Ч.Тамир
/МУИС-ийн Социологийн тэнхимийн багш/
Шинэ толь №49, 2004
Түлхүүр үг: Сонгуулийн булхай, Саналын хуудас, Сонгуулийн ерөнхий хороо, Саналын хуудасны нууцлал, Нэрсийн жагсаалт, Шударга сонгууль
Ялагсад ба ялагдагсад
2004 оны 6-р сарын 27-нд Парламентын ээлжит сонгууль боллоо. Сонгуулийн дараа олон хүмүүс санал луйвар-дуулсан тухай гомдоллож эхэлсэн ба улс төрийн хүчнүүд ч дуу дуугаа аван нэгнийгээ буруутгах нь тэр. Ингээд ч зогссонгүй тэд саналаа хамгаалах хороо, шудрага сонгуулийн хөдөлгөөнийг ч байгуулаад амжлаа. Удалгүй сонгуулийн ерөнхий хорооноос 74 гишүүнийг Ерөнхийлөгчид өргөн барьж бүрэн эрхийг нь батламжиллаа. Өдгөө гагцхүү 24 ба 49-р тойргууд л үлдээд байна. Өнгөрсөн сонгуульд хүмүүсийн хэлсэнчлэн үнэхээр булхай гарсан уу, эсхүл сонгуульд ялагдсан хүмүүсийн гомдол, шаралхал илэрч байна уу? Хэрвээ сонгуулийн булхай гарсан бол Их Хурлын гишүүд тангаргаа өргөөд л дараагийн сонгууль болтол энэ бүхнийг мартах уу? Цаашдаа бид сонгуульд ялсан нь чимээгүй өнгөрөөд ялагдсан нь луйвардуулчихлаа гэж дотроо гомдол бухимдлаа тээгээд хоцордог хэвээрээ байх уу? Ер нь сонгуулийн булхай гэж юу вэ? Тиймээс энэ талаар сонгуулийн өмнө 2004 оны 4-5 сард хийсэн судалгаан дээр тулгуурлан саналаа солилцох хүсэлтэй байна.
2004 оны хавар бид УБ, Дархан, Эрдэнэт болон хөдөөгийн 11 аймгаас, сумаас өмнө нь сонгуулийн хэсгийн хорооны гишүүнээр, ажиглагчаар ажиллаж байсан туршлагатай 330 гаруй мэргэжилтнээс сонгуулийн булхайн талаар судалгаа авсан юм. Эдгээр хүмүүс нь бүх л намыг төлөөлж байгаа. Тиймээс судалгааны түүврийн хувьд харьцангуй төлөөлөх чадвар сайтай учир судалгааны дүн нь сонгуулийн ерөнхий дүр зургийг бүрэн харуулж чадна гэж хэлэх үндэстэй гом. Энд онцлон хэлэхэд энэхүү судалгаа 2004 оны сонгууль болохоос өмнө хийгдсэн болохоор 2004 оны сонгуультай шууд холбоогүй гэсэн үг юм.
Сонгуулийн булхай гэж юузэ?
- Сонгуулийн булхай гэж юу вэ?
Сонгуульд нэр дэвшигчдийн авах саналын хувийг өөртөө ашигтайгаар өөрчлөх үйлдэл, эс үйлдлийг сонгуулийн булхай гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар сонгуулийн булхайг зөвхөн санал авахад гардаг зүйл гэж ойлгож болохгүй бөгөөд с>=ЗСС;80А өмнө, А>=ЗСС;89= :0<?0=89= О2Р04, А0=0; 020;ВК= ү5М@ <ө= А0=0; В»;>Е>4, ВМ@ С 109ВС309 А>=ЗСС;89= 4ү=3 <М4ММ;МЕ, саналын хуудсыг зөөж тээвэрлэх үед ч 8;М@С 1>;но.
‘>=ЗуС;89= А0=0; 020;ВК= 1С;Е093 бөөний болон жижиглэнгийн гэж Е>0@ Вөрө;4 ЕС200даг.
- Ямар сонгуульд булхай их гардаг вэ?
Өнөөдөр манайд улсад Ерөнхийлөгчийн, Их Хурлын, Орон I утгийн гэсэн гурван сонгууль явагдаж байгаа. Эдгээр сонгууль болгонд булхай гардаг уу? Судалгаанаас үзэхэд 38.3 хувь нь УИХ-ийн сонгуульд, 15 хувь нь орон нутгийн сонгуулийн үед булхай луйвар гардаг гэсэн. Тиймээс одоо удахгүй болох гэж байгаа орон нутгийн сонгуулийн үед үүнийг онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн үед нөгөө хоёртой нь харьцуулбал арай бага байдаг гэж үзсэн. Гэхдээ энэ нь Ерөнхийлөгчид цөөхөн хүн дэвшдэг, мөн улс орон нэг тойрог болдог тул сонгогчид шилжүүлэг хийх боломжгүй зэрэгтэй холбоотойгоос бус гарч л байгаа. Үүнийг судалгаанд оролцсон хүмүүсийн 40.4 хувь нь аль аль сонгуульд булхай ордог гэж хариулснаас сонгуулийн булхай хэр зэрэг түгээмэл илэрдэг болсныг харж болно. Тийм ч учраасулстөрийн намууд, сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн булхайд анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм.
Ямар боловч эндээс хийх дүгнэлт бол Ерөнхийлөгчийн, УИХ- ын сонгуулийн, мөн орон нутгийн сонгуулийн хуулийг цогцолбороор нь өөрчилж булхайг багасгах хэрэгтэй гэсэн үг юм. Үүнд одоо орон нутгийн сонгууль болохоос өмнө хэд хэдэн заалт нэмж оруулж ч болох шүү дээ.
- Улс төрчид булхайнаас хичнээн хувийн саналаа алддаг вэ?
Улс төрчид сонгуульд хичнээн х^вийн саналаа булхайгаар алддаг вэ? Үүнийг тооцох боломж байна уу? Хэн бүхний сонирхлыг татах энэ асуултад судалгаанд түшиглэн хариулах гээд үзье. Сонгуулийн үед таны бодлоор хичнээн хувийн саналд булхай хийдэг вэ? гэсэн асуултад судалгаанд хамрагдсан хүмүүсийн 22.4 хувь нь 6-9 хувийн саналыг, 19.7 хувь нь 10-15 орчим хувийг, 19.1 хувь нь 4-5 хувийн саналыг алддаг гэж хариулжээ. Мөн энэ нь хот хөдөөгөөрөө ихээхэн ялгаатай байгаа юм.
Хэсгийнхороо | 1-3Хувь | 4-5хувь | 6-9хувь | 10-15хувь | 16-20хувь | |
1 | УБ хот | 13.2 | 18.4 | 23.7 | 21.1 | 5.3 |
2 | ДарханЭрдэнэт | 0 | 0 | 33.3 | 66.7 | 0 |
3 | Аймгийнтөвийн | 5.9 | 21.8 | 22.8 | 28.7 | 7.9 |
4 | Сумынтөвийн | 14.1 | 18.8 | 26.2 | 16.8 | 10.1 |
5 | Хөдөө | 14.3 | 14.3 | 14.3 | 14.3 | 28.6 |
Дээрх хүснэгтэнд тулгуурлан дараахь дүгнэлтийг хийж болохоор байна.
Хөдөө орон нутагт 16-20 хүртэл саналыг алддаг гэсэн дүгнэлтийг олонхи нь буюу 28.6 хувь нь хийсэн. Үүнийг явуулын хайрцагтай шууд холбон тайлбарлаж байна. Тиймээс хөдөөгийн тойргууд дээр сонгуульд өрсөлдсөн улс төрчид үүнийг цаашид анхаарч явах хэрэгтэй болов уу. Сумын төвийн хэсгийн хорооны хувьд 6-9 хувийн саналыг алддаг гэж 26.2 хувь нь, 4-5хувийн саналыгалддаг гэж 18.8 хувь нь үзсэн нь хамгийн өндөр болж байна. Харин аймгийн төвд 22.8 хувь нь 6-9 хувийн саналыг, 28.7 хувь нь 10-15 хувийн саналыг алддаг гэж хариулсан нь бас анхаарал татах тоо мөн. Эрдэнэт, Дархан зэрэг хотуудад 66.7 хувь нь 10-15хувийг, 33.3 хувь нь 6-9хувийн саналыг булхайгаар алддаг гэж үзжээ. Харин Улаанбаатар хотод 23.7 хувь нь 6-9хувийн саналыг, 21.1 хувь нь 10-15хувийн санал алддаг гэж хариулжээ.
Энэ бол мэдээж мэргэжилтнүүдийн субъектив үнэлгээ мөн ч одоохондоо үүнээс өөрөөр тооцох боломжгүй л байна. Учир нь тэд сонгуулийн халуун тогоон дотор буцалж байдаг тул сайн муу юм бүхнийг сайн мэднэ. Тиймээс тэдний тооцоо ханатай байгаа гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй болов уу.
- Сонгуулийн булхайг ямар хүмүүс хийдэг вэ?
Судалгаанд хамрагдагсдын дийлэнхи нь буюу 56.7 хувь нь булхайгсонгуулийн хэсгийн хорооны гишүүдтэй (дарга, нарийн бичгийн дарга) холбосон. Үнэндээ ч олон булхай сонгуулийн хэсгийн хорооны дарга ба гишүүдээс хамаарч байдаг. Харин 31.6 хувь нь улс төрийн нам, нэр дэвшигчийн шадар туслах буюу сонгуулийн кампанит ажлыг явуулж байгаа хүмүүсийг дурдсан. Гэхдээ үүнд хот болон хөдөөгийн ялгаа бий. Тухайлбал, хотод 81.7 хувь нь сонгуулийн хэсгийн хорооны гишүүдийг, 5.6 хувь нь сонгуулийн кампанит ажлын хүмүүсийг булхай хийдэг гэсэн бол аймгийн төвийнхөн бүгд хэсгийн хорооны гишүүдийг, сумын төвийнхний 58.3 хуьь нь сонгуулийн хэсгийн хорооны гишүүдийг, 35 хувь нь намын байгууллагыг буруутгажээ. Хөдөө орон нутагт сонгуулийн хэсгийн хорооны гишүүдийг 55.5 хувь нь, намынхныг44.4 хувь нь булхай хийдэг гэж хариулсан. Дээрхээс дүгнэхэд хот ба төв суурин газарт сонгуулийн хэсгийн хорооны гишүүд бусад газарт хэсгийн хорооноос гадна намын хүмүүс нэлээдгүй оролцдог гэдэг нь харагдаж байна.
Сонгуулийн булхай түүний зарим хэлбэрүүд
Судалгааны дүндээ тулгуурлан сонгуулийн явцад нийтлэг илэрдэг зарим нэг булхайг та бүхэнд сонирхуулахаар бичлээ.
1.Нэрсиин жагсаалт 6элтгэх:
Сонгогчийн нэрсийн жагсаалт гэдэг нь сонгуулийн үеэр саналаа өгөх сонгогчийн нэрийг бичсэн хуудас юм Угтаа бол нэрсийи жагсаалтад тухайн хэсгийн хорооны харъяаны нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа сонгуулийн насны иргэд бүгд ордог Судалгаанд оролцогчдын 26.9 хувь нь сонгогчдын нэрсиин жагсаалт гаргахтай холбоотой булхай байнга гардаг, 25.4 хувн нь заримдаа гардгийг хүлээн зөвшөөрчээ. Ялангуяа, ийм явдал хөдөө орон нутагт элбэг гэж оррн нутгийнхны 62.5 хувь нь өгүүлсэн бол, сумын төвийнхйий тал нь, харин аймгийн төвийнхний 71.3 хувь нь, Улаанбаатарт хэсгийн хорооны гишүүдийн 62 орчим хувь нь болж байна.
Нэрсийн жагсаалтыг дор дурдсанаар будлиантуулдаг.
- Нэрсийн жагсаалтанд оруулахгүй орхих: Сонгогчийн нэрсийн жагсаалтад зарим нэг хүмүүсийг оруулахгүй орхих явдал түгээмэл гардаг байна. Ялангуяа, бие биенээ мэддэг хөдөө орон нутагт улс төрийн үзэл бодлоос шалтгаалж нэрсийн жагсаалтад оруулахгүй орхих явдал түгээмэл илэрдэг. 2000 оны УИХ-ын сонгуулийн үеэр Говь-Алтай аймагт нөлөө бүхий нэг намын нарийн бичгийн дарга хүний нэрийг жагсаалтад оруулаагүй орхисон тохиолдол гарч байжээ.
- Хүмүүсийн тоог зохиомлоор нэмэгдүүлэх: Тухайлбал, нэрсийн жагсаалтад огт байхгүй хүмүүсийн нэрийг зохиож бичих, хүний овгийг өөрчилж шинэ хүн бий болгодог. Үүнийг хот, аймгийн төвд ихэвчлэн ашигладаг.
- Тойргийн биш хүмүүсийг нэмж бичих: Нэрсийн жагсаалтад өөрийн талын хүмүүсийг нэмж оруулж санал өгүүлдэг.
- Нэрсийнжагсаалтад албаар буруу бичих: Ингэжөөр намыг дэмждэг хүмүүсийг сонгуульд саналаа өгөхөд нь албаар саад тотгор учруулдаг Хөдөө газар олон тохиолддог.
Чухам ингэж нэрсийн жагсаалтыг будлиантуулах нь аль нэг намыг дэмждэг хүмүүсийг санал өгөх боломжгүй болгох, хүмүүсийг зохиомлоор бий болгож, саналын хуудас авах, саналаа өгөөгүй хүмүүсийн оронд өөр хүн өгүүлэх зэрэг булхай гарахад хүрдэг. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн 16-р зүйлийн 4-т зааснаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авах.м. 45-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн прөнхий хорооны батнлсан маягтын дагуу 2 хувь нэгтгэн, хосгийн хорооны дарга гарын үсгээ зурж санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах боломж олгоно гэж заажээ. Гэтэл бодит байдал дээр чүх сонгогчид өөрсдийгөө нэрсийн жагсаалтнаас харна гэдэг биелэшгүй зүйл юм. Түүгээр ч барахгүй өнгөрсөн сонгуулиудад чосгийн хороо нэрсийн жагсаалтыг танилцуулахгүй байх явдал ч гарч байсан. Цаашид сонгуулийн булхайг багасгахад нэрсийн жагсаалтыг улс төрийн хүчнүүд хамтран бэлддэг харилцан хяналттай болгох хэрэгтэй гэж 33.7 хувь нь үзсэн.
2.Саналын хуудасны нууцлал:
Сонгуулийн ерөнхий хорооны мэргэжилтнүүд сонгуульд хэрэглэсэн саналын хуудас тодорхой хэмжээний нууцлалтай хийдэг гэдэг. Энэ ч чухал юм. Учир нь судалгаанд оролцогчдын 16.4 хувь нь саналын хуудсын нууцлалтай холбоотой буюу хуурамч хуудас гарч ирэх тохиолдол байнга, 26.3 хувь нь заримдаа, 16.4 хувь нь ганц нэгхэн тохиолдож байсан, ердөө 11.6 хувь нь огт гардаггүй гэжээ. Хуулинд бол саналын хуудсыг хэвлүүлэх асуудлыг зөвхөн сонгуулийн ерөнхий хороо хариуцдаг. Саналын хуудсын нууцлалтай холбоотой дараахь асуудлууд үүсдэг.
- Стандартын биш дууриамал хуудас: Техник үсрэнгүй хөгжсөн өнөө үед саналын хуудсыг дууриалган хийх явдал гарсаар байгаа, тийм ч учраас саналын хуудсыг хэвлэх үйл явцыг нам эвслийн төлөөлөгч нар хянах, нэгдсэн дугаартай болгох, хуудсын нууцлалыг сайжруулж үнэт цаас болгох гэх зэрэг асуудал хөндөгддөг. Мэргэжилтнүүд ч үүнийг онцолж 15.5 хувь нь хуудсын нууцлалыг сайжруулах нь сонгуулийн булхайг багасгах чухал алхам байх болов уу хэмээн үзжээ.
3.Саналын хуудсыг тамгалж, гарын үсэг зурах:
УИХ-ын сонгуулийн хуулиар сонгууль болохоос 5 хоногийн өмнө санал авах хуудсыг хэсгийн хороон дээр хүргэсэн байх ёстой. Тэгээд хэсгийн хорооны дарга ба нарийн бичгийн дарга гарын үсгээ зурж тамга дарж баталгаажуулдаг. Чухам үүнтэй холбоотой судалгаанд хамрагдсдын 29.3 хувь нь саналын хуудсыгтамгалж, гарын үсэгзурахтай холбоотой булхай байнга гардаг, 26.6 хувь нь заримдаа гардаг, 16.4 хувь нь ганц нэгхэн удаа ийм зүйл тохиолдож байжээ. Ялангуяа, УБ болон аймгийн төв дээр хөдөөнөөс 2 дахин илүү гардаг. Саналын хуудсыг тамгалж, гарын үсэг зурахтай холбоотой дараахь тохиолдлууд гарч байсан.
- тамгагүй хуудас
- гарын үсэггүй хуудас
- өөр хэсгийн хорооны хуудас
- гарын үсэг хуурамч байх
- саналын илүү хуудас тараагдах
- саналын хуудас урьдчилаад тараагдсан байх зэрэг.
Өдгөө хэрүүлийн алим болоод байгаа 2 тойргийн асуудал ч үүнийг ямар их чухлыг харуулж байна. 2000 оны сонгуульд Өмнөговь аймгийн сонгуулийн хэсгийн хороон дээр санал тоолох үед тамгагүй 50 саналын хуудас нэмэгдсэн тохиолдол гарч байсан зэрэг жишээ баримт бий. Тиймээс 14.9 хувь нь саналын хуудсыг тамгалах, гарын үсэг зурах үйл явцын хяналтыг сайжруулахыг зөвлөсөн.
4.Урьдчилан санал өгөх үйл явц:
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 8.4 хувь нь сонгогч урьдчилж санал өгөх үед сонгуулийн булхай гардаг гэсэн бол, 23.3 хувь нь заримдаа гардаг гэж хариулсан. Сонгуулийн хуулийн 35-р зүйлд сонгогч тур шилжин явахад хүрвэл сонгуулийн хэсгийн хороонд ирж саналын хуудас авч саналаа нууцаар тэмдэглэж дугуйлан битүүмжлэн үлдээж болно. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн битүүмжлэн үлдээсэн саналын нууцыг чандлан хадгална гэж заасан. Гэвч практик дээр урьдчилан санал өгсөн сонгогчийн тоо, өгсөн саналын нууцлал алдагдах явдал гардаг.
5.Зөөврийн буюу явуулын хайрцаг:
Маш олон хүмүүс явуулын хайрцаг бол будлианы эх үүсвэр гэдэг. Гэвч монголчуудын амьдрах хэв маяг, орчин нөхцөл зэргээс шалтгаалаад явуулын хайрцгийг ашиглахыг хориглож чадахгүй байгаа юм. Цаашид ч гэсэн хэрэглэсээр л байх болов уу. Гэтэл судалгаанд хамрагдагсдын 17.7 хувь нь явуулын хайрцагтай холбоотой булхай олонтоо гардаг, 14.3 хувь нь ганц нэгхэн таарч байсан гэж хариулжээ. Гэхдээ ингэж хариулсан хүмүүсийн дийлэнхи нь орон нутгийнхан байв. Учир нь төв суурин газарт явуулын хайрцгийг төдийлөн хэрэглэдэггүй. Түүнчлэн ямар хүмүүсийн саналыг авахад булхай, зөрчил их гардаг вэ? гэсэн асуултанд 67.7 хувь нь явуулын хайрцаг гэж нэгэн дуугаар хариулсан нь дээрхийг нотолж байна. Явуулын хайрцагтай холбоотой дараахь булхайг тоочиж болно.
- Явуулын хайрцгийг нэг намын хоёр хүн авч явах: Хэдийгээр журмаар хориглосон ч явуулын хайрцгийг нэг намын хүмүүс авч явах тохиолдол зөндөө гардаг. Чухам эндээс хайрцаг ямар ч хяналтгүй болдог ба өөрсдөө бөглөх, хуудас нэмж хийх, хоёр намын хүмүүс тохирч хувааж бөглөн гуравдахь нэр дэвшигчийг хохироох зэрэг явдлууд гардаг. Тухайлбал, Дундговь аймагт явуулын хайрцгийг дагаж явсан хоёр хүн 50 саналын хуудсаа дундуур нь хуваан хийгээд ирсэн тохиолдол бий.
- Сонгогчдод нөлөө үзүүлэх: Явуулын хайрцгаар санал авах үед сонгогчдод нөлөө үзүүлэх булхай гардаг бөгөөд үүнийг одоогоор зогсоож чадахгүй байгаа. Нэгэн сонирхолтой жишээг татая. 2000 онд Өмнөговь аймагт орон нутгийн сонгууль явагдаж байлаа. Явуулын хайрцаг авч явсан хүнээс саналаа өгөх гэж байгаа эмээд та багийн даргадаа саналаа өгнө биз дээ хэмээн асуух тулгахын хооронд нөлөө үзүүлсэн явдал гаосан. Үүнээс гадна ажиглагчаар тухайн сум орон нутагт нөлөө бүхий хүнийг явуулах нь бий. Мэдээж орон нутагт олон жил хариуцлагатай алба хашиж байсан хүмүүсийг хөдөөнийхөн ихэд хүндэтгэдэг бөгөөд тэд гэрт ирээд саналыг авах нь тухайн хүний саналд нөлөө үзүүлж л таардаг.
- Нууцаар саналаа өгөх зарчим алдагдах: Монгол улсын Үндсэн хуулийн 21-р зүйлийн 2-т сонгуулийн хуульд сонгогч саналаа нууцаар өгнө гэж заасан. Гэтэл явуулын хайрцгаар санал авч байх үед эл зарчим алдагддаг гэдгийг судлаачид онцолдог. Чухам үүнтэй холбоотой сонгогчийг үзэл бодлоор нь ялгаварлах үндэс тавигддаг, ба нэг сонгогч нөгөөдөө ч нөлөөлөх аюултай байдаг.
- Урьдчилан бэлтгэсэн хумүүсийн саналыг худалдан авах. Үүнд явуулын хайрцгаар санал өгөх хүмүүстэй урьдчилж тохироод санал авах өдөр очиж саналыг нь авчихдаг тохиолдол гардаг. Энэ бол зохион байгуулалттай санал худалдан авдаг маш том булхай мөн. Ингэхдээ саналыг нь худалдан авах хүмүүсээ тохироод сонгуулийн өдөр харж байгаад саналыг нь дугуйлуулж авдаг байна. Хөдөө орон нутагт элбэг.
- Зарим хүмүүсийг орхих: Аль нэг намын гишүүн хүмүүсий! албаар орхиж санал өгөх эрхийг нь боогдуулдаг. Үүнд явуулын хайрцгийн явах цаг хугацаа, маршрутыг нь амжихгүйгээр тааруулах, албаар орхих зэргээр үзэмжээрээ шийдэх явдал бий.
- Нэрсийн жагсаалтад ороогүй хүмүүсээс санал авах: Ийм явдал маш олон газарт тохиолддог. Үүнээс болж замд тааралдсан өөрийн талын хүмүүсээс санал авах, саналаа өгсөн хүнийг дахин өгүүлэх, санал худалдаж авах зэрэг булхай гардаг.
Уг нь явуулын хайрцаг авч явах хүмүүс, маршрут, санал авах нэрсийн жагсаалт зэргийг сонгуулийн ерөнхий хорооны журмаар зохицуулдаг. Гэвч хөдөө орон нутагт хэрэгжихгүй байх тохиолдол элбэг бөгөөд цаашид хуулинд зарим нэг заалтуудьи суулгаж өгөх хэрэгтэй юм.
6.Шилжүулэгтэй сонгогч:
2004 онд опон улс төрчийг газардуулж олныг нь Их Хурлын гишүүн болгосон хуулийн цоорхой бол шилжүүлэгтэй сонгогч юм. Судалгаанд хамрагдагсдын 31.6 хувь нь сонгогчит шилжүүлэхтэй холбоотой булхай байнга гардаг, 22.4 хувь нь заримдаа гардаг, өөрөөр хэлбэл 54 хувь нь ямар нэгэн байдлаар үүнийг хүлээн зөвшөөрчээ. Уг нь хуулинд сонгогч санал авах өдрөөс өмнө өөр тойргийн, хэсэгт шилжвэл сонгуулийн хэсгийн хорооноос шилжүүлэг авч сонгогчдын нэрсийн жагсаалтнаас хасуулж, очсон газрынхаа сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлнэ гэж заасан. Бусад асуудлыг нь СЕХ-оос гаргасан журмаар зохицуулж байгаа. Чухам энэ заалтыг л ашиглан булхай хийдэг бөгөөд зардал их гардаг учир үүнийг хүн болгон биш харин мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс холбогдсон байдаг. Улсын хэмжээгээр нэгдсэн сонгогчдын бүртгэл цэгцрээгүй, шилжиж байгаа сонгогч ямар шаардлагыг хангах, нэг тойрогт шилжүүлгээр хичнээн хүнийг авч болох хувь хэмжээ зэргийг хуулинд зааж өгөх шаардлагатай байгаа. Нэг удаа шилжүүлэгтэй 5 үнэмлэхтэй хүн явж байсан гэсэн яриа нь үндэсгүй зүйл биш юм. Нэг дор бөөнөөр нь автобус дүүрэн шилжүүлэгтэй хүмүүсийг авчирч саналыг нь өгүүлэх явдал гарч байсан. Тиймээс цаашид шилжүүлэгтэй сонгогчийн асуудлыг онцгойлон судалж мэдээллийн нэгдсэн бааз байгуулан, хянаж байх шаардлагатай юм.
7.Гинжлэх гэж юу вэ?
2004 оны сонгуулийн үед дугаар тойргийн хэсгийн хорооны нэгэн сонгогчоос дугуйлсан саналын хуудас гарсныг ажиглагчид илрүүлжээ. Үүнийг гинжлэх гэж нэрлэдэг. Энэ бол хүмүүсийн саналыг худалдан авах арга юм. Үүнийг хэрхэн хийдгийг тайлбарлая. Урьдчилан 50 хүний саналыг худалдан авахаар гохирно. Худалдах ханш хотод 5000-10000, мэдээж аймаг сумын төв дээр өөр ханштай. Хамгийн эхний хүн ороод саналын хуудсаа аваад түүнийгээ бөглөлгүй халааслаад урьдчилан бэлдсэн өөр хуудас хайрцагт хийнэ. Ингээд нэг хуудастай болсон. Түүнийг гадаа гаргаж өөрийн нэр дэвшигчийг дугуйлаад гараагийн хүнд өгнө. Урьдчилан бөглөсөн хуудсыг дараагийн хүн авч ороод хайрцагт хийн гарч ирэхдээ өөрийн хуудсаа хоосноор нь авч гарч ирнэ. Энэ бол түүний баталгаа болно тэгээд мөнгөө авна. Хоосон хуудсыг бөглөөд дараагийн хүнд өгнө гэх мэтчилэн гинжин хэлхээ үүснэ.
8.Санал тоолох уйл явц буюу бөгж:
Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан бөгжиндөө, эмэгтэй хүмүүс урт хумсандаа жижигхэн харандаа суулгана, тэгээд санал тоолох үед өрсөлдөгчийн хуудсан дээр нэмэлт тэмдэглэгээ хийж тэр саналын хуудас хүчингүй болгодог байна. Учир нь өнөөгийн сонгуулийн хуулиар нэг нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлснаас бусад тэмдэглэгээ хийсэн бол хүчингүйд тооцдог. Мөн санал тоолох үед хуудас нэмэх урьдчилан ханцуйндаа бэлдсэн саналын хуудсыг нэмэх зэрэг бохир аргууд байдаг.
- Сонгогчийн гарт тэмдэглэгээ хийх:
Нийт мэргэжилтнүүдийн 23.3 хувь нь сонгогчдын хуруун дээр тэмдэглэгээ хийхтэй холбоотой зөрчил байнга гардаг гэсэн бол 19.4 хувь нь заримдаа гардаг гэж үзсэн байна.
- Санал өгсөн сонгогчид тэмдэглэгээ хийлгүй гаргах
- Тэмдэглэгээтэй сонгогчийг оруулах
Ингэснээр өөрийн хүмүүсээр дахин дахин санал өгүүлдэг. БНОУХ-гээс сонгогчдын гарт тэмдэглэгээ хийлгэх явдлыг сонгогчдын бүртгэл цэгцэртэл хэрэглэх нь зүйтэй гэж зөвөлсөн байдаг.
Сонгуулийн булхайг багасгах 4 алхам
Чухамдаа сонгуулийн булхайг багасгах ямар арга зам байдаг юм бол? Энэ талаар хэсгийн хорооны гишүүд ба ажиглагч нар юуг хамгийн чухал гэж үзсэнийг сонирхоё. Учир нь тэдний санал сонгуулийн булхайг багасгахад туйлын чухал байх юм. Тэд сонгуулийн булхайг багасгахад дараахь ерөнхий хүчин зүйлсийг дурджээ.
- Харилцан хяналтын тогтолцоо:
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар юун түрүүн хийх ёстой алхам бол улс төрийн намууд харилцан бие биенээ хянах тогтолцоог бий болгох явдал чухал гэж 44.8 хувь нь буюу хамгийн олон хүн хариулжээ. Ямар нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран хамтын хяналтын тополцоог бий болгож түүнийг мөрдөх тусгай механизмыг ажиллуулах хэрэгтэй. Ингэхийн тулд сөрөг хүчин байх үедээ тэгш бус байдал, шудрага бус байдлыг устгая гэж гомдоллоод, засгийн эрхэнд гарсныхаа дараа сонгуулийн булхайг мэдсэн ч мэдээгүй юм шиг суудаг богино бодлоо таягдан хаях хэрэгтэй юм. Чухамдаа ялсан ч ялагдсан ч харилцан бие биенээ хянаж чаддаг тийм тогтолцоог сонгуулийн хуулинд суулгаж өгмөөр байна. Ингэхгүйгээр ямар ч сайн хууль. гадны ажиглагч байгаад сонгуулийн булхай гардгаараа гарах болно гэж үзэж байна.
2 Хариуцлагын механизм:
Сонгуулийн зөрчил булхай, гаргасан хүмүүст хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэсэн үзэл 41.2 хувиар удаах байрыг эзэлжээ. Үүнийг маш олон хүмүүс дурдаж байгаа. Тэгвэл одоогийн сонгуулийн хуулинд байдаггүй юм уу? 1992 онд баталсан Их Хурлын Сонгуулийн хуулинд хариуцлагын асуудлыг тусгаж өгсөн. Хуулийн 6-р зүйлийн 2-т сонгуулийн хууль тогтоомжийгзөрчсөн нь гэмтхэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Хэрвээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал гэм буруутай этгээдийг шүүх 50000 хүртэл төгрөгөөр торгоно, мөн сонгуулийн хэсгийн хорооны гишүүнийг 10000 хүртэл төгрөгөөр торгоно гэж заасан нь өнөөгийн нөхцөлд дэндүү хөнгөн шийтгэл болоод байна. Учир нь сонгуульд мажоритар тогтолцоог хэрэглэж байгаа үед ялагч нэг саналаар тодорч болох бөгөөд тийм учраас нэг санал нь маш их үнэ цэнэтэй бөгөөд асар их хариуцлагыг хэсгийн хорооны ажилтнаас шаардаж байдаг. Зөвхөн 2004 оны сонгуулийн тойргуудын 25 тойрогт 0-6 хүртэл хувийн саналаар, 15 орчим тойрог 6.1-12 орчим хувийн саналаар ялжээ. Зарим тойргуудад ялагч маш цөөхөн саналаар тодорсон, ийм нөхцөлд сонгуулийн булхай сонгуулийн үр дүнд багагүй үзүүлсэн байж болзошгүй. Учир нь одоогийн тойргууд хэт жижиг байгаа нь сонгуулийн булхай нөлөө үзүүлэх аюултай байна. Улс төрийн хүчнүүд өөр хоорондоо ойролцоо санал агах болсон үед сонгуулийг будлиантуулсан хүмүүсийн хүлээх хариуцлага дэндүү бага байгаа нь сонгуулийн хэсгийн хороог худалдаж авах зэрэг сөрөг үр дагэвар гарч байгяаг анхаармаар байча. Сонгуулийг бизнөс болох, авилгаас хол байлгахын тулд бид энэ хариуцлагыг өндөржүүлж, хүлээлгэх механизмыг боловсронгүй болгох шаардлагатай байгаа билээ.
Сонгуулийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй шинээр байгуулагдсан захиргааны шүүх ч харьцангуй жигдэрч эхэллээ. Түүнчлэн сонгуулийн явцад хууль зөрчих явдал түгээмэл байдаг гэдгийг сонгуулийн хэсгийн хорооны гишүүд ч мэддэг, шадар туслахууд, улс төрийн намууд ч мэддэг мөртлөө ноцтой хохирол байхгүй бол дуугардаггүй зуршлаасаа салмаар байна.
3.Сонгуулийн шинэ хуупь:
Одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулийг боловсронгуй болгох явдал хойшлуулшгүй тавигдаж байна хэмээн 28.1 хувь нь үзжээ. Үнэхээр ч одоогийн сонгуулийн хуулийг шинэчлэх бас нэгэн үндэслэл бол сонгуулийн булхай мөн. Чухам ингэж булхай гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байгаа мацьолон зүйлийг хуулинд оруулж нарийвчлан зааж өгөх хэрэгтдй гэдгийг хүн болгон л онцолдог. Ингэхгүйгээр сонгуулийн булхай ихэнхи тохиолдолд сонгуулийн хуулийн хийдэл ба цоорхойгоор явагддаг нь нууц биш. Сонгуулийн ерөнхий хороо эдгээр асуудлыг журмаар зохицуулах гэж оролдсон ч практикт хэрэгжихгүй байна.
1992 онд Сонгуулийн хуулийг анх удаа баталж байсантай харьцуулбал өдгөө бид багагүй туршлагатай боллоо. Учир нь сонгуулийг тэгш, шударга явуулах нь манай улс төрчдийн толгойны өвчин болсон сонгуулийн системээс дутуугүй чухал ач холбогдолтой зүйл мөн. Үүнийг одоогийн хүч тэнцвэртэй парламент л хэзээ хэзээнээс илүү сайн хийж чадна. Хэрвээ сонгуулийн систем дээр зөвшилцөж чадахгүй байвал ядаж сонгуулийн булхайг нэмэлт өөрчлөлт хийж багасгаасай гэж би хүсэх байна.
4.Идэвхтэй ажиглагч:
Манай судалгаанд хамрагдсан таван хүн тутмын нэг нь сонгуулийн булхайг багасгахад ажиглагч туйлын чухал гэж үзсэн. Үнэхээр эрх үурэг нь баталгаажсан, өөрийнхөө үгийг хэлж чаддаг ажиглагч сонгуулийн булхайг багасгахад багагүй хувь нэмэртэй байх юм. Хэрвээ ажиглагчийг сайн ажиллуулж чадвал сонгуулийн булхайны талыг нь багасгаж чадна гэсэн тооцоог гадныхан хийсэн нь бий. Тиймээс улс төрийн намууд өөрийн саналыг бусдаас хамгаалахын тулд ажиглагчдад онцгой анхаарал хандуулж мэргэшсэн ажиглагч бэлтгэх хойшлуулшгүй асуудал болоод байна. Ялангуяа, 2004 оны сонгуульд ажиглагч хэзээ хэзээнээс илүү их үүрэгтэй оролцож болохыг харууллаа.
Мөн гадаадын байгууллагын ажиглагч нар чухал гэж судалгаанд хамрагдсан хүмүүсийн 21.6 хувь нь хариулсан Үнэхээр глобалчлагдаж нэг нь нэгнээсээ улам их хаминрилый Гннм байгаа дэлхий ертөнцөд гадны хүчин зүйл чухип Гюлс<>0|> м байна. Гадныхан өөрсдийн ажиглагчдын дүгнэл1ннр Ммшлм орны сонгууль ардчилалыг дүгнэдэг улс. Тиймпэс шдмы ажиглагчдыг авч ажиллуулдаг тийм хэвшил олон оромд дэлгэрсэн. Өөрөөр хэлбэл, бид сонгуулийн булхайг багас1.нхмд гадны ажиглагч нарыг идэвхтэй оролцуулах нь үр дүнтэй гэж судалгаанд оролцсон мэргэжилтнүүд үзжээ.
5.Сонгууль шударга явагдах нь хэнд ашигтай вэ? Монголчууд бид ардчиллаараа бахархах, түрий барихдаа дуртай улс. Гэтэл ардчиллын хамгийн гол эд эс бол сонгууль юм. Чухам энэ өдөр л ард түмэн засгийн эрх барьж байдаг. Гэтэл ард түмний төрөө сонгох эрх бүрэн хэрэгжиж байгаа нь олон юмнаас тэр дундаа сонгууль тэгш, шударга явагдаж байгаа эсэхээс шууд хамаарна. Үнэндээ 2004 оны сонгууль хэзээ хэзээнээс илүү их булхайтай боллоо гээд л шуугиад л байна. Хэзээ хэзээнээс илүү гэдгийн учир нь өмнө нь огт хийдэггүй байсан гэсэн үг бус юм. Сонгууль өнгөрсний дараа намууд хэн хэнийхээ булхайг дэлгэнэ хэмээн оролдож байгаа ч яг үнэндээ ингэж хэн нь ч чадахгүй байгаа. Ингэж хэлснээр би бүх хүнийг луйвар хийсэн гэж хэлэх гэсэнгүй, Их Хурлын гишүүдийг булхайгаар гарч ирсэн гэж доромжлох гэсэнгүй. Хэвлэлээр бичээд байгаа шиг сонгуулийн булхайг аль нэг нам нь их, нөгөө нь бага хийгээд байгаа ч юм биш, харин хэн мөнгөтэй, хэн эрх мэдэлтэй нь шударгаар сонгуульд өрсөлдөх гэснээ хохироож байгаад л эмзэглэж байна. Бид өнгөрснөөсөө сургамж авч урагшлахын тулд алдаа оноогоо ярилцдаг байх нь ихээхэн чухал зүйл билээ.
Сонгууль шударга явагдах нь хэнд ашигтай вэ? гэж хэн нэгэн хүн асуувал сонгогчдод, нэр дэвшигчдэд, цаашил-бал Монгол орны ардчилал, хөгжил дэвшилд гэж хариулмаар байна. Хэдийгээр бид сонгууль явуулаад удаагүй боловч сонгуулийн булхайгөөрсдөө л хөгжүүлж боловсронгүй болгосон билээ. Ямар боловч үүнийг гадаадынхан бидэнд зааж өгөөгүй. Өнөөдөр надад ашигтай байна гээд та сонгуулийн булхайг мэдэхгүй юм шиг дуугүй өнгөрч болохгүй юм. Учир нь маргааш та өнөөдрийнхөөс ч илүү их булхайтай таарч ч магадгүй юм Өөрөөр хэлбэл, нэг удаагийн өөрт ашигтай байгаа давуу тал таныг дараа нь сүйрүүлж ч магадгүй гэдгийг харгалзаж тоглоомын дүрмээ шударгаар боловсруулж эхлэх нь алсдаа Монголын улс төрийг цэвэр болгоход чухал гэдгийг улс төрд оролцож байгаа бүхий л нам, хүчин, бие даагч нарт уриалмаар байна. Хэн нэгэн хүн шударга бусаар ялйлтыг олж авах гэсэн явуургүй өрсөлдөөнөөс татгалзаж хэн хэнийгээ хянасан шударга сонгууль явуулдаг болмоор байна гэж хэлвэл дэмжмээр байна.
Цаашдаа булхай, түүний сонгуульд үзүүлэх үр нөлөөг багасгахын тулд цогц судалгаа хийх шаардлага байна. Бидний бодлоор дараахь цөм асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх саналыг оруулах хүсэлтэй байна.
- Сонгогчдын нэрсийн жагсаалтын нэгдсэн бүрэн мэдээллийн сан бий болгох
- Нэрсийн жагсаалтыг улс төрийн намууд хамтарч гаргадаг болгох
- Нэрсийн жагсаалтыг сонинд хэвлэх
- Саналын хуудасны нууцлалыг сайжруулах
- Саналын хуудсыг нэгдсэн дугаартай болгох
- Саналын хуудсыг хэвлэх, хуваарилах, хүргэж өгөх үйл явцад улстөрийн намууд, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээлийн хэрэгслийн хяналтыг давхар бий болгох
- Саналын хуудсанд гарын үсэг зурж тамгалах үйл явцыг хяналттай болгох
- Урьдчилан санал авах үйл явцыг улам боловсронгуй болгон, хяналтыг сайжруулах
- Явуулын хайрцгаар санал авах асуудлыг цэгцэлж хуулинд тодорхой зааж өгөх
- Хэсгийн хорооны гишүүд сонгуулийн хууль зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг бодитой болгох
- Саналын хуудасны тоо, нэрсийн жагсаалт зэргийг тусгай сонин гаргаж нийтэд зарлаж байх,
- Сонгогч шилжүүлэг хийх шалтгаан, бодит хүчин зүйлийг баримтжуулах, нийт сонгогчдын хувьд шилжүүлэг хийх квот тогтоох
- Бичиг баримтгүй санал өгөх үйл явцыг бүхэлд нь зогсоох
- Шилжих хөдөлгөөнтэй холбоотой тойргуудын хүн амыг эргэн харах
- Саналын хуудсыг тоолох үйл явцыг боловсронгуй болгох
- Ялангуяа, тоолох үйл явцыг хуулинд сайн зааж өгөх