Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Эдийн засаг > Макро эдийн засаг /Дотоод/ > Зах зээлийн эдийн засгийн харилцааны төлөвшлийн асуудалд
Макро эдийн засаг /Дотоод/Хөгжлийн бодлогоШинэ Толь СэтгүүлЭдийн засаг

Зах зээлийн эдийн засгийн харилцааны төлөвшлийн асуудалд

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-03
Хуваалцах
9 min унших
Хуваалцах

Loading

С.Галбадрах
/Дархан-Уул аймгийн Удирдлагын Хөгжлийн дээд сургуулийн захирал, Удирдлагын Академийн докторант/

Шинэ толь №51, 2005

Түлхүүр үг: Авилгал, далд эдийн засаг, төр ба эдийн засаг, бизнесийн орчин, санхүүгийн ил тод байдал, эдийн засгийн реформ

Сонсохыг хүсвэл – АУИДОБҮҮК

Монгол улс үзэл сурталжсан нийгэм, төрийн өмчид суурилсан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм, зах зээлийн эдийн засгийн харилцааг бий болгох алхмыг 1990 оноос эхлэн хийж байна. Ингэснээр шинэ мянганд Монгол улс дэлхий нийтийн хөгжлийн нийтлэг чиг баримжаагаар хөгжих түүхэн боломж бүрдсэн юм.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэний гол зорилго нь хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой өсгөж чадахуйц үр ашиг бүхий эдийн засгийн тогтолцоог буй болгох явдал юм. Ийм эдийн засгийн тогтолцоог бий болгох нь зөвхөн эдийн засгийн хүрээний асуудал бус нийгмийн өргөн хүрээтэй шинэчлэлийг шаарддаг болох нь шилжилтийн эдийн засагтай улс орнуудын практикаас харагдаж байна.

Бүтцийн ба институционал өөрчлөлт хийснээр нийгмийн тогтвортой хөгжлийн хэв маягийг бий болгоно. Бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн салбаруудын үйл ажиллагааны зарчмыг өөрчлөхөд чиглэгддэг бол институционал өөрчлөлт нь бүтцийн өөрчлөлтийн зохион байгуулалтын функционал хэлбэр юм[1].

Бүс нутгийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн хөгжлийг шинэ түвшинд гаргахад чиглэх бол (биднийхээр хөгжлийн нэг үе шатнаас илүү дээд түвшний үе шатанд шилжих), институционал өөрчлөлт нь энэхүү шинэ түвшинд хүрэхэд шаардлагатай институтийг бий болгохтой холбоотой. Үүнтэй холбоотойгоор эдийн засаг дахь бүтцийн өөрчлөлтийг нөхцөлдүүлэх институционал өөрчлөлтүүд хийх явдал чухлаар тавигдаж байна. Энэ хүрээнд бизнесийн орчинг тодорхойлогч суурь харилцаа болох улсын ба хувийн салбарын харилцааны шинэчлэлийг явуулах нь эн тэргүүний зорилт болно.

Орчин үед төрийн хэв шинж өөрчлөгдөж нутаг дэвсгэрийн төр (1870-1940), аж үйлдвэрийн төрийн (1950-1990) дараагаар даяарчлалын үеийн төр (1990-ээд оноос) гарч ирж байна хэмээн судлаачид үзэх болов[2]. Эдийн засгийн удирдлагын үйл ажиллагааны амжилт олох эсэх нь төрийн захиргааны байгууллагын шинэ нөхцөлд ажиллах чадвар бүхий уян хатнаар шинэчлэгдэх чадвартай шууд холбоотой.

Манай улсын хувьд төр ба иргэний, улсын ба хувийн салбарын харилцаа хуучинсаг загвартай, өмнөх тогтолцооны уламжлал үргэлжилсээр байгаа зэрэг нь тэдгээрийн хамтын хэм хэмжээ, түншлэлийг сулруулахад хүргэж байна. Доктор Ш.Батсүхийн (1998) үзсэнээр улсын салбарын эрх зүйн зохицуулалт харьцангуй сул хөгжсөн, улсын салбар нь иргэдийн өмнө хариуцлага хүлээхээсээ өмнө иргэдэд хариуцлага хүлээлгэдэг тал нь давамгайлсан хэвээрээ байна[3].

Сүүлийн жилүүдэд Монгол улс төрийн захиргааны шинэтгэлийг эрчимтэй явуулж удирдлагын шинэ зарчмуудыг төлөвшүүлэх болсон. Уламжлалт захиргааны менежмент нь удирдлагын авторитар арга барил зонхилсон, хуримтлагдсан асуудалд анхаарлаа хандуулдаг, дүрэм журамд хүлээстэй байсан бол шинэтгэл явуулснаар авторитар арга барилаас оролцооны менежментэд шилжих, асуудлыг бий болохоос нь өмнө урьдчилан харж, түүнээс сэргийлэх, дүрэм, журамд хүлэгдэх бус зорилго, зорилт, стратегийн чиг баримжааг үйл ажиллагааныхаа үндэс болгоно. Төрийн захиргааны шинэтгэлд эдгээр зарчмууд биелэлээ олж, хэрэгжиж чадах эсэх нь эдийн засгийн удирдлагын үйл ажиллагааны эцсийн үр дүнд шууд нөлөөтэй.

Улсын ба хувийн салбарын харилцаа нь тухайн улс орны бизнесийн орчны хэв шинжийг тодорхойлдог.

Өндөр хөгжилтэй болон шинээр аж үйлдвэржсэн зарим орнуудын улсын ба хувийн салбарын харилцааны загваруудыг авч үзье (Хүснэгт 1).

“Засгийн газар-менежер”, “Засгийн газар-хамгаалагч”, “Засгийн газар-шүүгч” гэсэн загварууд нь Зүүн өмнөд Ази, Баруун Европ, Хойд Америкийн орнуудын бизнесийн ба улсын салбарын харилцааны үндсэн хэв шинжийг тусган харуулдаг. Тухайн улс оронд үндэсний соёл, үзэл суртлын болоод бусад шалтгаанаар нөхцөлдөн аль нэг загварын элементүүд давамгайлж байдаг. Улс орнууд нэг загвараас нөгөө загварт шилжих шилжилт нь улсын салбарын шинэчлэлтэй уялдаатай явагддаг байна.

“Засгийн газар-менежер”, “Засгийн газар-хамгаалагч” загвар бүхий Зүүн өмнөд Азийн улс орнуудын эдийн засаг дэлхийн II дайны дараагаас эрчимтэй хөгжсөн. Дэлхийн эдийн засаг, улс төрийн орчин өөрчлөгдөж (даяарчлал, худалдааны либералчлал, технологийн өндөр хурдацтай өөрчлөлтүүд г.м) байгаатай уялдан үүсэн бий болсон шинэ нөхцөл байдалд эдгээр загварууд төдийлөн тохиромжтой байж чадахгүй байна. Олонхи улс орнууд Англи-Саксони маягийн буюу “Засгийн газар-шүүгч” загварыг илүүд үзэх болсон нь үүнтэй холбоотой.

Хүснэгт 1
Засгийн газар-бизнесийн харилцааны загварууд

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд харьцангуй удаагүй байгаа манай улсын хувьд улсын ба хувийн салбарын харилцаа шинэхэн төлөвшиж буй харилцаа болох нь тодорхой. Улсын ба хувийн салбарын харилцааны хэв маягыг Засгийн газар-бизнесийн харилцааны шалгууруудаар шинжилье. Үүнд:

  • Эдийн засгийн нээлттэй байдал. Энэ шалгуураар үзвэл манай улсын эдийн засаг нээлттэй ангилалд багтана. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, татварын хуулиудад энэ нь тусгалаа олсон. Саявтархан Дэлхийн Худалдааны Байгууллагаас манай улсын худалдааны бодлогыг хянаж үзээд хангалттай үнэлгээ өгсөн байна.
  • Хөндлөнгийн оролцоо. “Засгийн газар-менежер” загварын элемент буюу байнгын оролцоо, хяналт зонхилж байна. Засгийн газраас өндөр түвшний хамгаалалт шаардах хандлага манай хувийн хэвшлийнхэнд түгээмэл байгаа юм.
  • Зах зээлийн бүтцийн зонхилол. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн салбарын улс орны эдийн засагт эзлэх байр суурь хэлбэрэлтгүй өсч иржээ (2003 оны байдлаар ДНБ-ний 74.5%-ийг үйлдвэрлэж байна). Гэсэн ч улсын салбар томоохон байр суурь эзэлсэн хэвээр байна. Ж.Батхуягийн (2004) үзсэнээр шилжилтийн эдийн засагтай аль ч оронд хувийн хэвшил тооны хувьд давамгайлах болсон ч хувийн өмчийн эрхийг хамгаалах эрх зүй, институцийн орчинг орчин үеийн шаардлагын хэмжээнд хангалттай төлөвшүүлж чадаагүй байна[4].
  • Корпорацийн засаглал. Олон улсын хэмжээнд авилгалын судалгаа явуулдаг байгууллага болох Транспаренси Интернешнлийн 1999 оны судалгаагаар манай улс авилгалын үзүүлэлтээр 99 орноос 43-т оржээ[5]. Харин 2004 оны судалгаагаар манай улс 146 орноос 85-д орсон нь өмнөх түвшинтэй харьцуулахад нэлээд ухарсан үзүүлэлт болжээ[6]. Манай улсад авилгал нийгмээрээ хүлээн зөвшөөрөгдсөн үзэгдэл болсныг өөр судалгаанууд ч нотлон харуулж байна.

Авилгал нь хөрөнгө оруулалт, ДНБ-ний өсөлтийг бууруулдагийг мэргэжилтнүүд тогтоожээ. Авилгал өндөр байгаагийн нэг шалтгаан нь далд эдийн засаг ихээхэн өндөр байгаатай холбоотой. Монгол улсын Засгийн газар, АНУ-ын хөгжлийн Агентлагтай хамтран 2000 онд албан бус 17 төрлийн бизнесийн үйл ажиллагааг хамруулан судлахад албан бус секторын гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ ДНБ-ний 30%-тай тэнцэж байгааг тогтоожээ.

Татвар төлөгч байгууллагуудын 40-50% нь алдагдалтай эсхүл үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлагнаж байна[7].

Дээрх шалгууруудаар авч үзэхэд манай улсын хувьд улсын ба хувийн салбарын харилцаанд “Засгийн газар-менежер” загварын элементүүд давамгайлж байна. Уг харилцааг шинэчлэхэд Э.Сотогийн (2000) судалгааны үр дүн үндсэн үзэл баримтлал болно гэж үзэж байна. Эдийн засгийн хөгжилд далд эдийн засгийн учруулах хор хохирлыг судалсан судалгааныхаа үр дүнд Э.Сотогийн хийсэн гол дүгнэлт нь: “Дэлхийн ядуу орнууд капитализмын үр ашгийг хүртэхэд гол саад болж буй зүйл бол тэдний капитал бүтээх чадваргүй байдал” ажээ[8]. Буурай хөгжилтэй орнууд төдийгүй шилжилтийн эдийн засагтай орнуудад Өрнөдийн капитализм өөдөлдөггүйн учир нь эдгээр орнуудад зах зээлийн харилцааг зохих ёсоор нь явуулах хууль эрхийн бүтэц бүрдээгүйтэй холбоотой болохыг тэрбээр дэлхийн олон улс орнуудад явуулсан судалгааны үр дүнд тогтоожээ.

Хувийн өмчийг тэтгэж, аж ахуйн үйл ажиллагааны хүрээг тодорхойлдог хууль эрх зүйн болоод зохион байгуулалтын бүтцийг бүрдүүлэх нь эдийн засгийн удирдлагын хүрээн дэх төрийн байгууллын шинэчлэлийн үндсэн чиглэл байх болно гэж үзэж байна. Ингэснээр улсын ба хувийн салбарын харилцаа шинэ түвшинд гарах бөгөөд үүний үр дүнд албан бус салбар дахь капитал эргэлтэнд орж эдийн засгийн хөгжлийг тэтгэн, зах зээлийн эдийн засгийн суурь харилцааг сонгодог утгаар нь бүрдүүлэх боломжтой болох юм.

Хянасан: Б. АРИУНБАЯР

[1] Д.Бадарч, Х.Эрдэнэчулуун “Шилжилтийн үеийн бүтцийн өөрчлөлт” Эдийн засаг: онол, практик сэтгүүл. 2004 №12. 76-р тал.

[2] Lee –jay Cho, yoon Hyung Kim, Chung H.Lee , Restructuring the National Economy . KDI, 2001.P.39.

[3] Ш.Батсүх “Улсын салбарын шинэ удирдлага ба Шинэ Зеландын шинэчлэлийн туршлага” Шинэ толь сэтгүүл.1998 №22. 61-р тал.

[4] Ж.Батхуяг. “Шилжилтийн үеийн шинэчлэл, хувийн хэвшил ба институционал өөрчлөлт” Үндэсний менежментийн шавь сургууль – 45 жил. 2004. 61-р тал.

[5] ХАҮТ. Хөгжлийн эдийн засгийн асуудлууд сэтгүүл. 2001. №1. 30-р тал

[6] Д.Мөнхжаргал “Авилгалд автсан Монгол” Зууны мэдээ сонин. 2004. №58.

[7] Г.Алтанзаяа “Татварын бодлогыг шинэчилье” Өнөөдөр сонин. 2005.04.15.

[8] Э.Сото “Капиталын нууц” УБ., 2004

Tagtaa 2023-12-12 2020-04-03
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

[ADRN Working Paper] Vertical Accountability in Mongolia: The Power of the People (Interim Report)
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-08-06
“АЗИЙН БАРОМЕТРЫН СУДАЛГАА: ОНОЛ, АРГА ЗҮЙ, ҮР ДҮН” СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Мэдээ мэдээлэл 2024-04-09
Horizontal Accountability in Mongolia: The Challenges of (Counter) Balancing
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-03-12
АНУ-ын Конгрессын Номын санд “Шинэ толь” сэтгүүлийг хадгалууллаа
Мэдээ мэдээлэл 2024-02-07

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ 30 ЖИЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
СонгуульШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

КЛИЕНТЕЛИЗМ, ХЭЭЛ ХАХУУЛЬ БА АРДЧИЛАЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
Улс төрийнХувь хүний хөгжилШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЧУУДЫН УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС: ТҮҮНИЙ УЛАМЖЛАЛТ БОЛОН МОДЕРН ШИНЖИЙН ТУХАЙ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?