Р.Болд
/Судлаач/
Шинэ толь №56, 2006
Түлхүүр үг: Мөргөлдөөнийг зохицуулах, Шийдвэрлэа арга, Ардчилсан хэм хэмжээ, Хэлэлцээ, Хуваарилалтын шудрага зарчим, Эрх ашиг
Сүүлийн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Иргэний ходөлгөөнийхөн “Хөх Монгол”-ынхонтой мөргөлдөв”, “Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болов”, “Хөдөлгөөн мөргөлдөөн болж хувирав” гэх утгатай мэдээллүүд нэлээд гарах болов. Үүнээс үзвэл, монголын нийгэмд, түүний зарим институци, бүлгүүдийн хооронд годорхой асуудлаар мөргөлдөөнт харилцаа үүсдэг болох нь илэрхий байна.
Харин нэгэнт бий болсон нөхцөл байдлыг хохирол багатайгаар даван туулах, мөргөлдөөнийг даамжруулах-гүй шийдвэрлэх явдал хамгийн чухал юм. Иймээс мөргөлдөөнийг зохицуулж шийдвэрлэх, мөргөлдөөн өргөжин тэлэх, тэдгээрийг “сүйтгэгч” мөргөлдөөн болж өрнөхөөс сэрэмжлэх нь аль ч шатны удирдагчийн анхаарвал зохих зүйл мөн. Ингэхийн тулд мөргөлдөөний бүтэц, динамик, хэв шинжийг сайтар ойлгож мэдэх нь чухал.
Үүний зэрэгцээ нийгэм болон байгаль орчинд нөхөшгүй хохирол учруулах, хүч хэрэглэхтэй холбоотой мөргөлдөөнийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх ёстой нь нэн ойлгомжтой. Ойртож буй мөргөлдөөнийг хайхрахгүй байх, үүсч буй асуудалд тоомжиргүй хандах нь нилээд хор уршигтай байж мэднэ.
Нийгмийн амьдралын бүх хүрээнд ардчилсан хэм хэмжээ үйлчилдэг улс оронд мөргөлдөөнийг бүтээлчээр шийдвэрлэх өргөн боломжтой билээ.
Мөргөлдөөнийг зохицуулж шийдвэрлэх монгол философи нь товчхондоо “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэсэн утгаар тодорхойлогдох болов уу. Тухайлбал, Чингис хаан эсрэг талдаа тулгамдсан асуудлаар юуны түрүүнд яриа хэлэлцээ хийх санал хүргүүлдэг байсан аж. Тэрбээр өрсөлдөгч этгээдээ оюун ухааны өндөр чадамжтай гэж үзэн хүндэтгэлтэй ханддаг байжээ. Харин Их Эзний хүндэтгэлийг үл ойшоон, тавьсан саналыг хэрэгсээгүй тохиолдолд дараагийн эрс шийдэмгий алхам хийж гүйцэлдүүлдэг болой.
Тэгэхлээр алив зөрчил мөргөлдөөнийг гэтлэн давах, зохицуулж шийдвэрлэх хамгийн үр нөлөөтэй аргын нэг бол сөргөлдөгч талууд яриа хэлэлцээ хийх явдал юм. Аль ч талаас нь бодсон яриа хэлэлцээ хийх нь ухаалаг ажил болно.
Хэлэлцээ ихэнхдээ “найр тавих-ойртох” харилцааны хүрээнд явагддаг бөгөөд үүний тулд ердийн арилжааны технологийг хэрэглэж, альтернатив нөхцөл байдлыг авч үзэх, талуудыг сэтгэл ханамжтай үлдэх бололцоо олгохуйц тийм өвөрмөц арга барил ашиглах хэрэгтэй болно. Чухамхүү хэлэлцээ хийх явцад оролцогч этгээдүүдийн нэхэл гомдлыг барагдуулсан “алтан дундаж цэг” гэгчийг олох, улмаар найр тавьж болох хэмжээ хязгаар юм уу “асуудлын үнэ цэнг” тодруулах боломж бий болдог байна. Найр тавих энэхүү хандлагыг “хүн төрөлхтний аугаа их ололтуудын нэг мөн” гэж алдарт Георг Зиммел үздэг байв. Тэрбээр өгүүлэхдээ “аливаа юмсын бүхий л солилцоо бол найр тавих явдал мөн. Энэ нь үнэт зүйлсийн нийтлэг хэм хэмжээг хөгжүүлэхэд тулгуурладаг бөгөөд зарим хэлцэл, тохиролцоо нь энэ үндсэн дээр талуудын ашиг сонирхолд үйлчилдэг” гэжээ [Simmel. G., Socjologia, Warszawa. 1975].
Германы судлаач Ральф Дарендорфын үзэж буйгаар мөргөлдөөнийг нухчин дарвал хурцдалд хүргэдэг, харин оновчтой зохицуулбал “хяналттайгаар хувьсган оөрчлөх” боломж олгодог байна.
Тэрбээр цааш нь, “Хэн мөргөлдөөнийг хүлээн зөвшөөрч, зохицуулах замаар түүнийг давж чадна, тэр л түүхийн хэмнэлийг хяналтандаа авна. Ийм боломжийг алдсан хүн энэхүү хэмнэлийг өөрийнхөө эсрэг этгээдэд алдана” гэж онцлон тэмдэглэжээ [Dahrendorf R.The Modern Social Conflict. En Essay on the Politics of Liberty, London 1988].
Ер нь түүхээс харахад гагцхүү хэлэлцээний үйл явцын үцдсэн дээр байгуулсан эвлэрэл л мөргөлдөөнийг бүрэн пуюу ядаж наанадаж аль болохуйц зөөлрүүлэн намжааж, |үүпийг цаашид даамжрахаас урьдчилан сэргийлж чаддаг Гюлох нь илэрхий байна. Хэлэлцээний үйл явцад чухамдаа соргөлдөгч бүх тал мөргөлдөөнийг бүрэн дууссан гэдгийг чүлээн зөвшөөрч, түүний бодит шалтгааныг илрүүлэн ирилгаснаар хамгийн их үр дүнд хүрнэ.
Орчин үеийн шинжлэх ухааны хийгээд нийгэм, улс төрийн иом зохиолд “хэлэлцээ” гэсэн ухагдахууны агуулгыг юдорхойлох талаар нэгдсэн арга хандлага хараахан югтоогүй байх. Хэлэлцээ бол хэлэлцэгч талуудын нийтлэг эрх ашгийг заавал иш үндэс болгож, юуны өмнө хамтран ажиллахыг санал болгодог арга хэмжээ мөн гэж зарим эрдэмтэн үздэг. Тухайн тохиолдолд “хамтран ажиллах” гэдгийг хэлэлцээний үед илрэн харагддаг, талуудад арга хэрэгсэл, боломжоо жишин харьцуулах бололцоо олгож, ингэснээрээ тодорхой хэмжээний урамшуулал олж авдаг өрсөлдөөн гэж ойлговол зохино.
Эрдэмтдийн нөгөө хэсэг нь болохоор, үүний эсрэгээр, хэрвээ бие биенээ үгүйсгээгүй л бол талуудын ашиг сонирхол, эрх ашиг өөр өөр байж ч болно гэж үздэг байна. Хэлэлцээ нь галуудыг зөвшилцөлд хүрэх боломж олгодог.
Мөргөлдөөнийг удирдан чиглүүлэх технологид оролцогч этгээдүүдийг эвлэрүүлэх хамгийн их дэлгэрсэн хэрэгсэл бол мөргөлдөөний эрч хүчийг бууруулах буюу мөргөлдөөнийг бүрмөсөн дуусгахад хүргэж болохуйцаар ашиг сонирхол, эрх ашиг, зорилгоо зөвшин тохиролцохын үүднээс мөргөлдөөнд оролцогчид шууд буюу шууд бусаар харилцах яриа хэлэлцээний арга юм. Яриа хэлэлцээний арга нь үзэл бодлоо нээлттэй, үр бүтээлтэй солилцсоноор мөргөлдөөн хурцдахыг намжааж, хүч хэрэглэхээс зайлсхийж, нөхцөл байдал болон түүний хөгжлийн далд хүчийг зөв үнэлж дүгнэнэ гэсэн үг.
Хүн төрөлхтөн хэлэлцээ хийх асар их туршлага хуримтлуулсан. Хэлэлцээний үр дүнд 8000 гаруй улс төрийн гэрээ хийгдсэнийг олон улсын харилцааны түүх баталгаажуулсан аж. Сүүлийн олон арван жилд хэлэлцээ хийх стратеги, хэвшмэл дүрэм, процедур төлөвшин тогтсон байна.
Хэлэлцээний хэв шинж, стратеги
Мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээний хувьд түүний технологи нь ямагт хоёр талын үйлдэл байдаг. Энэ нь талуудын хооронд хэлэлцээ хийсний үр дүнд олсон ололтыг бүхий л оролцогчид үнэнч шударга болсноор дүгнэж, тэд гадны шахалтгүйгээр хэлэлцээрийн нөхцлийг сайн дураар хүлээн авч, мөргөлдөөн “хэлэлцэх асуудлын жагсаалтаас” хасагдан, маргаанд оролцож байсан талуудын хооронд эерэг харилцаа тогтоно гэсэн үг юм.
Хэлэлцээний дүрэм журмыг хатуу чанд тогтоох боломжгүй бөгөөд талууд өөрсдөө зөвшилцөл, эвлэрэлд хүрэх, мөргөлдөөний дараа хамгран ажиллах замыг нээх боломж олгохуйц хамгийн оновчтой аргыг сонгож авах учиртай. Хэрвээ тал тус бүр нэг удаагийн, түр зуурын хожилд хүрэх бус, харин хамтран ажиллах чиг замыг дагаж баримтлах болбол нэг нэгэндээ итгэх итгэл баркиж, харилцан хожоо гаргах бололцоо нэмэгдэх болно. Хэлэлцээний үр нөлөөтэй стратеги нь юуны өмнө зөвшилцөх, талуудын нийтлэг эрх ашгийг эрж хайх стратеги юм.
Гэвч энэ нь ямар ч хамаагүй үнэ цэнээр хэлэлцээрт хүрэхийн тулд тухайн асуудлаар түншдээ бүх зүйл дээр буулт хийх хэрэгтэй гэсэн хэрэг биш. Харин талуудын буулт хийх галаарх бэлэн байдал, нөгөө талаас тодорхой тааламжтай похцөл олох гэсэн хүсэл сонирхол хэлэлцээнд багагүй полөөтэй. Талууд дор бүрнээ хүсэлтээ илэрхийлэх юм уу эсвэл эвлэрэл байгуулах зорилгоор бус, харин зөвхөн нөгөө талаараа буулт хийлгэх зорилготой тийм шаардлага тавьж болзошгүй. Зарим үед хэлэлцээ өөрөө харилцааг хурцатгаж магадгүй. Гэхдээ хэлэлцээнээс татгалзах нь оновчтой биш. Мөргөлдөөнөөс эвлэрэл зохицолд шилжих нь эвлэрэл юхицлоос мөргөлдөөнд шилжихээс илүү амаргүй, ярвигтай процесс гэдэг нь ойлгомжтой.
Мөргөлдөөнийг намжаахын тулд талууд давын өмнө маргаантай асуудлын талаар, тэдгээр асуудлыг цаашид хэлэлцэх болзлын талаар тохиролцох ёстой. Тэгэхдээ маргааны сэдэв нь хэдийчинээ нарийн тодорхой, ил тод байна, моргөлдөөнийг эцэслэн шийдвэрлэх боломж гөдийчинээ их болно. Хэрвээ хэлэлцэх асуудал тодорхойгүй, мөргөлдөөн бие хүмүүсийн хоорондын дайсагналын үе шатанд нэлээд хэмжээгээр шилжсэн бол түүнийг намжаахад хэцүү.
Хэлэлцээ нь өөртөө янз бүрийн үйл ажиллагааг багтаадаг. Үүнд санал хүсэлт, шаардлага, амлалт, татгалзал гэх мэт зүйлүүд байж болно. Полыпийн судлаач Кажемиж Доктур хэлэлцээг тодорхойлохдоо дараах хувилбаруудыг байж болох юм гэж үзэж байна [Doktor. K., Elementy socjologii przemyslu, Warszawa, 1963 ]. Үүнд:
- Талууд дор бүрнээ нөгөө талынхаа учирлалыг сонсож, өөрсдийнхөө зарим шаардлагаас татгалздаг;
- Т алууд эрх тэгш байдалд хүрч, хэлэлцээний замаар буулт хийдэг;
- Талууд үзэл бодлоо тулган шахахын тулд хүч хэрэглэхийг завддаг;
- Сөргөлдөгч талуудын хүч тэнцүү биш байдал, үүнтэй холбогдоод арай сул тал нь ухралтад ордог (эсвэл илүү ухаалаг тал нь);
- Гаргаж болохуйц шийдвэрийн тоо нэмэгдэх, ялангуяа талууд тодорхой зорилгогүй байгаа тохиолдолд шинэ шинэ бэрхшээл учирдаг.
Хэлэлцээнд оролцогчдын тоо ч тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Ямар ч тохиолдолд хэлэлцээ хийхдээ үзэл бодлын аль болох өргөн хүрээг харгалзан үзэх ёстой. Чухамхүү ингэж гэмээж нь шударга бөгөөд тогтвортой үр дүнд хүрч чадна. Учир нь ялагдсан тал хүртэл тийм үр дүнд хүрэхэд зохих ёсоор тус дэм болдог.
Хэлэлцээнд оролцогчдын тоо өсөх тусам янз бүрийн бэрхшээл, саатал нэмэгддэг тал бий. Ер нь өрсөлдөгч олон бүлэг оролцож буй тохиолдолд хэлэлцээний стратеги нарийн төвөгтэй болдог. Энэхүү стратегийг загварчлахад хэцүү бөгөөд үр дүнг урьдчилан тааж хэлэхэд амаргүй. Гэвч хэлэлцээнд оролцогчдын тоо нэмэгдэхийн хэрээр олон талын ашигтай харилцаа бий болох, хамтын ажиллагааны тогтвортой эвсэл эмхлэн байгуулах бслолцоо нэмэгддэг болой.
Хэлэлцээний өөрийнх нь нөхцөл байдлыг ч харгалзан үзэх нь чухал. Тоглоомын онолын үүднээс үзвэл хэрвээ шинэ түвшинд ч атугай тодорхой тоглоом давтагдвал хамтарсан шийдвэр гаргах магадлал нэмэгдэнэ. Туршлагагүйн улмаас зарим нэг бүлэг буюу хувь хүмүүс нөгөө бүлгээ хохироох замаар давуу байдал олж авах явдал зарчмын хувьд гарч болзошгүй байдаг. Хэрэг явдал иймэрхүү байдлаар цаашид өрнөвөл маш их хүчин чармайлт гаргаж байж уг алдааг засна.
Эцэст нь талуудын санаа зорилго, хүлээлт багагүй чухал хүчин зүйл болдог. Хэлэлцээнд оролцогч зарим этгээдийн стратегиа сонгох явдал нь чухамдаа ямар үр дүнд хүрэх вэ гэсэн хүлээлтээс нь багагүй хамаардаг талтай.
Дэлхийн нийгэм, улс төрийн ном зохиолд хүч хэрэглэсэн мөргөлдөөнт харилцааны хүрээнд хэлэлцээний үндсэн хоёр хэлбэрийг, тухайлбал энхийн хойшлуулшгүй хэлэлцээ, гүнзгийрүүлсэн хэлэлцээ гэж онцлон авч үздэг.
Энхийн хойшлуулшгүй хэлэлцээг хүмүүнлэгийн үүднээс авч үзвэл эн тэргүүнд хүмүүсийн амьдрал, эрүүл мэнд зэрэг үнэт зүйлсээр нөхцөлдсөн байдаг. Тиймээс хэлэлцээний энэ төрөл нь хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах шаардлагыг хурцаар мэдэрсэн нэг ёсны хариу үйлдэл болдог. Энэ тохиолдолд сөргөлдөгч талуудын хооронд гүнзгийрүүлсэн хэлэлцээ эхлэхээс өмнө мөргөлдөөнт харилцааг жолоодлогогүй болгож мэдэх хүч хэрэглэхээс ухамсартайгаар харилцан түдгэлзэх, мөргөлдөөнийг хурцатгах үйлдэл хийхээ харилцан азнах болсноо зарлах тухай урьдчилсан тохиролцоонд хүрэх явдал нэн чухал болой.
Нэг тал нь, эсхүл хоёр тал хоёулаа хүч хэрэглэх замаар өөрийн байр суурийг бэхжүүлэх юм уу, эсрэг этгээдийн байр суурийг сулруулах ямар нэг явууллага хийж буй цагт мөргөлдөөнийг шийдвэрлэх тухай ярьж хэлэлцэх боломж муутай. Иймээс мөргөлдөөнт харилцан үйлдлийг зогсоох нь аливаа мөргөлдөөнийг шийдвэрлэж эхлэх эн тэргүүний нөхцөл мөн.
Харин гүнзгийрүүлсэн хэлэлцээ бол талуудын ашиг сонирхлын ялгааг ойртуулах, нэгдсэн ойлголтод хүргэх, мөргөлдөөн үүссэн шалтгааныг арилгах арга хэмжээ авах зэрэг нилээд гүнзгий асуудлыг авч үздэг.
Энэ үйл явц нь маш түвэгтэй бөгөөд элдэв янзын санал хүсэлт, шаардлагыг урт хугацаагаар тасралтгүй солилцохыг олонтаа шаарддаг. Хэлэлцээ хийх арга замыг сүвэгчлэхэд учирдаг бэрхшээл нь зөвхөн субьектив ашиг сонирхол, үзэл санааны олон янз байдлаар төдийгүй байнга өөрчлөгддөг зөрчилтэй, нөхцөл шалтгааныг цаг алдалгүй мэдэрч даруй хариу үйлдэл хийх шаардлагаар тайлбарлагдана.
Хэлэлцээг хэв шинжээр нь дараах байдлаар ангилж болно. Үүнд:
- Шинэ хэлэлцээр байгуулах зорилго бүхий хэлэлцээ. 1 Тухайн тохиолдолд хоёр тал нэгэнт бүрэлдэн тогтсон нөхцөл байдал, мөргөлдөөнт харйлцааг нааштайгаар зохицуулах зорилготой байдаг;
- Дахин хуваарилалтын хэлэлцээр байгуулах зорилго бүхий хэлэлцээ. Ийм хэлэлцээг аль нэг тал нь урьд ’ байгуулсан хэлэлцээрт сэтгэл дундуур үлдэж, улмаар бусдыг ашиглах замаар түүнийг өөртөө ашигтайгаар өөрчлөхийг оролдцог сөргөлдөөнт нөхцөл байдал үүссэн тохиолдолд хийдэг;
- Дам үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хэлэлцээ. Тийм хэлэлцээний үр дүн нь сөргөлдөөнт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор харилцаа тогтоох, түншүүдийнхээ үзэл бодлыг тодруулах, нийгэм – улс төрийн бусад хүчин, олон нийтийн санаа бодолд нөлөө үзүүлэх явдал байж болох. Ийм хэлэлцээг ихэвчлэн улс төрийн зөвлөгөө гэж нэрлэдэг.
Хэлэлцээ хийх үед хамгийн чухал зүйл бол сөргөлдөгч тал тус бүрийн жинхэнэ ашиг сонирхол, эрх ашгийг тодорхойлох явдал юм. Энэ нь ялангуяа “тэг нийлбэртэй” эхэлеэн мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээнд хамаарна.
Хэлэлцээ хийх үе шат
Алив яриа хэлэлцээ хийх үйл явц нь түүнийг эхлүүлж болох нөхцөл байдлыг задлан шинжилж тодорхойлох, хэлэлцээний бэлтгэл ажил, эхлэл, өрнөл, төгсгөл зэрэг хэд хэдэн үе шатаас бүрдэнэ.
Оросын социологич А.В. Дмитриев, сөргөлдөгч талуудын хувьд дараах илрэл байгаа бол тэдгээрийн хооронд хэлэлцэн I охирох уйл явцыг эхлүүлж болно гэж үзсэн байна: 1) хэрэв шлуудад зөрчилдөж буй ашиг сонирхлоос гадна нилээд пийтлэг ашиг сонирхол ч байгаа; 2) талуудын хувьд мөргөлдөөнийг зохицуулах бусад арга замаас илүүтэйгээр иэгдсэн ойлголтод буюу хэлэлцээрт хүрэх боломжтой гэж узэж байвал; 3) харилцан хүлээн авч болохуйц шийдвэр гаргах арга замыг сүвэгчлэхийн тулд хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай гэж үзсэн нөхцөлд.
Хэрэв яриа хэлэлцээ хийх нөхцөл боломж бага атугай ч илэрч байвал түүнийг эхлүүлэх арга хэмжээг даруй авах хэрэгтэй. Энд яриа хэлэлцээнд бэлтгэх процедурыг нэн чухал гэж үздэг. Мөргөлдөөний нөхцөл байдлыг задлан шинжилж тодорхойлох болон хэлэлцээнд бэлтгэх үе шатанд дараах асуудлаар мэдээлэл цуглуулан,. үнэлж дүгнэх явдал багтана. Үүнд:
- сөргөлдөгч буюу хэлэлцээний түншийнхээ тухай ерөнхий мэдээ баримт; түүний хувийн шинж байдал, сэтгэл зүйн онцлог, зорилго, ашиг сонирхол, байр суурь; тавьж буй шаардлагын хууль зүйн болон ёс суртахууны үндэслэл; мөргөлдөөний түрүү үеийн үйлдэл, гаргасан алдаа; юун дээр ашиг сонирхол, эрх ашиг нийлэх, юун дээр нь нийлэхгүй байгаа гэх мэг,
- өөрийн байр суурь, үйлдлийг шүүмжлэлтэй задлан шинжлэх (сөргөлдөөний зорилго, үнэт зүйлс, эрх ашиг, үйлдэл; өөрийн шаардлагын хууль зүйн болон ёс суртахууны үндэслэл, тэдгээрийн учирлал, нотолгоо; гаргасан алдаа эндэгдэл, эсрэг талын өмнө түүнийгээ хүлээх боломж гэх мэт)
- мөргөлдөөн үүсэхэд хүргэсэн нийгмийн орчин, шалтаг, шалтгаан, цаашид гарч болох сэдлэг,
- олон нийт, хамт олон, бүлгийн санаа бсдол.
Хэлэлцээ хийгч талуудын мэдээлэл солилцох, харилцаи холбоо барих сувгуудыг бэлэн болгох, оролцогчид бие биенийгээ хувь хүнийх нь хувьд танин мэдэх бололцоо олгох. Олон судлаачийн үзэж буйгаар мэдээллийн дутуу дулимаг байдал оролцогчдын хардах сэрдэх, үл итгэх явдалд нөлөөлж, улмаар мөргөлдөөн гүнзгийрэхэд түлхэц өгдөг аж. Иймд мөргөлдөөнд оролцогч талууд юуны өмнө ашиг сонирхол, санаа зорилго болон ээлжит алхмуудынхаа талаарх үнэн зөв мэдээллийг харилцан шуурхай солилцох зайлшгүй шаардлагатай.
Түүнчлэн хэлэлцээний явц, үр дүн гэх мэт үнэлэмжийн шалгууруудыг тодорхойлох нь зүйд нийцэх бөгөөд тэдгээр шалгуурыг сөргөлдөгч талууд зөвшилцсөн байх ёстой. Тийм шалгуурт юуны өмнө хууль зүйн хэм хэмжээ, ёс суртахууны зарчим, урьд өмнө нь төсөөтэй асуудлыг шийдвэрлэж байсан үлгэр жишээ, уламжлал зэрэг орно.
Бүхэлдээ бол хэлэлцээнд оролцогчдын үйл хөдлөл нь бүрэлдсэн нөхцөл байдлаас, тэдгээрийн боловсрол, соёлын түвшингээс, хувь хүмүүсийн хүсэл зориг хийгээд бусад шинж чанараас ихээхэн шалтгаалдаг болой. Энд талууд өөрсдийн байр суурин дээр хатуу зогсохын оронд, бие биенээ хҮндэтгэн хамтран эрэл хайгуул хийж, асуудлыг шийдвэрлэх зориг шулуудсан байх шаардлагатай.
Хэлэлцээнд сөргөлдөгч тал тус бүрээс нэр хүндтэй, эрх мэдэлтэй, сайн бэлтгэгдсэн хүмүүсийг оролцуулах явдал нэн чухал. Цаашилбал яриа хэлэлцээнд оролцох хүн бүрийг зөв сонгосон, албан болон албан бус арга хэмжээ, зорилгыг тодорхойлж сайтар төлөвлөх хэрэгтэй. Уулзалтын хуралдаануудыг зөв зохион байгуулах нь чамгүй ач холбогдолтой байдаг бөгөөд тал тус бүрийн ойлгоц, саналыг нээлттэй, нягт нямбай танилцуулбал зохино.
Зорилгыг тодорхой хэмжээгээр олон янз маяг болгож, оролцогч этгээдүүдэд асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг авч хэлэлцэх бололцоо олгох, яриа хэлэлцээ явуулах хамгийн тохиромжтой газар, уулзах цаг, яриа хийх хэлбэр маяг зэрэг хэлэлцээний журам, магадлуурыг урьдчилан и» юилох нь хэлэлцээг амжилттай дуусгахад нааштайгаар нолоолнө.
Бас “хуваарилалтын шударга зарчмыг” баримжаа болгож, ».ролцогч этгээдүүдийн зарцуулсан хүчин чармайлт, нөөцөд юхнруулан амжилтыг хуваарилах нь хэлэлцээнд амжилт олохөд тусалдаг байна. Үүний сацуу хэлэлцээнд олон иийгийн мэдээллийн хэрэгслийг зуучийн журмаар оролцуулах юм уу ашиглах нь ялангуяа эмзэг хурц асуудлыг ишйдвэрлэхэд тус болдоггүй, харин яриа хэлэлцээг улам түгшүүртэй болгодгийг олон улсын практик харуулж байна.
Хэлэлцээ дууссаны дараа ард иргэд түүний үр дүнг жишээ мь гутамшигтай эвлэрэл, ялагдал гэх мэтээр үзэхэд хүргэхгүй, зохих ёсоор ойшоон хүлээж авах хэмжээнд болгохын тулд хэлэлцээрийг харилцан үр ашигтай байдлаар үзүүлэх нь чухал. Ийм арга замаар нэгэнт гаргасан шийдвэрийг эргэлзээтэй болгож мэдэх хариу үйлдлийг сэрэмжлэн зайлуулж чадна.
Энэ утгаар мөргөлдөөнийг удирдан чиглүүлэгч субьект ялсан, ялагдсаны билэг тэмдэг болж буй хэв шинж, сэтгэлгээний стандарт юм уу ер нь олон нийтийн идэвхийг дээшлүүлдэг нийтлэг шинжтэй зүйлсийг ашиглаж чаддаг байх нь онцгой үүрэг гүйцэтгэнэ. Гагцхүү эх орон нэгт иргэдтэйгээ ярилцах зүй зохистой өнгө аясыг олж чадаж гэмээ нь хэлэлцээний үр дүнг хадгалж, мөргөлдөөний дараах харилцаа хурцдахад саад хийнэ.
Аливаа хэлэлцээний хамгийн чухал үе шат нь төгсгөлийн буюу байгуулсан гэрээ хэлэлцээрээ хэрэгжүүлэх явдал юм. Хамтран ажиллах тохиролцоог гэрээний хэлбэрт оруулснаар хэн ямар эрх, үүрэгтэй болохыг маш тодорхой болгодог. Түүнчлэн хэлэлцээний замаар хүрсэн тогтвортой байдал бол түүний үр дүнгийн нэг үндсэн шалгуур мөн
Хэрэв аль нэг тал нь өөрийгөө хэлэлцээний үр дүнд хохпрсок мэтээр бодох аваас гэрээ хэлэлцээр удаан хугацаанд тогтвортой байж чадахгүй.
Хэлэлцээ хийх техник, технологи
Хэлэлцээ хийх техник, технологийг эзэмших нь мөргөлдөөнийг үр нөлөөтэй удирдан чиглүүлж өрсөлдөөний нарийн ээдрээтэй үйлдрцыг хяналтдаа авах бололцоо олгоно.
Хэлэлцээ хийхэд ашигладаг арга барил, техник нь хэлэлцээний агуулга, хэлэлцээ хийж байгаа нөхцөл байдал хийгээд бас оролцогч этгээдүүдийн яриа хэлцэл хийхэд хир зэрэг бэлэн байгаа байдлаас шалтгаалдаг гэдэг дээр мэргэжилтнүүд үндсэндээ санал нийлдэг.
Өмнө нь дурьдсанчлан хэлэлцээ ихэнхдээ “найр тавих – ойргох” харилцааны хүрээнд явагддаг бөгөөд үүний тулд ердийн худалдааны технологийг хэрэглэж, альтернатив нөхцөл байдлыг авч үзэх, өөрийн зорилгод тохируулан анхдагч байр сууриа хадгалж үлдэх юм уу давуу байдалтай болох, арцагч этгээдүүдтэй харилцан ойлголцох юм уу тэднийг мухардмал байдалд оруулснаар ганцаар давуу байдалтай болох, эсвэл хэн хэнийхээ сэтгэлийг ханамжтай болгох бололцоо олгохуйц тийм өвөрмөц арга барил ашиглах хэрэгтэй болно.
Америкийн нэр хүндтэй судлаач Мортон Дойчийн бодлоор бол эцсийн үр дүнд, оролцогч этгээдүүдийн сэтгэл ханамжтай байх нь мөргөлдөөнийг шийдвэрлэсний үндсэн шалгуур аж.
Ерөнхийдөө хэлэлцээний аль нэг техник аргыг хир амжилттай хэрэглэх нь оролцогч этгээдүүдийн стратеги, тактикаас шалтгаална. Гэхдээ хэлэлцээг амжилттай дуусгах нилээд хэдэн нийтлэг зарчим, шаардлага байдгийг амьдралын туршлага харуулж байна. Жишээ нь, тулгамдсан асуудал бэрхшээлийг маргаанд оролцогч талуудын субьектив сонирхлоос тууштай ялган салгаж, ёс журам, зарчим мэт дээр бус, бодитой зөрөлдөөн дээр анхаарлаа ювлөрүүлж, асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн хувилбар Гюловсруулж, намын юм уу үзэл суртлын байр суурийг харгалзахын оронд ашиг сонирхол, эрх ашгийн бодит шалгуурыг түлхүү харгалзаж чадвал хэлэлцээний үр нөлөө чийгээд хэн хэнийхээ сэтгэлийг хангахуйц үр дүнд хүрэх боломж дээшилнэ гэж М.Дойч, С.Шикмэн нар тэмдэглэсэн байна [Deutch M., Shicman S. Conflict in Social Psychologycal Perspective, Political Psychology: Contemporary Problems and Issue, San Francisco, 1986. х. 241-243].
Найр тавихаар амлаж, нөгөө этгээддээ анхаарамжтай хандах иь хэлэлцэн тохиролцох бололцоог ихээхэн нэмэгдүүлнэ. Харин арцагч этгээдээ хүчээр түрээ барин дарамтлах юм бол тийм бололцоо багасч, хэлэлцээний явцыг “царцанги байдалд” оруулах нь тодорхой.
Хэлэлцэгчдийн ур чадвараас шалтгаалан асуудлыг “уялдуулан холбож”, заримдаа ажил хэрэгт хамаагүй янз бүрийн асуудлыг хооронд нь холбон авч үзэх, аль нэг этгээдийн хэлэлцэх дургүй асуудлыг эс хайхрах замаар тодорхой ярианаас “зайлах” мэтийн арга хэрэглэх нь хэлэлцээг амжилттай болгоход тус дөхөм үзүүлж болно.
Хэлэлцээ хийх өвөрмөц арга барил байдаг болой. Яриа хэлэлцээ хийх үед түүнийг амжилтад хүргэхэд чиглэсэн дараахь арга барилыг мэргэжилтнүүд зөвлөмжилдөг. Үүнд:
- түншээ ямар нэгэн байдлаар басамжлах, өө сэв харах, түүний хувийн байдлыг сөргөөр үнэлж цэгнэхгүй байх,
- ярилцагч этгээдээ айлган сүрдүүлэх оролдлого хийхгүй байх,
- талуудын хоорондын ялгааг үл онцлох,
- бие биенийхээ эрхийг хүндэтгэх,
- түшийнхээ үгийг тасалдуулалгүйгээр сонсох, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломж олгох,
- түншийнхээ үзэл бодлыг ойлгож буйгаа илтгэн харуулах (ойлгоно гэдэг бол хүлээн авах юм уу зөвтгөнө гэсэн хэрэг биш),
- түнш нь мөргөлдөөнийг хэрхэн хүлээн авч байгааг тодруулах,
- хэлэлцээний агуулга, сэдвийг товч тодорхой томъёолох,
- нийтлэг үзэл бодлоо тайлбарлах,
- талуудыг юу зааглан салгаад байгааг тайван ярилцаж тодруулах,
- мөргөлдөөний агуулгыг дахин тодруулах,
- нийтлэг шийдвэр гаргах арга замыг сүвэгчлэн хайх,
- хүрсэн зөвшилцлийг болон үлдэж хоцорсон санал зөрөлдөөнийг тэмдэглэсэн ерөнхий “албан мэдээ” гаргах.
Мөн сөргөлдөгчийнхөө зан байдалд төдийгүй санаа бодолд буй үр бүтээлтэй эхлэлийг олж харах нь зүйтэй. Үнэмлэхүй муу юм уу үнэмлэхүй сайн хүн, нийгмийн бүлэг гэж байдаггүй юм. Бие хүн, нийгмийн бүлэг бүрт сайн зүйл байх агаад яриа хэлэлцээ өрнүүлэхдээ тэрхүү сайн тал дээр нь тулгуурлах хэрэгтэй.
Тэрчлэн ярилцагч этгээддээ анхаарлаа байнга хандуулах, хэрвээ ярилцагч этгээдийн сэтгэл хэтэрхий догдолж байгааг мэдэрвэл ярианыхаа хурдац, хэмнэлийг ямар нэг байдлаар удаашруулах, түншийнхээ сэтгэлийн шаналгааг хамтдаа хуваалцахад гэмгүй. Хэлэлцээ хийгч түншийнхээ зөв шударга зүйлийг ч хүлээн зөвшөөрөх нь их чухал.
Ингэхлээр хэлэлцээний үед дээр дурьдсан арга барилыг их бага гэлтгүй тэвчиж баримтлах нь зүйтэй. Эс баримталбаас сөргөлдөгчдийн сэтгэлийн хөөрлийг лавшруулан, тэр байтугай асуудлыг үр бүтээлтэй шийдвэрлэх боломж нэгэнт ойртчихсон байгаа нөхцөлд ч мөргөлдөөнт харилцааг улам хурцатгаж мэднэ.
Түгээмэл алдаанууд, үүний дотор хэлэлцээ хийхэд сөрөг үр чагавартай алдаануудын жагсаалтыг ч энд жишээлэн чаруулж болно. Хэрвээ гаргасан алдаа мадаг ноцтой бол моргөлдөөн дахин үргэлжлэх магадлал өндөртэй. Эдгээр алдаа нь ихэвчлэн дараах зүйлүүдтэй холбоотой байдаг:
- талууд өөрийнхөө алдааг эсрэг этгээдийнхээ алдаа мэтээр харуулах;
- талууд жинхэнэ ашиг сонирхлоо нуух;
- талууд “байлдааны байдалд” буюу шаардлагагүй үед хориглолтод орох;
- галууд өөрийнхөө давуутай байдлыг хүлээн зөвшөөрөхийг шаардах;
- талууд хуучин гомдлоо санан дурсаж, эсрэг этгээдийнхээ эмзэг газруудад анхаарлаа төвлөрүүлэх;
- талууд хэлэлцээний эцэст “ялагч” болон “ялагдагч”-ийг олон нийтэд зарлах.
Хэлэлцээний үед хурцадмал байдал маш олон тохиолддог. “Хуурмаг” мөргөлдөөнийг гэтлэн давах нь бодитой мөргөлдөөнийг гэтлэн давахаас хамаагүй хэцүү байдаг. Гагцхүү мэргэшсэн байдлаар явуулсан хэлэлцээ л тийм “хуурмаг” мөргөлдөөнийг хэрэгсэхгүй болгож чаддаг бөгөөд ингэснээрээ бодит шалтгаантай мөргөлдөөнийг шийдвэрлэх явдлыг ихээхэн хөнгөвчилдөг байна.
Хэлэлцээ нь оролцогчдын хоорондын итгэлцэл батжихын хэрээр илүү амжилттай болдог. Хэрвээ итгэлцэл байхгүй бол хэлэлцээний явцыг мэдэгдэхүйц хүндрүүлдэг гэмтэй.
Улс төрийн болон хөдөлмөрийн холбогдолтой мөргөлдөөнийг шийдвэрлэх талаарх олон зөвлөмжийг Америкийн судлаачид боловсруулсан байна. Тэдгээрийн заримаас нь дурьдвал:
- Хэлэлцээг процедураар ч, хэргийн гол утга агуулгаар ч явуулах хэрэгтэй;
- Асуудлыг зөвшилцлийн замаар ойлголцож, ингэснийхээ дараа л түүнийг хамтран шийдвэрлэх аргад шилжих хэрэгтэй; Юуны төлөө тэмүүлж байгаагаа мартах юмуу дэндүү дэврүүн сэтгэлээр хандаж болохгүй;
- Хүмүүсийг асуудлаас нь тусад нь авч үзэж, харилцааг нь сайжруулж, итгэл үнэмшилд хүргэхийг эрмэлзэх нь чухал; Эсрэг этгээдтэйгээ харилцах явдлаа асуудлаас ялган салгагтун; Өөрийгөө түүний байранд тавьж үзэгтүн; Айж болгоомжилж байгаа зүйлдээ бүү хөтлөгдөхтүн; Асуудлын учрыг тунгаахад бэлэн байгаагаа харуулагтун; Асуудалд хатуу, хүмүүст зөөлөн хандагтун;
- Түншийнхээ эрх ашгийг баримталж буй байр сууриас нь ялган авч үзэх нь чухал; Байр суурийг анхаарахын оронд эрх ашгийг анхаарагтун; “Яагаад?”, “яагаад болдоггүй юм бэ?” гэж өөрөөсөө асуугтун; Нийтийн эрх ашгийг хайгтун; Эсрэг этгээдийн эрх ашгийг асуудлын нэг гол хэсэг гэж зөвшөөрөгтүн;
- Харилцан ашигтай хувилбарыг санал болгогтун; Асуудалд ганцхан хариулт бүү эрэгтүн; Хувилбарыг эрж сүвэгчлэх, үнэлэн дүгнэх хэмээх хоёр тусдаа зүйлийг ялган салгагтун; Асуудлыг шийдвэрлэх хувилбарын хүрээг өргөтгөгтүн; Эсрэг тал ямар асуудлыг урьтал болгож байгааг мэдэгтүн;
- Үзэл бодлоо иш үндэстэй болгохын тулд шударга арга хандлагыг ашиглах хэрэгтэй; Асуудал нэг бүрт бодит шалгуур мөн; хэд хэдэн шалгуур хэрэглэгтүн; Шударга шалгуур хэрэглэгтүн; Эсрэг этгээдийн алив нотлолд нээлттэй байгтун.
Зөв зохион байгуулсан хэлэлцээний үйл явцад түүнд оролцогчид зорилгодоо хүрэхийг эрмэлзэхийн зэрэгцээгээр нөгөө талдаа ч амжилтад хүрэх боломж олгодог. Тийм арга хандлага нь хэлэлцээний явцад төлөв байдлаа арай илүү хөнгөн арга хэрэгслээр өөрчлөхөд тус-дөхөм болно.
Хэлэлцээний явцад хэн нэг нь өндйр ёс суртахуунтайгаа баталсан “шударга байдлын” тактикийг зэвсэг болгон хэрэглэх нь бий. Тэд өөрсдийн байр суурийг бусадтай харьцуулан ёс суртахуун өндөртэй гэж баталдаг. Зөвтгөхийн энэхүү хэлбэр ерөнхийдээ хэд хэдэн үр дагавартай байдаг. Энэ нь бусдыг буруутгах болон бусдыг ёс суртахуун доогууртай гэж тойруугаар гүжирдэхэд хүргэдэг байна.
Ийм тохиолдолд сөргөлдөгч талууд өөрсдийн жинхэнэ ашиг сонирхлын утгыг голдуу умартан, үүний улмаас хэлэлцээнд аль нэг талын ашиг сонирхол тусгагдахгүй байх магадлалтай. Аливаа зүйлийн зөв бурууг тунгаахдаа хэн хэн нь ёс суртахууны адил тэгш байдалтайг бүрэн хүлээн зөвшөөрсөн нөхцөлд явуулах учиртай бөлгөө.
Хэлэлцээнд “тохиролцох” буюу ойртох, буулт хийх технологи байдаг ба үүнийг өөрөөр бас арилжаа гэж нэрлэдэг. Тохиролцох гэдэг нь талууд мөргөлдөөнийг өгөө аваагаар дуусгах гэсэн оролдлого юм. Талуудад бие биеэ үгүйсгэсэн эрх ашиг байгаа, мөн хамаг байдгаа алдах аюул нүүрлэсэн тохиолдолд тохиролцох стратеги ашигтай байж мэднэ.
Тохиролцоо бол түр зууртаа сайн шүхэр мэт боловч алсдаа муухан дээвэр юм. Энэ нь олонхидоо бие хүн, бүлэг хоорондын хэлэлцээнд байж болох, харин төрийг удирдаж байгаа хүнд бол бараг хэрэггүй зүйл юм.
Хэдий тийм боловч бодит амьдралд тохиролцоог олонтаа хэрэглэдэг. Тохиролцохын тулд йл ярилцах техник хэрэглэхийг зөвлөж болох юм. Энэ нь:
- мөргөлдөөн хоёр этгээдийн хэнд нь ч ашиггүй гэж мэдэгдэх,
- мөргөлдөөнийг зогсоох санал тавих,
- мөргөлдөөнд гаргасан алдаагаа хүлээх. Алдаа лав байх бөгөөд түүнийгээ хүлээх нь танд бараг ямар ч хохиролгүй,
- харилцан буулт хийх боломжийг уур уцааргүй тайван хэлэлцэх, шаардлагатай, боломжтой бол түүндээ засвар оруулах,
- хэлэлцэн тохирч чадсан бол мөргөлдөөн дууссаныг хэрхэн батлан тэмдэглэхийг ярилцах явдал юм.
Хэлэлцээнд хөндлөнгийн ажиглагчийг байлцуулж болно. Гэхдээ “хэлэлцээний явцыг ажиглагч” нь зохицуулах үйл явцад бага оролцоно. Ажиглагч байгаа явдал нь сөргөлдөгч этгээдүүдийн хоорондын түгшүүртэй байдлыг намжаахад тус дөхөм болно. Учир нь “гуравдагч этгээд” тэднийг бие биеийн өөдөөс дайсагнасан үйлдэл хийх юм уу урьд хэлэлцэн тохирсноо зөрчихөөс түдгэлзүүлэн барьж, энэ нь улмаар хэлэлцээг ихээхэн үр нөлөөтэй хийх нөхцөл бүрдүүлдэг байна.
Мэдээж, энд дурьдагдсан бүх арга барил, тактикийг тодорхой мөргөлдөөнт харилцааг зохицуулах зорилгоор ашиглах үедээ нарийвчлан тодорхойлж, боловсронгуй болгож болно.
Онцгой нөхцөл дэх хэлэлцээ
Онцгой нөхцөл (хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, үйл явдал түргэн зуур болж өнгөрөх, сэтгэлийн хөөрлөөр түгшүүртэй байдал бий болох г.м.) нь хэлэлцээнд оролцогчдод үйл хөдлөлийн гол чиг хандлагыг өөрчлөхийн чухлыг тулган шахдаг. Энэ нь нэн ялангуяа хүчний байгууллагын төлөөлөгчдөд чухал юм. Гэхдээ газар шороогоо хамгаалагч эх орончтой, эсвэл тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх шаардлага тавигч өндөр настантай, аль эсвэл өөрийгөө шатаана гэж сүрдүүлэгч этгээд болон хүн барьцаалсан алан хядагчтай ч юмуу ер хэнтэй хийж байна вэ гэдгээс үл шалтгаалан хэлэлцээний зарим нэг өөрчлөгдөшгүй зарчмууд гэж бас бий. Тухайлбал:
- Өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөн, үйл хөдлөлөө чанд барьж удирдах. Гол нь эсрэг этгээдийн талаарх сөрөг сэтгэл хөдлөлийнхөө эрчийг дарах.
- Эсрэг этгээдээ сонсож, түүний айдас хүйдэс, үл итгэх байдлыг сарниулахыг хичээх;
- Нийтийн эрх ашиг, хүмүүнлэг ёс, шашны энэрэнгүй үзэл зэргийг ярьж ойлгуулах мэтээр эсрэг этгээдийнхээ шахан шаардаж байгаа болзлыг өөрчлөх;
- Харилцан ойлголцлын гүүр байгуулж, ямар нэгэн “шахалт” үзүүлэлгүйгээр сөргөлдөгч этгээдээ өөрийн талд татахыг оролдох;
- Эсрэг этгээдээ өвдөг сөхрүүлэх оролдлого хийхгүйгээр олсон амжилтаа улам ахиулах.
Ийм байдлаар тэр байтугай хамгийн хүнд хэцүү хэлэлцээний үед сэтгэл зүйн таатай уур амьсгалыг бүрдүүлж, эсрэг талынхаа бодол санааг нааштайгаар өөрчилж болно. Хамгийн гол нь өрсөлдөгчөө өөрөөр нь сонголт хийлгэж, өмнөх шийдвэрийг солиулах, тавьж буй шаардлага, нөхцөл болзлыг өөрчлүүлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд талууд хэлэлцээний хэлбэрт шилжин, цаашлаад талуудын шаардлагыг хангасан тохиролцоонд хүрч болох юм. Асуудлыг зохицуулахад тэдэнд туслах зуучлагчийн Үйлчилгээ хэрэгтэй байж болно.
Өрнөдийн орнуудад мөргөлдөөнийг зохицуулж шийдвэрлэх хэрэгг институтчлэгдэж мэргэшсэн байгууллага, мөргөлдөөний менежерүүд ихэвчлэн оролцдог. Тэдгээр байгууллага, хүмүүс нь мэдээж, мөргөлдөөнийг илүү эмх журамтай, тайван авч үзэхэд тус дөхөм болдог. Харамсалтай нь тийм байгууллагууд Монголд одоохондоо байхгүй байна.
Дээр тэмдэглэсэнчлэн хэлэлцээний үйл явцад сөргөлдөгч талуудаас гадна хөндлөнгийн зуучлагчид оролцож болно. Зуучлагч гэдэгт мөргөлдөөнд оролцдоггүй, өорийн санаачлагаар юм уу сөргөлдөгчдийн хүсэлтээр тэдний хооронд хэлэлцээг зохион байгуулдаг тийм этгээд хамаарна. Зуучлагч этгээдийн зорилт нь зөвхөн хэлэлцээ зохион байгуулахаар хязгаарлахгүй, хэлэлцээнд идэвхитэй оролцож, сөргөлдөгч талуудад харилцан хүлээж авч болохуйц шийдвэр эрж сүвэгчлэхэд туслахад оршино.
Мөргөлдөөнийг зуучлах талаарх гуравдагч талын үйл ажиллагааны нэн чухал арга нь сөргөлдөгч талуудыг ятган итгүүлэх замаар эвлэрүүлэх явдал бөгөөд эвлэрүүлэх гол хэлбэр нь хэлэлцээ буюу хоёр ба түүнээс дээш тооны сөргөлдөгч талуудын хамтын шийдвэр гаргуулах үйл явц болой. Дашрамд хэлэхэд мөргөлдөөнийг зуучлахуй сэдвээр бид дараагийн удаа илүү дэлгэрэнгүй авч үзэх болно.