Author: Д.Отгонбаатар, (МА)
otgoomub21@gmail.com
Ханойн дээд хэмжээний уулзалтаас хойш АНУ-БНАСАУ хоёр улсын харилцаа өнөөг хүртэл зогсонги байдалтай байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд эрх барих болсон Ардчилсан намын засаг захиргаа Зүүн Азид явуулах гадаад бодлогодоо Ази дах уламжлалт холбоотон болох Япон, Солонгосын харилцаанд урьд өмнөөс илүү ач холбогдол өгч эхэлснээр Ерөнхийлөгч Д.Трампын өнгөрсөн 4 жилд баримталж ирсэн Америк эхэнд /America First/ бодлого халаагаа өгч, шинэ засаг захиргаа олон улсад Америкийн эргэн ирэлт /America is Back/ хийж буйг зарлаж, олон талт хамтын ажиллагаа /multilateralism/-ны бодлого баримтлахаа зарласан.
Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргааны танилцуулсан Умард Солонгосын талаарх гадаад бодлогод өмнөх ерөнхийлөгч нарын явуулж ирсэн Стратегийн хүлээлт /Strategic Patience/, Иж бүрэн тохироо /Big Deal/ бодлогоос ялгаатай тал нь дипломат яриа хэлэлцээнд суурилсан нарийн тооцоолол бүхий бодит нөхцөл байдалд нийцүүлсэн бодлого /Calibrated and Practical Approach/-оо танилцуулсан билээ.
pdf нээж үргэлжлүүлэн унших
Уг бүтээлийг тус цахим номын санд зохиогчийн зөвшөөрлийг авч байршуулсан ба эрдэм шинжилгээний зорилгоор зохиогчийн эрхийг хүндэтгэж хүлээн авч уншиж байгаа уншигч танд баярлалаа!