Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Улс төр > Улс төрийн соёл > Ухаалаг сэтгэлгээний хичээл
Улс төрУлс төрийн соёлУлс төрийн сэтгэлгээний түүх / Үзэл сурталШинэ Толь Сэтгүүл

Ухаалаг сэтгэлгээний хичээл

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-20
Хуваалцах
8 min унших
Хуваалцах

Loading

А.Пагма
/УТБА-ийн багш/

Шинэ толь №43, 2003

Сирил Норткот Паркинсон бол нэрт шог нийтлэлч, түүхч, улс төр судлаач, эдийн засагч хүн юм. Тэрээр олон жил Английн хүнд суртлын аппаратыг судалж, маш нарийн судалгаа явуулснаар, түүний үйл ажиллагааны хуулиудыг нээсэн бөгөөд тэдгээрийг Паркинсоны хуулиуд гэж нэрлэжээ.

  • Тэдгээрээс зөвхөн эхний гурвыг нэрлэвэл:
  • Түшмэл өөрийн гарын дор байх хүнийг л нэмэхээс, өрсөлдөгчийг олшруулдаггүй.Түшмэд бие биенийхээ төлөө л ажилладаг.
  • Хүнд сурталтныг танихад амархан, тэрээр өөрөөсөө чадалтай хүнийг “алга болтол нь” нэг суудалдаа сууж, ирээдүйтэй, авъяаслаг хүнд өсөж өндийх боломж олгодоггүй гэжээ.

Паркинсон 1955 оноос эхлэн хүнд суртлын аппаратын үйл ажиллагааг шоглон, ёжилсон өнгө аястай өгүүллүүдийг бичиж эхэлжээ. Анхлан түүнийг удирдлагын шинжлэх ухааны чиглэлтэй зүйл бичиж байна, дараа нь хөрөнгөтний нийгмийг элэглэсэн утга зохиолын шинэ чиглэлийг бий болголоо гэж үзэцгээж байлаа. Харин тэр өөрөө бичихдээ “залуу хумуус, багш нар, төрийн байгууллага ба улс төрийн бодлогын талаарх ном, товхимол зохиогчдод дэлхий, ертөнц нэлээд ухаалаг зохион байгуулалттай юм шиг санагддаг байх… Гэвч өгөөмөр сэтгэлтэй, мэргэн хумүусийн зөвлөл зөвхөн багшийн толгойд л байдаг, ийм учраас унэн хэрэг дээрээ байдал ямар байдгийг хааяа ч гэсэн сануулж байхад илүүдэхгүй…” гэжээ.

“Паркинсоны хуулиуд” гэсэн номноос дараахь өгүүллийг товчлон орчуулж уншигчдын мэргэн оюунд толилуулж байна.

Саяхан нээгдсэн энэ хуулийн үнэ цэнэ нь бидний цаашид эш гатах статистикийн өгөгдөхүүнүүдэд голчлон тулгуурлахад оршино. Гэхдээ жирийн уншигчдад манай хуулийн илэрхийлж буй тэр хандлагыг ямар хүчин зүйлс бүрдүүлдэг юм бол гэдгийг мэдэх нь сонирхолтой байх л даа.

Элдэв нарийн ширийнийг (багагүй бий) дурдалгүйгээр үндсэн хоёр хөдөлгөгч хүчийг нь онцолж болох юм. Одоогийн хэрэгцээндээ зохицуулан тэднийгээ дараахь бага аксиом гэмээр хоёр хэлбэрээр илэрхийлье.

  • Түшмэл өөрийн гарын дор байх хүнийг л нэмэхээс, өрсөлдөгчийг олшруулдаггүй.
  • Түшмэд бие биенийхээ төлөө л ажилладаг.

Нэгдүгээр хүчин зүйлийг ойлгохын тулд дараахь жишээг санаандаа хийсвэрлэн бодоцгооё. Нэгэн түшмэл А ажлын ачаалал хэт их байна гэж гомдолложээ. Энэ тохиолдолд үнэхээр ачаалал их байгаа юм уу, эсхүл түүнд тэгж санагдаж байгаа эсэх нь чухал биш. А-ийн бодол (үнэн ч бай, худал ч бай) нас ахих үед тохиолддог хүч тамир сулардагтай холбоотой байж болох юм гэдгийг санацгаая. Энэ тохиолдолд түүнд гурван зам байж болно. А ажпаасаа гарч болно; тэрбээр В түшмэлийг өөртөө туслуулахаар гуйж болно; эсхүл өөрийн гарын дор ажиллуулахаар С ба Э-г гуйж болно. А гуравдахь замыг сонгожээ.

Учир нь тэрбээр ажлаа орхисон бол тэтгэвэр авах эрхгүй болох байлаа. Өөртэйгээ ижил В-тэй ажлаа хувааснаар ийн суудал арай гэж суларсан тохиолдолд түүний ширээнд шилжихгүй байж болох талтай. Иймд хоёр туслахтай болох нь хавьгүй дээр бөгөөд тэд түүний ямар чухал ажилтан болохыг тодотгож байхын зэрэгцээ А тэдэнд тус тусад нь ажпыг нь хуваарилаж, зөвхөн өөрөө тэдний хийж байгаа ажпын утга учрыг мэдэж байх юм. С, О хоёр нь байнга хамт байх учиртай болохыг ч бас анзаараарай. Учир нь ганцхан С-г ажилд авч болохгүй. Яагаад гэвэл С нь А-тай ажлыг нь хувааж хийнэ, ингэснээрээ тэр түүнтэй зиндаа ижил болох бөгөөд аягүй бол түүнтэй суудал булаацалдаж ч мэднэ. За, ингэхлээр туслах бол хоёроос доошгүй байх нь зөв, тэд хэн нэг нь өөрөөс нь дээш дэвшчих вий гэхээс айж бие биенийгээ хянаж байх учиртай. Ажил ихтэй байна гэж С гомдол гаргахад (тэр үнэхээр тэгж гомдолложээ) А түүнд  хоёр туслахтай болохыг зөвлөжээ. Ямар нэгэн атаархал зөрчил гаргахгүйн тулд, хоёр туслах авахыг О-д ч бас зөвлөлөө. Одоо түүний гар дор Е, Р, С, Н нар ажиллаж байгаа учир А албан тушаал ахих нь гарцаагүй болж таарна.

Нэгхэн хүний хийж болоод байсан ажлыг одоо долоон хүн гүйцэтгэж байгаа тохиолдолд хоёр дахь хүчин зүйл үйлчилж эхлэнэ. Энэ долоо маань бие биенийхээ төлөө л ажиллаж, ачаалал дүүрэн болохын сацуу А бүр урьд байснаасаа ч их ажилтай болно. Ямар ч бичиг долуулангийх нь гараар дамжина. Е энэ бичиг Р-ийн гараар дамжих ёстой гэх ба Р нь хариу бичсэн болоод С-д өгнө, С нь огтхон ч эргэлзэлгүйгээр О-д шилжүүлнэ, й нь О руу. Гэтэл С нь амралтаа авч буй учир эл хэргийг Н-д шилжүүлэх ба тэр нь өөрийн гараар шинээр хуулж О-ээр гарын үсэг зуруулахаар ноороглоод С-д гардуулна. Цаадах нь уншиж үзээд шинээр хуулан А-ийн ширээн дээр тавина даа.

А чухам яах вэ? Тэрбээр тэртээ тэргүй ажил ихтэй учир унших ч үгүй, юу ч бодолгүй гарын үсэг зурчихаж болох л доо. А ирэх жилээс У\/-ийн суудлыг эзлэнэ гэдгээ мэдэж байгаа болохоор өөрийн оронд С, 0 хоёрын хэнийг тавих вэ гэдгийг шийдэх хэрэгтэй болно. Мөн тэрбээр С-ийн амралтыг өгөх үү, болох уу, арай эрт ч юм шиг гэж бодохын зэрэгцээ Н-ийг биеийн эрүүл мэндийг нь харгалзан амраачих нь дээр ч юм уу, ер нь сүүлийн үед зөвхөн гэр бүлийн асуудлаас гадна өөр ч бас бус шалтгаанаар ядруу харагдаад байх болсон байна гэдгийг эргэцүүлнэ. Бас хажуугаар нь Р-ийн бага хурал дээр үүрэг гүйцэтгэсний хөлсийг төлөх хэрэгтэй байдаг, яам руу Е-ийн тэтгэвэрт гарах хүсэлтийг уламжлах шаардлага байна. А, О-г нөхөртэй бичээчид дурласан тухай, С үл мэдэгдэх шалтгаанаар Р-тэй хэрэлдсэнийг сонссон байлаа.

А унших ч үгүй гарын үсэг зурчихаж болох л доо. Гэхдээ тэр тийм хүн биш. Ажилтнуудынх нь алба, амины олон асуудал түүний толгойг зовоож байгаа хэдий ч ухамсар гээч нь түүнийг үүрэгтээ хайнга хандахыг зөвшөөрөхгүй л дээ. Тэрбээр маш анхааралтай бичгийг уншаад С, Н нарын оруулсан зохицлоо олоогүй мөр, хэсгийг дарж гайгүй ухаалаг (гэхдээ эвгүй зантай) Р-ийн хийсэн эхний хувилбарын байдалд оруулна. Бас ч гэж найруулга хэллэгийг нь янзална (энэ хэдэн амны нь салиа нь арилаагүй багачуулын хэн ч өөрийнхөө хэлийг олигтой  сураагүй юм даа). Ингээд эцэст нь С, 0, Е, Р, 0, Н нар ерөөсөө төрөөгүй байсан бол А хийх байсан тэр хувилбарыг олж үзнэ дээ.

Гэвч энэ бичигт маш олон хүн оролцсоны дээр багагүй цаг зарцуулсан. Хэн нь ч ажлаас халширч ухраагүй, бүгд л чадах ядахаараа оролдсон. Ингээд А маань нэлээд орой болсон хойно суудлаасаа ховхорч гэртээ харих урт аяндаа гарна.

Үүнтэй хамт байгууллагын бүх цонхнуудын гэрэл унтарч, харанхуй нөмөрснөөр амаргүй ажлын өдрийн нэг дуусах нь тэр. А сүүлчийн хэдийн тоонд багтаж, ядарсан шинжтэй нэлээд бөгтийж гарах зуур ярвайсхийн мушийж цаг орой болжээ гэдэг чинь толгой бууралтахтай адил амжилтын төлөө төлж буй өр юм даа гэж бодно.

Улсын байгууллагын бүтэц, ажлыг судалдаг хүнд дээрхс түшмэд их бага алин боловч ямагт үржин олшрох хандлагатай байдаг юм байна гэдэг нь харагдана.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-14 2020-04-20
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

[ADRN Working Paper] Vertical Accountability in Mongolia: The Power of the People (Interim Report)
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-08-06
“АЗИЙН БАРОМЕТРЫН СУДАЛГАА: ОНОЛ, АРГА ЗҮЙ, ҮР ДҮН” СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Мэдээ мэдээлэл 2024-04-09
Horizontal Accountability in Mongolia: The Challenges of (Counter) Balancing
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-03-12
АНУ-ын Конгрессын Номын санд “Шинэ толь” сэтгүүлийг хадгалууллаа
Мэдээ мэдээлэл 2024-02-07

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ 30 ЖИЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
СонгуульШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

КЛИЕНТЕЛИЗМ, ХЭЭЛ ХАХУУЛЬ БА АРДЧИЛАЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
Улс төрийнХувь хүний хөгжилШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЧУУДЫН УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС: ТҮҮНИЙ УЛАМЖЛАЛТ БОЛОН МОДЕРН ШИНЖИЙН ТУХАЙ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?