Др.Ясмин Лоди
Шинэ толь №57, 2006
Түлхүүр үг:
Судалгааны ажил бичих нь амаргүй даваа байдаг. Энэхүү заавар нь судалгааны ажил бичих явцыг үе шат бүрээр нь тайлбарлах замаар та бүхэнд тус болох зорилготой юм.
Товчоор хэлэхэд ихэнхи эрдэм шинжилгээний бүтээл нь оюун ухааны хайгуул байдаг тул олон чухал асуулт тавигддаг сэдвийг сайтар уншиж судлах шаардлага гардаг. Зөв хариултыг олохын тулд ном зохиолыг оновчтой сонгон судлах хэрэгтэй. Дараа нь илэрхийлэх гэсэн санаагаа боломжийн хэмжээнд ашиглан судалгааны ажилдаа оруулна. Судалгааны явцын үе шатны төрөл зүйлийг дор авч үзье.
- Судалгааны асуултуудыг зөв тодорхойлох
Ихэнхи судалгааны ажил нь хичээлийн явцад үзэж байсан, жишээлбэл “Европын Холбооны Улс төрийн байгууллагууд” гэх мэт тодорхой нэг сэдвээр даалгавар хийх шатнаас эхэлдэг. Иймд судалгаа хийх гэж буй оюутан нь хичээл дээр үзсэн сэдвийн өргөн цар хүрээнээс аль нэгэн сонирхолтой хэсгийг авч түүн дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Аль болох сонирхолтой асуудал сонгож авбал судалгааны ажил хийх явц урамтай байх болно. Энэ нь анх удаа судалгаа хийж буй оюутан тухайн ажилдаа хандах хандлагын нэг хэлбэр юм (А төрөл). Гэвч үүнд бас нэгэн өөр хувилбар буюу альтернатив бий. Зарим судалгаа хийгч оюутнууд (Б төрөл) аль болох хүнд асуудлыг сонгож түүнийгээ шийдвэрлэх дуртай байдаг. Тийм оюутнууд хичээл дээр үзсэн сэдвээс хамгийн тодорхойгүй, бүрхэг хэсгийг сонгон авч түүнийг тайлан сийрүүлэх ажилд гол анхаарлаа төвлөрүүлдэг. Энэ хоёр загварын судлаачид аль аль нь судалгааны явцад хариулт олох гол асуултуудыг тодорхойлон тэмдэглэх хэрэгтэй. Жишээлбэл, Их Британи улс Европын Холбоонд хэрхэн ханддаг тухай сэдвийг сонгосон тохиолдолд дээрхи хоёр загварын оюутнууд дараахь асуултуудыг тодорхойлж болох юм.
1.1.А төрлийн асуултууд
1.Их Британий жирийн иргэд Европын Холбоонд хэрхэн ханддаг вэ?
2.Европын Хо абоонд нэгдэх тухай асуудал тавигдах бүрт Британичууд яагаад эсрэг тэсрэг байр суурь эзлэгсдийн 2 буюу түүнээс олон бүлэгт хуваагддаг вэ?
3.Их Британи нь Европын Холбоонд эзлэх байр сууриа улам бэхжүүлэх үү эсхүл эцэст нь түүнээс гарах уу?
1.2.Б төрлийн асуултууд
1.Британчууд Европын Холбооны тэргүүлэх гишүүн үндэстнүүдийн нэг мйртлйй яагаад Европд скептик (үл итгэх) байдлаар ханддаг вэ?
2.Их Британи улс Европын Холбооны бусад орнуудтай ямар түүхэн харилцаатай байсан бэ? Энэ нь тэдний Европд үл итгэх байдлаар хандах хандлагатай ямар нэгэн холбоотой юу?
3.Европын Холбоон дахь байр сууриа бэхжүүлэхгүйгээр тэд Европын харилцаанд давамгайлах эрх эдлэх явдал үргэлжилнэ гэдэгт Британичууд итгэдэг үү?
Судалгаанд шаардагдах материалыг уншиж эхлэнгүүт оюутнууд анхаарлынхаа тйвийг буюу гол асуултуудаа улам нарийвчлах шаардлагатай болно. Ялангуяа, судалгаайы ажлыг анх удаа хийж буй оюутнуудад энэ бол тун чухал зүйл юм.
- Судалгаанд шаардагдах матералыг уншиж судлах
Аль ч салбарт эх бичгийг нарийн нягт судлах явдал нь тун амаргүй ажил байдаг. Ялангуяа, хэд хэдэн эх сурвалжийг ашиглаж байгаа тохиолдолд, жишээлбэл хэвлэмэл материал (нэвтэрхий толь, ном, щинжлэх ухааны болон танин мэдэхүйн сэтгүүл, гарын авлага, сонин, байгууллагын мэдээллийн хуудас г.м.), аудио болон видео материал (танхимын болон нийтийн лекц, радио нэвтрүүлэг, телевизийн мэдээ, сургалтын видео материал г.м.), мйн электрон мэдээллийн хэрэгсэл (интернет, CD-Rom , г.м.).
Юуны өмнө судалгааны үйл явцыг системчлэн цэгцлэх явдал юм. Энэ нь хамгийн анхны үе шат. Мэдээллийн бүх боломжтой эх сурвалжуудын жагсаалтыг гарга. Зохиогчийн овог нэр, бүрэн цол хэргэм, хэвлэлтийн он, хэвлэлийн газрын нэр, хэвлэгдсэн хот, улс г.м. ном зүйд бичигдэх мэдээллийг үнэн зөв бичиж авсан байх нь чухал. Мэдээж материалыг цуглуулан уншиж зөвхөн өөртөө ойлгож авах нь хангалтгүй юм. Сайн тэмдэглэл хөтлөх ур чадварыг өөртөө хөгжүүлэх нь зайлшгүй чухал.
2.1. Тэмдэглэл хөтлөх үе шат
Тэмдэглэл хөтлөнө гэдэг нь ном, сэтгүүл, лекцэнд байгаа бүх мэдээллийг хуулж бичих явдал биш юм. Тэмдэглэл хийгч нь мэдээлэл ба түүний гол санааг түргэн ойлгож, тэдгээрт дүн шинжилгээ хийж онол ба утгын хэд хэдэн тодорхой хэсэгт ангилан ялгасны дараа л түүнийгээ цаасанд буулгах хэрэгтэй. Энэ нь бас нэгэн чухал ур чадвар тул үүнийг нямбайлан хөгжүүлэх шаардлагатай юм.
2.1.0 Тэмдэглэл хийх анхны үе шат нь эхлээд ном буюу өгүүллийг тун анхааралтай уншаад, дараа нь үндсэн сэдвийг ургуулан гаргах, түүнийг дэмжих баталгаа болсон гол утга санааг тэмдэглэн авбал зохино.
2.1.б Дараа нь зөрчилтэй асуудал байгаа эсэхийг тоггоож, хэрэв байвал тэмдэглэж ав.
2.1.в Зохиогч нь зөрчилтэй асуудлыг хэрхэн даван туулж байгааг мөн тэмдэглэж ав.
2.1.г Зохиогчийн өөрийн гаргасан дүгнэлт, тойм болон зөрчилтэй асуудлын талаархи зохиогчийн үзэл бодол ямар байгааг тогтоож ав. Ингэх нь янз бүрийн санал бодол, онол, санаануудыг цэгцлэн зохион байгуулах арга замыг олоход тань тус болно.
2.1.д Туйлын сайн бичигдсэн тодорхойлолт эсхүл дүгнэлт байвал түүнийг яг байгаагаар нь хуулж бич. Өөрийн санааг тодотгохын тулд эдгээр ишлэлийг ашиглаж болох юм.
2.1.е Сэдэвтэй холбогдолтой баримт олсон бол түүнийг нэг бүрчлэн тэмдэглэж ав. Янз бүрийн эх сурвалжаас цуглуулж авсан баримтууд нь дараагийн судалгааны ажил бичих явцад тань хэрэг болно.
Тэмдэглэл хөтлөхдөө тун хянамгай бай. Аливаа нэгэн ерөнхий ойлголт, тайлбар, өгүүлбэр, эсхүл санааг иш татахдаа хашилгаар тэмдэглэж уг санааг дэвшүүлсэн зохиогчийг дурьдах хэрэгтэй. Чингээгүй тохиолдолд та зохиолын хулгайд буруутгагдах бөгөөд та өөрийгөө, байгууллагаа болон зохиогчийг хуурч мэхэлсэнд тооцогдох болно.
2.2 Лавлагааны үе шат
Ихэнхи судлаачид мэдээллийг дэс дараатай, системтэй цуглуулдаг. Эхний шатанд ерөнхий суурь мэдээллийг олж авах нэг боломж бол нэвтэрхий толь унших явдал юм. Нэвтэрхий толь нь сэдвийн тухай маш тодорхой мэдээлэл өгнө.
Тайлбар толиос тухайн сэдэвт холбогдолтой бусад мэдээлэл баримтыг хайж ол. Тайлбар толинд байх мэдээллийн эхэнд эсхүл эцэст тухайн сэдэвтэй холбогдолтой нэмэгдэл баримт мэдээллийг хаанаас олж уншихыг тэмдэглэсэн байдаг. Энэ нь тун чухал мэдээ юм. Тэрхүү нэмэлт материалыг олж унших нь зүйтэй.
Тайлбар толинд байх мэдээллийн эцэст товч ном зүйг дурьдсан байдаг. Нэмэл г буюу холбогдолтой мэдээллийн жагсаалт болон ном зүйг ашиглан тухайн сэдвийг бүрэлдүүлэх хэсгүүд дээр нарийвчлан ажиллаж болно.
2.3. Ном ба өгүүлэл
Нарийн мэргэжлийн ном, өгүүллийг ойлгоход хүндрэлтэй байдаг. Үүнийг сайн ойлгохын тулд нэгээс илүү удаа унших хэрэгтэй. Үүнд цаг зав гаргахыг хичээ. Өгүүллийг хоёр удаа, бүр гурван удаа уншсаны дараа л нарийн сайн ойлгож байгаагаа та гайхах болно.
Тэмдэглэл хийхдээ зохиогчийн тодорхойлолт, баримт, дүгнэлт, нотолгоог эрж олохыг хичээ. Тэдгээрийн зарим нь таны судалгааны ажлын үндэс болж, зарим нь таны баримт нотолгоог хамгийн сайн гэдэгт уншигчийг итгүүлэхийн тулд даван туулах бэрхшээл болж мэднэ. Иймд эдгээр тодорхойлолт, баримт, дүгнэлт, нотолгоонд маш нарийн анхаарал тавьж, эдгээрийг өөртөө ашигтай байдлаар хэрэглэх ёстой.
- Цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх
Зөөлөн сэтгэлтэй уншигчдад тохиолддог нэг бэрхшээл бол зохиогчид бүгд л үнэн зөв санаа дэвшүүлж байгаа мэт санагдах явдал юм. Эдгээр харилцан адилгүй үзэл бодлыг тунгаан ойлгож, ялган салгахад ихээхэн тэвчээр, мөн зохион байгуулах ур чадвар шаардагдана. Нэг нотолгоог нөгөөд нь сөргүүлэн тавихын тулд зохиолчдын ашигласан баримтыг шалгах хэрэгтэй: тэд нэг эх сурвалжаас авсан баримт ашигласан уу, үгүй юу, мөн тэр баримтууд нь зохиогчийн дэвшүүлсэн санаанд хэрхэн нөлөөлж байгааг тодруулах шаардлагатай.
Баримтуудаас сонголт хийхдээ бид өөрийнхөө санаатай зөрчилдсөн баримтыг голцуу үгүйсгэдэг явдал нь бидний дэвшүүлж буй онолыг сулруулдаг муу талтай. Таны судалж буй зохиогчдын зарим нь бас ийм алдаа гаргасан эсэхийг шалгаж үз. Тийм байсан ч энэ нь тухайн зохиогчийн санаа бүхэлдээ буруу, итгэл үнэмшилгүй гэсэн үг биш юм. Гэхдээ энэ нь таны ой ухаанд тавигдах асуулт болох нь гарцаагүй -тэрхүү орхигдсон баримт нь тухайн зохиогчийн санаанд хэр ноцтой муу нөлөө үзүүлэх байсан бэ гэдгийг олж мэдэхийг хичээ.
Ийм тохиолдолд хэрэглэх хялбархан арга бол мэдээллийг хүснэгтэд оруулах явдал юм. Зохиогчдыг нэг баганад жагсааж бичсэнээр хэд хэдэн мөр үүснэ. Дараа дараагийн баганад ном/өгүүллийн бүрэн нэр, хэвлэгдсэн он, сар, өдөр, гол тодорхойлолтууд, гол баримтууд, ашиглагдсан нотолгооны төрөл г.м.-ийг тэмдэглэх хэрэгтэй. Энэхүү хүснэгт нь дүн шинжилгээ хийхэд тань ашиглах үндсэн хэрэгсэл болж өгнө. Жишээлбэл, дараахь хүснэгтийг толилуулж байна.
Энэхүү хүснэгтээс ашигласан мэдээ баримт, гбл санаа, онол, төлөвийн ялгааг шууд харж болно. Энэ нь таны хэрэглэсэн ном зохиолд дутуу байгаа хэсгийг болон анхаарлаа төвлөрүүлэх хэсгийн сонголтыг тодхон харуулна. Энэ нь таны дэвшүүлж буй санаанд нотолгоо болгон ашиглах тоо, баримтыг дүрсэлнэ. Та өөрийнхөө судалж буй сэдвийн тухай тодорхой ойлголт бий болгосноор бусад эрдэмтэн судлаачид таны ажлыг үнэлэн дүгнэхэд тус нэмэр болно. Иймд та ашигласан ном зохиолуудаа ангилж ялгахдаа эрдэмтэн судлаачдын хэрэглэж хэвшсэн ангилал, төрөл зүйлийг удирдлага болгох нь зүйтэй. Энэ нь ашигласан ном зохиолын жагсаалтыг гаргахад тань хэрэг болно.
- Өөрийн нотолгоог батлах
Өөрийн мэдэлд бий болсон баримт, санаа онооны цогц байсан цагт та дэвшуүлж буй үндсэн санаа нотолгоогоо тодорхойлох болно. Дэвшүүлж буй санааныхаа нотолгоог шат дараалан тодорхойлох хялбархан удирдамжийг толилуулья.
4.1 Гол санаа
Гол санаа оноогоо тэмдэглэхдээ өөрийнхөө боловсруулсан зарим шалгуурын дагуу эрэмбэлэн бич. Үүнийг үргэлжлүүлэх сайн арга бол өөрийн санаа бодол танд ямар санагдахыг ажиглах явдал юм. Ямар санаа нь илүү чухал, нэн түрүүнд авч хэрэглэмээр байна, ямар нь бага ач холбогдолтой, хамгийн сүүлд авч хэрэглэвэл зохистой байгааг бодох хэрэгтэй.
4.2 Гол санааг баримтуудтай жишиж үзэх
Бүрдүүлсэн бүх баримтандаа ажиглалт хийж хичнээн нь таны санаа бодолтой тохирч буйг анхааралтай ажигла. Эдгээр баримтууд нь таны нотолгооны гол батламж болно.
4.3 Шинжээч эрдэмтдийн ишлэлийг харьцуулж үзэх
Эх сурвалжаас олж авсан ишлэлүүдийн аль нь таны санал бодолтой нийцэж буйг ажигла. Эдгээр нь таныг нотолгоогоо батлахад чинь ус болох уу. Хэрэв гийм бол тэдгээрийг ййрийн нотолгоог батлахад ашигла.
4.4Эсрэг тэсрэг байдлыг даван туулах
Эсрэг тэсрэг баримт, санаа, нотолгоог маш нямбай авч үзэх хэрэгтэй ба үүнээс нэг их цочирдох хэрэггүй. Сөрөг баталгааг яг байгаагаар нь тэмдэглэж аваад дараа нь эсрэг нотолгоог хүчтэй гаргаж тавина. Өөрөөр хэлбэл, сөрөг санааг шууд үгүйсгэх хэрэггүй, харин тэмдэглэл хийснийхээ дараа дүгнэлт хийгээд эцэст нь оновчтой, зөв нотолгоог сөргүүлэн тавих хэрэгтэй.
4.5Өөрийн дүгнэлтийг хийх
Зохих ёсоор баримт материал болон эрдэмтдийн санал бодолд үндэслэн ганы гаргаж буй нотолгоо нь эцсийн бүлэгт хэд хэдэн дүгнэлтэд хүрэх болно. Эдгээр дүгнэлтийн хамгийн бодитой бөгөөд тууштай нь таны сэдэв болж өгнө. Уг сэдвийн дагуу таны судалгааны ажил явагдах ба хоёрдогч дүгнэлт нь гол сэдвийг тодотгох болно.
5.Судалгааны ажлыг бичих
Судалгааны ажил нь сонгосон сэдэвтээ судалгаагаа хэрхэн уялдуулж явуулсан, ямар үр дүнд хүрсэнийг тодорхой харуулна. Энэ нь судалгааны ажлыг хэрхэн явуулах арга замыг нарийвчлан заах ба сонгосон сэдвээ судлахын тулд хийсэн таны эрэл хайгуулын онцлогийг уншигчдад тодорхой ойлгуулж өгнө.
Өөрийн нотолгоог гаргаж ирэхийн тулд та баримт материалд тулгуурлан ажиллах хэрэгтэй болно. Баримт материал нь хийсвэр сэтгэлгээг бодит байдалтай холбож өгсөнөөр ганы нотолгоог улам сайн батлана. Та нотолгоогоо батлах баримтгүй үедээ зарим нэртэй эрдэмтдийн, таны санааг бэхжүүлэхүйц ишлэл, хэлсэн үгийг авч хэрэглэх нь нотолгоог тань батлах альтернатив арга мөн. Эрдэмтдийн хэлсэн үгийг иш татах бүртээ хашилтанд бичих ёстой ба тохирох ишлэлийг хэрэглэнэ.
5.1 Гарчиг
Таны ажлын гарчиг нь уншигчдын нүдэнд хамгийн түрүүнд тусах учир сэдвийн тань талаар тэдэнд аль болохоор зөв сэтгэгдэл төрүүлэх ёстой. Ихэнх судлаачид ажлаа түр гарчигтайгаар эхэлдэг ба ажлаа дууссаны дараа үүнийг өөрчилдөг. Энэ нь судлаачийн дүгнэлтийг тусгадаг. Үнэн хэрэгтээ гарчиг нь таны сонгосон сэдвийн тусгал юм. Гарчиг 12 үгнээс хэтрэхгүй байвал зүгээр.
Жишээлбэл, та “Европын холбооны комисс” гэсэн ажлын гарчигтай ажлаа эхлээд “Хүнд суртлын функци болон шийдвэр гаргалтын тэнцвэрийн алдагдал: Европын холбооны комисс” гэсэн гарчигтайгаар ажлаа дуусгаж болно. Эхний гарчиг нь үнэхээр товч, гэсэн ч таны сэдэвтээ хийсэн дүгнэлтийн утга учир буюу ерөнхий санааг тусгахад учир дутагдалтай байна. Хоёрдахь гарчиг нь тодорхой бөгөөд уг ажлын тоймыг илтгэх боловч энэ нь хэт урт байна.
Гарчигийг эцсийн байдлаар “Европын холбоо, комисс: Хүнд суртал ба шийдвэр гаргалтын тэнцвэрийн хэвийн алдагдал” гэж нэрлэж болох юм.
5.1. а Гарчигийн хуудас
Гарчигийн хуудас нь таны ажлын хавтас болдог. Энэ хуудасны голд гарчигаас гадна таны нэр, анги, курс, танилцуулсан хугацаа, хүний нэр, сургуулийн нэр бичигдэнэ. Гарчигийн хуудсыгдугаарлахгүй, нийтхуудасны тоонд оруулахгүй. Гэсэн хэдий боловч энэ нь таны судалгааны ажлын нэг чухал хэсэг юм.
5.2. Өмнөх үг
Өмнөх үгийг бичигч нь сэдвийн талаархи бүх мэдлэгээ оруулж бичихийг эрмэлздэгийн улмаас энэ нь шаардлага хангахуйц хэмжээнд бичигдэхгүй байх нь олонтаа тохиолддог. Өмнөх үгэнд онцын шаардлагагүй зүйл бичигдсэн бол үүнийг хасч болно.
Судалгааны ажлын өмнөх үг нь сэдэвт уншигчийн анхаарлыг татахуйц бичигдсэн байх нь зүйтэй. Энэ нь хийгдсэн судалгааны гол үр дүнг танилцуулдаг ба дараа нь бичигч сэдвийн үр дагаварын тайлбарыг үргэлжлүүлж болно: энэ нь ямар ач холбогдолтой болох, дүн шинжилгээг ямар аргаар хийсэн зэргийг товч тусгана. Өмнөх үг 50-150 үгтэй байвал зохино.
Судалгааны ажилд хэрэглэгддэг үндсэн ойлголтыг (үзэл баримтлал) тайлбарлан тодорхойлдог нэмэгдэл параграф нь бас нэг зайлшгүй чухал элемент юм. Ардчилал гэх мэтийн олон утгыг агуулдаг үгийг хэрэглэх үед бичигч, уншигчийн дунд үл ойлголцол гарч болзошгүй юм. Иймд судлаачид өөрийн судалгаанд олонтаа хэрэглэгдэх гол үгийг тайлбарлах хэрэгтэй. Зөвхөн хязгаарлагдмал утгаар хэрэглэгддэг үгсийг концепци гэж нэрлэдэг. Та тухайн үгийн утгыг зөвхөн 1 удаа л хязгаарласан бол цаашид ажлынхаа явцын турш үгээ байнга хязгаарлагдмал утгаар хэрэглэх гэдгээ санаж байх нь чухал юм. Ингэснээр та зөвхөн концепци бий болгох төдийгүй, мөн ажилдаа гарч болзошгүй ташаарлаас сэргийлэх боломжтой болно.
5.3 Ашигласан ном зохиолын тойм
Судалгааны ажлын явцад таны сэдвийн талаар бусдын хэлж ярьсан зүйл болох ашигласан материалын тойм нь чухал элемент юм. Тийм учир бусдын асуултанд зориулан хийсэн эрэл хайгуулынхаа талаар та мэдээлэх шаардлагатай. Тэдгээрээс та юу олж мэдэв? Ямар баримт, санаа, онол таны ажлын үр дүнд бий болов? Хэрэв та өмнө дурдагдсан даалгаврыг биелүүлж хүснэгт гаргасан бол энэ нь ашигласан материалын тойм гаргахад маш их дөхөмтэй байх болно.
Зарим материал ижил төрөлд багтсан байвал тэдгээрт дүн шинжилгээ хий. Янз бүрийн бүлэглэлийн зохиолчдыг харьцуулж үз. Яагаад тэд ялгагдана вэ? Хэн, ямар баримтыг илүү их онцолно вэ? Тэдгээр баримтын эх сурвалж нь юу вэ? Энэ нь цаашдаа ямар үйлчлэл, нөлөө үзүүлэх вэ? Энэ бүх асуултад хариулснаар та уншигчидцаа өөрийн бичсэн сэдвийн гол агуулгын талаар тодорхой ойлголт өгөхөөс гадна мөн бичсэн сэдвээ өөрөө ч илүү гүнзгийрүүлж судлах болно.
5.4 Дүн шинжилгээний арга (судалгаа)
Нийгмийн шинжлэх ухаанд судалгааны арга чанарын ба тоо хэмжээний гэсэн хоёр төрөлд хуваагдана. Чанарын арга нь оролцогчдын ажиглалт, ярилцлага, төвлөрлийн хэсгүүд, тохиолдлын сургаал зэргийг агуулдаг бол тоон арга нь ихэвчлэн санал асуулга, дүн шилжилгээ болон статистик судалгаанаас бүрддэг. Та нарын түвшинд энэ нь сайн дурын салбар юм. Гэсэн ч аливаа тохиолдолд та хийх дүн шинжилгээнийхээ төрөл зүйлийн талаар зохих төсөөлөлтэй байх шаардлагатай. Түүнчлэн та өөрийн сонгосон тодорхой сэдэвт хэрглэгдсэн дүн шинжилгээний төрөл зүйлийг тайлбарлах хэрэгтэй. Дүн шинжилгээ нь зохиолын, харьцуулсан, түүхийн болон тайлбарласан зэрэг төрөл зүйлтэй байдаг.
5.5 Ажлын үндсэн хэсэг
Ажлын энэ хэсэг нь таны сэдвийг ойлгуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Та энэ хэсгийг нотолгооны нэгэн адил гаргаж болох юм.
Та бусад эрдэмтдийн гаргасан баримт, ишлэл, санааг хэрэглэж болох авч үндсэн гол үзэл санаа нь зөвхөн таных, өөр хэнийх ч биш байх ёстой. Та өөртэйгээ зөрчилгүй байх, өөрөөр хэлбэл, өөртөө итгэлтэй байхаас гадна бусад нотолгоо, тайлбарт өөрийн үзлийг сөргүүлэн тавьсан байх шаардлагатай. Чанартай, сайн ажил нь илүү хүчтэй гаргаж тавьсан сөрөг ютолгоог ч үгүйсгэдэггүйгээрээ онцлог байдаг.
Та хэрэв 4.4 хэсэгт өгөгдсөн зааврыг ашигласан бол энэ нь таныг нотолгоо бичихэд маш энгийн агуулга болно.
Таны нотолгоонд зөв үндэслэл, шүүмжлэлт эргэцүүлэл чухал байр суурь эзлэх ёстойг санах хэрэгтэй. Нотолгоог бичих явцад та өөрийнхөө хамгийн сайн шүүмжлэгч байх ёстой. Ингэснээрээ та маш сайн нотолгоог гаргаж чадах болно.
5.6 Дүгнэлт
Таны дүгнэлт нотолгооноос зүй ёсоор урган гарна. Энэ нь үндсэндээ таны сэдвийн эргэцүүлэл, судалгаа болон дүн шинжилгээний үр дүнг гаргаж ирнэ. Зарим эрдэмтэд дүгнэлтийнхээ шинэлэг санааг гаргаж бичдэг бол зарим нь өөрсдийн онолыг давтан гаргадаг. Аль ч тохиолдолд та өөрийн дүгнэлтээ өмнөх үгэнд өгүүлсэн сэдэвтэй харьцуулж үзвэл зохино. Мөн таны сэдвийн аль хэсэг нь цаашид судлагдах шаардлагатай болон судалгааны ямар чиглэлийг баримтлавал зүйтэй болохыг дурьдах хэрэгтэй.
5.7 Ном зүй ба лавлагаа
Ном зүй гэдэг нь сэдэвт буй бүх эрдэмтдийн бүтээлийн жагсаалтыг хэлнэ. Хэрэв та бүгдийг жагсааж бичих боломжгүй бол өөрийн ашигласан эх бичгүүдийн жагсаалт “Лавлагаа” гэсэн нэрээр гаргаж болох юм.
Лавлагаа нь таны дүгнэлтийн дараа шинэ хуудаснаас эхлэн бичигддэг. Өөрийн нотолгоог бичсэн хуудсандаа лавлагааг битгий бичээрэй. Та лавлагааны хуудсанд таван ном болон таван өгүүллээс доошгүй материал бичих ёстой.
Номны нэр болон зохиогчийн нэрсийг үсгийн дарааллаар эрэмбэлэн бичих хэрэгтэй. Доорхи нэрсийн жагсаалт, ном зохиолын нэрсийг жишээ болгон үзүүлэв.
5.7.а Нэг зохиогчтой ном
Smith, John K. 1998. Европын Холбооны шилжилт: Холбоон дахь задрал. New York: St. Martin’s Press.
5.7.б Гурван зохиогчтой ном
Smith, John K., Jane K. Smith, and Barbara T.Kane. 1997.
Европын Холбооны үүсэл. New York: St. Martin’s Press.
5.7.в Гурваас дээш зохиогчтой ном
Smith, John K. et al. 1997. Европын Холбооны улс төрийн байдал: Хэлэлцээр ба Компромисс. London: Random House.
5.7.г Сэтгүүлийн өгүүлэл
Smith, John K. 1999. “Яагаад Британчууд Европд итгэлгүй ханддаг вэ?” in The Journal of the European Union. 74: 651-75.
5.7. Видеокассет
National Geographic Society (Producer). 1999. Везувий галт уулын сүүдэрт. Washington, DC: National Geographic Society.
5.7.е Засгийн газрын баримт бичиг 5.7.ж Нэг зохиогчийн нэг жилд гаргасан хоёр ба түүнээс дээш ном
- Smith, Jane K. 2000а. “Яагаад Европын Холбоо гэж? Европт болон Европоос гадна. Ed. James Winters. New York: Macmillan Publishers.
- Smith, Jane K. 2000b. Европын Холбооны ирээдүй. New York: Penguin Books.
5.7.ж Нэг зохиогчийн нэг жилд гаргасан хоёр ба түүнээс дээш ном
- Smith, Jane K. 2000а. “Яагаад Европын Холбоо гэж?
Европт болон Европоос гадна. Ed. James Winters. New York: Macmillan Publishers.
- Smith, Jane K. 2000b. Европын Холбооны ирээдүй. New
York: Penguin Books.