Д.Бямбажав
/УБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш/
Шинэ толь №44, 2003
Бид геополитик гэж юу вэ? гэдэг асуултад өөр өөрийнхөөр ямар нэг хариулт өгч, үүнийгээ нотолгоо, баримтаар памжихийг оролддог. Гэхдээ бидний өгч буй хариултуудын утга давхцахгүй байх нь олонтаа. Өөрөөр хэлбэл энэ терминийг өөр өөрийнхөөр ойлгон тайлбарлаж байна.
Геополитик гэдэг нэр томъёог Шведийн судлаач Рудольф Челлен анх эргэлтэд оруулж, ингэхдээ энэ нь “улсыг орон зайн үзэгдэл, газар зүйн организм хэмээн үзэх үзэл баримтлал”[1] гэсэн утгыг илэрхийлнэ гэжээ. Энэ нэр томъёоны дээрх утга нийгмийн сэтгэлгээний хөгжилтэй уялдаж харьцангуй өөрчлөгджээ. Гэхдээ орон зай, газарзүй, улс төр гэсэн суурь утгууд нь хадгалагдаж үлдсэн. Судлаачид уг нэр томъёоны нарийвчилсан тодорхойлолт өгөхөөс зайлсхийдэг, ихэвчлэн ерөнхий хандлагаар авч үздэг. Ер нь аливаа зүйлийн талаарх тодорхойлолт уг судлагдахууныхаа бүхий л тал, шинж төрхийг илэрхийлэх боломжгүй байдаг.
Тиймийн тул геополитикийг авч үзсэн үндсэн онолын хандлагуудыг хэд хэд ангилан зааглаж үзэж болох юм.
1.Геополитик бол газарзүй ба улс төр гэсэн хоёр өөр төрлийн үзэгдлийн харилцан шалтгаалцлыг илэрхийлсэн ойлголт. Энэ бол маш ерөнхий ойлголт. Үг зүйн талаас нь авч үзвэл геополитик гэдэг үг нь грек язгууртай үгсийн нийлэмж.
Ge буюу Gaio гэдэг нь ертөнцийн эх, polis нь грекийн хот улс гэсэн утгийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, Ge гэдэг нь газар, нутаг гэдгийг, polis нь улс төр, улс төрийн харилцааг илэрхийлж байна. Газар нутаг бол маш суурь шинжтэй, хүн төрөлхтний өөрийн ахуйн материаллаг үндэс болж байл хөдлөшгүй хүчин зүйл юм. Ф.Ратцелиин хэлсэнчлэн хүн төрөлхтөн хэдийгээр техник технологийг эзэмшиж буй тэдний тулах цэг нь үргэлж газар л байдаг. Газар, нутаг дэвсгэр бол аливаа улс төр, нийгмийн оршин тогтнох үндэс хүчин зүйл болж байдаг. Өнөөдөр хэдийгээр нутаг дэвгэрийн хэмжээ, улс үндэстний хүчин чадлыг илэрхийлэхгүй ч, нутаг дэвсгэрийн өчүүхэн хэсэг ч гэсэн улс үндэстний хувьд амин чухал асуудал болж байдаг. Polis бол тэрхүү газар, нутаг дэвсгэрийг хүн төрөлхтөн хэрхэн хянаж, зохион байгуулж буйг илэрхийлнэ.
Улс төр бол нийгэмд эмх, журам зохион байгуулалтын тогтоож байдаг. Г.Лассуэл: Улс төрийн асуудал бол “Хэн юуг, хэзээ, хэрхэн олж авах” тухай асуудал гэж үзсэнээр ургуулан дүгнэвэл нийгэм дэх үнэт зүйлсийг хувиарлах эрх улс төрд л агуулагддаг гэсэн үг. Улс төр бол нийт олныг хянах, удирдах зорилготой хүмүүсийн зохион байгуулалттай үйл ажиллагаа байдаг бөгөөд тиймээс улс төрд эрх мэдэл, засаг, ашиг сонирхол, дэмжлэг зэрэг хүчин зүйл маш чухал. Улс төр, улс төрийн ертөнц бол нарийн ээдрээтэй олон түвшинт, хэв маягтай нийгэм соёлийн үзэгдэл.
Улс төр бол нийгмийн харилцааны нэг хэв маяг. Нийгмийн харилцааны биет үндэс бол нутаг дэвсгэр, газар байдаг. Тодорхой газар нутаг дэвсгэрийн хүрээнд оршин амьдарч буй хүн амыг нийгэмд удирдан зохион байгуулж, үнэт зүйлсийг хувиарлаж буй үйл ажиллагаа. Ямар нэг байдлаар улс төрөөс ангид, улс төрлөг шинжгүй (аполит) нийгэм байна гэж үгүй билээ. Энэ үйл ажиллагаа эрсдэл ихтэй бөгөөд ур дүнг нь урьдаас тооцоолчих боломжгүй байдаг. Ингэхлээр геополитик бол газарзүй болон улс төрийн харилцан шалтгаалцлийг илэрхийлсэн ойлголт болно. Энэ ойлголт дэлхийн, бүс нутгийн тухайн нэг улс, улсийн дотоод нэгжийн түвшинд яригдах боломжтой бөгөөд энэ шалтгааны чиглэл нь улс төрөөс газарзүй рүү чиглэх утгыг илэрхийлж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Геополитик бол улс төр болон газарзүйн хүчин зүйлсийн уялдаа, шүтэлцээний улс төрийн аспектийг нь тэргүүн зэрэг тавьж судалдаг ухаан юм. Politics гэдэг үг нь зөвхөн улс төр, улс төрийн бодлого гэсэн ойлголт илэрхийлэхгүй, мөн улс төрийн шинжлэх ухаан гэдэг утгыг өөртөө агуулж байдаг. Энэ үндсэн дээрээс геополитик нь нэг талаас тухайн улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлөх, түүний өргөн шинжтэй нөлөөллийг орон зайн (газар зүйн) мөн чанар, нөгөө талаас улс төрөөс газарзүйн орон зайд нөлөөлөх нөлөө, түүнийг хүмүүсийн хүсэл зориг, зорилгод уялдуулан зохион байгуулах явдлыг судалдаг ухаан юм. Энэ ухаан эртний улбаатай газарзүйн детерминизмийн үзэл онолоос эхлэлтэй бөгөөд XX зууны эхэн хамаарч үүссэн юм. Геополитикийн шинжлэх ухааны түвшинд авч үзэхэд нэг маргаантай асуудал байдаг нь улс төрийн газар зүйгээс ямар ялгаатай болох тухай асуудал байдаг. Ер нь энэ хоёр ухаан нь нэг эх сурвалжаас эхэлсэн, геополитик нь улс төрийн газар зүйн хүрээнд багтаж ирсэн байх жишээтэй. Paтцэль, Готтман гэх мэт геополитикчид өөрсдийн зонхил хүрээнд бичиж туурвиж байсан юм. Энэ хоёр шинжлэх ухааны аспектийн хооронд ямар ялгаа зааг байна вэ?
Өрнөдөд улс төрийн газар зүйг, улс төрийн үйл явцын орон талаас судлах чиглэл гэдэг талаас нь авч үзэж ирсэн тал ажиглагдаж байна. Тухайлбал, Р.Касперсон ба Дж.Минги нар “улс төрийн газарзүй бол улс төрийн үзэгдлийн орон зайн анализ юм.” Р.Беннет ба Тейлор нар “орон зайн үүднээс явуулж буй улс төрийн судалгаа” гэх зэргээр тодорхойлжээ. Эдгээр тодорхойлолт нь 1950-иад оны эхээр бүтээлүүдэд хэвлэгдэж байсан. Америкийн судлаач Р.Хартшорны үзэл санаан дээр тулгуурлаж байсан. Түүнийхээр улс төрийн газарзүйн зорилго бол улс төр засаг захиргааны хил хязгаараар үүссэн улс төрийн бүс нутгуудын хоорондын орон зайн хамаарлыг судлах явдал юм. Улс терийн газарзүй Зөвлөлтийн шинжлэх ухааны хүрээнд нэлээд хөгжиж байсан гэж үзэж болох ба И.Маергоез улс төрийн газарзүй бол улс төрийн хүчнүүдийн газарзүйн байршил тархалтыг Р.А.Горбацевич үйлдвэрлэх хүчний хөгжил ба тархалтанд улс төрийн үйл явц хэрхэн нөлөөлдгийг судлана[2] гэж дүгнэсэн байна.
Дээр өгүүлсэн тодорхойлолтуудаас харахад, улс төрийн газарзүйн талаар ерөнхий дүгнэлт хийж болмоор гэхдээ үүний оронд геополитик ба улс төрийн газарзүйн талаархи харьцуулсан дүгнэлтүүдийг авч үзье. 1930-аад оны үед О.Мауль ялгааг гаргахыг оролдсон.[3] Түүний үзсэнээр улс төрийн газарзүй төр улсыг статик байдалд нь түүний байршил, хэлбэр хэмжээ, хил хязгаар, физик газарзүй болон соелын шинж, үүний зэрэгцээгээр түүний орон зайн бүрэлдлийг түүхэн динамик байдлаар судалдаг байна.
Харин геополитик бол “орон зайн хэрэгцээгээр” (төрийн) амьдарч байдаг гэж бичжээ. Аливаа асуудлын геополитикийн үр дагавар, геополитикийн судалгаа нь байгалийн болон соёлын хүчин зүйлс улс төрд хэрхэн ашиглагддаг, түүний шаардлагад нийцдэг эсэхэд төвлөрдөг байна.
К.Хаусхоферын шавь гэгддэг О.Шефер улс төрийн газарзүй нь орон зай улс төрд хэрхэн нөлөөлж ирсэн байдлыг судалдаг бол геополитикийн үүнээс ялгаатай нь төрөөс орон зайн нөхцөл, хүчин зүйлийг хэрхэн даван туулах, тэдгээрийг өөрийн зорилгод ашиглах боломж, аргыг судалдаг[4] гэж үзжээ.
Дээрхи хоёр судлаачын дүгнэлт нь дараахь ерөнхий дүр зургийг харж болох юм.
Хүснэгт1
Улс төрийн газарзүй | Геополитик |
· статик· өнгөрсөн үе түүхэн· орон зай улс төрд хэрхэн улс төрд нөлөөлдгийн тухай | · динамик· өнөө үе, ирээдүйн чигийг нөхцөлийг судлах тодорхойлох· улс төрд орон зайг хэрхэн ашиглаж болох тухай |
Францын өнөөгийн нэр бүхий геополитикчдын нэг болох И.В.Лакостын үзсэнээр улс төрийн газарзүйн анализ нь ямар нэг нутаг дэвсгэрийн янз бүрийн хэсгүүд дэх улс төрийн харилцааны ялгааг тайлбарлах судлах явдлаар хязгаарлагдах нь олонтаа байдаг бол геополитик нь орон зайн бодит стратегийг (аль нэг улс төрийн хүчний) хамарч байдаг.
Лакостын болон өмнөх хоёр судлаачийн дүгнэлтээс улс төрийн газарзүй нь судалгаа хийдэг, харин геополитик нь зөвхөн төлөвлөдөг гэдэг ташаа ойлголт гарч болох юм. Энэ нь тийм биш, геополитик бол судалгаа хийдэг, энэ судалгааных нь зорилго нь төлөвлөх, урьдчилан тооцоход чиглэдэг.
Нөгөө талаар, улс төрийн газарзүй болон геополитикийн хувьд нийтлэг тал бий. Энэ нь тэдгээрийн судлах зүйл, судалгааны арга карчим нийтлэг шинжтэй гэсэн үг.
Энэ хоёр ухааны аливаа судалгаа шинжилгээнд давхар агуулагдаж байх түгээмэл. Өөрөө хэлбэл, гол судлах зүйл нь геодетерминизмийн асуудал байдаг. Үүнийг ямар аспектаар, ямар зорилгоор судлах нь ялгаатай байх юм. Геодетерминизмийн Bottom of Formасуудлыг улс төрийн аспектаар авч үзэх нь ялгаатай түвшнүүдэд яригдаж болно.
Бүс нутаг олон улсын харилцааы асуудлыг, мөн улсын дотоод асууудлыг ч энэ аспектаар тайлбарлах боломж бий. ХХ зууны эхэн үед олон улсын харилцааны мөн чанарыг тайлбарлаж байсан онолыг нэг нь геополитикийн хандлага болж байжээ. 1987 оны Америкийн толь бичигт геополитик нь олон улсын бодлого дахь хүчний харьцаанд газар зүй хэрхэн нөлөөлдгийг шинжилдэг гэж тайлбарласан нь энэ бодомжийг баталгаажуулж байна. Микро түвшинд улс төрийн бодлогод газарзүй-орон зайн хүчин зүйсийн нөлөөг хэрхэн харгазах, хоорондын нөлөөлөл хэр байна гэдэг асуудлууд яригдах ба гол анхаарал газарзүйн байршил, нөөц боломжинд тулгуурлан төрийн гадаад, дотоод бодлогыг болосруулах, хэрэгжүүлэхэд тавигддаг юм.
3.Геополитик бол дэлхийн бодлогын тухай цогцолбор ухаан юм. Энэ хандлага нь “геополитик” гэсэн суурь ойлголтоос татгалздаг. Чөлөөт сэтгэлгээ, детерриториализацийн үүднээс авч үздэг. Тухайлбал, оросын судлаач К.Э.Сорокин, Э.А.Поздяков нарын үзэл санаанд ийм хандлага түлхүү ажиглагддаг. Энэ хандлагаар уг терминий “гео” гэсэн утгаар нь зөвхөн газарзүй, орон зайн зүйлсийг биш, харин тусгаар улсууд, эвсэл холбоодуудын, дэлхийн хэмжээн дэх үйл байдлын хэм хэмжээ үзүүлэлтүүдийг төр улсын стратегийн хүч бололцоонд нөлөөлөх хүн ам зүйн түүхэн улс төрийн болон бусад хүчин зүйлсийг давхар илэрхилж байдаг. Товчоор геополитик ба дэлхийн бодлого хоёрыг адилтган авч үзэж буй ххэрэг. Энэ нь нэг талаар “газарзүйгүй геополитик” болж хувирч байна. Орчин үеийн глобал хамаарал, техник технологи, мэдээлэл харилцааны хөгжлийн хурдац, эдийн засаг болон иргэншлийн гэх мэтийн энэ хандлага ойлголтын нээс улбаатай бодит үйл явцаас хэдий хамаарсан ч гэсэн энэ геополитикийн талаарх онолын зөрөө, ой төөрөгдлийг улам бүр өдөөх аюултай, ба үүнээс va ерөөс түүний олон улсын харилцааны онол, бодлогын онолоос ялгагдах ялгаа улам бүдгэрч байн онол, дэлхийн
- Геополитик бол танин мэдэхүйн арга, хэрэгсэл гэж хандлага, К.Хаусхоферийн байгуулсан Мюнхе сургуулийнхний хооронд геополитик гэдэг нь өөрийн судра зүйл хуулиудтай шинжлэх ухаан юм уу?, эсхүл зөвхөн та болон улс төрийг, ухаарч ойлгох арга уу гэдэг тухайд хүчта: маргаан болж байж. А.Грабовски геополитик бол яагаад ч шинжлэх ухаан биш, харин “танин мэдэхүйн хэрэгсэл”, “арга” гэж тайлбарлаж байв.
Н.Спикмен үүний нэгэн адилаар геополитик бол гадаад бодлогын тодорхой асуудлаар шийдвэр гаргахад шаард- лагатай баримтуудыг задлан шинжлэх цэгцлэх явдал юм гэж дүгнэж байв. Эдгээр судлаачдын үзлийг, геополитикийн арга зүйн дутмаг байдал, юм гэж дүгнэж байв.
- Геополитик бол ертөнцийг үзэхүйн нэгж хэв маяг гэж үзэх хандлага. Уг ертөнцийг үзэхүйн мөн чанар ямар вэ? гэдэг дээр ялгаатай байр сууриуд байна. Энэ хандлагын зонхилох хэсгийхэн геополитикийн миф, философи үзэл сурталт шинжийг товойлгодог. Судлаачид геополитикийг улс төрийн философдолтын хэв маягаар хэрэглэж, түүх, орон зай, улс төрийн асуудлуудыг авч үзсэн байдаг. Тухайн хэсэг хүмүүсийн хувьд геополитик нь ертөнц нийгмийн дүр төлөвийг газарзүйн элдэв загвар төсөөллөөр дамжуулж ойлгох тайлбарлах, боломж нийгэм улс төрийг харах цонх болдог.
Энд геополитик нь тодорхой хувь хүний хүрэээний төдий бус харин тухайн үндэстэн ард түмний ертөнцийг үзэхүй болдог байсан явдал бий. Уг ертөнцийг үзэхүйд оккульт, миф ШИНЖ өөрөөр хэлбэл, ямар нэгэн далд хүчин чадлыг шингээсэн эсхүл тэтгэгч газар нутаг эсхүл “хөрс ба цус”-ны холбоо гэхчилэн зүйлсүүд байхын зэрэгцээ тодорхой үндэстэн, анги давхраа, шашинтны ашиг сонирхлын шууд тусгал болсон үзэл санаа ч олонтаа агуулагдана. Нэгэн зүйл ертөнцийг үзэхүйн энэ хэв маягт нийгмийн хөгжлийн зүй тогтол үйл явдлын энгийнчлэн тайлбарлах гэсэн хандлага их байдаг.
Оросын радикал геополитикч А.Дугин засаглалын ертөнийг[5] үзэхүй гэж геополитикийг тодорхойлсон нь уг хандлагын нэг илрэл юм. Геополитикийг судлаачийн хувьд тайлбарлах эсхүл удирдлагын түвшинд улс төрийн жиллагааны явцад ухамсарлан хэрэгжүүлэхэд ихээхэн бий. Ер нь геополитикийн сэтгэлгээний төлөөлөгчид пан төрийн зүтгэлтнүүд нийгэм улс төрийн амьдралд ее бүхий хүмүүс байж иржээ. Энэ утгаараа геополитик үйл ажиллагааны хэв маяг нийгмийн тодорхой ийнхний үйл байдлыг чиглүүлэгч болж байдаг. Дээрх байдалтай холбогдон геополитик бол үзэл суртал юм гэж үзэх нь олонтаа.
Үзэл суртал гэдэг бол засаглалт хүрч түүний хэрэгжүүлж буй байдлыг бусдын өмнө зөвтгөх үзэл санааны тогтолцоо юм. Энэ нь тодорхой бүлэг хүмүүс тулгуурлан байх ба энэ нь нийгэмд яагаад чухам энэ бүлэг эрх барих ёстойг өгүүлж байх ёстой. Иймд геополитик нь үзэл суртал болохын хувьд газарзүй, орон зайн хүчин зүйлстэй холбоотой аливаа аргументаар улс төрийн үйл ажиллагааг аль болох идэвхтэй үр дүнтэй зөвтгөхийг зорьдог байна.
Аливаа улс үндэстэнд бие даах тусгаар байх үндэсний ашиг сонирхолоор хэрэгжүүлэх хүсэл зориг байдаг боловч үүнийг нь хэрэжүүлэх боломж тэгш бус байдаг, тодорхой үед их гүрнүүд энэ хүсэл зоригоо илэрхийлж хэрэгжүүлж ирсэн түүнийг нь геополитик нь зөвтгөж байсан гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, бусдын нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэхэд чиглэсэн улс гүрний бодлогыг зөвтгөж байдаг.
Аливаа үйл явдлын шалтгаант холбоог баримтад тулгуурлан тайлбарлах, баримтад тулгуурлан таамаглал дэвшүүлэх зэргээр энд мөн шинжлэх ухааны шинж бас агуулагдаж байдаг. Ингэхлээр геополитик гэдэг бол өөртөө үзэл суртал, философи, мөн шинжлэх ухаанч шинж агуулсан нийгэм – ертөнцийг үзэхүйн хэв маяг гэж хэлэх үндэс байна.
Дээрх бүгдийг дүгнэн авч үзвэл уг ойлголтыг бүгд хүлээн зөвшөөрөхүйцээр нэг мөр тодорхойлох боломж маш бага байна. Энэ нь өөртөө шинжлэх ухаанаас эхлээд далд шидийн элементийг хүртэл агуулсан цогцолбор шинжтэй, нээлттэй мэдлэг ухаан гэж үзэж болох нь. Түүнийг судлаач бүр өөр өөрийнхөөр ойлгох тайлбарлах нь нээлттэй байдлынх нь илэрхийлэл. Гэвч тухайн зүйлийг хүн бүр өөр өөрийнхөө ойлгоц төсөөллөөр янз бүрээр тайлбарлах нь олшрох тусам уг зүйлийн жинхэнэ утга учир улам бүр бүрхэг болох аюултай. Гэхдээ энэ нь уг зүйлийн нэг хэв загвараар нь үзэх хэрэгтэй гэсэн үг биш, харин конвенциаль шинжтэйгээр өөрөөр хэлбэл, уг зүйлсийнхээ суурь шинж чанарын талаар нэгдмэл нэг хандлаганд хүрэх шинжтэй байх ёстой гэсэн үг юм. Уг ойлголтын талаарх нэгдмэл нэг хандлага үгүй, үүнд нь мифологи, үзэл суртлын шинж туссан, улс төрийн бодлогыг зөвтгөгч нөгөө талаас, их гүрний бодлого, нацизмтай холбогдох байдлаас шинжлэх ухааны хүрээнд шинж одоо хир төлөвшөөгүй байна. Шинжлэх ухааны хүрээнд легитим шинжийг бий болгохын тулд геополитик дахь далд шидийн, үзэл суртлын элементүүдээс татгалзах хэрэгтэй. Бодит үйл явдлыг задлан шинжлэхэд ямар нэг далд шид, үлгэр домог, үзэл сурталт хандлагаас зайлсхийж бодит холбоо шалтгаанд тулгуурлах явдал юм.
[1] “Parker G. Geopolitics: past present. future. New York: Samрlеr. 1998. pp.16
[2] В. А. Политическая география: проблемы и методы. М.,1989. С.59
[3] Тихонравов Ю.В. Геополитика. М.,1998.С.17
[4] Мөн Тэнд 25 дахь талд
[5] Дугин А. Основы геополитики. М.,1997. С.13-14