Б.Энхбаяр
/Соёлын коллежийн оюутан/
Шинэ толь №48, 2004
Түлхүүр үг: Ард түмэн, Аман соёл, Хөөмэйн урлаг, Эгшиг, Монгол арын хөгжим, Хөгжмийн урлаг
Хөөмэйн урлагийн үүсэл хөгжил
Монголчууд бидний өвөг дээдэс хэдэн мянган жилийн түүхтэй аваас уран сайхны соёл нь мөн төчнөөн жилийн тэртээгээс эхтэй нь мэдээж. Монгол ардын урлаг нүүдэл, суурьшмал амьдралыг хослуулан, мал аж эхуй, ан агнуур, газар тариалан эрхлэх нь тус орны нүүдлийн амьдрал болон ардын урлагийн хөгжилд саад тотгор болсонгүй, харин ч түүнийг олон талтай өргөн хүрээтэй хөгжихөд ихээхэн нөлөөлсөн.
Ард түмний хамгийн өргөн хүрээг хамарсэн тэдний уран сайхны таашаал сонирхолд нийцсэн бүтээл бол ардын урлаг юм.
Манай ард түмэн амьдралыг сонсголын урлагаар илэрхий- лэх янз бүрийн арга хэрэгслийг эрж хайж, бу:ад ард түмэнд байдаггүй олон сонирхолтой хэлбэрийг бүтээж, утга соёлынхоо өв санг хөгжүүлсэн нь хөөмэй юм.
Монголчуудын хөгжмийн мэдрэмж сонор сонсголонт байдал, хөгжимсөг, дуусаг сэтгэлгээ нь байгаль орчинтойгоо төдийгүй эрхлэх хөдөлмөрийхөө онцлогтой нарийн холбоо- той Малчны хөдөлмөрийн дохио, аялга дуудлагыг мал аж ахуй болон ан авынх гэж хоёр хэсэгт хувааж болно. Анчдын дохио дуудлага нь зэрлэг ал амыныг өөргйнх нь хэлээр дуудан ирүүлэх буюу ойртуулан агнах, гаршуулан тэжээх боломж олгодог.
Эртний Хятадын түүхэн сурвалж бичигт тэмдэглэснээр Тайшын хоёрдугаар он (АТӨ 95) баруун оронд Ий-щао улс амай. Хүмүүс щао дор мэрэгжээд эрчүүдийн щао зуун газраас сонсогдоно. Бялар бишгүүрийн дуу мэт нам доор хэлний үзүүр нь хоолой уруугаа матарч орсныг хоёр хэлний хоршил аялгуу хэмээнэ гэжээ.
Энэ тодорхойлолтоор бол өгүүлэн буй үед хөөмэй байсан төдийгүй хөөмэйлэх технологийн нууцыг аль хэдийнэ судлан нээчихсэн байв.
Монгол ардын хөгжмийн урлагийг өгүүлэхүйн эрхтэнтэй шүтэлцэх урлаг буюу аялан исгэрэх, амаар таших, дэлдэх урлаг, хөөмэйлэх, цуурдах, аман болон төмөр хуурын урлаг гэж хэлж болно.
Монголчуудын исгэрэх урлагаас монгол хөэмэйлэх урлаг дэвшин гарсан түүхтэй.
Лимбэ хөгжмийн зэмсгийн гаргадаг дуурьслыг хүн өөрийнхөө дуу авианы эрхтнээр гарган ирсний нэг нь исгэрээ юм. Исгэрэх нь хүний дуу авианы эрхтний чтдвар, онцлог, хөгжил бололцоог илэрхийлэхийн зэрэгцээгээр бас л монголчуудын аж төрөх ёс лугаа амин холбоотой юм. Зуны бөгчим халуунд хэд сайхан исгэрэхэд салхи үл мэдэг сэвэлзэн хөдөлдөгийг монгол малчид мэдэхоэс биш яагаад тэгдэгийн учир шалтгааныг шинжлэх ухааны үүднээс нотолсон зүйл судлаачдад олдоогүй байна. Исгэрхэд тийнхүү салхи хөдөлдөгийг далайчид бас мэддэг байв.
Иймээс хөөмэйлэх урлаг нь салхинаас үүссэн байж болох төдийгүй, түүнийг цаашид судлан шинжлэх шаардлагатай. Монголын нүүдэлчдийн соёлын язгуур чанар нь байгаль орчныг шүтэн биширч, түүнтэй зохицон амьдрах ёс юм.
Аман соёлын эртний хэлбэр үүсэхдээ хүмүүс хоорондын харилцаа, хөдөлмөрийн үйл явцыг зохион байгуулах гэх мэт нийгмийн шаардлагаар үүссэн.
Аман соёлын бүрэлдэхүүнд цацал мялаалгын үг, ерөөл, шившлэг, хараал зүхэл, бэлгийн үг, магтаал гэх мэт олон зүйл багтдаг.
Тууль нь олон үеийн авьяас билэгтэн, мэргэжлийн туульч нарын амнаас ам дамжин уламжлагдан ирсэн энэ бүтээлд ардын үгийн урлагийн олон төрөл зүйл багтсан байдаг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болж ямагт товшуур болон морин хуур хөгжимтэй аялгуулан хайлдаг түүхтэй. Монголын утга зохиолын гурван оргилд ордог Гэсэр, Жангар монгол туулийн хаан эж алдаршсан Хан харанхуй зэрэг тууль нь манай үндэоний бахархал бөгөөд Грекийн Илиада, Одиссей, Энэтхэгийн Махабхарата, Рамаяна, Германы Нибелунгийн дуулал, Киргизийн Манас зэрэг дэлхийн алдарт туультай эн зэрэгцүүл к болох аврага бүтээлүүд юм.
Баргил бүдүүн хоолойгоор Э-хээ гэж үзэгч сонсогчдод хандсан аяар эхлээд туулийг дуустал хөемэйлэх дуулах хэлбэрийг хослуулдаг. Үүнийг тууль хайлах гзж нэрлэдэг.
Туулийн хөгжмийг дагаж хуур, ятга, цуур, тогшуурын аялгуу эгшиглэнэ. Бүжиг биелнэ. Чухамхүү өвлийн хөгжмийн улирлын энэ л ахуй орчноос Жангар, Гэсэр, Хан харанхуй, Бум эрдэнэ зэрэг хөлгөн их туульч, үүнчлэн уулийн хөгжим боловсорч ирсэн түүхтэй. Ийнхүү монгол ардын дуу хөгжми нь шууд туурьвин бүтээж, үндэсний өвөрмөц сэтгэлгээтэйгээ гэрийн уламжлалт сургуультайгаа найр наадмын дэг жаягтайгаа хамт XXI зууны босгоор алхан орсон билээ.
Хөөмэй нь хөгжмийн зэмсэг болох нь
Монгол ардын хөгжмийн өгүүлэхүйн эрхтэнтэй шүтэлцэх урлагт: аялан исгэрэх, амаар ташин дэлдэх, хөөмэйлэх, цуурдах, аман хуурын урлаг эдгээр таван зүйлийн урлагийг хамруулан хэлэлцэж болно. Өгүүлэхүйн эрхтонтэй шүтэлцэх гэдгийн учир бол хөгжим үүсэх гэж монгодчуудын хэлдэг хөгжмийн эгшгийг дуурьсгах арга зүйн хувьд хүний өгүүлэхүйн эрхтэн хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэх юм уу эсхүл өгүүлэхүйн эрхтэн хөгжмийн зэмсэгтэй хавсран нэгдэж зэмсгийн ямар нэгэн эд анги болж байгаад оршино Хөөмэйлэх урлаг бол исгэрэх урлагийн улам хөгжиж, өвөрмөц сонин арга барилд шилжсэн дэвшлийн шат бөгөөд хөөмэйлэхэд хүний өгүүлэхүйн эрхтэн хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэдэг.
Хөгжмийн дуу авиа нь үндсэн дөрвөн шинжтэй байдаг.
1.Өндөрлөг
2.Уртасгалт
3.Хүч
4.Тембр
Өндөрлөг нь биеийн хэлбэлзлийн тоо хурдаас хамаарна. Уртасгалт нь биеийн хэлбэлзлийн хугацаанаас хамаарна. Хүч нь биеийн хэлбэлзлийн энергээс шалтгаална. Тембр нь эгшиглэлтийн чимэг шинж бөгөөд авиан бүрэлдэхүүнээс хамаарна. Эдгээр зүйл дээр үндэслэн хөгжмийн дуу авианы бүх төрөл хөөмэйлэх урлагт багтаж буй учир хөөмэйг
монгол үндэсний өвөрмөц хөгжмийн зэмсэг гэж нэрлэж болох юм. Монгол үндэсний хөгжмүүд дотроос товшуур хөгжмийг сонгон авч харьцуулж үзвэл товшуур хөгжмчйн хоёр утсыг татаж дуу авиаг үүсгэхийн сацуу хоёр утасны аль нэг хэсгүүд дээр дарж өнгөө сольж хөгжимддөг бол хөемэйн урлаг нь амны хөндийгөөр акустик үүсгэж (аливаа хөгжмийн цар болон гэдэс) хэвлийн гүнд авсан амьсгааг маш нарийн сүвэгчээр (хөөмэйн түгжээ) гаргаж, хоёр хөвчийг доргион хэлийг тагнаа уруу ойртуулж холдуулах бзйдлаар өнгөө сольж тоглодог. Иймээс хоолойн аппаратыг чийтлэг байдаг зүйлээс (ярих, жүжиглэх, дуулах, уран унших гэх мэт) өөрөөр ажиллуулж байгаа учир хөгжим байж бопох юм. Дээр дурдсан нийтлэг зүйлсэд уртын дуу үл хамаарна. Учир нь уртын дуу тодорхой судлагдахуунтай биеэ даасан дахин давтагдашгүй өвөрмөц урлаг юм. Иймээс хөөмэйн урлаг нь хөгжим мөн гэж үзвэл хөгжмийн бүтээлийг хөгжимдөх урлагийн адил тодорхой тональность-тай байх нь дамжиггүй. Эгшигийг задлан шинжилдэг багажаар туршлж үзэхэд ямар нэг эгшиг нь олон эгшигийн нийлбэрээс тогтсон байдаг. Нийлбэр эгшигүүдийн хамгийн бүдүүн дан эгшигийг үндсэн эгшиг үүнээс хоер, гурав, дөрөв гэх мэт олон хувиар илүү дахилттай бусад эгшигүүдийг обертон (давхзр эгшиг) гэнэ. Хэвлийн гүн амьсгааны хүчээр, төвөнхийн эгшиг үүсгэх, хэлний үзүүрийг тагнайд шүргүүлж, исгэрүүлэх арга хоёрын хослолыг хөөмэйлэх гэж нэрлэж болох юм. Энэ бүхний үр дүнд хүний хоолойд байж боломгүй өвөрмец хоёр хоолой нэгэн зэрэг сонсогдоно. Энэ ер бусын хоёр хоолойны нэг нь цээжний доргио бүхий хөөмэйлөг нам (бүдүүн) эгшиг, нөгөө нь дээд цараад эгшиглэж байгаа исгэрээ юм.
Хөөмэйн урлаг нь хөгжмийн урлагийн төрөлд хамаарах үүднээс тайлбарлавал: Хөөмэйн суурь буюу үндсэн эгшиг авч тодорхой өгөгдсөн аялгуу болон зохиольг тоглодог. Мөн ингэх явцад хүний чихэнд үл хүртэгдэх тусгай багажны тусламжтай мэдэрдэг гуравдагч хий гардгийг эрдэмтэд судалгаагаар нотолсон.
Адил эгшигийг дуугарсан нэг хүний хоолойн тембрийг өөр хүний хоолойн тембрээс, хөгжмийн нэг бага: <ийн тембрийг, хөгжмийн өөр багажийн тембрээс ялган сонсож чаддаг. Үүнчлэн 500 хөөмэйчин нэг ижил суурь авч өгөгдсөн зохиолыг тоглоход хүн бүрийн хөөмэйг ялган сонсож болдог.
Монгол болон Тува хөөмэйн онцлог тэдгэзрийн тональность, диапазон
Монгол болон Тува улсууд нь эрт үед нэгэн газар нутаглаж амьдрал ахуйн нэгэн хэв маяг болох нүүдлийн мал аж ахуй эрхлэн он цагийн түүхэн урт хугацааны дараа нутаг газар зааглагдаж хэл соёлын хувьд өөрчлөгдөн өнеэг хүрчээ.
Монголчууд нь өвөг Алтай хэлнээс салбарпасан ерөнхий өвөг монгол Түрэг хэлнээс салбарласан. Хэлний аймгийн хувьд Тувачууд нь Түрэг хэлний аймагт багтдаг.
Урианхай нэрт аймгууд удам гарлын хувьд Монгол Түрэг хоёр төрөл байсны дээр Монгол Урианхай нь дотроо Халх, Ойрд хоёр янз болжээ. Түрэг Урианхай нь Тува удмынхан болох бөгөөд тэдний нэгэн хэсэг нь олон үеийн турш холилдон суусаар Монголжсон түүхтэй.
Хувьсгалын өмнө эдгээр Тува Урианхайчууд (Мончоог) Алтайн нурууны ард ирж нутаглажээ. Үүнчлэн Ховд аймгийн Буянт сумнаа дээр үед ирж суурьшсан мончоогууд нэг бригад болж байдаг.
2000 жилийн тэртээ Хатан голын дундад доор сав газар баруун оронд хөөмэйд мэргэшсэн бүхэл бүтэн улс байсан бол өнөөдөр Монгол улсын баруун хязгаар Хар Ус нуурын сав газар хөөмэйгээр алдаршсан сум бий. Энэ бол Ховд аймгийн Чандмань сум юм.
Ховдын Чандмань суманд хөөмэйн ямар ч уламжлал байсангүй. Хөөмэйг Урианхайчуудаас сурч өерийн сумандаа 1930-аад оны дунд үеэс дэлгэрүүлсэн хүмүүс бол тус сумын 6-р багийн малчин Тогоочийн Дэрэм, Чулуун гэх ах дүү хоёр юм. Чулуунаас нутгийн малчин Цэдээ’ суоч аймгийнхаа театрын тайзнаа анх хөөмэйлсэн түүхтэй. Ийнхүү монгол улсад гэрийн хөөмэй урлагийн тайзнаа эгшигпэсэн. Монгол Тува улс нь монгол үндэсний бүрэлдэхүүнд багтаж байсны учир уг соёлоо хадгалан өвлүүлсээр ирсэн түүхтэй.
Монголчууд нь хөөмэйлэх арга барилын хувьд хүч их шаардсан цээж болон төвөнхийн доод хэсэгтээ амьсгаа түгжиж хөөмэйлэх ба авсан сууриа үндсэн тональность болгон суурь болон амны хайрцаг үл хөдлөх хэлний угаар аялгаа тоглодог. Тува хөөмэй нь хөөмэйлэх арга барилын хувьд амьсгаа болон шахаа ижил байдаг. Тува хөөмэй амны хөндийг хөдөлгөн аялгуу үүсгэн мөн тремель хийдэг. Монгол хөөмэй нь тремель хийх боломж муутай, учир нь монгол хөөмэй хөөмэйчөөс маш их хүч шаарддаг учир хэл амархан цуцдаг.
- Монгол хөөмэй нь дээд болон доод уруул ангайж, уруул үл хөдлөн, үүдэн шүд үл мэдэг харагдаж, дээд болон доод шүднии хооронд гарын эрхии хуруу орох заитаи байна. Тува хөөмэй нь амны хайрцгаа ангайж маш олон төрлийн авиа эгшигийг дугаран хөөмзйлдэг. Энэ нь байгалийн нөхцөл болон уул ус, салхигай холбоотой байж болох юм. Гагцхүү судлах шаардлагатай. Хөөмэйчдийн хоолойн диапазон харилцан адилгүй. Тува хөөмэйчдийн хоолойн ерөнхий суурь өнгө нь бага октавын “ми”-ээс эхлэн хөөмэйлдэг. Хархираа голчлон хөөмэйлдэг ба шингэн хөөмэй нь дуугтралтын хувьд дутмаг байдаг. Монгол хөөмэйчдийн хослойн диапазон харилцан адилгүй байдаг ба үндсэн суурь өнгө нь шингэн хөөмэйний үед дунджаар бага октавын “соль” ноот хүртэл, дээд суурь нь нэгдүгээр октавын “до” ноот байдаг. Монгол хөөмэйчдийн диапазон дунджаар үндсэн тональностиос дээш терцдецим, үндсэн тональностиос доош терц интервалд дуугарч байна.
Монгол хөөмэй нь:
- Уруулын
- Тагнайн
- Хамрын
- Багалзуур
- Цээжний
- Хосмолжин хөөмэй зэрэг төрлүүдтэй ба хөөмэйлэх арга барилын хувьд дотроо олон янзаар хуваагддаг.
Тува хөөмэй нь дөрвөн төрөлтэй байдаг.
- Хархираа
- Хөөмэй
- Сэгэд
- Эзэнгэр хөөмэй зэрэг төрлүүдтэй байна.
Монгол болон Тува хөөмэйг цуур буюу байгаль дээр оригиналаараа байгаа хөгжлийн хувьд Монгол хөөмэйнээс дутмаг. Харин монгол хөөмэйн хувьд цуур хөгжмийг зургаа нүхэлбэл лимбэ болох ба аль ч улс үндэстний сонгодог зохиолуудыг тоглож хөгжимдөж болно. Үуний жишээ нь МУГЖ (хөөмэйч) Сундуйн Чайковскийн “Неаполитан дуу”-г хөөмэйлсэн юм. Иймээс Тува хөөмэй нь аялгуу авиа тоглож байхад Монгол хөөмэй нь сонгодог зохислууд төдийгүй ардын дуу хуураа тоглон хөгжимдөж, боловсронгуй болсон байна. Ямар ч зүйлийг үзэхэд аливаа салбарласан зүйнүүд эх хувиа хэзээ ч гүйцдэггүй. Гэвч Тува хөөмэй боловсронгуй биш гэвэл төөрөгдөлд орох бөгөөд монгол хөөмэйнээс өмнө өөрийн орны хөөмэйн урлагийг натур байдлаар нь дэлхийд түгээн дэлгэрүүлсэн.
Дүгнэлт
Ийнхүү төв Азийн цээжин дэх Монгол хэмэзх улс хоёр их гүрний дунд өнөөгийн бүх соёлоо уламжлан авч ирсэн түүхтэй. Монгол болон Тува хөөмэй нь дэлхий дахинд давтагдашгүй бөгөөд эдгээр нь цаашид цаг хугацааны янцад боловсрон шинэчлэгдэх нь дамжиггүй. Гэвч энзх үү өгүүлбэрээр Альпийн нуруунаас эхлэн Африкийн цөл хүртэлх олон үндэстэн ястны хөөмэйтэй төстэй урлагийг үгүйсгэсэнгүй. Хөөмэйн урлаг нь эрт цагаас түүхтэй ба гарал үүслийг одоогоор тодорхойлох боломжгүй байна. Яагаад гэвэл хөөмэй үүссэн тэр цагт соронзон бичлэгийн болон дүрс бичлэгийн хальс лент байсангүй. Мөн үүнийг гүнзгийрүүлэн судлах судлаач дутмаг байсан. 1950-иад оны эхээр тухайлбал, 1954 оноос монголчуудын хөөмэйлөх урлагт өвөрмөц шинэтгэл гарсан юм. 1954 онд Улаанбаамр хотноо Ховд аймгийн соёл урлагийн арав хоног болж түүгээр Ховд аймгийн Чандмань сумын ард Цэдээ “Алтай хааны магтаал” гэдэг найрал дуунд хөөмэйлж, Алтайн магтаальн найруулсан байдлаар хөөмэйний тоочин унших үүрор найрал дуучдад шилжиж хөөмэйч дангаараа аялгуулаи хөөмэйлж байлаа. Тэр үед улсын хөгжимт драмын театрт жүжигчин байсан Г.Чимэддорж тийнхүү Цэдээгийн хөөмэйлэхийг ихэд сонирхон судалж өөрөө хоөмэй сурахаар зориглон шийдэж санасандаа хүрч хөөмэйлдэг болохдоо ардын богино дууг шүлгийг нь тоочин уншилгүйм 1р аялгуулан хөөмэйлдэг болсноор хөөмэйлэх урлагиш санамсаргүй шинэ шатанд дэвшүүлж орхисон билээ. Энэ цагаас хойш олон судлаачид хөөмэйг судлахын сацуу олон шинэ нээлтийг хийж байгаа ч одоо болтол монюп судлаачийн монгол хөөмэйг дагнан онолын үүднээс тайлбарласан нэг ч ном зохиол байхгүй нь харамсалтай.
Дэлхийд монголын хөөмэйн урлагийг бүрэн гүйцэд танилцуулахын тулд нарийвчлан судлаж үзэх шаардлагатай. Иимээс сургалтанд зориулан хөөмэйн урлагийн тухай монгол-англи орчуулгатай ном гаргах төдийгүй сургалтын дүрс бичлэгийн VCD болон DVD-ыг өргөнөөр гаргаж амьдралд нэвтрүүлэх шаардлагатай юм. Дээрх зүйл нь аялал жуулчлалын жилийн хүрээнд хийгдэхэд боломжгүй зүйл биш юм.
Монгол хөөмэйг сурах гэж олон гадаад хүмүүс болон гадаад хүмүүс болон судлаачид Монголыг зорьсоор байна. Хэрвээ дээрх зүйлийг гаргавал монгол гэдэг улсыг дэлхийн улс орнууд арай өөрөөр ойлгож, түүний соёлын агуу үнэт зүйлсийг мэдэрч гайхан биширч, Монгол орныг зорих жуулчдын тоо өдрөөс вдөрт нэмэгдэх нь гарцаагүй юм. Мөн хөөмэйн урлагт мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгаагаас монгол хөөмэй нь их хэлбэрдлийн шинж чанартай болж магадгүй юм (суурьгүй хөөмэй). Нэмж хэлэхэд Монгол болон Тува хөөмэйн эгшиглэлтийн давуу талуудыг нэгтгэн улам боловсронгуй болговол хөөмэйн урлаг нь хөгжлийн шинэ шатанд очих юм.