Д.Болд-Эрдэнэ
/ШУА-ийн Философийн социологи.Эрхийн хүрээлэнгийн улс төрийн салбарын эрхлэгч, дэд профессор/
Шинэ толь №56, 2006
Түлхүүр үг: Ардчиллыг бэхжүүлэх, Ардчиллын чанар, Авилгалын индекс, Системийн хямрал, Намын систем, Плюрализм систем, Ардчиллын хямрал
Монгол улс ардчилалд шилжиж эхэлснээс хойш даруй арав гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд монголын ард түмэн ирдчилсан өөрчлөлтийн гарааны баттай суурь үндсийг бүрдүүлж, нийгмээ ардчилсан, нээлттэй зарчмын дагуу шинэчлэн өөрчлөх зүй ёсны үйл явцын эхлэлийг тавьсан билээ. Хүний эрх эрх чөлөөний тулгуур зарчмуудыг эрх зүйн хувьд баталгаажуулж, ардчилсан төрийн байгууламжийн бүтцийн үндсийг бүрдүүлэн олон намын тогтолцоог хэлбэршүүлж, нийгмийн ухамсарын хүрээнд сэтгэлгээний догматизмаас чөлөөт, прагматик сэтгэлгээний хэлбэрг баттай шилжин, улс орныхоо ардчилсан өөрчлөлтийн материаллаг болон оюун санааны суурь нөхцөлийг бүрдүүлж чадсан нь бидний өнгөрсөн арав гаруй жилийн үйл ажиллагааны гол ололт юм. Гэхдээ энэ бүхэн нь монголын ардчилалд зайлшгүй хэрэгтэй түүний суурь нөхцөл болохоос биш ардчиллын төлөвшилтийн төгс хэмжүүр, баталгаа нь хараахан бишээ.
Монголын ардчиллыг бэхжүүлж, төлөвшүүлэхийн тулд их зүйл хийх хэрэгтэй байгаа юм. Ядаж л ардчиллын хүрсэн гүвшин, шинж, онцлог, тулгарч буй асуудал, цаашдын төлөв байдлын талаар онолын зөв бодитой төсөөлөлийг нийгэмд бий болгох хэрэгтэй. Харамсалтай нь манайд энэ талын бүтээлч сэтгэлгээ, эрүүл саруул оюунлаг мэтгэлцээн үгүйлэгдэж байна. Өнөөдөр ардчиллын тухай сайрхан ярьж, хоосон магтах, эсхүл сэтгэлийн хөөрлөөр ардчиллаас ухарсан тухай халаглахаас хэтрэхгүй байна. Ингэхлээр бид өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудал, бэрхщээлийн учир зүй, холбоо хамаарал, шалтгаант нөхцөлийг тодорхойлж түүнээс гарсан гаргалгаа, шийдлээ улс төрийн хальс бүрхэвчгүйгээр цэвэр шинжлэл, судлалын шаардлага, шалгуурын дагуу гарган тавьж, нийгэмд санал болгох хэрэгтэй байна.
Монгол орон өнөөдөр хүн төрөлхтний нийтээр хүлээн зовшөөрсөн ардчиллын үнэт зүйлст сууриласан өөрчлөлтийг хийж байна. Өнгөрсөн арван зургаан жилтэй харьцуулахад ардчилал нь үзэл санаа, оргилуун хүсэл зоригоос халин гүнзгийрч, олон түмний аж байдал, үйл хэрэг амьдралын хэрэгцээний түвшинд очсон байна. Хэдий тийм боловч ардчилал өнөөдөр гөлөвшилтийн амаргүй, Эгзэгтэй үедээ явж байна. Уламжлалт нийгмийн энерци сэтгэлгээ хүчтэй, ардчиллын туршлага, уламжлал гэхээр зүйл байхгүй учир түүнийг төлөвшүүлэх үйл явц нарийн төвөгтэй бөгөөд өвөрмөц онцлогтой байх нь илэрхий юм.
Монголын ард түмэн 80-90-ээд оны зааг үеэс ардчиллыг хөгжилийн гол зам гэж эргэлт буцалтгүй орсон. Бидний хийсэн энэ сонголт шинэ зуунд ч хэвээр байх нь эргэлзээгүй. Тэгэхдээ ингэлээ гээд бид ардчиллыг нэгэнт олж авсан юм чинь цаашид тэмцэж өөрчлөх зүйл огт үгүй болчихсон гэж үзэхгүй байна. Монгол ардчилсан улс мөн боловч ардчилалын үнэт зүйлс манайд хэрэгжиж, төгс бодит агуулгаараа төлөвших болоогүй байна. Өнөөдөр монголд ардчилал хэлбэр талаасаа бодитой байгаа боловч агуулга талаасаа сайн зүгширч чадахгүй байна. Тиймээс ч түүнийг улам төгөлдөржүүлж, бэхжүүлэх хэрэгтэй байгаа юм.
Тэгэхдээ ардчиллыг сэтгэл хөдлөл хоосон тунхаглалаар бус бодит, бүтээлч үйл ажиллагаагаар хэлбэршүүлэн төлөвшүүлдэг. Түүнчлэн түүнийг хэмжээ хязгааргүй эрх чөлөө, хий хоосон хийрхэлээр бус тодорхой хэм хэмжээ С>үхи1 эрх чөлөө, хариуцлага, сахилга бат, дэг журам, хууль дээдлэх ёс, жинхэнэ шудрага ёсны зарчмаар бэхжүулэн, I олөвшүүлдэг гэдэг нь бодит үнэн мөн билээ. Хэрвээ бид омнөө тулгарсан асуудал, бэрхшээлээ цаг тухай бүр бодитой опошлон тодорхойлж, түүнийгээ шийдвэрлэх гарц, шийдлээ зоригтой томъёолон хэрэгжүүлж чадахгүй бол тэмцэж олсон ардчиллынхаа үр шимийг яваандаа үзэхгүйд хүрэх аюултай юм.
Өрнөдийн томоохон судлаачид шинээр ардчилагдсан орнуудын хувьд ардчиллаас ухарч, дарангуйлал шууд сэргэх нь ховор ч тэдгээр орнуудад ардчилсан тогтолцоо нь иргэдийнхээ хүсэл зоригийг биелүүлэхгүй, улс төрийн шудрага өрсөлдөөн болон хамтын ажиллагаа, зөвшилцөлийг хүлээн авч болох тодорхой дэг журам, хэм хэмжээг I огтоохгүй байх юм уу, эсхүл дарангуйлал, ардчиллын аль альных нь шинжийг агуулсан, тэдгээрийн завсрын хэлбэр болох эрлийз (гибрид) дэглэм тогтож, ингэснээрээ тухайн улс орон дахь ардчиллын ололт, үр дүн аажмаар “алгуур үхэл”-д хүрч болох тухай таамаглалыг гарган тавьдаг (1). Гэдгээр судлаачдын гаргаж тавьж буй таамаглал, үндэслэлд анхаарч харгалзах зүйл багагүй байгаа юм. Ер нь бид монголын ардчиллыг “алгуур үхэл”-д хүргэхгүйн тулд их зүйл хийх хэрэгтэй байна. Ингэхийн тулд юуны өмнө хүрсэн түвшин, тулгарч буй асуудал, одоогийн нөхцөл байдлаа онолын хувьд зөв оношлон баримжаалах нь туйлын чухал юм. Үүнтэй холбогдуулан монголын ардчиллын онолын хүрээний цөөн зарим асуудлын талааар санаа, бодлоо тойм боловч гаргаж тавихыг оролдьё.
Монголын ардчилсан өөрчлөлтийн онолын нэг үндсэн асуудал нь өнөөгийн улс төрийн орчны хэв шинж, төлөвшилтийи асуудал юм. Улс төрийн шинжлэх ухаанд “нийгмшн улс төрийн орчин” гэдэг ойлголтыг улс төрийн субъектуудын уйл ажиллагаагаар нөхцөлдсөн улс төрийн ахуйн узэгдэл, үйл явцын илрэн хэрэгжих тодорхой өрон зайн хэлбэр, улс төрийн цогц хүчин зүйлсийн үйлчлэн орших өвөрмөц хүрээ хэмээн гомъёолон тодорхойлдог. Түүнээс гадна улс төрийн ном, зохиолд улс төрийн орчинг хэв маягийн хийгээд хэлбэрийн хувьд тодорхой ялган заагласан байдаг бөгөөд хэв маягаар нь ардчилсан ба ардчилсан бус, нээлттэй, хаалттай, хөгжмөл ба хөгжмөл бус, тогтвортой ба тогтворгүй гэх зэргээр ангилдаг бол нь улс төрийн институт, байгууллагын, улс төрийн ухамсар, оюун санааны, улс төрийн соёлын болон эрх зүйн улс төрийн үйл байдлын орчин гэх мэтээр ялган үздэг юм (2). Улс төрийн философийн онолын дээрх ерөнхий санаанд тулгуурлан монголыг өнөөгийн улс төрийн орчны төлөвшилтийн төлөв байдал, шинж, онцлог, хэв маяг, хэлбэрийн асуудлыг годруулан үзэх нь сонирхолтой юм.
Манай судлаачид монголын өнөөгийн улс төрийн орчинг үидсэнд нь ардчилсан хэв маягийн хүрээнд хамруулан үзэх I ал дээр тодийлөн санал зөрдөггүй боловч улс төрийн энэхүү орчны хүрээнд бодитой үйлчлэх учиртай ардчиллын тулгуур үнэт зүйлсийн хэрэгжих үйл явцын шинж байдал, түвшин, тохиолдож буй бэрхшээл, асуудлын тухайд тэдний дотор өнөө хэр санал зөрөөтэй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Улс төр судлаачид монголын улс төрийн орчны хэв шинжийн тухайд олон янзын байр суурийг илэрхийлдэг. Тухайлбал, тэд монголын улс төрийн орчинг хэв шинжийн хувьд “шилжилтийн”, “завсрын”, “хөгжмөл бус”, “харьцангуй төлөвшсөн”, “үндсэндээ төлөвшсөн” гэх зэргээр томъёолон тодорхойлж байдаг юм. “Шилжилтийн үе” хэмээх нэр томъёог улс төрийн орчны төлөвшилтийн үйл явцтай холбогдуулан хэрэглэх эсэх тухайд судлаачдын байр суурь нэгдмэл болоогүй байна. Сүүлийн үед судлаачдын нэг хэсэг нь өнөөгийн улс төрийн орчинг шилжилтийн гэж үзэхээс татгалзахыг санал болгож байна. Ямар боловч манай өнөөгийн улс төрийн орчныг хэв шинжийн хувьд “шилжилтийн”, “завсрын” ер нь ямраар ч юдорхойллоо гэсэн түүнийг төлөвшиж гүйцээгүй орчин I )дэг дээр нэг их санал зөрөхгүй байх гэж бодож байна.
Монгольт улс төрнйн орчнн бол өөрчлөлтийн боловсорч .’I йцоэгүй, тодорхой шинжүүдийг өөртөө агуулсан топовшилтийн эхэн үеийн төвөгтэй шатандаа явж буй ардчилсан хэв маяг бухий орчин юм. Төлөвшиж гүйцээгүй I эдгийн гол утга учир нь өнөөгийн монголын улс төрийн орчинг ерөөсөө огт төлөвшиж амжаагүй гэх юмуу эсхүл бүрэн төгс төлөвшсөн гэдгийн аль алинаар нь ойлгон олримжаалах аргагүй байгаа түүний өвөрмөц шинжээр нохцолдөж байна. Асуудалд ингэж хандах бодит үндэс байгаа юм.
Энэ нь: нэгдүгээрт, манай улс төрийн ардчилсан орчны юхион байгуулалтын бүтцийн үндэс нэгэнтээ бүрдэж бий болсон боловч тэдгэрийн цаашдын зүгшрэн хэлбэршиж. ысап зохицох үйл явц харьцангуй удаан байгаа юм. Үүнтэй уялдуулан засаглалын хэлбэрийн нийцэн зохицох шинж блйдал, парламентын улс төрийн орчин, түүний хүрээнд бүрэлдэж буй болсон бүрхэг, ойлгомжгүй байдал, пдгээрийг дагаж гарч ирсэн зохион байгуулалтын бүтцийн хэлбэр, эрх зүйн мөхөсдөл, парламент дахь намын системийн өнөөгийн шинж байдал зэргийг дурдаж болно.
хоёрдугаарт, улс төрийн ардчилсан орчны бүрдэл хэсгүүдийн хоорондын харилцаа, харилцан үйлчлэл, пдгээрийн үүрэг, үйл ажиллагааны шинж байдлаас үзвэл онөөгийн улс төрийн орчинг төлөвшиж гүйцсэн орчин гэж батлахад учир дутагдалтай байна. Төрийн засаглалын ипституциудын хоорондын функционал харилцан хамаарал, >рх үүрэг, эрх мэдлийн хувиарлалт, тэнцвэржилт, бие биенийхээ үйл ажиллаганд тавих хяналтын зохистой механизм өнөө хэр бодитой зүгширч амжаагүй л байна. Тухайлбал, өнөөгийн УИХ-тай харилцах засаглалын бусад субъектуудын харилцааны механизм, эрх мэдлийн г энцвэржилт, хувиарлалт, харилцан хяналтын механизмын одоогийн байдал нь төрийн засаглалын эрх мэдлийг хувиарлан тэнцвэржүүлэх ардчилсан онол, зарчимтай төдий л авцалдаж өгөхгүй байгааа юм. Өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааг хянах үндсэн механизм балж үйлчлэх учиртай Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр нь хяналтын хүчтэй арга, хэрэгслийн үүргээ бүрэн хангаж чадахгүй байна. Олон түмэн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн зүгээс ч парламент, засгийн газрын үйл ажиллагааг бодитой хянах боломж өнөө хэр байхгүй байгаа юм. Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд ч шудрага ёс алдагдах, авилгалд автагдах, жирийн олон түмний эрх ашгийг хохироох эрүүл биш үзэгдэл нийтлэг байсаар байна.
гуравдугаарт, өнгөрсөн хугацаанд улс төрийн орчны үзэгдлүүдийг зохицуулах эрх зүйн зохицуулалтын механизмын суурь үндэс тавигдсан боловч, түүний зохицуулалтын чадамж нь цаг үеийн өөрчлөлтөөр нөхцолдсөн тодорхой асуудал, бэрхшээлийг бүрэн гүйцэт зохицуулах амьдралын шаардлагын түвшинд тэр бүр хүрэхгүй байна. Өнөөдөр Үндсэн хууль болон түүнийг дагалдаж гарсан олон хуулийн хүрээнд үзэл баримтлалын хувьд нь төгөлдөржүүлэн сайжруулж, тодотгон засах зүйл багагүй байна.
дөрөвдүгэрт, манай өнөөгийн улс төрийн оюун санаа, ухамсар, үнэлэмжийн орчин ч гүйцэт төлөвших болоогүй байна. Ардчиллын үнэлэмжийг манай хүмүүс хүлээж авч байгаа боловч түүнийг сэтгэлгээ болон үйл ажиллагааны түвшинд төдий л сайн идээшүүлэн суулгаж нэг л чадахгүй байна. Энэ нь харин ч их төлөв нэлээд гажуудсан байдлаар илрэх нь элбэг байгаа юм. Үүний уршгаар ардчиллын тулгуур үзэл санааны жинхэнэ сонгодог утга алдагдахад хүрч байна. Өнөөдрийн нийгмийн давхраажилтын үйл явцыг дагалдан гарах учиртай олон түмний улс төрийн ухамсар, үзэл, үнэлэмж, байр суурийн ялгарлын үйл явц харьцангуй удаан явагдаж байна. Энэ нь нийгмийн улс төрийн сонголт, улс төрийн соёлын төлөвшилтийн шинж байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй иимуудын нийгмийн төлөеллийн үзэл санааны ялгарлын үйл явцыг сааруулж, тэдний үзэл баримтлалын төлөвшилтийг удаашруулан, ингэснээрээ намуудын түших ёстой нийгмийн тодорхой хэсэг, бүлгийн ялгарлын үйл явцыг зогисонги байдалд оруулахад хүргэж байна.
Үүнтэй уялдуулан монголын улс төрийн орчны хэв маягийн оорчлөлтийн асуудал үүдэн гарч ирж байна. Манай улс юрийн орчны хөгжмөл биш, төлөвшиж гүйцээгүй өвөрмөц шинжүүд нь тодорхой тохиолдолд улс төрийн орчны нэгэнт бүрэлдэж бий болсон нийтлэг ардчиллын хүчин зүйлийг бүдгэрүүлэх хүчин зүйл болж байна гэж судлаачдын зарим чэсэг иь үзэж байна. Энэ байр суурьтай уялдуулан гарган гавьж буй зарим үндэслэл, дүгнэлтэнд тал өгч болох боловч бүхэлдээ Монголын улс төрийн өнөөгийн орчин нь дээр дурьдсан нөхцөл байдлын улмаас ерөнхий ардчилсан ишнжээ түргэн хугацаанд гээж, улмаар ардчилсан хэв мпягаасаатүүний эсрэг хэлбэр болсон тоталитар, коммунист хэц маягт шилжчихнэ гэж үзэх нь арай эртэдсэн дүгнэлт болох юм гэж судлаачийн хувиар үзэж байна.
Говч нийгмийн улс төрийн амьдралын хүрээнд үүсэн бүролдсэн тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор улс гормйн ардчилсан орчны нөлөөллийн зарим тулгуур пшпжүүд гүйцэд үйлчлэхгүй, зарим талаараа санаатай, санамсаргүй алин боловч ардчиллын үнэт зарчмаас ухрах алхмууд хийгдэж болохыг үгүйсгэх аргагүй юм. Үүнтэй уялдан манай судлаачдын нэг хэсэг нь Монголд хаалттай улс төрийн орчны зарим сонгодог шинжүүд хэдийнээ бий болчихоод энэ нь олон түмний нүдэн дээр ил тод ажиглагдах боллоо гэж үзэж байна. Тэд энэ байр сууриа илэрхийлэхдээ: нэгд, хүний улс төрийн эрхийн наад захын хэм хэмжээнүүд аарим тохиолдолд зөрчигдөн, үг хэлэх, хэвлэн нийтлэх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаан хийх аэрэг Үндсэн хуулиар баталгаажсан зарим тодорхой эрхүүд саармагжих болсон, хоёрт, хүнийг улс төрийн үзэл бодол, байр сууриар нь ялгаварлан улмаар хавчин гадуурхаж, хэлмэгдүүлэх байдал газар авах болсон, гуравт, хэвлэл мэдээллийн эрх чөлөө хумигдаж, мэдээллийн үнэн магадтай байдал алдагдан, олон түмэн үнэн мэдээллээр цангаж, мэдээллийн зөрчилт шинж хэмээс хэтэрсэн, сэтгүүлчид хэвлэн нийтэлснийхээ төлөө хавчин гадуурхагдаж, хэлмэгдэн зовох болсон, дөрөвт, төрийн томоохон албан тушаалтнууд олон түмнээс тасарч, тэдний өдүүлсэн зарим шудрага биш ноцтой хэргүүд үнэн, худал нь мэдэгдэхгүй байдлаар замхарч, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх тухай Үндсэн хуулийн язгуур зарчйм зөрчигдөх болсон, тавд, парламент дахь цөөнхийн үйл ажиллагаанд тохиолдож байгаа бэрхшээл, дарамт, шахалт, цөөнхийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын хомсдол зэрэг тодорхой нөхцөл, хүчин зүйлийг иш үндэс болгож байгаа юм. Энэ бүхнээс дүгнэлт хийж үзвээс Монголд улс төрийн хаалттай орчны сонгодог ишнжүуд бүрэн утгаараа нлрээгүй ч түүний зарим шинжийн бүрдэл элемент ямар нэг байдлаар тодрох болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
Монголын ардчилсан өөрчлөлтийн үйл явцын дараагийн сонирхол татсан онолын бас нэг чухал асуудал нь ардчиллын чанар түуний хэмжуурийн асуудал юм. Ардчилал даяарших үйл явцын чухал илэрхийлэл болж буйтай уялдан түүний улс орнуудыг хамарсан нийтлэг шинж улам бүр тодрох боллоо. Монгол дахь ардчиллын хөгжлийн явцад тулгарч буй сорилт, бэрхшээл, амжилт зэргийн ерөнхий шинж агуулга нь дэлхий нийтийг хамарсан ардчилсан өөрчлөлтийн үйл явцын нийтлэг зүй тогтолоос төдий л гажихгүй байгаа нь түүний хөгжлийн түвшинг ардчиллын чанарын түгээмэл хэмжүүрээр хэмжин, үнэлэх боломжийг олгож байгаа юм. Ер нь 70-аад оны үеэс эхэлсэн гэж үздэг ардчиллын гурав дахь “давалгаа ”-ны үеэр зарим орон ардчилалд шилжих шилжилтээ амжилттай шийдвэрлэсэн бол зарим нь авторитар дэглэмд ухарч орсон нь ардчиллын чанар, түүний хэмжүүрийн асуудлыг годорхой гаргаж тавихад хүргэсэн юм. Тэр тусмаа прдчилльш “давалгаа” улам хүчээ авсан өнөө үед ардчиллыг ювхөн шилжилтийн үйл явцаар биш түүнээс илүү гүнзгий иарийн асуудал болох ардчилсан дэглэмийн үйлчлэл, илрэлийн хэв шинжээр үнэлэх болжээ. Үүнтэй уялдан ардчиллын хэрэгжилтийн чанарын асуудлыг илүүтэй анхаарах болсон юм (3).
Сүүлийн үед ардчилалын хэмжүүр, шалгуурын асууддын гухайд Р.Даль, С.Липсет, Л.Даймонд, Л.Морлино, Филипп К.Шмиттер, Р.Инглхарт зэрэг өрнөдийн бусад олон судлаачид сонирхолтой чухал санаа, үндэслэлүүдийг гжшүүлсэн нь анхаарал татаж байна. Ардчиллын чанар нь I одорхой улс орнуудын ардчилсан өөрчлөлтийн үйл явцын хүрсэн түвшин, шинж байдлын асуудлыг бодитой шинжлэн харьцуулж, үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг бүрдүүлдэг лрдчиллын онолын чухал асуудал юм.
“Ардчиллын. чанар” хэмээх ойлголт нь хууль ёсыг бурэн сахидаг, төрийн ба торийн бус институцийн үйлчлэлээр иргэдийн эрх чолөө, улс төрийн тэгш байдал, олон тумний зугээс төр, засгийн бодлогыг хянах хяналт дээд пргээр хангагдах байдлын түвшинг илэрхийлж байдаг• Дээр нэр цурдсан судлаачид тэр дундаа Л.ДаймонД, Н.Морлино нар ардчиллын чанарын түвшинг хэмжих цогн хэмжүүрийг санал болгож байна. Тэдний үзэж байгаагаар хэрэгжилт, үйл ажиллагааны хэмжүүр: эрх зүйт төр, оролцоо, өрсөлдөөн болон босоо ба хэвтээ харилцаН гайлагнал, жам ёсны утга агуулгын хэмжүүр: иргэний ба улс төрийн эрх чөлөө болон улс төрийн, нийгэм эдийн засгийн тэгш байдал, дээрх бүлэг хэмжүүрийг хооронд нь холбогч өвөрмөц хэмжүүр буюу үр дүнгийн хэмжүүр: үүрэг, хариуцлагын гэсэн багц хэмжүүрийн системээр ардчиллын чанарыг хэмжиж болох ажээ.
Хэдийгээр монголд ардчиллыг эргэлт буцалтгүйгээр хүлээн авсан гэх боловч түүний төлөвшилтийн өнөөгийн хүрсэн түвшний чанар сэтгэл хангалуун байх нөхцөлийг хариичи бүрдүүлэхгүй байна. Монголын ардчиллыг ардчиллын чанарын нийглэг хэмжүүрээр хэмжиж үзэхэд анхаарах зүйл багагүй байна. Тухайлбал, 2001-2003 онд явагдсан “Зүүн Азийн Барометр” олон улсын харьцуулсан судалгааны эхний шатны дүнгээс үзвэл манай олон түмний ардчиллын сэтгэл ханамжтай байдлын түвшин 70 хувьтай байгаа хэрнээ ардчиллын өнөөгийн төлөвшилтийн үйл явцад дэмжлэг үнэлгээний түвшин 50-60 хувьтай байна. Тэгсэн хэрнээ ардчилсан бус байр суурийн илэрхийлэл манай орны хувьд 43 хувьтай байгаа нь анхаарал татаж байгаа юм. Өнөодмр монголд илэрч буй босоо, хэвтээ удирдлагын аль ч түвшинд харилцан тайлагналын систем сул, эрх мэдлийп хувиарлалтын давхардал, иргэний нийгмийн хязгаарлагдман оролцоо, мэдээллийн урсгалын гажилт, улс төрчид, төрийп албан тушаалтнуудын авилга, хээл хахуульд автсан байдал, засаг төрийн үйл ажиллагааг хянах иргэдийн хяналтыи механизмын төлөвшөөгүй байдал, улмаар иргэдийн зүгээс ардчилсан институци, улс төрийн намууд болон бүхэлдээ ардчиллын үйлчлэлд итгэх итгэлийн бууралт, ардчиллаас хүнийсэх үйл явцын гүнзгийрэлт нь тус орон дахь ардчиллын төлөвшилтийн чанар, түүний хэмжүүрийн түвшинг бууруулах үндсэн шалтгаан болж байна.
Өнөөдөр монголд иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөний хэрэгжилтэнд зарим саад бэрхшээл учрах болов. Төрийн үйл хэрэгт оролцох, эрх баригчдад нөлөө үзүүлэх, хяналт тавих зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломж иргэдийн өөрсдийн нийгэмшилт болон төрийн идэвхгүй байр сууринаас хамаарч төлөвшлөө олохгүй байсаар байна. Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байна, хүн бүр эрх зүйн этгээд байна, шудрага шүүхээр шүүлгэх эрхтэй байна гэсэн Үндсэн хуулийн язгуур үзэл санаа улам бүр гажуудсаар байна. Түүнчлэн мэдээллийн чөлөөт орчин Монголд бүхэлдээ тэгш бус байгаа нь иргэдийн хүсэл зоригоо илэрхийлэх чадамжинд сөргөөр нөлөөлхүйц байна. Энэ байдал нь эрх баригчид төр, улс төрийн намуудын зүгээс иргэдийн санаа бодолд явцуу зорилгоор нөлөө үзүүлэх, манипуляцид аитуулах хөрс болсоор байна. “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын сүүлийн үед явуулсан судалгааны дүнгээс үзнэл дэлхийн 167 улсыг хэвлэлийн эрх чөлөөний байдлаар ш. харьцуулсны дотор Монгол улс 73 дугаар байр эзэлсэн байна.
Авилгалын индексийн дагуух 146 улсын 2004 оны жагсаалтанд Монгол улс 3,0 баллтайгаар авилгалд өртсөн улсуудын тоонд багтжээ. (арга зүйн хувьд 10,0 балл нь авилгалд өртөөгүйг илэрхийлдэг.) Энэ бол түгшүүр төрүүлсэн үзүүлэлт юм. Ийм нөхцөлд цаашдаа монгол дахь ардчиллын чанарын төлөвшилтөнд илүүтэй анхаарал тавьж, ардчиллын явцыг бодлогын болон үйл ажиллагааны түвшинд улам төгөлдөржүүлэх шаардлага зүй ёсоор өсөж байна.
Монгол дахь ардчиллып хэв шинж, загварын тухай асуудал нь ардчилсан өөрчлөлтийн үйл явцын хүрээнд гавигдах ардчиллын онолын суурь асуудлын нэг юм. Улс төрийн шинжлэх ухаанд ардчиллын янз бүрийн загвар, хувилбар байж болох тухай санаа түгээмэл байдаг. Ер нь торийн засаглалын хэлбэр, нийгмийг зохион байгуулах хамтын үйл ажиллагааны загвар, хувилбарын асуудал нь хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний хөгжлийн бүх шатанд тавигдан боловсрогдож байснаараа түүний онол, үзэл санааны үндэс нь нэлээд эрт үеэс улбаатай юм. Харин XX зууны дунд үеэс энэ асуудлыг судлаачид ихээхэн анхааран судлах болж, энэ талын цэгцтэй онол, үзэл санааг буйртай боловсруулан тавих болсон юм.
Хүн төрөлхтний тэргүүний хэсгийн туулж өнгөрүүдсэн замнал, бий болгосон бодит байдлыг ерөнхийлөн хийсвэрлэх замаар улс орон бүрт өвөрмөц хувилбараар хэрэгжих ардчиллын ерөнхий хийгээд суурь загварыг ялган томъёолж болох юм. Судлаачдын үзэж байгаагаар эдүгээ хүн төрөлхтөн ийм маягийн хоёр үндсэн загварыг бий болгожээ. Энэ нь олонхийн буюу вестминстерийн, зөвидийн буюу консенсусын загварууд юм. (4) Үүнээс гадна ардчиллын олонхийн, цөөнхийн буюу олигархийн, полиарх ардчиллын загварын тухай ч яригддаг юм. Харин сүүлийн үед “урвуу ардчилал” буюу “хуурамч ардчилал”, “сонгуулът ардчилал”-ын тухай сэдвүүд гарч ирэх боллоо. Энэ нь өнөөгийн ардчиллын төлөвшилтийн шинж байдал, тулгарч буй бэрхшээл, асуудал, хүрсэн түвшин, түүний шинж чанарын байдлаас үүдэлтэй байгаа юм.
Манай зарим судлаачид өнөөгийн монгол улс нь ардчиллын хөгжлийн бие даасан загварыг гүйцэт олоогүй байгаа болохоор дээр тэмдэглэсэн олонхийн болон зөвшлийн загварын аль алиныг нь одоогоор манайд хамруулан үзэх боломжгүй юм гэж байхад, нөгөө хэсэг нь монголд өнөөдөр цөөнхийн буюу “олигархиудын ардчилал”–ын загвар ноёрхож байна гэж байгаа юм. Тэгвэл судлаачдын гурав дахь хэсэг нь монголд өнөөдөр “урвуу” буюу “хуурамч ардчилап ”-ын загвар оршин үйлчлэх боллоо гэцгээж байна.
Сүүлийн үед өрнөдийн зарим томоохон судлаачид болох Л.Даймонд, Ж.Шумпетер нар сонгуульт ардчиллын загварын асуудлыг гарган тавьж, түүнийхээ хүрээнд их төлөв шинэ тутам ардчилагдсан улс орнуудыг хамруулан үзжээ. Тиймээс ч манай зарим судлаачид монгол дахь ардчиллын загварыг сонгуульт ардчилсан загварт хамруулан үзэж байна. Сонгуульт ардчиллын загварт манай ардчиллыг хамруулан үзэж байгаа тухайд цаашид судалж, тодруулах зүйл нэлээд байх шиг байна. Сонгуульт ардчиллын загварын гол агуулга нь олон намын өрсөлдөөнт сонгуулийг ардчиллын үнэт зүйлсэд тооцон үзэж, ардчиллын бусад хэмжүүрийн ач холбогдолыг тодорхой хэмжээгээр бууруулан, олон түмний улс төрийн оролцоог зөвхөн сонгуульд оролцон санал өгөх явдлаар хязгаарлаж, төрийн уйл ажиллагаанд тавих тэдний хяналтыг багасган, шийдвэр гаргах түвшинд тодорхой эрх мэдэл бүхий цөөн хэсэг чүмүүс л онцгой байр суурь эзэлдэгт оршиж байгаа юм. сонгуульт ардчиллын зарим тодорхой шинжүүд манайд тохирч байдаг ч өнөөгийн монголын ардчиллыг дан ганц сопгуульт ардчиллын хэлбэр тодийхнөөр үнэлэн үзэх нь учир дутагдалтай юм. Өрсөлдөөнт сонгууль нь ардчиллын чухал хэмжүүрт тооцогддог ч бид бүх зүйлийг сонгуулиар хязгаарлаагүй, ардчиллын үнэт зүйлсийн хүрээнд хүний эрх, эрх чөлөө, шудрага ёс, ил тод байдал, олон ургальч үзэл, хууль дээдлэх зарчим, эв нэгдэл, тэгш ёсны үзлийг бас хамруулан үздэг билээ. Үүнийгээ Үндсэн хуулиараа нэгэнтээ баталгаажуулсан билээ.
Энэ бүхнээс үзвэл монголд өнөөдөр зүүний төвийн үзэл, ополын үнэт зүйлст суурилсан харьцангуй олонхи давамгайлсан полиархи ардчиллын загвар үйлчилж байна гэж болохоор байна. Тодруулж хэлбэл ардчиллын харъцангуй гэжхэлж- болох олонхи давамгайлсан зөвшлийн хэлбэр буюу олонхийн болон зөвшилцөлийн хосолмол хэв чагвар хэрэгжиж байгаа юм. Харин цаашдаа монгол дахъ ардчиллын тогтворжилтын шинж байдалтай уялдан тус орондулс төрийн олон ургалъч, прагматик үзэлд суурилсан ардчиллын зөвштцөлийн загвархэрэгжих магадлал илүүтэй байна.
Монголын ардчилсан өөрчлөлтийн нөхцөл байдал, тулгарч буй сорилт, бэрхшээлийн онолын асуудал нь буйртай судалж, нягталбал зохих ардчиллын чухал асуудал даруй мөн билээ. Сүүлийн үед олон нийтийн зүгээс төрийн болон улс төрийн институтэд итгэх итгэлийн бууралт, иргэдийн улс төрийн намуудаас хүнийсгэх хандлагын өсөлт, ардчилсан засаг төр, улс төрчдийн авилгалд автсан, амиа хичээсэн, хариуцлагагүй байдал улам газар авах болсонтой уялдан ардчилалд шүүмжлэлтэй хандах сэтгэл зүй ардчиллагдсан болон шинээр ардчиллагдсан улс орнуудад тодорхой илэрч, ажиглагдах болжээ. Үүнтэй уялдан өнөөгийн ардчилал боломжоо шавхаж дууссан тухай гутрангуй өнгө аястай онол, баримтлал гарч ирэх болсон юм. Энэ бүхэн нь “ардчиллын зөрчил” (диллема), “ардчиллын мухардал ”, “ардчиллын хямрал ”, “түүхийн төгсгөл ”-ийн тухай сэдвүүдээр тодорхой илэрч байгаа юм. (5) Гэхдээ ингэлээ гээд тэдний хэн нь ч ардчиллаас ухрах гухай асуудлыг өнөө хэр гаргаж тавиагүй байгаа нь сонин юм.
Ардчилал өө сэвгүй, төгс зүйл бишээ. Тэгэхдээ түүнийг төлөвшүүлэх үйл явц нь асар их хүч чармайлт шаардсан амаргүй, төвогтэй үйл ажиллагаа юм. Орчин үеийн ардчилалд тохиолдож буй бэрхшэл, асуудал нь улс орон бүхэнд мийтлэг агуулгатай илэрч буй ч тэдгээр улсуудын хогжлийм гүвшим, сэтгэлгэний онцлог, соёл, туршлага, уламжлалгай холбоотойгоор харилцан адилгүй шинж байдлиар илорч үйлчилж байгаа юм. Тиймээс ч ардчилагдсан улс орнууд тулгарч буй асуудал, бэрхшээлээ өөр өорийнхоөрөө оношлон томъёолж байгаа юм. Харин манай судлаачдын хувьд өнөөгийн нөхцөл дэх хүндрэл бэрхшээлтэй асуудлаа зарим нэг нь “системийн хямрал ”, “монголын ардчиллын мухардал сүйрэл ” хэмээн нэлээд эрс өнгө аястайгаар томъёолон тодорхойлж байхад нөгөө хэсэг нь “ардчиллын жам ёсны өсөлтийн бэрхшээл ”, “ардчиллын зүй тогтолт зөрчил ”, гуравдагч хэсэг нь “ардчиллын гажуудал, парадокс ” хэмээн үзэж байгаа юм.
“Системийн хямрал”-ын тухайд бол энэ нь манай өнөөгийн бодит байдалтай төдий л нийцэхгүй, түргэдсэн гэж үзэж болохоор дүгнэлт шиг байгаа юм. “Системийн хямрал”-ын талыг баримталдаг судлаачид өнөө хэр өөрсдийн нотолгоогоо хангалттай үндэслэн гаргаж тавиагүй байна. Харин тэд их төлөв асуудлыг улс төржсөн болон сэтгэлийн хөдлөлөөр тавиад байгаа нь ойлгогддог. Гэтэл энэ асуудал нь сэтгэлийн хөдлөлөөр өнгөц, хуумгай, яаран тавих асуудал биш, харин ч даацтай судлан гаргаж ирэх асуудал юм. Учир нь энэ асуудалд өнгөцхөн хандах нь үйл явцын бодит өрнөлтийн жинхэнэ утга учрыг алдагдуулж, нийгмийн сэтгэл зүйг цочроон улс төрийн тогтворгүй байдлыг өдөөсөн хийрхэлд ташуур өгөх хор уршигтай юм.
“Системийн хямрал” хэмээх нь нийгмийн болон түүний тодорхой бие даасан үзэгдэл, үйл явцын гэсэн хоёр үндсэн хүрээ, түвшинд илэрч болдог. Тэгэхдээ системийн хямралыг бүхэл нийгмийн болон түүний тодорхой бүрдэл, элементийн аль ч түвшинд ойлголоо гэсэн түүний гол нийтлэг шинж нь тухайн систем болон дэд системийг бүрдүүлж буй элемент, хэсгийн олон талт харилцааны цогц хамаарлаар илэрхийлэгдэж байдаг нь жам ёсны зүйл юм. Монголд зарим судлаачдын үзэж байгаачлан нийгмийг бүхэлд нь хамарсан “системийн хямрал”, “сүйрэл” хараахан нүүрлээгүй байна. Нийгэм дэх “системийн хямрал”-ын шалтгаан, нөхцөл олон жилийн үндэс улбаатай байж, нийгмийг бүхэлд нь хамарсан зогсонги байдал, гажуудлаас үүддэг нь тодорхой билээ. Монголд сүүлийн арав гаруй жил ардчиллын өсөлтийн зүй ёсны бэрхшээл, асуудал түүнээс үүдсэн хүндрэл, сэтгэл зүйн дарамт, гутрал бодитой тохиолдсон. Тэгэхдээ энэ бүхнийг нийгмийн шилжилтийн зүй ёсны үр дагавар бүхий хэвийн үзогдэл байсан гэж үзэх учиртай. Онолын хувьд “системийн хямрал”-ын шалгуур, шинжийг судлаачид нэгэнтээ тогтоосон байдаг. Энэ нь нийгмийн амьдралын бүх салбарыг хамарсан өргөн хүрээтэйн дээр харилцан нөхцөлдсөн гүн гүнзгий олон талт шалгуур, үзүүлэлтийг багтаадаг. Иймд “системийн хямрал”-ын асуудлыг харилцан уялдаа бүхий цогц шалгуур шинжийн хүрээнд авч үзэхээс биш түүний аль нэг тодорхой, тусгай шинжийг үндэслэн асуудалд хандах нь өрөөсгөл юм.
Монголд өнөөдөр “системийн хямрал” бус харин ардчиллын тодорхой парадоксууд байсаар байна. Гэхдээ ингэлээ гээд улс төрчдийн үйл ажиллагаа болон бодлогын түвшинд өнөө нэгэнт илэрхий бий болчихоод гажуудал, алдаа эндэгдэл, шудрага бус зүйлийг хаацайлан, бүрхэгдүүлэх гэсэн хэрэг огт биш юм. Ер нь ардчиллын тодорхой парадоксууд нь нийгмийг хамарсан системийн хямралын урьдчилсан нөхцөл нь болж байдаг. Хэрвээ ардчиллын дотооодод үйлчилж буй илэрхий бөгөөд тодорхой парадоксуудыг бодитой оношлон, цаг алдалгүй шийдвэрлдэж байхгүй бол хуримтлагдан гүнзгийрсээр нийгмийг бүхэлд нь хамарсан системийн хямралд хүргэж болохыг үгүйсгэхгүй. Ер нь нийгмийн системийн хямрал нь саатуулагч механизм буюу гажуудал, зогсонги байдал, хямрал, сүйрэл гэсэн үндсэн үе шатыг дамжин илэрдэг.
Манайд ардчиллыг бэхжүүлэхийн тулд өөрчлөн засамжлах зүйл үнэхээр их байна. Өнөөдөр монголд олигархиудын хуваарьгүй ноёрхол тогтож, нийгмийн баялагийг шудрага бус хуваарилах явдал газар авч, албан тушаалтнудын хуйвалдаан хэмээс хэтэрч, авилгал, хээл хахууль нийгмийг аалзны тор мэт хэрж, жирийн олон түмэн ардчиллын үр шимийг хүртэхгүйд хүрч, хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн зарчим алдагдан, олон түмний зүгээс албан тушаалтнуудад тавих зохистой хяналтын механизм үгүйлэгдэн, төрийн хэрэгт оролцох олон түмэн болон иргэний нийгмийн төлөөллийн оролцоо улам бүр хумигдан, явцуурч, намуудын хүрээнд дотоод ардчиллын төлөвшил зогсонги байдалд орсон зэрэг нь бидний өнөөгийн ардчилсан өөрчлөлтийн үйл явцад саад учруулж байгаа тодорхой парадоксууд болж байна. Тэгэхдээ тэдгээрийг заавал ч үгүй “хувьсгалт эргэлт”-ээр, хоосон хийрхэлээр бус, харин өнөөгийн ардчиллын хүрээн дэх эрх зүйн зөв бодитой зохицуулалт бүхий хэм хэмжээгээр, онолын болон практик учир зүйн хувьд нарийн бодож, болбвсруулсан бодлогод суурилсан шиидэмгий эрс радикал шинэчлэлтээр шийдвэрлэх учиртай юм.
Монголын ардчилсан өөрчлөлтийн сонирхолтой бөгөөд маргаантай онолын нэг чухал асуудал бол монгол дахь намын системийн асуудал юм.
Монголд өнөө бүрдчихээд байгаа улс төрийн өвөрмөц нөхцөл байдал нь намын системийн асуудалд нэг мөр хариу өгөхөд бэрхшээл учруулах болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэвч манай зарим улс төрчид, судлаачдын хувьд энэ асуудалд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний бодит хөрс сууринаас хандахаасаа, их төлөв улс төрийн хальс бүрхэвч бүхий сэтгэл хөдлөлд үндэслэсэн дүгнэлт, нотолгоог илүүтэй баримжаалаад байгаа байдал ажиглагдах боллоо.
Сүүлийн үед нам судлаачдын зонхилох хэсэг нь намын системийг бүртгэлтэй болон парламентад суудал авсан мамуудын тоогоор бус харин намуудын бодит засгийн эрхийг хэрэгжүүлэхэд шаардагдах хууль ёсны мандатын тоо, жин нөлөө, парламент дахь намууд хоорондын харилцааны хүрээн дэх нөлөө оролцоо, тэдээрийн үйл ажиллагааны мөөц, чадамжийг нь их төлөв үндэс болгон авч үзэх болжээ. Өнөөгийн монголын намын системийг зарим судлаачдын самал болгож байгаа шиг “нэг нам ба дагуул намуудын систем ”, “хагас нэг намын систем ”, “нэг нам ноёрхсон олон намын систем ”, “нэг нам ба бусад ” хэв маягийн аль алинд хамруулж үзмээргүй байна. Тэр дундаа монголд нэг намын ноёрхол сэргэх болсон тухай сэдвийг судлаачийн хувьд хүлээн зөвшөөрмөөргүй байна.
Улс төрийн шинэжлэх ухаанд америкийн судлаач Ж.Сартори нэг намын ноёрхолын тухай нэр томъёог анх 1950-иад оны үеэс оруулан ирж, тэр үндсэн дээр “ноёрхогч намын систем”, “хязгаарлагдмал плюрализмын систем”-ийп үзэл санааг гаргаж тавьсан байдаг. (6)
Монголд өнөөдөр нэг намын дарангуйлал сэргэх улс төр, эрх зүйн болон сэтгэл зүй, гадаад талын ямар нэг нөлөө, хүчин зүйл байхгүй гэж үзэж болох юм. Өнөөгийн монголын намын систем бол нэг намын систем биш. Харин Францын судлаач М.Дювержегийн дэвшүүлсэн “зонхилогч намын систем”-ийн тухай үзэл санааг үндэслэн монголын өнөөгийн намын системийг “нэг нам зонхилсон хоёр хагас намын систем” гэж тодорхойлж болох юм.
Энэ нь: нэгдүгээрт, монголын өнөөгийн намын системд “зонхилогч намын систем”-ийн элемент тодорхой байдлаар оршин үйлчилж байна гэж үзэх үндэс байгаа юм. Учир нь монголын парламентад үнэн хэрэгтээ МАХН-ын албан ёсны ганцхан бүлэг үйл ажиллагаа явуулж байна. Бусад намуудын хувьд бүлэг байгуулах эрх зүйн боломж одоогоор байхгүй байгаа. Энэ нөхцөлд бодлого боловсруулах үйл ажиллагаанд МАХН-ын оролцоо харьцангуй их байгаа. Тэгээд ч авсан суудлын хувьд бусад намуудтай харьцуулахад МАХН харьцангуй олонхи болж байгаа. Ийм нөхцөлд намын системд нэг намын оролцоо, нөлөө зонхилж буй нь үнэн юм.
Хоёрдугаарт, ингэлээ гээд манай намын системийг “нэг намын систем” гэж үзэх аргагүй юм. Учир нь МАХН харьцангуй олонхи мөн боловч хууль ёсны олонхи биш. Энэ нөхцөлд хэдийгээр МАХН-ыг бодвол харьцангуй цөөн суудалтай гэгдэх АН хууль ёсны өөрийн бүлэггүй ч төрийн бодлого боловсруулахад тодорхой хэмжээний нөлөө, хяналт тогтоох боломжтой. Тэр ч байтугай тус нам болон бусад намуудын хувьд сөрөг хүчний нэгдсэн зохион байгуулалтанд орох боломж, магадлал бий юм. Одоогоор АН-ын УИХ дахь гишүүд үйл ажиллагаагаа нэгдмэл зохион байгуулалтанд оруулах шаардлагын үүднээс АН-ын УИХ дахь зөвлөлийг байгуулаад ажиллаж байгаа билээ. Энэ тохиолдолд нэг намын ноёрхолын тухай сэдэв утгагүй юм.
Гуравдугаарт, монголын өнөөгийн намын системд “хоёр намын систем”-ийн өвөрмөц, тодорхой шинж өнөө хэр хадгалагдсаар байна гэж үзэх үндэстэй. Хэдийгээр монголын парламентад аль нам олонхийн санал аваагүй ч Iорийн бодлогыг боловсруулахад МАХН, АН-ын нөлөө оронцоо урьдын адил хэвээр хадгалагдаж байгаа юм. Энэ нь үнэн хэрэгтээ монголын парламентад хоёр намын тогтолцооны шинж элемент байсаар байгааг харуулж байна.
Дөрөвдүгээрт, манай өнөөгийн намын системд “хоёр хагас нам”-ын системийн өвөрмөц элемент ямар нэг хэмжээгээр илэрч байна гэж хэлж болохоор байна. Учир нь одоогийн засгийн газрыг МАХН дангаараа байгуулах боломжгүй,
тэгээд ч АН-ын хувьд өнөөгийн засгийн газарт албан ёсоор ороогүй байгаа тохиолдолд МАХН арга буюу бусад жижиг памуудтай болон зарим намын сул гишүүдтэй зөвшилцөн оороөр хэлбэл, тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр засгийн газраа бүрдүүлэн ажиллах болсон. Энэ тохиолдол бол “хоёр чагас нам”-ын тогтолцооны нэлээд гол шинжийн илэрхийлэл болдог. Зарим судлаачид АН болон бусад плмуудыг (БНН-ыг оролцуулахгүй) улс төрийн бие даасан илбан ёсны субъект биш гэж үздэг. Онолын хувьд ингэж ү пж болох тал бий боловч, монголын өнөөгийн нэгэнт бий Полсон улс төрийн амьдралын ситуаци, эгзэг ингэж үзэх боломжийг бүдэгрүүлж байгаа юм.
Ишлэл авсан ном, бүтээл
- “Угрозы и дилеммы демократии”. Филлипп К.Шмиттер. Русский журнал. 1997.
- Д.Болд-Эрдэнэ. “Монголын өнөөгийн улс төрийн орчны гөлөвшилтийн зарим асуудал”, “Шинэ толь”, 2003 №43.
- Д.Болд- Эрдэнэ. “Монголын улс төрийн нам, намын систем”. УБ., 2000. 187-р тал.
- Д.Ганбат. “Ардчилалд өгсөн өнөөгийнүнэлгээ 50-60 хувьтай байна”.
“Өдрийн сонин”, 2005 оны №176.
5.Г.Чулуунбаатар “Шилжилтийн нөхцөл дэх ардчилал, улс төрийн тогтолцооны монгол хувилбарын тухайд”, “Шинэ толь” 1994 №2.
6.Max Kaase and Kenneth Newton. Beliefs in Government (Oxford:Oxford University press,1995). The classic recent work on this subject is Susan J.Pharr and Robert D.Putnam, eds., Dissafected Democracies: What’s Troubling the Trilaterel countries (Princeton University press, 2000).