Д.Оюунчимэг
/ШУТИС-ийн КтМС-ийн менежментийн Профессорын багийн багш/
Шинэ толь №65, 2009
Хүн ямагт шинэ сонин зүйлсийг сэтгэж, тэднийг амьдрал ахуйдаа хэрэгцээтэй байдлаар нэвтрүүлдэг. Тэгж чадсанаараа алдар нэр, амжилт бүтээлийг олж болно. Гэхдээ “Хорвоо тэр чигээрээ өрсөлдөөн” гэдэг шүү дээ. Хэрэв та бусдын ямар нэг санааг илүү боловсронгуйгаар гаргаж чадвал та шинэ санаа гаргаснаас илүүтэйгээр амжилт олж болно. Та бидний мэддэг олон эрдэмтэн судлаачид ч мөн энэ байдлаар гарч ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн анх цаасаар шувуу хийж ашиг олсон бол, та цаасан онгоц хийснээр түүнээс илүү ашиг олж болно гэдгийг харах хэрэгтэй. Энэ бол Бенчмаркинг юм.
Зах зээлийг байлдан дагуулж, өрсөлдөгчдөө давж гарах, сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж их орлого олохыг бүгд хүсдэг. Аливаа байгууллагын оршин тогтнох, өсөн дэвжих, амжилттай ажиллах үндэс нь өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, сайжруулах чадвараар тодорхойлогдох болсон. Ийм нөхцөлд байгууллагууд өрсөлдөгчийнхөө хүрсэн дээд амжилтаас илүүд хүрэх, тэргүүний туршлагыг нэвтрүүлэх, огцом сайжруулалтыг Бенчмаркинг авчирч чадна.
Интернет сүлжээ өргөн хөгжсөн өнөө үед гадаадын туршлагатай пүүс, компаниудын арга барил, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах бүрэн боломж бидэнд байгаа юм. Бенчмаркингийн гол санаа нь өөрийн бүтээгдэхүүн болон үйл ажиллагааг маш амжилттай яваа бусад байгууллагынхтай харьцуулж, түүний давуу талаас суралцах юм. Энэ амжилттай яваа байгууллага нь ихэвчлэн танай өрсөлдөгч байх болов уу. Бенчмаркинг нь үндсэндээ мэдээлэл олох, тэдгээрээ үнэлэх, бусдаас суралцах, илүү сайжруулан сэтгэх, илүү өндөр түвшинд ажиллах зэрэг олон цогц үйл ажиллагаанаас бүрдэнэ.
Бенчмаркинг гэж юу вэ?
Үгийн утгын хувьд: Benchmarking-тооцооллын эхлэл. Энэ нь тухайн ажлын үр ашгийг илүү бүтээмжтэй ажиллаж байгаа өөр пүүс, компаний үзүүлэлттэй харьцуулан анализ хийх механизм юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн үйл ажиллагаа, үйлчилгээ, стратеги, соёл, боловсрол, урлаг ер нь аль ч салбарын хувьд өөрийн үйл ажиллагааг бусдынхтай харьцуулж, мэдээлэл олж авах, тэдгээрээ үнэлэх, туршлага судлах мөн тэднээс илүү сэтгэхийг хэлнэ.
Бенчмаркингийн олон тодорхойлт байдаг ба хамгийн энгийн тодорхойлт нь:
“Бусдаас суралцан өөрсдийгөө сайжруулах үйл ажиллагаа”
Ихэнх байгууллагууд өөрсдийн стратеги болон зорилготой нийцүүлж бенчмаркингийг тодорхойлдог.
“Бенчмаркинг гздэг нь бусад байгууллагуудтай өөрсдийгөө харьцуулан, харьцуулалтаасаа шинэчлэх зүйлүүддээ суралцах үйл явц”
Эх үүсвэр: Европын бенчмаркингийн дүрэм
“Бенчмаркинг гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэмжин, ширүүн өрсөлдөгч эсхүл тухайн салбартаа тэргүүлэгч шилдэг компаниудын эсрэг үйл ажиллагаагаа явуулах тасралтгүй процесс”
Эх үүсвэр: XeroX Corporation
Удирдлагын ухааны мэргэжилтэн Майкл Хаммер болон Жеймс Чемпи нар “Байгууллагын ре-инженерчлап” гэдэг номондоо бенчмаркинг гэдэг нь хамгийн сайн тэргүүний байгууллагыг эрж олох, түүнтэй өрсөлдөхийн тулд арга барилаас нь суралцахад оршино гэсэн байдаг.
Практик дээр бенчмаркинг нь ихэвчлэн доорхи зүйлсийг авч үздэг.
- Хамгийн сайн яваа байгууллагуудын гүйцэтгэлийг харьцуулах
- Гүйцэтгэл дэхь цоорхойг олж тогтоох
- Гүйцэтгэлийн сайжруулалтын талаар шинэ хандлагуудыг эрж хайх
- Сайжруулалтыг дуустал нь үргэжлүүлэх
- Үр ашиг, өсөлтийг үргэжлүүлэх
Энэ ойлголтыг мэргэжлийн түвшинд оруулж ирсэн хүмүүс бол бизнесийн зөвөлгөө өгөгчид. Тэд зөвөлгөө авч байгаа компаниуддаа юуг яаж хийх вэ, яаж ажиллах вэ, өрсөлдөгчөөс хоцрохгүйн тулд, тэднийг гуйцэхийн тулд яах вэ гэдгийг зөвлөж бенчмаркинг хийж эхэлсэн.
Гол санаа нь өөрийн бүтээгдэхүүн болон үйл ажиллагааг маш амжилттай яваа бусад байгууллагынхтай харьцуулж, түүний давуу талаас суралцах. Энэ амжилттай яваа байгуулага нь ихэвчлэн танай өрсөлдөгч байна.
Бенчмаркинг нь үндсэндээ мэдээлэл олох, тэдгээрээ үнэлэх, бусдаас суралцах, илүү сайжруулан сэтгэх, илүү өндөр түвшинд ажиллах зэрэг олон цогц үйл ажиллагаанаас бүрдэнэ.
Бенчмаркинг хийхдээ хамгийн түрүүнд өөрсдөөсөө илүү амжилттай яваа бизнесийг олж тогтоон, түүний амжилтын нууцыг олж мэдээд, хэрэгтэй гэсэн зүйлүүдээ өөрийнхдөө нэвтрүүлэн илүү сайжруулж өндөр түвшинд ажиллахаас эхэлнэ.
Анх энэ аргыг Rank Xerox компани 1979 оны үед хямралд орж дампуурах дөхөж байхдаа ухаалгаар ашиглажээ. Тэд Японы компаниудтай өөрийн үйл ажиллагааг харьцуулснаар зардалдаа анализ хийж, бүтээгдэхүүний чанараа сайжруулж чадсан гэдэг.
Энэ нь хүний хийсэн зүйлийг дууриах биш, харин боловсронгуй болгон нэвтрүүлснээр өрсөлдөх чадварыг олж болдогийг харуулж байна.
Бенчмаркинг нь үндсэндээ 4 үе шаттай судалгааны хэсгээс эхэлдэг.
- Өөрийн бизнесийн үйл ажиллагаанд нарийвчилсан судалгаа, шинжилгээ хийх
- Бусад компанийн үйл ажиллагаанд нарийвчилсан шинжилгээ хийх
- Өөрийнхийг бусдынхтай харьцуулж үнэлгээ өгөх
- Алдагдлыг багасгахад зайлшгүй хийгдэх ёстой шинэчлэлтүүдийг тодорхойлох
Яагаад Бенчмаркингийг хэрэглэдэг вэ?
Бенчмаркинг бол зөвхөн нэг удаа хийгдээд өнгөрөх анализ биш. Амжилтанд хүрэн хүртлээ байнга өөрчлөлт шинэчлэл хийж болно. Тэгэхээр энэ бол байдаг л нэг тагнуулын, санаа хулгайлах ажил биш, харин нарийн мэдрэмж шаардсан урлаг юм. Тиймээс ч энэ ойлголтыг зөвхөн бизнесийн компаниудаас гадна төрийн байгууллага, эмнэлэг, сургууль гэх мэт бүхий л байгууллага ашиглах боломжтой.
“Миний туршлагаар, бенчмаркинг нь хамгийн хүчтэй өрсөлдөгчөө олж илрүүлэн, тэднийг ялан дийлэхийг эрмэлзсэн өрсөлдөх давуу талдаа хүрэх хамгийн сайн арга”
Bill Cockburn, ВТ Group Захирал
Бенчмаркингийн төрлүүд
- Дотоод – Байгууллагын дотоод үйл ажиллагааг харьцуулах
- Өрсөлдөөний – Тодорхой бүтээгдэхүүн үйлдлийг өрсөлдөгчийнхтэй харьцуулах
- Үйлдлийн – Тухайн салбарын тодорхой нэг түвшинд ижил үйлдлүүд болон тэргүүлэх нэгжтэй харьцуулах
- Нийтлэг – Ижил төстэй бизнесийн үйл ажиллагааг аль чиглэлд хамаарахыг үл харгалзан хооронд нь жиших
Бенчмаркингийн ашиг тус, хэлбэр
Амжилттай бенчмаркинг нь олон ашиг тустай. Жишээ нь.
- гүйцэтгэл болон инноваци дахь өөрчлөлтийн үе шат
- бүтээмж болон чанарыг сайжруулах
- гүйцэтгэлийн хэмжүүрийг сайжруулах
Бенчмаркинг нь сайжруулалтыг үргэлжлүүлэхэд туслахашигтай нөлөөтэй.
- Гүйцэтгэлийг дээшлүүлэх, сул болон давуу талтай холбоотой асуудлыг нээлттэй болгох.
- Нэгнээсээ суралцах, шинэ хандлагыг хэрэглэх, хөгжүүлэх бүрэн итгэлтэй байх.
- Өөрчлөлтийн программ дахь бүрэлдэхүүний мотиваци болон оролцоог хүчтэй болох.
- Нийтлэг асуудлын шийдлийг хуваалцахад бэлэн байх явдлыг нэмэгдүүлэх, тохирсон өөрчлөлтийг хийхэд юу хэрэгтэй талаарх тохирсон шийдэлд хүрэх.
- Байгууллагуудын хоорондох болон дотоод олон талт үйл ажиллагааны талаарх ойлголт болон хамтын ажиллагааг нэмэгдүүлэх.
Стандарт Бөнчмаркингийн хэлбэрт доорхи багтдаг:
- Стратегийн бенчмаркинг
- Гүйцэтгэлийн бенчмаркинг буюу өрсөлдөгчийн бенчмаркинг
- Процессийн бенчмаркинг
- Чиг үүргиин бенчмаркинг
- Дотоод бенчмаркинг
- Гадаад бенчмаркинг
- Олон улсын бенчмаркинг
Бенчмаркингийн үе шатууд
Юуны өмнө тухайн салбарын өсөлт, өрсөлдөөний нөхцөл байдал, хэтийн хандлагыг судлана. Салбарт ажиллаж байгаа компаниудын өрсөлдөөний шинж чанар, салбарын бусдын анхаарлыг татах хэмжээ, бүтээгдэхүүнийг орлуулах боломж, ер нь салбар өсөх хандлага байна уу, ашгийн хувь нь хэрэг зэрэг вэ гэх мэт бүгдийг тооцно. Ингээд салбар чинь өсөх хандлагатай, өрсөлдөж чадмаар санагдвал дараагийн шинжилгээг хийж эхэлнэ. Энэ бол өрсөлдөөний шинжилгээ.
Үүнд томоохон өрсөлдөгчийн хэтийн төлөв, өрсөлдөх арга барилыг анхаарна. Хэрэв өрсөлдөгч хямд үнээр өрсөлдөх хандлагатай бол түүний санхүүгийн байдал хэр баталгаатайг судална. Энэ нь тэр хэдий хугацаанд тэсч чадахыг илэрхийлнэ.
Хэрэв өрсөлдөгч нь дөнгөж тогтож ядан байгаа, санхүүгийн ар тал нь баталгаагүй байвал хямд үнийн стратеги баримтлаж тэднийг зах зээл дзэр оршин тогтнох аргагүй бопгож болно. Харин өрсөлдөгч нь санхүүгийн хувьд баталгатай бол ингэж үнийн дайн хийх хэрэггүй.
Өрсөлдөгч ямар давуу талтай, яагаад хэрэглэгч тэднийг сонгодог болохыг судлах хэрэгтэй.
Ингээд хангалттай мэдээлэлтэй болсны дараа хүрэх гэж буй зорилгоо тодорхойлж үүндээ хүрэхэд ямар стратеги баримтлаж, хэрхэн ажиллах төлөвлөгөөг гаргана. Ямар давуу талаа ашиглаж өрсөлдөх вэ гэдгээ шийдсэнээр илүү сайжруулах түвшиндээ орж байна гэсэн үг.
Хэрэв сайн техниктэй бол олноор, бага өртгөөр үйлдвэрлэж хямд унээр өрсөлдөж болно, эсхүл маш сайн борлуулалтын сүлжээг үүсгэх, шинэ зүйл нэвтрүүлэх, өвөрмөц маркетингийн арга хэрэглэж болно. Ингээд танай компани ухаалаг өрсөлдөгч боллоо гэсэн үг.
Бенчмаркингийн үүрэг, хэмжих аргаБенчмаркинг нь үр дүнтэй олон нийтийн үйлчилгээ болон үр ашгийг бий болгох түлхүүр хэрэгсэл. Иймээс ч өнөөгийн олон нийтийн секторын байгууллагууд дахь төрөл бүрийн сайжруулалтыг авч үзэхэд маш хэрэгтэй, чухал үүрэг гүйцэтгэдэг.
Бенчмаркинг яагаад амжилт олох болов
Консалтинг компаниуд сүүлийн хоёр жилд бенчмаркингийг маш сайн ашиглах болсон. Учир нь энэ бол бага зардал, бага эрсдэлтэйгээр бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах шилдэг арга юм.
Яагаад бенчмаркинг ийнхүү амжилт олж байгаа шалтгааныг олон улсын бенчмаркингийн хүрээлзн судалж үзжээ.
Глобаль өрсөлдөөн
Бизнес глобальчлагдахын хзрээр өрсөлдөөн маш хурдацтай хөгжих болсон. Энэ үед цоо шинэ зүйл бодож олох гэж суухын оронд сайн ажиллаж байгаа компаниас суралцах нь илүү хурдан бөгөөд хялбар
Чанарын урамшуулал
Амжилттай бөгөөд шилдэг бизнесмен, компаниудыг шалгаруулж байгаагаас харахад шинэ санаа гаргасныг нь биш, харин өрсөлдөөнийг сайн даван туулж байгааг нь шалгаруулах болсон.
Туршлага үнэ цэнэтэй болох
Техник, технологийн ололтууд богино хугацаанд бүх оронд нэвтрэх болсон учир бизнесийн арга барилууд ерөнхийдөө ижил болсон. Ийм үед гагцхүү бага зардлаар үр ашигтай ажилласан нь хожиж байгаа учир туршлага маш чухал.
Амжилтанд хүрэхэд хэн хэрэгтэй вэ?
Хэрэв өрсөлдөгчийн тань зах зээлд эзлэх хувь нэмэгдээд байгаа бол тэр таны ямар нэг сайн тал, эсхүл сул талыг чинь мэдчихжээ гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, танай компанийн давуу, сул тал, зах зээл, хэрэглэгчдийг сайтар судлаад, дүгнзлт хийж чаддаг менежер, маркетолууд түүнд байна. Харин түүнээс суралцахад сайн мэргэжнлтэн, зөвлөгчид хэрэгтэй болно.
Дэлхий дээр хамгийн сайн бенчмаркинг хийгчдийг япончууд гэдэг. Тэд бусдын санаан дээр ажиллах, ажиглахдаа гярхай. Европ, америкийн зах зээл, бараа үйлчилгээ, тэдний сул давуу тал, онцлог хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага зэргийг сайтар судалж байгаад илүү шинэлэг, сайн зүйлийг хямд үнээр гаргахдаа гарамгай.
XEROX компанийхан борлуулалт нь яагаад буурч байгаадаа иж бүрэн ‘иинжилгээ хийхдээ FUJI-гээс суралцжээ. Тэд Японд очиж техникийн үзүүлэлт, менежментийн арга барил, боловсон хүчнээ яаж сонгодог, цалинжуулдаг, урамшуулдаг зэргийг бүгдийг судалсан. Иймээс ч тэд үргүй зардлуудаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлж чаджээ. Одоо хүртэл бенчмаркинг бол XEROX-ын бизнес – стратеги байдаг.
Дэлхий нийтээрээ сүүлийн жилүүдэд бенчмаркингийг маш сайн ашиглах болсон бөгөөд бенчмаркинг нь хамгийн өргөн хэрэглэгддэг гуравдахь менежментийн хэрэгсэл болж чадсан. Учир нь энэ нь зардал багатай, бага эрсдэлтэй үйл ажиллагаа юм.
Бизнесийн үйл ажиллагаа даяаршиж байгаа өнөө үед манай орны байгууллагууд ч гэсэн бенчмаркингийг ашиглах өргөн боломжтой бөгөөд ашигласнаар амжилтанд хүрэх зам нээлттэй байна.
Бид хамгийн сайн бенчмаркерууд болох япончуудаас суралцах хэрэгтэй.
Өөрийн орны болон гадаадын салбартаа тэргүүлэгч томоохон компаниудаас суралцаж, өрсөлдөөн маш хурдацтайгаар хөгжиж буй өнөөгийн нийгэмд шинэ зүйл бодож суухын оронд тэднээс суралцаж, өөрийн компанидаа хэрэгжүүлж болох үйл ажиллагаануудыг авч, улам боловсронгуй болгон ашиглах нь байгууллагыг амжилтанд нөлөөлнө.