Шинэ толь №61, 2008
Түлхүүр үг: Улс төрийн ситем, Ардчилал, Институцийн ардчилаагдах үйл явц, Соёлын ардчилагдах үйл явц, Норматив дэмжлэг, Практик дэмжлэг, Бодит дэмжлэг
1989 оны улс төрийн чухал үйл явцаас эхтэй Монгол дахь ардчиллын хөгжлийн асуудал өнөөдөр ач холбогдлоо алдаагүй хэвээр байна. Монгол дахь ардчилал хөгжлийнхээ аль үед явж байна, ардчиллын хөгжлийг хэрхэн хэмжиж болох вэ? Бүрэн төгс хөгжлөө хараахан олоогүй гэвэл юу нь дутуу байна? Бодлогын хувьд юунд анхаарах ёстой вэ? зэрэг онол гэхээсээ илүү практик гарц, бодлоготой холбоотой олон асуудал бидний өмнө тулгарсаар байна.
Онолын тойм
Аливаа улс төрийн систем институцийн хувьд ардчиллагдах нь өрсөлдөөнт сонгууль, олон намын системтэй болсноор эхлэнэ. Гэсэн ч энэхүү институци нь улс төрийн системийг бүрэн ардчилалд дангаараа хүргэхгүй. Институцийн өөрчлөлт нь төлөөллийн ардчиллын зөвхөн үндсэн “программ” нь болно. Үүнийг хэрхэн оновчтой ажиллуулах нь харин илүү чухалд тооцогдоно. Жирийн иргэд ардчилал, түүний институцийн талаар ямар ойлголт, бодолтой байгаа нь энэхүү механизм хэрхэн ажиллаж байгааг хэмжих тулгуур хэмжүүр болно гэдэг нь ардчиллын онолын суурь ойлголт болсоор байна.
Ардчилал нь эцсийн бүлэгтээ жирийн иргэний амьдралд хүрч байж бүрэн төгс илрэлээ олно гэж үздэг нь энэхүү хэмжүүрийн утга санааг илэрхийлнэ. Учир иймд, ардчиллын тухай ойлголт, төсөөллийн зэрэгцээ авторитаризмаас ардчилалд шилжих улс төрийн үйл явцад иргэдийн оролцоо ямар байна, ардчилсан дэглэмийн хөгжилд энэхүү оролцоо нь нэмэр болж байна уу, ардчиллыг зөвхөн улс төрийн идеалын хувьд биш, бодит илрэлийн хувьд хэр дэмжиж байна, биечлэн оролцоход хэр бэлэн байна зэрэг асуулт уг хэмжүүрийн гол үзүүлэлт болох юм.
Ардчиллын талаарх олон судалгаагаар ардчиллагдах үйл явц нь маш өргөн хурээний цогц асуудал гэдгийг нотолдог. Ардчиллагдах үйл явц нь олон хэмжүүрт үзэгдэл юм гэдэг нь үүнээс улбаатай. Ардчиллагдах үйл явц эмпирик илрэлээрээ давхардах хэд хэдэн үе шатаас бүрдэх ба авторитаризмаас салж, бүрэн ардчилал руу тэмүүлэх ерөнхий чиг шугамаар илэрхийлэгдэнэ. Гэсэн хэдий ч үүнээс хазайх магадлал байсаар байгаа тул үе бүр дараагийн шатны хөгжилд заавал хүргэдэггүй гэж үзнэ. Ардчиллын гурав дахь давалгааны үеийн зарим улс зорьсондоо хүрсэн бол зарим нь ухарч, авторитаризмыг сэргээхэд хүргэсэн нь үүний эмпирик нотолгоо болно. Энэхүү давалгаа эхэлснээр олон оронд ардчиллын институци бий болсон хэдий ч ихэнхи улс бүрэн ардчилалд хүрэх ерөөсөө болоогүй байна. Судлаачид энэ бүгдийг ялгах үүднээс сонгуульт (electoral), бүрэн бус (incomplete), согогтой (defective), либерал бус (illiberal) эсхүл төлөөлүүлсэн (delegative) ардчилал хэмээх нэр томъёо хэрэглэхэд хүрсэн билээ. Тэр байтугай өрсөлдөөнт авторитар ос (competetive), давамгай эрх мэдлийн бодлого (diplomat power politics) гэж нэр өгдөг нь бас бий (Carothers 2002; Diamond
1999, 2000; Levitsky and Way 2002; Merkel 2004; O’Donnell 1994; Rose and Shin 2001; Zakaria 2003).
Ардчиллыг мөн олон талт үзэгдэл гэж тодорхойлно. Үүнээс, институцийн өөрчлөлт гэдэгт авторитар дэглэмээс иргэдийн оролцоонд тулгуурласан улс төрийн системд шилжих шилжилтийг ойлгоно. Харин субстантив ойлголт нь сонгууль болон бусад институци нь нягтарч, иргэдийн хүсэл зориг,
сонголтыг илрэхийлэхүйц болохыг хэлнэ. Соёлын хувьд энэ нь авторитаризмын үнэлэмж, хэм хэмжээнээс хүнийсч, ардчиллыг цорын ганц дэглэм гэж хүлээн авахад хург. явцыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, улс төрийн системийг ардч үйл явц нь төлөөллийн институцийг нэвтрүүлэх, ардчилсан үндсэн хуулийг батласнаар хязгааралагдахгүй, үүнээс маш олон хүчин зүйлийг багтаадаг байна (Dahl 2000; Kar: Linz and Stepan 1996)
Ардчилал бол олон түвшинт үзэгдэл юм. Ардчилалд шилжи үйл явц улс төрийн дэглэмийн түвшинд илрэхийн зэрэгцээ жирийн иргэний түвшинд трансформаци явагдах ёстой га үзнэ. Дэглэмийн түвшинд авторитар бүтэц, хэм хэмжээ нь хан ардчиллагдаж, иргэдийн хүсэл зориг, эрх ашгийг хэр хангах чадаж байгаагаар хэмжигдэх бол жирийн иргэний түвшинд авторитаризмын үнэлэмжээс хүнийсч, ардчилал нь бодит өөрчлөлтийг эхлүүлэн бий болгож, илүү давуу талтай гэдгээ нотлож байна гэдэгт итгэх итгэлээр хэмжигддэг байна (Dahu 1971; UNDP 2005).
Ардчиллагдах нь мөн динамик үйл явц юм. Жирийн иргэн ба институцийн хооронд илрэх харилцан нөлөөлөл, үйлчлэл ардчиллагдах үйл явцын маш чухал хэсэг нь юм. Онолын хэмжүүрээр үзвэл, тухайн институцийн зүгээс “нийлүүлж” буй ардчилал нь иргэдийн “эрэлтээс” давж байгаа бол ардчилал хөгжлөө олохгүй, харин ардчиллын “эрэлт” институцийн энэхүү “нийлүүлэлтээс” давж байгаа бол ардчилал ахих болно гэж үзнэ. Энэхүү эрэлт, нийлүүлэлт таарч байгаа бол ардчиллагдах үйл явцад мөн ахиц гарахгүй гэж үзнэ (Inglеhart and Welzel 2005; Mattes and Bratton 2003; Rose and Shin 2001).
Институцийн ардчиллагдах үйл явц
Монгол улсын 1989 оноос эхтэй ардчиллах үйл явцын нэг чухал үр дүн нь Монгол улсын Үндсэн хууль мөн бөгөөд тэрээр өмнөх авторитар дэглэмийн институцийн бүтэц, процедур, хэм хэмжээг үндсээр нь өөрчлөх суурь нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Үүний өмнөх 1990 оны Нэмэлтийн тухай хуулиар олон намын систем, олон намын өрсөлдөөнт сонгууль, парламентын засгийн институци зэргийг бий болгосныг шинэ Үндсэн хууль баталгаажуулж өгсөн юм. Гэсэн хэдий ч олон намын, өрсөлдөөнт, чөлөөт сонгуулийг ардчиллыг хэмжих эцсийн хэмжүүр гэж үздэггүй юм. Сонгуульт ардчилал хэмээх үзэл баримтлал нь он удаан жил авторитар байсан институци хэрхэн ардчиллагдаж буйг бүрэн танихад хангалтгүй гэж үздэг. Эл үзэл баримтлал сонгуулийн үйл явц болон ардчиллын зарим нэгэн чухал институцитэй холбоотой асуудлыг голлон анхаардаг тул түүнийг минималист, эсхүл гарааны (minimal) хэмээн нэрлэдэг нь учиртай. Тухайн институци хэр их ардчилсан байна, чиг үүргээ хэр ардчилсан байдлаар хэрэгжүүлж байна гэдгийг тооцолдоггүй ба ялангуяа сонгуулийн хоорондох хугацаанд институцийн үйл ажиллагаа хэр ардчилсан байдлаар илэрч байгааг авч үздэггүй тул статик шинжтэй гэж түүнийг дүгнэдэг.
Сонгуулийн ардчилал хэмээх энэхүү минимал үзэл баримтлалын явцуу байдлаас ялгахын тулд судлаачид бүрэн төгс (complete), либерал, бүтэн (full) ардчилал хэмээх ойлголтыг гаргасан юм (Collier and Levitsky 1997; Schedler and Sarsfield 2004). Сонгуультай холбоотой хэмжүүрээс гадна хариуцан тайлагнал, хяналт, үндсэн хуульт ёс, плюрализм, tрх мэдлийн хуваарилалт зэргийг эдгээр ойлголт өөртөө багтаана. Сонгуулийн ардчилал нь хуулиар улс төрийн эрх мэдлийг хязгаарлахын зэрэгцээ иргэд улс төрийн эрх, иргэний эрх чөлөөгөө эдлэх нөхцөлийг бататган хамгаалсан тэр үед либерал ардчилал руу шилжих ахиц гаргах боломжтой байна.
Freedom House судалгааны байгууллага нь институцийн мрдчиллах үйл явцад ажиглалт хийж, ардчиллын дээрхи хэпбэрийн динамик өөрчлөлтийн рейтинг гаргадаг билээ. Судалгаанд хамрагдах 192 улсын бараг гуравны хоёр нь vонгуульт ардчилалтай гэж дүгнэгддэг (www.freedomhouse.org). Харин эдгээр улс бүгдээрээ либерал ардчилалтай биш юм. Учир нь, Freedom House -ын дүгнэснээр, зарим улсад эрх зүйт ёс, хүний эрхийг зөрчдөг, авлигад автсан зэрэг нэлээд асуудалтай лидерууд сонгуульд сонгогдсон хэвээр байгаа ажээ. Сонгуульт ардчилалтай гэх улсын 75 орчим хувь л чөлөөт ангилалд буюу либерал ардчилалтай хэмээн тооцогддог байна.
Иргэд ба ардчиллагдах үйл явц
Ардчилалд амжилттай шилжиж буй улсын зэрэгцээ удалгүй түүнээс ухарч, авторитар дэглэмтэй болсон улс бас нэлээд байна. Энэхүү үйл явц иргэдийн оролцоотой хамааралтай юу гэдгийг сүүлийн үеийн олон судалгаагаар тандсан байдаг (Karatnycky and Ackerman 2005). Freedom House-ын судалгааны дүнгээс үзэхэд, ардчиллах үйл явцад иргэний хөдөлгөөн манлайлан оролцсоноор улс нь чөлөөт ардчилсан болсон тохиолдол улс төрийн элит удирдаж амжилтанд хүрсэн тохиолдлоос бараг тав дахин их байна. Энэхүү эмпирик харьцуулалт нь иргэний хөдөлгөөн, иргэний эвсэл, холбоод ардчиллах үйл явцад онцгой ач холбогдолтой гэдгийг харуулж байна. Иргэдийн энэхүү зохион байгуулалттай оролцоогүйгээр ардчилалд шилжиж эхэлсэн улс орнуудын бараг 60 орчим хувь нь амжилтанд хүрээгүй байгаа нь шилжилтийн үйл явц олон нийт, иргэдийн оролцооноос маш их хамааралтай гэдгийг нотлоно.
Соёлын ардчиллагдах үйл явц
Ардчилалд хүрэх үйл явцад иргэний нийгэм тогтворжуулах үүрэгтэй гэдгийг ардчиллагдах глобал үйл явц тод харуулж байна. Энэхүү иргэний оролцоо ерөөс байхгүй эсхүл сул тохиолдолд тухайн улсад авторитаризм тогтдог эсхүл ардчилал нь зогсонги байдалд ордог нь тод ажиглагдана. Үүнтэй холбоотой дараахь асуудал гарч ирдэг. Ардчиллах үйл явцыг тогтворжуулахуйц иргэний нийгэм зарим улсад яагад хөгжлөө олохгүй байна вэ? Фукуяма, Путнам зэрэг судлаачдын үзэж байгаагаар энэ нь тухайн улсын улс төрийн соёлтой холбоотой ажээ ( Fukuyama 2001; Putnam 1993; Bernhard 1993; Tarrow1998).
Улс төрийн ссёл нь үр ашиг, толерант чанар, итгэлцэл зэрэг үнэлэмж болон олон төрлийн хандлага, байр суурь, итгзл үнэмшилтэй холбоотой. Эдгээр нь нийлбзрээрээ тухайн иргэний улс төрийн амьдрал, иргэний нийгэм дэх оролцоо, үзэл бодолд нөлөөлнө. Эдгээр дотроос бусдаасаа хамгийн суурь утгыг илэрхийлдэг нь ардчиллын талаархи хандлага, байр суурь юм гэж үздэг (Diamond 1999; Linz and Stepan 1996; Rose et al. 1998).
Өөрөөр хэлбэл, ардчилал нь бусад альтернатив хувилбараас илүү дээр гэж үзэх итгэл үнэмшил тулгуур, суурь нь болно. Ардчиллын субстантив ойлголт болох ард түмний засаг гэсэн ухагдаахуунаас энэ нь улбаатай. Сүүлийн үеийн бараг бүх судалгааны дүгнэлтээр иргэдийн дийлэнхи нь ардчиллыг ямар нэгэн болзолгүйгээр дэмжих дэмжлэг үгүй бол ардчилал нь бүрэн бус хэвээр байна гэдгийг нотолдог ( Fukuyama 1995; Diamond 1999; Linz and Stepan 1996)
Ардчиллыг дэмжих олон нийтийн дэмжлэг нь маш өргөн динамик үйл явц юм гэсэн дүгнэлтийг судалгаанууд хийдэг. Хамгийн ерөнхий байдлаар, иргэд ардчиллыг нэг талаас улс юрийн идеаллаг систем гэж, нөгөө талаас практик систем буюу институцийн өдөр тутмын үйл ажиллагаа гэж харж харьцуулдаг (Dahl 1971; Mueller 1999; Rose et al.1998). Авторитар дэглэмд олон жил амьдарсан иргэнд идеаллаг тал нь давамгайлах боловч ардчилал хөгжих хэрээр практик тал нь чухал болно. Энэ үзэгдлийг судлах үүднээс ардчиллыг дэмжих дэмжлэгийг норматив ба практик гэсэн хоёр өргөн ангилалд хуваан үздэг байна. Норматив түвшинд зарчмын хувьд ардчилал ямар байх ёстой буюу абстракт идеалын асуудал хөндөгдөнө; практик түвшинд дэглэмийн бүтэц, институци, улс төрийн үйл явц буюу түүний бодит амьдралд илрэх илрэл хамаарна.
Арлчиллын дэмжлэгийн эхний буюу идеаллаг түвшний дэмжлэг нь ардчиллын эерэг “бэлэг тэмдэг” иргэдэд хэр өөрийншсөн байгаагаар илрэнэ. Хоёр дахь түвшний дэмжлэг нь дэглэмийн бүтэц, үйл байдал нь иргэдийн хувьд хзр эерэг үнэлгээтэй байгаагаар хэмжигдэнэ (Easton 1965). Сүүлийн үеийн судалгаагар эдгээр түвшний хооронд мэдэгдэхүйц зааг байгаа нь харагдсан байна. Тийм учраас, ардчиллыг дэмжиж буй байдлыг хэмжихийн тулд норматив, практик түвшний илрэлийг маш анхаарах хэрэгтэй ажээ.
Ардчилалд шинээр орж буй улсуудын хувьд үүний зэрэгцээ бас нэгтом асуудал байдаг байна. Авторитар дэглэм он удаан жил оршсон, ардчиллын талаархи ойлголт, туршлага нь хомс нөхцөлд нийгмийн өмнө тулгарах олон асуудлыг шийдэхэд дарангуйлал, ардчилал хоёрын аль нь илүү боломжит хувилбар болох тухайд төсөөлөл нь тодорхой биш байдаг байна. Ийм улсын жирийн иргэдийн ардчиллын тухай ойлголт нь ардчилсан ба авторитар хосолсон төсөөллөөс бүрддэг ажээ. Эндээс дүгнэхэд, иргэд ардчиллыг хүлээж авч байгаа үзэгдэл нь авторитаризмыг үгүйсгэх зайлшгүй нөхцөл болдоггүй юм байна.
Норматив дэмжлэг буюу улс төрийн идеал болох ардчилал
Дэлхийн олон улсад явуулсан судалгааны дүнтэй адил монголчуудын дийлэнхи нь ардчиллыг улс төрийн системийн идеал хэмээн үзэж байна. Тухайлбал 2003, 2006 онд Монголд явагдсан Азийн Барометр судалгаагаар хүн амын 91-94 хувь нь ардчиллын төлөө байсаар байгаа нь ажиглагдлаа. Харин 61.2 хувь нь манайд тогтсон засгийн хэлбэр хамгийн сайн, 63.4 хувь ардчилал хэрэгжиж буй байдал сэтгэлд нийцэж байна, 58.2 хувь нь бага зэргийн асуудал байгаа ч Монгол улс ардчилалтай гэж тус тус үзсэн байна. Үүний зэрэгцээ өнөөдрийн засгийн систем хэр ардчилсан байна гэж үзэж буйг гаргах үүднээс 10 баллын шкал хэрэглэн хэмжихэд 6.6 (2003 он), 6.7 (2006 он) оноотой гарч байна.
Ардчиллыг субстантив, идеал утгаар нь хүлээн авч байгаа хувь өндөр байгаа нь асуудлын зөвхөн нэг талыг харуулна. Хэр ардчилсан байхыг хүсэж байгаа илрэл нь мөн чухал юм. Үүнийг хэмжихийн тулд мөн 10 баллын шкал хзрэглэсэн болно. Үүнд, 6 ба түүнээс дээш оноо нь ардчиллыг дэмжих ерөнхий дэмжлэгийг, харин 9, 10 нь бүрэн дэмжлэгийг илтгэх юм. Бидний судалгаагаар энэ үзүүлэлт 8.5 (2003 он), 9.5 (2006 он) оноотой гарч байгаа нь монголчууд ардчиллыг дэмжиж байгаагийн зэрэгцээ бүрэн төгс ардчилалд “амьдрахыг” мөн нэлээн эрмэлзэж байгааг харуулна. Энэ үзүүлэлт Азийн ардчилсан улс дахь дундаж 8.5 оноотой ижил ба түүнээс их, Европын пост-коммунист улс дахь 8.0 онооноос нэлээд дээгүр байна.
Практик дэмжлэг буюу бодит ардчилал
Амьдрал дээр ардчилсан ба авторитар дэглэмийн алийг нь ипүүд үзэж буйг судлахын тулд Азийн барометр судалгааны псуумжид нэг асуултыг багтаасан юм. Ардчилал засгийн бүх хэлбэрээс ямагт дээр, эсвэл зарим нөхцөлд авторитар удирдлага ардчиллаас дээр, эсхүл ардчилсан ба авторитар байна уу ялгаагүй гэдгээс сонголт хийлгэсэн юм. 2006 оны байдлаар 39.7 хувь нь ардчиллыг, 40.7 хувь нь авторитар удирдлагыг илүүд үзсэн нь нэлээд ноцтой харагдана. Энэ үзүүлэлт 2003 оны байдлаас муудсан, учир нь тухайн үед 56 хүнь нь ардчиллыг, 27.9 хувь нь авторитар удирдлагыг сонгож байсан юм. Монголд явагдсан сүүлийн судалгааны дүнг Азийн бусад 9 улстай харьцуулахад ардчиллыг сонгож буй байдлаараа монголчууд хамгийн сүүлийн байранд орж, харин авторитаризмыг сонгосон байдлаараа хамгийн эхний байранд явж байна. Ардчилал нь засгийн бусад хэлбэрээс ямагт дээр гэж үзэж буй респондендуут практик ардчиллыг дэмжиж буйд тооцогдоно гэж узвэл монголчуудын тавны хоёр орчим хувь нь л энэ түвшинд дөхөж очих ажээ.
Бодит дэмжлэг
Өмнө нь ардчилсан бус дэглэмд он удаан жил амьдарч ирсэн иргэдэд авторитар хэвшмэл сэтгэлгээ гүн бат суусан нь эргэлзээгүй зүйл гэж үздэг. Монгол улсад үүнийг жишиж харьцуулах үүднээс ардчиллын төлөө болон авторитаризмын эсрэг хандлагыг ялган, харьцааг гаргаж үзсэн юм. Авторитар хэлбэр дотроос цэргийн дэглэм, нэг хүний засаг, нэг намын дарангуйлал гэдгийг оруулж, үүнийг хэр их эсэргүүцэх хандлагтай байгааг судалсан юм. 2003 оны байдлаар нэг хүний хүчтэй удирдлагыг респондентын 59.1 хувь эсэргүүцэж байсан бол 2006 оны байдлаар энэ хувь 39.8 хүртэл буурч, нэг хүний хүчтэй удирдлагыг хүсэгчдийн хувь даруй 20 хувиар нэмэгджээ. Бүхэлдээ монголчуудын дөрөвний нэгтэй тэнцэх хувь нь л авторитаризмын бүх хэлбэрийг зсэргүүцэж, харин хүн амын дийлэнхи нь авторитаризмын аль нэг илрэлийг зөвшөөрч байгаа дүн гарч байна. Бусад бүс нутгийн дундажтай харьцуулахад зөвхөн Латин Америкт иймэрхүү үзүүлэлт байна (авторитаризмыг эсэргүүцэж буй дундаж хувь 23). Харин Ази дахь дундаж нь 52, Зүүн Европд 60 хувь тус тус байна.
Ардчиллыг бодитойгоор дэмжиж буйг дэмжлэгийн бусад хэлбэрээс ялгахын тулд ардчилпын практик дэмжлэг ба авторитар дэглэмийг эсэргүүцэж байгаагийн ялгааг гаргана. Өөрөөр хэлбэл, бодит дэмжлэг гэдэг нь жирийн иргэн ардчиллыг цорын ганц дэглэм гэдгийг хүлээн зөвшөөрч буйн дээр ардчилсан бус бүх хувилбарыг эсэргүүцэж байгаагаар илрэнэ. Монголчуудын хувьд гурваны нэг хүрэхгүй буюу 30 хувь л ардчиллын бодит дэмжигчид байгаа нь харагдана. Энэ нь их үү, бага уу? Азийн барометр судлагаанд хамрагдсан улсуудын энэ хэмжүүрийн дундаж нь 35 (2003 он), 31 (2006 он) байгаатай харьцуулахад бага. Монголчууд энэ үзүүлэлтэрээ Япон, БНСУ-ын ард, харин Тайван, Филиппины урд байх жишэтэй. Бусад бүс нутгийн хузьд энэ дундаж нь Латин Америкд 14, Зүүн Европд 38 байна Монголчуудын дийлэнхи олонхи буюу 94-91 хувь ардчиллыг улс төрийн идеаллаг систем гэж үздэг боловч түүнээс бараг гурав дахин бага хувь л түүнийг бүтээлцэхэд бүрэн бэлэн байдалтай байна юдэг нь эндээс харагдана. Энэ үзэгдлийг Р.Инглехарт: “онөөдөр ардчиллыг зөвхөн амаараа дэмжих нь бараг нийтлэг дүр зураг болжээ” хэмээн илэрхийлсэн байдаг (inglehart 2003, 51).
Иргэдийн эрэлm ба ииституцийн нийлүүлзлт
Ардчиллын оршин тогтнох нөхцлийг бүрдүүлэгч зүйлсийг иргэд улс төрийн удирдагч нараасаа шаардахгүй хэвээр байх тусам лрдчилал нь хагас дутуу байх болно (Rose 1998, 200). Ийм учраас, монгол улсын хөгжлийн хувьд ардчиллыг дэмжих бодит дэмжлэгийн түвшнийг нэмэгдэхүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна. Бодит дэмжлэгийн үзүүлэлт нэмэгдэхгүй буюу иргэдийн эрэлт нь өсөхгүй аваас ардчилал нь бүрэн бус хэвээр байна гэдгийг судлаачид онцгойлон тэмдэглэж байна (Rose and Shin 2001, 2003).
Ардчилал руу их, бага хэмжээгээр хөгжиж байгаа нь дан ганц иргэдийн эрэлтээс бас хамаарахгүй. Энд институцийн нийлүүлэлт мөн чухал байна. Өмнө тэмдэглэсэнчлэн, иргэдийн эрэлт нь институцийн нийлүүлэлтээс давж байж л ардчиллын хөгжил ахих зүй тогтолтой билээ. Өөрөөр хэлбэл, энэхүү процесс харилцан хамааралтай ба эрэлт нь нийлүүлэлтээс байнга давж байж ардчиллах үйл явц бүрэн төгс утгатай байх болно.
Институционал нийлүүлэлт
Институцээс нийлүүлж байгаа бодлого нь олон нийтийн ашиг сонирхолд нийцэхгүй байгаа үед иргэд ардчиллыг илүү шаардах болно. Нөгөө талаас, ардчиллын өнөөдрийн бодит байдал гэхээсээ илүү ардчилал нь туршлагажих тусам энэ нь илүү тод илрэнэ. Тэгвэл монголчууд туршлагажсан уу? Туршлагажсан эсэхийг хэмжих үүднээс 10 баалт шкал хэрэглэж үзсэн болно. 8 ба түүнээс дээш оноо нь туршлагажсаныг илэрхийлэх бөгөөд монголын хувьд энэ нь 6.6 (2003 онд), 6.7 (2006 онд) оноотой гарч байна.
Төв нь 5.5 оноо гэж үзвэл Монгол улс ардчилсан ангилалд багтах боловч туршлагажсан гэж хараахан дүгнэгдэхгүй юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн улс төрийн систем маань бүрэн төгс ардчиллаас нэлээд хол байна. Энэ үзүүлэлтээрээ Азийн болон Африкийн улсаас бид нэг их ялгарахгүй юм. Сонирхолтой нь энэ хоёр бүсийн дундаж үзүүлэлт Зүүн Европ, Латин Америкийн улсуудаас дээгүүр байна. Үүнийг эрдэмтэд ардчиллын талаарх ойлголт, мэдлэгтэй нь холбосон байдаг ба Ази, Африкийн хувьд өнөөдрийн хязгаарлагдмал ардчиллыг бүрэн гүйцэд ардчилал мэт ойлгох нь түгээмэл байгаатай холбон тайлбарладаг
Ардчиллын талаар бодит ойлголттой байгаа хүмүүсийн хувь (ардчилсан нийлүүлэлт) ба ардчиллын үйл явцад хэвь нэмрээ ямар нэгэн болзолгүйгээр оруулж байгаа хүмүүсийн хувь (ардчилсан эрэлт) хоорондын зөрүү нь ардчиллын эрэлт, нийлүүлэлтийн харьцааг илэрхийлнэ. Үүнийг хувиудын ялгааны индекс гэж нэрлэдэг (PDI) ба сөрөг үзүүлэлт нь ардчиллын нийлүүлэлт ихтэйг, харин эерэг үзүүлэлт нь энэхүү нийлүүлэлт байга байгааг илтгэнэ. Монголын хувьд энэ үзүүлэлт сөрөг утгатай байгаа нь ардчилсан институцээс нийлүүлж байгаатай харьцуулахад иргэдийн эрэлт нь хамаагүй бага байгааг харуулна. Энэ сөрөг үзүүлэлт нь Монгол улсын хувьд бүрэн төгс ардчилалруу ахиц гарахгүй байгаагийн бас нэг нотолгоо болж байна. Ази, Африк, Латин Америкийн ардчилалд шилжиж буй улсын дийлэнхи сөрөг үзүүлэлттэй гарч байгаа бол ОХУ-ыг эс тооцвол Зүүн Европын хамрагдсан бүх улс эерэг үзүүлэлттэй байна.
Энэ байдал дараахь үр дагавартай гэдгийг судлаачид гэмдэглэдэг. Иргэдийн эрэлт бага байх тусам ардчилалд хөгжил, ахиц гарахгүй, учир нь нэг талаас иргэдийн шаардах шаардлага бага, нөгөө талаас засгийн бодлого тодорхойлогч элитийн зүгээс аливаа нэг реформ хийх хүсэл мөн багасдаг байна. Энэ нь эцсийн дүндээ ардчилалд шилжих шилжилтийг мохойдог ажээ. Учир иймд, шинэ тутам ардчилалд шилжиж буй улсын иргэдийн зүгээс ардчиллыг сайхан идеал гэж үзэх нь ерөөс хангалттай биш бөгөөд өнөөдрийн ардчиллын хогжлийн түвшин хязгаарлагдмал утгатай гэдгийг болон ерөөс ардчиллын талаархи мэдлэг, гэгээрлийн асуудлыг бодлогын түвшинд тавих шаардлагатай байна.
Монгол улс өнгөрсөн хугацаандаа ардчилалд шилжих эхний суурь өөрчлөлтийг эхлүүлж, олон түмэн ардчиллыг идеалын хувьд бүрэн дэмжиж байгаа боловч ардчиллыг улам баталгаажуулах, ардчилсан системийн хөгжлийг улам төгс болгоход бодлогын олон асуудал тулгамдсан хэвээр байгааг бид мэднэ. Гагцхүү, ардчиллын эхний үеийн хүрсэн түвшинг ахиулахад иргэдийн мэдлэг, оролцоо, чадамжийн өсөлт тулгуур болно гэдгийг олон улсын болон дотоодод явуулсан судалгаа тод харуулж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй байна.
Монголчуудын ардчиллын талаархи үнэлгээ
(эерэг хариултын хувь)
- Монголд тогтсон засгийн хэлбэр хамгийн сайн 61.2
- Ардчилал хэрэгжиж буй нь сэтгэлд нийцнэ 4
- Монгол улс ардчилалтай орон 2
- Өнөөдрийн ардчиллын талаархи дундаж үнэлгээ 6.6-6.7
(10-аас)
Азийн Барометр 2006
Монголчуудын ардчиллын талаархи үнэлгээ
(10 баллын шкал)
- Монгол улс хэр их ардчилалтай байгаасай гэж
- хүсэж буй байдал 5-9.5
- Зүүн Азийн ардчилсан улсын дундаж 5
- Зүүн Европын ардчилсан улсын дундаж 0
Эх сурвалж
- Carothers, Thomas. 2002. “The End of the Transition Paradigm.” Journal of Democracy 13 (1): 5-21.
- Dahl, Robert A. 1971. Polyarchy: Participation and Opposition. New Haven: Yale University Press.
- Dahl, Robert A. 1992. “The Problem of Civic Competence.” Journal of Democracy 3 (4): 45-59.
- Dahl, Robert A. 2000. On Democracy: A Citizen’s Guide. New Haven: Yale University Press.
- Diamond, Larry. 1999. Developing Democracy: Toward Consolidation. New Haven: Yale University Press.
- Diamond, Larry. 2001. “How People View Democracy: Findings from Public Opinion Surveys in Four Regions.” http://democracy.stanford.edu/Seminar! Diamond 2001.
- Diamond, Larry. 2002. “Thinking About Hybrid Regimes.” Journal of Democracy 13 (2): 21-35.
- Diamond, Larry. 2003. “Universal Democracy.” Policy Review 119: 3.25.
- Inglehart, Ronald. 1990. Culture Shifts in Advanced Industrial Society. Princeton: Princeton University Press.
- Inglehart, Ronald. 1997. Modernization and Postmodernization.Princeton: Princeton University Press.
- Inglehart, Ronald. 2003. “How Solid is Mass Support Democracy-And How Can We Measure It?” PS: Political Science and Politics 36 (1): 51-57.
- Inglehart, Ronald and Christian Welzel. 2005. Modernization, Cultural Change, and Democracy. New York: Cambridge University Press.
- Huntington, Samuel. 1991. The Third Wave. Norman: University of Oklahoma Press.
- Levitsky, Steven and Lucan Way. 2002. “The Rise of Competitive Authoritarianism.” Journal of Democracy 13 (2): 51-65.
- O’Donnell, Guillermo. 1994. “Delegative Democracy.” Journal of Democracy 5 (1): 55-69. 16. O’Donnell, Guillermo. 2004. “Why the Rule of Law Matters.” Journal of Democracy 15 (4): 5-19.
- Putnam, Robert D. (with Robert Leonardi, and Raffaella Nanetti). 1993. Making Democracy Work: Civic Traditions in Modern Italy. Princeton, N.J.: Princeton University Press.
- Rose, Richard and Don Chull Shin. 2001. “Democratization Back- wards: The Problem of Third-Wave Democracies.” British Journal of Political Science 31 (2): 331-375.
- Shin, Doh Chull and Jason Well. 2005. “Is Democracy the Only Game in Town.” Journal of Democracy 16 (2): 88-101.
Zakaria, Fareed. 2003. The Future of Freedom: Iliberal Democracy at Home and Abroad. New York: W.W. Norton.