Чин-эн Вү Ph.D.
Тайваны Синика Академи
Юуны түрүүнд, Улс төрийн Боловсролын Академийн 30 жилийн ой болон энэ хугацаанд танай гаргасан амжилтанд баяр хүргэе.
“Клиентелизм”1 гэж юу вэ гэдгийг тайлбарлахаас илтгэлээ эхэлье. “Халамжлагч ба Үйлчлүүлэгч”2-ийн харилцан хамаарал нь клиентелизмын агуулгыг тодорхойлох гол суурь юм. “Халамжлагч” нь сонгогчидын хэрэгцээнд тааруулсан зүйлс тэдэнд хүртээж, сонгогчид эргээд сонгуульд нь улс төрийн дэмжлэг үзүүлдэг. Өндөр орлоготой хүмүүстэй харьцуулахад ядуу хүмүүс жижиг ашиг хонжоонд сэтгэл хандаг. Мөн, авторитар засаглалын нөхцөлд тэр хүртээж буй зүйлс нь ихэнхдээ иргэдийг засгийн газраас хараат байлгахад чиглэгддэг. (Hickens 2011) Клиентелизм олон хэлбэрээр илрэнэ. Тухайлбал, • Сонгогчдийн санал худалдан авах.
- Оршин суугчдын дэмжлэгийг баталгаажуулахын тулд төрд ажиллах ажлын байр, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эсвэл барилгын төслүүдэд оролцохыг санал болгодог.
- Ийм хэлбэрийн илрэлийг бид Тайланд, Индонез, Монгол, Сингапурын жишээн дээр харж болно.
Клиентелизм ба авлигын хамаарал.
- Клиентелизм ба авлигын үзэгдэл хоорондоо мэдэгдэхүйц хамааралтай бөгөөд хувийн эрх ашгийн төлөө “төр засаг, нийтийн хөрөнгө нөөцийг улс төрийн аргаар завшихад” хоёулаа чиглэдэг (Singer 2009).
- Авлигын шалгуур үзүүлэлтийг клиентелизмын илрэлийг хэмжихэд ашиглаж болно гэдгийг зарим эрдэмтэд санал болгож байна. (Persson et al. 2003, Keefer 2007)
- Засаглалд нөлөөлөх клиентелизмын нөлөөллийг судлан намын харьялал ба сонгуулийн санал худалдан авалт нь авлигатай сөрөг хамааралтай. Мөн намын харьяалал нь сул эрх зүйт ёстой холбоотой гэдгийг олж тогтоожээ. (Lindberg, Lo Bue, and Sen 2023)
Клиентелизм ба авлига.
- Клиентелизм нь авлигын талаарх төсөөлөлтэй холбоотой байдгийн учир нь санал худалдан авах зэрэг клиентелизмын хэлбэр нь хууль бус байдагт оршино. (Singer 2009)
- Түүнчлэн, дагагчиддаа нөөцийг хуваарилах үйлдэл улс төрчдөд хууль бус аргаар өөртөө хөрөнгө хураах сэдэл төрүүлдэг. (Singer 2009)
Санал худалдан авалт ба авлига.
- Клиентелизмын харилцааны нөхцөлд засгийн газар шийдвэр гаргахдаа тодорхой хууль дүрэм бус харин төрийн албаныхны өөрсдийн үзлээр, дураараа гаргадаг практикт суурилдаг. Ийм практик нь эрх зүйт ёсыг эвдэж, ил тод байдлыг хумидаг. (Stokes 2005)
- Энэ төрлийн засгийн газрууд төр засаг дахь шинэчлэлийн үйл явцыг эсэргүүцдэг. (Geddes 1994)
- Иймэрхүү засаглалын орчин нь төрийн албаныхны авлига авах аятай нөхцөл болж, хээл хахуулийг хөхиүлэн дэмжиж байдаг. (Singer 2009) Клиентелизм ба авлига ялгаатай.
- Клиентелизм нь харилцан нөлөөтэй үйлдэл бол авлига нь зөвхөн нэг талруу чиглэсэн байдаг. (Hicken 2011)
- Авлигад автсан улс төрчид нийтийн хөрөнгө мөнгийг хувийн хэрэгцээндээ ашигладаг ба өөрийн дагагчиддаа хүртээж хуваарилдаггүй байх талтай. (Singer 2009)
Клиентелизм ба авлигын нөлөөний талаар судалгаанууд бий. Улс төрийн оролцоонд яаж нөлөөлдөг талаар харин ялгаатай ойлголтууд бий.
- Улс төрчид сонгогчдыг дайчлахдаа клиентелизмын сүлжээг ашигладаг учир санал худалдан авах үзэгдэл нь сонгуулийн оролцоог нэмэгдүүлдэгийг харуулсан гэж үздэг. (Wantchekon 2003, Kramon 2017)
- Өөр судалгаагаар авлига нь сонгуульд оролцох оролцоо, хувийг багасгадаг гэж үздэг. Авлига нь улс төрийн системд итгэх хүмүүсийн итгэлийг багасгаж, сонгуульд санал өгөх сонирхлыг бууруулдаг. (Kostsdinova 2009, Stockemer at al. 2013). Энэ үзэгдэл нь авлига ихтэй улсад илүү ажиглагддаг. (Tambe and Monyake 2023).
- Илүү либерал ардчилсан үзэлтэй сонгогчид санал худалдан авах эсвэл санаатайгаар санал хураалтыг хүчингүй болгох зорилго агуулсан намуудын эсрэг саналаа өгдөг гэдгийг олж тогтоосон. (Carlin na Moseley 2022)
- Авлигач төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх бодлого, үйл явц хүмүүсийг мөн идэвхжүүлэхэд хүргэдэг гэж үзэж байна. (Bagenholm 2013)
Клиентелизм ба хариуцлагын гажуу тогтолцоо.
- Клиентелизм нь хариуцлагын тогтолцоог гажуудуулдаг. Сонгогчид улс төрийн “халамжлагчийнхаа” олгож буй нөөцөөс хамаардаг. Хэрэв сонгогчид хэн нэгнийг дэмжихээ больж, сонголтоо өөрчилбөл өмнөх зуучлагчид нь тэр нөөцөөр тэднийг хангахаа болино. Ийм байдал үүсвэл, сонгогчид сонгуулийн үеэр засгийн газрын хууль бус үйлдэл, буруу удирдлагыг шүүмжлэхээ больж, үл тоож эхэлдэг. (Stokes 2005, Kitschelt et al. 2010, Hicken 2011)
- Клиентелизм нь төрийн албаныхны хариуцлагад иргэдийн тавих хяналтанд саад болж, шаардлага тавих явдлыг хязгаарладаг. (Singer 2009) Клиентелизм ба засаглалын чанар, хариуцлага.
- Хариуцлагын тогтолцоо нь сайн засаглал болон төрийн зөв бодлоготой хамааралтай байдаг.
- Тиймээс клиентелизм нь засаглалын чанарыг сэвтүүлж, аажимдаа ардчиллыг уруудахад хүргэдэг. (Berenschot, Aspinal 2020, Bardhan 2022)
- Клиентелизм нь төрийн, нийтийн албаны чанарт сөргөөр нөлөөлж, ач холбогдлыг бууруулдаг. (Keefer 2007)
Гэхдээ эдгээр судалгааг сорьсон эсрэг талын санал бий.
- Клиентелизм нь хөгжил дорой нутгийн иргэдэд улсаас төрийн үйлчилгээ авах, ашиг хүртэх бололцоог олгодог гэж зарим эрдэмтэд үздэг. Тэнд хоорондоо өрсөлдсөн клиентелизмын олон сүлжээ оршиж буй нөхцөлд нутгийнхны хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүртээх шахаанд улс төрчид аяндаа ордог. (Berenschot 2019)
- Клиентелизмын харилцаанд сонгогчид хэлцэл хийх, тохиролцох боломжтой болж, илүү эрх мэдэлтэй болдог. Учир нь зуучлагчийн чадал, эрх мэдэл нь тухайн сонгогчдийн статус эсвэл соёлын уламжлал гэхээс илүү улс төрийн байр суурьд түшиглэдэг. (Berenschot, Aspinal 2020)
Итгэлцэл гэдэг ойлголтын тухайд.
- Улс төрийн институцэд итгэх итгэл болон авлигын төсөөллийн хооронд мэдэгдэхүйц хамаарал байна гэдгийг тогтоосон. (Chang and Chu 2006)
- Улс төрийн итгэлцэл дэх клиентелизмын нөлөөг судлахад чиглэсэн судалгаа харин цөөхөн байдаг байна.
- Олон улс оронд клиентелизмыг сонгогчид нь хүлээн зөвшөөрдөг нь түгээмэл гэж үздэг. (Kitschelt and Altamirano 2015)
Клиентелизм ба төрийн бараа бүтээгдэхүүн.
- Шийдвэр гаргагчид нөөц хуваарилахдаа хамгийн үр ашигтай хэлбэрийг тэр болгон сонгодоггүй тул клиентелизм нь төрийн бараа бүтээгдэхүүний хангамжийн хэмжээг бууруулахыг зөвтгөдөг. (Bardhan and Mookherjee 2020, Hicken 2011).
- Залуу ардчилсан улсад өмч, хөрөнгийн эрхийг хамгаалахад чиглэсэн улс төрийн чадамж дутмаг байдаг учраас улс төрчид клиентелизмд тулгуурлах хандлагатай байдаг. (Keefer 2007)
- Нийтийн аж байдлыг хангах хөтөлбөрүүдийг бага анхаардаг нь клиентелист бодлогыг өөгшүүлэхэд хүргэдэг. (Lo Bue, Sen and Lindberg 2021)
Илтгэлдээ би дараах асуултыг дэвшүүлсэн юм. Ардчиллын үйлчлэлийн талаарх төсөөлөлд санал худалдан авалт, авлига дээрхтэй ижил нөлөө үзүүлдэг үү? Өнөөдөр санал худалдан авалт нь улс төрийн системийн талаарх иргэдийн байр суурьд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа цөөхөн байна. Клиентелизм ба авлигын хоорондох харилцан хамаарлын талаар олон хэлэлцүүлэг явагддаг ч нийгмийн энэ хоёр үзэгдлийн нөлөөний талаар цөөхөн судалгаа харьцуулалт хийж байна.
Бидний судалж буй эдгээр үзэгдэл дараах үйл явцад хэрхэн нөлөөлдөг вэ. Үүнд: улс төрийн оролцоонд (санал өгөх, хамтын үйлдэл, засгийн газраас гаднах нөлөө бүхий хүмүүстэй холбогдох, сонгогдсон улс төрчтэй холбогдох), сонгуулийн чанарт (сонгууль хэр чөлөөтэй вэ, сонгууль жинхэнэ сонголтыг олгодог уу), төр засгийн хариуцлагад (засгийн газар хүмүүсийн юу хүсч байгаад хариу өгөх, сонгууль явуулснаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хариултыг төр засгаас өгдөг үү), засаглалын чанарт (ядуу ба баян ижил эрх эдлэх, үндэсний цөөнх ижил эрхтэй, орлогын хуваарилалт), төрийн үйлчилгээнд (цагдаагийн үйлчилгээ, аюулгүй байдал, эрүүл мэндийн хангамж, интернэт), улс төрийн инститүцэд итгэх итгэлд (улс төрийн лидерүүдэд итгэх итгэл, ардчилалд сэтгэл хангалуун байх, ардчилал хамгийн сайн нь гэх итгэл).
Бидний явуулж буй Азийн Барометрын Судалгааны асуумжид сэдэвтэй холбоотой ямар асуулт багтсан байдаг вэ?
Санал худалдан авалтын талаар: “Сүүлийн сонгуулийн кампанит ажлын үеэр таны сонгуулийн санал эсвэл туслалцааг авахын тулд улс төрийн намын хэн нэгэн эсвэл нэр дэвшигч, түүний дэмжигч багийнхан таньд хоол, бэлэн мөнгө, ажлын байр санал болгох зэрэг хэлбэрээр хандсан уу?” Хариулт: хэзээ ч хандаагүй, ганц нэг тийм зүйл тохиолдсон, байнга тэгдэг.
Авлига, хээл хахуулийн талаар: “Төр засгийн дээд түвшинд авлига, хээл хахууль хэр зэрэг тархаж, газар авсан гэж Та боддог вэ?” Хариулт: авлига авдаг хүн бараг байхгүй, авдаг цөөн албан тушаалтан бий, ихэнх албан тушаалтан авдаг, бараг бүгд авлига авдаг. АБС-ны 6 дахь судалгааны дүнгээс үвэл Зүүн Азид сонгогчдын санал худалдан авалттай холбоотой ба нэлээд олон улсад саналыг нь худалдан авсан гэдгийг сонгогчид гэрчилнэ гэж үзэж буй хувь өндөр гарч байна. Тухайбал, энэ хувь Өмнөд Солонгост 10.9, Монголд 20.7, Филиппинд 38.6, Тайландад 51, Индонезид 39.4, Сингапурт 16.7, Вьетнамд 2.3, Камбожид 29.4 хувь тус тус байна.
Засгийн газрын түвшин дэх авлигын төсөөлөл бүр ч илүү хувьтай байгааг харж болно. Солонгос 45.3, Монгол 84.9, Филиппин 55, Тайланд 57, Тайвань 55.7, Индонез 66.9, Сингапур 58.8, Вьетнам 22.7, Камбож 33.3 тус тус хувьтай гарсан. Орон нутгийн удирлагын түвшин дэх авлигын төсөөллийн хувь дараах байдалтай байна. Солонгос 45.1, Монгол 62.5, Филиппин 45.7, Тайвань 57.1, Тайланд 42, Индонез 48.8, Сингапур 58.8, Вьетнам 27, Камбож 39.8 хувьтай байна.
Санал худалдан авалтын ба авлигын мөн чанар бас ялгаатай юм. Хэдийгээр санал худалдан авах ба авлига хоорондоо холбоотой ч энд бас ялгаа бий.
- Санал худалдан авдаг үйлдэлд сонгогчид “тоглолтын” нэг тал болдог бол авлигын харилцаанд энгийн иргэд тэр тоглогчдийн нэг хэсэг биш байдаг.
- Клиентелизмын нөхцөлд энгийн иргэд ямар нэгэн юмыг хүртдэг, олж авдаг бол авлигаас зөвхөн улс төрчид л ашиг, хонжоо олдог.
- Санал худалдан авах гэдэг нь “халамжлагч ба үйлчлүүлэгч”-ийн харилцааны сул хэлбэр юм. Бараг л нэг удаагийн харилцаа болдог. Урт хугацааны, харилцан үйлчлэл бүхий харилцаатай харьцуулахад улс төрчдийн зүгээс сонгогчидыг хянах уг хяналт нь сул байдаг тул хариуцлагын системийг гажуудуулдаггүй.
Санал худалдан авалт ба клиентелизмын сүлжээний шинжүүд.
- Санал худалдан авалт нь клиентелизмын сүлжээнд ерөнхий утгаараа багтана.
- Сонгогчид сүлжээн дэх зуучлагчтай холбоотой байж, сонгогдсон улс төрчидтэйгээ улмаар холбогдоно. Зуучлагчид нь ихэвчлэн нутгийн нэр хүндтэй хүмүүс, олон нийтийн нөлөө бүхий лидерүүд зэрэг төр засагт хамаагүй хүмүүс байдаг.
- Ийм төрлийн сүлжээ нь дотоодын асуудлыг шийдэхэд хамтдаа нэгдэх, хамтын үйлдэлд оролцоход чиглэсэн сонгогчидын үйлдлийг хялбарчилж өгдөг.
- Авлигын талаарх төсөөлөл нь улс төрийн оролцоотой холбоогүй.
Улс төрийн оролцоо.
- Санал худалдан авах үйлдэл нь сонгуулийн нэгдмэл чанар, үр нөлөөнд сонгогчид эргэлзэхэд хүргэдэггүй.
- Харин авлигын төсөөлөл нь сонгуулийг шудрага бус болсон, сонгууль бодит сонголт хийх боломж олгоогүй гэж үзэх үндэслэгээ болдог байна.
Судалгаанаас гарсан зарим үр дүн.
- Санал худалдан авах үйлдэл нь засаглал, нийтийн үйлчилгээний чанарын талаарх төсөөлөлтэй хамааралгүй.
- Авлигын төсөөлөл нь засаглал, нийтийн үйлчилгээний чанарын талаарх төсөөлөлтэй урвуу хамааралтай байна.
Улс төрийн итгэл.
- Авлигын төсөөлөл нь улс төрийн манлайлагчдад сонгогчдын итгэх итгэлийг бууруулж, сонгогчидын хүсэлтийг засгийн газар дутуу гүйцэлдүүлдэг гэж дүгнэн, улмаар ардчилалд итгэх итгэлийг бууруулдаг.
- Санал худалдан авалт нь харин улс төрийн инститүтэцэд сонгогчдын зүгээс үл итгэх, ардчилалд найдахгүй байх болон засгийн газрын хариу үйлдлийг буруушаах зэрэгт нөлөөлдөггүй аж.
Сонгуулийн оролцоонд Санал худалдан авалт ба Авлига ямар нөлөө үзүүлдэгийг харьцуулан харья. Хавсаргасан зурган слайдны зүүн талд Санал худалдан авалт, баруунд Авлигыг харуулав. Цэг бүр нь тооцоолсон коэффициентыг илэрхийлэх ба интервал нь 95% итгэлийн интервалыг илэрхийлнэ. Хэрэв интервал нь улаан босоо шугамыг (X=0) хамарч байвал тооцоолсон коэффициент нь ач холбогдолгүй болно. Тухайлбал, дээд мөрөнд сонгуульд оролцсон иргэдийн санал худалдан авах тооцоолсон коэффициент нь -.14 болон итгэлийн интервал нь 0-ийг хамрахгүй байгаа бол энэ коэффициент ач холбогдолтой. Энэ тоо Өмнөд Солонгост өнгөрсөн сонгуулиар хөнгөлөлт, урамшуулал авсан хүмүүс санал өгөх магадлал өндөр байгааг харуулна. Бусад улсад санал худалдан авах нь сонгуулийн оролцоонд ач холбогдолгүй аж.
Дараах слайдын хувьд санал худалдаж авах сөрөг коэффициент нь өнгөрсөн сонгуулиудад хөнгөлөлт, урамшуулал авч байсан хүмүүс сонгуульд оролцох магадлал өндөр байна гэдгийг харуулна. Мөн үргэлжлүүлэн слайдын хувьд санал худалдаж авах болон авлигын сөрөг коэффициентууд нь ийм сонгогчид сонгуулийг чөлөөтэй, үр дүнтэй гэж үзэх илүү магадлалтай байгааг харуулж байна. Дараагийн слайдуудын хувьд эерэг ба сөрөг утга, тайлбар нь ижил төстэй байна. Үүнтэй төстэй тайлбар нь авлигын тухай ойлголтод хамаарна. Санал худалдан авалтыг харьцуулбал, Солонгос -14, Тайвань -048, Монгол -047, Филиппин -048, Тайланд 033, Индонез -015, Вьетнам -02, Камбож -062 байна. Авлигын талаар Солонгос 025, Тайвань .11, Монгол -014, Филиппин -077, Тайланд -0077, Индонез -0066, Вьетнам .13, Камбож 00077.
Сонгууль дахь оролцооны тухай асуулт: “Сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй болсноос хойш Та сонгуульд хэр зэрэг идэвхтэй оролцож ирсэн бэ?” Хариулт: бүх сонгуульд саналаа өгч ирсэн, ихэнх сонгуульд саналаа өгч оролцсон, зарим сонгуульд саналаа өгч оролцсон, ер нь оролцож үзээгүй.
Засгийн газрын бус нутгийн зэрэг нөлөө бүхий хүмүүстэй холбогдсон эсэх тухайд саяны хоёр үзэгдэл хамаатай эсэхийг харьцуулахад саналаа худалдсан гэх иргэд нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, холбогддог нь тодорхой илэрч байна. Сонгууль худалдан авалт: Тайван -31, Монгол -18, Филиппин -11, Тайланд -044, Индонез -2, Камбож -48. Авлига5 Солонгос 023, Тайвань -038, Монгол 07, Филиппин 12, Тайланд -089, Индонез 096, Вьетнам .13, Камбож 04.
Мөн эдгээр хүмүүс бүлэгт нэгдэж, үйл ажиллагаанд илүү оролцох, мөн асуудлыг шийдэхэд идэвхтэй оролцох магадлалтай байдаг байна. Сонгуулийн худалдан авалт: Солонгос -044, Тайван -093, Монгол -21, Филиппин -2, Тайланд -11, Индонез 097, Вьетнам -37, Камбож -05. Авлига5 Солонгос 057, Тайвань 063, Монгол 019, Филиппин 036, Тайланд -072, Индонез 01, Вьетнам -052, Камбож -092. Санал худалдан авалт: Солонгос 0031, Тайвань -15, Монгол -21, Филиппин -27, Тайланд 05, Индонез -14, Вьетнам -047, Камбож -44. Авлига5 Солонгос 023, Тайвань 019, Монгол 024, Филиппин 04, Тайланд 048, Индонез 093, Вьетнам 13, Камбож 08.
Улс төрийн оролцооны үр дүнгүүд.
- Санал худалдан авалт нь сүлжээгээр хийгддэг аж.
- Энэ нь төрийн албанд хамаардаггүй нутгийн нэр хүндтэй хүмүүс, олон нийтийн нөлөө бүхий лидерүүдтэй холбоо тогтоох явдалтай хамааралтай.
- Санал худалдан авалт нь нутгийнхаа асуудлыг шийдэхийн тулд бүлэгт нэгдэх (мөн онлайнаар), бусадтай хамтаар хамтрах зэрэг үйлдэлтэй илүү хамааралтай.
- Авлигын төсөөллийн үзүүлэлт ач холбогдолгүй.
Дараагийн слайд дээр “Сонгууль чөлөөтэй болоогүй” гэж үзэж буй иргэдэд энэ хоёр үзэгдэл нөлөөлсөн эсэхийг харья. Саналаа худалдан авах явдал иргэдийн “Сонгууль чөлөөтэй болсон эсэх” дүгнэлтэнд нөлөө үзүүлэхгүй байна /зүүн/. Харин төр засгийн авлигажсан талаар үнэлгээ “чөлөөтэй болоогүй” гэх дүгнэлтэнд шууд нөлөөснийг харж болно /баруун/. Санал худалдан авалт: Солонгос 011, Тайвань -15, Монгол 093, Филиппин 014, Тайланд 0097, Индонез 042, Вьетнам 1, Камбож -19. Авлига: Солонгос .18, Тайван .47, Монгол 2, Филиппин .08, Тайланд .33, Индонез .16, Вьетнам 2, Камбож 29. “Сонгууль нь засгийн газрыг илүү хариуцлагатай болгоход нөлөөлдөггүй” гэх төсөөлөлд уг хоёр үзэгдэл хэр хамааралтайг эндээс харж болно /33/.
Авлигын төсөөлөл мөн иргэд ийм дүгнэлт гаргахад нөлөөтэйг эндээс харагдана. Санал худалдан авалт: Солонгос -15, Тайвань -14, Монгол -086, Филиппин 039, Тайланд 11, Индонез -024, Вьетнам -15, Камбож -19. Авлига: Солонгос .22, Тайван .39, Монгол 061, Филиппин 067, Тайланд 4, Индонез 1, Вьетнам .18, Камбож .14.
Сонгуулийн уялдаат шинж ба үр нөлөө.
- Авлигын төсөөлөл нь улс төрийн систем дэх сонгуулийн уялдаат шинжийг сонгогчид сонирхож асуухад хүргэдэг.
- Авлигын төсөөлөл нь сонгууль хийснээр хүмүүсийн хүсэл шаардлагад нийцсэн засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэх эргэлзээг төрүүлж байна.
- Санал худалдан авалтын талаарх үзүүлэлт нөлөө үзүүлэхгүй байна.
Засаглалын чанартай холбоотой “шүүхийн өмнө бүгд эрх тэгш” юм гэсэн дүгнэлтэнд яаж нөлөөлж байна вэ. Ерөнхийдөө, авлигын төсөөлөл ба “тэгш эрх” хоёр урвуу хамааралтай аж. Мөн “үндэстний тэгш эрх”, “засгийн газар хуулийг мөрдүүлэх чадавхигүй”, “орлогын шударга бус хуваарилалт” зэрэгтэй мөн ижил урвуу хамааралтай байгаа нь судалгаанаас харагдсан юм. Сонгууль худалдан авалт: Солонгос -33, Тайвань -014, Монгол -088, Филиппин -01, Тайланд 022, Индонез 021, Вьетнам 031, Камбож -19. Авлига: Солонгос .036, Тайвань .26, Монгол .14, Филиппин 082, Тайланд .11, Индонез .11, Тайланд .1, Камбож .11.
Авлигын төсөөлөл нь Засаглалын талаарх үнэлгээтэй мөн урвуу хамаарлатай.
- Авлигын төсөөлөл нь засаглалын муу илрэлийн төсөөлөлтэй уялдаатай (ядуу ба баян хүмүүст ижил бус ханддаг, үндэстний бүлгүүдийг ялгаварладаг, хуулиа дутуу хэрэгжүүлдэг, орлогын тэгш бус хуваарилалт).
- Санал худалдан авалт ба засаглалын үнэлгээ хамааралгүй.
АБС-нд орсон засгийн газрын үзүүлдэг үйлчилгээ дотроос “Шаардлагатай үе дэх цагдаагийн тусламж үзүүлдэг”, “Аюулгүй орчин”, “Эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг” асуултыг харья. Санал худалдан авалт: Солонгос -14, Тайвань -055, Монгол .08, Филиппин 044, Тайланд -0042, Индонез 016, Вьетнам -19, Камбож -093. Авлига: Солонгос .1, Тайвань .11, Монгол .21, Филиппин .032, Тайланд .14, Индонез .054, Вьетнам .24, Камбож .027. “Аюулгүй орчин”. Санал худалдан авалт: Солонгос .035, Тайвань -039, Монгол .12, Филиппин 078, Тайланд 0042, Индонез 047, Вьетнам -048, Камбож -061. Авлига: Солонгос -014, Тайвань .12, Монгол .03, Филиппин -037, Тайланд 085, Индонез 059, Вьетнам .11, Камбож -074.
“Эрүүл мэндийн үйлчилгээ”. Санал худалдан авалт: Солонгос -2, Тайвань -12, Монгол .18, Филиппин -015, Тайланд .077, Индонез .0086, Вьетнам -14, Камбож -092. Авлига: Солонгос .011, Тайвань .14, Монгол .19, Филиппин .052, Тайланд .059, Индонез .014, Вьетнам .084, Камбож .034.
Төр, нийтийн албаны талаарх үнэлгээ.
- Авлигын төсөөлөл ба төр, нийтийн албаны муу үйлчилгээний талаарх төсөөлөлтэй хамааралтай (цагдаагийн тусламж, аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээ гм).
- Санал худалдан авалт ба нийтийн үйлчилгээний догуур байдал нэг их хамааралгүй.
- Үүнийг “Улс төрийн үл итгэлцэл”, “Ардчилал бол засаглалын хамгийн сайн хэлбэр биш” гэж үздэг явдалтай харьцуулья.
Улс төрийн итгэлцэл.
- Авлигын төсөөлөл нь улс төрийн удирдагчдад болон ардчилсан институцэд итгэх иргэдийн итгэлийг улам бүр бууруулдаг.
- Санал худалдан авалт нөлөө үзүүлэхгүй байна.
Санал худалдан авалт: Солонгос -25, Тайвань -14, Монгол 036, Филиппин -065, Тайланд .14, Индонез -014, Вьетнам 0031, Камбож -2. Авлига: Солонгос .24, Тайвань .55, Монгол .17, Филиппин .1, Тайланд .32, Индонез .12, Вьетнам .19, Камбож .12.
Дүгнэлт
- Санал худалдан авах үйл байдал нь сонгогчид сонгуулийн нэгдмэл байдлыг нэхэх, улс төрийн институцэд үл итгэх, засгийн газрыг ард иргэдээ сонсдоггүй гэж үзэх, төрийн бодлогыг муу үр дүнтэйд тооцоход тус тус нөлөөлдөггүй байна.
- Авлига, хээл хахууль газар авсан гэх төсөөлөл бүхий иргэд муу засаглал, төрийн муу бодлого, үр дүнтэй холбож ойлгодог.
- Авлигын талаарх муу дүн тавьж буй иргэд сонгуулийн нэгдмэл байдалд эргэлзэх, улс төрийн лидерүүдэд итгэхээ болих, засгийн газар хариу арга хэмжээ авахгүй байна гэж дүгнэдэг байна.
Та бүгдэд анхаарал тавьсан баярлалаа.
Хавсралт
CLIENTELISM, CORRUPTION, AND DEMOCRACY
Clientelism
- Reciprocal nature of the patron-client exchange is the core of the definition of clientelism. The patron provides targeted benefits to the voters who reciprocates by offering political support in elections (Hickens 2011).
- Poor people are more likely to value small benefits than the high-income ones (Stokes et al. 2013).
- In authoritarian regime, targeted benefits were mainly used to render the citizens to be dependent on the government (Hickens 2011). Examples of Clientelism
- Vote buying
- Providing government jobs, services, goods, and construction projects to secure supports from constituencies.
- Thailand, Indonesia, Mongolia, and Singapore. Clientelism and corruption
- The two concepts of clientelism and corruption are significantly related as they both involve “political manipulation of public resources” for personal gain (Singer 2009).
- Moreover, some scholars propose that corruption indicators can be use as a proxy for measuring clientelism (Persson et al. 2003, Keefer 2007).
- To study the effect of clientelism on governance, Lindberg, Lo Bue, and Sen (2023) find that party linkages and election vote-buying are both negatively associated with corruption, while only party linkages is associated with weak rule of law.
- One reason that clientelism is associated with the perceived corruption is that some forms of clientelism such as vote-buying is illegal (Singer 2009).
- Moreover, to distribute resources to followers induces the politicians to amass wealth through illegal means (Singer 2009).
- Vote-buying and corruption
- Under clientelist relationship, government decisions base not on clear rules but on officials’ personal discretion. Such practices violate rule of law and lack transparency (Stokes 2005).
- Governments of this type are more likely to resist governance reforms (Geddes 1994).
- Such environment encourages government officials to engage in corruption practices (Singer 2009).
Clientelism and corruption are also distinct
- Clientelism is an interacted relationship while corruption is more of one-off exchange (Hicken 2011).
- Some corruption behavior involves politicians extracting public money for personal consumption and do not distribute to their followers (Singer 2009). Political participation
- It is argued that vote-buying increase voter turnout as Politicians use clientelist networks to mobilize voters (Wantchekon 2003; Kramon 2017).
- One line of study argue that corruption reduce voter turnout. Corruption induces people to trust the political system less and thereby reduce their incentives to vote (Kostsdinova 2009; Stockemer et al. 2013). This effect is more pronounced in counties with high levels of corruption (Tambe and Monyake 2023).
- Carlin and Moseley (2022) find that voters who embrace liberal democratic values are more likely to vote against vote-buying parties or intentionally invalidating the ballot.
- The other line argue that corruption induce people to mobilize to cast corrupt officers from office (Bеgenholm 2013). Clientelism and Perverse accountability
- Clientelism cause perverse accountability. Since the voters depends on the resource political patrons provide, brokers can cease to provide them if the voters switch their supports. Voters under these conditions tend to omit the government malpractice and mismanagement during the elections (Stokes 2005; Kitschelt et al. 2010; Hicken 2011).
- Clientelsim tend to inhibit citizens to hold government officials accountable (Singer 2009).
Clientelism and the quality of governance
- Accountability is thought to be associated with the delivery of good governance and sound public policies.
- Therefore, clientelism tend to harm the quality of governance and eventually cause democratic decline (Berenschot and Aspinal 2020; Bardhan 2022).
- Clientelism also tend to reduce bureaucratic quality (Keefer 2007). Counter argument
- Other scholars argue that clientelism may enable the disadvantaged communities to receive benefits and public services from the states. When there are multiple clientalistic networks that are competing with each other, politicians face greater pressure to deliver services that meet constituencies’ needs (Berenschot 2019).
Voters in clientelist mechanism enjoy greater bargaining power when brokers’ power build on political positions rather than on status or culture sources (Berenschot and Aspinal 2020).
Trust
- Chang and Chu (2006) find a significant association between perceived corruption and trust in political institutions.
- Few studies examine the influence of clientelism on political trust.
- In many countries, clientelism is regarded as an accepted by voters (Kitschelt and Altamirano 2015).
Clientelism and public goods
- Political clientelism is argued to reduce the supply of public goods because decisionmakers tend not to distribute resources based on the most efficient forms (Bardhan and Mookherjee 2020; Hicken 2011).
- Keefer (2007) argue that because young democracies lack political credibility in protecting property rights, political leaders tend to rely on clientelism by overproviding targeted goods such as public work investment and government jobs and under-providing non-targeted goods such as property right-protection, and education.
- Lo Bue, Sen and Lindberg (2021) argue clientelist politics result in lower coverage of welfare programmes. Main Questions
- Does vote-buying and corruption exert similar effects on the perceived function of democracy?
- Few studies directly examine how exposure to vote buying affect people’s attitudes toward the political system.
- Despite many discussions about the close relationship between clientelism and corruption, few studies compare the effect of the two social phenomenons. Specific Questions
- Political participation (voting; collective actions; contact influentials people outside the government; contact elected officials)
- Quality of election (Is election free? Does election offer real choice?)
- Response (government responds to what people want; having elections make the government more responsive to people’s needs?)
- Quality of governance (poor and rich treated equal; ethnic groups treated equal; distribution of income)
- Public service (police availability; safety; health care; internet)
Trust in political institutions (Trust in political leaders; satisfaction with the way democracy works; democracy is the best) Survey Questions: Vote buying
- Vote buying: In recent years and thinking about election campaigns, has a candidate or someone from a political party or campaign team offered you something, like food, cash, a gift, or a job in return for your vote or support? Has this happened often, sometimes or never?
- Never (1), Sometimes (2), Often (3)
Political Participation Results
- Vote-buying is done in a network.
- is more likely to associated with contacting other influential people outside the government, such as traditional leaders/community leaders.
- Vote-buying is more likely to be associated with joining a group to actively support a cause (including online) or got together with others face-to-face to try to resolve local problems.
- Corruption is not significant.
Conclusion
- Vote-buying behaviors do not induce voters to question the integrity of the elections, distrust the political institutions, perceive the government to be less responsive, and perceive an inferior public policy outputs.
- With perceived rampant corruption, people tend to perceive poor governance and inferior public policy outputs.
- Perceive corruption also induce voters to question the integrity of the elections, trust the political leaders less, perceive the government to be less responsive.