Д.Мягмарсүрэн
/МУИС-ийн Ховд дахь салбарын нийгмийн ухааны тэнхимийн багш/
Шинэ толь №46, 2004
УЛС ТӨРИЙН ЗАГВАРЧЛАЛ
Түлхүүр үг: УТ-ийн загварчилал, ангилал, арга, УТ-ийн үйл байдал, Сонгууль ба намын санхүү
Нийгмийн үзэгдэл, үйл явцын нарийн ээдрээтэй, байнгын хөдөлгөөнт хийгээд “гарт үл баригдах” шинж чанар нь бодит байдал дээр судалж, сорилт туршилт хийх бололцоог хязгаарлах явдал түгээмэл тул нийгмийн шинжлэх ухаанд зохиомол орчинг бий болгож судлан шинжпэх аргыг хэрэглэх нь олонтаа. Тэдгээр аргуудын нэг бол шинжлэх ухааны танин мэдэхүйн арга болох загварчлах арга юм.
Загвар (латины modulus – загвар, үлгэр, жишиг гэсэн үгнээс гаралтай) гэдгийг шинжлэх ухааны судалгааны объект болж буй юмс, үзэгдлийг судлах зорилгоор тодорхой хэмжээгээр сэргээн дууриалгаж, тэдгээрийг төсөөлүүлэн төлөөлж хийсэн юмс болон систем байгууламж, тэмдэгт томъёолол гэж ойлгож болно. Орчин үед загвар гэсэн нэр томъёог дараахь утгаар хэрэглэж байна.
- Ямар нэгэн эд зүйлсийг их хэмжээгээр үйлдвэрлэхэд зориулсан загвар жишиг/стандарт, хэмжигдэхүүн/6;
- Тодорхой /загварчлагдсан/ үзэгдэл, юмсыг хуулбарлан, дууриасан байгуулал болон үйлдэл;
- Шинжлэх ухааны судалгааны объект болж буй тухайн юмс болон системийн өөр хоорондоо уялдаа холбоо бүхий үйл явц болон бүрэлдвэрүүдийг нь төсөөлүүлэн тодорхойлсон бүтэц, объектийн дүр төлөв;
- Хөгжил хөдөлгөөний үр дүнгийн шатны тодорхой чанарыг хийсвэрлэн томъёолсон ойлголт7;
АНУ-ын судлаач Ч.Лейв, Ж.Марч нарын үзэж буйгаар “Загвар бол бодит ертөнцийн хялбаршуулсан зураг, гэхдээ түүний мөн чанар бүхэлд нь тусгадаггүй. Загвар нь ертөнцийн талаар харилцан холбоо бүхий таамаг санаанууд юм. Үзэгдлийн энгийн хялбар дүр зураг, загвар нь тайлбарлан таниулах хийгээд дүрслэн үзүүлэхэд оршино. Чухамдаа тухайн объектийг шинжлэн судлахдаа нарийн төвөгтэй талыг нь бүдүүвчлэн үзүүлснээр түүний бүтэц, үйл ажиллагааны онцлогийг танин мэдэх бидний зорилт хөнгөвчлөгдөх болно”8. Судлаач Р.Шеннон “загвар нь объект, систем буюу үзэл санааг уг бүхэл бүтэн чанараас нь ялгаатай зарим нэг хэлбэрт оруулж төсөөлөх явдал мөн” гэж тодорхойлжээ.9
Загварчлал – загвар зохиох үйл явц буюу шинжлэх ухааны танин мэдэхүйн ерөнхий логик аргын нэг бөгөөд энэ үүднээс юмс, үзэгдлийн ямар нэг байдлаар хийсэн загварыг судлан тодорхой мэдлэг олж авах, өөрөөр хэлбэл эх объектыг төсөөлүүлэн дуурайлган хийсэн загварын тусламжтайгаар танин мэдэх арга юм.
Загварчлалын зорилго нь судлаж буй систем, үйл явцын тодорхой зүй тогтол, хөгжлийн хандлага, мөн чанар, онцлогийг төлөөлүүлсэн загвар зохиоход оршино. Загварыг дараахь шаардлагаар байгуулна. Үүнд:
- Судлагдахуун тодорхой мэдэгдэж, ажиглагдаж байгаа боловч түүн дээр судалгаа хийхэд ямар нэг байдлаар тохиромжгүй үед;
- Судлагдахуун тодорхой мэдэгдэж байгаа ч хүний мэдрэхүйд үл өртөн ажиглагдахгүй байгаа нөхцөлд;
- Судалгааны объект тодорхой мэдэгдэхгүй төдийгүй ажиглагдахгүй үед загвар бүтээн, байгаа эсэх нь тухайн нөхцөлд мэдэгдэхгүй зүйлийн тухай загварчилсан төсөөлөл бий болгох зорилгоор;
- Авч үзэж буй асуудал нарийн төвөгтэй, тухайн асуудалд хамаарах хувьсагчдын тоо хэмжээ хэт олон учраас судлахад төвөгтэй;
- Судлаж буй “динамик” объектыг бодит хувирлын явцад нь системийн бүтэц, зохион байгуулалтыг судлах;
- Өнгөрсөн болон одоо өрнөж буй үйл явдлыг дахин сэргээн буулгах, цаашлаад ирээдүйн болзошгүй үйл явдлын бодит нөхцөл байдалд хэрэгжихэд төвөгтэй ба огт боломжгүй нөхцөлд ч тухайн үйл явцад нөлөөлөх хүчин зүйлс, бодит өрнөлийг шалган үзэх боломжийг хангах үүднээс загвар бүтээдэг байна.
Загварчлал нь материаллаг хийгээд ёс суртахууны хохирол үзэлгүйгээр алдаа гаргах, гарсан алдааг засаж, өөрчлөх боломжтой янз бүрийн туршилт болон оролдлого хийх бололцоо олгох; үйл явц ба системийн магадлалт хөдөлгөөн өрнөлийг шалган турших боломжийг хангаж өгдөгөөрөө ач холбогдолтой юм.
Загварчлалын ангилал
- Загварчлалыг логик түвшингээр нь макро, микро загварчлал гэж ангилсан байна. Макро загварчлал нь үйл явцыг бүхэлд нь багтаасан, өргөн хүрээтэй, хийсвэр төсөөлөл юм. Харин микро загварчлал гэдгийг үйл явцын зарим хэсэгт анхаарлаа хандуулж, тухайн үзэгдлийг тусгайлан авч үзсэн төсөөлөл10 гэж тодорхойлжээ. Бүтээх аргаар нь: тодорхой арга хэрэгсэл, тооцоолох техник ашиглахгүйгээр зохиосон гар аргын тодорхой электрон хэрэгслээр бүтээсэн аналоги; программ хангамж, тооцоолон бодох хэрэгсэл, тэдгээрийг хослуулан зохиосон компьютер загвар гэж ангилж болно.
- Хэрэглээний онцлогоор нь: сургалт танин мэдэхүйн; хэрэглээний; онол, эрдэм шинжилгээний.
Илрэх хэлбэрээр нь сэтгэхүйн буюу оюуны, биет буюу материаллаг гэж хуваасан байдаг11.
Шинжпэх ухааны янз бүрийн салбарт загварын олон төрлийг ашигладаг бөгөөд тэдгээрийг ерөнхийд нь биет /физик/ загвар, ижилсгэсэн буюу аналоги, математик загвар гэж
хуваан авч үзэж болно. Эдгээрийг загварын суурь төрөл гэж үздэг. Биет загварыг тухайн объект болон системийг өсгөх эсвэл багасгах замаар шинжлэн судлахаар бүтээдэг байна. Биет загварын онцлог шинж нь загварчлагдаж буй зүйлийг зарим талаар тэр хэвээр нь харуулдагт оршино гэж Р.Шеннон тодорхойлсон байна. Ижилгэсэн /аналоги/ загвар – тухайн судлагдаж буй объектын мөн чанар, онцлогийг ижилтгэн дуурайлган авч үздэг. Ийм загвар нь системийг бүрдүүлэгч хэсгүүдийн хоорондох ээдрээтэй холбоо хамаарлыг тусган илэрхийлэх бололцоог олгодог. Математик загварын онцлог нь объект, үйл явдлын шинж чанарыг тэмдэгт томъёогоор дамжуулан судалдагт оршдог.
Нийгмийн, ялангуяа улс төрийн шинжлэх ухааны загварчлал нь судалгааны объект болон арга зүйн хувьд бусад шинжлэх ухааны салбараас онцлог ялгаатай.
Улс төрийн шинжлэх ухааны судалгааны аргын нэг бол улс төрийн загварчлалын арга юм. Улс төрийн загварчлал гэдгийг “улс төрийн бодит үзэгдэл, үйл явц болон улс төрийн субъектүүд, тэдгээрийн дотоод бүтэц, үйл ажиллагааны зарчим, үүрэг, зүй тогтлыг загвараар илэрхийлэн судлан тодорхойлох үйл явц” гэж тодорхойлж болно. Загвар нь бодит улс төрийн объектын дүр тусгал юм. Харин загварчлал нь улс төрийн системийн ямар нэгэн механизм /улс төрийн засаглалыг хэрэгжүүлэгч механизмыг хэлж байна. Д.М/ буюу ямар нэгэн үйл явц /тухайлбал, улс төрийн шийдвэр гаргах процесс/, тэрчлэн систем ба институтын бүтэц, бүрэлдэхүүн тэдгээрийн үйл ажиллагааны бүрэлдвэр хэсгүүд /төр, төрийн байгууллагууд, тодорхой улс төрийн дэглэм/, улс төрийн системүүдийн харилцан үйлчлэл /олон улсын харилцаа/ зэрэг юм.
Улс төрийн үзэгдэл, үйл явцыг улс төрийн шинжлэх ухааны үүднээс загварчлах оролдого тооцоолон бодох техник бий болсонтой холбогдон XX зууны II хагасаас эхэлсэн12.
Гэхдээ загвар гэдгийг хөгжлийн талаар онол, үзэл баримтлал гэдэг үүднээс авч үзвэл хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн явцад нийгэм-улс төрийн сэтгэлгээний хүрээнд сэтгэгчдийн дэвшүүлсэн онол, үзэл хандлагыг улс төрийн загвар гэж үзэж болно. Үүнд Платогийн “төгс боловсронгуй төр”-ийн тухай үзэл, Аристотелийн төрийн байгууллын холимог хэлбэр бүхий “Полити” төрийн загвар, Ж.Локк, Ш.Л.Монтескъю нарын дэвшүүлсэн хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, эрх мэдлийг хуваарилах зарчимд үндэслэсэн улс төрийн либерал тогтолцооны загвар, тэрчлэн Т.Мор, Т.Кампанелли нарын хүмүүнлэг энэрэнгүй “Утопи” нийгмийн үзэл санаа, Гегель, Марксын диалектик хөгжлийн үзэл баримтлал зэргийг нийгэм-улс төрийн хөгжлийн тухай онолын загварууд гэж үзэж болно.
1950 оноос АНУ-ын Төрийн департамент, Пентагоны захиалгаар америкийн их сургуулиуд болон алдарт “Ранд корпорашн”-д улс төрийн үйл явцын загварчлалын талаар тусгайлсан судалгаа явуулж эхэлсэн байна. Тухайн чиглэлийн судалгааг анхандаа маш нууц байдалд гүйцэтгэж байсан боловч загварчлалын туршлага холбогдох салбаруудад үлэмж хурдацтайгаар хуримтлагдан, улмаар Америк, Япон болон баруун европын улс төр судлаач, эрдэмтэд улс төрийн загварчлал ил нээлттэйгээр ашиглагдах болж, түүнийг хэрэглэх салбар хүрээ улам бүр өргөжсөн байна.
Улс төрийн үйл явцыг загварчлах оролдлого чухамдаа компьютер бий болсонтой нягт холбоотой бөгөөд энэ үеэс улс төрийн загварчлалын томоохон онол арга зүйн сэтгэлгээ хөгжиж эхэлсэн. Тухайлбал, Д.Истоны дэвшүүлсэн улс төрийн системийн механик загвар, К.Дойчийн улс төрийн коммуникацийн тухай кибернетик үзэл хандлага, Т.Парсонсын үндэслэсэн улс төрийн системийн бүтэц чиг үүргийн сургууль, Г.Алмондын боловсруулсан улс төрийн үйл ажиллагааны сэтгэл зүйн загвар болон улс төр судлаач П.Бурдьегийн дэвшүүлсэн улс төрийн орон зайн бүдүүвчийг тооцож болох байна. Үүний зэрэгцээ америкийн эрдэмтэн Т.Саати улс төрийн загварчлалын арга зүйд зориулсан нэг сэдэвт бүтээлдээ дэвшүүлсэн шаталсан бүтцийн шинжилгээний арга зүй, Ф.А.Шродтын баримт сэлтэд компъютер боловсруулалт хийх тухай “Математик загварчлал” нэг сэдэвт бүтээл, судлаач Ж.Б.Мангейм, Р.К.Рич нарын улс төрийн салбар дахь загварчлалын талаар зохиол бүтээлүүд улс төрийн загварчлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Тэрчлэн улс төрийн шинжлэх ухааны нэг салбар болох олон улсын харилцааны салбар дахь улс төрийн загваруудын загварчлалын онол, практикийн хөгжилд оруулсан ач холбогдлыг орхиж үл болно. Н.Спайкмен, Маккиндер нарын дэвшүүлсэн геополитикийн гурван глобал бүсийн загвар, бусад олон эрдэмтэн судлаачдын боловсруулсан олон улсын харилцааны хэв маягийн тухай загваруудыг үүнд оруулж болох байна.
Улс төрийн шинжлэх ухаанд загварчлалын арга хөгжихөд эдийн засгийн ухаанд урьд өмнө нь боловсруулсан арга, аргачлал чухал нөлөө үзүүлсэн. Үндсэндээ улс төрийн олон шийдвэр эдийн засгийн дүн шинжилгээний үр дүнгээс бий болдог нь санамсаргүй хэрэг биш юм. Эдийн засгийн үйл явцын загварчлалын практик жишээлбэл, регресс /бууралтын/, корреляци болон дисперс шинжилгээний аргууд улс төр судлалд хэрэглэгдэх болжээ. Яваандаа улс төрийн үйл явцын загварчлалын хүрээнд олсон томоохон амжилт нь эдийн засагчдад улс төр судлаачдын зүгээс “ач хариулах” бололцоог олгосон байна13. Өөрөөр хэлбэл, улс төрийн судалгааны явцад боловсруулсан тусгай арга, аргачлалыг эдийн засгийн шинжилгээнд ч ашиглах болсон. Улс төрийн үзэгдэл, үйл явцыг загварчлах шаардлага нь: 1/ улс төрийн үйл байдлыг загварчласнаар нийгэмд гарч ирсэн үйл явдлыг хэлбэржүүлэн судлахад дөхөм болох; 2/ улс төрийн үйл явц |үүний дотор нийгмийн удирдах үйл ажиллагааны өмнө тавьсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх явцад гарч болох үр дагаврыг прогнозчлох бололцоог олгох; 3/ улс төрийн нөхцөл байдал болон ирээдүйн магадлалт үйл явдлын хөгжил, өрнөлийн боломжит хувилбарыг урьдаас тооцоолох арга зүй болж байдагт оршино14. Улс төрийн шинжлэх ухааны арга болохын хувьд загварчлал нь түүний үр дүнг ашиглахдаа болон загвар зохиох явцдаа өөрийн гэсэн хэл, тэмдэгт ашиглах шаардлага тулгардаг. Өөрөөр хэлбэл, мета хэл гэж нэрлэгдсэн тусгай мэргэжлийн хэлийг ашигладаг байна. Мета хэл гэдгийг урьд өмнө нь боловсруулсан загварт үндэслэгдсэн тодорхойлолт, ухагдахуун, тусгай нэр томъёоны тогтолцоо гэж тодорхойлж болно. Тухайн ойлголт, нэр томъёо товч тодорхой тэрчлэн улс төрийн төлөв байдлын талаар нэлээд багтаамжтай тодорхойлсон байх шаардлагатай бөгөөд энэ нь улс төр судлаачид, тэдний захиалагч болох улс төрчдийн хоорондын харилцааны зохистой хэрэгсэл болох талтай юм.
Улс төрийн загварыг бодит улс төрийн системийн бүтцийг тусгаж буйгаар нь статик, уг системийн үйл ажиллагаа, хөгжлийн үйл явцыг тодорхойлсон нөхцөлд динамик загвар гэнэ15. Улс төрийн загварчлалыг түвщингээр нь онолын болон хавсрага шинжтэй загварчлал гэж ангилж болно. Америкийн удирдлагын сургууль болон улс төр судлалын шинжилгээнд загварчлалын хэрэглээний буюу хавсрага салбар амжилт олсон байхад оросын улс төр судлалын салбарт загварчлал онолын талдаа илүү хөгжсөн байдаг.
Улс төрийн загварчлах арга
Улс төрийн шинжлэх ухаанд загварчлалын ерөнхий төрлүүдийг ашиглах нь өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, биет буюу физик загварын хувьд улс төрийн хүрээнд хэрэглээг нь олох нэлээд бэрхшээлтэй юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн засаглалыг физик загвараар илэрхийлвэл улс төрийн ашиг сонирхлоос илүү архитектурын төлөөлөл болох Хуучин талбай дахь барилгын макет загварыг харуулж таарна16.
Улс төр судлалын судалгаанд математик загварчлал чухал байр суурь эзэлдэг. Ер нь улс төр судлалын бүхий л тоон судалгаа, статистик мэдээ баримт математик үндэслэгээнд суурилдаг. Математик загварыг харилцан уялдаатай гурван бүлэгт ангилж болно. 1)судлагдаж буй системийн үйл байдлыг тодорхойлсон тэгшитгэл, тэнцэтгэл биш хэлбэрээр илэрхийлсэн детерминант загвар 2) тодорхой хэмжээгээр ихэсгэх болон багасгах илэрхийллийг агуулсан оптимизаци загвар 3) тэгшитгэл, тэнцэтгэл биш хэлбэрээр илэрхийлсэн магадлалт загвар17. Математик загварын тэгшитгэл нь ихээхэн хэмжээний мэдээллийг агуулж байх нь олонтаа. Улс төр судлаачид математик аргыг ашигласнаар эдийн засгийн ухаан, статистик, физик ба логик болон бусад шинжлэх ухааны салбарт боловсруулсан аргуудыг өөрийн болгож, улмаар улс төрийн үйл байдлыг судлахдаа тэдгээрийг хэрэглэх бололцоог олгодог байна. Улс төрийн бүхий л асуудлыг математик загварт буулгах боломж хязгаарлагдмал юм. Учир нь тухайн асуудлын дотоод бүтэц үлэмж нарийн төвөгтэй, үл давтагдах байдал түгээмэл, тодорхой бус шинжтэй, тэрчлэн асуудлын онолын боловсруулалт хангалттай бус болон зүй тогтолт бус шинж чанартай зэргээс шалтгаалж математик загварт хөрвүүлэх бэрхшээлийг бий болгодог байна.
Ихэнх тохиолдолд улс төрийн загвар нь аналоги загвар байдаг. Улс төрийн үзэгдэл, үйл явц болон систем нь бодит судлагдахуун хэдий ч мөн чанартаа үл үзэгдэх шинжийг агуулдаг учраас тэдгээрийг аналоги загвараар илэрхийлэх нь чухал ач холбогдолтой юм. Аналоги загварын нэлээд түгээмэл хэлбэр нь ямар нэгэн улс төрийн байгууллын /Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дотоод бүтэц гэх мэт/ зохион байгуулалтын бүдүүвч схем байдаг. Бүдүүвчээр улс төрийн институтын бүхий л салбар хэсгүүд, гэдгээрийн хариуцаж буй байгууллага, газар болон захирах, захирагдах харилцаа, тогтоол шийдвэр дамжих үе шатыг үзүүлж болно.
Аналоги загвараар улс төрийн ямар нэг институтыгтөдийгүй улс төрийн тогтолцооны үйл ажиллагааны зарчмыг бүхэлд нь харуулж болно. Францын социологич П.Бурдьегийн боловсруулсан улс төрийн орон зайн бүдүүвч түүний
Сонгуулийн кампани болон намын санхүүгийн ил тод байдал нь
- хэн мөнгө өгч байна?
- хэр хэмжээний мөнгө тэд өгсөн вэ?
- хэнд тэр мөнгө очиж байна?
- ямар зорилгоор тэр мөнгө ашиглагдав? гэсэн асуултанд хариулт өгөх ёстой.
Дэлхийн хэмжээнд бүх оронд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг жигд хангаж чадахгүй байгаа юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас 118 орныг хамруулан явуулсан судалгаанаас үзэхэд эдгээр орны 1/3 нь улс төрийн намуудын санхүүг ил тод байх явдлыг хуульчилсан эрх зүйн акттай байна. Хөгжиж буй ардчиллын нөхцөлд илүү ил тод байдлыг хангахгүйгээр мөнгө болон улс төрийн үйл явцын хамаарал далд хэвээрээ үлдэж, сонгогчид өөрсдийн сонгосон улс төрчдөд мөнгө хэрхэн нөлөөлж болохыг хэмжих боломжгүй болно.
Дийлэнхи улс төрчид ил тод байдал үргэлж эерэг талтай ба мэдээлэл ил тод байх нь өрсөлдөгчөө сүрдүүлэх юмуу шахамдуулах эх үүсвэр болдоггүй гэж үзэж байна. Сонгууль юмуу намын санхүү дахь мөнгөний хэмжээг хязгаарлах явдлыг цэглэх үзэл бодолтой хүмүүс ч гэсэн ил тод байдал нь хамгийн эхний, чухал асуудал гэдэгтэй санал нийлдэг. Улс төр дахь санхүүгийн ил тод байдал бол бизнест санхүүгийн тайлан шиг л чухал юм. Үүнгүйгээр улс төр дахь мөнгөний урсгалыг “тольдох” боломж үнэндээ бүрдэхгүй.
Энэ сэдвийн хүрээнд улс төр болон мөнгөний хоорондын хамаарал, ил тод байдлын арга хэрэгслүүдээр түүнийг хэрхэн зохистой, нээлттэй болгох тухай авч үзэв.
Сонгууль ба намын санхүү: эрсдэл ба шинэтгэл
Улс төр дахь мөнгөний урсгал бус, харин түүний хаалттай, хууль бус байдал нь гол аюул ажээ.
“Улс төрийн санхүүжилт” гэсэн нэгдсэн ойлголтын дор намын санхүү болон сонгуулийн кампаний санхүүжилтийн асуудал багтана. Парламентын засаглалд намын шинжилгээний арга”-ыг улс төрийн бодлогын шинжилгээнд төдийгүй зөрчилт нөхцөл байдлын судалгаа, зэвсэглэлд хяналт тавих явц, зэвсэг хураах үйл ажиллагаа болон улс төрийн гэрээ хэлэлцээрт өргөнөөр ашигладаг байна.