А.С. Железняков
/ОХУ-ын ШУА-ийн профессор/
Шинэ толь №68, 2010
ОРОС – МОНГОЛЫН ХАРИЛЦААНЫ СОЁЛ ИРГЭНШЛИЙН ҮНДЭС
Түлхүүр үг: Соёл иргэншил, Улс төр судлал, Монголын харилцааны соёл
Монгол улсын ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн сүүлийн хорин жил нь Алс дорнод дахь Оросын жинтэй үүрэг ролийг -хадгалан үлдээхэд эергээр нөлөөлж, манай орны харилцааг хүйтэн дайны” нөхцөл дэх хамтын тусгаарлагдмал байдлаас олон улсын нээлттэй, олон талт, илүү шинэлэг, идэвхитэй түвшинд аваачсан юм. Энэ сэдвийг би Монгол – Оросын соёл иргэншлийн харилцан нөлөөллийн үндсэн хүчин зүйлс болон динамикт дүн шинжлэл хийх замаар нээн харуулахыг эрмэлзсэн юм.
Хэдэн зууны турш завсарласны эцэст Монголд дахин тусгаар тогтносон төрт улс үүссэн үйл явдлын зуун жилийн ой хоёр жилийн дараа буюу 2011 оны 12 сард болох юм. Оросын эзэнт гүрэн нь Монголын нийгмийн язгууртан хэсгийг олон улсын харилцааны бие даасан субъектынх нь хувьд хүлээн зөвшөөрч, шашин төрийг хослуулан баригч Богд Жавзандамбын тэргүүлсэн үүлсэн хараат бус улс байгуулагдахад дипломатчаар, зоион байгуулалттай дэмжиж, тэр үед задран унаж байсан Цин гүрнээс Монгол Улсыг салан тусгаарлахад тусалсан билээ.
Удаан оршин тогтноогүй, бас хүлээн зөвшөөрөгдөж амжаагүй хараат бус энэ улс нь Монгол орон өөрөө өөрийнхөө хувь заяанд эзэн болоход зайлшгүй шаардлагатай нөхцөл нь болж өгсөн юм. Чухам энэ үеэс Монголын төрийн хөгжил тасралтгүй үргэлжилж, хорьдугаар зууны дунд үеийг хүртэл огцом үсрэл, ухралт хөдөлгөөн бүхий бэрх замыг туулжээ. Монголын хойд хөрштэйгээ харьцах харьцааны систем нь энэ цаг үеийн турш стратегийн түншлэлийн систем хэвээр үргэлжлэн үлджээ.
Монголын бие даасан байдлыг идэвхитэй эсэргүүцэж байсан өмнөд хөрштэй харьцах харьцаа ч мэдээж стратегийн ач холбогдолтой байсан.
Хорьдугаар зууны дундуур олон улсын түвшинд бүрэн хүлээн зөвшөөрөгдтөлөө Монголын төрийн хөгжпийн гол утга нь хойд хөрштэйгээ тогтоосон стратегийн түншлэл, өмнөд хөрштэйгээ харьцах стратегийн эсэргүүцэл байлаа.
БНМАУ болон ЗХУ хоорондын стратегийн түншлэл нь 1990 оны эхэн үе хүртэл үргэлжилсний эцэст ОХУ болон Монгол улс хоорондын стратегийн түншлэл болон өөрчлөгдсөн билээ. ЗХУ болон БНМАУ-ын “хүйтэн дайны” тусгаарлалт зогссон үеэс Монгол – Хятадын хоорондох стратегийн түншлэл хөгжиж эхэлсэн юм. Яг энэ үед Монголын гуравдахь стратегийн түнш (“гуравдахь хөрш”) болох барууныхан, тэр дундаа нэн тэргүүнд АНУ гарч ирсэн юм. Шашингүйн үзлээсээ салсан явдал нь Монголын хувьд Энэтхэг (буддизмын эх орон) болон лалын ертөнцийг (Монголын хасгуудаар дамжуулаад) стратегийн ач холбогдолтой болгожээ.
Иймэрхүү маягаар Монгол нь Орос, Хятадын хилийн уулзвар болох Дотоод Ази дахь хязгааргүй том орон зайн цөм болохынхоо хувьд дэлхийн бүх соёл иргэншлүүдтэй холбогдов. Энэ утгаараа бол Дотоод Ази нь дэлхийн соёл иргэншлүүдийн системийн идэвхитэй субъект болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд, бараг зуугаад жилийн өмнө буддын шашны сэтгэгч, дипломатч, буриад Агваан Доржиевын (1853-1938) өөрийн шавь болох 13-р Далай ламд айлдсан сургаал цагаа олсон санагдана. Тэгэхэд, хорьдугаар зууны эхэн үед Дотоод Азийн хувь заяа шийдэгдэж байлаа. Энэ бүс нутагт Энэтхэгийн талаас Британийн эзэнт гүрний хил хязгаар тулж ирээд байв. Энд хэн эзэн суух нь тодорхойгүй байлаа. 1921 оны Ардын хувьсгалын өмнөхөн Далай ламд (жчсэн захидалдаа А.Доржиев Дотоод Азид Энэтхэг, Хятад болон энэ хоёр орон дахь лалын анклавууд, Англи, Оросын байр суурийг тооцсон олон тулгуурт бодлогыг боловсруулах шаардлагатай байгааг онцолжээ. Тэрбээр “Тэргүүлэгч гүрнүүдэд нөлөө үзүүлэхүйц илүү нягт холбоонд орохын тулд” “хэвшмэл бус арга хэмжээ” авах нь зүйтэй гэж үзэж байв.
Орос – Монголын харилцааны соёл иргэншлийн үндсийг судлах нь дэлхийн улс төрийн болон эдийн засгийн нөлөөллийн гөвүүдийн харилцааны системийн хүрээнд Монголын байр суурь, үүрэг ролийг тодорхойлохтой холбоотой. Ингэснээр дэлхийн улс төрийн хүчнүүдийн байршлын ярвигтай асуудлыг годруулах юм. Хүн ам харьцангуй цөөтэй орнуудаас Монгол нь олон зүйлээр хосгүй, өвөрмөц гэдэг: соёл иргэншлийн параметраар бол түүнтэй адил төстэй хараат бус улс дэлхийд Оараг байхгүй гэхэд болно. Гэхдээ Монголтой хиллэдэг Орос, Хятадад монголчуудтай хэл, шашин, соёл нэгтэй цөөнх үндэстэн, угсаатны бүлгүүд байдаг ба тэдгээр нь олон зууны турш хөрш зэргэлдээ явсан өөр үндэстэн, угсаатны бүлгүүдтэй ойртсон байдаг. Тэд бол Дотоод Азид Орос, Хятадын талаас оршин суудаг оросууд, хятадууд, казахууд, уйгарууд, эвенкүүд, төвдүүд зэргийн үндэстнүүдтэй нэн тэргүүнд холбоотой буриадууд, тувачууд, өвөрмонголчууд юм. Дотоод Азиас гадуур Ижил мөрөн орчмын хөршүүдтэйгээ Халимагийн анклав оршиж Оайгаа. Эдгээр ард түмэн, үндэстэн, угсаатны бүлгүүд, мөн тэдний дэлхий дэх диаспорагаар (14-р Далай лам тэргүүтэй Төвдийн диаспораг ч багтана), түүнчлэн Евразийн улс төрийн түүхэнд үлдээсэн ул мөрөөрөө, мөн өнөөгийн Улаанбаатарын бодлогоор дамжин хэрэгжиж байгаа гадаад бодлогоор хараат бусаар илэрч буй Монголын (монгол-төвдийн, дотоод азийн) ертөнц нь оросын, хятадын, лалын, энэтхэгийн, барууны харилцааны системд жинтэй байр суурь эзэлж байна.
Дотоод Азийн материал дээр үндэслэн бидний тодруулсан улс төр судлалын салбар ухааныг соёл иргэншлийн улс төр судлал гэж томъёолж болно. Соёл иргэншлийн улс төр судлал нь дэлхийн улс төрийн бүтцийн субъектүүдийн харилцан нөлөөлөл, харилцан уялдааг судалдаг ухаан юм. Түүний судалгааны хэрэглэгдэхүүн объект нь дэлхийн улс төр, эдийн засгийн аль нэг анклав дахь нөлөөллийн буюу “хариуцлагын” секторууд буюу бүсүүд биш, харин нийгэм-түүхийн талаасаа эдгээр дэлхийн төвүүдийн орбитуудаар бүхэлдээ буюу хэсэгчлэн хучигдсан, энэ бүхний үр дүнд бие биеийн нөлөөлөлд орох төрүүд болж хувирах анклавууд юм.
Соёл иргэншлийн улс төр судлалын судалгааны хэрэглэгдэхүүн объект нь дэлхийн геополитикийн болон соёл иргэншлийн бүтэцдэх Монголын байршлыг хайх явцад тодорсон билээ. Энэ байршил нь бүхэл бүтэн бүлэгхүчин зүйлсээр тодорхойлогддог бөгөөд тэдгээрээс энэ орны ойрын болон холын стратегийн хөршүүдтэйгээ харьцах улс төрийн харилцааны хүчин зүйлс нь тэргүүлэх ач холбогдолтой. Дэлхийн улс орны аль нь ч хэл соёл, шашин шүтлэгийн хувьд төрөлсөх орнуудтай нэг орбитын нэгдмэлд ордог ба гишүүний хувьд хамрагддаг цэрэг, улс төрийн нэгдэл буюу блокийнхоо өвөрмөц хэсгийн хувьд төлөөлөх бүрэн эрхтэй байдаг. Энэхүү нэгдмэл нь улс төрийн блок юмуу, нэгдэл биш байлаа ч өөрийн бүтцэд багтсан орныг төлөөлөөд зогсохгүй тэдгээрийн хоорондын зөрчил, асуудлыг илэрхийлж байдаг.
Монгол нь Дотоод Азийн төв хэсэг, газар зүй, түүх болон соёлын цөм гэдгээрээ онцлог байр суурийг эзэлдэг. Дотоод Азийн нийгмийн нэгдмэл нь Монголыг бүхэлд нь багтаахын зэрэгцээ хил хязгаар нь Оросын болон Хятадын гүн рүү ч нэвтэрдэг. Соёл иргэншлийн улс төр судлалын хувьд хил хязгаар хэр гүн (Байгаль далайгаас Цагаан хэрэм, эсхүл Ижил мөрнөөс Гималай, Москвагаас Бээжин хүртэл) нэвтрэх нь чухал биш Орос болон Хятадад, өөрөөр хэлбэл, Монголын өөрийнх нь хил хязгаараас гадуур энэ нэгдмэл нь нэг талаас хагалан бутаргалт, салан тусгаарлалт, харилцаан уусалд өртсөн боловч нөгөө талаас хоёр аугаа их хөршийн нэгдмэлтэй гүн гүнзгий нөлөөлөлд орсны хүчинд хүчирхэгжин, Бээжин болон Москвад жинтэй дуу хоолойтой байж чаддаг билээ. Хятад, Оросын түүхчдийн дунд “эх орны түүхэн дэх монголын хүчин зүйлийн үүрэг роль” гэх ойлголт хүртэл бий.
Гадаад аль нэг туйлаар зохицуулагдах хандлагатай нэг юмуу, хоёр гадаад орбитын нөлөөллөөр дотоод потенциал нь бүрэн хаагддаг анклавуудаас Дотоод Ази нь эрс ялгардаг. Аль нэг анклавын нөлөөллийн цар хүрээ нь түүнийг хэсэгчлэн буюу бүхэлд нь “хучдаг” орбитуудын тооноос шууд пропорционал хамааралтайгаар өсдөг нь харагддаг. Туйлын, нийтийг хамарсан масштаб нь дэлхий нийтийн соёл иргэншил бүр нь дэлхий дахины орон зайг бүхэлд нь хучих үед үүсдэг. Мөн түүнчлэн тэд бүгд хамтдаа харилцан бие биеэ хучдаг (орбит болгоны төвөөс түүний хязгаар зах хүртэл нөлөөллийн идэвхжил буурахтай холбоотой гэдэг нь мэдээж).
Соёл иргэншлийн улс төр судлал нь өргөн цар хүрээтэй орбитууд бүхий, төрийн, засаг захиргааны хил хязгаараас хальж, янз бүрийн идэвхижил болон “унтралттайгаар” тархдаг дэлхийн соёл иргэншлийн тодорхой хил хязгаарыг заавал гогтоохыг шаарддаггүй. Дотоод Азид Орос, Хятад, Монголын ойрын орбитууд төдийгүй илүү алслагдмал холын энэтхэг, лал, барууны ертөнцийн орбитууд ч “сүлжилдэж” байгаа нөхцөлд энэ сүлжээний цөм нь болсон Монголыг л онцлоход хангалттай. Дотоод Азийн хүрээнд Монгол нь цорын ганц тусгаар тогтносон улс, өөрөөр хэлбэл, олон улсын харилцааны хүлээн зөвшөөрөгдсөн субъект мөн бөгөөд Монголын нийслэл Улаанбаатар нь хууль эрх зүйн чадамжтай цорын ганц улс төрийн төв юм. Соёл иргэншлийн хувьд гурван өөр төрт улсын нутаг дэвсгэр дээр орших Дотоод Азиас Орос болон Хятадын бүс нутагт, тэднээр дамжаад энэтхэг, лал, болон барууны ертөнцөд нэн тэргүүнд хойд буддизмын нөлөөллийн хүрээ, мөн түүнчлэн монгол-төвд-уйгур соёл, мэдлэгийн бэлгэдэл тэмдгүүдийн нөлөөллийн даяар хүрээ тархаж байна.
Дотоод Азийн нийгэм-түүх, соёлын эзлэх байр нь маргашгүй “жинтэй” юм. Монголын өөрийнх нь түүх гэхэд 23 гаруй зууны настай бол үндэс нь нэн эртний болон дундад зууны үеийн нүүдэлчдийн аугаа их эзэнт гүрнүүдтэй холбогддог. 13-р зуунд нүүдэлчдийн түүхэн бүтээлийн титэм үе тохиодог, 17-18 зуунд Монгол нь Дотоод Азийн эзэнт гүрний төв гэх байр сууриа алддаг боловч Орос, Хятадад хуваагдсан, даян дэлхийн шашны шинэ мөчир болох хойд (хөвдийн) буддизмыг номлогч ард түмнүүдийн суурьшсан орон зайн геополитикийн цөм нь болж хувирдаг, 20-р зуунд Монгол нь өөрийн төрт улсыг эргүүлэн тогтоож, тусгаар тогтнолоо олж авсан цорын ганц улс болсон. Энэхүү бүс нутгийг нэгдмэл гэдэг утгаар нь, дэлхий дахины тусгай туйлын улс төрийн үндэс нь гэж тооцон, хүн төрөлхтний хамгийн том нэгдмэл болох өнөөгийн даян дэлхийн соёл иргэншлүүдтэй адил тэгш эрхт субъект гэж авч үзэх хэрэгтэй.
Монгол улс орчин үеийн дэлхий ертөнцөд өөрийн байр суурийг тодорхойлж авах нь онцгой ач холбогдолтой, учир нь түүнийг хаана ч “хүний”, “өөрийн” гэх шатлалд “дээрээс” оруулаагүй байна. Уг нь олон туйлт, хос туйлт, ганц туйлт гээд даян дэлхийн бүтцийн аль ч хэлбэрийн үед цуллаг бүхлийн тодорхой хэсэг нь болсон бол дээрх шатлал зайлшгүй байдаг аж. Гэхдээ дэлхий дахины шашин, соёл, соёл иргэншлийн уулзвар, өвөрмөц газар нутаг болох Дотоод Азийн төвд орших Монголын улс төрийн идэвхижил нь орчин үеийн дэлхийн газрын зурган дээр олон туйлт бүтэц бий болсоныг харуулах нэмэлт үндэслэл болж байна. Улс төрийн энэ идэвхижлийн соёл иргэншилт өвөрмөц тал нь түүнийг аль нэг хүчний гадаад төвд хамаатуулах боломжгүйд оршиж байгаа юм.
Өөрийн цөмийн нэрээр Монголын соёл иргэншил хэмээн нэрлэгдсэн Дотоод Азийн нэгдмэл болон туйлыг барууны, оросын, хятадын, энэтхэгийн болон лалын ертөнцийн соёл иргэншил болон туйлуудтай эрэгцүүлэн тавихад оновчтойн шалгуур үзүүлэлт нь түүнтэй харьцуулсан бүх субъектүүдтэй адил нийтлэг таксономик чанартай, дэлхий нийтийн тэгш эрхэт сегментийн шинж түүнд байгаад оршино. Энэхүү шинж нь хэсэгт бус, бүхэлд хамаарах, дэлхий дахины нөлөөллийн гадаад бүх туйлын орбитод, бүх соёл иргэншилд нэгэн зэрэг багтах (хариуд нь бүгдийг өөрийн орбитод татан оруулах), тэгэхдээ эдгээр орбитын алинд нь ч уусдаггүй гэсэн үг юм. Үнэндээ энэ шалгуур үзүүлэлтээр дамжуулан даян дэлхийн соёлын томоохон бүс нутгуудын харьцаанд сүүлийн хорин жилд гарсан гэнэтийн, хоорондоо төсгүй өөрчлөлтүүд, олон туйлт ертөнц шинээр үүсч байгаагийн мөн чанарыг харж болно.
Монголын материал дээр тулгуурлан боловсруулсан соёл иргэншлийн улс төр судлалын арга хэрэгслүүд нь бусад, “алаг” бүс нутгууд, тодруулбал, соёл иргэншлийн нийгэм, соёл, шашны харилцаа холбоонд нь цэргийн блок, нэгдэл, улс орнуудын хил хязгаар нь улс төрийн саад хаалт болдог бүс нутгуудыг судлахад ашиглаж болно. “Хөвөгч” нэгдмэлийн байдал нь дэлхий нийтийн орчин үеийн улс төрийн бүтцийн архитектурыг улс орнууд болон цэрэг-улс төрийн блокуудын хатуу хүрээнд төдийгүй соёл иргэншлийн анклавуудын уян хатан хил хязгаарын хүрээнд ч авч үзэх боломжийг олгодог. Чингэснээр “мөргөлдөж буй” нэгдмэлүүд хоорондын зөвшилцөлд хүрэх боломжтой болдог. Дотоод Азид дэлхий нийтийн бараг бүх соёл иргэншлийн хоорондын ийм зөвшилцлийн цөм болсон Монголын үүрэг роль субъектийн хувьд өсчээ. Бүс нутаг дахь хүчний бүхий л тэнцвэрийг (нэн тэргүүнд хүн ам зүйн, мөн эдийн засгийн болон улс төрийн) алдагдуулжчадах Монголын удирдлагын улс төрийн идэвхитэй бодлого нь Монголын ойрын болон холын хөршүүдийн бүгдийн зрх ашигтай холбогдож байгаа.
Монголыг олон туйлт схемд багтаах гэсэн оролдлого нь зайлшгүй ийм дүгнэлтэнд хүргэж байгаа юм.
Дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан, өнөөдөр илрээд буй (хууль эрх зүйн чадамжтай, “тунхаглагдсан”) таван соёл иргэншил байна. Гэвч эдгээр соёл иргэншлүүдийн заримд нь хэд хэдэн туйл байгааг судлаачид тогтоожээ. Эдгээр туйл нь соёл иргэншлийн дотоод зөрчлийг, “хөдөлгөөнт” нэгдмэлүүд байгааг илтгэх ба тодорхой нөхцөл байдалд тэдгээр нь шинэ соёл иргэншил болон илрэх (шинжпэх ухаан болон улс төрийн хүрээнд хууль эрх зүйн талаасаа хүлээн зөвшөөрөгдөх) буюу одоо байгаа аль нэг соёл иргэншилд бүрмөсөн уусдаг байна (тэгвэл ач холбогдолгүй болно). Нэг буюу хоёр орбитаар хучигдсан “хөдөлгөөнт” нэгдмэлүүдийг бодвол Монгол нь дэлхий дахины соёл иргэншлийн цөм болон үлдэх магадлал илүү өндөр байна.
Даян дэлхийн соёл иргэншлүүдийн дунд өөрийн байр суурийг эзлэн авах боломжийн баталгаа нь Монголын хувьд барууны чиг хандлага юм. Барууны хувьд (Оросын хувьд ч, дэлхий дахины хувьд ч) Монголын туйл нь илэрхий сонирхол татаж байгаа, учир нь энэ бүс нутагт Хятадын эдийн засаг, соёл, хүн ам зүйн хязгааргүй экспансийн аюул илэрхий байгаад оршино.
Дэлхий дахины нэгэн туйл болох Оросын хүчирхэгжилт нь Монголд огцом нэмэгдэж Хятадын шахалтыг даван гарч, соёл иргэншлийн цөмийнхөө онцлог байдлыг хадгалах боломжийг олгож байгаа юм. Оросын хувьд энэ туйл нь Алс Дорнодын болон Өмнөд Сибирийн хил хязгаараа Хятадын эдийн засаг, хүн ам зүй, соёлын асар их түрэлтээс хамгаалах чухал тулгуур нь болох юм.
Алс Дорнодын (Хятадын) соёл иргэншлийн зүг хийж буй Монголын хөвөлт нь одоохондоо маш энгийн, цагаачдын урсгалгүй, хятаджих явцгүй өрнөж байна. Үүний зэрэгцээ Оросын зүгт татагдах нь ихэсч байгаа нь энэ цаг үед бол баярлууштай хэрэг. Энэ тохиолдолд Монгол нь өөрийн мөн чанарт тал бүрээс тэжээл авчихаж байгаа юм. Монголын туйл – Хятадын ашиг сонирхолд багтаж буй, учир нь энэ орон тогтворгүй байдлын аюултай хандлага, тэр ч бүү хэл дотоод бутрал, хан болон хан бус үндэстнүүд хоорондын харьцааны зөрччлийг зөөлрүүлэх, даван туулахад шаардлагатай чухал гадаад хөшүүргийг эндээс олж авч байгаа юм.
Монголын эргэн тойронд хүчний тэнцвэрийг барихад лалын ертөнцийн хүчин зүйл ч маргашгүй их. Монголд лалын ертөнцийн стратегийн сонирхлууд төвлөрөөд байна. Энэ орны баруун хэсэгт лалын шашинт казахууд амьдардаг. Түүнчлэн Монгол нь туркийн төрт улс – Түрэгийн хаант улсын эх орон, Монголын Хангайд түүний шүтлэгийн төв байлаа. Одоогийн туркчүүдийн ихэнх нь лалын шашинтнууд бөгөөд тэд өөрсдийн эртний уг удмаа олж тогтоохыг эрмэлзэж байна.
Энэтхэг нь Далай лам тэргүүтэй төвдийн нийгэмлэгт орогнол опгосон нь Монголын туйлыг хүчжүүлж байгаа, гэхдээ тдорхой нөхцөл байдал үүсвэл Дотоод Азийн хил хязгаарыг өргөжүүлж, түүний бүтцэд хоёрдох “хөвөгч” туйл үүсэхэд хүргэнэ. Монголын туйл дахь Энэтхэгийн ашиг сонирхол нь Монгол орон тусгаар тогтносон улсын хувьд мөн чанартаа Энэтхэгийн соёл иргэншлээс төрөн гарсан дэлхийн хэмжээний шашны цорын ганц, хараат бус төв гэдэгт оршиж буй.
Иинхүү Дотоод Ази дахь глокализаци нь дэлхий дахиныг “жижигрүүлэн” харуулж байгаа бөгөөд бүс нутгийн түвшинд өвөрмөц нэгдмэлүүдийн харилцан сүлжилдэх аргуудын нэгийг илэрхийлж байгаа билээ. Зүүн Европ юмуу, Кавказтай харьцуулбал Орос орны хувьд энэ бүс нутагт нэмэлт боломжууд нээгдэж байна. Учир нь энд хоёр ч биш, тэр бүү хэл гурав ч биш, харин даян дэлхийн бүх соёл иргэншлүүд холилдон сүлжилдсэн байна, тиймээс энд “Дорно-Өрнө” гэх эсрэгцэл байх боломжгүй юм.