Author: Д.Отгонбаатар, (МА)
otgoomub21@gmail.com
Энэ оны 3-р сард Зүүн хойд Азийн бүс нутгийг тэр дундаа Солонгосын хойгийн асуудлыг сонирхон судлаачдын хүрээнийхний анхаарлыг ихээхэн татсан үйл явдал, өрнөл дүүрэн өнгөрөв. Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй Ковид-19 халдварлалтын тоо, хатуу хөл хороо тогтоох эсэх, аль улсад үйлдвэрлэсэн вакцин тариулах эсэх, ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн намууд хөдөлгөөнд орж эхэлж байгаа гэх мэт өдөр тутмын анхаарал татсан олон асуудлын хажуугаар Зүүн хойд азийн бүс нутаг, Солонгосын хойгийн асуудал олон нийтийн
анхаарлыг татсан асуудал биш байж болох юм. Гэвч нөгөө талаар чухам ийм л цаг үед тус бүс нутагт ямар үйл явц хэрхэн өрнөх нь Монголыг хүрээлсэн гадаад орчин үл итгэлцлээр дүүрэн хүчний бодлогын өрсөлдөөний талбар байх уу, хамтын хөгжлийн замыг эрэлхийлсэн таатай орчны эхлэл байх уу гэдэг нь манай улсын хувьд чухал ач холбогдолтой гэж М.Батчимэг агсан 2004 онд энэ сэдвийг хөндөж байсан нь өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй үнэ цэнэтэй хэвээр байх тул өнгөрсөн 3-р сард Солонгосын хойгт болсон үйл явдалд тулгуурлан Солонгосын хойгийн нөхцөл байдлын өрнөлийн талаар танилцуулж байна.
АНУ-БНХАУ худалдааны дайн, ОХУ-БНХАУ харилцааны ойртол, Ханойн дээд хэмжээний уулзалтаас хойш түр зогсонги байдалд ороод байсан АНУ-БНАСАУ харилцаа, Өмнөд-Хойд хоёр Солонгосын харилцааны өнөөгийн нөхцөл байдал бидний амьдралд өнөөдөртөө шууд нөлөөлдөггүй юмаа гэхэд алсдаа нөлөөлөх нь дамжиггүй.
pdf нээж үргэлжлүүлэн унших
Уг бүтээлийг тус цахим номын санд зохиогчийн зөвшөөрлийг авч байршуулсан ба эрдэм шинжилгээний зорилгоор зохиогчийн эрхийг хүндэтгэж хүлээн авч уншиж байгаа уншигч танд баярлалаа!