Д. Ганбат
/УТБА-ийн гүйцэтгэх захирал, доктор Ph.D/
Шинэ толь №59, 2007
Түлхүүр үг: Ардчилсан систем, Улс төрийн шинжлэх ухаан, Нийгмийн бүтэц, Улс төрийн шинжлэх ухааны хөгжил, Судалгааны цар хүрээ, Боловсон хүчин
Монгол улс улс төрийн ардчилсан системд шилжих суурь нөхцөл бүрэлдсэн тэр үеэс улс төрийн шинжлэх ухаан хөгжих боломж бүрдэж зхэлсэн түүхтэй. Өмнөх XX зуунд монголын нийгмийн шинжлэх ухаан ЗХУ-ын бодлогын дагуу марксизм- ленинизмын онол, арга зүйг шүтсэн байдалтайгаар хөгжиж ирсэн билээ. Чингэснээр нийгмийн, тэр дотроо улс төрийн системийг танин мэдэх арга зүй нь “удирдан чиглүүлэгч” нэг нам бүхий тогтолцооны үзэл баримтлалд хатуу баригдаж ирсэн юм.
Нийгмийн шинжлэх ухааны бүх боловсон хүчин марксизм- ленинизмын онолоор бэлтгэгдэж, “ажилчин ангийн манлайлал” бүхий нийгмийн бүтэц, түүнийг хангах зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог судлах, заах чиглэлээр эрдмийн ажил гүйцэтгэж ирсэн билээ. Ардчилсан систем, зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн эхний жилүүдэд нийгэм, түүний улс төрийн харилцааны асуудлыг танин мэдэх, шинжлэхэд монголын судлаач, багш нарын мэдлэг, чадвар үнэхээр дутаж эхэлсэн. Нийгмийн хөгжлийг танин мэдэх, судлан шинжлэх өөрийн гэсэн “школ” байгаагүй нь үүнд сөргөөр нөлөөлсөн бөгөөд нэг нам, нэг ангийн тогтолцооны судалгааны арга, арга зүй нь олонлог, өрсөлдөөнт, олон урьгалч үзлийг тэтгэх нийгмийн харилцааг судлан таамаглахад ерөөс хангалтгүй болж ирсэн билээ.
Үүний зэрэгцээ, ардчилал, зах зээлийн харилцааг он удаан жил судлаж ирсэн бусад улсын эрдэм шинжилгээний байгууллага, зрдэмтэн судлаач, зөзлөхүүд болон олон улсын энэ чиглэлийн байгууллагын тусламжтайгаар монголын нийгмийн шинжлэх ухаан бүхэлдээ өөрчлөгдөх эхний алхамууд хийгдсэний дээр өмнө нь монголд ерөөс байгаагүй улс төрийн шинжлэх ухаан хөгжпөө олох таатай боломж 1990 оноос бүрдэж эхэлсэн юм.
Үүнээс хойшхи хугацаанд монголын их, дээд сургуулиудад улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр тэнхмүүд бий болж, хичээлийн хөтөлбөрүүд боловсрогдсоноор улс төр судлалын мэргэжилтнүүдийг өерсдөө сурган бэлтгэх үйл явц эхэлсэн.
Гэвч, улс төр судлал нь шинжлэх ухааны хувьд хөгжихөд өнөөдөр хэд хэдэн сорилттсй тулгарсаар байна. Үүнийг ангилж үзвээс:
Нэг. Улс төрийн шинжлэх ухааны салбарын багш, судлаачдын бүтэц
Зөвлөлтөд төвлөрч байсан нийгмийн ухааны сургуулийг дагаж, хэдэн арван жил ганц номлолд тулгуурлаж, өөрсдийн боловсон хүчнээ тэнд бэлдэж ирсэн улс төрийн системийн үйлчлэлд социапист хэмээгдэх бусад бүх улсын адил Монгол улс. хамрагдаж байв. Тийм ч учраас улс төрийн энэхүү шинэ шинжлэх ухаан үүсэн хөгжихөд эхний жилүүдэд өөрийн гэсэн боловсон хүчин манайд огт байгаагүй нь ойлгомжтой. Өнгөрсөн арав гаруй жилийн дотор улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачдын бүлэг бүрдэж эхэлсэн ба үүнийг дараахь байдлаар ангилж болох мэт.
- Улс төр судлалаар тусгайлан мэргэжил эзэмшээгүй боловч мэргэжил дээшлүүлэх байдлаар энэ салбарт орсон бүлэг. 1990 оноос өмнө нийгмийн ухааны чиглэлээр (философи, социологи, түүх, ШУКО зэрэг мэргэжил эзэмшсэн) багш, судлаачид үүнд багтана. Энэ бүлэг нь өнөөдөр дийлэнхийг бүрдүүлж байгаа ба энэ нь улс төр судлалыг анх үүсэх тэр үөд эдгээр хүмүүс их, дээд сургуульд багшилж сургуульд багшилж байсантай холбоотой. Улс төр судлалын чиглэлээр гол төлөв хуучин социалист улс, түүний дотор ЗХУ-ын их, дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
- Эхний бүлэгт багтах багш нар улс төрийн шинжлэх ухааны хөтөлбөр, анхны сурах бичиг боловсруулан монголын их, дээд сургуульд багшилж эхэлснээр улс төр судлаач, улс төр судлалын анхны оюутнууд бий болсон. Улс төр судлаач гэсэн албан ёсны мэргэжил эзэмшснээр монголд анхны өөрийн мэргэжилтнүүд бий болж эхэлсэн ба өнөөдөр энэ бүлэг харьцангуй цөөн боловч энэ салбарын сургалт, судалгааны хүрээнд хэдийнээ байр сууриа эзлээд байна.
- 1990 оноос хойш өрнөдийн их, дээд сургуульд бакалавраас эхлэн магистр, докторын зэрэг хамгаалсан хүмүүс. Олон арван жилээр хэмжигдэх судалгаа, эрдэм шинжилгээний онол, арга зүйн уламжлалтай орчинд суралцаж төгссөн нь энэ бүлгийн гол онцлог болно. Харьцангуй цөөн тооны эдгээр хүмүүс улс төрийн шинжпэх ухааны салбарт дагнан ажиллаж байгаа нь бүр цөөн.
Ийнхүү бүтэцтэй улс төрийн шинжлэх ухааныхны баг өнөөдөр энэ салбарыг хөгжүүлэх үүрэгтэй ажиллаж байна.
Хоёр. Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны бүтэц
1990 оноос өмнө монголын нийгмийн ухааны салбарын гол хоёр чиглэл болох сургалт, судалгаа нь тусдаа институцээр дамжиж ирсэн. Ингэснээр, тухайлбал их, дээд сургууль нь зөвхөн сургалт, НУИ, ШУА нь судалгаагаар дагнах байдлаар явж байсан юм. Уг хоёр чиглэлийг ингэж салгаж ирсэн уг практик өнөө хэр хэвээр байгаа ба энэ нь сургалтыг судалгаагүйгээр эрхэлдэг “уламжлалыг” өөгшүүлсээр байгаа билээ. Сургалт, судалгааг хоёр тусдаа функци мэтээр явцууруулах хандлага шинжлэх ухааны хөгжилд эерэг үр дагавар авчирсан гэж дүгнэх ямар ч боломжгүй юм. Институцээр нь явцууруулсан уг хандлага эрдэм шинжилгээний ажлыг цогцоор нь ахиулахад нэг том бэрхшээл болсоор байгаа ба улс төрийн шинжлэх ухаан монголд олигтой хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан үүнд оршсоор байна гэж үзэх үндэстэй. Ийм бүтцийн үйлчлэлийг эцэслэж, эрдэм шинжилгээ-сургалтыг нэгэн нэгж болгон өөрчлөх нь сургалт нь судалгаатай, судалгаа нь онолын арга зүйтэй нэгдмэл байдлаар явуулах шаардлагад бүрэн нийцнэ.
Гурав. Улс төрийн шинжлэх ухааны мэргэжилтэн бэлтгэх үйл явц
Улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл, агуулга, онол, арга зүйн систем сургалтын хетөлбөрийн хэмжээнд үндсэндээ тогтсон. Боловсрол олгох, мэргэжилтэн бэлтгэх систем мөн төлөвшиж байгаа боловч ерөнхийлэх хандлагаас системтэй судалгааны агуулга руу шилжихэд нэлээд чармайлт гаргахыг шаардсаар байна.
Улс төр судлалын талаар ерөнхий мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэхээс улс төр судлаачийн хувьд судалгаа явуулах чадвар, арга зүй эзэмшсэн мэргэжилтэн бэлдэх нь өнөөдөр чухал байна. Сургалтын хөтөлбөр, хичээл бүрийн сэдэв, төлөвлөгөө, агуулгыг харьцуулахад ерөнхийдөө болж байгаа боловч судлаачийг бэлтгэх, практикт эрдэм шинжилгээний ажил эрхлэх, хэрэглээний чадвар эззмших шаардлагаас нэлээд хөндий агуулга, логиктой байсаар байна.
Дээр дурьдсан улс төрийн шинжлэх ухааны боловсон хүчний бүтэц, сургалт-судалгааны явцуу функци үүнд сөргөөр нөлөөлсөөр байна. Уг шинжлэх ухааны салбарт ажиллаж буй багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын эрдмийн цол, зэргийн олонлогтой харьцуулахад явуупж буй судалгаа, түүнд тулгуурлан гаргасан эрдэм шинжилгээний бүтээлүүдийн давтамж, тоо чамлалттай байсаар байгаа нь үүний нэг илрэл гэж үзэж болно.
Дөрөв. Улс төрийн шинжлэх ухааны судалгааны цар хүрээ
Монгол улсад энэ салбарт ерөөс судалгаа хийгдэхгүй байна гэвэл бас тийм биш. Судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийгдсээр байна. Улс төрийн ардчилсан систем, тогтолцооны үйлчлэл, сонгууль, улс төрийн намын хөгжил зэрэг сэдвээр дагнан судалгаа хийгдэж, эрдэм шинжипгээний ажил явагдаж байгаа. Гагцхүү, монголын улс төрийн хөгжлийн зүй тогтол, хандлага зэргийн суурь хүчин зүйлсийг тандах, таамаглал, үндэслэгээ дэвшүүлэх, харьцуулах зэрэг эрдэм шинжилгээний суурь ажил хангалтгүй байсаар байна. Ялангуяа, өнөөгийн улс төрийн ерөнхий дүр зураг, Үндсэн хуульд тусгалаа олсон ардчилсан нийгмийн төлөвшлийг үнэлж дүгнэх зэрэг нэг талаас маш тодорхой тулгамдсан асуудлыг судлах, судлахдаа улс төр судлалын арга зүйг системтэй хэрэглэх зэрэг асуудлууд бидний өмнө тавигдсаар байна.
Улс төрийн хөгжилтэй холбоотой асуудлын логик уялдаа, зайлшгүй судлах сэдвийн эрэмбэ тогтоох, түүнийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас хэлэлцэж зарладаг нэгдсэн систем Монгол улсад байхгүй байна. Хийгдэж буй судалгааны мэдээллийг системчлэх, нэгдсэн бааз бүрдүүлэх, харилцан солилцдог электрон сүлжээ үүсгэх нь эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангахаас гадна бидний хийж буй судалгааны чанарт ч эерэгээр нөлөөлөх юм.
Тав. Мэдээллийн бааз, ном, сурах бичгийн байдал
Улс төрийн шинжлэх ухаан өмнө нь огт байгаагүй тул сургалтын мэдээллийн бааз бүрдэх үйл явц мөн сул байсаар байна. Сургалтын хөтөлбөр боловсрогдсон боловч сургалтанд хэрэглэгдэх сурах бичгээс эхлээд бусад материал дутагдсаар байгааг анхаарах цаг болжээ. Улс төр судлалын одоо байгаа сурах бичгүүд агуулгын хувьд хоорондоо айхтар зөрөөд байхааргүй байгаа боловч энэ шинжлэх ухааны “оршил” хэсгээс хэтрэхгүй байгааг бид мэднэ. Бакалаврын төвшинд хэдийгээр хэрэглэгдэж болох эдгээр сурах бичгүүд нь харьцуулсан улс төр судлал, ардчилал судлал, улс төрийн шинжилгээний арга зүй зэрэг тулгамдсан асуудлаар ном, бусад материалаар баяжиж нэмэгдэх шаардлагатай.
Энэ бол монгол хэлээр бичигдсэн болон бэлтгэгдэх сурах бичиг, бусад гарын авлагын тухай асуудал юм. Монгол хэлээр гаргасан сургалтын болон судалгааны онол арга зүйн материал хангалтгүй гэж дүгнэх үндэстэй. Үүнтэй холбогдуулан улс төр судлалын хэл болсон англи хэлний асуудал энд чухлаас чухалд тавигдах болно.
Дээр өгүүлснээр улс төр судлалыг зааж байгаа багш нарын дотор энэхүү англи хэлийг эзэмшсэн хүний тоо цөөн байсаар байна. Энэ нь сургалтанд гадаад хэлээр хэвлэгдсэн материал ашиглаж сургалтандаа хэрэглэх их, дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагын чадамжинд шууд сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, улс төр судлалынхны дотор мэргэжлийн төвшинд байтугай ердийн ярианы төвшинд англи хэл эзэмшээгүй багш, судлаачдын хувь өндөр хэвээр байгаа нь улс төр судлал хөгжихөд саад болсоор байна. Улс төр судлалын голлох бүтээлийг эзэмшихэд хэлний мэдлэг чухал бөгөөд оюутнуудад шинэ мэдэапэл түгээх боломж үүнээс болж хаалттай байсаар байгаа билээ. Гадны профессор, судлаачдын туршлага бидэнд чухал байсаар байгаа бөгөед тэдгээртэй хамтран ажиллах, судалгаа хийх, лекцийг нь сонсох зэрэг өргөн хүрээнд бидний хэлний мэдлэгийн төвшин саад болсоор байгааг бид цөм сайн мэднэ.
Монгол улсад улс төрийн шинжлэх ухаан хөгжихөд тулгамдаж буй бэрхшээл, сорилтыг ийнхүү бүлэгчлэж үзэх гэж оролдлоо.