С. Түмэндэлгэр
/Ph.D/
Шинэ толь №70, 2010
Түлхүүр үг: Олон нийтийн ойлголт, Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл
2008 онд Хүний эрх-хөгжил төв, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Иргэдийн алъяанс байгууллагуудаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах төсөл”- иин хүрээнд змэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх опон нийтийн ойлголт, хандлагыг тодорхойлох судалгааг хийсэн юм. Судалгааг Улаанбаатар хотын Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, Архангай аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган сумдын насанд хүрсэн хүн амын дунд явуулсан багөөд эх олонлогоос энгийн санамсаргүй түүврийн техникийн дагуу судалгаанд оролцогчдоо сонгосон болно. Уг судалгаанд нийт 400 хүн хамрагджээ. Уг судалгааны өгөгдөлд тулгуурлан энэхүү өгүүллийг бичсэн бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар олон нийтийн ойлголт, эмэгтэйчүүдтэй холбогдох хэвшмэл ойлголт, домгуудыг хүлээн зөвшөөрч буй байдал, эмэгтэйчүүдээс хүлээх хүлээлт, шинж чанар, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зөвтгөх хандлага гэсэн гурван хэсэгтэй.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх олон ниитийн ойлголт
Ноёрхож буй соёлын тогтолцооноос хамаарч олон нийт тодорхой үзэгдэл, үйл явцыг ялгаатай утгатайгаар тодорхойлж, тэрхүү утгын үүднээс бусад үзэгдэл, үйл явцтай холбогдох холбоог илэрхийлдэг мөн чанартай. Иймд улс үндэстэн бүр хүчирхийллийг олон улсын хийгээд үндэснии хэмжээнд даган мөрдөж буй хууль тоггоомж, онол, судалгаанд хэрэглэгдэж буй тодорхойлолтоос өөрөөр авч үзэх нь олонтаа. Тухайн олон нийт хүчирхийлэл гэдэг дор чухамхүү ямар утга, ямар ямар үйлдлийг авч үзэж байгаагаас хүчирхийлэлд хандах хандлага, түүнд тавих хязгаарлалт, хяналтын тогтолцоо, түүнийг арилгахын төлөө авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг нь бүгд хамаардаг тул олон нийтийн ойлголтыг тодруулах нь чухал юм. Тухайн ойлголт дахь утгыг тодруулахад чанарын судалгааны арга зүй тохиромжтой хэдий ч, олон нийтэд зонхилогч ойлголт, ойлголтын хэв маягийг илрүүлэхийн тулд асуулгын аргыг ашигласан билээ. Иймд асуулгад хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл гэж юуг хэлэх вэ гэдэг асуултыг нээлтэйгээр тавьж судалгаанд оролцогчдын санаа бодлыг судалсан билээ. Ашигласан аргачлалтай холбоотойгоор тухайн ойлголтын утгыг нарийвчилсан, чанарлаг илэрхийлж чадаагүйг дурьдах нь зүйтэй. Энэхүү судалсан судалгааны үр дүнг дараах зурагт харуулж байна.
Нийт судалгаанд оролцогчдын дийлэнх нь зодож цохих, хэл амаар доромжлох, хүсээгүй бэлгийн хавьталд орох үйлдлүүдийг буюу бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийллийн хэлбэрүүдийг дурьджээ. Мөн хэдийгээр цөөн хувьтай боловч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг дарамтлах, хүчирхийлэх явдлыг зарим хариулагч хэлсэн байна.
Судалгааны дүнгээс харахад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь зодох, хэл амаар доромжлох, хүсээгүй бэлгийн хавьталд орохыг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гэж хариулсан нь түгээмэл илэрч байгаа билээ. Насны хувьд 18-24, 35-44 насанд зодож цохих, 35-44 насанд хэл амаар доромжлох, 18-24, 45- 54 насанд хүсээгүй байхад бэлгийн хавьталд орох явдлыг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гэж илүүтэй үзэж байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг тодорхойлж буй байдлыг боловсролын түвшнээр нь харьцуулан үзвэл тусгай дунд, боловсролгүй хүмүүсийн хувьд зодох, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын түвшинд хэл амаар доромжпох, бүрэн дунд, боловсролгүй хариулагчдын хувьд хүсээгүй бэлгийн хавьтал гэж тус тус хариулсан нь илүүрхэж байлаа.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг судалгаанд оролцогчдын дунд нээлттэйгээр тавьж судалснаас гадна хариултын хувилбаруудыг өгч судалж үзсэн. Ингэхэд нөхөр нь эхнэрээ зодож тарчлаах, охид эмэгтэйчүүдийг хүчиндэх, охидыг хүч хэрэглэн бэлгийн харилцаанд байлгах, охид эмэгтэйчүүдийг худалдах, ашиг олж мөлжих, ажлын байранд охид эмэгтэйчүүдийг хүсээгүй байхад бэлгийн сэдлээр дарамтлан өдөөх, заналхийлэх, доромжлох. хамаатан садны охидыг хүчиндэх гэж нийт судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын долоогоос найм нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хэмээн үзлээ. Ялангуяа, бэлгийн шинжтэй дарамт, хүчирхийллийг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн үйлдлүүдэд хамаатуулан үзсэний судалгаа харуулж байна. Эндээс харахад олон нийт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг Бэлгийн болон бие махбодийн хувьд хүч хэрэглэх, дарамт үзүүлэх явдалтай илүү холбон авч үзэж байгаа харагдаж байна.
Эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, домгийг хүлээн зөвшөөрч буй байдал
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг тодорхойлоход соёлд уламжлагдан хадгалагдсан хэвшмэл ойлголт, домгийг хэр зэрэг хүлээн зөвшөөрч байгааг тодруулах нь ач холбогдолтой байдаг. Хэвшмэл ойлголтуудаас олны дунд түгээмэл яригддаг дараах зургаан хэлц үгийг сонгон судалгаанд оролцогчдоос санал нийлж байгаа эсэхийг нь тодруулахад дорх дүр зураг ажиглагдлаа.
Судалгаанд оролцогчдын дийлэнхи нь “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” (89.5%), “Эмс охид садарлавал төр самуурахын шинж” (86%) гэсэн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч байна. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэсэн үзэл нь хэд хэдэн салаа утгатай. Эхнэр нөхрийн хооронд янз бүрийн яриа, явуулга явуулж болохгүй гэсэн утгыг илэрхийлэхийн зэрэгцээ эхнэр ба нөхрийн аливаа асуудал нь гэр бүлийн дотоод асуудал тул хэн нэгэн хөндлөнгөөс оролцож үл болно гэсэн утгыг бас илэрхийлдэг. Судалгааны асуулгын нэг дутагдалтай тал бол судалгаанд оролцогч асуултыг ямар утгаар ойлгоод ямар утгаар хариулсаныг тодруулах боломжгүй байдаг явдал. Иймд уг үзэл хандах судалгаанд оролцогчид уг хэлц үгийг ямар ямар утгаар ойлгон хариулсаныг тодорхойлж чадсангүй. Гэхдээ эхнэр нөхрийн хэрүүл маргаан, тэмцэл, зодоон, дарамтлал зэрэг асуудлыг гэр бүлийн дотоод асуудал, эхнэр нөхрийн хувийн асуудал тул хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн үзлийн үүднээс хандах явдал нэлээд түгээмэл байна гэж үзэх үндэслэлийг хангаж байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, хүмүүсийн ярианд санаа зовнин ярилцдаг сэдэв бол эмэгтэйчүүд, охидын биеэ үнэлэх, бэлгийн замбараагүй харилцаа бүхий болж байгаа явдал. Энэ үүднээс “Эмс охид садарлавал төр самуурахын шинж” гэж үзэх үзэл хандлага судалгаанд оролцогчдын дунд хүчтэй илэрч байна. Энэхүү үзэл нь эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдийн буруу гэдэг талаас нь шүүн хэлэлцэх явдал нийтлэг байгааг харуулах юм. Түүнчлэн төрийн үйл ажиллагааны хямралыг ч эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх явдалтай холбон үзэж байгаа нь сонирхолтой бөгөөд логикийн хувьд алдаатай гаргалгаануудын нэг. Уг нь үнэн хэрэгтээ шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо өсөхгүй хэвээр байна шүү дээ.
Хүснэгт 1
Хэвшмэл ойлголтуудын талаарх олон нийтийн санаа бодол
Сонгосон үзүүлэлтүүд | Санал нийлж байна | Зарим талаар санал нийлж байна | Санал огт нийлэхгүй | Бүгд |
Эр муу ч эмийн дээр | 33.5 | 26.25 | 40.25 | 400 |
Илжиг, эхнэр хоёрыг сард нэг удаа тоосыг нь гөв | 6.75 | 16.75 | 76.5 | 400 |
Эр хүн эмэгтэй хүнээс бузартдаг | 15 | 20.75 | 64.25 | 400 |
Эмс охид садарлавал төр самуурахын шинж | 62.5 | 23.5 | 14 | 400 |
Төрд эмэгтэйчүүд олшрох нь төр мөхөхийн шинж | 14.25 | 31 | 54.75 | 400 |
Эр эмийн хооронд илжиг бүүжороол | 65 | 24.5 | 10.5 | 400 |
Судалгаанд оролцогчдын 33.5 хувь нь “Эр муу ч эмийн дээр” гэсэн хэлц үггэй бүрэн санал нийлж байхад, 26 хувь нь зарим талаар санал нийлж байна гэжээ. Ийнхүү эмэгтэйчүүдээс сул дорой гэж үзэх хандлага судалгаанд оролцогчдын тавны гуравт нь илэрч байна. Уг ойлголт нь эрэгтэйчүүдийн зүгээс гарах эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг тодорхой хэмжээгээр зөвтгөдөг. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртөх нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн үйлдлсэн хүчирхийлэлд өртөхөөс илүү тархалттай байдаг нь үүнтэй холбоотой. Иймд судалгаанд оролцогчдын 60 хувь нь эрэгтэй хүн эмэгтэйгээс илүү гэдгээ батлан харуулахын тулд хүчирхийлэл үйлдэхийг зөвшөөрч магадгүй байна.
Судалгаанд оролцогчдын тал орчим хувь нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд гарахын эсрэг үзэлтэй болох нь судалгаанаас харагдаж байна. Харин “эмэгтэй хүн бол бузар” гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрөх явдал харьцангуй бага жин дарж байна.
Ер нь уламжпалт хэвшмэл ойлголтыг судалгаанд оролцогчдын 60 хувь нь хүлээн зөвшөөрч байна. Энэ нь эмэгтэйчүүдийн талаархи бурангуй ёс, үзэл хандлагыг өөрчлөх довтолгоон өрнүүлсэн марксист үзэл суртал ноёрхож байсан нийгмийн хувьд бага тоо биш юм. Эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтуудыг судалгаанд оролцогчид хүлээн зөвшөөрөх явдал түгээмэл байгаа нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг зөвтгөх хандлага нийтлэг байгааг харуулна.
Уламжпалт хэвшмэл ойлголтыг хүлээн зөвшөөрөх байдал эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд ялгаатай байна. Эрэгтэйчүүд хэвшмэл ойлголтуудыг илүүтэй хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа “Эр муу ч эмийн дээр”, “Эр хүн эмэгтэй хүнээс бузартдаг’’, “Илжиг, эхнэр хоёрыг сард нэг удаа тоосыг нь гөв” гэсэн хэвшмэл ойлголтуудыг эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илт давуу байдлаар дэмждэг аж. Эмэгтэйчүүд ихэвчлэн эрэгтэйчүүдийн зүгээс гаргасан хүчирхийлэлд өртдөг. Эндээс эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдийг сул дорой гэж үзсэн өөрсдийн хүчирхийллийг зөвтгөсөн уламжлалт хэвшмэл ойлголтыг хүлээн зөвшөөрч байгаа явдал нь эмэгтэйчүүдийг эсрэг хүчирхийлэлд нөлөөлж байна гэж дүгнэх нь үндэслэл болох нь харагдаж байна.
Уламжлалт хэвшмэл ойлголтыг ахмад насны хүмүүс /64-с дээш/ дэмжих байх гэсэн таамгийг урьдчилан дэвшүүлж байсан ч судалгааны дүн үүнийг баталж чадсангүй. “Эр эмийн хооронд илжиг бүү жороол”, “Төрд эмэгтэйчүүд олшрох нь төр мөхөхийн шинж” гэсэн хэвшмэл ойлголтуудын хувьд ахмад насныхан бусад насныхнаас арай илүү дэмжсэн байхад “Эр хүн эмэпгэй хүнээс бузартдаг” гэсэн ойлголтыг залуу насныхан /18-34/, бусдыг нь дунд насныхан /35-64/ илүүтэй дэмжжээ. Иймд уламжлалт хэвшмэл ойлголтыг хүлээн зөвшөөрөх явдал насны хүчин зүйлсээс үл хамаарч ажиглагдаж байгаа ба энэ нь шилжилтийн жилүүдэд уламжпалт соёлоос бурангуй гэхүйц итгэл үнэмшил сэргээд байгаа юм биш биз. Ялангуяа, эмэгтэй хүнийг хүчирхийлэхийг зөвтгөсөн, сөрөг дүрээр харсан хэвшмэл ойлголтуудыг ахмад насныхан зөвтгөх нь бага байгаа бол бусад насныханы дунд энэ нь нэлээд түгээмэл байгааг анхаарах нь зүйтэй. Марксист үзэл суртал эмэгтэйчүүдийн талаарх бурангуй ёсыг халах талаар системтэй бодлого авч хэрэгжүүлсэний үр дүнд эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурьт чанарын дэвшил гарсан боловч шилжилтийн жилүүдэд олж авсан ололтоосоо ухарсан үзүүлэлт зарим талаар илэрч байгаагийн нэг нь буруу хэвшмэл үзэл хандлага дахин газар авч байгаа явдал бөлгөө.
Эмэгтэйчүүдийн талаарх уламжпалт хэвшмэл ойлголтыг хүлээн зөвшөөрөх явдал боловсролын түвшнээс хамаарч байгаа эсэхийг задлан шинжлэхэд боловсролын түвшин буурахын хэрээр хэвшмэл ойлголтуудыг хүлээн зөвшөөрөх нь нэмэгдэж байна. Тухайлбал, “Илжиг, эхнэр хоёрыг сард нэг удаа тоосыг нь гөв гэсэн ойлголтыг судалгаанд оролцсон дээд боловсролтой хүний 81 хувь нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол, бага боловсролтой хүмүүсийн 45 хувь нь хүлээн зөвшөөрч байна. “Төрд эмэгтэйчүүд олшрох нь төр мөхөхийн шинж” гэсэн хэвшмэл ойлголтыг дээд боловсролтой хүмүүсийн 63 хувь нь хүлээн зөвшөөрөхгүй байхад бага боловсролтой хүмүүсийн 86 хувь нь зөв гэж үзжээ. Иймд эмэгтэйчүүдийг дорд үзэх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зөвтгөх, улмаар үйлдэх эрсдэл боловсролын түвшин доогуур хүмүүст илүүтэй илрэх магадлал байна гэж үзлээ.
Олон нийтийн зүгээс эмэггэйчүүдийн хүлээх үүрэг, шинж, дүр төрх
Энэ хэсэгт эмэгтэй хүнийг ямар байгаасай хэмээн олон нийт хүлээж байгааг тодруулсан бөгөөд энэ нь хүйс, нас, боловсролын бүлгүүдээр ялгаатай болох нь харагдлаа. Энэ судалгаанд хамрагдсан оролцогчдоос өнөө үеийн эмэгтэй хүн ямар байвал юхилтой вэ гэдгийг судалсныг дараах зурагт харууллаа.
Судалгааны дүнг харуулсан дээрх зургаас харахад эмэгтэй хүн бол үр хүүхэд, хань нөхөртөө халамжтай түшигтэй, энэрэлтэй
мөн эрх гэрээ цэвэр цэмцгэр авч явдаг гэсэн үүргүүдийг ихэд чухалчлан үзэж байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт эцгийн эрхэт ёсны бүтцийн дагуу гэр бүлийн гишүүдийг халамжлагч, гэрийн хөдөлмөрийг сайн эрхлэгч байх гэсэн хоёр үүргийг нь чухалчилснаас харахад монголын уламжлалт бүтэц хийгээд соёл тод илэрч байгааг харж болохоор байна. Харин эмэгтэйчүүд нь өндөр байр сууринд хүрэх, мөнгө олдог, өндөр боловсролтой байх, эрхэлж буй ажилдаа амжилт гаргах, эрэгтэйчүүдийн адил эрхтэй байх зэрэг үнэлэмжүүдийн эзлэх хувь бага байна. Эдгээр нь эмэгтэйчүүдийн уламжпалт бус дүр үүрэг, шинж чанар билээ.
Эмэгтэй хүний дүр үүрэг, ,шинж чанарын талаарх хандлагыг хүйсээр шинжпэхэд басхүү сонирхолтой үр дүн ажиглагдаж байгаа юм. Тухайлбал, нийт судалгаанд хамрагдсан 2 эмэгтэй тутмын нэг нь эмэгтэй хүн эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх мэдэлтэй, биеэ авч явдаг байх хэрэгтэй мөн өөрийн гэсэн үзэл бодолтой түүнийгээ хамгаалдаг байх хэрэгтэй гэж хариулсан явдал. Эмэгтэй хүн гэр бүлдээ үүрэх хариуцлагаа сайтар биелүүлэхийн зэрэгцээ эрэгтэйчүүдтэй эн тэнцүү нийгмийн байр суурьтай, үзэл бодол, саналаа илэрхийлэх, оролцоотой байхыг хүсэмжилж байна. Гэтэл судалгаанд хамрагдсан 10 эрэгтэй тутмын 3 нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх мэдэлтэй байх ёстой гэж үзсэн бол 10 эмэгтэй тутмын 5 нь ингэж хариулсан байгаагаас ажиглаж болохоор байгаа юм. Монголд өндөр байр сууринд хүрсэн эмэгтэйчүүд, эсхүл өөрийн гэсэн үзэл бодолтой, үзэл бодлоо хамгаалдаг, эрэгтэйчүүдтэй өрсөлддөг эмэгтэйчүүдэд таагүй ханддаг эрэгтэйчүүдийн орчин байгааг судалгааны дүн үгүйсгэхгүй байна.
Насаар шинжлэхэд нас ахих тусам үр хүүхэддээ энэрэлтэй, нөхөртөө халамжтай, унд ус сайтай, үйлэнд уран, орон гэрээ авч явахын зэрэгцээ эрхэлж буй ажлаа сайн хийдэг байх нь сайн эмэгтэйн шинж үзэж байлаа. Харин нас буурах тусам, ялангуяа 18-24 насанд эмэгтэй хүн өөрийн гэсэн үзэл бодолтой, үзэл бодлоо хамгаалдаг, эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх мэдэлтэй, өндөр боловсролтой, эрхэлж буй ажлаа сайн хийдэг байх ёстой гэж үзсэн нь давамгайлах хандлагатай байна. Энэ нь үеүдийн ялгааг илэрхийлж байгаа ба ирээдүйд жендэрийн итгэл үнэмшил нэлээд өөрчлөгдөхийг харуулах юм. Мөн боловсролоор шинжхэд дээд боловсролтой хүмүүс эмэгтэй хүн өндөр боловсролтой, өөрийн гэсэн үзэл бодолтой, эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх мэдэлтэй байна гэж үзэх нь илүү байв.
Эндээс харахад эмэгтэй хүн гэр бүлдээ “эхнэр”, “ээж”-ийн үүрэг хариуцлага хүлээхийн зэрэгцээ ажлаа ч хийдэг, өөрийн гэсэн байр суурьтай, үзэл бодолтой цаашлаад эрэггэйчүүдийн нэгэн адил эрх мэдэлтэй буюу “ажил хэрэгч-ажилтан” байхыг хослуулах явдал өнөөгийн нийгэмд тохиромжтой гэж үзэж байгаа юм. Тэгэхээр эмэгтэй хүнд маш их үүрэг хариуцлага үүрүүлсэн, өндөр шаардлага тавьдаг жендэрийн бүтэц бүхий нийгэм болох нь харагдаж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг нэг талаас буруутгах нөгөө талаас зөвтгөх хандлагын аль алийг нь дагуулах нигууртай байж болох юм.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зөвтгөх хандлага
Судалгаанд оролцогчдын олонхи нь /67 хувь/ эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол хүний эрхэд халдаж буй үйлдэл хэмээн буруутгангуй ханджээ. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хүний эрхийг зөрчиж буй гэмт үйлдэл хэмээн дийлэнх нь үзэж байгаагаас үзвэл энэ асуудал нь Монголын нийгэмд ил гарч нийгмийн анхаарлыг татсан асуудал болсон төдийгүй эмэгтэйчүүдийн эрх, нэр хүндийг хамгаалах талаар олон улсын гэрээ конвенцид нэгдэн орж, энэ талын асуудлыг эрх зүйн хувьд зохицуулж эхэлсэн нь эерэгээр нөлөөлж байна. 1990-ээд оныг хүртэл эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн төрлүүд болох гэр бүлийн хүчирхийлэл, ажпын байрны бэлгийн дарамт, болзооны хүчин зэрэг асуудлыг төр засгийн анхаарлын төвд тавьж, тусгайлсан бодлого хэрэгжүүлж байгаагүй юм.
Гэхдээ судалгаанд оролцсон арван хүн тутмын нэг нь эмэгтэй хүн өөрөөсөө шалтгаалан хүчирхийлэлд өртдөг хэмээн тэднийг өөрсдийг нь буруутгаж байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн эмэгтэй хүн эрэгтэй хүнд захирагдахад буруудахгүй, нийгмийг хамарсан асуудал биш, гэр бүлийн дотоод асуудал гэсэн үзэл 6 хувьд илэрч, 5 хувь нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс өөр шийдвэрлэх олон асуудал байна хэмээн тээршаангуй ханджээ. Ийнхүү судалгаанд оролцогчдын гуравны нэг нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зөвтгөнгүй хандаж байгаа нь бага тоо биш.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс өөр шийдвэрлэх олон асуудал байна хэмээн чухал бус хэмээн тооцох явдал судалгаанд оролцогчдын 4 хувьд нь илэрч байна. Мөн 6 хувь нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол нийгмийг бүхэлд нь хамарсан асуудал биш хэмээн хариулсан байна. Ер нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхэд халдаж буй үйлдэл хэмээн үзэхээс бусад тохиолдлууд нь уг асуудлыг тулгамдаж буй чухал асуудлын нэг биш гэж үзэж байгааг харуулах юм. Эндээс дүгнэвэл судалгаанд оролцогчдын гуравны нэг нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол чухал асуудлын нэг биш хэмээн үзэж байна.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг буруутгах хандлага эрэгтэйчүүдээс илүүтэй эмэгтэйчүүдэд илэрч байгаа бол үүний эсрэгээр зөвтгөх хандлага нь эрэгтэйчүүдэд илүүтэй илэрч байна. Иймд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх эрчүүдийн зан үйл, ойлголт, хандлагыг өөрчлөх талаар цогц арга хэмжээ авах нь чухалчлагдаж байна.
Ихэнх насны бүлгийнхэнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг буруутгах хандлага зонхилж байна. Нас залуужих тусам эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг буруутгах үзэл илүү зонхилох хандлагатай байгаа нь анхаарал татаж байна. 64-ээс дээш насныхан эмэгтэй хүн өөрөөсөө шалтгаалан хүчирхийлэлд өртдөг, эрэгтэй хүнд захирагдсанаараа буруудахгүй хэмээн эцгийн эрхт ёсны үзлийн үүднээс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг тайлбарлаж байна. Энэ үзэл хандлага 55-аас дээш насныханд ч бас илэрч байна. Ер нь нас ахих тусам эмэгтэйчүүд хүчирхийлэлд өөрөөсөө шалтгаалан өртдөг хэмээн буруутнаар тооцох явдал нэмэгдэж байна.
Боловсролын түвшин дээшлэх тусам хүний эрхэд халдаж буй үйлдэл хэмээн буруутгах хандлага зонхилж байгаа бол боловсролын түвшин буурах тусам зөвтгөх хандлага зонхилж байна. Хэвшмэл ойлголтуудыг хүлээн зөвшөөрөх явдал боловсролын түвшний хувьд дээрхийн адил ялгаатай байснаас харахад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зөвтгөх, үйлдэх эсвэл өртөх эрсдэл боловсролын түвшин буурахын хэрээр ажиглагдах талтай аж. Ялангуяа эмэгтэй хүн өөрсөө шалтгаалаад хүчирхийлэлд өртдөг хэмээн өөрийг нь буруутгах хандлага боловсролгүй хүмүүсийн дунд хамгийн өндөр тархалттай байна.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зөвтгөх хандлагыг ямар салбарт ажил эрхэлдэг эсэхээр шинжпэн үзвэл ач холбогдлын түвшний ялгаа илэрсэнгүй. Гэхдээ тэтгэвэр тэтгэмж авч амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зөвтгөх хандлага хамгийн бага хувьтай байна.
Хүчирхийлэл дарамтын хэлбэрүүдийг судалгаанд оролцогчид хүчирхийлэл гэж үзэж байгаа эсэхийг асуух замаар нэг талаас хүчирхийллийн талаарх ойлголт, нөгөө талаас эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд хандах хандлагыг тодруулсан юм. Дорхи хүснэгтээс харахад бие махбодийн болоод бэлгийн шууд халдсан /Physical/ мөн ямар нэгэн зэвсэг хэрэглэсэн үйлдлийг хүчирхийлэл гэж үзэх явдал судалгаанд оролцогчдын дунд хамгийн түгээмэл байв. Харин эдийн засгийн, сэтгэл санааны, бэлгийн дарамтын шинжтэй үйлдлийг 60-70 хувь нь хүчирхийлэл гэж үзсэнээс харахад анхаарал татаж байна.
Тодруулбал эмэгтэйчүүдийг хоол хүнс, санхүүгийн наад захын хэрэгцээ болон мөнгө төгрөг захиран зарцуулах эрх мэдлийг нь хязгаарлах, хаах явдлыг амьдралд байдаг л зүйл хэмээн судалгаанд оролцогчдын 14 хувь, таагүй сэтгэгдэл төрүүлэх, эвгүйцүүлэх, дарамтад оруулах үгээр хэлэх, доромжлох зэрэг үйлдлийг 12 хувь нь амьдралд тохиолддог л зүйл гэж үзсэн байна. Мөн эдгээр үйлдлүүдийг хэрүүл маргаан төдийгөөр хязгаарлан ойлгох явдал байгаа нь хүчирхийлэл өдөр тутам илэрсээр байхад нөлөөлж байгаа болов уу.
Хүснэгт 2
Хүчирхийлэл дарамтын хэлбэрүүдийн талаарх олон нийтийн хандлага
Хүчирхийлэл, дарамтын хэлбэрүүд | Амьдралд тохиолддог л зүйл | Энэ бол хэрүүл маргаан | Энэ бол хүчирхийлэл | Мэдэхгүй |
Эмэгтэйчүүдийг хэвийн хэмжээнд ажиллаж амьдрахад нь таагүй сэтгэгдэл төрүүлэх, эвгүйцүүлэх, дарамтад оруулах үгээр хэлэх, доромжлох | 11.75 | 11.25. | 69.25 | 7.25 |
Эмэгтэйчүүдийг айлгах, заналхийлэх, бусадтай харилцах зэргийг нь хориглох, эд юмсыг нь эвдлэх мэтээр дарамтад оруулах | 6.75 | 7.25 | 80.75 | 4.5 |
Эмэгтэйчүүдийг хоол хүнс, санхүүгиййн наад захын хэрэгцээ болон мөнгө төгрөг захиран зарцуулах эрх мэдлийг нь хязгаарлах, хаах | 14.25 | 10.25 | 59.25 | 14.75 |
Эмэгтэйчүүдэд хүйтэн болон халуун зэвсэг хэрэглэн гэмтээх, хэрэглэхээр завдах, заналхийлэх, айлгах | 1.5 | 2.75 | 90.25 | 5.25 |
Эмэгтэйчүүдэд хүсээгүй байхад нь бэлгийн харилцаа тогтоох, шаардах, тулгах | 4 | 1 | 89.75 | 5.25 |
Эмэгтэйчүүдийг хүсээгүй байхад нь биенд нь хүрэх, | ||||
шалиг байдлаар ширтэх, харилцах, үг хэл хэрэглэх, үнсэх, порно зураг, кино үзүүлэхийг оролдох | 10 | 3.5 | 71.5 | 15 |
Дүгнэлт
Судалгаанд хамрагдагсдын хувьд эмэmэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бэлгийн болон бие махбодийн хувьд хүч хэрэглэх, дарамт үзүүлэх үйлдэл хэмээн үзэх нь нийтлэг байна. Судалгаанд оролцогчдын дийлэнхи нь “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэсэн хэлц үгийг илүүтэй хүлээн зөвшөөрч байгаа нь эхнэр нөхрийн хэрүүл маргаан, тэмцэл, зодоон, дарамтлал зэрэг асуудлыг гэр бүлийн дотоод асуудал, эхнэр нөхрийн хувийн асуудал тул хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн үзлийн үүднээс хандах явдал нэлээд түгээмэл байгааг илтгэнэ. “Эмс охид садарлавал төр самуурахын шинж” гэсэн логикийн алдаатай хэлц үгийг бас дийлэхи нь хүлээн зөвшөөрч байгаа нь юм бүхний бурууд эрэгтэйчүүдийг буруутгах хандлага байгааг үгүйсгэхгүй юм. “Эр муу ч эмийн дээр” гэсэн хэлц үг нь хүчтэй хэвээр байгаа бөгөөд эрэгтэй хүн эмэгтэйгээс илүү гэдгээ батлан харуулахын тулд хүчирхийлэл үйлдэхийг зөвшөөрч магадгүй юм. Судалгаанд оролцогчдын тал орчим хувь нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд гарахын эсрэг үзэлтэй болох нь судалгаанаас харагдаж байна. Харин “эмэгтэй хүн бол бузар” гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрөх явдал харьцангуй бага жин дарж байна. Ер нь уламжлалт хэвшмэл ойлголтыг судалгаанд оролцогчдын 60 хувь нь хүлээн зөвшөөрч байна.
Эмэгтэй хүнийг гэр бүлдээ “эхнэр”, “ээж”-ийн үүрэг хариуцлага хүлээхийн зэрэгцээ ажлаа ч хийдэг, өөрийн гэсэн байр суурьтай, үзэл бодолтой цаашлаад эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх мэдэлтэй буюу “ажил хэрэгч-ажилтан” байхыг хослуулах явдал өнөөгийн нийгэмд тохиромжтой гэж үзэж байгаа нь эмэгтэй хүнд маш их үүрэг хариуцлага үүрүүлсэн, өндөр шаардлага тавьдаг жендэрийн бүтэц бүхий нийгэм болох нь харагдаж байна.
Судалгаанд оролцогчдын олонхи нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол хүний эрхэд халдаж буй үйлдэл хэмээн буруутгангуй ханджээ. Гэхдээ судалгаанд оролцсон арван хүн тутмын нэг нь эмэгтэй хүн өөрөөсөө шалтгаалан хүчирхийлэлд өртдөг хэмээн тэднийг өөрсдийг нь буруутгаж байгаа нь анхаарал татаж байна. Судалгаанд оролцогчдын гуравны нэг нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол чухал асуудлуудын нэг биш хэмээн үзэж байна.
Ер нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн зөрчил гэж үзсэн эерэг хандлага зонхилж байгаа хэдий ч нас ахихын хэрээр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зөвтгөх хандлага өсөж байсны адилаар боловсролын түвшин буурахын хэрээр энэ хандлага ажиглагдлаа. Мөн эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зөвтгөнгүй хандаж байлаа. Ялангуяа эмэгтэй хүн өөрөөсөө шалтгаалаад хүчирхийлэлд өртдөг гэж өөрийг нь буруутнаар тооцох явдал эдгээр бүлгийнхэнд илүүтэй ажиглагдсан юм. Эмэгтэйчүүдээс хүлээх уламжлалт хандлага хүчтэй байсан явдал нь тэдний эсрэг хүчирхийллийн буруутан нь эмэгтэй хүн өөрөө байх үзэл хандлагыг ямар нэг хэмжээгээр тодорхойлж байна гэдгийг үгүйсгэх аргагүй.
Түүнчлэн судалгаанд оролцогчдоос цөөн боловч тодорхой хэмжээний хэсгийнхэний эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг нийгэм-соёлын учир шалтгаантай гэж үзэхийн оронд хувь хүнээс хамааралтай гэж үзэх явдал зөвхөн энэ асуултад хариулж байгаагаас харагдаж байгаа бус эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхгүйн тулд өөрсдөө биеэ зөв авч явах, уламжлалт зан заншлаа сахих гэх мэт арга замыг санал болгож байгаагаар давхар батлагдаж байгаа юм. Эцэст нь хэлэхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх уламжлалт ойлголт хандлага бүхий хэсэг тодорхой хувь хэмжээтэйгээр оршиж байна.