Ларри Даймонд Ph.D.
Стэнфордын Их сургуулийн ахлах судлаач, АНУ
Ази болон дэлхийн дахины ардчиллын чиг хандлагын талаар та бүхний хэлэлцүүлэгт өөрийн бодлыг хуваалцах болсондоо баяртай байна.
Дэлхий дээрх ардчилал 2006 оноос эхлэн хямралд орж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл энэхүү хямрал үргэлжилж байна гэдгийг би сүүлийн хэдэн жил онцолж ирсэн. Энэ хугацаанд дэлхий дээр эрх чөлөө, ардчиллын түвшин гамшгийн хэмжээнд биш ч гэсэн сүүлийн 17 жил дараалан байнгын ухралтын байдалтай байна. Иргэний болон улс төрийн эрх чөлөө, ардчиллын хөгжлийн түвшин дэлхийн даяар бүхэлдээ уналтад орсооор байна. Эрх зүйт ёс доройтож, либерал бус популизм өсөж байгааг бид харж байна. Ард түмэнд үйлчлэх нэрийдлээр ардчиллын хэм хэмжээ, үнэт зүйлсийг гажуудуулан, зөвхөн өөрийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн олон улс төрчид, төрийн албан тушаалтнуудыг бид мөн харж байна.
Бидний анзаарч байгаа дараагийн хандлага бол бүлэглэлүүдийн туйлшрал, нэг нэгнийгээ үл тэвчих байдал нэмэгдэж байгаа явдал юм1. Улс төрийн намуудын дэмжигчид маш их туйлширч, бусдыг үл тэвчих байдал хурдацтайгаар нэмэгдэж байгаа ба олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиалаар буруу, худал ташаа мэдээлэл нэмж тараах явдал нь үүнийг улам хурцатгаж байна. Зарим тохиолдолд үүнийг тухайн улсын дотоод дахь оролцогчид сэдэж үйлддэг бол зарим тохиолдолд гаднаас, ялангуяа Орос, Хятадын оролцоотойгоор өдөөгддөг байна. Тэдний гол зорилго нь ардчиллыг улс төрийн тогтолцооны хувьд дорд гэж итгүүлэх башир арга замаар дэлхийн түүх, ойлголтыг өөрсдийн ашиг сонирхолд тааруулан гуйвуулахад оршсоор байна.
Үүний зэрэгцээ, ардчилсан, өндөр хөгжилтэй аж үйлдвэржсэн орнуудад ч мөн ардчиллын үнэт зүйлс бага багаар сулрах хандлага ажиглагдаж байгааг бид харж байна. Ардчилсан дэглэмүүдийн голлох хэлбэр бүрт сүүлийн 15 жилийн хугацаанд бүгдэд нь ухралт илэрсээр байгаа нь бидний санаа зовож байна. Тэр байтугай, бүгд биш ч, зарим либерал ардчилалтай (liberal democracy) улсад хүртэл либерал шинж нь бүдгэрч байна. Үүнийг Бразил, АНУ, Польш улсын жишээн дээр тод харч болно.
Сонгуульт ардчилалтай (electoral democracy) улсуудын хувьд заримынх нь ардчилсан дэглэм доройтох эрсдэлтэй, эсвэл бүр ухралтанд орж, устаж үгүй болж байна. Унгар, Турк, Тайланд, Бангладешд ийм зүйл тохиолдсон нь гарцаагүй.
Эдгээр улс сүүлийн олон жилийн хугацаанд ардчилсан улс байхаа больсон. Филиппин өнөөдөр мөн тодорхой бус байдалтай байгаа. Нарендра Моди болон түүний эрх баригч намын өнөө үеийн Энэтхэгийн ардчиллын талаар би үнэхээр маш их санаа зовж байна. Энэтхэгт ардчиллыг боомилж, бүр нухчин дарж байгаа нь үнэхээр түгшүүрт хандлага байгааг харуулна.
Дурдагдаж буй сонгуульт ардчилал бол харьцуулж буй дэглэмүүдийн хоёр дахь ангилал юм. Гурав дахь ангилалд өрсөлдөөнт авторитар (competitive authoritarism) дэглэмүүд багтах бөгөөд эдгээрийн зарим нь угаас ардчилалтай байгаагүй ч ядаж улс төрийн өрсөлдөөн, улс төр, нийгмийн олон ургальч үзэлтэй байсан. Сүүлийн 10 жилийн дотор, тодорхой түвшинд хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй байсан ч олон ургальч үзэл шахагдан гарсан. Энд хамгийн тод жишээгээр Камбож улсыг нэрлэнэ. Энд Хүнсэн тэргүүтэй улс төрийн хүч сөрөг хүчнээ бүрмөсөн устгаж, одоо зүгээр л нэг намын, олон ургалч үзэлтэй гэх ч дүр огт эсгэхээ больсон авторитар дэглэмтэй улс болсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд технологи, тагнуул, хяналтыг илүү эрчимтэй ашиглан бүр ч чанга дарангуйлалтай болсон. ОХУ, Хятад, Египет, Саудын Араб зэрэг улсын хувьд ч байдал ижил ийм байгаа.
Сонгуульт ардчилсан улсын дотор ардчиллын эзлэх хувь бага багаар буурч байгаа хандлага өнөөдрийн дэлхийн дүр зургийг тодорхойлж байна. Тиймээс, хэрэв дэлхийн улсуудыг графикаар зурвал 1 саяас дээш хүн амтай 150 гаруй улс дэлхий дээр байдгаас хэдэн хувь нь ардчилсан улс вэ гэдгийг харна. Энэ хувь нь 1990-ээд оны үед 35 орчим байснаас өнөөдөр 45 хувь хүртэл маш хурдацтайгаар өссөн байдаг. Улмаар уг хандлага хадгалагдсаар 2000 оны үед дэлхийн ийм хэмжээний хүн амтай ардчилсан улсын хувь ойролцоогоор 50-53 хувийг эзлэх болсон. Чөлөөт, шударга сонгуулиар ард түмэн нь удирдагчаа сонгож, сольж болдог жинхэнэ ардчилсан улсууд бүрэлдэн тогтсон. Гэтэл энэ хувь өнөөдөр 47-48 болж ардчилсан улсын эзлэх хувь 50 хувийн босгоос доошиллоо.
Freedom House байгууллагын судалгаа дараалан мөн энэ сүүлийн 17 жилийг хамарсан юм. 2022 оны Freedom House-ийн мэдээлснээр эрх чөлөөт байдлаа алдаж байгаа улсын тоо эрх чөлөөгөө олж байгаагаас их болж байна. 2005 оноос хойшх нэг ч жилд нэмж эрх чөлөөгөө олж авсан улсууд гарч ирээгүй, харин эсрэгээрээ буурчээ. Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд ардчиллын задрал 10 жил тутамд нэмэгдэж ирсэн бөгөөд сүүлийн арван жилд буюу 2013-2022 онд ардчилсан 7 улс тутмын нэг нь ардчиллын уналтад орсон байна. Авторитар дэглэмээс ардчилал руу шилжих үйл явцын хандлага эсрэгээрээ буурч байна.
Тэгэхээр сүүлийн 5 жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын ердөө 40 орчим хувь л ардчилсан улс болсон ч, мөн тэр тоогоор нийтдээ буурчээ. Зүүн өмнөд Азийн бүс нутагт ардчилал, эрх чөлөөний түвшин буурч байгаа бол Өмнөд Азид бага зэрэг бууралт ажиглагдаж, Сахарын цөл, Африк, Ойрхи Дорнод, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудад бууралт нилээн хурдацтай байна. Иймд, хэрэв та Economist Intelligence Unit Democracy Index, Freedom House, Democracy Project-ийн либерал ардчиллын талаар гаргадаг индексүүдийг дундажлан тооцвол дэлхийн ихэнх бүс нутагт ардчиллын үзүүлэлт буурсныг харна. Өмнөд Азиийн бүсэд ойролцоогоор 5-10 хувиар, Зүүн Өмнөд Азийн орнуудад арай бага буюу 8 орчим хувиар буурч байгаа боловч либерал ардчиллын оноогоор Азийн бүс нутаг буэхлдээ 6 хувиар буурсан байна.
Монгол улс бол харьцангуй том газар нутагтай ч, хүн ам нь цөөн улс. Гэтэл зэргэлдээ орших бусад томоохон улсын ихэнх нь та нараас эсрэг зүгрүү явж байгаа. Хятад өнөөдөр дахин нэгэн төрлийн нео тоталитар улс болжээ. Энэ бол Ши Жиньпинийн үеийн улс төрийн замнал юм. ОХУ хэт дарангуйлалтай авторитар улс болсон нь тодорхой. Энэхүү байдал Монголтой холбоотой миний сэтгэлийг түгшээж байна.
Энэтхэг улс миний бодлоор сонгуулийн ардчиллаас ухарч, өрсөлдөөнт авторитар дэглэмтэй болсон. Нарендра Моди дөнгөж засгийн эрхийг авангуутаа сөрөг хүчний удирдагч, Конгресс намын тэргүүн парламентын дарга Рахул Гандигийн нэр хүндэд маш ноцтойгоор халдаж, парламентаас хөөн, 2024 онд болох Энэтхэгийн парламентын сонгуульд оролцох боломжгүй болгож байх шиг байна.
Индонезийн ардчилал нь уналтанд орсон тул Freedom House-ын зүгээс ардчилсан улс гэж үнэлгээ өгөхөө больсон. Пакистан улсын хувьд ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхий сайдаас цэргийнхэн эрх мэдлийг нь булаан авч, хөөсөн. Нигери улс сонгуулиа маргаантай явуулсан. Бразилд хэдийгээр Ерөнхийлөгч Болсонаро улс орноо либерал бус популист (illiberal populism), магадгүй авторитар чиглэл рүү эргүүлэх гэж оролдож, тэр нь бүтэлгүйтсэн ч 2022 оны 12 сарын сонгуульд хүмүүсийн бодсоноос маш бага зөрүүгээр ялагдал хүлээсэн. Бангладеш нь Шейх Хасинагийн удирдлаган дор үндсэндээ нэг намын улс болж сонгууль нь чөлөөтэй, шударга явагдахаа больсон. Мексик харин сонгуульт ардчилсан улс хэвээр байна. Гэхдээ Ерөнхийлөгч Лопез Обрадор сонгуулийн байгууллага болох Холбооны сонгуулийн хүрээлэнгийн хараат бус байдлыг үгүй хийхийг оролдож байна. Ийм маягаар Вьетнам, Иран, Турк , Филиппин зэрэг томоохон улсыг жагсааж харвал, тэдгээрийн ихэнх нь “урагшлах ч гүй, ухрах ч гүй” байдалтай, эсвэл ардчиллын түвшин нь буурч байгааг харж болно. Эдгээрийн эхний 20 улсыг дэглэм, төрөл, замналаар нь аваад үзвэл тийм ч сэтгэл хөдөлгөм дүр зураг харагдахгүй байна. АНУ-д, Дональд Трамп ерөнхийлөгч байх үед ардчилал хямралд орсоныг харж болно. Freedom House-ын дэлхийн эрх чөлөөний 100 онооны хэмжүүрээс АНУ ердөө 83 оноо авч байгаа нь 2008 онд Обамаг сонгогдсон үеийн 94 оноотой харьцулахад буурсан үзүүлэлт юм. Их 7-д багтдаг улсуудаас АНУ ардчиллын хувьд хамгийн муу үзүүлэлттэй байгаа бөгөөд бараг Өмнөд Африк, Өмнөд Солонгос зэрэг хөгжиж буй зах зээлийн эдийн засагтай зарим орны түвшинтэй онооны хувьд ойртож байна. Азиас Филиппин, Бангладеш, Энэтхэг, мөн Унгар, Турк гэх мэт оронд ардчилал хэрхэн доройтож байгаа талаар дээр дурьдсан.
Монгол улсад ч гэсэн бидний нэрлэж заншсан либерал бус популизмыг (illiberal populism) харсан байх гэж бодож байна. Ард түмнийг би төлөөлж, тэдний өмнөөс ярьдаг гэх удирдагч гарч ирдэг ба тэгснээр тогтсон элитүүд, тогтсон институциуд болон улс төрийн олон ургальч үзлийг тэд ерөөс ойшоож үзэхээ больдог. Тэр удирдагч өөрийгөө жинхэнэ ард түмний цорын ганц хууль ёсны төлөөлөгч гэж зарлаж эхлэнэ. Ийм нөхцөлд, өөр хэн нэгэн, улс төрийн өөр хувилбар эсвэл дуу хоолой хууль ёсоор байх нөхцөлгүй болж эхлэнэ. Дональд Трамп тухайлбал “Улс орон сүйрч байна, ганцхан би л засч залруулж чадна” гэдэг. Зөвхөн өөрөө л ганц чаддаг нь, бусад намууд, шүүмжлэгчид улс орондоо үнэнч биш учир тэдэнд арга хэмжээ авах хэрэгтэй гэх мэтээр ярьж эхэлбэл энэ хандлага ардчилалд том аюул учруулж эхлэх болно.
Либерал бус популизм өөрөө дарангуйлах хандлагатай байдаг. Популистууд улс орныг удирдах цорын гол хүч байхыг хүсдэг. Тэд ардчиллыг ард түмэн 5 жил тутамд санал өгдөг плебисцит хэмээн үздэг бөгөөд сөрөг хүчин, хэвлэл мэдээллийнхэн бүгд тэдэнд саад болох ёсгүй гэнэ. Шүүх хийгээд ард түмнээс сонгогдсон, ард түмний өмнөөс дуугардаг бүх төлөөлөл замаас зайлж, өөр хэн ч түүний эрх мэдлийг хязгаарлах, саад болох есгүй гэж үзнэ. Ийнхүү, популизм нь иргэний эрх чөлөө, шашин шүтлэг, ундэс угсааны хүлээн зөвшөөрөгдсөн байдалд хор хөнөөлтэйгээс гадна ардчилал өөрт нь маш их аюултай.
Унгар, Турк, Венесуэл, Орос зэрэг улсад ийм төрлийн хүмүүс сонгогдох нь түгээмэл. Филиппинд ч бид үүнийг харж болно. Энэтхэг улс өнөөдөр үнэхээр хэцүү байдалд байна. Популистууд сонгогдсоныхоо дараа эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн, өөрийнхөө тойрон хүрээллийг бэхжүүлэн, эргээд хэзээ ч тэднийг унагаж чадахгүй болгох замаар миний нэрлэснээр “12 алхамт хөтөлбөрөө” хэрэгжүүлж эхэлдэг.
Тэд сөрөг хүчнийг “чөтгөр лугаа” адилтган, тэднийг шударга бус, бүр гэмт хэрэгтэн мэтээр харлуулдаг олон үйл явц эхлүүлдэг. Ерөнхий сайд Моди шүүхийг өөрийн дураар хөтлөж, Конгресс намын дарга Ражул Гандиг парламентад суух ч боломжгүй тийм уур амьсгал бий болгосныг бид харсан. Популистууд ямагт шүүхийн хараат бус байдлын араас ангуучилдаг. Энэ бол тэдний юуны түрүүнд авч хэрэгжүүлдэг удаах арга хэмжээ юм. Шүүх засаглалыг улс төрийн хувьд өөрсдөдөө үнэнч байлгах эсвэл ямар нэгэн байдлаар тэднийг айлган сүрдүүлдэг бөгөөд ингэснээр тэд хууль ёсыг сахиулж чадахгүй болж, үр дүнд нь шүүмжлэгчид, сэхээтнүүд, сөрөг хүчний зүтгэлтнүүдийн иргэний эрх чөлөөг хамгаалж чадахгүй байдалд ордог. Ингэснээр, шүүх засаглал зүгээр л эрх баригч нарын хүслийг гүйцэтгэгч хэрэгсэл болдог гэсэн үг юм.
Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг алдагдуулж, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийг яллах, татварын хариуцлага хүлээлгэнэ гэх мэтээр заналхийлдэг. Тэд эрх баригч намын хэрэгсэл болохоос өөр сонголтгүй болж, эс тэгвээс магадгүй тэднийг ажилгүй болгоно.
Дөрөвт. Олон нийтийн телевизийг хяналтандаа бүрэн авч, эрх баригч нам, эрх баригчдын гол дуу хоолой болгодог.
Тав. Тэд сошиал интернетийн эрх чөлөөг хязгаарлан хянадаг тул хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр засгийн газрыг шүүмжлэхээс эмээж эхэлдэг.
Зургаад, иргэний нийгмийг дарамтлан, нухчин дарахыг зорино. Иргэний нийгмийн байгууллага, ТББ, бие даасан судалгааны төвүүд, их дээд сургуулиудын араас татварын байгууллагыг илгээдэг, эсвэл хуурамч хэргээр цагдаа явуулдаг. Хамаагүй хэн нэгэн төрийн сайд, эсвэл эрх баригч намыг шүүмжилвэл тэдний байгууллага оршин тогтнох боломжгүй болно гэж хүмүүс айж эхэлдэг. Гүтгэлгийн хэргээр шүүгдэж, шоронд ч орох ч магадлал өндөр.
Долоо. Тэд бизнесийн хүрээнийхнийг айлган сүрдүүлж, хяналтандаа байлган өөрт захирагдахыг шаарддаг. Бизнесүүдийн зүгээс төр засагтай гэрээ байгуулахыг хичээнэ, татварын албаны шийтгэлээс хол байхыг хүсвэл тэд төр засгаа магтан дуулах ёстой. Тэд эрх баригч намаа санхүүжүүлэх ёстой болдог. Хэрэв сөрөг хүчний намуудыг санхүүжүүлбэл дараа нь тэд ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээх эсвэл татварын маргаан, заргын улмаас бизнесээ алдаж магадгүй болно.
Наймд. Ийм төрлийн дэглэмүүд нь өөрсөддөө “үнэнч анд нөхдийн” бүлэглэлийг тэтгэж баяжуулдаг. Эрх баригч намд үйлчилж, засгийн газрын гэрээгээр баяждаг капиталистууд үүнийг ихэвчлэн авлигын замаар хийдэг нь тодорхой.
Есдүгээрт, эрх баригч нам засаг төрийн аппарат, ялангуяа аюулгүй байдлын байгууллагад өөрийн улс төрийн хяналтаа нэмэгдүүлэн тогтоож эхэлдэг.
Аравдугаар алхам бол сонгуулийн хууль, дүрмийг дахин өөрчлөх явдал бөгөөд ингэснээр цаашид чөлөөт, шударга сонгууль явуулах боломжгүй болно. Унгарын эрх баригч нам ийм том давуу талыг өөртөө олж авснаар дахин дахин засгийн эрхэнд гарч байгааг та бүхэн харж байгаа.
Арваннэгдүгээрт. Лопез Обрадорын одоо Мексикт хийх гэж оролдож буй жишээ юм. Тэд сонгуулийн удирдлагыг хянаж, шаардлагатай бол үр дүнг сөрөг хүчний тойргуудад шууд утгаар нь өөрчлөх боломжтой болохыг хүсэж байгаа.
Арванхоёр дах алхам. Ардчилал, улс төрийн олон ургальч үзэл байхгүй болтол 1-11 хүртэлх алхмуудыг эхнээс нь дахин давтах явдал юм. Иргэний эрх чөлөө, мэдээжийн хэрэг ямар ч хууль ёс үгүй үед хүмүүс айдастай амьдарч, зөвхөн эрх баригч намыг зайлшгүй хүлээн зөвшөөрөх ёстой болдог.
Би Азийг энэ тал дээр өөр, онцгой гэж хэлэхгүй боловч Азийн хэд хэдэн улс энэ замналын янз бүрийн хэлбэрийг илрэхийлсээр байна. Зарим тохиолдолд ардчиллын сүйрлийн гол буруутан нь эрх баригч нам байдаг. Заримдаа Пакистан, Тайланд эсвэл Мьянмар улсад шиг цэргийнхэн байдаг. Ямар нэг байдлаар хуурамч дүр эсгэсэн ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайдыг тэд төрийн суудалд суулгаж болох юм. Ийм маягаар ардчилал нь Ази тивд ихээхэн байр сууриа алдсан. Тиймээс, ардчиллын нэн чухал тулгуур суурийн бие даасан байдал, хүч чадлыг дахин сэлбэх цаг нэгэнт болжээ гэж би дүгнэнэ. Илтгэлээ ардчиллын ухралт юунаас үүдэлтэй байдаг талаар дүгнэснээр дуусгая.
Ардчиллын ухралтын шалтгаан
Шалтгааныг ерөнхийд нь дотоод ба гадаад гэж ангилна.
Дотоод шалтгаан:
- Хамгийн түрүүнд эрх зүйт төрийн сул дорой хөгжлөөс энэ нь эхтэй ба энэ нь:
- Шүүх нь сул дорой, авлигажсан эсвэл улс төржсөн.
- Сул, үр дүн муутай хяналтын институци.
- Авлига хязгааргүй тархаж, эрх мэдлийн урвуу ашиглалт газар авсан.
- Хүний эрхэд эрээ цээргүй халддаг, хүчирхийлдэг ба хариуцлага үл хүлээдэг.
- Улс төрийн хүчирхийлэл, эрүүгийн гэмт хэрэгт хууль үйлчилдэггүй зэргээр илрэнэ.
- Улс төрийн институц буюу улс төрийн намууд, парламентын хөгжил сул, бэхжээгүй. Ингэснээр, төр засгийн эрх мэдэл хувь хүний нөлөөлөл дор орох магадлал нэмэгдэж үр дагаварт нь ард түмний эрх мэдэл үгүй болж эхлэнэ.
- Үндсэн хууль, парламент, иргэний нийгмийн хөгжил сул, чадамж муу байвал наанаа төрийн эрх мэдлийг засгийн газар дангаараа мэддэг болж, цаанаа нь буй улс төрийн хүчин эсвэл нэг хүн бүхнийг гартаа оруулна.
- Бүх төрлийн туйлшрал дэлгэрнэ. Улс төрийн нам, үндэстэн, шашин гэх мэт бүх чиглэлээр өөр, олонлог үзэл бодол, байр суурийг үл тэвчих үзэгдэл газар авсан байна. Ингэснээр, иргэд ардчилал гэхээс илүү “овог төрөл, төрсөн нутаг” зэргийг чухалчилж эхэлдэг. Улсын биш хувийн ашиг сонирхлоо хичээсэн удирдагчидад нийгэмд дэх энэ туйлшрал харин хэрэгтэй байдаг.
- Эдийн засгийг удирдах төр засгийн ядмаг удирдлага, гүйцэтгэл. Ингэснээр, ядуурал, шудрага бус байдал, туйлын тэгш бус харилцаа бий болж, эдийн засаг нь зогсонги байдалд орно. Үр дүнд нь муу засаглалын шинж бүрэлдэж, засаг төр нь нийгмээ удирдах чадамжгүй болно.
- Улс төрийн институцид итгэх нийгмийн итгэл нь алдарч, хууль ёс, ардчиллын үйл хэрэг дэх үл оролцоо ердийн хэм хэмжээ болно. Олон улсын шалтгаан:
- Ардчиллыг түгээх олон улсын чармайлт сулрах хандлага. Ингэснээр, автократизмын нөлөөллийг сөрөх бэхлэлт буурч байна.
- Даяаршлын хурдац: тусгаар тогнолоо алдах айдас, соёл, шашны олон урьгалч үзлийн ялгарал нэмэгдэж байна.
- Сошиал хэвлэл мэдээллийн туйлшрал, тархай хэвлэл мэдээллийн орчин үүссэн.
- Орос, Хятадын зүгээс үзүүлэх нөлөөлөл нь илүү хүчтэй, илүү түрэмгий болж, энэ чиглэлийн бодлого, үйл ажиллагаа үргэлжилсээр байна.
- Авторитар удирдлагын төрөл төрлийн загвар бий болж, энд тэнд тархаж эхэлсэн.
- Covid-19 Цар тахал энэ хандлагад сөргөөр нөлөөлсөнийг бид тооцох ёстой. Нөгөө талаас авториаризмын сэргэлт харагдаж байна. Үүнд:
- Авторитаризмын нөхцөл дэх иргэний нийгмийн хувиралт, “зан төлөв” нь мөн ийм өнгө аястай, авторитар болно.
- Хэлмэгдүүлэлт нэмэгдэнэ, хэвлэл мэдээлэл, сошиал интернет дэх хатуу хяналт (ОХУ, Хятад, Иран гм).
- Хяналт, хэлмэгдүүллийн арга хэлбэр шинэ илрэл, олон төрөл хэлбэртэй болно.
- ТББ-ыг дэмжих гадаадын донорын үйл ажиллагааг эрүүгийн шинжтэй болгож, нийгэмд үйлчлэх агуулга үгүй болгоно.
- Авторитар дэглэмүүдийн олон улсын хамтын ажиллагаа нэмэгдэж, арга техник, хэрэгжүүлэлт ашиглах хэрэгслийн “туршлагаас” хоорондоо хуваалцана. (Шанхайн Хамтын Ажиллаагааны Байгууллага).
- Эрх мэдлийн дарайлт илүү хурц болно (ОХУ, Хятад, Ираны жишээ).
- Албадлага, айлган сүрдүүлэлт, тагнуул, нууц албыг ашиглан иргэдийнхээ эсрэг жинхэнэ “хүчний” чиг үүрэгтэй байгууллагын оролцоог нэмэгдүүлнэ (ОХУ).
Анхаарал тавьсанд баярлалаа!
ХАВСРАЛТ
Global Democratic Trends:
A Continuing Recession
Key trends:
A deepening democratic recession
⦁ Declining global levels of freedom and democracy
⦁ Deteriorating rule of law
⦁ Wave of illiberal populism (Hungary, Turkey, India…)
⦁ Increasing polarization and intolerance, magnified by social media
⦁ Authoritarian resurgence, sharp power (Russia, China) 6. Decay of democratic values, self-confidence in US, Europe.
Covid-19 Pandemic provides an excuse to heighten control
The General Downward Slide
⦁ Liberal Democracies becoming less liberal (US, Brazil, Poland)
⦁ Electoral Democracies at risk, in crisis (India, Indonesia, Peru, Georgia) decayed or failed (Hungary, Turkey, Thailand, Bangladesh, Philippines, Kenya, Zambia, Nicaragua, Honduras)
⦁ Competitive authoritarian regimes becoming hegemonic, stifling any opposition or dissent (Tanzania, Uganda, Cambodia)
⦁ Authoritarian regimes cracking down harder (Russia, China, Egypt, Saudi Arabia) Democracy by Region, 2022
Electoral Democracy:
Deepening Recession of Freedom and Democracy:
Trends in Global Average Scores for V-Dem (Liberal and Electoral Democracy 1974-22)
Trends in Global Average Scores for V-Dem (Liberal and Electoral Democracy
(>1 Million), 1974-22)
Rate of Democratic Breakdown, 1974-2022 (Breakdown as % of democracies)
Key elements of Illiberal Populism
⦁ Anti-elitist
⦁ Anti-pluralist
⦁ Anti-institutionalist (acute distrust of inst’s)
⦁ Hegemonic tendencies: claim to be the only legitimate representative of the “true” people
⦁ Plebiscitary—direct over rep democracy
⦁ Illiberal—intolerant of religious, ethnic, & other minorities
⦁ Nationalist—anti-globalization
The Autocrats’ 12-step Program
⦁ Demonize and delegitimize political opposition
⦁ Undermine the independence of the courts.
⦁ Undermine the independence of the media
⦁ Gain control of public broadcasting
⦁ Constrain Internet freedom
⦁ Subdue civil society: NGOs, universities, think tanks
⦁ Intimidate the business community into submission
⦁ Enrich a class of loyal crony capitalists
⦁ Extend political control over state bureaucracy & security
⦁ Rig electoral rules
⦁ Gain control over electoral administration
⦁ Repeat steps 1 to 11, ever more vigorously
Causes of the Democratic Recession Domestic Causes of Democratic Breakdown:
⦁ Weak Rule of Law
⦁ Weak, corrupt, or partial judiciary
⦁ Weak, ineffectual monitoring institutions
⦁ Widespread corruption, abuse of power
⦁ Human rights violations, with impunity
⦁ Political Violence, criminality, lawlessness
⦁ Weak Political Institutions (parties, parliament): Facilitate personalization of power
⦁ Executive aggrandizement of power; due to weak constraints by constitution, parliament, civil society
⦁ Severe polarization around party, ethnic, religious, class or identity lines; intolerance
⦁ citizens pick “tribe” over democracy
⦁ personalistic leaders stoke polarization
⦁ Poor Economic Performance
⦁ Poverty, injustice
⦁ Economic stagnation
⦁ Increasing & extreme inequality
BAD GOVERNANCE
⦁ 6. Low trust in institutions, loss of legitimacy or popular commitment to democracy
International Causes:
⦁ Weakening of US + decline of democracy promotion а fewer constraints on autocrats
⦁ Accelerating globalization: fear of losing sovereignty and control; cultural and religious pluralism
⦁ Social media polarization, fragmented media sphere
⦁ More powerful and aggressive Russia and China
⦁ Diffusion of authoritarian leadership models
⦁ The Covid-19 Pandemic
The Authoritarian Resurgence:
⦁ Crackdown on civil society, declining space in authoritarian regimes, becoming more authoritarian
⦁ Enhanced repression and media/Internet censorship: Russia, China, Egypt, Iran, etc.
⦁ Diffusion of technologies of censorship & repression
⦁ Criminalizing foreign donor support to NGOs
⦁ Cooperation among authoritarian regimes, sharing of tools and techniques (Shanghai Coop Org, GCC)
⦁ Sharp power projection (Russia, China, Iran)
⦁ Coercion, intimidation, military force (Russia)