Ё.Энхбаяр
/УТБА-ын багш/
Шинэ толь №49, 2004
Түлхүүр үг: Ардчилсан ёс, Хууль тогтоох байгууллага, Олон нийтийн санаа бодол, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ардчиллын зарчим
Ард түмний засаглал ба ил тод, нээлттэй байх зарчим
Төр, засаг ба ард түмний хооронд ямар холбоо байдаг вэ? Хэрвээ бидний амьдрал өөрөө зохицуулагдаад сайн сайхан байж чаддаг бол засаг, төрийн хэрэг үгүй байхсан. Хүмүүс өөрсдийн ашиг сонирхолоо биелүүлэх, амьдралын олон талт харилцааг зохицуулах зорилгоор төрийг байгуулдаг.
Ард түмэн ба төрийн үйл ажиллагааны хооронд тийм амьд холбоо байдаг тул тэдгээрийн харилцаа хамгийн ил тод, нээлттэй байх ёстой. Учир нь төрийн үйл ажиллагааны дүнд бидний хүсэл, сонирхолд нийцсэн хууль тогтоомж гарч, чухал асуудлаар тодорхой шийдвэр гаран үйлчилж бидний амьдралыг зохицуулж байдаг. Ард түмний хүсэл, сонирхолд нийцсэн үйл ажиллагаа хэзээ ч ард түмнээсээ хөндий, нууц байдаггүй. Мэдээж хуулиар хамгаалагдсан төрийн болон хувийн нууцаас бусад асуудал энд яригдах юм.
Тиймээс засаг төрийн ил тод, нээлттэй байдал ардчиллын нэг чухал зарчим гэж үзэх төдийгүй, түүнийг эрх зүйн баримт бичгүүд болон тухайн улсын Үндсэн хууль зэрэгт хуульчлан тогтоож өгсөн байдаг. Монгол Улсын Үндсэн хуулинд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”[1], “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ”[2] хэмээн заасан нь ил тод, нээлттэй байдлыг үзэл баримтлалын хувьд хуульчлан баталгаажуулсан явдал гэж үзэж болно.
АНУ болон бусад ардчилсан оронд парламент, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Засгийн газар, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байдал харьцангуй утгаараа төлөвшсөн гэж үздэг. Мэдээж тухайн улсын өөрийн онцлог, хууль тогтоомжийн ялгаанаас хамаарч хоорондоо адил биш, түвшингээрээ ялгаатай боловч ерөнхий байдлаараа ардчиллын гол илэрхийлэл хэмээн төр, засгийн ард түмэндээ нээлттэй байх байдлыг чухалд тооцдог төдийгүй байнгын анхааралдаа байлгадаг байна. Ардчилал өндөр хөгжсөн орны тийм туршлагаас бидэнд авах зүйл олон байгаа гэдэгтэй маргах хүн цөөн гарах байх Тэдгээрийн туршлагаас үзэхэд парламентын болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын’ үйл ажиллагаа ил тод, нээлттэй байгаагийн илэрхийлэл дараахь нөхцөлтэй холбоотой ажээ. Үүнд:
- Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах, хүчин төгөлдөр хуулийг биелүүлэх болон чухал шийдвэр гаргах зэрэг бүхий л үйл явцын талаар ард түмэн өргөн мэдээлэл авах, түүнд нөлөөлөх явдал нээлттэй байх
- Хууль тогтоох болон орон нутгийн удирдах байгууллагын албан тушаалтны үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх өргөн боломжоор хангагдсан байх
- Хууль тогтоох болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүхий л үйл ажиллагаа нь хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд нээлттэй байх
- Өөрийн үйл ажиллагааны хүрээнд аль болохоор өргөн олныг татан оролцуулах арга замыг эрэлхийлэх хүсэл зоригтой байх
- Хууль тогтоох болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын албан тушаалтнуудтай ард түмэн биечлэн уулзах явдал чөлөөтэй байх
- Хууль тогтоох болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны тайланг ард түмэндээ дэлгэн тавьж өгдөг байх. /Энэ агуулгад сонгуулийн дараахь санхуүгийн тайлан чухал уурэг гуйцэтгэдэг/
- Хууль тогтоох болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад дотоод ардчилалтай байх ба түүнийгээ ард түмэнд нээлттэй харуулдаг байх.
Эдгээр ерөнхий нөхцөл бүрдэж, бодитой үйл хэрэг болсон үед хууль тогтоох болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байна гэж үзэх нь зохистой ажээ. Хууль тогтоох болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нээлттэй байх нөхцөлүүдийг ардчилал өндөр хөгжсөн орнуудтай харьцуулан авч үзье.
Хууль тогтоох байгууллагын ил тод, нээлттэй байдал
Ардчилал хөгжсөн орнуудын хувьд: Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа улам ил тод, нээлттэй болж, иргэдийн онол тооны бүлэг, мэдлэг туршлага бүхий судлаачид, албаны хүмүүст хуулийн төсөл болон бусад чухал асуудлын талаар өргөн мэдээлэл өгч, нээлттэй хэлэлцүүлэг хийж, санал бодлоо илэрхийлэх нөхцөлийг бий болгож, санаа бодлыг нь шийдвэртээ тусгадаг байна. Ингэхдээ сонин хэвлэл, телевиз, радио, интернет, иргэдтэй харилцах байгууллага зэргийг ашиглаж өдөр тутам тогтмол үйл ажиллагаа явуулдаг ажээ. Жишээ нь, АНУ-д долоо хоног тутмын ажлын 5 өдөр хэвлэгдэн гардаг “Федерал Режистр” сониноор дамжуулан батлахаар төлөвлөж буй хууль, дүрмийн талаар мэдээлэл өгдөг Энэ мэдээллийн хүрээнд хуулинд заасны дагуу хүссэн хэн боловч санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгодог. Санал бодлоо 30-90 хоногийн хугацаанд хэрхэн өгөх талаар дэлгэрэнгүй зааварчилгаа хэвлэгдсэн байх ба саналаа И- мэйлээр болон өөрийн биеэр хаягын дагуу авчирч өгч болох ба санал авч дууссаны дараа тухайн хууль, дүрмийг эцсийн байдлаар дахин хэвлэж, ард иргэдээс авсан саналыг хэрхэн тусгасныг тайлбарладаг байна.
Монгол орны хувьд: Монгол Улсын Их Хурлын 2002 оны 05-р сарын 24-ний өдрийн 22-р тогтоолоор Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг батлан гаргасан бөгөөд энэхүү төлөвлөгөөний үндсэн 5 зорилтын 3 дахь нь парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгоход чиглэгдсэн байна.
Стратеги зорилт 3
Улсын Их Хурал нь ардчилсан зарчимд тулгуурлан үйл ажиллагааныхаа ил тод, нээлттэй байдлыг бүх талаар хангах
Хэрэгжуүлэх арга хэмжээ:
- .Төрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо. сулжээг буй болгож, орчин үеийн технологийн ундсэн дээр найдвартай. шуурхай байдлыг нь хангах арга хэмжээ авах.
- Улсын Их Хурлын мэдээллийн өнөөгийн байдалд судалгаа, дүгнэлт хийж, цаашдын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгцээг хангахуйц хөтөлбөр, төсөл, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх.
- Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар олон нийтэд тогтмол мэдээлж байх механизмыг судлан боловсруулах.
- Улсын Их Хурлын гишүүн сонгогч иргэдтэйгээ байнгын харилцаатай байх нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний орон нутаг дахь бие төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах, тэднийг мэдээлэл, төсөв хөрөнгө, ажлын байр, техник хэрэгслээр хангах, Улсын Их Хурлын мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамруулах арга хэмжээ авах.
- Улсын Их Хурлын мэдээллийн сүлжээг аймаг, орон нутгийн болон төрийн бодлого боловсруулах бүх шатны байгууллагатай холбох асуудлыг шийдвэрлэх.
- Парламентын олон нийттэй харилцах харил-цааны енөөгийн байдал, зохион байгуулалтад үнэлгээ хийж, цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, илүү ил тод, нээлттэй байдлыг хангахуйц хөтөлбөр боловсруулж, төсөл хэрэгжүүлэх.
- Монголын Парламентын бие даасан музей байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах танхим бий болгон тохижуулах.
- Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад зориулан Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны талаар сургалтын программ, гарын авлага боловсруулах, сургалт явуулах.
- Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааныг телевиз, радиогоор нэвтрүүлэх тусгай суваг бий болгох, улмаар Улсын Их Хуралд радио, телевизийн студи байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх.
Хийгдсэн ба хийгдэж байгаа ажил:
“УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах танхим” 2002 онд байгуулагдсан бөгөөд “парламент-интернет номын сан, уулзалт – ярилцлага – сургалт, УИХ-ын хуралдаанд иргэдийг оролцуулах” гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа ивуулж байна. 2002 оны намрын чуулганаас эхлэн байнгын хороодод цөөн тооны асуудлаар мэргэжлийн байгууллага, судлаачдыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг хийж эхэлжээ. 2003 онд ард түмний дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сонины газруудын хооронд тендер зарлаж “Өнөөдөр” сонин шалгарч эрх авсан байдаг. Мөн УИХ-ын тамгын газар олон нийттэй харилцах уламжлалт харилцааны хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ опон тооны ажлуудыг төлөвлөн хийхийг эрхэмлэж байна.
Анхаарах зүйл:
Гэсэн хэдий ч дээр дэлгэн тавьсан УИХ-ын стратеги I олөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь эхлэл 1өдий байна. Юуны түрүүнд УИХ-ын хуралдааны үйл явцыг Оүхэлд нь болон боломжтой хэмжээгээр олон нийтэд үзүүлдэг млевиз, радиогийн тусгай суваг зэрэг мэдээллийн хэрэгслийг пргөн ашиглах шаардлагатай юм. Зарим оронд тухайлбал,
Өмнөд Солонгос улсад парламентын үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр үзүүлдэг тусгай суваг ажилладаг байна. Өнөөдөр УИХ-ын мэдээллийн байдал нь зарим нэгэн телевизийн сувгийг мдорхой гэрээний үндсэн дээр 10-20 минутын бичлэг хийлгэх мдийгөөр аргацаасан цаг үеийнхээ хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй хэвээрээ байна. УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслийн болон бусад чухал асуудлын талаарх мндээлэл ерөнхийлсөн, багцаалсан шинжтэй бөгөөд олон ниймйн санаа бодлыг тусгах бололцоо нь хязгаарлагдмал байна.[3]
Цөөн хэдэн тохиолдлыг эс тооцвол нээлттэй хэлэлцүүлэг болон парламентын үйл ажиллагааны талаар мэдээлэл ард түмэнд хомс байна. Монголын Үндэсний телевизийн “УИХ-ын тойм” хэмээх хэдхэн минутын мэдээлэл л ард түмэнд очиж байгаа.
Нөгөө талаас, парламентын үйл ажиллагаанд олон нийтийн санаа бодлыг сонсож мэдээлэл авах хэлбэр нэн дутагдалтай байна. Үүний нэг хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг бөгөөд түүнийг нэмэгдүүлэх шаардлагатайн дээр хэлэлцүүлгийн үр дүнг хуулинд тусгах талаар дорвитой ажил хийж, хэрхэн тусгаснаа олон нийтэд мэдээлдэг механизм бий болгох ёстой юм. Мөн парламентын үйл ажиллагааны талаар ард түмний санал асуулга явуулж өөрийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийдэг, хариуцлага тооцдог механизм бий болгох шаардлагатай.
Парламентын үйл ажиллагаанд тусалдаг иргэдийн байгууллага байгуулан ажиллуулж ч болохгүй зүйлгүй юм. Зарим оронд тийм байгууллага нь парламентын бүтцэд багтан орсон байдаг. Энэхүү байгууллагын нэг үүрэг нь ард түмний дуу хоолойг парламентэд хүргэж, түүнд нөлөөлөх ажлыг зохион байгуулах явдал бол нөгөө талаас парламентэд тавих иргэдийн хяналтын системийн үүргийг гүйцэтгэдэг юм. Өөр нэг чухал асуудал бол парламентын дотоод ардчилалын асуудал юм. Ардчилал өндөр хөгжсөн оронд парламентын улс төрийн хүчнүүдийн харилцааг ямар байгаагаар нь олон нийтэд мэдээлдэг, хуулийн төсөл хэлэлцэхэд болон улс орны чухал асуудлаар шийдвэр гаргахад намуудын дуу хоолойг сонсож харгалзан үзэж шийдвэртээ тусгах явдал чөлөөтэй байдаг. Харин манай улсын парламентын хувьд ялангуяа, 2000 оны сонгуулиар байгуулагдсан МАХН-ын үнэмлэхүй олонхийгбүрдүүлсэн УИХ- ын үйл ажиллагаанд дотоод ардчилал байна уу? гэж эргэлзэхэд хүргэж байлаа. Шийдвэр гаргаж буй асуудлаар цөөнхийн санаа бодлыг анхааралтай сонсож үзэл бодлоо чөлөөтэй уралдуулан, мэтгэлцэх нь ардчилсан ёсны нэг чухал хэсэг билээ. 2001 оны 6 дугаар сард баталсан УИХ-ын чуулганы хуралдааны дэг болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулинд оруулсан зарим нэг нэмэлт өөрчлөлт нь цөөнхиин дуу хоолойг сонсох хүсэл зориг байхгүйг буюу парламентын дотоод ардчиллыг хязгаарласны бодит илэрхийлэл гэж үзэх бүрэн үндэстэй байна. Үүнд:
Монгол Улсын Их Хурлын тухай хуулинд “Улсын Их Хуралд 8- аас доошгүй суудалтай нам (эвсэл) бүлэг (цаашид “нам эвслийн бүлэг” гэх) байгуулж болно. Нам, эвслийн бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэрийг нь дэвшүүлж сонгогдсон Улсын Их Хурлын шшүүн орно. Улсын Их Хурлын сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал эзэлбэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар эвслийн бүлэг байгуулна”[4] хэмээн (аасан нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгэнд “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан даргалагч онцгой гохиолдолд гишүүдийн үг хэлэх хугацааг нэгтгэн, нэг нам, Эвслийн бүлгийг төлөөлөн нэг гишүүнд 30 хүртэлх минут ярих эрх олгож болно. Энэ тохиолдолд нам, эвслийн бүлэг үг хэлэх саналаа хуралдаан даргалагчид урьдчилан өгнө”[5] гэж (аасантай уялдаатай бөгөөд одоогийн УИХ-д буй цөөнх нь нам, эвслийн бүлэг байгуулах шаардлагад хүрэхгүй тул УИХ-ын мэгдсэн хуралдаан дээр үг хэлэх үндэсгүй болсон байна. Цөөнхийн үгийг сонсдоггүй бол тэр ардчилал зохистой байгаа биш.
Хууль тогтоох байгууллагад олонхи болсон улс төрийн хүчин оөрийн хүсэл зоригт тулгуурлан хуулийг өөрчилдөг, баталдаг |вдал хамгийн аюултай үзэгдэл. Хуулийг нийгмийн хүсэл зоригт нийцэхээр, ирээдүйг харсан байхаар хийх ёстой атал манай хууль тогтоох байгууллагын практикт эерэг зүйл багагүй байна. Ардчилсан орнуудад зарим чухал ач холбогдол бүхий хуулийг мөрчлөх шаардлага гарвал тэр өөрчилсөн, шинэчлэн нлйруулсан хууль уг парламентын эрхийн хугацаа дууссанаас хойш, эсхүл эрхийн хугацааны ихэнх нь өнгөрсөн үед хүчин төгөлдөр үйлчилэхээр тогтоон зохицуулдаг. Энэ нь нэг талаас нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу хийснийг харуулдаг буюу уг өөрчлөлтийг тухайн хууль тогтоох байгууллага урвуугаар ашиглах сонирхолгүй байгааг нөгөө талаас хууль нь нийгмийн шаардлага гэдгийгхаруулж буй хэрэг юм. Манай парламентын үйл ажиллагаанд ийм механизмыг тогтоож өгөх ёстой.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ил тод нээлттэй байдал
Ардчилал хөгжсөн орнуудын хувьд: Мэдээж хэрэг тухайн улсын төрийн байгууламжаас хамаарч нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын онцлог тодорхойлогдоно. Холбооны улсын хувьд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь хүчтэй бие дааж шийдвэр гаргах чадвартай байдаг бол нэгдсэн төрийн байгууламжтай улсын хувьд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь төрийн удирдах байгууллагаас зарим талаараа хамааралтай харьцангуй сул засаглалтай байдаг АНУ, ХБНГУ зэрэг ардчилсан оронд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн газар нутгийн хүрзэн дэх асуудлаа бие даан шийдвэрлэдэг бол Монгол улсын хувьд төрөөс тодорхой хамааралтай байдаг. Жишээ нь, АНУ-ын муж улсуудад холбооны хууль тогтоомжийн зэрэгцээ өөр өөрийн онцлогт тохирсон хууль үйлчилдэг бол манай улсын газар нутагт нэг л хууль үйлчилдэг онцлогтой.
Төрийн удирдлагыг нутгийн өөрөө удирдах байгууллагын хүрээнд аль болохоор бие даан хэрэгжүүлэх эрмэлзлэл өнөөгийн ардчилсан орнуудын зонхилох хандлага болж чадсан байна. Тиймээс жинхэнэ ардчилал орон нутагт л бий гэж ярьцгаадаг. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад иргэд нутгийнхаа хэмжээний асуудлыгөөрсдийн эрх ашигт нийцүүлэн төрийн шууд оролцоогүйгээр шийдвэрлэж байх нөхцөлийг бий болгож чадсан төдийгүй энэ нь хэвшин тогтож, өдөр тутмын амьдрилын салшгүй хэсэг болсон байдаг. Тэр бүү хэл нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь төрийн удирдлагатайгаа эрх хэмжээгээрээ өрсөлдөхүйц болж зарим тохиолдолд энэ байдал нь маргаан, мэтгэлцээнийгтөрүүлдэг байна. Жишээ нь, А11V д онцгой албан татварыг муж улс хураах уу? эсхүл Холбооны засгийн газар хураах ёстой юу? Гэдэг дээр Холбооны засгийн газар болон мужийн удирдлагын хооронд томоохон маргаан дэгдэж байлаа.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээ өндөрсөх тутам төвлөрөл саарч иргэдийн оролцоо, хүсэл зоригийг сонсох, үйл ажиллагаагаа нээлттэй байлгах шаардлагатай тулгардаг байна. Ардчилал өндөр хөгжсөн орнуудын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл харьцангуйгаар тогтмолжсон байдаг ба мэдээллийн хэрэгслүүдээр тухайлбал, орон нутгийн телевиз, радио, сонин хэвлэл зэрэгт бүрэн хэмжээгээр нийтлэгдэж байдаг. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хэлэлцэж буй асуудлыг хэдэн долоо хоног, сарын өмнө сонсож мэдэж, түүний талаар санал бодлоо илэрхийлэх өргөн бололцоог нээж өгсөн байдаг. АНУ гэхэд 1976 онд батлагдсан ” Нар гийх акт”[6]-нд хуульчилснаар хэлэлцэх гэж буй асуудлаар хуупь тогтоогчид ба удирдлагууд нь ард түмэндээ урьдчилан мэдэгдэж, нээлттэй хэлбэрээр мэдээлэл олж авах боломжийг хангаж өгдөг бөгөөд үүнтэй ижил хуулиуд бүх муж улс, орон нутгийн түвшинд үйлчилдэг юм.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд орон нутагт нэн шаардлагатай байгаа шийдвэрлэвэл зохих асуудлаар оршин суугчдаасаа санал хүсэлт авдаг төрөлжсөн байгууллагатай байхын хамт өөрийн үйл ажиллагааны талаар судалгаа, шинжилгээ хийдэг тусгай байгууллагатай байх нь ч бий. Анхаарах зүйл: Манай улсын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны түвшин нь парламентын үйл ажиллагаатай харьцуулахад харьцангуй сул байна. Энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой асуудал юм. Ялангуяа, иргэдтэй харилцах харилцаа, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлын хувьд үнэхээр хангалтгүй байна гэж хэлж болно. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ил тод, нээлттэй байх ардчиллын зарчмын биелэлттэй холбоотой дараахь анхаарууштай асуудлууд байна.[7]
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бүрэн төлөвшиж чадаагүй байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь улс төрөөс хэт хамааралтай болж тэр нь үйл ажиллагаанд нь ч нөлөөлөх болсон төдийгүй сонгууль болгоноор шинэ шинэ хүмүүс гарч ирж тэд нь суралцах гэсээр цаг алддаг, УИХ-ын сонгуулийн дүнтэй бараг адил сонгогддог, Засаг дарга ба ИТХ, ИНХ-ын хоорондын харилцаа хөндий буюу Засаг дарга нь дан ганц Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч болж, дээд шатны албан тушаалтанд захирагдах эрмэлзлэлтэй болсон гэх мэт.
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа төрийн удирдлагаас хэт хараат байна. Өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудлыг Засгийн газар, УИХ-д өргөн мэдүупэх эрмэлзлэл ихт.эй, зарим тохиолаолд өөрийн бие даан шийдэх боломжтой асуудлыг УИХ, Засгийн газар өөрийн мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг.
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын ил тод, нээлттэй болгох нэгдсэн бодлого үгүй байна. УИХ 2002 онд стратеги төлөвлөгөө баталсан бол Нутгийн өөрөө удирдах байгууллагад тийм төлөвлөгөө бараг алга гэж үзэж болно. Түүн дотроо УИХ-ын стратеги төлөвлөгөөн дэх шиг ил тод, нээлттэй байдлыг бүх талаар хангах зорилтын баримт бичиг одоо хүртэл байхгүй билээ. Төлөвлөгөө, баримт бичиг байх нэг хэрэг, түүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх өөр хэрэг байдаг. Гэхдээ ядаж бодлого боловсруулж стратеги төлөвлөх явдал нэг алхам билээ.
Аймаг, нийслэлийн ИТХ-ын хуралдааны дэг журамд хийсэн баримт бичгийн харьцуулсан судалгаанаас[8] харахад уг асуудлын хүрээнд хийгдэж буй ажил хангалтгүй гэж үзэх үндэс байна. Үүнд:
Асуулт | ИТХ-ын дэгд тусгагдсан байдал | |
1 | ИТХ-ын хуралдааны тухай мэдээллийг нийтэд хэрхэн хүргэдэг тухай | Сүхбаатар, Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор аймгуудад хурлын дэгдээ тусгажээ. Энэ асуудлаар бусад аймаг нэг ч заалт тусгаагүй байна. |
2 | ИТХ-аар хэлэлцүүлэх баримт бичигт олон нийтийн хэлэлцүүлэг явуулдаг байдал | Улаанбаатар.Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Өмнөговь, Завхан, Булган, Баянхонгор аймгийн ИТХ-ын дэгд уг асуудал тусгагдсан. Гэхдээ “эрх бүхий байгууллагын шийдвэрээр”, “зөвхөн иргэдийн төлөөлөгчдөөрөө дамжуулан” гэсэн тодотголуудыг ихэнх нь хийжээ. |
3 | ИТХ-ын хуралдааны нээлттэй болон хаалттай байдал | Улаанбаатар, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Өмнөговь, Завхан аймгууд хуралдааны дэгдээ тусгасан байна. Гэвч ихэнх нь “хэлэлцэх асуудлын шинж байдлыг харгалзан”, “шаардла1атаи тохиолдолд” хаалттай хийнэ гэсэн будэг заалтууд оруулжээ. |
4 | ИТХ-ын хуралдааны санал хураалтын байдал | Сонгуульт албан тушаалд томилоход саналыг нууцаар хурааж, голдуу дүнгээр тэмдэглэнэ гэж заасан байна.Мөн бусад үед голдуу илээр саналхураана гэж заасан боловч саналыг яаж тэмдэглэх тухай заалт байхгүй байна. |
5 | ИТХ-ын хуралдааны санал хураалтыг хэрхэн тэмдэглэдэг тухай (нэрээр, дүнгээр) |
6 | Иргэд хуралдаанд оролцох, үг хэлэх боломж | Багануур, Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Дундговь, Завхан, Говь- Алтай, Баянхонгор, Архангай аймгууд хурлын дэгдээ тусгажээ. Гэсэн хэдий ч жирийн иргэд хуралдааны үеэр орж үзэх боломжгүй байна. |
7 | Хуралдааны шийдвэрийг олон нийтэд хүргэдэг байдал | Улааубаатар, Хөвсгөл, Баянхонгор, Завха:н‘ Архангай, Булган, Ховд, Дархай-Уул, Өмнөговь аймгууд хуралдааны дэгдээ “хурлын хуралдааны тухай дэлгэрэнгүй мэдээ, хурлын тогтоол, шийдвэрий.г хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэнэ” гэсэн заалт оруулжээ. |
8 | Хуралдааны тэмдэглэл, протоколыг хадгалах, олон нийт үзэх боломж | Ховд, Хөвсгөл, Багануур дүүргийн ИТХ-ын дэгд энэ талаар тусгай зүйл тусгасан байв. Харин бусад аймгийн хувьд нарийвчилсан заалт алга байна. |
9 | Төлөөлөгчдийн ёс зүйн тухай асуудал | Аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн ёс зүйн асуудалд зөвхөн сахилгын харуцлагын тухай тусгасан боловч ёс зүйн зохицуулалтын хүрээний асуудал тусгагдаагүй байна. |
- Иргэдийг бүү хэл өөрсдийн төлөөлөгчдийг үйл ажиллагаандаа идэвхтэй, бүтээлчээр оролцуулах зохион байгуулаптын ажил хийгдэхгүй байнэ. Нутгийи еөрөе удирдах ёсны байгууллага нь хэт улс төржиж, түүний төлөөлөгчид нь УИХ-д олонхи болсон улс төрийн хүчнээс олонхи нь бүрддэгуламжлал тогтсон гэж болно. Энэ нь орон нутгийн сонгуулийн хуультай шууд холбоотой юм. Тэдгээр төлөөлөгчид ээлжит хуралдаанд оролцох төдийхөнөөр үйл ажиллагаагаа хязгаарлаж, төлөөлөгчдийн сонгуультажлаа бараг хийдэггүй байдал цөөнгүй байна.
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр нь иргэдэд хүрдэггүй төдийгүй дээд шатны байгууллагын эрх ашигт тохируулсан шинж ч ажиглагдаж байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах ажил хийдэггүй, ач холбогдлыг нь ойлгуулдаггүйгээс Хурлууд нь ард түмэнд нээлттэй бус, ойлгомжгүй байгууллага байсаар байна. Төрийн удирдлагын төлөөлөл болох Засаг дарга нь орон нутгийн удирдлагын төлөөлөл болох ИТХ, ИНХ, түүний тэргүүлэгчидтэй хамтран ажиллах учиртай байтал хэт нэг талыг барьж Засгийн газрын шийдвэрийг биелүүлэгч болон хувирч байна. Энэ байдалд саяхан батлагдан мөрдөгдөж эхэлсэн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль бүр ч дэмжлэг үзүүлэх болжээ.
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын дотоод бүтэц сул, дотоод ардчилал бараг үгүй гэж болно. Ялангуяа, Хурлын дотоод бүтцийн элементүүд болох ажлын хэсэг, намын бүлгүүд, тэргүүлэгчид зэргийн бүтэц, зохион байгуулалтыг нарийвчлан заагаагүйгээс эрх, үүрэг, хариуцлагын хуваарь тогтоогүй байна. Иймээс ажлын хэсгүүд ажилладаггүй байна. Мөн ИТХ дахь намын бүлгүүдийн үйл ажиллагааг хуулиар зохицуулаагүйгээс намуудын сөргөлдөөний талбар болон хувирдаг. Асуудлыг хэлэлцэхийн тулд намын бүлгүүдийн саналыг сонсох хэрэгтэй болж, санал зөрөлдөж асуудал шийдвэрлэгдэж чадахгүйд хүрдэг. Үүн дээр улс төрийн намуудын төв байгууллага нутгийн Хуралд нөлөөлөх явдал ч гардаг байна.
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар мэдээлэл хомс байна. Ялангуяа мэдээллийн хэрэгслийн ашиглалт муу байна. Мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглах асуудал тухайн улсын болон орон нутгийн эдийн засгийн чадавхитай холбоотой гэж гайлбарлах явдал олонтаа тааралддаг. Энэ.ч үнэний хувьтай. Гэхдээ байдал ийм байна хэмээн дэмий суух явдлыг зөвтгөж ийн тайлбарладаг хүмүүс, бас цөөнгүй байна. Хэзээд нөөц бололцоо байдаг болохоор өчүүхэн бага боловч мэдээлэл өгөх янз бүрийн аргууд байгаа билээ.
Бараг бүх аймагт орон нутгийн хэвлэл, бас зарим аймагт телевизийн суваг, радио байдаг. Дээр нь хаа сайгүй нэвтэрсээр байгаа мэдээллийн чөлөөт урсгал болсон интернетийг ч ашиглах бололцоо бий. Хөрөнгө мөнгөний зохих бэрхшээл бий боловч энэ нь ард иргэдэд мэдээлэл хүргэх хамгийн чухал ажил нь огтоос боломжгүй гэсэн хэрэг биш юм. Хэнтий, Өмнөговь, Архангай, Төв, Багануур зэрэг аймагт явуулсан судалгаагаар[9] дараахь хариултыг өгсөн байна. Үүнд:
- Нутрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг шийдвэрлэж чадахгүй буюу энэ талаар ард иргэдээс санал бодлыг нь сонсох, тэднээс дэмжлэг авах ажил бараг хийгдэхгүй байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь өөрөө төлөвшин тогтож чадаагүй, үйл ажиллагаа нь тогтмолжоогүй болохоор шийдвэрлэх асуудлын тухайд бас нэг мөр тогтсон хандлага үгүй байгаа юм. Гэсэн хэдий ч орон нутгийн эрх ашгийг нийтлэг байдлаар хөндсөн ямарваа нэгэн асуудлын тухайд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг явуулж, түүний үр дүнг шийдвэртээ тусгадаг байх явдал аливаа нутгийн удирдлагыг хэрэгжүүлж буй байгууллагын эрхэм зорилт буюу ардчилалынх нь тулгуур үзүүлэлт болох тухай дээр өгүүлсэн билээ.
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгуулагын үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах ажил бараг хийгдэхгүй байна. Энд мэдээлэл хийх техникийн бололцоогүй үед иргэдийг Хурлуудын үйл ажиллагаанд чөлөөтэй оролцуулах тухай асуудлыг хөндөн тавьж байгаа юм. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд хэрхэн оролцож, нөлөөлөх бололцоотой талаар УИХ-ын сурталчилгааны танхимаас явуулсан “Та иргэн хүний хувьд ИНХ-ын хуралдаанд сууж үзэж байсан уу?” гэсэн судалгааны асуулгад нийт сонгогчдын 81 хувь (Багануурт), 68-78 хувь нь (Төв, Архангай, Өмнөговь, Хэнтий аймагт) сууж байгаагүй гэж хариулснаас харагдаж байна”.[1]Ийм судалгааны үр дүн харьцуулсан байдлаараа бүх аймагт ижил байгаа гэж үзэж болно.
Төгсгөлийн оронд
- Ардчиллын нэг чухал зарчим болсон хууль тогтоох болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ил тод, нээлттэй байх зарчим манай орны хувьд хууль тогтоомжоор баталгаажсан боловч хэрэгжих явц нь эхлэл төдий байна гэж үзэж болохоор байна. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал нь НӨУЁ-ны байгууллагатай харьцуулахад дээр байгаа боловч ардчилал өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад хангалттай түвшинд хүрээгүй байна. УИХ-ын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, дотоод ардчиллыг боловсронгуй болгох, ард иргэдтэй улам ойртож ажиллах шаардлагатай байна.
- НӨУЁ-ны байгууллагад ардчиллын энэхүү зарчмын биелэлт туйлын хангалтгүй байна. Иймээс тухайн асуудлаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийдэг болох, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хэрхэн тусгаснаа мэдээлдэг механизм бий болгох, үйл ажиллагааныхаа талаар ухуулга, сурталчилгааг өргөн хийх болон үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилдагтанхимтай болох зэрэг ажлыг хийх шаардлагатай байна.
[1] Монгол Улсын Үндсэн Хууль. УБ , 1992, 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг
[2] Монгол Улсын Үндсэн Хууль. УБ , 1992, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Здгээр байгууллагаас гадна шүүх. гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг ч дам байдлаар уг яригдаж буй зүйлд хамруулан ойлгох ёстой бөгөөд энэ тохиолдолд сэдвийн шаардлагын дагуу явцуу утгаар хэрэглэв
[3] www.citizen-government.com гэсэн вэб сайтаас харж болно.
[4] Монгол Улсын Их Хурлын тухай хууль. 2001 /шинэчилсэн найруулга/ 21 дүгээр (зүйлийн 1 дэх хэсэг
[5] Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг. 2001. 1 дүгээр зүйлийн 3- ын 4 дэх хэсэг
[6] *** Энэхүү баримт бичгийн ачаар Америкчууд засаг, төрийн хэрэгт ил тод, биечлэн оролцох бололцоогоор хангагдаж ардчилалын үр шимийг хүртдэг юм.
[7] УТБА. Монгол Улоын Үндсэн Хуулийн узэл баримтлалын асуудал. УБ. 2002. товхимол IV х 87 91 аас зарим санааг авав
[8] Ниигмийн Дэвшил Эмэгтэйчүүд хөдөлгөөн. “ИТХ-ын нээлттэй байдал- иргэдиин оролцоо” судагаа УБ. 2001 он х 18-20 /зарим хэсгийг товчлон оруулав.
[9] Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд хөдөлгөөн. “ИТХ-ын нээлттэй байдал-иргэдийн оролцоо” судалгаа УБ. 2001 он. х- 8
[10 УТБА. Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл баримтлалын асуудал. УБ. 2002 товхимол IV х 29 /С.Нармандах Нутгийн удирдлага-олон түмний оролцоо/