Б.Дэлгэрмаа
/УТБА-ийн анхны захирал, доктор Ph.D/
Шинэ толь №59, 2007
УТБА нь 1993 онд байгуулагдсан. Байгуулагдах болсон гол шалтгаан нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу Монгол улс парламентын засаглалын хэлбэрийг сонгож улмаар нэг танхимтай парламент буюу УИХ-ыг байгуулах сонгууль болсон. Сонгуулийн дүнд хуучин коммунист нам буюу МАХН үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-ын 76 суудлын 70 буюу 90 гаруй хувийг авсан юм. Чухам энэ үед ардчилсан хөделгөөний удирдагчид сонгогчид руугаа чиглэсэн бодлого явуулах, юуны өмнө тэдгээрийн улс төрийн боловсролд анхаарахгүй бол болохгүй гэсэн утгаар тус Академийг байгуулсан түүхтэй. Тус Академийг байгуулахад санхүүгийн туслалцаа үзүүлнэ үү хэмээн ХБНГУ-ын КАС-д хандаж улмаар тэдний санхүүжилтээр бүхий л үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй. Ийнхүү Монголд анх удаа ТББ-аас албан бус сургалтыг зохион байгуулж улмаар энэхүү албан бус сургалтын тогтолцоо өөрийн орноо бий болгоход анхдагч нь болж ирсэн гавьяатай. Эдүгээ УТБА нь:
- Монголын Улс төрийн шинжлэх ухааны Холбооны гишүүн.
- “Азийн Барометр” Олон улсын Судалгааны төслийн багийн гишүүн. (asianbarometer.org)
- Ардчилал Судлалын Хүрээлэнгүүдийн сүлжээний гишүүн. (www.wmd.org/NDRI)
Монгол оронд хувь хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэж хүлээн зөвшөөрсөн, эв санааны нэгдэлд тулгуурласан нийгмийн дэг журам, эрх зүйт, ардчилсан төр бүрэлдэх, хөгжин бэхжих үйл хэрэгт тус дэмжлэг үзүүлэх нь Улс төрийн Боловсролын Академийн Үндсэн зорилго нь болсон юм.
Үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд
- Хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх,
- олон ургальч үзэлд тулгуурласан нээлттэй нийгэм бүрэлдүүлэх,
- иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг төлөвшүүлэх,
- парламентын засаглал, олон намын тогтолцоог бэхжүүлэх,
- нийгмийн удирдлагын тогголцоог ардчилах, боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах үйл хэрэгт дэмжлэг үзүүлж ирлээ,
Дэшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд
- Иргэний аливаа төрлийн сургалт зохион байгуулах,
- Нийгмийн шинжлэх ухааны салбарт хавсарга ба суурь судалгаа явуулах,
- Тогтмол хэвлэл, сурах бичиг, төрөл бүрийн сургалтын гарын авлага хэвлэн нийтлэх чиглэлээр үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.
УТБА нь Монгол улсын Хууль зүй, дотоод хзргийн яаманд бүртгэлтэй, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг терийн бус байгууллага юм. (Гэрчилгээ №05)
Академийн эрх барих дээд байгууллага болох Удирдах зөвлөлийг 2 жилийн хугацаагаар сонгодог.
Академи нь ардчиллын тухай мэдлэгийг нийтэд түгээж, улс төрийн боловсролыг иргэдэд эзэмшүүлэхдээ дотоодын болон гадаадын байгууллага, хувь хүнтэй хамтран ажилладаг юм. 1993 оноос ХБНГУ-ын Конрад Аденауэрын Сантай нягт хамтран ажиллаж байна.
Академийн төв нь Улаанбаатар хотод байрладаг. 1997 оноос Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хевсгөл, Ховд зэрэг 6 аймагт өөрийн салбар төвөө нээн ажиллуулж байна.
Улс төрийн Боловсролын Акадөмийн дэргэдэх Нийгмийн ухааны Дээд сургууль
Улс төрийн Боловсролын Академи нь 2006 онд өөрийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний туршлагад тулгуурлаж дэргэдээ Нийгмийн ухааны чиглэлийн Дээд сургууль байгуулсан юм. (Гэрчилгээ №200610)
Тус сургуулийн эрхэм зорилго нь суралцагчдад Монгол орны нийгэм, улс төр болон нийтийн захиргаа, төрийн удирдлагын салбарт нэн шаардлагатай байгаа эрэлт хэрэгцээг олж тогтоох, дангаараа болон багаараа хамтран судалгаа явуулах чадвар олгох, судалгаа шинжилгээний чадвар дадал эзэмшүүлэх, Монгол Улсад эрэлт хэрэгцээ бүхий мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг гүнзгийрүүлэн зэрэг ахиулах, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлж нийгэмд үйлчлэхэд оршино.
Тус сургууль нь нийгэм, эдийн засгийн чиглэлээр суурь, хавсарга судалгаа хийх, өөрийн орны ба олон улсын хэмжээний төсөл хэрэгжүүлж, захиалгаар гэрээт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэн үр дүнг нэвтрүүлж багш, суралцагчдын судалгааны бүтээл, лекцийн эмхтгэл, семинарын бүтээлүүдээр товхимол хэвлэн гаргаж байна.
2006 оноос менежмент, төрийн удирдлага мэргэжлээр Магистрын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
Сургалтын үйл ажиллагаа
Нэг. Иргэдийн албан бус боловсрол
Академи нь иргэдэд улс төр, нийгмийн боловсрол олгох өөрийн үндсэн зорилгын хурээнд дараахь чиглэлүүдээр албан бус сургалт зохион байгуулж байна. Үүнд:
- Иргэний сургууль – Нийт иргэдэд
- Иргэний нийгэм – Аудио, видео, электрон сургалт
- Шинэ үе – Иргэний төлөвшил – ЕБДС-ийн сурагчдад
- Улс төр, эдийн засгийн хөгжил – ЕБДС-ийн багш нарт
- Хүний эрхийн хамгаалал – Хууль болон цагдаагийн ажилтнуудад
- Төр ба иргэний харилцаа – ИТХ, ЗДТГ-ын ажилтнуудад
- Нийгмийн тухай шинэ мэдлэг – ЕБС-ийн болон их дээд сургууль, нийгмийн ухааны багш нарт
Хоёр. Албан боловсроп
- Нийтийн захиргааны удирдлагын магистр (МРА)-ын зэрэг олгох нэг жилийн сургалт (Диплом олгох сургалт)
- Төрийн удирдлагаар мэргэшүүлэх дээд курс (Сертификат олгох сургалт)
Судалгааны үйл ажиллагаа
Тус байгуүллагаас улс төр, эдийн засаг, эрх зүйн салбарыг хамарсан суурь ба хавсарга судалгааг бие даан болон гадаад, дотоодын байгууллагатай хамтран явуулдаг. “Ардчиллын үнэлэмжийн төпөвшил” сэдэвт “Азийн Барометр” бүс нутгийн олон улсын судалгаанд 2002 оноос Монгол улсыг хариуцан ажиллаж байна.
Хэвлэл нийтлэл
Академийн үйл ажиллагааны гуравдахь үндсэн чиглэл бол хэвлэл нийтлэл билээ. 1993 оноос эхлэн тус Академиас “Шинэ толь” сэтгүүлийг улирал тутам эрхлэн гаргаж байна. 2007 оны байдлаар нийт 58 дугаар бэлтгэн гаргаад байна.
1993-2007 онд явагдсан сургалт, сонсогчдын тоо
Он | Сургалтын тоо | Оролцогчдын тоо |
1993 | 12 | 450 |
1994 | 30 | 709 |
1995 | 57 | 1435 |
1996 | 70 | 3521 |
1997 | 110 | 3951 |
1998 | 243 | 6770 |
1999 | 384 | 10519 |
2000 | 278 | 6932 |
2001 | 470 | 11634 |
2002 | 797 | 18214 |
2003 | 798 | 19135 |
2004 | 722 | 15012 |
2005 | 644 | 13509 |
2006 | 657 | 13200 |
2007 | Эхний 4 сарын байдлаар | 3588 |
Сургалтын чиглэл, хамрагдсан бүлэг
№ | Сургалтын чиглэл | Сургалтанд хамрагдсаи булэг |
1. | Ардчиллын сургууль | Нийт ИрГЭДЭД |
2. | Нийгмийн тухай шинэ мэдлэг | ЕБС-ийн нийгмийн ухааны багш нар |
3. | Улс төр эдийн засгийн мэдээлэл | ЕБС-ийн нийт багш нар |
4. | Үндсэн хуулийн үзэл баримтлал, хөгжил | Шүүх, прокурсрын байгууллагын ажилтнууд |
5. | Ардчилал ба хөгжил | Нийт иргэдэд зориулсан радио цуврал нэвтрүүлэг |
6. | Хэвлэлийн эрх чөлөө ба ардчилал | Сэтгүүлчид, Хэвлэл мэдээллийн ажилтнууд |
7. | Бизнесийн удирдлага | Аж ахуй эрхлэгчид, төрийн албан хаагчид, иргэд |
8. | Нийгмийн ухааны хөгжил, сорилт | Их, дээд сургууль, коллежийн оюутан залуучууд |
9. | Улс төрийн намын менежмент | Намын ажилтнууд |
10. | Иргэний нийгэм, эрх зүйт төр | Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид |
11. | Радио телевизийн хөтөлбвр | Нийт иргэдэд |
12. | Ардчиллын үнэт зүйлс | ЕБС-ийн 9-10-р ангийн сурагчид |
13. | Иргэний нийгэм | ”.Ауди, видео, электрон ^хэлбэрээр түгээх |
14. | Нээлттэй нийгэм | Оюутан, сурагч, эмэгтэйчүүд, эмзэг бүлэг, цэргийнхэн, бусад |
15. | Хүний эрхийн зарчмууд | Цагдаагийн бие бүрэлдэхүүн |
16. | Намуудын хөгжил, харилцаа | Орон нутаг дахь намуудын удирдлага, гишүүд |
17. | Шинэ үе – Иргэний төлөвшил | Шинэ сонгогч залуус |
18. | Иргэдийн үүсгэл санаачлагын хөдөлгөөн | Эрх ашиг нь хөндөгдсөн иргэдийг өөрсдийгөө хамгаалах, илэрхийлэх болон асуудлаа шийдвэрлэхэд нь туслах зорилготой |
19. | ИТХ – Нээлттэй хурал | Сумын ИТХ, түүний төлөөлөгчид |
20. | Нээлттэй ярилцлага | Судлаач, эрдэмтэд, улс төрчид, хуульчид, сэтгүүлчид, иргэд |
21. | Улс төрийн маркетинг | УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид |
22. | ТББ-ын чадавхийг бэхжүүлэх | ТББ, түүний идэвхтэн, ажилтнууд, иргэд |
23. | Уралдаант шалгалтанд бэлтгэх дамжаа | Их, дээд сургуульд элсэгчид |
24. | Төр ба иргэний харилцаа | Аймаг, сумдын ЗДТГ-ын ажилтнуудад |
25. | Орон нутгийн олон талт түншлэл | Сумын удирдлага, иргэд |
26. | Төрийн удирдлага, менежмент курс | Мэргэшсэн ажилтан давтан бэлтгэх |