С.Галбадрах
/ШУТИС-ийн Дархан- Уул аймаг дахь Технологийн сургуулийн багщ, доктор (РН.D)/
Шинэ толь №56, 2006
Түлхүүр үг: Эдийн засаг, Нийгмийн эрх ашиг, Улс үндэстний баялаг, Капитал, Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, Зах зээлийн эдийн засаг
1990 он гэхэд дэлхий дахинд ноёрхож байсан социалист ба капиталист гэсэн хоёр системийн уралдаан, сөргөлдөөн эцэслэж капиталист буюу зах зээлийн эдийн засгийн харилцаа илүү үр өгөөжтэйгөө нотлон харуулсан билээ. Энэ үед социалист системийн улс орнуудын дотор өндөр хөгжилтэйд тооцогдож байсан БНАГУ-ын хүн амын амьжиргааны түвшин дэлхийн 2-р дайны дараа гарааны ижил нөхцлөөс хөгжсөн ХБНГУ-ынхаас 3 дахин доогуур байсан нь үүний нэгэн илрэл юм.
Я.Корнаи социалист эдийн засгийг байнгын дефицит ба тэнцвэргүй байдалтай гээд “социалист систем нь дотроосоо өөрийгөө шинэчлэх чадваргүй ч удаан хугацаанд амьдрах чадвартайгаа харуулсан. Ийм учраас эцсийн эцэст хувьсгалт өөрчлөлт гарч, социалист систем задарч капиталист зах зээлийн эдийн засагт шилжсэн”[1] гэжээ.
Хүн төрөлхтний түүхэнд томоохон сургамж болсон социалист системийг К.Марксын сургаальтай холбон үздэг. Тэгвэл эдүгээ зарим судлаачид үүнийг Марксын сургаалийг Европын хэт хувьсгалчид буруу үйлдэл, үйл ажиллагааныхаа загвар болгон гуйвуулсантай холбон үзэж байна. Тухайлбал, ‘К Нанниксийн үзэж байгаагаар (1994) Коммунист намын тунхаг, капиталын үзэл санаатай коммунизм нуран унасан нь ямар ч холбоогүй ажээ.
Германы хувьсгалч Роза Люксембург К.Марксыг оорийнхөө сургаальд нэгэн том цоорхой үлдээсэн нь канитализмын цаашид хязгааргүй хөгжих боломжийг нээлттэй орхисон явдал юм” гэж 1913 онд бичиж байв. Тэгвэл капитализмын хөгжилд К.Маркс ерөөс зааг хязгаар гавиагүй. Түүний сургааль тэр хязгаарыг Гегелийн диалектиктэй холбон үздэг.[2]
Эдүгээ капитализм жам ёсоороо хөгжиж улам бүр хүрээгээ тэлж байна. Гуравдагч ертөнцийн орнууд дахь эдийн засгийн оорчлөлтийн эцэг гэгдэж буй Перугийн шинэчлэгч Э.Сото (2000) капитализмыг их хэмжээний нэмэгдэл үнэлэмж бүхий үйлдвэрлэлд шаардагдах арга хэрэгслээр хангах бидний мэдэх ганц систем гэжээ. Энэ ч утгаараа капитализм нь хүн төрөлхтний төгс ирээдүй биш ч амь зуух гол арга хэвээрээ байх нь ойлгомжтой. Капитализмд ирээдүй байна уу гэсэн асуулт, хүн төрөлхтөнд ирээдүй байна уу гэсэн асуултаас бараг ялгаагүй сонсогдох бөлгөө. Тэгвэл капитализмыг ордонтой зүйрлэвэл уран барилгач нь А.Смит юм. Орчин үеийн эдийн засгийн үндсийг тавигч А.Смитийн (1776) тодорхойлсон өөрийгөө зохицуулах эдийн засгийн систем буюу сонгодог загварын гурван шинж чанарыг дурдвал:
- Эрх чөлөөний тогтолцоо
- Хувийн явцуу эрх ашиг
- Өрсөлдөөн юм.
Эдгээрийг зах зээлийн эдийн засгийн тулгын 3-н чулуу гэж үзэж болно. Энэ нь эдийн засгийн эрх чөлөөгөөр хангагдах, хувийн өмч, түүний эрх зүй баталгаажсан байх, эдийн засаг шинэчлэгдэн хөгжиж байх гэсэн шалгууруудаар илэрхийлэгдэнэ.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих явцад эдгээр тулгуурыг хэрхэн тавьснаас улс орны хөгжлийн цаашдын хувь заяа хамаарах билээ. Я.Корнаигын үзсэнээр “Социалист системийг халах үйл явц нь нийгмийн амьдралын олоц янзын хүрээг хамарсан нарийн нийлмэл үйл явц юм. Өөрчлөлт нь улс төрийн бүтцэд, үзэл сурталд, өмчийн эрхийн хуваарилалТанд, эдийн засгийн өсөлтийн бүтцэд, зохицуулалтын олон янзын механизмуудад, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт гэх мэтчилэн хамаарна. Аж ахуйн олон субъектуудын төлөв байдал өөрчлөгдөх… Эцсийн дүнд хувийн салбар зах зээлийн механизмын жинхэнэ тулгуур болж чадсанаар эдийн засагт зах зээлийн зохицуулалт давамгайлах болно” гэжээ.
Өрнөдийн эдийн засагчид (тухайлбал, ЕЛапсЬагб (1992), Ьахеаг (1995)) хуучин социалист системийн улс орнууд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихэд зайлшгүй хийгдэх эдийн засгийн 5-н үндсэн реформыг томъёолжээ. Үүнд:
- Үнийн либералчлал
- Өмч хувьчлал
- Макро эдийн засгийн тогтворжилт
- Олон улсын худалдааны либералчлал
- Аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт (төрийн оролцоог багасгах)[3]
Шилжилтийн үед Монгол улсын эдийн засагт уналт хямрал тохиолдож байсан ч эдийн засгийн үндсэн реформуудыг 10- аад жилд тасралтгүй явуулан 2000 оны эхээр хамгийн хүнд зорилт болох макро эдийн засгийн тогтворжилтыг хангаж чадсан. Зарим судлаачид эдүгээ манай улс хөгжил I гщэглэлтийн замдаа орж байна гэж дүгнэх болов. 2006 оны байдлаар 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 950 долларт хүрч, эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр хувьтай байгаа ба ойрын жилүүдэд ч өсөлтийн хандлага үргэлжилнэ гэсэн ирогноз байна. Эдийн засгийн ийм эерэг үр дүн гарахад сүүлийн жилүүдийн дэлхийн зах зээл дэх металлын үнийн осөлт ба байгаль цаг уурын тааламжтай нөхцөл зэрэг экзоген хүчин зүйлс таатай нөлөө үзүүлсэн. Манай улсын хувьд зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх үйл явц цаг зуурын зарим үр дүнгээр хязгаарлагдахгүй бөгөөд цаашид эдийн засаг, нийгмийн хүрээнд суурь шинжтэй оөрчлөлтүүдийг хийх шаардлага тулгамдаж байна.
Судлаач Ц.Батболдын үзсэнээр (2006) Монгол улсын хувьд зах зээлийн хүчнийг чөлөөлж, түүний үйлчлэх харьцангуй тогтвортой макро орчныг бүрдүүлж, татварын, банкны системийн зэрэг наад захын шаардлагатай дэд бүтцийг бий болгох эхний шатыг амжилттай хэрэгжүүлсэн боловч цаашид хөгжингүй бусад орон шиг зах зээл нарийсан хөгжиж, орчин үеийн өндөр үр ашигтай хэлбэрт хүрэх институцийн, ялангуяа эрх зүйн реформ хийх ажил эхлэлийн байдалтай байна. Европын өөрчлөн байгуулалтын банкнаас шилжилтийн эдийн засаг бүхий улс орнуудын хөгжлийн ирээдүйн талаар гаргасан 1997 оны илтгэлд ойрын 20-30 жилийн эдийн засгийн өсөлтийн үндэс нь зах зээлийн харилцаа, арга ажиллагааг нэвтрүүлэх замаар нийт эдийн засгийн үр ашгийг сайжруулах явцаар тодорхойлогдоно гэж тэмдэглэжээ.
Энэ чиглэлээрх олон улсын хэмжээний томоохон судалгаанд (Э.Сотогийн судалгаа) зөвхөн шилжилтийн эдийн засагтай орнууд төдийгүй хөгжиж буй улс орнуудын хувьд өмчийн эрх зүйн тогтолцоог бий болгож хамгаалахад түлхүү анхаарах нь ихээхэн өгөөжтэй болохыг дүгнэн зөвлөмжилсөн. Өөрөөр хэлбэл, А.Смитийн тодорхойлсон эрх чөлөөний тулгуур тавигдаагүйгээс албан бус салбар бий болж, авилгал аалзны тор мэт хэрэн эдийн засгийн хөгжилд саад учруулдаг байна.
Нобелийн шагналт эдийн засагч Ж.Стиглиц (2001) мэдээллийн эдийн засаг нь эдийн засгийн ухаанд одоогоор давамгайлж буй парадигмд үндСэн өөрчлөлт гарах сэдэв болохыг тэмдэглээд мэдээллийн эдийн засгийн ухаанд илүү анхаарлаа хандуулсан бол Зүүн Азийн эдийн засгийн хямрал, хуучин коммунист орнуудын зах зээлд шилжих үеийн бодлогод гарсан ноцтой алдааны заримаас зайлсхийх боломжтой байсан гэжээ.
Манай улсын хувьд мэдээллийн алдаа дутагдлын улмаас нийгэмд олон хохиролтой шийдвэр гарч байсан байдаг. Тухайлбал, өмч хувьчлалын явцад гарч байсан алдаа завхрал, банкуудын дампуурал зэрэг олон жишээг энд дурдаж болох юм. Эдүгээ ч ийм үйл явдал давтагдсаар байна. Үүний нэг жишээ нь манай иргэд 60 гаруй тэрбум төгрөгөө хадгаламж зээлийн хоршоодод алдан хохироод байгаа явдал билээ. УИХ-аас томилогдсон ажлын хэсгээс хадгаламж зээлийн хоршоодын дампуурсан шалтгааныг судлаад хадгаламж зээлийн хоршоо эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаа болон үүнд хяналт тавих эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа мөн хохирогчдын өөрсдийн гэсэн оролцогчтой холбон авч үзжээ. Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрэм тодорхойгүй буюу хуулийн зохицуулалт бүрхэг байсан явдал хувь хүмүүсийн буруутай үйл ажиллагаа гаарахад нөлөөлжээ. Мөн сүүлийн үед нийгэмд хүчээ авч өрнөж буй иргэний хөдөлгөөнүүд нь улс төрийн хүрээнд мэдээлэл ил тод бус, мэдээллийн хомсдолтой байсантай холбоотой юм. Ийм нөхцөлд нийгэмд гаж буруу мэдээлэл түүн дээр үндэслэгдсэн нийгмийн институциуд хүчтэй ажилладаг байна. Ж.Соросын (2000) даяар капиталист системийн шүүмжлэл нь зах зээлийн механизмын дутагдалтай тал буюу санхүүгийн зах зээлд бий болсон тогтворгүй байдал ба зах зээлийн бус салбарын буюу үндэсний болон олон улсын улс төрийн бодлогын алдаатай холбон 2 үндсэн хэсэгт хуваагддаг бөгөөд зах зээлийн бус салбарын алдаа дутагдал нь зах зээлийнхээс илүү жинтэй болохыг онцолжээ.
Мөн Ж.Стиглицийн үзэж байгаагаар зах зээл ямагт мэдээллийн тэнцвэргүй хангамжийг гэтлэн давахыг эрмэлздэг болохоор улс төрд ноёрхож байдаг мэдээллийн хангамжийн зөрүүг багасгаж, түүнээс гарах сөрөг үр дагаврын хүчийг сааруулах арга замыг эрэлхийлэх шаардлагатай ажээ.
Ер нь тухайн улс оронд ардчилал хөгжсөн байдал ба эдийн засгийн хөгжлийн түвшний хооронд нягт корреляци байгааг судлаачид тэмдэглэж байна.
Улс үндэстний баялгийг зөвхөн үйлдвэрлэлийн хүрээгээр тодорхойлох нь хангалтгүй юм. Үндэсний баялаг гэдэгт үндсэн хөрөнгө (барилга байгууламж, тоног төхөөрөмж, зам гүүр), хүмүүн капитал (мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд), байгалийн капитал (хүрээлэн буй орчны тогтолцоо, эрдэс баялаг) мөн нийгэм дэх институциуд (төр засаг, иргэний нийгэм) багтдаг. Эдгээр институциуд нь нийгэмд тоглоомын дүрмийг тогтоож байдаг учраас мэдээллийн тэгш бус, гаж буруу байдал дээр үндэслэсэн аливаа үйл ажиллагаа нь ямагт нийгмийн эрх ашигт харшилж байдаг.
Д.Нортын (1990) үзсэнээр түүхийн туршид хүн төрөлхтнийг цэгцрүүлж, солилцоон дахь тодорхойгүй байдлыг бууруулж байсан үндсэн бүтцийг кнституциуд бүрдүүлдэг. Институт ба технологи нь хамтдаа арилжааны болоод хувиргалтын зардлыг болоод эдийн засгийн үйл ажиллагааны боломж, ашгийг тодорхойлно. Институционал тодорхойгүй байдал нэмэгдэх тусам арилжааны зардал өсдөг. Өнөөгийн хөгжиж буй орнууд, шилжилтийн гэгдэх орнуудын аль алинд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэрээнүүдэд болон бусад институционал зохион байгуулалтад хамрагдах боломж хомс байгаа учраас зогсонги байдалд орсон гэжээ.
Өмчийн эрхийг хангах асуудал нь эдийн засгийн хөгжлийн түлхүүр юм. “Хэлцлийн зардал” буюу гэрээ байгуулах зардалд барааны үнэ, чанарын тухай зайлшгүй мэдээлэл, гэрээ байгуулж, хэрэгжүүлж, гүйцэтгэлийг нь хянаж дүгнэх, өмчийн эрх зөрчигдсөн тохиоддолд хууль эрх зүйн хамгаалалт хийх зэрэг бүхий л зардлууд ордог байна. Эдийн засагчдын тооцсоноор АНУ-д хэлцлийн зардал ҮНБ-ий тал хувьтай тэнцэж байна. Эдийн засагт хэлцлийн зардал өргөсч буйг “тэргүүн зэргийн ач холбогдолтой бүтцийн өөрчлөлт” гэж нэрлэжээ. Д.Норт нарын үзсэнээр энэ нь хөгжиж буй ба хөгжингүй орнуудын хөгжлийн ялгааг тайлах оньс ажээ.
Манай улс эдийн засаг, нийгмийн хүрээнд зах зээлд баримжаалсан институционал өөрчлөлт хийх нь зах зээлийн эдийн засгийн харилцаа сонгодог утгаараа төлөвшүүлэх үндсэн нөхцөл болох юм. Энэхүү өөрчлөлтийн утга санаа нь А.Смитийн тодорхойлсон зах зээлийн эдийн засгийн харилцааны тулгууруудыг сонгодог утгаар нь бүрдүүлэхэд оршино.
Эцэст нь тэмдэглэхэд манай улс зах зээлийн харилцаанд шилжих түүхэн алхмыг нэгэнт хийсэн билээ. Одоо түүнийг жам ёсоор нь ажиллуулах шаардлага тулгарч байна. Үүнийг уламжлалт хандлагаар буюу зөвхөн төрийн үүрэг төдийгээр авч үзэх нь өрөөсгөл хэрэг бөгөөд эдийн засгийн амьдралд оролцогч бүхий л субъектуудын үүрэг оролцоо тэдний хамтын хүчин чармайлтаас шалтгаалах юм.
Ашигласан материалын жагсаалт
- Л.Смит “Үндэстнуүдийн баялаг” УБ., 1996.
- Батболд “Хөгжлийн концепци, стратеги” “Зууны мэдээ” сонин, 2006 №224
- Ж.Ванникси “К.Марксыг эргэн харахуй: Уян хатан нийгэм” нийтлэл, 1994.
- С.Галбадрах “Зах зээлийн эдийн засгийн харилцааны төлөвшлийн асуудалд”, “Шинэ толь” сэтгүүл, 2005/2
- З.Манлайбаатар, Д.Өлзийбадрах “Нобелийн шагналт эдийн засагчид”, УБ., 2002.
- Ж.Сорос “Нээлттэй нийгэм: Даяар капитализмыг шинэчлэх нь” 2000.
- М.Скаузен “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал”, УБ., 2003.
- Э.Сото “Капиталын нууц” УБ., 2004.
- Ж.Штиглиц “Мэдээлэл ба эдийн засгийн ухаан дахь парадигмийн өөрчлөлт” илтгэл. 2001.
- В.Кудров “Страны Центральной и Восточной Европы: опыт системной трансформации” Вопросы экономики, 2006/5
- Frank C.Wykoff “ Creatingg Capitalism: Using growth models to assess transition” Claremont Colleges working paper 2001/16.
[1] В.Кудров “Страны Центральной и Восточной Европы: опыт системной трансформации” Вопросы экономики, 2006/5
[2] Ж.Ванникси “К.Марксыг эргэн харахуй: Уян хатан нийгэм” нийтлэл, 1994.
[3]Frank C.Wykoff “ Creating Capitalizm: Using growth models to assess transition Claremont Colleges working paper 2001-16”