриад байдаггүй, либерал гэдгийг нь орхигдуулан нэг үгээр ардчилал л гэж ярьдаг. Хэдий тийм боловч үүний агуулга дотор ард түмний эрхийн тухай ардчилсан үзэл санаа, хувь хүний эрх чөлөөний тухай либерал үзэл санаа зэрэгцэн оршдогийг үндэс болгодог.
Ардчилсан үзэл санааны гол утга нь ард түмний бүрэн эрх, олонхийн засаг гэсэн утга байдаг. Орчин үед олонх гэдгээр тухайн нутаг дэвсгэр дээр амьдарч буй бүх хүн буюу ард түмнийг ойлгодог. Харин Америк, Францын хувьсгалаас өмнө аливаа засаг нь (Аристотелиос уламжлалтай) “нэг хүний”, “цөөн хүний”, “олон хүний” гэсэн хэлбэртэй байдаг гэж үздэг байсан бөгөөд “нэг” гэдэг нь хаан, “цөөн” гэдэг нь ямбатнууд, “олон” гэдэг нь энгийн ард гэж ойлгогддог байв. Энэ гурван хэлбэрийн аль нэг нь дангаараа хэрэгжвээс дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэв гэгч нь болж засгийн хэлбэр гаж хэлбэр уруу халтиран ордог гэж үздэг байв. Тиймээс засгийн хэлбэрүүд нэг нэгийгээ хянаж, хосолсон байдлаар хэрэгжиж байх нь зохистой гэж үздэг байсан бөгөөд ийм хосолсон засгийг холимог засаг гэдэг байв. Хаан, лордуудын холимог засгийн яруу тод жишээ гэж үзэж бишрэн шүтэх нь их байжээ. Тэр үеийн ойлголтоор “олонх” гэдгээр бүх ард түмнийг биш энгийн ардыг ойлгодог байсан тул олонх засаг барих буюу ардчилал хэрэгжинэ гэдэг нь бол дээрх нэг, цөөнхийн оролцоогүйгээр энгийн ард хяналтгүйгээр засж барьж, улмаар хяналтгүй олонхийн гаарал үүснэ гэсэн хэрэг гэж үздэг байв. Өөрөөр хэлбэл, ардчиллыг сүрхий эерэг засаг гэж үздэггүй байжээ.
Франц, Америкийн хувьсгалын дараа ардчиллын тухай ойлголт өөрчлөгдсөн байдаг. Учир нь гэвэл “нэг хүн” гэгдэх хаан, “цөөн хүн” гэгдэх ямбатнууд үгүй болж, зиндаа, ямба мөн үгүй болж (Францчууд хаант засгаа түлхэж унагаагаад, эрэмбэ ямбыг халсан, Америкт угаас эрэмбэ ямба байгаагүй бөгөөд Англиас тусгаар тогтносныхоо дараа угийн харийн хүн гэж үздэг байсан хаанаас ангижирсан), “олон хүн” буюу “олонх” гэдгээр энгийн ардыг хэлэхээ больж, ард түмнийг бүхэлд нь ойлгох болсон аж. Энэ бүхэн нь улс төрийн тэгш эрхийн тухай ойлголт хэрэгжиж ирсний шинж байв. Хаад, дээд тэнгэрээс заяасан эрхийн дагуу нийгмийг удирднх бүрэн эрхийг эдэлдэг гэж үздэг байсан бол Францын хувьсгалын үеэр ард түмний бүрэн эрхийн тухай ойлгот үүсчээ. Олонх гэдгээр ард түмнийг ойлгох болсон олонхийн засаг буюу ардчилал гэдгээр энгийн ард гэгдэх эрэмбэ ямбагүй нийгмийн хэсгийн засаг биш ард түмнии засгийг ойлгох болсон байна. Ард түмнээс засгийн эрхийг хэрэгжүүлнэ гэдзг бол ард түмэн улс төрийн эрх чөлөөгөө хэрэгжүүлж буй хэрэг гэж үзэх болж улмаар ардчиллыг засгийн хэлбэрийн хувьд эерэгээр үзэж ирэх болжээ.
Харин ард түмний улс төрийн эрх чөлөө ийнхүү ардчиллын хэлбэрээр хэрэгжлээ гэхэд хувь хүний эрх чөлөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ нь ардчилсан үзлийн цөм болох ард түмний буюу олонхийн улс төрийн эрх чөлөөг либерал үзлийн цөм болох хувь хүний эрх чөлөөтэй хэрхэн хослох тухай асуулт юм. Энэ асуултад Америкийн хувьсгал нэгэн төрлийн хариу өгсөн гэж хэлж болно. Ямар ч засгийн үед хааны засаг ч байна уу, ард түмний засаг ч байна уу, ялгаагүй хувь хүнээс яасан ч салгаж болдоггүй хувь хүний эрх (эрх чөлөөтэй байх, өмчтэй байх гэх мэт) гэж байдаг, түүнийг аливаа өртөлт, халдлагаас ямагт хамгаалах хэрэгтэй гэсэн үзлийг Америкийн хувьсгалчид эрхэмлэдэг байв. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүмүүсийн сонголтуудад нөлөөлсөн томоохон үзэл санаа нь либерал үзэл санаа байсан байна. Ард түмэн байна уу, хаан ч байна уу, хэсэг бүлэг хүн ч байна уу олонхи л бол олонхи. Олонхийг хязгаарлаж, тархааж, хянаж байхгүй бол тэрээр ямагт гаарах хандлагатай байдаг бөгөөд энэ нь эрх чөлөөнд аюул учруулдаг. Тэгэх тусмаа засгийн бүрэн эрх нэгэн гэгээрсэн хааны бус ард түмний өөрийнх нь гарт байгаа нөхцөлд хувь хүний эрх чөлөөг олонхийн өртөлтөөс хамгаалах асуудлыг олонхи болох ард түмэн өөрөө хэрэгжүүлэх учиртай гэсэн үзэл бодлыг тэд баримталж байжээ. Тиймээс хүний эрх, эрх чөлөөний тухай заалтуудыг үндсэн хуульдаа суулгах, засаглалыг хэдэн “мөчир” болгон хуваарилах, хяналт гэнцвэр, төлөөлөл, холбооны улсын хэлбэрийг сонгох гэх зэргийн институционал зохицуулалтуудыг хэрэглэсэн байдаг. Энэ бүхэн нь ард түмнээс засгийн эрхийг барьж байдаг засгийн ардчилсан хэлбэрийг хувь хүний эрх чөлөөг дээдлэхэд чиглэсэн институционал хязгаарлалтуудтай хослуулсан хэрэг байсан бөгөөд угтаа бол либерал прдчиллыг институционалчилсан хэрэг байв. Үүнээс хойш, түүнээс цааш ардчилал гэдгээр ард түмэн сонгогдсон төпөөлөгчдөөрөө дамжуулан засгийн эрхийг барьдаг, эрх бнригчдыг нийгмийн зүгээс төрөл бүрийн сувгаар дамжуулан хннадаг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, нэн ялангуяа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэдэг засгийн хэлбэр, үнэлэмжийн тогтолцоог ойлгодог болсон билээ. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй итрхийлэх эрх чөлөө нь хувь хүний салшгүй эрх болохын хуньд либерал утгаараа ач холбогдолтой байгаад зогсохгүй нийгмийн амьдралын асуудлаар үгээ хэлэх, иргэн хүний хуньд нийгмийн амьдралд оролцох улс төрийн эрх чөлөөг хангаж байдаг ардчилсан утгаараа ч ач холбогдолтой байдаг.
“Эрх чөлөөтэй” орон
Freedom house гэдэг нэртэй АНУ-д байрладаг ардчилал, эрх чпнооний талаар судалгаа хийдэг байгууллагаас “Дэлхий дэхь эрх чөлөөний байдал” (Freedom in the world) нэртэй дэлхийн бүх орныг хамарсан харьцуулсан судалгааг 1978 оноос хойш жил бүр гаргаж иржээ. Энэ судалгаанд Монгол дахь эрх чөлөөний түвшинг 2, 3 гэсэн хоёр тоогоор үнэлж ирсэн нь бий. Хоёр тооны эхнийх нь тухайн оронд улс төрийн эрх (улс төрийн үйл явцад чөлөөтэй оролцох бололцоо) ямар хэмжээнд байгааг харуулах ба хоёрдох тоо нь иргэний эрх чөлөөг (үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бололцоо) илтгэнэ. Тоо нь бага байх тусам эрх чөлөөтэй, ихсэх тусам эрх чөлөөгүй гэж үздэг ба энэ хоёр тоог үндэс болгон улс орнуудыг эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэж гурав ангилдаг аж. Монгол орон 1991 оныг хүртэл 7.7 гэсэн тоотой (эрх чөлөөгүйгийн хамгийн дээд зэрэг) явж байгаад, 1990-91 онд 4.4, 1991-92 онд 2.3 болсноо 1992 онд бага зэрэг ухарч 3.2 болоод, түүнээс хойш 2.3 гэсэн тоотойгоор “эрх чөлөөтэй” гэдэг ангилалд багтаж ирсэн байдаг. Хорих газруудын нөхцөл байдал тааруу гэдэг дүгнэлт манай тоонд нэлээд нөлөөлдөг байсан бөгөөд энэ чиглэлээр байдал сайжирсан гэдгийг үндэс болгож 2002 оны үзүүлэлт 2.2 болсон байдаг.
XX зууны Монголчуудын гол бахархал нь чухамхүү энэхүү “эрх чөлөөтэй Монгол орон” гэдэг нэрийг олж авч чадсан хэрэг юм. Дани, Нидерланд, АНУ-ын 1.1-д хүрэхгүй ч гэсэн Төв Азийн орнуудын 6-7 орчмын (эрх чөлөөгүй) тооноос хавьгүй дээр харагдаж байгаа юм. Харин Төв ба Зүүн Европ, Балтийн орнуудын 1.2-д хүрээгүй яваа нь Монгол орон бүрэн дүүрэн бэхэжсэн, эргэлт буцалтгүй ардчилалтай орон болж амжаагүй байгааг илтгэж буй.
Газрын хөрсийг байнга тэтгэж, арчилж байхгүй бол эрози хэмээн нэрлэгддэг тэр дороо харагдаад байдаггүй, аажмаар үүсдэг хөрсний эвдрэл бүрддэг. Үүний нэгэн адил ардчиллын үнэлэмж, практик, институтүүдийг байнга тэтгэж, арчилж, бэхжүүлж байхгүй бол ардчиллын эрози үүсч болзошгүй гэдэг. Дарангуйллын тогтолцооноос өөр тогтолцоо уруу шилжихэд шилжилтийн үр дүнд тэр болгон ардчилсан тогтолцоо бүрддэггүй, харин аль нэгэн хэлбэрийн авторитар юм уу “хагас авторитар” дэглэм бүрдэх, “гибрид” дэглэм үүсэх, эсхүл “нүүрэн дээрх ардчилал”, “өрсөлдөөнт авторитаризм”, “сонгуульт ардчилал”, “виртуал ардчилал” үүсэх явдал ажиглагдах болсон тухай ардчилал судлаачид сүүлийн үед нэлээд бичих болжээ. Ардчиллын хэм хэмжээнд хүрэхгүй байгаа эдгээр дэглэмүүдийг ийнхүү янз бүрээр нэрлэхдээ эдгээр нь либерал ардчилал, авторитаризмын хооронд байрлах “саарал бүс” гэгчид байрлаж байна гэх бөгөөд эдгээр орнуудад үүссэн ардчилсан гэж өөрсдөө нэрлэдэг дэглэмүүд нь хэрэг дээрээ сонгууль явуулах, зарим нэг институтүүдийг бүрдүүлэх төдийгөөр хязгаарлагдаж, эрх чөлөө, хүмий эрх, эрх зүйт ёс, нийгмийн оролцоо гэх зэргийн либерал ардчиллын шинж чанаруудыг бүрдүүлж чадаагүй байна гэж дүгнэдэг билээ.
Xэвлэлийи Эрх чөлөө ба ардчилал
Тухайн орны ардчиллын чанар чансаа, эрх чөлөөний түвшинг илтгэх нэгэн том үзүүлэлт нь хэвлэлийн эрх чөлөө бодит утгаар хэрэгжиж чадаж байгаа эсэх тухай үзүүлэлт байдаг. XIX зууны Америкийн ардчиллын гярхай ажиглагч Францын либерал сэтгэгч Апэксис дэ Токвилл тус орон дахь хэвлэлийн эрх чөлөөний тухай бичихдээ “Миний бие, чөлөөт хэвлэлийн гол үр нөлөөнүүдийг ажиглах тусам орчин үед хэвлэлийн эрх чөлөө нь эрх чөлөөний хамгийн гол элемент агаад тэр бүү хэл эрх чөлөөг үүсгэн бүрдүүлэгч элемент мөн гэдэгт улам бур итгэлтэй болж байна. Чөлөөтэй байхыг эрмэлзэгч аливаа үндэстэн ямар ч үнз цэнээр болтугай энэхүү эрх чөлөөг хүндэтгэхийг хүсэмжлэх нь зүйн хэрэг” гэсэн байдаг. Түүний бишрэн нжигласан бас нэг зүйл бол Америкчууд том, жижиг төрөл бүрийн асуудлаар эвлэлдэн нэгдэж, холбоо нийгэмлэг байгуулж, үүсэл санаачилга гаргаж, тэдгээрээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, асуудлаа шийдвэрлэж байдаг явдал байсан юм. Дэ Токвиллийн үзэж байснаар, ардчилсан нийгмийн сэрэмжлэх ёстой хамгийн том аюул нь түүний нэрлэснээр “олонхийн гаарал” байв. Харин хувь иргэд ийнхүү үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдэж байх нь >нэхүү “олонхийн гаарлыг” сааруулах, ардчилал гаж хэлбэр рүү орохоос сэрэмжлэх, төрийг хянахад онцгой үүрэгтэй хэмээн тэрээр үзэж, Америкийн ардчиллын хүч тэнхээ чухамхүү эдгээрт байна гэж тэрээр дүгнэсэн байдаг.
Монголын шинэхэн атлаа харьцангуй амжилттай гэгддэг ардчиллын замналыг эргэн харахад дээр өгүүлсэн либерал ардчиллын түвшинд хүрч амжаагүй байх бөгөөд ерөнхийдөө сонгуульт ардчиллын түвшинд явж байна гэж дүгнэж (болохоор байдаг. Либерал ардчиллын зүг рүү явах хөдөлгөөн маань ч нэлээд саарсан байдалтай харагдаж буй. Үүний учир шалтгаан нь Монгол оронд ардчилал бүрэн дүүрэн төлөвшсөн гэж үзсэний улмаас уу, эсхүл иргэдийн оролцоо, тэдний зүгээс үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх бололцоог өргөжүүлэх асуудлыг ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, өөрөөр хэлбэл, либерал ардчиллыг төлөвшүүлэх зорилгын хүрээнд макро-улс төрийн түвшинд авч үзэхгүй байгаагийн улмаас уу, нийгэм маань бүхэлдээ асуудалд хайш яаш хандах болсонтой холбоотой мэт. Монгол орны макро-эдийн засгийн асуудалд хайнга хандах учиргүй байдгийн нэгэн адил макро-улс төрийн асуудлуудад ч тийм байдлаар хандах учиргүй юм. Дээр дурдсан дэ Токвиллйн ажиглалтаар бол, иргэдийн оролцоо, чөлөөт хэвлэл нь ардчиллын шимт хөрс, хүч тэнхээний оргилуур нь болж байдаг учраас оргилуурын сувгууд зарим хэсгээрээ бөглөрөөд ирэхэд иргэдийн дунд улс төр-нийгмийн үйл явцын дотно биш, гадна оршиж буй сэтгэгдэл төрж, эрх баригчдыг хянах сонирхол, хөшүүрэг, бололцоо буурч, улмаар “ардчиллыг лавшруулах асуудал хэн нэгний хийх ажил, минийх биш” хэмээн хүнийрхэн үзэх хандлага газар авах үр дагавартай. Дээрх сувгууд багасахын хажуугаар иргэдийн олонхийн улс төрийн сонирхол багасах, өдөр тутмын амьжиргаа, эдийн засгийн нөхцөл рүү анхаарлаа илүү хандуулах хандлагууд гарч буй тул эдгээрийн улмаас нүдэнд үл өртөх ардчиллын эрози аажмаар явагдаж, нэг харахнаа иргэдээс тасархай, тэдний хяналтаас гадуур, “улс төрийн анги” үүсч, энэ анги нь улс төрийн үйл явцыг монопольдох байдалд хүрч болзошгүй байдаг. Эдийн засгийн байдлаар дорой, авилгалд автагдсан нийгэм ийм аюулд өртөмтгий байдгийг олон орны жишээ харуулдаг аж. Иргэд өдөр бүр улс төржөөд, улс төрөөр амьдраад байдаггүй нь тодорхой, тэгэх ч учиргүй. Харин бид чинээлэг, олон зуун жилийн ардчиллын уламжлалтай, далайн цаана орших нийгмийн иргэдийн тухай яриагүй, шинэхэн ардчилалтай, эмзэгхэн эдийн засагтай, ховорхон байрлалтай орны эздийн тухай ярьж буй билээ. Тиймээс иргэдийн дунд үл тоомсорлох байдал үүсэх, үүсгэх нь ардчиллыг бэхжүүлэхэд учрах хамгийн том аюул юм.
Эрози гэж яриад байгаагийн маань нэг учир нь дээр дурдсан Freedom house-аас гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний (The Annual Survey of Press Freedom) 2002 оны судалгаанд (урьдах жилийг нь харуулсан байдаг тул 2001 оны байдлаар гэсэн үг) Монгол орон хоёрхон орны хамт (Бангладеш, Хаити) ухралт хийж, чөлөөтэй гэдэг ангиллаасаа хагас чөлөөтэй рүү буусантай холбоотой. Дэлхийн 187 орныг хамарсан судалгаанд гурван орон ухралт хийсэн гэж дүгнэгдсэний нэг нь Монгол юм. 1998 оны судалгаанд (1997 оны байдлаар) Монгол орон сүүлчийн удаа “хагас чөлөөтэй” гэдэг ангилалд багтаж байгаад 1999, 2000, 2001 оны судалгаагаар (98, 99, 2000 оны байдлаар гэсэн үг) чөлөөтэй” гэдэг ангилалд хамрагдаж ирсэн байдаг. Харин 2002 оны судалгаанд Монгол орон хэвлэлийн эрх чөлөөгөөр хагас чөлөөтэй” орон болсон нь эрх чөлөөний түвшинг илтгэх хамгийн гол үзүүлэлтээрээ тааруу үнэлэлт авсан гэсэн үг.
Уул нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл (ХМХ) засаг төрд хамаагүй юм. Либерал утгаараа бол ХМХ нь нийгмийн талбар, эрх чөлөөний талбар болохоос биш засгийн талбар биш юм. Дан сэтгүүлчдийн ч талбар биш. Нийтлэлч, сэтгэгч, сурвалжлагч, аливаа бичигч, үзэл бодлоо илэрхийлэгчийн талбар юм. Тиймээс ХМХ нь бичигчийн ёс суртахуун, хүний ёс, оюуны хүчин чадалд захирагдана гэхээс засаг төрд төдийлөн захирагддаггүй. Засгаас ёс суртахууны хичээл заадаггүй бөгөөд харин засаг нь нийтээрээ хүлээн зөвшөөрч, нийгэмд үйлчилж, дагаж мөрдөгдөж ирсэн ёс суртахууны хэм хэмжээг баримталж, иргэдээс олгогдсон эрхийн хүрээнд, өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд, тэдгээрийг сахин хамгаалдаг. Харин үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах эрхийг нийгмээс засаг төрд хаа очиж олгодоггүй, өөртөө хадгалж үлддэг гол эрх байдаг юм билээ. Хэвлэл-мэдээллийн хэрэгслүүд хариуцлагатай сэтгүүл зүйн зарчмын дагуу ёс суртахуун, мэргэжлийн шаардлагын стандартуудаа өөрсдөө тодорхойлж, мэргэжлийн холбоод гэх зэргээрээ дамжуулан тэдгээрийг хэрэгжүүлж занших нь чухал.
Монгол урьдын нийгмээс өвлөгдөн ирсэн, өнгөрсөн хугацаанд өөрчилж чадаагүй, хэвлэлийн эрх чөлөөний байдалд сөргөөр нөлөөлсөөр хэвээр байгаа нэг ХМХ нь Монголын радио телевиз (МРТВ) юм. МРТВ-ийн одоогийн статус хэдийчинээ удаан хадгалагдана төдийчинээ Монгол орон дахь хэвлэлийн эрх чөлөөний асуудал шийдвэрлэгдээгүй байсаар байх бөгөөд энэ нь хэвлэлийн эрх чөлөөний үнэлгээнд нөлөөлсөөр байх магадлалтай. Тиймээс шийдэх арга барилын хувьд нарийн төвөгтэй энэ асуудлыг судлаачид, сэтгүүлчид, улс төрийн намуудын төлөөлөгчдийн өргөн оролцоотойгоор хэлэлцэж, судалгаа хийж, МРТВ-ийг засгийн биш, олон нийтийн статустай болгон өөрчлөх нь Монгол оронд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад томоохон алхам болох юм.
МРТВ нь засгийн мэдэлд байгаа нь хэд хэдэн сөрөг үр дагавартай байна. Нэгд, орон даяар мэдээлэл хүргэх чадвартай мэдээллийн энэхүү хэрэгсэл нь эрх баригч улс төрийн хүчний эрхшээлд байх нь улс төрийн үл итгэлцлийг төрүүлж, нийгмийн зөвшилцөлд таагүй нөлөөлж байна. Монгол шиг жижиг нийгэмд том асуудлаар өргөн зөвшилцөл бүрэлдсэн байх нь аливаа амжилтын үндэс байх бөгөөд ардчиллын бэхжилтэд ч эерэгээр нөлөөлөх хүчин зүйл юм. Хоёрт, засгийн үйл ажиллагааг олон өнцгөөс нь ажиглаж, дүгнэж, олон үзэл бодол илэрхийллээ олж байх мэдээлэл – оюуны томоохон хэрэгсэл нь засагт үйлчлэгч хэвээр байгаа нь мэргэжлийн золбоо хийморьт сөргөөр нөлөөлж байна гэлтэй. Нэг дуутай нэвтрүүлгүүдийг үзэгчид уйтгартай, өнгөлөг биш хэмээн дүгнэж, МРТВ нь мэргэжлийн хувьд өсөж өндийх бололцоогоор хязгаарлагдаж буй. Монголын нийгэм нь ядуу гэгдэх боловч боловсролын түвшингээрээ гологдох нийгэм биш юм. Үүнийг хүндэтгэж, нийгмийн оюуны хэрэгцээнд илүү нийцсэн радио, телевиз үүсэх боломж уул нь бий. Мэдээллийн зуун гэгдэх XXI зууны радио, телевизийн өнгө аяс арай өөр, давшингуй, цаг үеийн хэмнэлийг илэрхийлсээр байгаа юм. МРТВ-ийн улс төрийн чөдөр үүнд саад болоод байх шиг. Гуравт, МРТВ-ийн өнөөгийн статус нь цацагдаж буй мэдээ, мэдээлэлд олон нийтийн зүгээс скептик байдлаар хандах хандлагыг төрүүлж, засаг, нийгмийн хооронд итгэлцлийн хямрал үүсгэж байна гэлтэй. МРТВ-ээр улс төр, үзэл бодлын олон янзын байр суурь илэрхийлэгдэж, оюун санааны баяжилтад тус дэмтэй үзэл санааны солилцоо явагдаж байх учиртай. Гэтэл МРТВ- ийн өнөөгийн статус нь оюун санааны баяжилт биш, харин ч ядууралд хүргэх орчин бүрдүүлээд байх шиг. Үзэгчид, нэн ялангуяа залуучууд МРТВ-ийг тухайн үеийн эрх баригчдын улс төрййн сурталчилгааны хэрэгсэл гэж үзэх нь түгээмэл болж, засгаас хэлж байгаа үгийг “өөрсдийгөө рекламдаж байна”, “тэгэж л’ байдаг юм” гэсэн байр суурьтай хүлээж авдаг зуршил үүсч байна гэлтэй. МРТВ нь түүнийг монополчилсон эрх баригчдын сонгуулийн сурталчилгааны найдвартай хэрэгсэл болж чаддаггүй гэдгийг, учраа мэдсэн үзэгчид түүнд харин ч итгэхээ больдог аж гэдгийг 1996, 2000 оны сонгууль харуулсан. Тиймээс аливааг өөрийнхөөрөө шүүн тунгаах чадвартай нийгэм бүрэлдэн төлөвших нь илүү чухал гэдгийг иш үндэс болгож, тэртээ тэргүй улс төрийн найдвартай түнш болох нь тодорхой болсон МРТВ-ээс зуураад байх хэрэггүй юм. Нийгмийн юм нь нийгэмдээ, засгийн юм нь засагтаа байж байвал итгэлцлийн хямрал үүсэх хөрс ч багасах юм. Дөрөвт, практик хэвээр байгаад байвал дасал хэвээр байгаад байдаг. Тодорхой нэгэн практик өөрчлөгдвөл түүнийг дагаж дасал өөрчлөгдөж, даслыг дагаад үнэлэмж өөрчлөгддөг. Жишээ нь, нэг намын систем үйлчилдэг практикийг өөрчлөөгүй бол сурсан дассан зүйл маань энэ гээд нэг намтай байх дасал хэвээр л байх байсан. Үнэлэмж ч гэсэн хэвээр үлдэж, олон намт системийг өөрийн болгож авч чадаагүй л байх байсан. Гэтэл олон намт систөмийг практик болгон хэрэгжүүлэхэд, энэ систем нь дасал болж улмаар үнэлэмж болж чадсан. Ганцхан намаас бүрдсэн улс төрийн системийг хүлээж авах хүн Монголд одоо гарахгүй байх. Үүний нэгэн адил радио, телевизийг засаг эрхшээлдээ байлгаж байдаг буруу практик хэдийчинээ үргэлжилнэ төдийчинээ дасал, үнэлэмжид өөрчлөлт гарахгүй. Энэ практикийг өөрчилж, засгаас ангид радио, телевиз үүсч, улмаар үүнд нийгмийн дасал (аливаа эрх баригчдыг оролцуулаад) үүссэн тохиолдолд хэвлэлийн эрх чолөө нийгмийн үнэлэмжийн салшгүй хэсэг болох юм.
Намууд ба ардчилал
Монголын улс төрийн үйл явц – өөрөөр хэлбэл, бодлогын асуудлуудаарх мэтгэлцээн маань – ерөнхийдөө намууд дээр ювлөрсөн шинжтэй үйл явц болоод буй. Үүнд хэд хэдэн учир шалтгаан, саад тотгор байна гэлтэй.
Нэгд, иргэний нийгэм хэмээн нэрлэгддэг намуудын улс төрөөс ангид атлаа бодлогын асуудлуудаар тодорхой эрх ашиг, байр суурийг илэрхийлдэг, улмаар намуудын байр суурьд нөлөөлөл үзүүлдэг нийгмийн сувгууд төдийлөн хүчтэй хөгжиж чадаагүй байна (бизнесийн сувгуудаас гадна гэж хэлэх учиртай болов уу). Иргэний нийгэм гэдгээр гагцхүү төрийн бус байгууллагуудыг ойлгох нь учир дутагдалтай. ХМХ, судалгааны байгууллагууд, их сургуулиуд гэх зэргийн төрөөс автономит шинжтэй байдаг “эсхүл тийм байх учиртай” аливаа нийтлэг уүнд хамрагдах учиртай. Нам, улс төрийн харъяаллаас ангид, гагцхүү мэргэжлийн үүднээс дотоод гадаад бодлогын тодорхой асуудлуудаар судалгаа, шинжилгээ хийж, хэвлэн нийтлэл эрхэлж, бага хурал, симпозиум, семинар гэх зэргийн хэлбэрээр олон нийтэд “үүний дотор бодлого боловсруулагчдад” үзэл бодол, судалгааны үр дүн, байр сууриа танилцуулдаг бие даасан судалгааны байгууллага, хүрээлэн, сан гэх зэрэг нь манайд бараг үгүй юм. Олон оронд ийм байгууллагуудаас гаргаж буй анализ, дүгнэлт нь бодлогын баримжаануудад том нөлөө үзүүлдэг. Үүний сацуу их сургуулиуд нь оюуны томоохон потенциалыг агуулж, томоохон экспертүүд бараг бүгд аливаа нэгэн их сургуульд багшилдаг юм билээ. Орон нутгийн шинжтэй асуудлаар тухайн орон нутгийн иргэд эвлэл нэгдэж, үүсгэл санаачилга гаргаж, идэвхтэй байр суу баримтлах бололцоо бас хомс, орон нутгийн засаг захирга иргэдийн хооронд хамтын ажиллагаа сул байгааг юм.
Хоёрт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бодлогын асуудлаар нийгмийн анхаарлыг татсан нийгмийн өргөн оролцоог хангасан, хэлэлцүүлэг өрнүүлэх бололцоо багатай байна. Үүний учир шалтгаан нь дээр дурдсан хэвлэлийн эрх чөлөөний байдал, иргэний нийгмийн идэвх гэх зэргээс үүдэлтэй байхын сацуу мэдээлэл олох бололцоо хязгаарлагдмал, түүнд анализ хийх чадвар төдийлөн бүрэлдэж чадаагүйтэй ч холбоотой байдаг байх.
Оюуны ийм эх булаг үгүйлэгдэж, бодлогын асуудлаар нийгмийн хэлэлцүүлэг гэж нэрлэж болохоор өргөн яриа хөөрөө сул байгаа нөхцөлд намууд улс төрийг бүрэн дүүрэн тодорхойлж байх юм. Нийгмийн амьдралын асуудалд нөлөө бүхий байдлаар оролцъё гэвэл нэгэн намын гишүүн болж, сонгууль юугаар явах хэрэгтэй болдог. Энэ нь ардчиллын цаашдын бэхжилтэд таатай зүйл мөн үү гэвэл үгүй байх. Улс төрч болохыг төдийлөн хүсэхгүй авч дуу хоолойгоо сонсуулахыг хүсдэг иргэд их байдаг тул намуудын улс төрөөс гадна өрнөх атлаа нийгмийн амьдралд нөлөөлөх бололцоо бүхий иргэний орой зай чухал. Нэгэнт өнөөгийн байдлаар Монголын улс төрийг намууд тодорхойлж, улмаар үр дагавар бүхий (сайн, муу үр дагаврын аль аль нь үйл ажиллагаа явуулах бололцоотой байгаа тул өөрөөр хэлбэл, улс төрийн үйл явцыг залах тодорхой бололцоотой байгаа тул энэхүү байдлаа эерэгээр хэрэглэж, дээр дурдсан саад тотгоруудыг арилгах, ардчилсан, либерал үнэлэмжтэй нийгмийн орон зайг өргөжүүлэн тэлэх чиглэлээр зорилготой ажиллах хэрэгтэй юм.
Чингэж хэлэхдээ би намууд сул байх учиртай гэж хэлэх гэсэн хэрэг биш. Харин ч Монгол оронд ардчиллын жилүүдэд сонгуулийн үеэр үүсээд дараа нь алга болдог тур зуурын бүлэглэл, холбоод биш харьцангуй тогтвортой улс төрийн намууд үүсэн бүрэлдэж чадсан нь ардчилсан улс төрийн нэгэн ололт юм. Гагцхүү Монгол орон шинээр ардчилагдаж буй орон учраас ардчиллын үнэлэмж, институтүүд лавширч, урт хугацааны сорилыг хараахан давж амжаагүй байгаа нөхцөлд намууд тухайн нийгмийн ардчилсан үйл явцад хэт давамгайлалтай байх нь нийгмийн дуу хоолойг бүдгэрүүлж, зохион байгуулалттай улс төрийн сөрөг хүчнээс гадна аливаа эрх баригчдыг хянаж, дуугарч байдаг нийгэм төлөвшихөд төдийлөн таатай орчин болж өгч чадахгүй байх шиг санагддаг. Тиймээс намуудын зүгээс иргэдийн оролцоо, иргэний нийгмийн идэвхийг өөгшүүлэн дэмжих нь ардчиллын бэхжилтэд чухал гэдгийг үндэс болгож, нэгэнт ардчиллыг бэхжүүлэх асуудал Монголын бүх намуудын зорилт байдаг тул энэ чиглэлээр ажиллах нь тэдгээрийн зүгээс ардчиллын бэхжилтэд оруулах нэгэн хувь нэмэр болох билээ.
Бас нэг төрлийн чухал хувь нэмрийн тухай дурдах учиртай юм. Улс орнуудын түүхэн онцлог, улс төрийн уламжлал, намуудынх нь бүрдэлтийн онцлог зэргээс хамаараад намуудын улс төр нь эсхүл нэлээд сөргөлдсөн шинжтэй, эсхүл зөвшилцөлд шинжтэй байдаг аж. Монголын хувьд түүх-улс төрийн үйл явцуудад нь нөлөөлж ирсэн нэг хүчин зүйл нь газар зүйн онцлог байж ирсэн билээ. Төв Европ, Балтийн орнуудыг харахад коммунизмаас ангижирсныхаа дараа “Европ уруу эргэж орно” гэсэн зорилго тавьж, эхнээсээ тус тивийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны бүтцүүдэд элсэж эхлэв шив. Европын бүтцүүдэд хамрагдах нь ардчилал, эрх чөлөө, хүний эрх, эрх зүйт ёс гэх зэргийн өндөр шалгууруудыг давсан баймааж биеллээ олдог зүйл учраас түүнд нэгдэх сонирхол нь тус орнууд дахь улс төрийн зөрчилдөөн, тэр бүү хэл улс хоорондын маргалдааныг намжаах, либерал ардчиллыг хөгжүүлэх нэгэн том хөшүүрэг болж ирсэн билээ. Зүүн, Төв, Өмнөд Европын хуучин коммунист орнууд авторитар дэглэм рүү хальтран орох бололцоо бараг үгүй болсон гэж хэлж болохоор боллоо.
Монголын хувьд нөхцөл байдал арай өөр юм. Тиймээс онолын хувьд ардчилал уруу шилжих хамгийн бага магадлалтай Монгол хүртэл ардчилалд шилжлээ гэх зэргээр бичиж ярьсан нь бий. Үнэхээр, ардчилалд шилжихэд нийгэм эдийн засгийн хэд хэдэн урьдчилсан нөхцөл” бүрэлдсэн байх учиртай гэж үздэг онолоор бол харьцангуй өндөр боловсролтой нийгэм байснаас өөр урьдчилаад бүрдсэн юм бидэнд тэр болгон байсангүй. Олон улсын нөлөөллийн хувьд бол Зөвлөлтөд өөрчлөлт явагдахад тэр нь гинжин урвалаар Монголд ч бусдын нэгэн адил нөлөөлсөн нь бий. Харин “дэлхийн мухар” хэмээн үзэгддэг Монголд харьцангуй амжилттай ардчилсан өөрчлөлт явагдсан нь тухайн үедээ гайхшралыг төрүүлсэн бололтой юм билээ. Монголын амжилтын учир шалтгаан нь “бүтцийн” гэж нэрлэгддэг Нийгэм – эдийн засгийн онол, олон улсын таатай хүчин зүйл үүдэлтэй гэхээсээ илүү өөрчлөгдөх хүсэл эрмэлзэл, хүчтэй ардчилсан хөдөлгөөний шахалт, хамтын ажиллагаа зөвшилцөөн гэх зэргийн бидний буруу хэрэглэж ирснээр “”волюнтарист” хүчин зүйл байсан гэлтэй. Өнөөгийн байдлыг аваад үзэхэд эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын хүчин зүйл гэх зэргийн бүтцийн бэрхшээлтэй хүчин зүйл оршсоор хэвээр буй. Олон улсын хэмжээнд ардчилсан орнуудын тоо нэмэгдэж, ардчилал өргөжсөн нь үнэн бол ардчиллаас ухрах хандлагууд ч гарах боллоо. Энэ нөхцөл ардчиллын эрозийг газар авахуулахгүй байх, либерал ардчиллын үнэлэмжийг нийгмийн үнэлэмжийн салшгүй хэсэг болгон төлөвшүүлэх асуудлаар улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байх, волюнтарист байх нь ач холбогдолтой хэвээр буй. Намууд, энэ асуудлаар нэгдмэл бөгөөд ул халтирах зорилготой байж, нийгэмд болон өөр хоорондоо зөвшилцлийн уур амьсгалыг бүрдүүлж чадваас энэ нь ардчиллын бэхжилтэд оруулах чухал хувь нэмэр болох юм.
Үүнтэй холбогдуулан “ардчилагчид”, “экс-коммунистууд” гэх зэргийн нэр хаягийг улс төрийн зах зээл дээр хэр удаан хэрэглэх вэ гэдэг асуулт ч тавьж болно. Эрх баригч нам 80 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглээд, ХХ зууны нэртэйгээ байгаад байвал дотоод, гадаадад экс – коммунистаараа дуудуулсаар байх болно. Тус нам, нэр яах вэ, агуулга чухал гэсэн байр сууринаас хандаж, мөн дараа дараагийн сонгуулийн кампанийн логикт захирагдаж арав гаруй жил нэрээ хадгалан явсан байж болох юм. Харин хуучин коммунист намын нэр хадгалагдахын хэрээр Монголын улс төрийн талбар, хэн нь хэзээ, хэн/юу байсан гэдгээр тодорхойлогдож, улмаар пост коммунист шинжээ агуулсаар байх бөгөөд нийгмийн үлэмж хэсэг тус намын ардчилсан “итгэмжлэх бичигт” үл итгэсэн хэвээр байх болно. Экс гэдэг нь хуучин, асан гэсэн санааг агуулдаг тул МАХН- ын гишүүд хуучин коммунист намын гишүүд болохын хувьд экс-Коммунистууд мөн юм. Гэтэл тус нам коммунист үзэл суртлаас татгалзсан уу гэвэл намыг авч явдаг гол урсгал нь татгалзсан байх бөгөөд өнгөрсөн хугацаанд тус намын реформистууд улс орныг өөрчлөх асуудал дээр сөрөг хүчинтэй хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Харин татгалзсан атлаа нэрээ солихгүй байгаа нь оппортунист (салхины чиглэлийг дагагч) гэж нэрлүүлэх шалтгаан болж байх шиг байдаг. Тус нам, коммунист бус үзэл баримтлалаа лавшруулан тодотгож, коммунизмын үеийн нэрээсээ нэг мөр татгалзаж чадах эсэх нь хуучны нэр хаяггүйгээрээ өөртөө итгэлтэй байж чадах эсэхийн нэгэн сорилт нь болох юм. Мөн түүнчлэн өнгөрсөн үе үрүүгээ байсхийгээд эргэж харах бус, шинэ үеийн нүүр царайгаа тодорхойлох асуудалд ч илүүтэйгээр анхаарахад дөхөмтэй. Намын нэр усны тухай ярих нь гол асуудал биш, бараг гэнэн зүйл гэж үзэх байдаг. Гэхдээ нэрний тухай яриа ганцхан байдаггүй гэдгийг улс төрийг ажиглагчид тэмдэглэдэг бөгөөд энэ тухай ярихгүй байх нь харин ч гэнэн хэрэг болох юм.
“Ардчилал” гэдэг үг бас их сонин. Энэ үг ерөнхийдөө сөрөг утгатай сонсогддог бөгөөд угтаа бол ардчилалд сэтгэлгүй хүчнийг ардчилагч гэж нэрлээд байгаа бололтой байдаг. Хамгийн сонирхолтой нь, коммунист дэглэмийг эсэргүүцэж, ардчиллын төлөөх хөдөлгөөнийг манлайлж байсан эвсэл, холбоодоос улбаатай Ардчилсан намын гишүүдийг ардчилагчид гэж нэрлээд байдаг. Тиймээс үүнийг улс төрийн нэр хоч зүүж буй хэрэг гэж ойлгодог. АН-ыг урьд өмнө нь бүрдүүлж байсан намуудын бодлого, үйл ажиллагаа олонхийн дэмжлэгийг авч чадаагүй боловч Монголын улс төрийн тавцанг нэг хором ч болтугай тус намгүйгээр төсөөлөл Монголын ардчиллын тухай яриа агуулга муутай болох юм. Ардчилсан намыг ардчилагчид гэж нэрлэх нь өнөөгийн эрх баригч намыг бүхэлд нь коммунистууд гэж нэрлэхтэй адил бөгөөд аль аль нь хямд улс төр. Ийм улс төрөөс хальж, нас бие гүйцсэн улс төр рүү шилжих шаардлага бидний өмнө тулгарч буй.
Хөгжил, тусламж ба ардчилал
Буурай эдийн засагтай, өрийн дарамттай, ардчилалд дөнгөж шилжиж байгаа оронд ардчиллыг бэхжүүлэх асуудлыг дээр ярьсан хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн оролцоо, нийгмийн Хяналт гэх зэргийн ардчиллын эрч хүч, шимт хөрс болдог суурийг бэхжүүлэхгүйгээр сонгууль явуулах, төрөл бүрийн үндэсний комисс байгуулах, чихэнд чимэгтэй үг хэлэх (ялангуяа доноруудын чихэнд төдийхнөөр хязгаарлавал буруу эм бичсэн жор лугаа адил болно. Энэ жор дээр нэрмээс болж, улс төрийн эрх мэдэл, нөөцийг захирах бололцоо хэт тэнцвэргүй болоод ирэхэд нэлээд хүнд асуудлууд гарч ирдэг. Үүний нэг нь дээр дурдсан олонхийн гаарал, нөгөөдөх нь коррупци, удаах нь эдийн засгийг улс төрийн сонирхолд ашиглах явдал юм. Аль аль нь ардчиллын бэхжилтэд туйлын таагүй гэдгийг олон орны жишээ харуулсан. Энэ бүхэн Монголыг дайрахгүй, тойроод гарна хэмээн үзэж сэтгэл амарлингуй байх учиргүй. Дайруулахгүй, тойруулах арга нь чухамхүү миний ярьсан зүйлсийг хэрэгжүүлэхэд оршино.
Нобелийн шагналт эдийн засагч Амартя Сен, чөлөөт хэвлэлтэй, ардчилсан оронд том хэмжээний өлсгөлөн байгаагүй тухай судалгаа хийсэн байдаг. Тэрээр үүнийг тайлбарлахдаа, ардчилсан нийгэмд засгийн газрууд нь бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрийн сөрөг намуудын шүүмжлэлд байнга өртөж, ажлаа хийж чадахгүй бол дараагийн сонгуулиар мултрана гэдгээ байнга мэдэж байдаг тул тодорхой арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэхээр бүгдийг хийдэг гэж тайлбарласан байдаг. НҮБ-ын 2002 оны Хүний хөгжлийн тайлан бүхэлдээ ардчиллыг гүнзгийрүүлэх, ардчилсан засаглалыг төлөвшүүлэх асуудлыг авч үзэж, ардчилал, засаглал, хөгжил гурав салшгүй холбоотой болохыг тэмдэглэсэн байдаг.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас саяхан гаргасан тусламжийн бодлогын баримт бичигт шинээр ардчилагдсан зарим орны ардчилал эмзэг байгааг тэмдэглэхийн сацуу зарим орны ардчилал хуурамч байгааг, мөн түүнчлэн ардчилсан гэгдэх орнуудын тоо нэмэгдсэн авч ардчилал илүү өнгөц шинжтэй болох хандлага байгааг тэмдэглэсэн нь бий. Энэ нь чухамхүү эрх чөлөө, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, шударга шүүх гэх зэргийн либерал ардчиллын шинж чанар, үнэлэмжүүд бүрдээгүй, либерал бус сонгуульт тогтолцоо нэлээд газар авах болсныг тэмдэглэсэн хэрэг. Коррупцтэй тэмцэх, улс төрийн намуудыг бэхжүүлэх, мэргэжлийн, ардчилсан цагдаагийн албыг төлөвшүүлэх, төрийн бүтцүүдийг либерал ардчилсан шинжийн дагуу бэхжүүлэх гэх зэргийн ардчиллыг бэхжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс төрийн чин эрмэлзэл юу юунаас чухал болохыг мөн тэмдэглэсэн байна. Тус баримт бичигт Зүүн Хойд Азийн орнуудаас Япон, Өмнөд Солонгос, Тайванийг либерал ардчилалтай орон гэж нэрлэсэн байх бөгөөд Албан, Хорват, Югославаас бусад Төв, Зүүн Европ, Балти хавийн 15 орны 11-ийг либерал ардчилалтай хэмээн дүгнэсэн байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан (Балтийн орнуудыг үл тооцон) 12 орны нэгийг нь ч либерал ардчилалд хүрсэн гэж дүгнээгүй байна. Монгол энэ ангилалд мөн багтаагүй болно. Манай хэвлэлд Мянганы тусламж гэж нэрлэгдээд буй Мянганы сорилтын данс (МСА) нэртэй АНУ-ын нэмэлт тусламжийн санаачилга нь коррупцийг устгах, хүний эрхийг дээдлэх, хуульт ёсыг зэргээр сайн засаглалыг бэхжүүлэх, хүн ардын эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн бодлогодоо нээлттэй зах зээл, хувийн санаачилга, хувийн бизнес, төсвийн ухаалаг бодлого зэргийг дэмжихийг уриалсан байдаг. Энэхүү данснаас олгох мөнгө гагцхүү буцалтгүй тусламжийн хэлбэртэй байх бөгөөд түүний гол утга нь тухайн орон гадны тусламжийн мөнгө дулдуйдах бус, хөрөнгө оруулалт, худалдаагаар хөгжлөө санхүүжүүлэх чадвартай болоход туслахад орших аж.
Монгол орныг MCA-д хамрагдах бололцоотой орны нэг гэж үздэг юм билээ. Харин энэ бололцоог жинхэнээр олохын тулд ардчиллын чанар чансаагаа эргэн харж, дутуу хийснээ нөхөж, алдаж байгаагаа засварлаж, либерал ардчиллыг жинхэнэ утгаар хөгжүүлэх нь бидний хийх ажил юм. Ингэхийн тулд хамгийн гол нь бүх юм болоод байна, бүтээд байна гэсэн байр суурингаас хандах бус, харин ч хаана, юу болохгүй байна гэдгийг тогтмол ажиглаж, өөрөө өөрсдөөсөө амаргүй бөгөөд оноосон асуултуудыг асуух учиртай. Жишээлбэл, Монголын ардчилал нүүрэн дээрх ардчилал уу, жинхэнэ ардчилал уу, либерал ардчиллыг нийгмийн үнэлэмжийн түвшинд төлөвшүүлэхийн тулд бид юу хийв, их сургуулиуд, боловсролын системийн хувь нэмэр ямар байв, намуудын хувь нэмэр юу байв, хэвлэлийн эрх чөлөө хаана байна, эрх баригчдыг хянах бололцоо ямар байна, хувийн санаачилга гаргаж, жижиг бизнес эрхлэх бололцоо ямар байна, хууль сахиулах байгууллагууд ардчиллын хэм хэмжээг сахиж чадаж байна уу гэх зэргээр сэдвийг хөндөн ярих бодолтой юм билээ. Энэ хурлаас өмнө, тухайлбал, төрөл бүрийн эрх ашгийн төлөөлөгчид цугларч, иргэний нийгмийн өнөөгийн байдлын талаар тов тодорхой яриа өрнүүлэх нь дээрх хурлын нэгэн бэлтгэл болох юм. Засгийн газар бол тодорхойлолтоороо иргэний нийгмийн бүрэлдэхүүнд багтдаггүй тул иргэний нийгэм ийм байна, тийм байна гэж дүгнэн ярьдаггүй учраас иргэдийн өөрсдийн санаачилга энд чухал юм.
Энэ жилийн Давосын эдийн засгийн чуулга уулзалтаар АНУ- ын төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэллын ардчиллын тухай хэлснийг өгүүллийнхээ эцэст иш татая.
“Ардчилсан тогтолцоо бүрэлдэн тогтож, үр өгөөжтэй болоход цаг хугацаа шаардагддаг. Тэр зуур автократууд тогтвортой байдлын тухай уянгалуулан дуулах нь байдаг. Үндэсний баялгийг коррупцаар үрэн таран хийх нь байдаг. Хэт даврагчид эмзэглэлийг ашиглах нь байдаг. Популистууд шударга Ардчиллын үнэт есны тухай хуурамч амлалт хийх нь байдаг. Тиймээс иргэний нийгэм, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ардчиллын институтууд, эрх зүйт ёсыг бэхжүүлсэн баймаажин реформын амаргүй замаар цаашид урагшлах урам зоригийг иргэд олж авах юм”.
Үнэхээр, Монголын нийгэм бүхэлдээ Монголын ардчиллын чанар чансааны тухай эргэн харж, эргэцүүлэн бодохгүйгээр сэтгэл амарлингуй суугаад байвал Төв, Зүүн Европын жишгээр либерал ардчилалд хүрэх нь бүү хэл олсон Ардчилалд хүрэх нь бүү хэл олсон Арван гурван жилийн ололтоо эрозид идэгдүүлж болзошгүй юм. Монголчууд, хамтын хүчин зүтгэлийн туршлагаа сэргээж, нэгэнт олсон эрх чөлөөт Монгол гэдэг нэрээ сахин хамгаалж, дээр дурдсан Freedom House-ийн хоёр тоог нэг нэг бүхлээр багасгах хэрэгтэй байна.