Д.Болд-Эрдэнэ
/Улс төрийн ухааны доктор/
Шинэ толь №53, 2005
Түлхүүр үг: Нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх, Хүн төрөлхтний түүх,Төрийн үүсэл, Домгийн сэтгэлгээ, Шашны гүн ухаан, Ёс зүйн хэлбэр, Деспотизм
Их монгол улсын үеийн нийгэм-улс төрийн сэтгэлгээний онол, түүхийн асуудлын хүрээнд үүсэл, бүрдэлтийн эх сурвалж, түүнд нөлөөлсөн бодит болон оюунлаг хүчин 1 үйлс, тэдгээрийн харилцан хамаарлын асуудал чухал байр ‘ уурь эзэлдэг. Үүний учир гэвэл эл асуудал манай улс төр, гүн ухааны онол, судлалын хүрээнд өнөө хэр бага | удлагдсан, энэ чиглэлээр одоогоор тусгайлсан дорвитой бүгээл туурвил төдий л гарч амжаагүй байгаатай холбоотой юм. Харин энэ асуудлыг авч үзэхийн өмнө хүн төрөлхтний унс төрийн сэтгэлгээний үүсэл, төлөвшилтийн ерөнхий зүй тогтол, эх сурвалж, илрэх хэлбэр нь манай нүүдлийн пвөрмөц иргэншил, амьдралын хэв маяг, сэтгэх арга, хэв шинжийн онцлог орчинд хэрхэн яаж илрэв, энэ нь ямар пнцлог, өвөрмөц зүй тогтлоор дамжин хэрэгжив гэдэг . н уудлыг тусгайлан зайлшгүй авч судлах нь зүйтэй гэж үзэж байна. Нөгөө талаар эл асуудлыг ямар нэг хэмжээгээр юдотгон авч үзэх нь бидний энэ удаагийн судалгааны гол судлагдахуун болох Их монгол улсын үеийн улс төрийн сэтгэлгээний эх сурвалж, шинж, онцлогийн асуудалтай ошбогдон гарч ирж болох олон чухал асуудалд хариу п1 пход онол, арга зүйн талаасаа үлэмжхэн ач холбогдолтой байгаа юм.
Хэдийгээр монголчуудын улс төр, эрхийн сэтгэлгээний үүсэл бүрдэлтийн үйл явц нь хичнээн ч үндэсний онцлог, зүй тогтлын дагуу хэрэгжсэн байлаа ч хүн төрөлхтний улс төрийн үзэл, сэтгэлгээний үүсэл, төлөвшилтийн нийтлэгзүй киголоос хол хөндий бпйж чадаагүй, харин ч түүний өвөрмөц тусгал байсан нь ойлгомжтой. Тиймээс энэ удаагийн судалгааны явцад монголчуудын улс төр, эрхийн сэтгэлгээний үүсэл бүрдэлтийн өвөрмөц зүй тогтол, хүн төрөлхтний энэ талын нийтлэг жишиг, шалгуурын харилцан хамаарлын асуудал шинжлэх ухааны судлагдахууны талаасаа сонирхол татах сэдэв болох нь мэдээж хэрэг юм. Аливаа үзэгдэл, үйл явцын нийтлэгжишэг, зүй тогтол ямагт өвөрмөц, тусгаи зүи тогтлоор дамжин илэрдэг жамтай тул энэ удаад эл асуудлыг тодотгон авч үзэх үүднээс монголчуудын улс төрийн сэтгэлгээний үүсэл бүрдэлтийн үндсэн хэлбэр, хөгжлийн зүй тогтлын асуудлыг тусгайлан авч үзэж байгаа болно.
Монголчуудын нийгэм-улс төрийн үзэл, сэтгэлгээний түүхийг бүтээгч нь монголын ард түмэн өөрсдөө юм. Тэд монголын нийгэм дэх олон зууны туршид үргэлжилсэн улс төрийн үзэгдэл, үйл явцыг ажиглан харж, тэр үндсэн дээр өөрсдийнхөөрөө үнэлэн цэгнэж, тусган ухаарч байсны тодорхой илрэл, үр дүнд тэдний улс төрийн сэтгэлгээ үүсэн бүрэлдсэн байна. Монголчуудын улс төрийн сэтгэлгээний оюун санааны суурь үндэс нь тэдний улс төрийн ухамсар мөн бөгөөд энэ нь тэдний нийгмийн ухамсарын онцгой нэгэн хэлбэр болж байжээ. Монголын ард түмний оюунлаг үйл ажиллагаа, нийгмийн ухамсар нь үүсэл, хөгжлийн төвөгтэй, урт замналыг туулжээ. Энэ нь нийгмийн ухамсар, улс төрийн сэтгэлгээний дэлхий нийтийн хөгжлийн үйл явцын тодорхой тусгал болж байлаа.
Хүн төрөлхтний түүх нь орчин үеийн шинжлэх ухааны төсөөлөл ёсоор барагцаалбал хоёр сая гаруй жил үргэлжилсэн балар эртний анхны хүй нэгдлийн бүдүулэг төлөв байдал ба түүний дараахь иргэншлийн төлөв байдал гэсэн үндсэн хоёр том үеийг туулжээ. Судлаачдын судалж тогтоосноор барагцаалбал МЭӨ VIII-III мянган жилийн зааг үеэс хүн торөлхтөн бүдүүлэг үеэсээ аажмаар иргэншлийн төлөв байдалд шилжжээ. Иргэншлийн төлөв байдал нь хүн төрөлхтний эдийн засаг, аж ахуй болон хүмүүсийн хамтын амьдрал, тэдний хоорондын харилцаа, оюун санаа, ухамсрын хүрээн дэх асар их дэвшил өөрчлөлтийг өөртөө Гмгтаадаг. Тэр дундаа иргэншлийн төлөв байдлын хүрээнд ипэрсэн нийгэм-улс төрийн томоохон өөрчлөлт нь нийгмийн тнги, давхарга, бүлэг бий болж, тэдгээрийн өвөрмөц ялгаа оүхий эрх ашиг, сонирхол ялгаран гарч, түүнийг зохицуулах үүрэг бүхий улс төрийн хамтын зохион байгуулалтын хэлбэр болсон төр бүрэлдэн бий болсон явдал юм.
Хүн төрөлхтний иргэншлийн анхны голомт нь МЭӨ IV-III мянган жилийн үед үүсэн бүрэлдсэн Дорно дахины эртний Өнэтхэг, Хятад, Египетийн соёл иргэншлийг гэж үздэг. Тэгэхдээ төрийн анхны хэлбэр нь судлаачдын үзэж байгаагаар угтал төр (протогосударство) байжээ. Түүний үүслийг он цагийн хувьд МЭӨ IV-III мянган жилийн зааг гэж үздэг. Төрийн үүсэл, түүхийг судалж мэргэшсэн эрдэмтэд |үүнийг төр гэж нэрлэхгүй байна. (1.13). Эрдэмтэд орчин үоийн түүх, археологи, угсаатны зүйн судалгааны шинэ м.тдээ, дүгнэлтэд тулгуурлаж хүний нийгэм нь ангиудад хупаагдах, ангийн ноёрхол, дарангуйлал тогтохоос өмнөх үод угтал төр буюу төрийн анхны энгийн хэлбэр бий болж, харин дараа нь түүний үндсэн дээр жинхэнэ төр үүссэн гэж үзэх болжээ. (2.9-10)
Гэхдээ угтал төрийн үед улс төрийн зохион байгуулалт, эрх мтдэл, засаглал, удирдлага, үнэлэмж баримжааллын анхны юдорхой хэлбэр, элементүүд бий болж байжээ. Нэг үгээр хтлбэл, угтал төрийн үед улс төрийн түүхэн үзэгдэл, үйл чвцын тусгал, илэрхийлэл болж хүн төрөлхтний анхны ордийн ухамсарын түвшин дэх улс төрийн үзэл, төсөөлөл, мэдлэг, ухамсарыг агуулсан улс төрийн сэтгэлгээ үүсэн бүртлдсэн байна. Энэ үеийн улс төрийн сэтгэлгээ нь цэгцтэй (боловсрогдсон онол, сургаалын түвшинд хүрээгүй, үүсэл, эхлэлийн байдалтай байжээ. Харин жинхэнэ төр үүссэн цаг үеэс хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээ харьцангуй цэгцтэй түвшинд шилжсэн юм. Энэ бүхнээс дүгнэж үзвэл улс төрийн сэтгэлгээ үүсэн тэрлэх анхдагч бодит нөхцөл, үндэс нь нийгэмд анги, бүлгүүд үүсч, тэдгээрийн өвөрмөц эрх ашиг, сонирхол бий болж, ялгарал, зааграл нь гүнзгийрч, түүнээс үүдсэн хоорондын зөрчил, асуудлыг зохицуулах үүрэг бүхий хүмүүсийн улс төрийн зохион байгуулалтын хэлбэр болсон төр үүссэн явдал юм.
Монгол орны хувьд дээр дурдсан хүй нэгдлийн бүдүүлэг төлөв байдал ба иргэншлийн төлөв байдал хэмээгч хөгжлийн тодорхой бүхэл үеийг өвөрмөц байдлаар туулж, энэ үеүдэд тохирсон ердийн ухамсарын болон онолын ухамсарын түвшний улс төрийн сэтгэлгээний тодорхой хэлбэрүүдийг бий болгож чадсан юм. Сүүлийн үеийн шинжилгээний явцад зарим судлаач, шинжээчид, тухайлбал Г.Ф.Осборн, В.Д.Мэтью, П.П.Сушкин, Д.Баррель нар хүн үүссэн өлгий нутгийг Төв Азийг хэмээсэн зоригтой таамаглал, үндэслэлийг дэвшүүлж байна. Тэдний үзэж байгаагаар Төв Азийн нутаг дэвсгэр тодруулбал монголын говь тал нутаг нь манай дэлхийн амьтны аймаг, хүн төрөлхтний өлгий нутаг гэж үзэх бодит үндэстэй байна. (3.36) Монгол нутагт хүн, хүмүүс үүсч хамтаараа амьдрах явцад байгальдаа захирагдмал хэлбэртэй амьдралын хэв маяг үүсэн тэрлэж, ангийн болон дайны олзоо бүгдээрээ тэгш хуваан түгээж, эрх ашиг, сонирхлын нийтлэг зарчмаар хамтран аж төрж, амьдарч байжээ. Гэвч аажмаар байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг боловсруулан хэрэглэх болж, түүнийгээ даган хөдөлмөрийн багаж зэвсэг сайжран, хөдөлмөрийн тодорхой хуваарь бий болж, эдийн засаг, аж ахуйн хувьд хэлбэршин зүгшрэхийн хэрээр хүрээлэн байгаа байгаль дэлхийгээ танин мэдэж, түүнд идэвхтэй нөлөөлөх болсон байна. Үүний зэрэгцээ нийгэмд анги, бүлэг, давхаргууд бий болж, тэдгээрийн өвөрмөц эрх ашиг сонирхолууд үүсэн гүнзгийрч хоорондын зөрчил, мөргөлдөөн, бэрхшээл, асуудлыг зохицуулан шийдвэрлэх шаардлагын улмаас улс төр үүсч, түүний зохион байгуулалтын өвөрмөц хэлбэр болох төр, төр ёс бүрэлдэн бий болжээ. Энэ бүхэнтэй уялдан төрийн улс төрийн тодорхой үзэл, үнэлэмж, бодлого, сэтгэлгээ хэрэгжих болсон байна.
Эндээс дүгнэж үзвэл төр бол улс оршин тогтнохын гол нөхцөл мөн бөгөөд улс оршин тогтнож байгаа л бол төр зайлшгүй байх учиртай. Төр засаг байгаа цагт төрийн бодлого, үйл ажиллагаа түүн лугаа зохицсон төрийг жолоодохуйн ёс жаяг, хэм хэмжээ, арга барил буюу төр ёс байх нь эргэлзээгүй. Төр, төр ёс, төрийн бодлого бодитой хэрэгжиж байгаа нөхцөлд түүний чиг баримжаа, тулгуур суурь болсон улс төрийн онол, үзэл бодитой оршин үйлчлэх нь зүйн хэрэг юм. Хэрвээ улс төрийн онол, үзэл байгаа бол түүний түүхэн цаг үеийн оршин үйлчлэх уламжлалт хэлбэр болох улс төрийн сэтгэлгээ байх нь гарцаагүй юм. Энэ утгаараа улс төрийн аливаа үзэл, сэтгэлгээний эх авах бодит хөрс суурь нь улс төрийн өвөрмөц үзэгдэл болох төр түүний бодлого, үйл ажиллагаа болж байдаг нь тодорхой байна. Энэ үүднээс асуудалд хандаж үзвэл Монголд төр, төр ёс бүрэлдэн бий болсноор түүнийг дагаж төрийн улс төрийн үзэл, сэтгэлгээ бодитой оршин үйлчилж байсан нь ноттой байна.
Монголын анхны төрийн үүслийг МЭӨ III зуун буюу Хүннүгийн үеэс тооцон үздэг. Энэ үеэс монголын төр ёс, улс төрийн бодлого, сэтгэлгээний цэгцтэй хэлбэр үүсэн тэрлэсэн гэж судлаачид нотолдог юм. Тиймээс ч Хүннүгийн үеэс монголын төр ёс, улс төрийн үзэл, сэтгэлгээний түүхийг эхлүүлэн үздэг юм. Үүнийгээ тэд Хүннүчүүд нь монголчуудтай гарал нэгтэй, монгол угсаатны дээд өвөг байсан гэдгээр үндэслэн баталдаг. Тухайлбал, түүхч, доктор Г.Сүхбаатар “Хүннү нарын билчээрийн мал аж ахуй эрхэлж байсан байдал, малын үүлдэр угсаа, эдийн ба оюуны соёлын онцлог, хүннү үгийн хэлний хамаарал гэх мэт угсаатны зүйн цогцолбор шинжээр үзэхэд Хүннү нар эртний монгол угсаатан мөн” (3.15) гэсэн дүгнэлт хийсэн байдаг бол харин доктор Ж.Батсуурь “Монголчуудын генийн сангийн голомт Хүннү улсын нутаг дэвсгэр, түүний улс төрийн төвтэй яв цав давхцдаг” (4.85) хэмээн генетикийн судалгаагаар нотолжээ. Хүннүчүүдийг монгол угсаатан биш гэж үзээд монголын төр ёсыг Хүннүгийн үеэс эхлүүлэхэд эргэлздэг судлаачид ч бас байдаг. Хэдий тийм боловч Хүннүчүүд нь монгол угсаатан мөн бөгөөд монголын төр ёс Төв Азид хамгийн түрүүн төр, улсаа байгуулан гарч ирсэн Хүннү нараас эхтэй гэж үзэх нь зөв зүйтэй санал байж болох юм.
Улс төрийн ном, зохиолд хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээг хөгжлийнхөө явцад домог, домог зүй; логик, рационал гэсэн сэтгэлгээний хоёр гол үндсэн хэв маягийг дамжсан гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхдээ хүн төрөлхтний нийгмийн сэтгэлгээ, тэр дундаа улс төр, эрх зүйн сэтгэлгээ эхэн үеийн домгийн хэв маягаас логик, рационал сэтгэлгээний хэв маягт шилжсэн түүхэн үйл явцыг эрдэмтэн, судлаачид янз бүрээр ойлгож, тайлбарлах, санал зөрж маргах нь бий. Тухайлбал, Оросын эрдэмтэн Ф.Х.Кессиди тэрхүү шилжилтийн үйл явцын агуулгыг домгоос логос буюу логик, рационализмд шууд шилжиж орсон хэмээн үзэж тайлбарласан байдаг. (5.75) Тэгвэл дээрх саналаас арай ялгаатай байр суурийг нөгөө хэсэг судлаачид гарган тавьдаг юм. Оросын нэрт эрдэмтэн, судлаач В.С.Нерсесянцийн удирдлага дор туурвисан “Улс төр, эрхийн сургаалийн түүх” хэмээх хамтын бүтээлд: “хүн төрөлхтний улс төр, эрхийн сэтгэлгээний хөгжилд шашны сэтгэлгээ ихээхэн ач холбогдолтой байсан. Тиймээс ч домгийн сэтгэлгээний хэв маягаас логик, рационал хэв маягт шилжих шилжилт шууд явагдаагүй. Ингэж үзэх үндэс нь нэг талаас домгийн хүрээнд логик сэтгэлгээний элемент, шинж тэмдэг ямар нэг хэмжээгээр агуулагдаж байсан, нөгөө талаас домгийн үзэл ба рационал, логик сэтгэлгээний хэв маягийн хооронд шилжилтийн, тэдгээрийг холбогч гүүр маягийн шашны сэтгэлгээ үүсэж, чухал үүрэг, ач холбогдолтой байсан” (6.19) гэж бичсэн байдаг нь дээрх байр суурийг илэрхийлж байгаа хэрэг юм. Энэ саналыг судлаачдын олонх нь дэмжиж тал өгч байдаг. Энэ үүднээс асуудалд хандаж үзвэл хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээ нь эхэн үедээ домог зүй, домгийн сэтгэлгээний хэлбэрээр илэрч байснаа яваандаа философи, шашин-ёс зүйн хэлбэртэй болж улмаар логик, рационал сэтгэлгээний төгс хэлбэрт шилжих байдлаар хөгжлийн урт түүхэн замналыг туулжээ гэж үзэж болохоор байна. (7.8-9)
Хүн төрөлхтний улс төр, эрхийн сэтгэлгээний үүсэл бүрдэлтийн энэ нийтлэг зүй тогтол манай орны хувьд ихээхэн өвөрмөц байдлаар давтагдан илэрсэн юм. Энэ тухай манай судлаачдын хамтран туурвисан судалгааны нэгэн бүтээлд тэмдэглэхдээ: “…аливаа улс үндэстний үзэл сэтгэлгээ нь домог зүй, шашны сэтгэлгээнд үндэслэн үүсч, хөгжөөд метафизик сэтгэлгээ рүү орж ирсэн түгээмэл зүй тогтолтой байдгийн адилаар монголчуудын үзэл сэтгэлгээ нь эхэн үедээ домог зүй, шашны үзэл сэтгэлгээ зонхилж байгаад яваандаа шашны сэтгэлгээнээс метафизик сэтгэлгээ салж ирсэн байх боломжтой юм” (8.21) гэсэн байна. Монгол орны хувьд улс төрийн сэтгэлгээний хөгжилд шашны сэтгэлгээ үнэхээр чухал үүрэг гүйцэтгэсэн. Эхэн үедээ монголчуудын улстөрийн сэтгэлгээний анхны хэлбэр нь домгийн сэтгэлгээгээр дамжин илэрч байсан, дараа нь погик, рационал хэлбэрт шилжсэн.
Гэхдээ манай орны хувьд хөгжлийн явцад шашны хийгээд логик рационал сэтгэлгээний төлөвшилтийн үйл явц цаг хугацаа, орон зайн нэгтүвшинд, бие биенээ нөхөн сэлбэсэн, харилцан хамааралтайгаар явагдаж ирснээрээ онцлогтой байна. Энэ онцлог төлөв байдал хугацааны хувьд харьцангуй түүхэн урт удаан үргэлжлэн давтагдсан гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм. Гэхдээ ингэлээ гээд монголчуудын улс төр, эрхийн сэтгэлгээн дэх шашны хийгээд философи, логик, рационал сэтгэлгээний хэв маяг, элементийг хооронд нь ялгаж, салгах аргагүй байсан гэж үзэж болохгүй. Тэдгээр нь хэдийгээр хоорондоо холбоотой байсан ч гэлээ тус бүрийнх нь үнэлэмжийн үнэт зүйлс, онцлогийг ялган тодруулах боломж байдаг юм.
Хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний анхны үндсэн хэлбэр нь домгийн сэтгэлгээ байсан. Домгийн сэтгэлгээний агуулгыг эрдэмтэд янз бүрээр ойлгон тайлбарладаг. Тухайлбал, нэг хэсэг судлаачид түүнийг түүхт хүмүүсийг бурханчилсаны үр дүнд бий болсон зохиомж гэж үзэж байхад (9) нөгөө хэсэг нь хүмүүсийн сэтгэлгээний хөгжингүй бус хэлбэртэй холбон үздэг байна. (10) Тэгвэл судлаач К.Леви-Строс хүмүүсийн сэтгэлгээнд мэлрэхүйн болон оюун ухааны талууд нэгдмэл цогцолбор байдалтай байсны илрэл болох домгийн сэтгэлгээ нь эртний болон эдүгээгийн хүмүүний оюун ухааны нийтлэг бүтцийг тодорхойлох чухал судлагдахуун болно хэмээн үзэж байна. Түүний номлолоор домгийн сэтгэлгээ нь хүмүүсийн амьдралын гол зөрчлүүд (тухайлбал үхэл, амьдрал, жаргал, зовлон гэх мэт)-ийг арилгах бус, харин эвсүүлэн зохицуулахад чиглэсэн байдаг ажээ. (11) Харин Ж.Фрейзер, Д.Харисон, Ф.Корнфорд, А.Кук нарын судлаачид домгийн сэтгэлгээ нь ертөнцийг тайлбарлах гэсэн зорилготой бус, харин эртний шүтлэгийн зан үйлийн хуулбар болно гэсэн үзлийг гарган тавьсан байдаг. (12) Энэ бүхнээс үзвэл домгийн сэтгэлгээ нь олон талтай цогцолбор бүтэц бүхий үзэгдэл болох нь ойлгогдож байна. Домгийн сэтгэлгээг шүтлэг бишрэл, дэврүүн санаа, ёс зүй, хүмүүнлэг сэтгэл, хүмүүнчилсэн дүрслэл бүхий философи, улс төр, ёс зүйн олон талын агууламжтай, мэдрэхүй, сэтгэхүйн нэгдмэл үзэгдэл гэж үзэж болох юм.
Монголчуудын улс төрийн сэтгэлгээ үүсэл, бүрдэлтийнхээ эхэн үед логик сэтгэхүйгээр боловсрогдсон улс төрийн ерөнхий ойлголт, категори, онол, сургаалийн хэлбэрээр биш харин домгийн сэтгэлгээ түүгээр илэрхийлэгдсэн дүр дүрслэл, шүтлэгийн хэлбэрээр илэрч байсан юм. Юмс үзэгдлийн мөн чанарыг ерөнхий ойлголт категориор илэрхийлэх танин мэдэхүйн түвшинд монголчууд хараахан хүрээгүй байсан цаг үед мэдрэхүй болон амьдрахуйн туршлагынхаа хэмжээнд хүний үйл ажиллагааны загвараар ертөнцийг төсөөлж, овог, аймгийн зохион байгуулалтын Пүтэц, харилцааны хэлбэрийг бодит байдлын бүхий л хүрээнд хамаатуулан сэтгэж байсныг монголчуудын домгийн сэтгэлгээ хэмээн ерөнхийлөн нэрлэж болох юм. Домог зүйн судлагдахуун болохуйц бичгийн дурсгалт зүйлс монгол хэлнээ бараг үгүй боловч хожуу үеийн түүх, уран юхиолын бүтээлд монголчуудын гарал үүсэл, ертөнцийг үзэх үзэл, төр, төр ёсны үзэл сэтгэлгээтэй холбогдол бүхий домгийн зарим өгүүлэмжийгтэмдэглэн үлдээсэн нь цөөнгүй бий. Тухалбал, “Монголын нууц товчоо”, “Алтан товч”, ‘Цагаан түүх”, “Шар тууж”, “Эрдэнийн товч” зэрэг монголын түүх, соёлын эх сурвалжид домгийн сэтгэлгээтэй холбогдох баримт, мэдээ мэр сэр үлдсэн байдаг. Амаар уламжлагдан ирсэн домгийн өгүүлэмж, эртний домгийн сэтгэлгээтэй холбогдол бүхий эх сурвалж, материалыг эмхтгэн тэмдэглэж хэвлүүлсэн бүтээл нэлээд байдаг. Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын дээж зуун билэг оршивой”, Б.Ринчин “Монгол ардын аман зохиол” хэмээх цуврал эмхтгэл, Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном “Монгол ардын аман зохиол дээж бичиг”, Х.Сампилдэндэв “Монгол домог” зэрэг эмхтгэл бүтээлүүдэд монголчуудын амаар уламжилж ирсэн домгийг олны хүртээл болгоход үнэтэй хэрэглэгдэхүүн болоод зогсохгүй эрдэм судлалын ажлын чухал иш материал болж байдгаараа ач холбогдолтой юм. Монголын домог зүйг философи сэтгэлгээний талаас нь судалсан судалгаа бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэл болохгүй. ШУА-ын ФСЭХ-ийн эрдэмтэн судлаачдын туурвисан “Монголын философийн түүх” цуврал бүтээлийн зхний ботид монголчуудын домог зүйн сэтгэлгээтэй холбоотой тойм судалгаа хийгдсэн байдаг. Харин домгийн сэтгэлгээг улс төрийн үзэл, сэтгэлгээний талаас нь гусгайлан судалсан бүтээл одоогоор байхгүй байна.
Монголчуудын домгийн сэтгэлгээ нь хэдийгээр тэдний ордийн ухамсар, амьдралын өдөр тутмын ажиглалт, туршлагын үр дүнд голчлон боловсрогдсон байдаг ч түүнд хүрээлэн байгаа газар дэлхий, хүний үүсэл гарал, хүн байгалийн харилцаа, хаад язгууртны гарал угсаа, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалсан, тэнгэр шүтлэг, төрийн улс төрийн үзлийн зарим үнэт зүйлс, эе, эвийн үзэл номлолтой холбоотой гүн ухаан, улс төрийн онолын агууламж бүхий чухал санаа, өгүүлэмж гүнзгий шингэсэн байдаг юм. Тэр дундаа монголын төр ёсны үзлийн тулгуур санаа болсон хаан дээдэс, төр, улсаа шүтэх үзэл, мөнх тэнгэрийн гүн ухаан, эв нэгдлийн талаарх улс төрийн гүн ухааны чухал язгуур үндэслэлүүдийг домгийн сэтгэлгээнээс харж болно.
Монголын төр ёсны түүхэн их шашдир болох “Монголын нууц товчоонд” тэмдэглэгдэн үлдсэн Алун-Гоогийн домгийг дээрхтэй холбогдуулан онцлон үзэхэд л хангалттай юм. Энэ домогт Монголын алтан ургийн хаад ихэс дээд тэнгэрээс заяасан, тэнгэр язгуурт болохыг тод томруун дүрсэлснээрээ монголчуудын бүхнийг нөхцөлдүүлэгч дээд тэнгэрийн санаа зоргыг газар дэлхийд гүйцэлдүүлэгч гэх хаад, язгууртнуудын үйл хэргийг магтан алдаршуулж түүгээрээ дамжуулан төрийг шүтэх сэтгэлгээг олон түмэнд шингээн, төлөвшүүлэх гүнзгий метафизик санааг тусган илэрхийлж байдаг юм. Энэ утгаараа энэ домог нь улс төрийн үзэл, сэтгэлгээний бодитой тусгал болж байдаг гэж үзэх бүрэн үндэстэй юм. Тухайлбал, уг домогт өгүүлэхдээ: “Урьд Добун мэргэнээс төрсөн Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хоёр хөвгүүд нь эх юүгээ Алангоог далдуур өгүүлрүүн: “ Энэ эх, бидний ах Үеэлд хаяалд хүн үгүй, эр үгүй бөгөөтөл эд гурван хөвүүдийг төрүүлэв. Гэр дотор гагц Маалиг баягуудай хүмүүн буй. Эд гурван хөвүүд түүнийх буй за” хэмээн эх юүгээ эчнээ хэлэлцэхийг Алангоо эх нь ухаж (мэдээд) (13.§18) тэрэнд Алангоо эх өгүүлрүүн: “Бэлгүнүтэй, Бүгүнүтэй та хоёр хөвүүд минь намайг энэ гурван хүүхдийг төрүүлэв. Хэний юун хөвүүд вэ хэмээн сэрдэн хэлэлцэв. Сэрдэх чинь зөв. Шөнө бүр цэгээн шар хүн, гэрийн өрх, тотгын гэгээгээр орж (ирээд) хэвлийг минь илбэж гэгээ (гэрэл) нь хэвлийд минь шингэх бөлгөө. Гарахдаа (тэр хүн) наран, сарны завсраар шар нохой мэт шазвалзан гарах бөлгөө. Та нар дэмий яахан өгүүлнэ. Тэр тэмдэгээр үзвэл тэнгэрийн хөвүүд (…Г онцлов) буюу за
Хар тэргүүт хүнтэй
Ханисган (ижилсэгэн) яахан өгүүлнэ та нар
Хамгийн хаад болбоос
Харцас тэнд мэднэ” хэмээв. (13.§20, 21) гэсэн нь цаанаа бүхнийг үүтгэгч нь дээд тэнгэр, түүний санаа зоригийн илрэл нь төр, төрийн амьд илрэл нь хаан бөгөөд хаан нь энэ утгаараа тэнгэр заяатай тул түүнийг төр хэмээн хүндэтгэн шүтэх ёстой гэсэн монголын төр ёсны олон зуун жилийн турш уламжлан ирсэн язгуур санааг илэрхийлж байна. Түүнээс гадна эл домогт Монголын төр ёсны хамгийн гол үнэт зүйлс болсон “Эв, эе”, “Эв нэгдэл”-ийн үзэл санааг тод томруун дүрслэн үзүүлсэн байдаг. Домогт өгүүлэхдээ: “Хаврын нэгэн өдөр хонины борц чанаж, Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Бугу Хатаги, Бугуту Салжи, Бодончар Мунхаг энэ таван хөвүүдээ зэрэгцүүлэн суулгаж нижгээд сумыг хугалагтун” гэж өгөв. Ганц (сумыг) амархан хугачиж орхив. Бас таван сумыг хамт боож “хугалагтун” гэж өгөв. Тавуул, таваар (багцлан) боосон сумыг хүн хүн авч тойруулж (оролдоод) хугалан ядав. (13.§19) “Бас Алангоо таван хөвүүддээ соёрхол үг өгүүлрүүн: “Та таван хөвүүд миний ганц хэвлийгээс төрөв. Та нар саяын таван сум мэт ганц ганцаар болвол түрүүчийн сум мэт хэн бүхнээ хялбархан дийлдэгдэнэ. Тэр багцалсан сум мэт хамт нэгэн эеэр явбаас та нар хэнд ч яахан хялбархан үл дийлдэгдэнэ” хэмээв (13.§22) гэсэн нь дээрх санааг илэрхийлсэн домгийн сэтгэлгээний гүнзгий өгүүлэмж юм. Эндээс дүгнэж үзвээс: монголчууд домгийн сэтгэлгээний тансаг баян өв сантай байсан бөгөөд энэ нь хэдийгээр тэдний ердийн ухамсар, сэтгэл зүйн төгс боловсрогдоогүй санаа, төсөөлөлийн илэрхийлэл байсан боловч цаад агуулгандаа төр ёсны улс төрийн үзэл, сэтгэлгээний онол, номлолын элементийг ямар нэг хэмжээгээр багтаан агуулсан монголчуудын улс төрийн сэтгэлгээний анхны төгс биш хэлбэр байжээ гэж үзэж болохоор байна. Харин түүнийг сэтгэлгээний “төгс биш” хэлбэр гэж үзэж байгаагийн гол шалтгаан нь нэгд, эрт үед монголчуудын улс төрийн сэтгэлгээг нөхцөлдүүлж түүнд тусгагдах улс төрийн үзэгдлүүд, төр, засаглал, улс төрийн бодлого зэрэг нь жинхэнэ утга агуулга, шинж хэлбэрээрээ бүрэн гүйцэд бүрэлдээгүйтэй, хоёрт хүй нэгдлийн бүдүүлэг төлөв байдлын үед монголчуудын оюун сэтгэхүй нь логик, хийсвэрлэлийн түвшинд хүртэл хараахан хөгжиж чадаагүй байсантай, гуравт домгийн өгүүлэмж, санаа нь онолын төгс ойлголт, категориор дамжин илрээгүй, харин хүмүүсийн өдөр тутмын амьдрал, аж байдлын энгийн өгүүлэмж хэлбэрээр илэрч байгаа зэрэгтэй холбоотой байгаа юм.
Домгийн сэтгэлгээнээс гадна монголчуудын улс төрийн сэтгэлгээний тодорхой нэгэн илэрхийлэл нь шашны гүн ухаан, ёс зүйн хэлбэр байсан юм. Тэдний улс төрийн үзэл, сэтгэлгээ нь шашинтай нягт холбоотой хөгжиж иржээ. Монголчуудын язгуурын шашин бол бөө мөргөлийн шашин юм. Бөө мөргөлийн шашин-философийн гол үзэл нь тэнгэр шүтлэг мөн билээ. Тэнгэр шүтлэгийн шашин-философийн үзэл нь монголчуудын улс төрийн үзэл, сэтгэлгээний оюун санаа, танин мэдэхүйн үндэс суурь нь болж байсан.
Монгол бөө мөргөлийн шашны ертөнцийг үзэхүйн онол, номлолын үндэс нь “ерэн ёсөн тэнгэр”- ийн үзэл юм. 99-тэнгэрээ дотор нь баруун зүгийн цагаан буюу өөдрөг сайн талын 55 тэнгэр, зүүн зүгийн хар буюу сөрөг талын 44 тэнгэр хэмээн ангилдаг. Монгол бөө мөргөлийн 99 тэнгэрийг судлаачид “нийгэмжүүлэн хүнийсгэсэн” ертөн ийн загвар юм гэж үзсэн байдаг. Энэ үзэл ёсоор бол хэвтээ тэнхэлгээр найман зүгийн орон, босоо тэнхлэгээр доод, дунд, дээд гэсэн гурван зүгийн орон бүгд арван зүгийн арван нэгэн оронд ангилж орон бүрийн найман зүг болон төвийг эзлэн суугч есөн тэнгэр байдаг мэтээр загварчлан төсөөлдөг. Орон зайн зүгийн энэ хуваарийг бэлэгдэл, эрхэмлэлийн зүйлстэй нь харгалзуулан шүтэлцүүлбэл эртний монголчуудын ертөнцийг үзэхүйн өвөрмөц тогтолцооны загварыг олж харж болно. (14.52-54)
XIII зууны эхээр Их монгол улс байгуулагдаж, бөө мөргөлийн шашин нь тэр үеийн хаад, ноёдын улс төр, үзэл суртлын хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж чадахгүй болжээ. Үүнтэй холбоотойгоор энэ шашин нь цаг үеийн өөрчлөлтийг дагаж, өөрийн номлол, зан үйл, ёс жаягандаа ямар нэг хэмжээгээр өөрчлөлт хийх болсон юм. Энэ өөрчлөлтийн үр нүнд “мөнх тэнгэр”-ийн үзэл уг шашны гол шүтээн болж, түүнийг бурханчлан товойлгох болсон юм. “Мөнх тэнгэр”- ийн шашин, философийн үзэл ёсоор мөнх тэнгэр нь монгол хүмүүсийн төрж үхэх, жаргаж зовох, дээшилж буурах, ялж ялагдахын бүх хувь тавиланг шийдэх бөгөөд Мөнх тэнгэртэй тпхөн ид шидтэй бөө удган нар л харьцаж чадна хэмээн итгүүлэх болсон байна. Түүнчлэн наран саран, од гариг, уулын эзэн, усны савдаг, өвөг дээдсийн сүнс зэргийг чухал инюнд тооцох болсон байна. Энэ бүхэн нь XIII зууны имиюлчуудын төр ёсны улс төрийн үзэл, сэтгэлгээний хөгжилд тодорхой нөлөө үзүүлсэн гэж хэлжболно. Түүнчлэн бөө мөргөлийн дараагийн шашин болох шарын шашны үзэл, номлол нь ч бөө мөргөлийн шашны нэгэн адил монгол төр ёсны улс төрийн үзэл санааны хөгжилд тодорхой байдлаар пипөөлсөн нь эргэлзээгүй юм. Үүнтэй холбогдуулан XIII-XIV зууны үеэс монголчуудын төр барих ёсны онол, үзэл ‘ .шааны үндэс болсон шашин төрийг хослон барих “хос ёс” буюу “хоёр ёс”-ны зарчмын тухай онцлон тэмдэглэхэд л ппалттай юм. Гэхдээ энэ үеийн улс төрийн сэтгэлгээг оүх >пдээ зөвхөн шашинд тулгуурлаж, өөрийн бие даасан шинж үгүй байсан гэж үзэх аргагүй юм. Тэдгээр нь цаг үе, танин мэдэхүйн эрхээр холбоо хамааралтай байж, бие биенээ харилцан нөхөн сэлбэж байсан ч тус тусын өвөрмөц агуупга, бие даасан байр суурь, статусаа хадгалж байсныг цурдах хэрэгтэй юм.
Монголчуудын улстөрийн сэтгэлгээ нь шинж байдлын хувьд ппииин, шүтлэг бишрэл, билэгдэл, домогчлолын агуулгатай байдаг. Учир нь монголчууд улс төрийн үзэгдэл, үйл явцыг бүхнзэс дээр байх мөнх тэнгэртэй, тэнгэрийн заяа төөрөг,түүний бүхнийг нийгүүлсгэгч, ариун, хүчэрхэг байдалтай холбон үздэг. Түүнчлэн шашны энэрэн нийгүүлсгэгч хүмүүнлэг ёс суртахуун, шудрага хүлцэнгүй байх ёс журам нь монголчуудын улс төрийн сэтгэлгээний онол, үзэл санааны үнэт зүйлсийн бүрдэлт төлөвшөлтөнд ямар нэг байдлаар нөлөө үзүүлсэн юм. Гэхдээ тэдний улс төрийн сэтгэлгээг домгийн болон шашны үзлээс бас ялгаж үзэх учиртай юм. Нэг үгээр хэлбэл домог зүй нь шашны үзлээс ялгагддагийн нэг адил тэдгээрээс улс төрийн сэтгэлгээний үзэл, номлолын үнэт зүйлс нь өвөрмөц ялгаатай байдаг. Домог ба шашин нь хоёулаа нийгэм-улс төрийн үзэгдлийг тэнгэр бурхантай холбож тайлбарладгаараа хоорондоо холбоотой нийтлэг шинжтэй боловч домог нь бурхныг эмпирик, бодит субъекттэй адилтган үздэг байхад шашин нь бурхан бол эмпирик, бодит субъект, хүч биш, харин ер бусын, далдын чанагуух абсолют хүч байдаг гэж үздэгээрээ хоорондоо ялгагддаг. Тэгвэл улс төрийн үзэл, сэтгэлгээ нь улс төрийн үзэгдэл, үйл явцыг бүхнийг нөхцөлдүүлэгч абсолют, чанагуух субстанц болох мөнх тэнгэртэй холбон үздэгээрээ онцлог юм. Улс төрийн сэтгэлгээний оюун санааны үндэс болсон “мөнх тэнгэр” нь шашин, домог зүйн тэнгэр, бурханаас арай өвөрмөц ялгаатай цэвэр гүн ухааны агуулгатай байдаг. Эндээс үзвэл монголчуудын улс төрийн сэтгэлгээ нь хэлбэрийн хувьд шашин, домог зүйн шинжтэй боловч агуулгын хувьд улс төрийн бодит амьдралын үзэгдэл, үйл явц, төр ёсны үйл ажиллагааг онолын буюу эмпирик түвшинд үнэлэн цэгнэж, эрэгцүүлэн, бясалгасны үр дүн болж байжээ.
XIII зууны дунд хүртлэх үе буюу Их монгол улсын үе нь монголчуудын улс төрийн сэтгэлгээний үүсэл, төлөвшилтийн үйл явцад онцгой гэж болох үед тооцогддог. Үүний чухам учир гэвэл: XIII зууны үеэс монголчуудын төр ёсны улс төрийн сэтгэлгээний хөгжлийн “метафизик”, “логик, рационал” үе үндсэндээ эхэлсэн гэж үзэж байгаатай холбоотой юм. Энэ дүгнэлтийг манай зарим хүмүүс асуудлыг хэт эдүүгээчилж, Өрнийн соёлт ардчилсан улс орны улс төрийн үзэл, сэтгэлгээний хөгжлийн жишгээр асуудалд өрөөсгөлөөр хандаж байна гэж шүүмжлэн хэлэлцэж болох юм. Ингэхдээ XIII зууны нүүдлийн монгол улсад ямар юмных нь логик, рационал түвшний сэтгэлгээ байх вэ, энэ үед улс төрийн сэтгэлгээний онолын гэхээр цэгцрэн хэлбэржсэн үзэл санаа гэхээр юм юу байх вэ дээ гэж эргэлзэж болох юм. Тэгвэл асуудалд бодитой хандаж үзвээс монголчуудын төр ёсны улс төрийн үзэл, сэтгэлгээ чухам “бүдүүлэг” хэмээгээд байгаа XIII зууны үеэс хэлбэршин бүрэлдэж эхэлсэн гэж баттай хэлж болохоор байна. Учир нь Их монгол улс байгуулагдсанаар түүхэнд анх удаа нэгдмэл төр улсыг цоо шинэ, үзэл зарчмаар удирдан жолоодох хэрэгцээ шаардлага тулгарсан бөгөөд түүнийг гүйцэлдүүлэхэд төр ёсны цэгцтэй үзэл, онолын шинэлэг арга, зарчим хэрэгтэй болсон юм.
XIII зууны үеийн монголын улс төрийн сэтгэлгээний хөгжлийн “логик- рационал” үе гэдгийг бид ойлгохдоо монголчуудын улс төрийн сэтгэлгээ нь үндэсний шинж төрхөө бүрэн олж, цэгцтэй, оюунлаг шинжтэй болж ирсэнтэй хамаатуулан ойлгож байгаа болно. Өөрөөр хэлбэл, энэ нь монголын төр ёсны үзэл цэгцрэн бүрэлдэж, монголчуудын улс төрийн үзэгдэл, үйл явцын мөн чанарыг танин барьж, төр, улсаа жолоодох үзэл, сэтгэлгээний шинэлэг онол, үзэл санаа, арга зарчмын үндэс бүрдэж бий болсоныг хэлж байна. Харин өнөөгийн улс төрийн онол, түүхийн судалгааны нэг чухал зорилт бол тэр үеийн төр ёсны үзэл, улс төр, эрхийн сэтгэлгээний онол, үзэл санааны үндэс, түүний үнэт зүйлсийн систем, бүтэц, онцлогийг шинжлэх ухааны үүднээс буйртай шинжлэн тодруулах явдал мөн юм.
Улс төрийн сэтгэлгээ оршин тогтнох нөхцөл, эх сурвалжийн асуудал нь улс төрийн түүх, онолын судалгаанд чухал байр суурь эзэлдэг. Энэ асуудлын хүрээнд улс төрийн сэтгэлгээ оршин тогтноход нөлөөлөх нөхцөл, хүчин зүйл, эх сурвалж гэдэгт юуг хамруулж ойлгож болох, түүнийг бүрдүүлэгч бүрэлдэхүүн элементүүдийг тодруулах нь судалгааны арга зүйн ач холбогдолтой асуудал юм. Улс төрийн сэтгэлгээ оршин тогтноход зайлшгүй хэрэгтэй нөхцөл, хүчин зүйлийн системд байгалийн нөхцөл, цаг агаар, уур амьсгал, нутаг дэвсгэрийн хэмжээгээр нөхцөлдсөн үндэсний сэтгэл зүй, зан араншин, сүсэг бишрэл, төр болон захирах, захирагдах ёсонд хандах хандлага, сэтгэх хэв маяг, туршлага, уламжлал зэргийг хамруулан үзэж болох юм.
Эртний Грекийн сэтгэгч Геродит, Гиппократ, Демократ нар байгаль, цаг агаар, уур амьсгал, бүс нутгийн онцлогоос улс орны дотоод уг чанар, амьдрах арга ухаан, соёл, ёс заншил, төрийг удирдах хэв маяг, сэтгэлгээний шинж байдал, хөгжил нь ихээхэн хамааралтай байдаг гэсэн баримтлалыг дэвшүүлсэн байдаг. Үүнийг нийгэм судлал дахь газар зүйн чиглэл хэмээн нэрлэдэг. Энэ чиглэлийг хожим нь нэлээд цэгцтэй хөгжүүлсэн сэтгэгчид бол Францын соён гэгээрүүлэгч, гүн ухаантан Ш.Л.Монтеське (1689-1755), Германы сонгодог гүн ухаантан Г.В.Ф.Хегель (1770-1831) нар юм. Тэд улс, үндэстний соёл, сэтгэлгээний хөгжил нь байгаль, газар зүйн орчин, хөрс, ургамал, газрын гадаргууны шинж байдлаар тодорхойлогддог гэж үзэж байсан юм. Хегель энэ тухай бичихдээ “…ард олны ертөнцийн санааны байгальтай холбогдох холбоо нь юм юмны гадаад тал мэт санагдана, байгаль нь ертонцийн санааны хөгжих хөрс гэж үздэг болохоор түүнийг хөгжлийн суурь дэвсгэр нь хэмээвэл зохино” (15.126) гэж бичсэн байдаг. Түүнчлэн нэрт философич Карл Поппер “… нийгмийн амьдралын хуулиуд нь янз бүрийн газар, янз бүрийн цагт ялгаатай” (16) байдаг гэсэн нь дээрх үзлийг мөн илэрхийлсэн хэрэг билээ.
Монголчуудын төр ёсны үзэл, онол үүсэн бүрэлдэх явцад байгаль, цаг уур, газар зүйн хүчин зүйл чухал нөлөө үзүүлсэнийг зайлшгүй онцлон үзэх ёстой. Монгол орон говь тал, уул, усхосолсон өргөн уудам газар нутагтай, байгалийн эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай билээ. Байгаль, цаг уур, газар зүйн энэхүү өвөрмөц нөхцөл, хүчин зүйл нь монголчуудын төр, улсаа удирдах үйл ажиллагааны хэв маяг, үзэл, сэтгэлгээнд зүй ёсоор нөлөөлсөн юм. Тухайлбал, энэ нь монголчуудын аж төрөх ёс, амьдралын хэв маягт тодорхой нөлөө үзүүлээд зогсоогүй байгаль, цаг уурын хатуу шалгарлын эсрэг тэдний хамтын үйл ажиллагаа, хамтарсан хүч чармайлтыг зүй ёсоор нөхцөлдүүлсэн юм. Энэ тухай судлаач, доктор Н.Лүндэндорж бичихдээ: “…монголын өргөн уудам нутаг хамгаалалтын онцгой зорилтыг төрөөс шаардсан төдийгүй, хамгийн наад зах нь байгалийн эрс тэс хатуу ширүүн уур амьсгалыг хамтач хүчээр даван туулах шаардлага тулгарсаар иржээ. Нөгөө талаас, өргөн уудам нутаг дэвсгэр, нүүдлийн мал аж ахуй, амьдралын цалгар назгай, урсгал байдал, сахилга зохион байгуулалтын сул чанарыг ч мөн нөхцөлдүүлсэн гэж хэлж болно. Энэ нь нийгмийн амьдралын эрчимтэй бус хэв шинжийг өөрийн эрхгүй бий болгосон байна. Ийм бодит ахуйтай улс үндэстэн мөн л түүнд нь тохирсон төр ёс, төртэй байдаг нь амьдралын нэг гол хууль мөн” (17.255) гэсэн байна. Энэ нь бас төрийг жолоодох арга, ухаан, онол, сэтгэлгээний өвөрмөц байдлыг ч давхар нөхцөлдүүлсэн юм.
Хучтэй төр, эв эеийн тухай үзэл санаа бол XIII зууны монголчуудын улс төрийн үзэл, сэтгэлгээний онол, үзэл санааны төвлөрсөн илэрхийлэл болж байдаг. Харин энэ үзэл санааны бодит үндэс нь байгаль, цаг уур, амьдрах арга, ухаан, нийгэм, ахуйн онцлогоор нөхцөлдөж байдаг байна. Нутаг билчээрийн төлөөх тэмцэл, өрсөлдөөн, хатуу ширүүн байгаль, цаг агаартай мөнхөд тэмцэж ирсэн амьдралын хэв маяг нь тэднийг сэтгэл зүйн хувьд тэмцэгч, нийгмийн социал харилцааны түвшинд байнга зөрчил, тэмцэлтэй амьдрахыг нөхцөлдүүлсэн байна. Байнгын зөрчил, тэмцэл, будлиан самуун, сахилга, зохион байгуулалт муутай байдал нь тэдэнд асар их хохирол авчирч, түүнийгээ ч өөрсдөө ухаарах болсон байна. Энэ сул талыг хөрш зэргэлдээ улс гүрэн ч өөрсдийн гадаад улс төрийн бодлогодоо хортойгоор ашиглан монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж байсан гашуун сургамж түүхэнд бэлхэнээ бий билээ. Үүнтэй холбоотойгоор хүчтэй төр, нэгэн хааны удирдлага, эв эеийг язгуурын монголчууд улам хүсэмжилж энэ үзлээ тойрон нэгдэж байсан гэж хэлж болно. Хүчтэй нэгдсэн төрииг баигуулснаар аливаа зөрчил тэмцэл, самуунаас ангижирч, хүн ардыг “хөл хөсөр, гар газар” амирлуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байв. Хүчтэй төр, улсыг тогтоохгүй бол дотоод, гадаад зөрчил, тэмцэл нь улам даамжирч, улмаар монгол улсын оршин тогтнох цаашдын хувь заяанд үнэхээр сөрөг нөлөө үзүүлж болохоор байсан юм. Тийм ч учраас 1189 днд Хамаг монгол, 1206 онд Их монгол улсыг байгуулсан нь дээрхтэй холбоотой юм. Сурвалж бичигт тэмдэглэснээр Хамаг монголын хаанаар Тэмүүжинг өргөмжлөхөд Хэрэйдийн Ван хаан “Монгол хан үгүй хэрхэн сууна. Та нар энэ эеэ бүү эвдэгтүн. Эе зангаа бүү тайлагтүн. Энгэр заамаа бүү тасдагтүн” хэмээн сургамжилсан нь язгуурын монголчуудын дунд үеийн үед оршиж ирсэн зөрчил, тэмцлийг илэрхийлэхийн зэрэгцээ, үүнээс ангид байхын үндэс нь эзэн хаанаа дээдлэж, эв нэгдэлтэй байж, хүчтэй төрийг тогтоох нь монголчуудын амин чухал асуудал гэдгийг тод томруун илэрхийлсэн хэрэг юм. Тэгэхлээр Монголчуудын улс төр, эрхийн гүн ухааны уг гарал, үндсийг дээр тэмдэглэсэн хүчтэй төрийн үзэл санаанаас эрж хайх нь зүйтэй юм. Эндээс үзвэл монголчуудын төр ёсны сэтгэлгээний гол цөм болсон хүчтэй төр, эв эе, эв нэгдлийн үзэл санаа нь чухамдаа байгаль, цаг уурын өвөрмөц байдал түүгээр нөхцөлдсөн амьдрах арга, сэтгэх хэв маягтай холбоотой байна.
Иргэд нь төрдөө, төр нь иргэддээ хандах хандлагын шинж байдал нь төр ёс, улс төрийн сэтгэлгээний өвөрмөц онцлогийг нээн илрүүлэх чухал үзүүлэлт болдог. Энэ нь Өрнө, Дорнын орнуудад харилцан адилгүй, ялгаатай байдаг. Энэ ялгаа нь тэдгээр бүс нутгийн орнуудын соёл иргэншлийн хэв шинж, онцлогоос ихээхэн хамааралтай байдаг. Өрнө дахины суурьшмал иргэншлийн хэв маяг нь иргэдээс төрд, төрөөс иргэддээ хандах хандлагад өвөрмөц байдлыг бий болгожээ. Үүнд тэдгээр бүс нутгийн орнуудын өргөн уудам биш ч, үржил шимтэй газар, түүнийг хувьдаа өмчлөн эзэмшихийн төлөөх олон зуун жилийн тэмцэлээр хатуужин төлөвшсөн сэтгэлгээний хэв шинж нөхцөлдүүлж байна.
Сэтгэлгээний энэ хэв шинжийн онцлог нь хувь хүн өөрийн ;>рх ашгийг чухалд үзэж, түүнийг хангуулахын төлөө маргаж, төрчилдөж, цөхөрөлтгүй тэмцэж ирсэн тэдний либерал гэж хэлж болох хандлагаар тодорхойлогдож байдаг. Сэтгэлгээний энэ өвөрмөц хэв шинж нь Өрнийн орнуудын оюуны соёлын төдийгүй аж амьдралаа зохион байгуулах лрга ухааны нь чиг хандлагыг бас тодорхойлж байдаг. Үүнтэй холбоотойгоор Өрнө дахины улс орнуудын төрдөө хандах хандлага нь төрийн үүргийг аль болохоор багасгаж, хувь хүний эрх чөлөөг дээдлэн, энэхүү эрх чөлөөг хангуулах нөхцөлийг бүрдүүлэхэд төр идэвхтэй оролцох ёстой гэсэн байр сууриар тодорхой илэрдэг. Тиймээс тэд төрийг ард |үмэнд дээд зэргээр үйлчлэх хэрэгсэл, иргэдийн хувийн омчийн “шөнийн манаач” хэмээн үздэг бөгөөд төр энэ үүргээ биелүүлэхгүй бол түүнтэй тэмцэж, тэр ч байтугай түүнийг шаардлагатай бол сольж ч болно гэж үздэг.
Гэгвэл Дорно дахины улс түмний төрдөө хандах хандлага Өрнийхөөс ялгаатай. Тэдгээр улс орнуудын ард түмэн төрөө хүндэтгэн дээдлэж, төрийн зохицуулах үүргийг илүүтэй онцлон чухалчилдаг. Үүний үр дүнд Дорнын деспотизм бий болсон юм.
Дорнын деспотизмыг өрнийхөн төрийн дарангуйлал, эрх мэдлийн хэт төвлөрөл хэмээн үздэг боловч дорныхон үүнд :>нэ агуулгаар биш, харин захирах, захирагдах зүй ёсны хэм хэмжээ хэмээн үздэг. Үүнийгээ тэд илэрхийлэхдээ “хүн шнгэрийн дор төрж, төрийн дор захирагдана” хэмээдэг аж. Эндээс үзвэл төр хүчтэй байж, тэр хэрээр төрийн юхицуулалтын үүргийг эрхэмд үздэг чанар нь Дорно дахины улс орнуудын төр ёсны нийтлэг зарчим мөн болох нь харагдаж байна. Дорнын улс орнуудын төрд хандах энэ хандлага нь монголчуудын хувьд ч нэн тодорхой илэрч байдаг.
Монголчууд олон зууны туршид төрийг шүтэн дээдлэж, төрийн үүргийг эрхэмлэж ирсэн уламжлалтай. Энэ нь тохиолдлын зүйл биш, харин тус орны байгаль, цаг уур.амьдрах арга ухаан, түүх, аж төрөх ёс, нийгэм-сэтгэл зүй, зан заншлын бодит ахуйгаар нөхцөлдсөн зүй ёсны бодит үзэгдэл юм. Ийм бодит нөхцөлд юуны өмнө төрийн өмчлөлд буй өргөн уудам газар нутаг нь төвлөрүүлсэн удирдлага, зохион байгуулалт, хүчтэй төрийн оролцоо- зохицуулалтыг хүссэн ч, хүсээгүй ч шаарддаг байна. Нэг үгээр хэлбэл өргөн уудам нутаг дэвсгэр өөрөө төрийн үүргийг өндөржүүлдэг. Газар төрийн өмчлөлд байдгийн улмаас нийгэм ялгаралд орж, төрөөс харьцангуй хараат бус томоохон өмчтөн төрөх, нийгэмд индивидуализм, аминч үзэл, бие даасан байдал, чөлөөт эрх дэлгэрэх бололцоо өрнөдтэй харьцуулахад маш удаан, зарим улс оронд бололцоогүй шахам байсан гэхэд хилсдэхгүй. Энэ бол төр хүчтэй, төвлөрүүлсэн байх нэг чухал материаллаг үндэс байлаа. (8.15) Үнэхээр ч “газар бол улсын үндэс” гэсэн сэтгэлгээ бүр Хүннүгийн үеэс үндэс улбаатай юм. Нэгэнт газар улсын гол өмчлөлд байсан тохиолдолд газар нь тусгаар тогтнолын билэг тэмдэг болж байв. Иймээс газраа алдвал улсаа алдана, тэр хэрээр төрийн тусгаар тогтнолд аюул учирна гэж монголчууд үзэж байжээ. Тэдний энэ сэтгэлгээ нь олон үеийн монгол төр ёсны улс төрийн үзэл сэтгэлгээний гол үнэт зүйлс бүрэлдэн төлөвшихөд нөлөөлж, төр, түүний зохицуулах үүргийг шүтэн дээдлэх улс төрийн бодлого, сэтгэлгээний үндэс суурь болж өгсөн юм.
Нөгөө талаар, байгаль, цаг уур, газар зүйн өвөрмөц онцлогоор нөхцөлдсөн байгалийн хүчний эсрэг монгол хүмүүсийн хамтын тэмцэл, хүч чармайлт нь тэдний сэтгэл зүй, ёс заншил, үзэл сэтгэлгээнд төдийгүй монголын нийгмийн бүтцэд ч нөлөөлсөн юм. Монголчуудын нийгмийн бүтцэд эрт үеэс цусан төрөлд тулгуурласан төрөл садан, нутаг усаараа нэгдсэн нийтлэгүүд зонхилж байв. Үүгээр нөхцөлдөж, ахмад үе, ах дүүсээ харилцан хүндэтгэх сэтгэл, хамтач, нийтэч аж төрөх сэтгэл, зан суртахуун нь нийгмийн харилцаанд хүчтэй нөлөөлж, зохицуулж байсан төр тогтвортой, дээдлэн хүндлэгдэж байх нийгмийн шалтгаан, хүчин зүйл болж байлаа.
Монголчуудын улс төрийн үзэл, сэтгэлгээ нь дээр дурьдсан байгаль, цаг уур, иргэншилийн хэв шинж, соёлоор чөхцөлдсөн түүхэн бодит хүчин зүйлтэй холбоотойн зэрэгцээ бас тэдний өөрсдийнх нь боловсруулсан тэнгэр шүтлэгийн философи, эв нэгдлийн үзэл санаа, төр улс, эзэн хаанаа хүндлэн дээдлэж ирсэн уламжлал, захирах, захирагдах ёсыг чанд баримтлах үзэл, хандлага, зөв шударгуу, төвч голч байх чанар, хууль дээдлэх ёс зэрэг оюун санаа, танин мэдэхүйн эх сурвалжтай юм. Монголын төр ёсны улс төрийн үзэл сэтгэлгээний дээр дурьдсан оюун санааны үнэт зүйлс, эх сурвалжийн талаар хойно тусгайлан тодорхой авч үзэх болно. Эндээс дүгнэж үзвэл монголын төр ёсны улс төрийн үзэл сэтгэлгээний язгуур үндэс нь ямар нэг хэрийн соёл, шашны суртал номлол гэхээсээ илүү төв азийн өвөг улсуудын төр ёсны түүхэн уламжлалд дулдуйдсан, өсөж төрсөн өргөн уудам нутаг дэвсгэр, байгаль цаг уурын онцлогийг тусгасан монгол зоны ааш араншин, арга билгийг агуулсан, билчээрийн мал аж ахуйд тулгуурласан нүүдлийн иргэншил, соёлоор нөхцөлдсөн тэнгэрийн үзлээс оюун санааны итгэл бишрэл, эрч хүчийг авсан, эв эеийг олж, нэгдэж оршихыг амьдралаар туулж мэдэрсэн язгуурын монголчуудын дотоод мэдрэмжийн түүхэн үр дүн байсан юм. (17.269)
Энэ утгаараа Их монгол улсын улс төрийн сэтгэлгээ нь өмнөх үеийн төрт ёсны уламжлалд суурилж, түүхэн цаг үеийн өөрчлөгдсөн орчин нөхцөл, монголчуудын бодит ахуй, амьдралын хэв маяг, хэвшил, нутаг дэвсгэрийн хэмжээгээр нөхцөлдсөн үндэстний сэтгэл зүй, зан араншин, итгэл бишрэл, захирах, захирагдах ёсонд хандах хандлага, тэдний үзэл, бодлого, ‘үнэлэмжийн өвөрмөц тусгал болж байлаа. Нэг үгээр хэлбэл энэ үеийн улс төрийн сэтгэлгээний бүрдэлт, төлөвшилт нь тухайн түүхэн тодорхой цаг үеийн бодит хүчин зүйлүүдээр нөхцөлдсөн үзэл санаа, танин мэдэхүй, гүн ухааны гүнзгий үндэс улбаатай үйл явц байсан юм.
Ашиглаж, иш татсан эх сурвалж, ном, бүтээл
- А.Жамбал. Улс төрийн сургаалийн түүх. (Эртний үе) 1-дэвтэр. УБ. 2001.
- История государства и права зарубежных стран. часть I. Учебник для вузов. М., 1997.
- Г.Сүхбаатар. Монголын түүхийн дээж бичиг. Тэргүүн дэвтэр. УБ. 1992.
- Ж.Батсуурь. Монголчуудын өлгий нутаг, гарал үүслийг генетикийн судалгаагаар мөшгөсөн нь, Дорно дахины судлалын асуудал. УБ.,1988. №1.
- Ф.Х.Кессиди. От мифа к логосу.^., 1972.
- История политических и правбвых учений. Учебник для вузов. /Под.общ. ред. В.С.Нерсесянца. М., 1997-
- Основы лолитологии под ред: Профессора В.П.Пугачева. М., 1992.
- Монголын төр ёс, эрх зүйн сэтгэлгээний зарим асуудал. Хянан тохиолдуулсан профессор, доктор Н.Лүндэндорж. УБ. 2002.
- Б.Ринчин. Культ исторических персонажей в монгольском шаманстве,- В кн: Сибирь, Центральнаи восточная Азия в Средние века. Новосибирск, 1975. 188-195.
- К.Леви-Брюль. Первобытном мышление. М.,1937.
- К.Леви-Строс. “Структура мифов /Вопросы философии, 1970, №7.
- Ж.Фрейзер. Золотая ветвь. М., 1980.
- Д.Цэрэнсодном. Монголын нууц товчооны эрдэм шинжилгээний орчуулга, тайлбар. Ред Д.Төмөртогоо.УБ., 2000.
- Монголын философийн түүх. I дэвтэр. УБ. 1997.
- Г.В.Ф.Гегель. Философия истории. СПБ. 1993.
- К.Поппер. Открытое общество и его враги. М., 1992.
- Н.Лүндэндорж. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. УБ. 2003.