С.Галбадрах
/Дархан-Уул аймгийн удирдлагын хөгжлийн дээд сургуулийн захирал, Удирдлагын Академийн докторант/
Шинэ толь №50, 2005
Түлхүүр үг: Эдийн засгийн бүсчлэл, Хүн амын төвлөрөл, Нутаг дэвсгэрийн удирдлага
Эдийн засгийн бүсчлэл нь бүс нутгийн эдийн засгийн ухааны uar тулгуур баримтлал болдог. Толилуулж буй өгүүлэлд алийн засгийн бүсчлэлийг тогтоосон онол – арга зүйн болоод бусчлэлийн өнөөгийн тулгамдсан асуудлын талаар авч үзэхийг зорьлоо.
Монгол улсын түүхийн бүхий л үед бүсчлэлийн асуудал тодорхой хэмжээгээр тавигдаж ирсэн гэдэг байр суурийг баримтладаг судлаачид бий. Уг асуудал бүр Монголын тулгар төр үүссэн буюу Их Монгол улс байгуулагдсан үеэс эхтэй болохыг Б.Батцэнгэл (1997) тэмдэглэжээ[1]. Түүхийн үүднээс үзвэл монголчууд байгаль, газар зүйн өвөрмөц орчиндоо зохицон амьдарч, хөгжихийн тулд нутаг дэвсгэрээ 3-5 том аймагт ангилан зохион байгуулж ирсэн байна.
Манай улсад 1930-иад он хүртэл аж үйлдвэр, механикжсан тээвэр зэрэг эдийн засгийн бодит сектор байгаагүй учир нийгмийн хөдөлмөрийн хуваарь, түүний дотор нутаг дэвсгэрийн хуваарь жинхэнэ утгаараа үүсээгүй байв. Энэ үед дан ганц тархай бутархай натурал мал аж ахуйд үндэслэсэн, феодализмын үеэс өвлөсөн засаг захиргааны хуваарийг л баримталж байсан билээ.
1960-аад он хүртэл төрөөс нутаг дэвсгэрийн удирдлага зохион байгуулалтын талаар хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд и цаашид бүсчлэлийн асуудлыг шинжлэх ухааны үндэста авч үзэх бодит бэлтгэл болж өгсөн юм.
Манай эрдэмтэн судлаачид нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн орон зайн байгуулалтыг судлахдаа бүс, бүс нутаг муж, район зэрэг олон нэр томъёог хэрэглэж иржээ. Иймд эдгээр нэр томъёог эрдэмтэд хэрхэн тодорхойлж ирснийг товч авч үзье. Нийгэм-эдийн засгийн газар зүйн ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Б.Гунгаадаш эрдэмтэн бичихдээ “Нийгэм-эдийн засгийн газар зүйн ухааны судлах зүйл нь ойкумeн мөн. Дэлхийн бөмбөрцгийн газар зүйн бүрхүүлийн аж ахуйн орон зайн бүтэц, нийгмийн амьдралын зохион байгуулалтын хэлбэрийг нийгэм, эдийн засгийн газар зүйн ухаан судалгаа явуулахдаа шинжилнэ” гэжээ. Цаашилбал эдийн засгийн муж хэмээх ойлголтыг “…үйлдвэрлэлийн ямар нэгэн чиглэлээр төрөлжиж, улмаар нийгмийн хөдөлмөрийн хуваарийн дагуу бусад хэсэгтэйгээ нягт холбогдсон улс ардын аж ахуйн нутаг дэвсгэрийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг” гэжээ[2]. Уг тодорхойлолтоос үзэхэд эдийн засгийн муж нь нутаг дэвсгэрийн эдийн засгийн хэлхээ холбоог харуулсан ухагдахуун болох нь тодорхой байна. Манай улсын засаг захиргааны хэт жижгэрсэн бүтцийг улс ардын аж ахуйн эдийн засгийн нэгдсэн төлөвлөлт явуулах хэрэгцээ шаардлагын үүднээс хэд хэдэн аймгийг хамруулан эдийн засгийн мужийг тогтоож ирсэн.
Харин эдийн засгийн бүс гэсэн нэр томъёог харьцангуй хожуу хэрэглэж эхэлсэн. Т.Намжим, Л.Цэдэндамба болон бусад судлаачдын бүтээлд уг ойлголтыг эдийн засгийн мужтай ойролцоо утгатайгаар тодорхойлжээ (Мөн район гэсэн нэр томъёог мужийн ухагдахуунтай нэгэн адил утгаар авч үзэж ирсэн байдаг).
Энэ үед эдийн засгийн тодорхой салбарын болон аль нэг бүс нутгийн чиглэлээр эдийн засгийн тодорхой салбарын болон аль нэг ашиглэлээр эдийн засгийн газар зүйн тодорхойлолт өгөх ажлууд хийсэн нь эдийн засгийн хөгжлийн ерөнхий … боловсруулахад зохих бэлтгэл болсон байна.Энд хөдөө аж ахуйн чиглэлээр Орос, Монголын эрдэмтэд Н.И.Денисов, Л.Д.Шульжиенко, Н.Жагварал хийсэн судалгааны ажлууд, Сэлэнгэ, Төв болон Зүүн аймгууд, Хангайн бүсийн эдийн засгийн газар зүйн с тодорхойлсон Г.Сандагжав, Б.Бадамжав, Б.Гунгаадаш нарын бvтээлүүдийг дурдаж болно. 1961 онд Монголын талаас Ч.Сэрээтэр, ЗХУ-ын (тэр үеийн) П.А.Алампиев нар ахалсан хамтарсан судлаачид Монгол улсад эдийн засгийн Өрнөд, Төв, Зүүн гэсэн з муж бүрэлдсэн болохыг тогтоожээ.
Үүнээс гадна Зөвлөлтийн эрдэмтэн И.Х.Овдиенко 1964 онд БНМАУ-ын эдийн засгийн газар зүйн асуудалд дүн шинжилгээ хийж ХАА-н салбарын байршлын асуудлыг түлхүү тусгасан 4 гишүүнт мужлалын саналыг дэвшүүлсэн байдаг.
Академич Б.Гунгаадаш мужуудыг дэд мужуудад хуваан Төв мужийг 4 дэд муж, Өрнөд мужийг 2 дэд муж болгон хуваажээ. Төвийн ба Баруун мужуудад олон аймаг хотууд хамрагдаж байгаагаас ингэж хуваах нь зохимжтой байлаа. Тэрбээр эдийн засгийн бүсчлэлийн системийг дээд, дунд, доод гэсэн 3 шатнаас бүрэлдэн тогтоно гээд дээд шатанд эдийн засгийн бүс, дэд бүс, дунд шатанд улс орны хэмжээний болоод аймгийн түвшний ач холбогдолтой аж үйлдвэрийн зангилаа болсон хотууд, доод шатанд сум, аж ахуйг хамруулан үзжээ.
1967 онд ШУА-ийн Газарзүй – цэвдэг судлалын хүрээлэн, МУИС-ийн Газарзүйн тэнхимээс гаргасан “БНМАУ-ын эдийн засгийн Төв муж” хэмээх бүтээлд Төв мужийн нутаг дэвсгэрийн үйлдвэрлэлийн таталцал, эдийн засгийн газарзүйн байршилд дүн шинжилгээ хийж Баянхонгор аймгийг Өрнөд мужаас Төв муж руу шилжүүлэх нь он гэж үзжээ.
Улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилтэй уялдан судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ өргөжин тэлэх болса шинжлэх ухааны нэр томъёонд тусгалаа олжээ. Жишээ нь эдийн засгийн муж, газарзүйн бүс нутаг гэхээсээ засгийн бүс, үйлдвэрлэл – нутаг дэвсгэрийн цогцолбор оновчтой томъёололд шилжсэн байна.
Академич Т.Намжим эдийн засгийн бүс, үйлдвэрлэл – нутаг дэвсгэрийн цогцолбор бүрэлдэн хөгжих явдал нь ерөнхийде гурван бүлэг хүчин зүйлээс хамаарна гэж үзсэн. Үүнд: байгалийн нөөц, нутаг орны байршил, зам харилцааны нөхцөл үйлдвэрлэх хүчний хөгжил багтана. Эдийн засгийн зохистой бүсчлэлийн ерөнхий шалгуур бол байгаль орчны аль болох тохиромжтой нөхцөл, хангалуун нөөцөд түшиглэн бүтээгдэхүүнийг хамгийн бага хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл -Тээвэрлэлт-борлуулалтын нийлмэл зардлын түвшинг хангах явдал юм гэжээ.[3]
Мөн эдийн засгийн ерөнхий бүсчлэлийн зэрэгцээ тээвэр, эдийн засаг, түлш эрчим хүчний хангамжийн салбарын бүсчлэл хийгдэж байжээ. Академич Т.Намжим Монгол улсыг тээвэр-эдийн засгийн дөрвөн бүсэд (Баруун, Баруун хойт, Төвийн, Зүүн гэсэн) хуваасан байдаг.
1970-аад оноос Улс ардын аж ахуйн хэтийн төлөвлөгөө, нийгэм, эдийн засгийн хөгжлийн прогноз боловсруулах ажил эхэлсэнтэй холбоотойгоор эдийн засгийн ерөнхий бүсчлэлийн асуудал улам бүр чухлаар тавигдах болов. Энэ асуудлыг эхлээд Улсын төлөвлөгөөний комиссын (УТК) эдийн засгийн мужлалын тасагт судлаж байв. УТК, ШУА-ын дэргэд Үйлдвэрлэх хүчний эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдснаар улс орны хүн ам, нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэх хүчний байршил зэрэг асуудлыг судлах, хэтийн төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгэх болсон. УТК-ын эдийн засгийн мужлалын тасгаас аймаг бүсүүдээр судалгаа явуулж эдийн засгийн нутаг сүлжээний хэд хэдэн хувилбарыг боловсруулжээ.1976 онд vйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын арга эрдэм шинжилгээний хүрээлэн Оросын төлөвлөгөөний хорооны дэргэдэх Үйлдвэрлэх хүчнийг судлах зөвлөлтэй хамтран эдийн засгийн бүсчлэлийн шинэчилсэн хувилбар гаргажээ. Ингэхдээ 1961 онд бэлтгэсэн эдийн засгийн мужлалын эхийг тулгуур болгосон байна. Шинэлэг тал нь гэвэл Төв болон Өрнөд бүсийг нь хэд хэдэн дэд хэсэгт ангилсан явдал байлаа. Уг сүлжээг тус улсын үйлдвэрлэх хүчний 1990, 2000 он хүртэлх хөгжил, байршлын бүдүүвчид ашигласан юм. Үйлдвэрлэх хүчний 2000 он хүртэлх хөгжил, байршлын схемд эдийн засгийн Төв, Дорнод, Баруун бүс, нутаг дэвсгэрийн Хойт цогцолбор Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дархан, Эрдэнэтийн аж үйлдвэрийн зангилаа) Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тусгайлан оруулсан байлаа. Гэсэн ч уг төлөвлөгөө нь манай улс зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс буюу 1990 оноос хойш хэрэгжээгүй юм.
Эдийн засгийн бүсчлэлийн талаар хийгдсэн дээрх ажлууд нутаг дэвсгэрийн байгалийн нөөц баялаг болон хөдөлмөрийн нөөцийг оновчтой ашиглах чиглэлийг тодорхойлж, үйлдвэрлэх хүчний байршлын эхний ээлжийн зорилтуудыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан.
Бүс нутгийн төлөвлөлтийг хийж байсан боловч район, аймаг, муж бүрээр нь салгаж төлөвлөдөг, нэгтгэж хийхээрээ хот байгуулалтын талаас болохоор “Хүн амын нутагшилтын ерөнхий тойм”: төлөвлөлт, эдийн засгийн талаас болохоор алдвэрлэх хүчний хөгжил, байршлын ерөнхий тойм” гэх мэтээр хооронд нь нягт уялдуулж чадаагүй байсаар 90-ээд онтой золгосон болно.
Судлаачид энэ талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж олон янзын хувилбаруудыг гаргасан. Эдгээрийг тоймлон авч үзье.
Т.Чулуун (1998) орон нутгаас төв рүү чиглэсэн их нүүдлийг эхлүүлье, хүн амыг Төвийн бүсийн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн гурван томоохон хот, тэдгээрийн ойролцоох аймгуудад төвлөрүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих замаар Монгол улсын хөгжлийг түргэсгэх тухай санал дэвшүүлсэн. Ингэхдээ нутаг дэвсгэрийн багахан хэсгийг эзэмшин өндөр хөгжилд хүрсэн улс орнууд, эсхүл бага нутаг дэвсгэртэй өндөр хөгжилтэй улсуудын жишээг иш татжээ.
Үүнтэй төстэйгээр Баабар (1999) Орхон – Сэлэнгийн бэлчир газар (нийтдээ 15 мян.км2) буюу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн гурван томоохон хотод хүн амыг төвлөрүүлэн Монгол улсад хөгжлийн алтан гурвалжин байгуулах тухай санал дэвшүүлжээ.
Мөн түүнчлэн Ц.Адъяасүрэн, Ц.Батхишиг, А.Төмөр-Өлзий нарын судлаачид (2002) үзэхдээ дэлхийн улс орнууд дотоод нөөц бололцоо, хөрөнгө хүчний боломж, хязгаарлалт зэргээс шалтгаалж, бүх нутаг дэвсгэрээ хамруулан жигд хөгжих бодлого баримтлаагүй гээд “Алтан гурвалжин”-г өргөтгөж Сэлэнгийн сав нутгийг хөгжлийн онцгой бүс болгох санал дэвшүүлсэн. Үүний үндсэн дээр Сэлэнгийн сав нутагт шилжин ирэгсдийг дэмжих ёстой гэжээ.
Дээрх судлаачдын дэвшүүлж буй саналуудыг хөгжлийн нөхцөл бололцоогоор харьцангуй давуутай бүс нутгуудад “өсөлтийн төв” болгох зорилгоор ашиглавал илүү үр дүнтэй юм. Монгол улс зөвхөн багахан нутаг дэвсгэрт төвлөрөн хөгжих тухай төсөөлөл нь манай улсын хүн ам, аж ахуйн онцлогийг харгалзаагүй, байгаль орчин, экологийн даацыг тооцож үзээгүй, уламжлалыг эвдсэн шинжүүдийг агуулж байгаа юм.
Эдийн засгийн бүсчлэлийн асуудалд зарим судлаачид зарчмын өөр байр сууринаас хандаж байна. Тухайлбал, доктор Д. Базаргүр нар (1997) “Зохиомол хил бүхий олон бүс нутаг байж таарахгүй” өгүүлэлдээ 5 тулгуурт төвтэй бүсийг бий болгоно гэдгийг тэнхлэгээр хөгжүүлэх үзэл баримтлалын vзэхэд хоёр том хөршийг бус бүрийн тэнхлэг болон 5 зэрэгцээ төмөр замаар холбоно гэсэн хэрэг болж байна.
Энэ хэзээ ч биелэхгүй тасархай үзэл баримтлал” гэж үзээд энэхүү таван бүсэд тулгуурлан аймаг, сумдыг лэн томруулах, нэгтгэн өөрчлөх санаа агуулагдаж байгаа бол энэ нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд бүрэлдэн nсон бүх ололтыг устгахад хүрнэ” гэжээ. Мөн Д.Базаргүр нарын судлаачид (1998) “Тэнхлэггүй бүс нутаг цогцолбороор уаржиж чадахгүй” гэсэн өгүүлэлдээ эдийн засгийн бүсчлэлийг дахин үгүйсгээд “Монгол оронд зам харилцаа хөгжүүлэх газрын гадаргуугын бартаажилт зэргээс үзэхэд одоогоор уусч байгаа хамгийн тохиромжтой 3 босоо тэнхлэг (Дорнод, Tөв, Өрнөд) болон Улаангом — Улиастай – Баянхонгор – Даланзадгад – Сайншанд эсхүл – Арвайхээр – Сайншанд гэсэн тэнхлэг байх нь амьдралд нийцсэн, эдийн засгийн зардлын хувьд хямд байх төлөв ажиглагдаж байна” гэжээ.
Эдгээр санал нь дэд бүтцийн тэнхлэгүүдийг байгуулахад голлон анхаарчээ.
Эдийн засгийн бүсчлэл, дэд бүтцийн тэнхлэг байгуулах асуудал нь тус тусдаа тавигдах асуудал бус эдийн засгийн бүсийг хөгжүүлэхэд дэд бүтцийн оновчтой тэнхлэг байгуулах асуудлыг авч үзэх нь зохистой юм.
Х.Дашдондов, З.Олонбаяр нарын судлаачид (1999) бүсчлэлийн эдийн засаг, газар зүйн үндэслэл буюу газар нутгийн хэмжээ, хүн ам, малын тоо, ХАА-н эдэлбэр газар зэрэг эдийн засгийн чадавхи, авто зам болон цахилгаан эрчим хүчний чадавхи, тэдгээрийг хөгжүүлэх, өргөтгөх боломжийг авч судалсан. Үүний үндсэн дээр Баруун бүс, Завхан-Хөвсгөлийн бүс, Ору Хархорины бус, Төвийн бүс, Дорнод бүс гэсэн 5 бүсэд хуваа санал дэвшүүлсэн.
1997 онд Монгол улсын Засгийн газраас УИХ-д “Монгол ул хүн амын нутагшилт, хөгжлийн ерөнхий төсөл”-д Өрнөд Улиастайн, Төвийн, Улаанбаатарын, Дорнод гэсэн бус байгуулах санал, мөн онд Л.Цэдэндамба, Н.Батцэрэг нарын судлаачид Өрнөд, Хангайн, Умард, Төв, Дорнод гэсэн таван бүстэй байх саналыг тус тус дэвшүүлжээ.
Судлаачдын байр суурийг дүгнэн үзэхэд эдийн засгийн 4-5 бус байх талаар санал нэгдэж байгаа ч Монгол орны умард хэсгийг тусдаа бүс болгох, Завхан, Говь-Алтай аймгуудыг Баруун бүсээс салгах эсэх дээр харилцан адилгүй байр суурь баримталж ирсэн. Уг асуудал нь саяхнаас сөхөгдсөн хэрэг биш бөгөөд 1970-аад онд академич Т.Намжим Завхан, Говь-Алтай аймгуудыг баруун бүсэд хамруулах нь тохиромж муутай гэж үзэж байжээ.
2001 онд УИХ-аас “Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан гаргаж Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 5 бүс байхаар тогтоожээ.2001 оны бүсчлэлийн бүдүүвч хийгээд үүнээс өмнө судлаачдын дэвшүүлж байсан бүдүүвчийн гол тулгуур нь 1961 онд Монгол Зөвлөлтийн эрдэмтдийн боловсруулсан 3 гишүүнт мужлалын бүдүүвч гэж дүгнэж болохоор байна. 2001 оны бүсчлэлийн бүдүүвч нь уг бүдүүвчийн эдийн засгийн Төвийн бүсийг Хангайн ба Төвийн гэж хоёр хуваан Улаанбаатарын бүсийг тусад нь авч үзэн нарийвчилсан хэрэг байв.
Эдүгээ мөрдөж байгаа бүсчлэлийн бүдүүвчийг өмнө гарч байсан бүдүүвчүүдтэй харьцуулж үзбэл:
- Манай эрдэмтэд уур амьсгалын тэгш хэмийн онолд суурилан Монгол орны хэрэглээний уур амьсгалын бүсчлэлийг гаргажээ. 1994 онд боловсруулсан УЦУХ-ийн хэрэглээний уур амьсгалын бүсчлэлээр Монгол улсын нутаг дэвсгэрийг Дорнод уртрагын 88-99 гoлдoч, 99-104 гoлдoч, 108-120° голдочоор тус тус дөрвөн бүсэд хуваасан. Уур амьсгалын бүсүүд нь эдийн засгийн дээрх дөрвөн макро бүсэд багтсан нутаг дэвсгэртэй үндсэндээ давхцаж байна. Уур амьсгалын дөрвөн бүсэд Монгол орны цаг уурын бүх хэв шинж (халуун, хүйтэн, чийг, тунадас гэх мэт) илэрч байгаа бөгөөд энэ нь хангай, говь, хээрийн байгалийн бусад иж бүрдлийг тодорхойлж, хүн ам орчиндоо зохицон амьдрах өвөрмөц тогтолцоог үүсгэж байна.
- Манай орны хувьд гадаад зах зээлтэй холбогдох боломж, босоо тэнхлэг бүхий бүсчлэлийг төлөвшүүлэх асуудал чухал шаардлагатай болсон юм. Өнөөгийн бүсчлэлийн бүдүүвч нь газарзүйн байрлалын хувьд гадаад зах зээлтэй холбогдох боломж сайтай юм. Гадаад худалдаа болон бүс хоорондын ачаа тээвэрлэх нутаг дэвсгэрийн хүрээ нь Цагааннуур, Хандгайтын боомтоос тооцоход Говь-Алтай, Завханы зүүн хэсгийн сумууд, Улаанбаатар, Дарханаас баруун чиглэлд Баянхонгор хүртэл, Сүхбаатар боомтоос баруун хойт чиглэлд Мөрөн, Хатгал хүртэл, Эрээнцавын боомтоос Өндөрхаан хүртэлх зайд ашигтай гарч байна.[4]
- Аялал жуулчлал, амралт сувиллын бүс, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өнөөгийн бүсчлэлийн бүдүүвч тусгаж чаджээ. Баруун бүс нь Их нууруудын хотгор, Говь-Алтай, Хангайн бүс нь Хөвсгөл-Сэлэнгийн сав газар, Архангай-Өвөрхангай; Төвийн бүс нь Орхон-Сэлэнгийн, Дундад ба Өмнөд Монголын (Өмнөговь); Зүүн бүс нь Хэнтий, Дорнодын (Халх гол) байгалийн цогцолбор газар, тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалтын онцлог горимд зохицсон аж ахуйн уламжлалт болон шинэ хэвшлийн нутаг дэвсгэрийн оновчтой хослолыг үүсгэн хөгжүүлэх боломжтой ажээ.
- Энэхүү бүдүүвч нь уртрагийн дагуу байрлан хангай, го тал хээрийн нутаг хосолсон байдлаараа давуу талтай. Энэ нь олон шалтгаанаар (МАА, Экологи, уур амьсгал г.м) манай улсын онцлогт нийцэж байна. Манай улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн гол тэнхлэг нь уртрагын дагуу босоо чиглэлээр илүү хөгжсөн ба цаашдаа ч ийм байх илуу магадлалтай.
- Макро бүсүүдийн хүрээнд үндэстэн, угсаатан бүр өөрийн соёл, ёс заншлаа хадгалан сэргээх боломжтойн дээр нийт үндэстний нэгдмэл байдал бэхжих ач холбогдолтой.
Өнөөгийн бүсчлэлийн схем нь түлш, эрчим хүчний одоо мөрдөж буй сүлжээг бүрэн хамаарч чадаагүй хэмээн тухайн салбарын мэргэжилтнүүд үздэг.
Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр бүс нутгуудын эдийн засаг нийгмийн олон бэрхшээлтэй асуудлууд хуримтлагджээ. Тухайлбал, хүн амын эрчимтэй шилжих хөдөлгөөн, улсын төсвийн хараат байдал, хүн амын амьжиргааны түвшний доройтол г.м. Улс орны хэмжээнд тавигдах эдгээр асуудлыг бүсчилсэн хөгжлийн хүрээнд уялдуулан авч үзэж цогц байдлаар шийдвэрлэх шаардлагатай юм. Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд дэвшүүлсэн үндсэн зорилгуудыг (2.1-р заалт) нэгтгэвэл:
- Хүн ам, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задлах[5]
- Хот, хөдөөгийн ялгаа, аймаг бүс нутаг хоорондын тэгш бус байдлыг багасгах;
- Үндэсний нийгэм, эдийн засгийн дэвшлийг түргэтгэх явдал гэж үзэж болох юм.
Эндээс үзэхэд бүсчилсэн хөгжлийн зорилгыг Хөгжлийн олон талт шалгууруудад үндэслэн илүү бодитойгоор авч үзэх шаардлага нөөгийн нөхцөлд зүй ёсоор тавигдаж байна.
Ашигласан материал;
- Ц.Адъяасүрэн, Ц.Батхишиг, А.Төмөр-Өлзий. Байгаль орчин, хөгжлийн бодлогын нэгэн хувилбар. “Монгол улсын XXI зууны хөгжлийн язгуур шинж”. УБ., 2002.
- Б.Батбаяр. Алтан гурвалжин. УБ., 1999.
- Б.Батцэнгэл. Бүсчилсэн хөгжлийн бодлого. “Шинэ толь” сэтгүүл, 1997/3.
- С.Галбадрах, Ч.Баянжаргал “Бүсчилсэн хөгжлийн онол арга зүйн асуудалд” “Шинжлэх ухаан, технологи” Шинжлэх ухаан, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, танин мэдэхүйн мэдээллийн сэтгүүл, 2003/1
- С.Галбадрах. Экономическое районирование Монголии “Наш вклад в решение актуальных вопросов развития Монголии” материалы международной научно-практической конференции, Иркутск, 2004.
- Б.Гунгаадаш. БНМАУ-ын нийгэм эдийн засгийн газарзүй, УБ.,
1986.
- “Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”. УБ., 2001.
- Т.Намжим. Монголын аж ахуй, эдийн засаг. II боть. УБ., 2000.
- СээЯ. Эдийн засгийн бүсчлэл. 2001, судалгааны материал
- Г.Чулуун. Төв рүү тэмүүлсэн их нүүдлийг эхлүүлье. Аэ сонин., 1998, №032
- Эдийн засгийн асуудал, сэтгүүл. УБ., 1973/2.
[1]Б.Батцэнгэл Бүсчилсэн хөгжлийн бодлого. “Шинэ толь”сэтгүүл. 1997. No 3,25-р тал
[2] Б.Гунгаадаш. БНМАУ-ын нийгэм эдийн засгийн газарзүй, УБ., 1986.
[3] Т.Намжим. Монголын аж ахуй, эдийн засаг. II боть. УБ., 2000. 639 дэхь тал
[4] СЭЗЯ. Эдийн засгийн бүсчлэл. 2001, судалгааны материал. 91
[5] Зохисгүй бөөгнөрөл гэдэг нь чухам ямар хүрээгээр илэрхийлэгдэж байгаа нь тодорхой бус. Бөөгнөрлийг задлах нь хотоос хөдөө рүү чиглэсэн нүүдэл бий болгох, хүн ам, үйлдвэрлэлийг дахин суурьшуулах утга санааг агуулж байгаа бол энэ нь асар их хөрөнгө зардал шаардсан ойрын ирээдүйд хэрэгжих боломжгүй зорилго юм.