Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > Үндсэн хууль ба сонгуулийн хууль !!!
Шинэ Толь Сэтгүүл

Үндсэн хууль ба сонгуулийн хууль !!!

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-02
Хуваалцах
6 min унших
Хуваалцах

Loading

Ч.Тамир
/МУИС-ийн Социологийн тэнхмийн багш/

Шинэ толь №45, 2003

Түлхүүр үг: Ардчилсан холбоо, сонгууль, сонгуулийн систем

УИХ-ын 1992 онд баталсан сонгуулийн хуулийг өөрчлөхгүй 1996-2000 онуудад УИХ-ын сонгууль явууллаа. Энэхүү сонгуулийн хууль нь маш олон дутагдалтай талтай ч сайн муу тэр бүхнийг бүхэлд нь хөндөлгүй сонгуулийн хууль нь Үндсэн хуультай ямар холбоотой байгааг тогтож ярилцъя.

  1. 1996 оны сонгуульд “Ардчилсан холбоо” эвсэл ялж засгийн эрхэнд гарсан. Тэд нийт сонгогчдын 51,35 хувийн санал авсан байв. Үүний дараа 2000 онд МАХН сонгуульд ялж сонгуульд оролцсон хүмүүсийн 50,89 хувийн санал авсан юм. Энэ хоёр сонгуулийг нэг системээр явуулсан учраас харьцуулан ярих боломжтой юм. 1996-2000 онд парламентад суудалтай байсан улс төрийн намууд 1999 оны өвөл, шинэ оны өмнөхөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ба үүнийг тойрсон маргаан, хэлэлцүүлэг ард түмний дунд болон улс төрийн бусад хүчний дунд өрнөсөөр байна.
  2. Өнөөдрийн сонгуулийн хуулиар улс орон 76 тойрогт хуваагдан нэг тойрогт нэр дэвшигч нь тухайн тойргийнхоо сонгогчдын 25 (доод тал нь хувийг буюу түүнээс дээш санал бусдаасаа илүү авсан бол сонгогдсонд тооцно.
  3. Түүнчлэн, Үндсэн хуульд зааснаар УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурваас дээш буюу 57 гишүүнээс дээш санал авсан бол Үндсэн хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр болно.
  4. Тэгэхлээр онолын хувьд 57 тойрог 25 хувийн санал авсан буюу нийт сонгогчдын 18 хувийн саналыг авсан улс төрийн хүчин Үндсэн хуулийг хүссэнээрээ өөрчлөх боломж гарч байна гэсэн үг юм.
  5. Үүнд: 1996-2000 онд Парламентад суудалтай байсан намуудын Үндсэн хуулийн өөрчлөлт дээрх үйл ажиллагаанд жишиг болж өгч байна. Өөрөөр хэлбэл хэтэрхий их санал алдагдсан сонгуулийн тогтолцоо хэрэглэж байгаа өнөө үед Үндсэн хуулийг гэнэт улс төрийн бусад намууд болон ард түмэнтэй зөвшилцөлгүй Үндсэн хуулийн цэцээс саналыг нь авалгүй өөрчилдөг жишиг тогтоох нь сөрөг үр дагавартай байж болох талтай.
  6. Өөрөөр хэлбэл, одоогийн сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулахдаа нийт сонгогчдын 18 хувийн саналыг авсан улс төрийн хүчин Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой байна. Гэтэл Үндсэн хуулийн 25 дугаар асуулга бүлгийн 1-ийн 16-д ард нийтийн санал явуулахдаа сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи оролцсон (50 1) бол хүчинтэйд тооцож, тэдгээрийн олонхийн санал авсан бол (50 1) хүчинтэйд тооцно гэжээ. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлт нь нийт сонгогчдын хамгийн наад зах нь 26 хувийн санал буюу дэмжлэг авсан байх ёстой гэсэн үг юм. Үндсэн хуулинд дээрх утга санаа “Иргэний ардчилсан нийгэм байгуулах”, “Засгийн бүх эрх ард түмний гарт байна”, “Ард түмэн төрийн үйл хэрэгт оролцож” гэх зэргээр хэд хэдэн заалтаар баталгаажсан байдаг. Үүнээс Үндсэн хуулийг өөрчлөхөд сонгуулийн эрх бүхий иргэдийн хамгийн доод тал нь 25-аас багагүй хувийн дэмжлэг авах ёстойг зааж байна. Энэ бол нийтлэг жишгээр ардчилсан тогтолцоотой улс оронд асуудлыг шийдэх хамгийн доод хэмжээ юм.
  7. Одоогийн сонгуулийн хууль нь нийт сонгогчдын 18 хувийн төлөөлөлд асуудлыг шийдэх бололцоо олгож байгаа тул сонгуулийн хууль нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлт шууд гарч ирнэ. Мэдээжээр сонгуулийн хуулийн хамгийн гол агуулга нь ард түмний төлөөллийг төрийн удирдлагад тусгах явдал байдгаас бус цөөхөн – намыг парламентад оруулах, намуудыг төлөвшүүлэх, тогтворгүй засгийн газар үүсэхээс сэргийлэх зэрэг үндэслэлүүд тодорхойлогч болох ёсгүй юм. Үүнд гол бус, хоёрдогч гуравдагч шинжтэй хүчин зүйлүүд юм.
  8. Сонгуулийн хуулийг улс төрийн хүчнүүд хэлэлцэхдээ зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг төлөөлөх талаас нь харж нотолгоо гаргадгаас биш буруу хэрэглэгдвэл маш их аюултай гэдгийг харгалздаггүй. Бид сонгуулийн хуулийг үндсэн хуулинд таарч тохирох тухай асуудлыг ярих ёстой болохоос үндсэн хуулийг сонгуулийн хуулинд тааруулах асуудлыг ярих ёсгүй.
  9. Тийм учраас улс төрийн хүчнүүд энэ хуульд зарчмын өөрчлөлт оруулах сонирхолгүй байвал ядаж нэр дэвшигч нь ялалт байгуулах босгыг өндөрсгөх буюу хамгийн доод тал нь 36 хувь болгох шаардлагатай. Ингэвэл сая УИХ-ын гишүүдийн дөрөвний гурваар Үндсэн хуулийг өөрчлөхөд тэдгээрийн цаад төлөөлөл нь хамгийн багаар нийт ард түмнийг төлөөлөх онолын үндэстэй болно. Энэ нь Үндсэн хуулийн өөрийн утга санаанаас урган гарч байна. Түүнчлэн манай оронд явагдсан сүүлийн хоёр удаагийн сонгуулийн туршлагаас харахад энэ бол тийм ч өндөр босго биш юм.
  10. Ялангуяа 2000 оны сонгуульд сонгогчдын санал хамгийн их хуваагдсан бөгөөд энэ үйл явц цаашид хүчтэй явагдахгүй байх. Үндсэн хуулинд УИХ дангаараа үндсэн хуулийг өөрчилж болохоор бүрэн эрх өгөгдсөн байдаг тул сонгуулийн хуулийн ямар ч хувилбарыг шинэчлэн боловсруулахдаа дээрх төлөөллийн утга санааг ямар Нэгэн байдлаар харгалзах шаардлагатай гэдэг нь харагдаж байна.
  11. Гэтэл бид 1992 онд баталсан сонгуулийн хуулийг өөрчлөлгүй хэрэглэсээр байгаа бөгөөд 10 орчим жил дээрх хувилбараар сонгууль явуулж сонгогчдод улс төрийн намыг сонгодог тогтсон хандлага төлөвшүүлчихжээ.
  12. Эдгээр хүчин зүйлсийг сонгуулийн хуулийг өөрчлөхдөө зайлшгүй харгалзан үзэх ёстой юм. Мэдээжээр урд нь тодорхой хүмүүсийг харж санал өгдөг байсан иргэд намын нэрийг нь бичих юмуу эсхүл томсгосон тойрог гэх мэтийн янз бүрийн хувилбаруудыг таашаахгүй байвал гайхах зүйл алга.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-14 2020-04-02
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?