М.Болормаа
/“Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн, улс төр судлалын магистр/
Шинэ толь №40, 2002
Түлхүүр үг: Тэгш байдал, Жендэр, улс төрийн оролцоо, УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл, ардчилал
Эрх тэгш байдлыг баталгаажуулах гол арга зам бол хүйсийн тэгш бус байдлыг хуулиар арилгах явдал мөн. Хүйсийн зэрэглэл тогтоох нь Үндсэн хууль болон олон улсын конвенциудад хүний эрхийг хамгаалсан заалтад тусгасан баталгааг зөрчиж байгаа хэрэг мөн гэж үзжээ.
Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах, тэгш эрхийг хангах талаар төрөөс явуулж байгаа бодлогыг нарийвчлан авч үзвэл эмэгтэйчүүдийн эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалсан хөтөлбөрүүд төдийлөн бодит ажил болоогүй байна. Түүнчлэн УИХ-аас батлан гаргаж буй хуулиудад ч эмэгтэйчүүдийн эрх ашийг хамгаалсан хуулийн заалтууд байдаггүй бөгөөд хамааруулан үзэж болох зарим нэгэн заалтуудыг хуулийн шинэчилсэн өөрчлөлти хийх явцдаа үгүй болгочихдог зуршилтай ба үл хайхарсан үйлдлүүд гаргадаг.
Ер нь “эмэгтэй хүн” гэж хэн бэ гэсэн асуултын хамгийн богино хариулт бол Ричард Рортигийн хэлснээр “Хүн болж төрөхийн эхлэл” мөн.
Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлыг хөндөх явцад хамгийн өргөн яригдах асуудал бол эмэгтэйчүүдийн улс төрийн амьдралд оролцох оролцоо бага улс төрийн янз бүрийн байгууллага дахь төлөөлллийн түвшин доогуур байгаа явдал юм. Улс төрийн оролцооны тэгш эрхийг хөндсөн нэг утга нь эмэгтэйчүүдтэй холбоотой асуудал, ашиг сонирхлыг улс төрийн хэлэлцэх хэтийн төлөвлөгөөнд тусгалгүй орхигдуулж байгаа нь эмэгтэйчүүд улс төрийн эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд саад тотгор учруулсаар байна. Статистик тоо баримтаас үзвэл, 2002 оны эхний 3 сарын байдлаар дэлхийн нийт парламентын гишүүдийн долоон хүн тутмын нэг нь эмэгтэй байна. Харин улс орон бүрээр авч үзвэл, харьцангуй өөр, өөр үзүүлэлт харагдах болно. Жишээ нь Швед улсад нийт парламентын гишүүдийн 43% эмэгтэйчүүд, Дани улсад 38% эмэгтэйчүүд байна. Мөн бүс нутгуудад ч зөрүүтэй байдал ажиглагдана. Бразилд парламентын гишүүдийн 7% эмэгтэйчүүд байхад, Аргентинд 31%, Египетэд дөнгөж 2%тай байдаг. 1993 онд засгийн газрын тэргүүн 6 эмэгтэй байсан бол 2002 оны байдлаар 8 болон нэмэгдсэн байна. Хамгийн сүүлд гэхэд БНСУ-ын ерөнхий сайдаар эмэгтэй хүн сонгогдлоо.
НҮБ-ын саяхны нэг судалгаанаас үзэхэд, эдийн засгийн хөгжлийн түвшин өндөр байх нь улс төрийн амьдралд оролцогч эмэгтэйчүүдийн тоог аяндаа нэмэгдүүлдэг асуудал биш байна. Жишээ нь, Японы, Үндэсний хууль тогтоох байгууллагад сонгогдсон эмэгтэйчүүд 10-аас бага хувийг эзэлж байна. Хуучин нийгмийн тогтолцоо нь задарснаас болж урьд өмнө эмэгтэйчүүдийн төлөөлөл их байсан Зүүн Европын орнуудад сонгуульт албан тушаалд байгаа эмэгтэйчүүдийн тоо эрс буурчээ.
Эмэгтэйчүүдийн төлөөллийн асуудал олон улсын болон үндэсний байгууллага, ялангуяа улс төрийн оролцоог зорилгоо болгон дэвшүүлсэн олон улсын хүний эрхийн тогтолцоонд энэ асуудал нэн хамааралтай болоод байна.
Монгол улсын хувьд эмэгтэйчүүдийн лс төрийн идэвх нэг талаас өөрсдөөс нь хамаарах хэдий я нөгөө талаас улс төрийн намуудын хүсэл эрмэлзэлтэй холбоотой асуудал бөгөөд өөрөөр хэлбэл, сонгуульд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлэх нь улс төрийн намууд дотоод дүрэм, журамдаа энэ асуудлыг хэрхэн тусгасан байдлаас шууд хамаарна.
Саяхан АН-ИЗН-БНН намууд эвсэн 2004 оны сонгуульд оролцох болсон нь эв нэгдлийн эрхэмлэж, улс өрийн хүсэл зорилгыг нэгтгэж чадаж байгаа ч, нөгөө талаас нэгдсэн намуудаас сонгуулийн үед нэр дэвшүүлэх асуудал дээр хурц ширүүзн өрсөлдөөнийг бий болгож байна. энэ хурц асуудал эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлэхэд ч шахалт болж болзошгүй мэт санагдаж байна.
Ардчилсан нам өөрсдийн дээд эрх барих дээд байгууллага болох үндэсний зөвлөлдөх хорооны дүрмэндээ өөрчлөлт оруулж эмэгтэйчүүдийн төлөөллийг 30%-д хүргэлээ. Засгийн эрх барьж буй Монгол ардын хувьсгалт намын бага хурлын 245 гишүүдээс 25 буюу 10,2% нь эмэгтэй байна.
Олон улсын болон үндэсний хэмжээнд улс төрийн эрх мэдэл бүхий албан тушаалд эрэгтэйчүүд удаан хугацаанд ноёрхож, хүйсийн эрх тэгш байдлыг шударгаар хангаж чадахгүй байгаагаас уламжлан хүн төрөлхтний уламжлан хүн төрөлхтний хөгжил дэвшлийн явцад “эмэгтэйчүүдийн асуудал нь” тусгай буюу хязгаарлагдмал хүрээтэй болсон явдал дэлхий нийтийн анхаарлыг татсан глобал асуудал байна.
Хүйсийн тэгш эрхийн асуудалд эрэгтэйчүүдийн асуудал ч адил хамаарагдах боловч, эрэгтэйчүүдийн хувьд тэд хэзээ ч хүйсээр ялгаварлагдахгүй, хүчирхийлэлд өртөхгүй, хил давуулан худалдаалаглахгүй онцлогтой.
Яагаад хүйсийн тэгш эрхийг нэн тэргүүнд шийдвэрлэгдмэл зохих асуудлуудын нэг гэж үзэж байна вэ?
Хүйсийн тэгш эрхийн удирдлагын тогтолцооны дээрээс доош чиглэлтэй байна. Энэ систем удирдах албан тушаалтнуудаас хамааралтай болж байна гэсэн үг юм. Иймээс хүйсийн тэгш эрхийн асуудал яригдсаар, хэлэлцэгдсээр байгаа бөгөөд 1999 онд хүйсийн тэгш эрхийн асуудал яригдсаар, хэлэлцэгдсээр байгаа бөгөөд 1999 онд хүйсийн тэгш эрхийн асуудал Амстердамын конвенцын нэгэн хэсэг болж, Европын холбооны гишүүн орнуудад нэн түрүүнд хүйсийн тэгш эрхийн зарчим дээр тулгуурласан бодлого явуулах үүрэг хүлээсэн байдаг. 1999 онд Германы засгийн газар эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш эрхийг бүрэн хүлээн зөвшөөрч, энэ эрхийг дэлгэрүүлэх чиглэлд тэгш эрхийн стратегийг ашиглан хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь орчин үеийн засгийн газар – орчин үеийн засаг захиргаа хөтөлбөрийн нэг хэсэг юм. Хачин 2000 онд энэ чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Монгол улсын хувьд 1996 онд засгийн газрын тогтоолоор баталсан “эмэгтэйүүдийн байдлыг сайжруулах” үндэсний хөтөлбөрийн хэтийн зорилгод эмэгтэйчүүд бүхий л амьдралынхаа туршид эрүүл мэндээ хамгаалах, сурч боловсрох, амгалан тайван амьдрах хөгжих, дэвших шийдвэр гаргах хийгээд улс төр,эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд эрэгтэйчүүдтэй хамтран оролцоход тэгш байх боломжийг төрийн зүгээс бүрэлдүүлэхэд чиглсэн байна. энэхүү хөтөлбөр батлагдан гарсан явдал нь эмэгтэйчүүдийн байр суурийг ахиулахад нэг дэвшил байсан боловч амьдралд хэрэгжүүлэхэд төсөв, хөрөнгө нь анхнаасаа тусгагдаагүй тул зорилгодоо хүрч чадаагүй. Монгол улсын хувьд хүйсийн тэгш эрхийг хангах нэгдсэн бодлого байхгүй, цаашилбал зарим нь ойлголт, төсөөлөл ч үгүй байж болно.
Ер нь хүйсийн тэгш эрхийн тухай асуудлыг бүх талаар хөндөж байгаа нь мэдээж эмэгтэйчүүдэд тэгш боломж эдлэхэд туслах зорилготой юм. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алин дээр нь яригдах асуудал гэдгийг дээр дурьдсан бөгөөд зөвхөн бодлогын чанартай зорилгоос гадна эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш эрхийг хангах арга зам мөн.
Хүйсийн тэгш эрхиг хангах тухай ярихдаа дан ганц хүйсийн тэнцвэрт байдлын тухай бус хүйсийн тэгш харьцааны хэм хэмжээг бэхжүүлэх байдлаар шийдвэрт нөлөөлөх шаардлагатай байна.
Хүйсийн тэгш эрхийн хэм хэмжээг хангахад эрэгтнй, эмэгтэй аль алин нь нөлөөлөх хүчин зүйлс байдаг талаар сүүлийг үед үндэсний болоод бүсийн хэмжээнд яригдах болжээ.
2002 оны 3 дугаар сард Шриланк улсын нийслэлд “Жендэр ба улс төр’ гэсэн сэдэвтэй Үндэсний сургалт, семинар зохион байгуулжээ. Энэхүү сургалт семинарт оролцогчид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих нь хүйсийн тэгш байдлыг хангах гол үзүүлэлт хэмээн үзээд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, боломжийг дурьдаад дараахь чиглэл бүхий зөвлөмжийг гаргасан байна.
Үүнд:
Нэгдүгээрт: Өөрийнхөө амьдралд нэр хүнд олж чадсан эмэгтэйчүүдийн улс төрийн хүрээнд оролцох оролцоог нь нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, тэдний шийдвэр гаргах түвшинд авъяас чадварыг хөгжүүлэх
Хоёрдугаарт: эмэгтэйчүүдийн улс төрийн үйл явцад үр нөлөөтэй оролцох оролцооны ур чадвартай эсэхийг харгалзан үзэж, өсөх ирээдүйтэй эмэгтэйчүүдийг тодруулах, дэвшүүлэх
Гуравдугаарт: Эмэгтэй удирдагчдад өөрсдийнх нь оролцооны туршлага, чадвараа хэрэгжүүлэх боломж олгох хэрэгтэй. Мөн жендэрийн ялгааг багасгах болон арилгахад тэдний ур чадварыг хэрхэн ашиглах талаар системчлэх болон институц бий болох,
Дөрөвдүгээрт: Эмэгэйчүүдийн ашиг сонирхлыг өргөн хэмжээгээр багтаасан үндэсний болоод бүсийн ардчилсан тогтолцоог сайжруулах хэрэгтэй байна гэж заажээ.
Бидний хувьд жендэрийн асуудлын талаар олон асуулт үүссээр байна. Монголын эмэгтэйчүүд эрх чөлөөг харьцангуй эдэлж байгаа юм шиг хирнээ үнэн хэрэгтээ улс төрийн амьдралд оролцох оролцоо бага, удирдлага болон шийдвэр гаргах түвшний албан томилгоо зэрэг бүх зүйл хөшигний ар талд эрэгтэй улс төрчдийн дунд хаалттай явагдаад байна. Энэхүү улс төр төрийн хааллтай тоглоом эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангахад хэрхэн нөлөөлж байгааг ил тод болгох цаг болоод байна. Цаашилбал, өнөөгийн улс төрийн тогтолцоо, үйл ажиллагаа нь хэрхэн үйлчилж байна вэ?, ололттой тал юу байна, сул дутагдалтай тал юу байна вэ? Улс төрд оролцох эмэгтэйчүүдийн дадлага, туршлага, боловсрол ямар байна вэ? гэх мэтчилэн хариу өгөх шаардлагатай олон асуулт нээлттэй.
Дүгнэлт
Хүйсийн тэгш эрхийг хангахаар засгийн газрын дэргэд байгуулсан “хүйсийн тэгш байдлыг хангах үндэсний хороо’ ил тод, дорвитой ажиллах шаардлагатай байна. Мөн эмэгтэйчүүдийн байдлыг саяжруулах үндэсний хөтөлбөрийг өөрчлөн “Жендэрийн тэгш байдлыг хангах” үндэсний хөтөлбөр болгож байгаа нь сайшаалтай ч урьдын хөтөлбөр адил цаасан дээр үлдээхгүй байхын тулд хэрэгжих механизмыг нь сайтар бүрдүүлэх шаардлагатай. Хүйсийн тэгш байдлыг хангах нэг үзүүлэлт нь эмэгтэйчүүдийн улс төрийн амьдралд оролцох оролцоо гэж дурьдсан. Иймээс улс төрд оролцох эмэгтэйчүүд улс төрийн хатуу зорилготойгоор ажиллах, өөсдийн бололцоо болон чадварт итгэлтэй байж биеэ бэлтгэх хэрэгтэй. Учир нь улс төрийн намууд өөрийн гэсэн эмэгтэйчүүдийн улс төрийн байгууллагуудтай байдаг. Бид тодорхой зорилго тавьж төрийн бодлогод эмэгтэйчүүдийн оролцооны квотыг бодит байдалтайгаа уялдуулан тогтоож өгөх шаардлагатай байна. Жишээ нь, Швед улсад орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 30-иас арай доогуур хувьтай байхад дараагийн сонгуулиар 40%-д хүргэнэ гэж амлаж байсан бол өнөөдөр энэ амлалтдаа хүрсэн байна.
Харин бид…