Шинэ толь №32, 2000
Ч.Баатар
Сонсохыг хүсвэл – АУИДОБҮҮК
Татвар гэж хүн бүрийн шахуу дургүй хүргэдэг эсхүл үл ойлгогддог зүйлийн талаар,тэгэхдээ татварын нэлээд боловсронгуй хэрнээ төвөгтэй тогтолцоотой гэгддэг АНУ-ын тухайд өгүүлэхийн өмнө оршил болгох ину .
Нэгэнтээ АНУ-д гүржийн нэрт зохиолч Нодар Думбадзе асан зочилжээ. Түүний аялалын тэмдэглэл дэх олон сонирхолтой ажиглалт, сэтгэгдлийн дотор татвартай холбоотой зүйл бий. Зохиолч маань тэр үед (1977) он Нью-Иоркийг шуугиулж байсан жүжиг үзжээ. Уг жүжиг тоглох театр хэзээ мөдгүй нурах шахсан хуучны гурван давхар байшинд байрладаг аж. Хотын захиргаа хэрэгцээгүй болсон байшинг нураахаар шийдсэн ч театр сонирхогчдын хүсэлтээр тэдэнд баййрыг шилжүүлжээ. Театр сонирхогчид засвар хийж додомдон театр болгосон нь тэр гэнэ. Сонирхотой нь гэвэл юунд ч хэрэглэгдэхээ больсон дээрх байшинг ашигласныхаа төлөө АНХУ-дахь дэглэм журмыг зөрчихгүйн тулд жил бүрийн хураамж нэг долларыг татварын байгууллагад төлдөг ажээ. Жилд нэг доллар шүү ! Хамгийн гол нь ашиглаж хэрэглэж байгаа л бол татварын хууль тогтоомж үйлчлэх болно гэсэн зарчим төдийгүй татварт ханддаг америкчуудын хандлага энд илэрч байгаа юм. Ийнхүү америйкийн татварын тухйа хачирхайлтайй хэрнээ хамгийн тод анхны төсөөлөл авсан маань энэ.
Хэрэв хэн нэгэн Америкийн иргэнээс улс орныхоо албан татвар ногдуулалтын тухай ямар бодолтойг нь асуувал 10-аас 8 тохиолдолд тэрбээр ,үрчийн дуугүй өнгөрөх буюу “Асуугаагүй нь дээр” гэх маягаар хариулж магад. Гэвч яриа хөөрөө өрнөвөл өөртэй нь ярилцагч этгээд АНУ-ын албан татварын тогтолцоог ойлгохыг оролдож буй нь мань америкад тодорхой ибооход дээрх асуултын хариу даруй инээмсэглэлээр илэрхийлэгдэх юм уу,учрыг тайлбарлах улс улс амвтан тйим ч их биш гэдэг гэнэ.
Ийм хариулт бүрнээ ойлгомжтой. Ул орон дахь дэг журмын (зөвхөн хуулийн хүрээгээр хяpгаарлагдахгүй) төлөөх зайлбаргүй төлбөр болох татварт таатйа ханддаг хүнийг дэлхий дахинд эрээд олоходч хэцүү. Мөн дэг журам ,албан татвар газар бүрд нэг нь нөгөөгөө автоматаар бий болдоггүй аж. Жишээлэхэд ,Монголчууд бид улсдаа татвар төлдөг боловч шаардлагат дэг журмыг одоохондоо мэдрэхгүй л байна.Энэ утгаараа бол америкчуудад атаархахаас аргагүй.
Нөгөөтэйгүүр татвар америкчуудын хувьд тун эмзэг асуудал байсаар ирэв. Тэд улс үндэстний нь тусгаар тогтнолын түүх хэрэг дээрээ шударга биш татварыг эсэргүүцэж эхэлснйиг бахархалтайгаар дурсдаг. Өнөөгийн АНУ-ын нутаг дэвсгэрх дээрх Хойд Америкийн эзэмшил 18 дугаар зууны сүүлийн хорин таван жил хүртэлх Их Британы колони байсан нь илэрхий билээ. Тэр үед хойд америкт нүүн суурьшигчид эзэнт гүрнээсээ эдийн засгийн талаар бараг хамаарахаа больсны зэрэгцээ Их Британы хувьд орлогын сурвалж хэвээрээ үлдсэн. Санхүүгийн бэрхшээлд тулгарсан Британы засгийн газар 1765 онд Америкийн колониудын хүн амд шинэ татвар буюу сүлд тэмдгийн хураамж оногдуулахаар шийдвэрлэжээ. Уг татвараар ямар ч албан баримт бичиг бүрдүүлэхдээ (юуны өмнө арилжааны хэлцлийн тухай гэрээнүүд орно) тусгай сүлдтэй цаасан дээр үйлдэх бөгөөд үүний төлөө Британы сан хөмрөгт ашигтай бага бус мөнгийг төлөх ёстой болов. Эл арга хэмжээ америкийн эх газарт эрс дургүйцлиййг төрүүлсэн . Хойд Америкчууд үзэхдээ Британы парламентад колони төлөөлөгчид нэгэнт байхгүй болохоор тэд колоничуудад татвар оноох эрхгүй гэсэн нь шударга байлаа. Колони оршин суугчид (Төлөөлөлдгүй бол ямар ч татвар хүлээхгйү )гэсэн уриан дор үл захирагдах кампани шууд өрнүүлсэн. Хариуд нь английн ван Хойд Америкт шууд цэргээ илгээв.1775 оны хавар Английн вангийн црэг, Хойд Америк дахь колонийн цэргйин хооронд тулалдаан болсноор тусгаар тогтнолын төлөө дайн эхэлж, эцэст нь колониуд ялсан билээ.
Өнгөрсөн түүхэнд төдийгүй орчин үед ч АНУ-д татварын асуудал засгийн газрын хувь заяанд хүртэл нөлөөлж байв. 1980 онд ерөнхийлөгч Жимми Картер хоёр дахиа сонгогдоогүй явдал нь тасралтгүй нэмгдсэн татварын эсрэг хүн амы дургүйцэл өссөнийг үнэлээгүйгээс нэлээл хэмжээгээр шалтгаалсан билээ. Өнөөдөр ч гэсэн Холбооны төсвийн их алдагдлыг хорогдуулаын тулд татварыг чамгүй нэмэхийг санал блолгосон ерөнхийлөгч Билл Клинтон төёлөө амвдралд хэрэгжүүлэх хүндхэн асуудлаас ангижраагүй байна. Бусад орны иргэдийн адилаар америкчууд татварны бодлогын талаар дургүйцлээ ямар нэ хэмжээгэр илэрхийлдэг боловч тэд ерөнхийдөө өөрсдийн татварын дарамтад нэн хүндэтгэлтэй ханддаг уламжлалтай. “Чухам” үхэл татвар хоёр зайлшгүй” гэсэн хэллэгийг америкчууд хэлэх дуртай.
АНУ-д татвар татах эрх Үндсэн хууль ёсоор орон нутгийн засаг захиргаа,муж улсуудын ба хобооны засгийн гаүар гэсэн гурван эзэнд бий. Орон нутгийн засаг захиргаа үл хөдлөх хөрөнгөнөөс татвар хураадаг.Эд хөрөнгийн гэж нэрлэгдэх эл тавар орон нутгийн төсвийн бүх орлогын 80-аас дээш хувййг эзэлнэ. Ийм татварын дундаж хэмжээ нйит америкийн хувьд жилийн татварын ерөнхий үнийн 1.5 хувь болно. Тухайлбал ,нэг айлын байшин 100 мянган доллар гэж үнэлэгдсэн бол тухайн байр эзэмшигч жил бүр 1500 долларынэ татвар төлөх юм.
Америкийн муж улс бүр өөрийн татварын тогтолцоотой. Түүнийг орон нутгийн хууль тогтоох хурал холбооны засгийн газрын ямарваа оролцоогүйгээр бүрэн хянана. Муж улсын сан хөмрөгт ордог бүх орлогын тал хүртэлх хувийг бараа бүтээгдэхүүн зарсан.(худалдааны ) буюу үйлчилгээний татвараас олдог аж. Энэ бол жижиглэнгийн үнэд тогтоосон нэмэгдэл юм. Тэгэд бас татварын хэмжээг арилжааны чек болгонд ,үйлчилгээ үзүүлсэн квитанц бүрт заавал бичнэ.
Худалдааны дундаж татвар улс орны бүх хэмжээнд 4 илүүхэн хувийг эзэлдэг. Гэвч муж улс болгонд адилгүйгээр үл барам янз бүрийн тэр ч байтгуай дундаж түвшингийн гэгдэх муж улсад ч илэрхий ялгаатай байж болно. Жишээ нь Нью-Йоркид хүнснйи олонхи бүтээгдэхүүнийг эс тооцвол ямарваа бараа худаладан авахад төлсөн доллар бүрт 9 цент ээмж өгнө. Гэтэл хотоос гарахаар 6 цент болдог. Нью-Йоркийн төвөөс гузон голын доорх хоёр километр нүхэн замаар хүрч бол\ох хөрш Нью-Жерси муж улсад тансаг хэрэглээний болон үслэг эд ,автомашиныг эс тоьоцвол дээрхи татварыг ихэнхи бараанаас бараг авдаггүй. Тиймээс их хангалуун загнахааргүй олон Нью-Йоркчууд тус муж улсад юм худалдан авахыг эрмэлздэгийг авсаар ойлгож болно.
Хэрэглээний татвар өөрөөр хэлбэл, дажуулан хураах буюу шууд бус татварууд Америкийн жирийн татвар төлөгдөд байнга шүүмжлэгдэж байдаг. Харин төр засаг эдгээр татварыг хадгалахыг эрмэлздэг. .Яагаад гэвэл тэдгээрийг хураах хялбар бөгөөд түүнээс булзах боломжгүйд оршино.
Түүнчлэн муж улсуудын татдаг бусад татварыг цуглуулах механизм (тухайлбал ,ашиг ортлогын татвар) хүн амын шилжилт хөдөлгөөнөөс ихээхэн шалтгаалж нэлээд төвөгтэй байдаг. Нэг муж улсад оршин суудаг аьлаа хөрш муж улсад ажилладаг америкчууд олон бий. Ер нь ашиг орлогын татварыг ажиллаж байгаа газраас суутгадаг бөгөөд түүний хэмжээ хөрш муж улсуудад мэдэгдэм ялгаатай байж болно. Уг татвар ,зургаан муж улсад бүр байхгүй .Энэ бүхнээс болж будлиантай байдал үүсэх нь цөөнгүй. Гэвч хүн амын ашиг орлогын татвар ба корпорацийн ашгийн татвар нийт татвар бүрдүүлэлтийн 35 орчим хувийг хангадаг аж.
Холбооны засгийн газар АНУ-ын бүх нутаг дэвсгэрт нэг маягийн татварууд татдаг. Эдгээр нь улсын төсвийн орлогын үндсэн зүйл (90% ) хүртэл болно. Энд хувийн ашиг сонирхлын татвар ,нийгмийн даатгалын шимтгэл ба ба корпорацийн ашгийн хураамж гэсэн гурван татвар голлох байртай .Нийт улмынн хэмжээнд худалдаанаас (Бензин, тамхи ,согтууруулах ундаа) ахвах шууд бус буюу түүвэр( манайхаар онцгой татвар) хэдэн татвар байдаг. Бас өв залгамжлах,бэлэг дурсгахаас авах татвар бий.
АНУ-д ажиллаж хөдөлмөрлөж багаа хүн бүр хувийн ашиг орлогын татвар төлнө. Энэ татварыг цалин хөлс,бизнемийн үлй ажиллагааны ашиг ,рент,ноогдол ашиг, ажилгүйдийн тэтгэмж зэрэг орлогын барбг бүх таралд ноогдуулдаг. Гагцхүү муж улсын засгийн газраас гаргасан зарим үнэт цаас эзэмшигчдийн авсан хүүний орлогоос татвар атахгүй . Харин тэтгэвэр ,нийгмийн даатгалын тэтгэмжийн зарим хэсэгт татвар оноодог.
Дээрхийн зэрэгцээ америкчууд ашиг орлогын татварын оногдуулалтанд янз бүрийн хөнгөлөлт эдлэх хэрэгтэй. Жишээлбэл АНУ-ын бүх иргэн хувийн суутгал гэж нэрлэгдэх эрх эдлэж болно. Энэ бол ам бүлийн бүрэлдэхүүнээс хамаардаг хийгээд тухайн өрхийн нэг гишүүнд 2200 доллораас их биш орлого ноогдож байвал дээрх мөнгөний нийлбэрийг татвар оногдуулах үед орлогоосоо хасна. Бас тэгээд жил бүр хувийг суутгалын хэмжжэг инфляцтай харгалзан тооцдог аж.
Түүнчлэн америйкийн татавар төлөгчдөд тусгай зорилготой гэж хэлж болох хөнгөлөлтийн эрх бий. Жишээлэхэд ,хэрвээ эмнэлгийн үйлчилгээнд зориулсан зардал нь тодорхой түвшнээс давсан бол бүх орлогоосооо хасахыг зөвшөөрдөг. Сүүлийн үед тэрхүү т үвшин тун их дээшилснийг хэлбэл зохино. Өөрөр хэлбэл ,дээрх хөнгөлөлтийг нэлээд үнэтэй өвчний үед эдлэхээс биш нйитэд түгээмэл өвчлөлтөд хэрэг дээрээ харгалздаггүй.
Бас нэг хөнгөлөлт бол америкийн олонхи иргэн банкны онцгой зээлийг ашиглаж цувруулан төлөөхөөр орон сууц худалдаж авдагтай холбоотой. Уг зээл 30 жилийн хугацаатай юм. Гэхдээ жилийн 10-12 орчим хувийн харьцангуй өндөр хүүтэй нь үнэн .харин татвар ноогдуулалтад дээрх хүүний төлбөрийг жилийн орлогоос хасаж тооцно. Энэ хасалт олон сая гэр бүлийн хувьд зарчмын ач холбогдолтой. Америкчуудын 60 сая гару хвь хувийн коттеж буюу орон сууцаа өмчлөгч байдаг. Хамгийн сүүлчинй үеийн барим дурдахад иргэддээ худалдсан шинэ сууцны хэмжээ 1998 онд 13,5%-иар нэмэгдсэн байна. Одоо Америкчуудын 66% нь амины сууцтай аж. Гэвчч олонхи айл өрх сууцны үнээ шууд төлөх чадваргүй байдаг. Нэг айлын жирийн коттежийн зах зээлийн дундаж үнэ ойролцоогоор 100 мянган доллар байхад 4 ам бүлтэй дундаж өрхийн жилийн орлого 36 мянган доллар болдгийг хэлэхэд ойлгомжтой юм. Байр худалдан авагч нийт үнийн дүнгийн 5 хувиар анхны төлбөрийг төлөх ёстой. Харин үлдсэн мөнгийг банкнаас зээлээр авч,шинэ сууцандаа шилжин төвхнөснөөр байр нь бүрэн хувийнх болно. Ингээд байрны эзэн маань жил бүр өрийнхөө хэсгйиг зээлийн үлдэгдлийн хүүний хамт төлж эхэлнэ. Эхний жилүүдэд зээлийн үлдэгдлийн хүү маш их байдаг тул татварын хөнгөлөлт онцгой мэдрэгддэг аж.
Жишээ авъя.Жилийн 36 мянган долларын дундаж орлоготой залуу гэр бүл худалдаж авсан сууцандаа анхны төлбөр 5 мянгыг өгөөд 30 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй 95 мянаган доллар зээлжээ. Анхны жил байрны төлбөрөөс үлдсэн мөнгөний гучны нэг буюу 3167 долларыг нйит зээлийн 10 хувийн хүү болоха 9500 доллартай цуг төлөх ёстйо. Дээрх хоёр мөнгөний дүнг нэгтгэвэл 12667 буюу тус өрхийн жилийн орлогын гуравны нэг болж байна. Энд л төр засаг тусалдаг. Тухайн тохиолдолд хүүгийн төлбөрт явж байгаа жилийн орлогын тэр хэсэг буюу 9500 долларыг татвараас чөлөөлнө.
Зээлийн өрийг төлөх тусам жилийн хүүний хэмжэ багасхын хажуугаар орлогын татвараас чөлөөлөгдсөн хэсэг ч буурдаг нь мэдээж юм.
Иргэдийн жилийн орлогод татвар ногдуулахдаа мж улсын ба орон нутгийн захиргаанд татварын хэлбэрээр төлсөн хөрөнгө ,ашгийн бус янз бүрийн гэхдээ голдуу шашны болон буяны байгууллагад өргөсөн өглөг хөндивыг чөлөөлдөг .Эдгээрээс гадна татварын бус хөнгөлөлт ч бий.
Хуулиар зөьшөөрсөн бүх хасалтт суутгалаа хийсний дараа орлогын үндсэн хэсэгт нь 3 шатлалтай давшин нэмгэгдэх татвар онооно. Үүнд: 36 мянган доллар хүртэл орологотой бол 15%, 80 мянга хүртэл орлоготойд 28%, 80 мянгаа дээш орлогонд 31% болно. 1993 онд Ерөнхийлөгч Билл Клинтоны саналаар татварын дээд хэмжээг 36% болгосныг Конгресс баталсан.
Ач холбогдлоороо хоёрдугаарт ордог татвар бол нийт улсын хэмжээнд нэг мөр авдаг нийгмийн даатгалын татвар юм. Түүнийг зөвхөн цалин хөлснөөс татдаг. Тиймээс заримдаа цалин хөлсний татвар гэж нэрлэгддэг уг татвар ажил олгогч хйигээд ажиллагсдад адил хувиар ногддог. Өөрөөр хэлбэл ,даатгалын татварыг өөрийнхөө төлөө ажиллагч бүр төлнө. Мөн тийм хэмжээний мөнгийг түүний төлөө (бусад ажиллагсад ч адил хамаарна) ажил олгогч төлдөг юм.
Татварыг хорогдуулах нь Ану-ын улс төрийн амьдралын гол лоузанг болж байсан.80-аад онд нийгмийн даатгалын татвар харин ч нэмэгдсэн юм. Өнөөдөр уг татвар 7,9 хувийгг бүрдүүлдэг бөгөд бага ба дунд зэргийн цалин хөлстээй ажиллагсдын хувьд энэ нь ашиг орлогын татвартай ойролцоо буюу бүр давж ч гарч байна. Гэвч нийгмийн даатгалын татварын өсөлт татвар төлөгчдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсангүй. Учир нь нийгмийн даатгалы татвар бүхэлдээ өндөр насны тэтгэвэр тахир дутуугийг ба тэжээгчээ алдсан гэр бүлд олгох тэтгэмж зэрэг иймэрхүү зориулалттай зүйлийн төлбөрт чиглэгддэг билээ. Нийгмийн даатгалын татварт зориулагдсан өрхийн төсвийн хорогдлыг өөрсдийг өтөл насны амвдралын баталгааны хангалт гэж америкчууд хүлээн авдаг бөгөөд ерөнхийдөө бодит байдал дээрр тим ч байдаг.
АНУ-д татвар ноогдуулалтын янз бүрийн шатлалтай өндөр насны тэтгэврийн хэдэн төрөл үйлчилдэг.Нийгмийн даатгалын тогтолцооны тэтгэвэр ганц бие хүнд жилийн 25 мянган доллораас давбал ашиг орлогын татвар авна. Гэхдээ өндөр насанд суугч нь тэтгэвэр авдаггүй эхнэртэй бол татварт өртөхгүй босго 3- мянган доллар хүртэл дээшилнэ. Нөхөртэй олон америк эмэгтэй ажил хйигээ ч үгүй ,тэгээд ч тэтгэвэр авдаггүй нь ердийн үзэгдэл гэнэ.
АНУ-д зарим компани амжиллагсдадаа олгодог тусгай тэтгэвэр гэж нэрлэгддэг тэтгэврийн төрөлд бий. Эл тэтгэвэрт ашиг орлогын татварыг бүрэн ноогдуулдаг.
Эцэст тэтгэвэр хангалтын бас нэг хэлбэр байна. Энэ бол ажиллагч хүн бүр жил бүр 2 мянга хүртэл доллаырг банкны дансанд шилжүүлж болно. Иэнгэхэд гуйвуулсан мөнгөнд ашиг орлогын татвар ноогдуулдаггүй. Дансанд хуримтлагдсан мөнгийг “ажил хэрэгт” оруулж болно. Ийм хөрөнгө оруулалтын орлогыг бас татвараас чөлөөлдөг.ганцхан болзол гэвэл тэтгэврийн хувийн дансны мөнгөө эзэмшигч нь 59,5 нас хүрч байж авч болдог аж.
Үйлдвэр ба корпорацийн хуваарилагдахгүй (ногдол ашиг төлөх хүртэл ) ашигт холбооны улсын томоохон татвар ноогддог. Жилд 50 мянга хүртэлхи долларын ашгаас 15%,50-иас 75 мянгад 25% ,75 мянгаас дээш бол 34 хувийн тавар авна.
Холбооны (нийт улсын) татварны нийт дүн эдүгээ 1,2 триллион доллар давж байна. Ийм хэмжээний татварыг 110 сая гаруй татвар төлөгч ,өмчийн янз бүрийн хэлбэртэй ,хараат бус 15 сая орчим аж ахуйн нэгжээс цуглуулах амаргүй нь мэдээж .Мөн америкийн татварын тогтолцоон дахь эрх зүйн маш өндөр түвшинг харгалүах хэргэтэй. Жишээ нь :Холбообн улсын татварын хууль тогтоомжууд 4 мянган хуудас бүхий юм. Иймд холбооны татварыг төлөх механизмтай танилцвал нэлээд сонирхолтой.
АНУ-д татвар цуглуулах тогтолцоо сайн дурын зарчим дээр албан ёсоор үндэслэгдсэн байдаг.ажил хөдөлмөр эрхэлдэг хэн боловч жил бүр татварын мэдүүлэг бөглөнө. Түүнд тухайн жилийн орлого ,ашгийн татварын хэмжээг тодорхой тооцон заадаг.үүнйи зэрэгцээ татвараа сайн дураараа төлөхөөс татгалүах эсхүл орлогын хэмгээ нуух явдал эрх чөлөөгөө хасуулах хүртэл хүнд шийтгэлтэйг хуулинд хоёрдмол санаагүй илэрхийлсэн. Тиймээс тухайн тохиолдолд сайн дурын гэдгийг төр улс санхүүгийн байгууллагаараа дамжуулан иргэдийнхээ орлогыг бүртгэн бодохгүй,харин үүнийг хийх ажлыг тэдэнд өөрсдөд нь олгосон бөгөөд хянан шалгах эрхйиг өөртөө үлдээсэн гэсэн утгаар ойлговол зохино.
Практик дээр бол хөлсөөр ажиллагч хүн бүгдийн цалин хөлс,урамшууллаас ажил олгогч нь ашгийн татвар,нийгмийн даатгалын шимтгэлийг шууд авдаг. Ингэхдээ ажиллагч бүрт цалин хөлс авсан татвар хураамжийн дүнг заасан квитанц олгоно. Энэ квитанцийн хуулбарыг татварын бйагууллагад илгээж хураасан мөнгөө сангийн яам хянадаг банзнб онцгой дансанд шилжүүлдэг аж. Тйим дансаар одоо холбооны бүх татварын 70%-ийг цуглуулдаг байна.
Жилийн орлого нь 20 мянган доллораас давсан гэж үзэж буй хүн 500-аас дээш долларыг цалин хөлснөөсөө илүү авсан бол тэрхүү мөнгөнөөсөө улирал тутам ашгийн татвар төлөх үүрэгтэй.
Жил бүрийн 4-р сарын 15-наас хэтрүүлэлгүй татвар төлөгчид өнгөрсөн календарийн жилийн тооцоогоо төр улстай бүр мөсөн хийж дуусгана.Уг өдөр амщерикчуудын амвдралд хэр ач холбогдолтойг орчин үеийн америкиййн нэрт шог зохиолч Арт Бухвальд “бидний хамгийн том баяр” гэдэг найрууллалдаа ийнхүү өгүүлжээ.
“Америкийн баяр ямар шуухан янзтайг би гадаадын анд нартаа дандаа тайлбарлаж өгөх хэрэгтйэ болдог. Саяхан Францаас Вашингтонд томилолтоор ирсэн минйи нэг танил надаас “Америкчууд яагаад 4-р сарын 15-ны тухай үргэлж ярьдаг юм бэ?”гэлээ.
- Энэ өдөр олз ашгийн татварын өдөр гэж намайг хариулахад ,мань Франц
- Энэ чинь шашны баяр болж байна уу? гэв
- Энэ өдөр хүмүүс ихэл сүсэглэн залбирч ,хэхдэгэ цохиж хувцсаа урдаг.Гэхдээ арай ч шашны баяр биш ээ.
- Энэ баяр тэгэд хэрхэн бий болсон. Хэрэг вэ? гэж Франц хүн сонирхлоо
- Хэн ч үүнийг сайн мэдэхгүй. Энэ баярыг тэмдэглэхээ больчихвол ихэнхи Америк хүн дуртай байх нь дамжиггүй.Гэвч бид эртнээс нааш тэмдэглэсээр өдий хүрсэн хэрэг. Одоо амвдрал ахуйд маань бат шингэчихээд эртний энэ уламжлалыг эвдэх зүрхтэй хүн байхгүй болжээ”.
Эл өдөр татвар төлөгч бүр татварын нийт дүнгийн мэдүүлэг “1040” бөглөж,татварын байгууллагад заавал илгээнэ.Түүнд бүх орлого ,бас хийсэн төлбөр ,суутгуулна гэж өөрөө үзэж буй хасалтаа тодорхой заадаг. Татвар төлөгч “маягт 1040” бөглөж илгээхдээ агшийн татварын өр байгаа бол заавал дарсан байх ёстой. Хэрэв татвар төлөгчдөөс төлсөн мөнгө ямар нэг алдааны улмаас улсад төлөх ёстой хэмжээнээс давсан тохиолдолд татварын байгууллага 8 долоо хоног хэтрүүлэлгүй илүү төлсөн мөнгийг буцаана. Зарим жил ийм буцаалт нийт татварын дүнгийн 6-7 % эзэлдэг гэнэ.
Холбооны хууль тогтоомжийн дагуу АНУ-ын Сангийн сайд татварны тогтолцоонд захиргааны дээд эрх мэдлийг эзэмшинэ. Амьдрал дээр татвар хураалты сангийн яамны харъяанд багтдаг дотоод алба хэрэгжүүлдэг. Энэ бол 9 бүс нутаг нутаг, ,58 тойрог (муж улс бүрт нэгэс доошгүй ) ,орон нутгийн 900 илүү салбартйа өргөн тархсан татварын хүчтэй байгууллага юм. Дотоод орлогын алба нийт 70 мянга орчим ажиллагсадтай,жилийн төсөв нь 6 тэрбум доллар хол давж байна.
Дотоод орлогын албанд жил бүр 100 саяас илүү татварын хувийн мэдүүлэг ба корпорацуудын тайлан ирдэг. Энэ бүх мэдээлллийг компьютерт оруулж маш нягт шалгана.Тухайлбал нийт мэдүүлгийн ойролцоогоор нэг орчим хувийг жил болгон нарийвчдлан хянан шалгадаг. Үүнд хэн нэг хүнйи орлого их л байвал дээрх шалгалтад өртөх магадлал ихэснэ гэсэн хэрэг. Татварын байгууллага ордлогоо хууль ёчсоор олсон болохыг нь нотолсон санхүүгйин баримт бичгийг татвар төлөгчдөөс шаардаж болно. АНУ-ын хууль тогтоомжоор 60 хүртэл доллаырн арилжаанй ямар ч хэлцээ ,нэг хүнд 10-аас доошгүй долларын ногдол ашиг төлөлтийг байримтжуулан нотлох ёстой байдаг.
Үүний зэрэгцээ татвар төлөгч дээр дурьдагдсан эмнэлгийн тооцоо, муж улсын болон орон нутгийн татвар төлсөн тухай гэх мэт татварын янз бүрийн хөнгөлөлт эдлэх эрхээ нотолсон баримт бичгийг заавал үзүүлэх үүрэгтэй.
Дотоод орлогын Алба өөрийн мөрдөн байцаах аппараттай бөгөөд иргэдийн үл хөдлөх хөрөнгийг оролцуулан өмчийг нь татвар төлөх дансанд хураах хүртэл үлэмж өргөн эрх эдэлдэг. Гэвч Дотоод орлогын Албаны ямар ч үйлдлийг шүүхэд хандан эсэргүүцэж болно. Тийм хэргийг анхан шатанд татварын тусгай шүүх авч үздэг аж.
Албан татвар төлөлтөөс санаатай зайлсхийхийг АНУ-д хүнд гэмт хэрэгт тооцдог. Хэдэн арван мянган долларын томоохон торгуулмас эхлээд 5 жил хүртэл хугацаагаар шоронд хорих шийтгэлтэй. Зарим тохиолдолд буюу онцгой их хэмжээний мөнгийг татвараас тогтмол нуун дарагдуулж байсан бол шоронд ял эдлэх хугацаа бүр чих болно. Энд түүхтийн нэг баримт сонирхуулъя.
1920-30 –аад оны Америкийн гэмт хэргийн ертөнцөд төдйигүй улс рорн даяар рэкетийг жинхэнээр зохион байгуулагч,Чикагогийнмафийн толгойлогч зэрэг элдэв гуншинтай Аль Капоне алдаршиж байлаа. Тэрээр 1929 онд баривчлагдсан. Гэвч түүнд эмээх зүйл байсангүй. 1919-1929 оны хоорондох 10 жилийн хугацаанд бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан,танхайрсан,замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн ,согтууруулах ундаа дамлан,мөрийтэй тоглоом,сонгуулийн үед заль мэх хэрэглэсэн,биедээ галт зэьсэн зөвшөөрөлгүй авч явсан,гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан,хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэнн ирээгүй,хүн алсан хоёр ч хэргээр 12 удаа баривчлагдсан ч 1- удаа суллагджээ. Азгүй тоо 13 үйлчилж энэ удаа Аль Капонег шүүх шийтгэсэн ч дөнгөж нэг жил хоригдсон. Аль Копоне торны цаана суллагдах өдрөө тайван хүлээн сууж байхад Америкийн татварын алба түүний сахүүгийн ажил хэрэгтэй нухацтай танилцаж эхлэв. Төдөлгүй Аль Капоне суллагдан өмнөхөө үргэлжлүүлхэд хэн ч юу ч саад болохгйү ймэт байлаа. Гэвч Аль Капонегийн цаашдын хувь заяаг татварын газрын төлөөлөгч Френк Ж. Вильсон гэгч харахад жирийн эр шийдвэрлэсэн юм. Чухамхүү түүний олон саырн чимээ шуугиангүй атлаа нөр их ажлын үр дүнд Аль Капонег төдийгүй Чикагогийн мафийн 70 гишүүнийг ашиг орлогын татвар төлөхөөс зайлсхийсэн хэргэт хөдөлбөргүй нотолон баривчилж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал дээр Аль Капоне татвар төлөхөөс 5000 удаа булзсанаа хүлээсэн байна. Америкийн хууль тогтоомжоор бол онолын хувьд эдгээр үйлдэлд нь Аль Капонег 25000 жил шоронд хоригдох ял хүлээж байв. 1931 оны аравдугаар сард 1925-29 оны үеийн орлогоо нуун далдалсан хэргээр Аль Капонед 11 жил шоронд хорих,50 мянган долларын торгууль ял өгсөн. Ингэж Америкийн хуулийн байгууллагуудын дийлж хүчрэхгүй байсан цуутны ажилд татварынхан цэг тавьсан билээ.
1980-аад холбооны засгйин газрын санааг нэг зүйл нэлээд зовоох болсон. Энэ бол орологын бага биш хэсгийг татвараас байнга нууж байгаа явдал юм. Ингээд Америкийн засаг захиргаа ,хууль тогтоогчид Дотоод орлогын Албаны бүрэн эрхийг өргөжүүлэх замаар асуудлыг шийдэх гэж бодсон. Гэвч сүүлийн жилүүдэд эл арга хэмжээ хүн амын дургүйцлйиг улам нэмэгдүүлэв. Татварын байгууллагад зөвшөөрсөн үйл ажиллагаа олон тохиолдолд Дотоод орлогын Албаны түшмэдийн мэдлэг чадварын дутагдал, албан тушаалаа зүй бус ашиглах явдлаар даамжран гүнзгийрч иргэлийн үндсэн хуулиар олгогдсон эрхтэй зөрчилдөж байгаа нь удаа дараа тэмэдэглэгдэх болсон. Тийймээс татварын салбарт оролцогч талуудын эрх,үүргийг илүү тодорхой ялган заагласан хууль тогтоомж гаргахад хүргэсэн. Ингээд 1988 оны сүүлчээр АНУ-ын Конгресс “Татвар төлөгчдйин эрхйн тухай хууль” гэж албан бусаар нэрлэгдсэн хууль баталсан юм.
Өдгөө үйлчилж буй Монголын татварын тогтолцоо АНУ болон бусад орны татвар ногдуулах тогтолцооноос үлгэр авсан зүлй цөөнгүй бөгөөд амвдрал дээр нийцэх ч бий , зэмлэл шүүмжлэ хүртэх нь ч чамлалтгүй билээ. Манай татьарн тогтолцоог ул суурьтай боловсронгуй болнох явдал хурцаар шаардагдаж байж магадгүй. Эцэст дүгнэхэд татварын салбар дахь АНУ-ын туршлагаас нэг биш жарнаар тогтохгүй он жил олон оронд нэмж боловсрогдсон,өнөөдөр дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөсөн татварын тогтолцооны ухаалаг ,үр бүтээлтэй зарчмууд тодорч байгааг ажиглаж болно.