Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Улс төр > Ерөнхийлөгч > АРДЧИЛЛЫН ШИЙДЭГДЭЭГҮЙ АСУУДАЛ
ЕрөнхийлөгчМакро эдийн засаг /Дотоод/Микро эдийн засаг /Дотоод/СонгуульУлс төрШинэ Толь СэтгүүлЭдийн засаг

АРДЧИЛЛЫН ШИЙДЭГДЭЭГҮЙ АСУУДАЛ

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-03
Хуваалцах
11 min унших
Хуваалцах

Loading

С.Энхтөр
/УТБА-ийн багш/

Шинэ толь №47, 2004

Ирэх сонгуулийн кампанид бага Буш 200 сая доллар буюу түрүүчийн сонгуульд зарцуулсан мөнгөнөөс хоёр дахин их мөнгө зарцуулахаар төлөвлөөд байна. Энэ бол биелүүлж болохоор зорилт мөн. Учир нь Бүгд Найрамдах намынхан мөнгө цуглуулах арга замыг саадгүй бүтээсэн байна.

Жорж Буш нийслэлээс хол оршдог өөрийн ранчодоо ирэх сонгуулийн кампанид нь зориулж 50000-иас доошгүй доллар хандивласан ивээн тэтгэгчидтэйгээ хаалттай уулзалт хийжээ. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Бүгд Найрамдахчуудын ялалтын төлөө түрүүвчээ сэгсрэхэд бэлэн 350 гаруй зочид цугласан байна. Цагаан ордны эзэн 2004 оны сонгуульд 200 сая доллар зарцуулахаар төлөвлөсөн нь Гиннесийн номд орохоор хэмжээ болох нь тодорхой. 5 дугаар сарын 16-наас буюу сонгуулийн өмнөх кампани албан ёсоор эхэлснээс хойш Буш аль хэдийн 41.5 сая доллар цуглуулснаас үзэхэд тийм хэмжээний мөнгийг цуглуулах магадлалтай юм. Гэтэл түүний өрсөлдөгчид болох Ардчилсан намаас нэр дэвшиж буй 9 нэр дэвшигч нийлээд 31-хэн сая доллар цуглуулжээ. “Америк нэгдэж байна” хэмээх ардчилсан чиглэлтэй байгуулагад Жорж Соросын гайхалтай өгөөмөр сэтгэл гаргаж хувийн данснаасаа хандивласан 10 сая доллар ч энэхүү харьцангуй балансыг тэнцэтгэсэнгүй. Вермонт мужийн хуучин амбан захирагч асан Ардчилсан намын авьяаслаг зүтгэлтэн Ховард Диний интернетээр цуглуулсан 7.6 сая доллар бол Бүгд Найрамдахчуудын цуглуулсны дэргэд юу ч биш юм.

Бушийн хамгийн өгөөмөр таван ивээн тэтгэгчдийн тоонд уламжлалт Бүгд Найрамдахчуудынх гэж тооцогддог Техас, Флорида, Жорж мужуудаас гадна либерал-ардчилсан Калифорни, Нью-Йорк мужууд орж байгаа нь Ардчилсан намынхны санааг зовоож байна. Одоог хүртэл Ерөнхий- лөгчийн оролцсон мөнгө цуглуулах арга хэмжээ рекорд хэмжээний мөнгө цуглуулснаар дуусаж байна: Нью-Иоркод 4 саяыг, Калифорнид 5 саяыг, төрөлх Техасдаа 7 саяыг цуглуулжээ. Ерөнхийлөгчийн хүрээнийхний ярьж байгаагаар энэ бол зөвхөн эхлэл бөгөөд цаашид шинэ рекордыг тогтоох нь дамжиггүй. Жирийн нэг зайдастай талхыг 2000 доллароор Ерөнхийлөгчтэй хамт идэх хүсэлтэй хүмүүсийн тоо хангалттай их байна.

“Кейт Стрит” төсөл

Энэ байдалд хүрэхийн төлөө Бүгд Найрамдахчуудын стратегич Ньют Гингрич тэмүүлж байжээ. 1994 оны сонгуулиар нам нь конгресст олонхи болж өөрөө спикер болсны дараа тэрээр “Кейт Стрит” гэсэн төслийг зохиосон. Хотын төвд байдаг энэ гудамжинд маш олон тооны лобби хийдэг байгууллагуудын оффис байрладаг. Урьд нь энэ фирмүүдэд ихэнхдээ ардчилсан хүчнийхэн, түүний талынхан байдаг байжээ. Гингричийн удирдлага дор энэ байгууллагуудын гол албан тушаалд бүгд найрамдахчуудыг тавих үйл явц эхэлсэн байна. Бушийг Ерөнхийлөгч болсны дараа энэ үйл явц улам далайцтай болсон.

Бүгд Найрамдахчуудын удирдлагад очсон лобби төвүүдийн талаар статистик тоо баримт байхгүй ч Бүгд Найрамдахчуудын үндэсний зөвлөлийн хурал дээр хамгийн нөлөө бүхий лобби хийдэг 36 албан тушаалын 33 нь бүгд найрамдахчуудынх болсон гэж тэмдэглэсэн байна. Энэ жил л гэхэд General Electric, Comcast, Citigrоuр болон бусад томоохон компаниуд лобби хийлгэхээр Бушийн засаг захиргааны хуучин төлөлөгчид, бүгд найрамдах намын аппаратын хүмүүсийг хөлсөлж авчээ. Удахгүй ийм компа-ниудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа. The Cellular Telecommunications & Internet Association гэхэд тэтгэвэртээ гарч буй ардчилсан суурьтай ерөнхийлөгч Томас Уиллерыг консерватив үзэлтэй конгрессмен Чарльз Пикерингээр солихоор төлөвлөж байна. Вашингтоны хамгийн алдартай холливудын компаниуд болох Motion Picture Association of America, Recording Industry Association of America ч гэсэн одоогийн либерал удирдагчид Жек Валенти (Ерөнхийлөгч Линдон Жонсоны туслах байсан), Хиллари Розен нарын Бүгд найрамдах намынхнаар солих хувилбарыг хэлэлцэж байна. Харин Цагаан ордны уриалгад тийм ч дуулгавартай хандахгүй байгаа компаниудыг тэд ил далдаар сүрдүүлж байна. Жишээ нь, 1998 онд Electronics Industry Association компани удирдлагадаа ардчилсан намын хүн тавих сонирхол байгааг нь эсэргүүцэж спикер Гингрич, түүний орлогч Том Дилей нар оюуны өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад оруулахаас татгалзсан юм. Бөөн асуудал үүсч Том Дилеиг ёс зүйн хорооноос донгодсон боловч тэр үүнд  нэг их сэтгэлээр унаагүй. Учир нь Electronics Industry Association хийх гэж байсан боловсон хүчний асуудлаасаа татгалзсан. Өнгөрсөн оны сүүлээр конгрессийн санхүүгийн хорооны дарга Майкл Окели Investment Company Institutc-ийн удирдах зөвлөхийнхөнд Жулий Доменкыг лобби хийдэг албан тушаалаас нь өөрчлөхийг зөвлөсөн байна. Хэрвээ түүний зөвлөлгөөг дагавал тус компанид хийх конгрессийн санхүүгийн шалтгалт ямар ч асуудалгүй явна, үгүй бол таагүй асуудалтай тулгарна гэжээ. Эцэст нь, тэд зөвшилцөлд хүрч, консерциум хүнээ халалгүй харин бүгд найрамдах намын нэг хүнийг засгийн газар, конгресстой харилцах харилцааг хариуцсан даргаар тавьсан байна. Одоог хүртэл Ардчилсан намынхан энэ асуудлаар ямар ч амжилтгүй мөрдлөг явуулсаар байгаа.

Ийнхүү “нөлөө бүхий фирмүүд рүү” довтлох нь Бүгд Найрамдахчуудад 2 талын ашигтай.

1) Баян, найдвартай доноруудын тоог нэмэгдүүлэх. Дээр дурдсан Пикерингийн жилийн хөлс 750 мянган доллар байдаг бол, Валентигийн оронд тавигдах хүн сая доллар авах боломжтой. Мэдээж эдгээр хүмүүс хэний ачаар ийм сайхан ажилтай болсноо мартахгүй. Ер нь дээд тушаалын лоббичид жилд дунджаар 300 мянган доллараас доошгүй орлоготой байдаг.

2) Нам өөрийн мэдэлд хоорондоо холбоотой, амархан зохион байгуулагдах, мөнгийг хурдан цуглуулж чадах бүхэл бүтэн байгууллагуудын сүлжээтэй болно гэсэн үг.

Бүгд Найрамдахчуудын сонгуулийн кампанид америкийн бизнесийнхэн маш идэвхтэй оролцож байна. Хэрвээ 1994 оны ялалтыг хүртэл Бүгд Найрамдах намд бизнесийнхний нийт хандивын 40 хувь ногдож байсан бол хариуцлагатай улс төрийн төлөө төвийн судалгаагаар одоо 60-аас илүү хувь ногдож байна. Ерөнхийлөгч Бушийн мөнгөний машин маш үр дүнтэй аргаар ажиллаж байна. Энэ машины гол механик, Бушийн ойрын хүмүүсийн нэг болох Жек Оливер нэгэн цагт өөрийн багийнханд

“Ургац хураах үеэр тариан түрүү болгонтой зууралдсаны хэрэггүй, үүнд цаг зав ч, хүн хүч ч хүрэхгүй, харин тарианы багц чухал”

гэж хэлж байсан. Энэ үгийг ойлгомжтойгоор тайлбарлая. Жишээ нь, Safeway хэмээх дэлхийд 11-д ордог хүнсний дэлгүүрийн сүлжээний ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн дарга Стивен Бард бол лооль, жимс, будаа, төмс тарьж, түүний дэлгүүрт борлуулдаг фермерүүд, ажлын түнш, найзуудаараа хүрээлэгдсэн тойргийн төвд байна гэсэн үг. Тэгэхээр Бард бол тарианы багц буюу Оливерийн хэлдгээр бандлер юм. Тэрээр өөрөөс нь, өөрийнх нь байр сууриас хамааралтай мянга мянган хүнтэй холбоотой байдаг. Тийм ч учраас Бард Калифорнид явагдсан Бушид хандив өгөх хоёр удаагийн ёслолын үеэр 80 хүнд зориулагдсан 10 ширээг өөрийн “найз” фермерүүд, үйлдвэрлэгчдээр төвөггүйхэн дүүргэсэн юм. Тэд нар нь Бушид өгөх чекийг авчирсан байх бөгөөд тэнд нь өгөх мөнгөний хэмжээнээс гадна 4 оронтой код бичигдсэн байна. Энэ кодоор Бушийн сонгуулийн штабд хэдэн доллар Бардын тусламжтайгаар олсныг тодруулдаг. Иймэрхүү “Бардууд” Бушид хангалттай их байна. Гэхдээ бас тэднийг хөрөнгө оруулалтын хэмжээгээр дотор нь хуваадаг. Бард шиг 100 мянган доллараас дээш мөнгө цуглуулсан хүмүүст “Пионер” гэсэн хүндэт цол өгдөг. Энэ хүмүүсийг Бушийн сонгуулийн кампанийг удирдагч Карл Роувтай коктейл хувааж уух ч юм уу, худалдааны сайд Дональд Эванстай хамт оройн зоог барих, Ерөнхийлөгчтэй гар барьж зургаа авахуулах зэргээр урамшуулдаг. Энэ сонгуулийн кампаниар “Пионер”-оос гадна “рейнжер” (бага Бушийн эзэмшиж байсан Техасын бейсболын багийн нэр) гэсэн нэр томъёо шинээр нэмэгдсэн.

Рейнжер гэдэг нь 200 мянгаас дээш доллар цуглуулах үүрэгтэй бандлеруудыг хэлнэ. Одоо Бушид 16 рейнжер байна. Рейнжеруудын дунд том корпоруциудын эзэд, түлш эрчим хүчнийхэн, банкныхан, санхүүчид, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид зэрэг үй түмэн хэрэглэгч, түнш, ажиллагсадын сүлжээ бүхий хүмүүс ноёрхож байна. Тэдгээрээс заримыг нь дурьдвал: Merrill Linch хөрөнгө оруулалтын компанийн тэргүүн Стэн О’Нил, Enron компаний тэргүүн Коннот Лойний хувийн нарийн бичиг байсан Нэнси Киндор, нефть үйлдвэрлэгч Ричард Киндорийн эхнэр, Шинэ Орлеана гаралтай үл хөдлөх хөрөнгө эзэмшигч Жозеф Канизаро санхүүч Грогори Слойтон гэх мэтчилэн… Харин эдгээр рейнжерээс MBNA гэдэг зээлийн карт гаргадаг корпорацийн ерөнхийлөгч Чарльз Коули өөрийн албан хаагчид, үйлчлүүлэгчдээсээ 241 мянган доллар цуглуулж рекорд тогтоогоод байна.

Ардчиллын шийдэгдэшгүй асуудал

Гэхдээ л эдгээр албан тушаал, урамшуулал зэрэг бол ажил хэрэгч хүмүүст тоглоом, бяцхан бэлэг гэсэн үг. Бушийн санхүүгийн гол хоёр ивээн тэтгэгчид болох эм зүйн Pfizer компанийн ерөнхийлөгч Генри Маккинелла, хөрөнгө оруулалтын Bear Sternѕ сангийн ерөнхийлөгч Жеймс Кейн нарыг авч үзье. Өнгөрсөн жил эхнийнх нь 5.3 сая долларын цалин, шагнал авсан бол, хоёр дахь 10.2 сая доллар авчээ. Ашиг орлогын татварыг бууруулах шинэ хуулийн дагуу энэ хоёр 300 мянга ба 610 мянган долларыг тус тус авч үлдсэн. Ийм учраас л тэд нар одоогийн Ерөнхийлөгчийн төлөө тэгтлээ их зүтгээд байгаа юм. “Вашингтон пост” сонины бичсэнээр бол, Цагаан ордны дэмжлэгийг авч, конгрессоор хэлэлцэх гэж байгаа хуулиудаас ашиг олох сонирхолтой эмч, хуульч, даатгалынхан зэрэг нэлээд хэдэн хүмүүс Бушийн бандлер болохоор дараалалд зогсож байна. Ийнхүү Бушийн сонгуулийн штаб руу урсаж байгаа их мөнгө сонгогчдын сэтгэлийг их зовоож байна. Тэд Бушийн энэ амжилтад атаархсандаа биш, харин улс төрийн тэмцлийн санхүүгийн нөхцөлийг тэгшитгэж, их бизнесийн улс төрд үзүүлэх нөлөөг багасгана гэж найдаж байсан сонгуулийн санхүүжилтийн тухай Маккейн-Файнгольдын шинэ хууль амьдрал дээр хэрэгжихгүй байгаад санаа зовниж байна. Аль 1950 онд сонгуулийн санхүүжилтийн талаар суурь судалгаа хийж байсан профессор Хирд “Сонгуулийн кампанийг санхүүжүүлэх асуудал нь олон хүний үзэж байгаагаар ардчиллын шийдэгдээгүй асуудал юм” гэж бичиж байсан. Америк одоо ч энэ асуудлаа шийдэж чадаагүй байна. Орчин үед Колумбийн их сургуулийн түүхч Алан Бринкли “Ямар ч реформ сонгуулийн санхүүжилтийн асуудлыг шийдэж чадахгүй. Бид харин сонгуулийн үйл явцыг хангах чадвартай, түүнд жаахан ч гэсэн ёс суртахууны легитим шинж өгч чадах тийм системийг хайх ёстой” хэмээн тун ч гутранги үзлээр бичиж байна.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-12 2020-04-03
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?