Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > Архив > Шинэ толь №86 > ШИНЭ ТОЛЬ №86 – ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА БА БҮС НУТГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ –
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА БА БҮС НУТГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ –

Academy edu.mn
Нийтэлсэн 2025-10-21
Хуваалцах
25 min унших
Хуваалцах

Loading

Юн-хан Чу

Yun-han Chu. was Distinguished Research Fellow in the Institute of Political Science at Academia Sinica and Professor of Political Science at National Taiwan University. He was the founder of the Asian Barometer Survey and specialized in the politics of Greater China, East Asian political economy, and democratization. He was the Coordinator of the Asian Barometer Survey, regional network of survey on democracy, governance, and development, covering more than eighteen Asian countries. He also served on the editorial board of the Journal of Democracy, China Review, Journal of Contemporary China, International Studies Perspectives, Journal of Chinese Political Studies, China Perspective, China: An International Journal, and Journal of East Asian Studies. He was the author, coauthor, editor, and coeditor of seventeen books.

Олон арван жилийн турш либерал ардчилал нь түүхийн олон жилийн туршлагаас бий болсон хамгийн шилдэг засаглалын тогтолцоо гэж алдаршсаар ирсэн. Өнөөдөр ийм тодорхойлолт нь итгэл үнэмшилтэй зүйл биш болжээ гэдэг. Үнэхээр бид “түүхийн төгсгөлийн” мандалтын бууралтын гэрч болж байна. Ардчилал дэлхий дахинаа хямралтай нүүр тулж байна. Удаан хүлээгдэж буй авторитар дэглэмээс ардчилалруу шилжих шилжилт, шинэ ардчиллыг нэгтгэх үйл явц зогссон эсвэл бүр буцсан. Өрнөдийн ардчилсан орнууд дахь авторитар популизмын өсөлт нь либерал ардчиллын хэрэгжилтэд нэн тулгамдсан сорилтуудыг бий болгож байна. Дональд Трампын үед Америкийн ардчиллын уян хатан чанарыг тайлбарласан олон үндсэн зарчмууд эргэлзээ төрүүлж эхэлсэн бол 2020 онд Байден ялалт байгуулсан хэдий ч ойрын ирээдүйд тус улсын нийгэм нь хуваагдмал байдалд идэгдэх магадлалтай байна. Европын ардчилал 2008-2009 оны Их хямрал, 2020 оны Их хөл хорио зэрэг дараалсан эдийн засгийн хоёр хямралд өртөж байна. Сүүлийнх нь Их хямралаас хойшх эдийн засгийн хамгийн аюултай уналтыг үүсгэсэн. Аль ч тохиолдолд тэдний засаглалын тогтолцоо нь санхүүгийн хямрал эсвэл Ковид-19 цар тахлын халдварыг бууруулахад тийм ч сайн бэлтгэлтэй байсангүй. Ардчиллын гурав дахь давалгааны эрч хүч 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас өмнө суларсан байсан. Ларри Даймондын гярхай ажигласнаар дэлхий энэ зууны эхэн үед ардчиллын ухралтруу гулсан оржээ (Diamond 2008). Шинэ зууны эхний арав гаруй жилийн хугацаанд ардчиллын задралын хурд өмнөх 15 жилийн хурдтай харьцуулахад үлэмж өндөр байсан. Гурав дахь давалгааны үеэр бий болсон залуу ардчиллын дийлэнх нь ер нь ардчилсан хэвээрээ үлдэж чадсан уу үгүй юу, ихэнх нь тогтворгүй, либерал бус болжээ (Diamond 2015). Зүүн Ази ардчиллын ухралтаас ангид байсангүй. 2006, 2014 онд Тайландад, 2021 онд Мьянмар улсад тохиолдсон шиг тус бүс нутагт ардчиллын ухралт заримдаа гэнэт, цэргийн эргэлт хэлбэрээр огцом гарч байсан. Хун Сенийн удирдлаган дор Камбож, Макапагал Арройогийн удирдлаган дор Филиппин, саяхан “чөтгөрийн” эсрэг “дарангуйлагч” байхаа тангарагласан Родриго Дутерте зэргийн бодлого нь нийгэм дэх ардчилсан эрх, дэг журмын доройтол, ухралтыг нөхцөлдүүлэв. Сүүлийн арван жилд өрнөдийн хэв маягийн либерал ардчиллын сэтгэл татам байдал Азийн элитүүд болон иргэдийн нүдэн дээр мэдэгдэхүйц буурчээ. Орчин үеийн ардчиллын бодит байдал нь түүхийн төгсгөлийн тухай өгүүлсэнтэй харьцуулбал сонирхол бага татахуйц харагдах болжээ. Өрнөдийн засгийн газрууд шаардлагатай шийдвэр гаргаж, цаг тухайд нь арга хэмжээ авах чадваргүй байгаа нь Азийн орнуудын зүгээс тэдний үр ашигт чанарт эргэлзээ төрүүлж байна. Эрдэмтэд ардчиллын “зэврэлтээс” санаа зовоосон олон шинж тэмдгүүдийг илрүүлж авсаар. Өрнөдийн нийгэм дэх ардчиллын гол гол институцид иргэдийн итгэх итгэл улам бүр багассаар байна. Уламжлал ёсоор ардчиллын гол бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг институци, хэм хэмжээнээс татгалзах хүсэл нэмэгдэж, өөр дэглэмийн хэлбэрт улам ихээр татагдсаар байна (Foa and Mounk 2016). Хэдийнээ тогтворжсон өрнөдийн ардчилсан орнуудад хамгийн сүүлд Алтадсан эрин үед ажиглагдаж байсан эдийн засгийн тэгш бус байдлын тэр онцгой түвшинрүү буцах үзэгдэл чинээлэг хүмүүсийн гарт буй асар их улс төрийн эрх мэдлийн ачаар дахин бий болжээ. Чинээлэг хэсэг нь хууль тогтоох болон зохицуулалтын үйл ажиллагааг хянах боломжтой болсоор байна. Ингэснээр, нийгэм дэх нөөцийн хуваарилалтын дээд хэсэгт төвлөрснөөр чинээлэг элитүүд нийгмийн амьдралд өөртөө илүү давуу байдал үүсгэж, төрийн бодлого хийгээд олон нийтийн хүсэл сонирхол хооронд үүсч буй ялгаанд дургүйцэх байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Сонгогдсон төлөөлөгчид ард түмнийхээ үзэл бодлыг илэрхийлэх чадваргүй болж, улс төр нь баячууд, эрх мэдэлтнүүдийн тоглоом болон хувирсан (Hacker and Pierson 2011). Үүний зэрэгцээ, Зүүн Азийн авторитар болон хагас ардчилсан дэглэмүүд ардчилсан орнуудын хувьд ширүүн өрсөлдөгч болсон хэвээр байна. Тухайлбал, Сингапур бол түүхэн дэх эдийн засгийн хувьд хамгийн өндөр хөгжилтэй авторитар улс мөн, Хятад улс томоохон дундаж давхаргатай болж, өөрийн олон улсын корпорациудаа үүсгэснээр хөгжингүй орнуудын жагсаалтад ороход бэлэн байна. Хятад-Америкийн худалдааны дайны үр дагавар нь бүс нутгийн улс орнуудыг аль нэг талыг сонгоход хүргэх хүртэл Хятадын коммунист дэглэмийн уян хатан байдал, Хятадын эдийн засгийн өсөлт нь бүс нутгийн ерөнхий орчныг ардчилсан бус дэглэмүүдэд илүү нээлттэй болгож байна. Эдийн засгийн таталцал АНУ, Японоос Хятад руу шилжэснээр Зүүн Ази нь худалдаа, хөрөнгө оруулалтад дэглэмийн хэлбэр нь ямар ч саад болдоггүй дэлхийн цөөхөн бүс нутгийн нэг болж, шинээр ардчилалд орсон улс орнууд ардчилсан бус уг дэглэмтэй эдийн засгийн хувьд интеграцчлагдсан, тэдгээрээс хамааралтай байдаг дэлхийн цорын ганц бүс нутаг болж байна. Хятад улс бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн зүтгүүр төдийгүй бүс нутгийн интеграцчлал, эдийн засгийн харилцааны шинэ дүрмийн гол архитектор болж, ялангуяа “Бүс ба Зам” санаачилга, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдсан нь үүнийг нотлоно. Товчхондоо, түүх Өрнөдийн хэв маягийн либерал ардчиллын талд шоо буулгахаа больжээ. Ардчиллын гурав дахь давалгааны оргил үед ч Зүүн Ази дэлхийн чиг хандлагыг сөрдөг байлаа. 1986-2015 оны хооронд тус бүс нутгийн 18 бүрэн эрхт улс, өөртөө засах газар нутгаас Филиппин, Өмнөд Солонгос, Тайвань, Монгол, Индонези зэрэг таван улс л ардчилалд амжилттай шилжсэн байна. Үүний зэрэгцээ, бүс нутгийн ихэнх авторитар дэглэмүүд ардчилал руу чиглэсэн дэлхийн хөдөлгөөний давалгаанд тэсэн үлдэж чадсан бөгөөд өнөөдөр Зүүн Азийн ихэнх хэсэг тэсвэр тэвчээрийг харуулан, ээдрээтэй эдийн засаг, интернетийн хувьсгал, олон талт ашиг сонирхолоос үүдэлтэй сорилтуудыг даван туулах чадвартай ардчилсан бус болон хагас ардчилсан дэглэмээр удирдуулсаар байна. Үзэл суртлын талбарт “Азийн үнэт зүйлс” болон “Хятадын хөгжлийн загвар” гэсэн мэтгэлцээнийг элитүүд байнга сонирхож байгаа нь либерал ардчилал нь “хот дахь цорын ганц тоглоом” (only game in town)-ыг хүлээж авахаас хол байгааг харуулж байна. Шинжлэх ухааны найдвартай эмпирик өгөгдөл, учир шалтгааны шинжилгээний тусламжтайгаар дэлхий дахинд үргэлжилж буй ардчиллын ухралтын бүтэц, зохион байгуулалт, соёл, үзэл суртлын үндсийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Либерал ардчиллын давуу байдлын тухай хүслийн дийлэнх хэсгийг цаашид бодитой гэж үзэх боломжгүй болсон. Либерал ардчилал, чөлөөт зах зээл ба эдийн засгийн даяаршил нь бие биенээ бэхжүүлдэг гэсэн неолиберал домог ноцтой сорилтыг тэсвэрлэхгүй нь. Одоо байгаа парадигмуудыг дахин судалж, бүс нутгийн ардчиллын хөгжилд тулгарч буй бүтэц, зохион байгуулалт, соёл, үзэл суртлын саад тотгорыг тодорхойлох аналитик стратегиа шинэчлэх шаардлагатай байна.

Азийн барометрын судалгаа

Энэхүү ном нь Ази дахь ардчиллын ирээдүйн талаарх мэтгэлцэнд хариу өгөх зорилготой юм. Мөн Азийн барометрын судалгааны сүлжээ (АБС) нь сүүлийн хорин жилийн хугацаанд бий болгосон хамтын оюун, хамтын ажиллагааны цар хүрээг илтгэнэ. 2000 онд Фу Ху (Fu Hu), Юн-хан Чу (Yun-han Chu) нар хамтран үүсгэн байгуулсан АБС-ны гол зорилго, агуулга бол Ази дахь ардчиллын ирээдүй юм. Төслийн оюуны сэдэв нь ардчилал, ардчиллын нягтралын үйл явцад ардчилсан хууль ёсонд итгэх олон нийтийн итгэл үнэмшил нэмэгдэхийн чухлыг онцолж байна. 2001-2020 оны хооронд АБС бүс нутгийн хэмжээнд харьцуулсан судалгааг таван давтамжай хийж гүйцэтгэсэн. АБС нь эхлээд найман улс, нутаг дэвсгэрийг хамарсан бөгөөд дараа нь Хойд Солонгос, Бруней, Лаосаас бусад Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азийг бүхэлд нь хамарч чадсан. 2017 онд Австралийн Үндэсний Их Сургуулийн (ANU) баг дээр суурилсан Ian McAllister тэргүүтэй судлаачид АБС-д гишүүнээр элссэн. Өнөөдөр АБС нь хорин улс орон, газар нутаг, дэлхийн нийт хүн амын 50 гаруй хувийг хамарсан ардчиллыг судлах дэлхийн судалгааны сүлжээний хамгийн том холбоос болж байна. Энэхүү төсөл нь бүс нутгийн барометрын таван судалгааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Дэлхийн банк, Олон улсын IDEA, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагатай урт хугацааны харилцаа холбоо тогтооход чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Байгуулагдсан цагаасаа хойш АБС нь өөрийн дөрвөн зорилтдоо хүрэхийн тулд асар том алхам хийжээ. Эхнийх нь улс төрийн үнэт зүйлс, иргэний оролцоо, нийгмийн итгэлцэл, дэглэмийн хууль ёст байдал, ардчилал, засаглалын чанар, хүний аюулгүй байдал, эдийн засгийн шинэчлэл, даяаршил ба эдийн засгийн үндсэрхэг үзэл, бүс нутгийн олон улсын харилцааны талаарх олон нийтийн санаа бодлын талаар шинжлэх ухааны хувьд найдвартай, харьцуулж болохуйц мэдээллийн санг бүс нутгийн хэмжээнд бий болгох явдал юм. Хоёр дахь зорилго нь оролцогч орнуудын жирийн иргэдээс санал асуулга авах замаар ардчиллыг судлах оюуны болон институцийн чадавхийг бэхжүүлэх юм. Гурав дахь зорилго нь бүс нутаг даяар ардчилал, сайн засаглалын талаарх олон нийтийн хэлэлцүүлгийн чанарыг сайжруулахын тулд судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний нийгэмлэг, олон нийт, бодлогын элитүүдэд түгээх явдал юм. Дөрөв дэх зорилго нь Дэлхийн барометрын судалгааны (GBS) ивээл дор бүс нутгийн бусад харьцуулсан судалгаатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх замаар ардчиллын үйл явцын талаарх дэлхийн судалгааны хүрээг ахиулахад оршино. Төслийн хамгийн үнэ цэнэтэй үр дүнгийн нэг нь судалгаа, хэвлэл мэдээлэл, засгийн газар, ТББ-ын салбар дахь англи хэлээр ярьдаг олон тооны хэрэглэгчдэд судалгааны мэдээлэл болон холбогдох эрдэм шинжилгээний нийтлэлийг онлайнаар хялбархан олж авах боломжтой болгодог дижитал архив юм. 2004 онд АБС-ны мэдээллийг анх гаргаснаас хойш дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэд, аспирантууд болон дадлагажигч нар манай судалгааны мэдээлэлд үнэ төлбөргүй хандах 9,400 гаруй хүсэлт гаргасан нь АБС-г бүс нутгийн хэмжээнд хамгийн эрэлттэй, үндэстэн дамнасан судалгаа болсныг илтгэнэ. American Political Science Review, Annual Review of Political Science, American Journal of Political Science, Journal of Politics, Journal of Democracy, British Journal of Political Science зэрэг тэргүүлэх сэтгүүлд АБС-ны өгөгдлийг ашигласан эсвэл АБС-ны төслөөс иш татсан судалгааны тоо өсөн нэмэгдэж байгаа нь улс төрийн шинжлэх ухаанд АБС-ны төслийн үр нөлөөг аажмаар нэмэгдүүлж байна. АБС нь Тайпэй хотод төвтэй бөгөөд Синика академийн Улс төрийн шинжлэх ухааны хүрээлэн болон Тайваний Үндэсний их сургуулийн Зүүн Азийн ардчилал судлалын Ху Фу-гийн нэрэмжит төвтэй хамтран зохион байгуулдаг юм. Одоогоор АБС-г Юн-хан Чу тэргүүлж, Зөвлөлдөх хороо удирдаж байна. Уг Зөвлөлдөх хороонд улс бүрийн багийн төлөөлөгч нэг хүн ордгийн зэрэгцээ Andrew Nathan, Larry Diamond, Ken’ichi Ikeda, Ian McAllister, and Doh Chull Shin нараас бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар Тайваний АБС-ны багийн гишүүдэд Тайваний Үндэсний Их Сургуулийн Улс төр судлалын тэнхим, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэд болох Yun-han Chu, Yu-tzung Chang, Yeh-lih Wang, Ming-tong Chen, Min-hua Huang, Chen-Dong Tso, Hans H. Tung, Chelsea Chia-chen Chou, Kai-Ping Huang, and Jason Kuo нар ажиллаж байна. Багийн бүрэлдэхүүнд мөн Синика академийн Улс төрийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Chin-en Wu, Alex C. H. Chang, Wen- chin Wu нар багтана. АБС-ны түүх нь Фу Ху 1978 онд Тайпэй хотын Нейху дүүрэгт хийсэн улс төрийн оролцооны талаарх судалгаанаас улбаатай бөгөөд хожим нь 1990-ээд онд Их Хятадын бүс нутаг дахь (Тайвань, Хонконг, эх газрын Хятад зэрэг) улс төрийн үйл байдал, хандлагын талаарх судалгааг өргөжүүлж, улмаар бүс нутгийн болон дэлхий дахины төсөл болгон хөгжүүлсэн юм. Тайваньд суурилсан нийгмийн шинжлэх ухааны төсөл нь дөч гаруй жилийн тасралтгүй хүчин чармайлтын ачаар бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд өргөжин тэлж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд АБС-ны баг оюуны олон чухал оньсого таасан. Тухайлбал, Зүүн Азийн ардчиллын гуравдагч давалгааны үед ардчилалд шилжсэнээс хойш бараг хорин жилийн дараа Өмнөд Солонгос, Тайвань, Тайланд, Филиппин, Монголын иргэдийн дунд амь бөхтэй оршсоор буй авторитаризмыг санагалзсан байдалд бид эмпирик үндэслэлтэй хариултуудыг өгсөн (Chang, Chu, and Park 2007). Ази дахь улс төрийн соёл, сонгуулийн улс төр зэрэг нөхцөл байдлын хүчин зүйлүүд нь улс төрийн итгэлцэлд авлигын үзүүлэх сөрөг нөлөөллийг саармагжуулж болзошгүй гэсэн зонхилох домгийг бид үгүйсгэв. АБСны өгөгдлийг ашиглан Азийн ардчилсан орнуудад улс төрийн авлигын нөлөөлөл нь итгэлцлийг маш хүчтэй алдагдуулж байгааг бид олж мэдсэн. Ази дахь авлигаитгэлцлийн харилцааг агуулгын хүчин зүйл бууруулж байгааг нотлох баримт бид олоогүй. Мөн авлига ба итгэлцэл хоорондын дотоод харилцааг харгалзан үзсэн ч итгэлцлийг сулруулах нөлөө нь хүчтэй байсан (Chang and Chu 2006). Ардчиллын хууль ёсны байдлыг хэмжихдээ “Ардчилал” (D-word) гэдэг үгийг дурьдсан үзүүлэлтэд найдах нь асуудалтай байгааг бид онцолсон анхны судалгааны баг байлаа. “D-word”-ийн талаарх түгээмэл ойлголтууд олон нийтийн яриа, нийгэмшүүлэх механизмын улмаас бохирдсон тул “ардчилал” гэдэг үг хил хязгаарыг даван гарахдаа үзэл баримтлалын тодорхой утгын уялдаа холбоогоо алдаж байна. Бид либерал ардчиллын соёлын үндэс суурийг улс орон даяар, ялангуяа ардчилсан болон ардчилсан бус дэглэмийн хооронд харьцуулах илүү найдвартай хэрэгслийг нэвтрүүлсэн. Энэхүү шинэ хандлагын хэмжүүр нь судлаачдад ардчиллын төлөөх ард түмний оролцооны мөн чанар, цар хүрээг судлах боломжийг олгодог. Улс төрийн тэгш байдал, улс төрийн эрх чөлөө, ард түмний хариуцлага гэх мэт либерал ардчиллын зохион байгуулалтын тодорхой үндсэн зарчмуудын талаарх респондентуудын үнэ зүйлсийн чиг баримжааг судлахын тулд “D-word”-өөс зориудаар зайлсхийж эдгээрийг зохион бүтээсэн юм. АБС-ны хоёр судалгаанд ашиглагдсан эл шинэ ангиллын шинжилгээгээр ардчилсан хууль ёсны мөн чанарыг түүний илрэлээс нь ялгах боломжийг бидэнд олгодог. Энэхүү шинэ хэв маягийн тусламжтайгаар бид Хятад, Вьетнам зэрэг ардчилсан бус орнуудад амьдарч буй иргэд яагаад ардчиллыг илүү өндөр түвшинд илт дэмжсэн байдаг бол Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн нягтарсан ардчилсан орнуудад ардчиллын илт дэмжлэгийн илрэл нь хамаагүй доогуур түвшинд байсаар байдгийн тааврыг шийдэж чадна. Өмнөх ангилалд иргэдийн дийлэнх хувь нь либерал ардчилсан үзэл баримтлалгүй бөгөөд зөвхөн “D- word”-ийг өнгөцхөн дэмждэг байжээ. Бүс нутгийн бусад барометрын судалгаа энэхүү шинэ хэмжилтийн стратегийг хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд улс төр судлаачид улс орнууд дахь ардчиллын хууль ёсны хүчийг хэрхэн харьцуулж болох, хүмүүсийн улс төрийн хандлага нь улс төрийн дэглэмийг хэрхэн үзэж буйг тодорхойлдог талаарх бидний ойлголтыг ахиулахад үр дүнтэй, асар их боломжийг харуулсан юм (Chu and Huang 2010, 2011). Нэмж дурдахад, улс төрийн онол нь угтаа ардчилсан дэглэмийг дарангуйлагч дэглэмээс илүү хууль ёсны гэж үздэг, учир нь ардчилал бүх нийтийн сонгуулийн эрх ба захирах захирагдах үйл явцыг хүлээн зөвшөөрсөн явдал дээр суурилдаг. Гэсэн хэдий ч эмпирик судалгаагаар дэглэмийг дэмжих олон нийтийн дэмжлэг нь ардчилсан улс орон бүрт ихээхэн ялгаатай байдгийг харуулж байгаа бөгөөд ардчилсан бус дэглэмийн үед ажиглагдсан дэглэмийн хууль ёсны байдлын түвшин шинээр гарч ирж буй ардчилсан орнуудынхаас хамаагүй өндөр байж болохыг харуулж байна. Бидний эмпирик судалгаа нь энэхүү томоохон оньсого бэрхшээлийг шийдвэрлэхэд баттай хариултуудыг өгч, ээлжит өрсөлдөөнт сонгуулийг зохион байгуулах нь шинээр гарч ирж буй ардчиллын хууль ёсны байдлыг бий болгож, тогтвортой байлгах гол тулгуур болж чадахгүй гэсэн нотолгоог баттай дэмжиж өгсөн. Түүнчлэн, манай эмпирик олдворууд Зүүн өмнөд Азийн ардчилсан бус дэглэмүүдийн тогтвортой байдал нь юуны түрүүнд эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг хангах тэдний өндөр чадавхтай холбоотой гэсэн давамгайлж буй үзэл бодлын чухал шалгуурыг харуулж байна. Эдгээр улсад засгийн газар нь иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцдэг, авлигатай тэмцэхэд үр дүнтэй, жирийн ард түмэнд шударга, тэгш хандана гэсэн хүлээлтийг баримталж байгаа эсэх нь дэглэмийг дэмжихэд эдийн засгийн гүйцэтгэлээс илүү чухал болох нь харагдаж байна. Цаашилбал, эдгээр улс төрийн тогтолцоон дахь дэглэмийн хууль ёсны байдал нь үзэл суртал, соёлын гарал үүсэлтэй болж хувирдаг. Зүүн өмнөд Азийн ардчилсан бус дэглэмүүд үндсэрхэг үзэл, үндэсний онцлогийг төлөвшүүлэх замаар дэмжлэг авдаг. Уламжлалт нийгэм, улс төрийн үнэт зүйлс байсаар байгаа илүү зочломтгой соёлын хөрсөнд шингэсэн нь тэдэнд ашигтай. Ард түмний улс төрийн итгэл үнэмшил нь бүс нутгийн бүх улс төрийн тогтолцоонд чухал байдаг ч ардчилсан дэглэмтэй харьцуулахад ардчилсан бус улс төрийн нийгмийн хувьд илүү чухал байдаг (Chang, Chu, and Welsh 2013). Үүний зэрэгцээ, АБС-ны баг ардчилалд улам бүр өсөн нэмэгдэж буй хүмүүсийн дургүйцлийг ойлгохын тулд эрэлтийн талын динамикийн системчилсэн дүн шинжилгээг анхлан хийсэн. Ардчилал тогтсон болон гуравдагч давалгааны аль алинд нь иргэдийн дунд авторитар популизм нэмэгдэж, ардчилалд итгэх итгэл яагаад илт буурч байна вэ гэсэн асуултыг цогцоор нь авч үзэхийн тулд нийлүүлэлтийн тал (улс төрийн практик ба элитүүдийн чиглүүлж буй институцийн инженерчлэл) болон эрэлтийн тал (массын хувьсан өөрчлөгддөг үзэл санаа, үйл хөдлөл) аль алины динамикийг судлах шаардлагатай гэж бид үзэж байна. Нийлүүлэлтийн талын динамик нь ардчиллах үйл явц, ардчиллыг дэмжих институцид суралцагсдын ихээхэн анхаарал татсан. Үүний зэрэгцээ, практик ач холбогдлын хувьд үндсэн хуулийн загварчлал, сонгуулийн тогтолцооны сонголт, сонгуулийн шударга байдлыг сайжруулах шилдэг туршлага, хууль дээдлэх ёс, ил тод байдал, цөөнхийн эрхийг хамгаалах, хууль тогтоох болон шүүх эрх мэдлийг чадавхжуулах зэрэг чиглэлээр ардчилалд шинээр шилжиж буй орнуудад зөвлөгөө, тусламжийг санал болгож байна (Diamond and Morlino 2005; Carothers 2015). Үүнтэй харьцуулахад, эрэлтийн талын динамикийг өнөөг хүртэл бага анхаарч байна. Тиймээс бид ардчиллыг хүмүүс хэрхэн янз бүрээр ойлгодгийг гол болгосон олон нийтийн хандлага, үйл хөдлөлтэй уялдаатай зарим гол микро динамик дээр анхаарлаа хандуулдаг. Бид АБС зэрэг таван бүс нутгийн барометрыг хамарсан Дэлхийн барометрын судалгааны (GBS) 2010-2013 оны мэдээллийг системтэйгээр шалгасан. GBS нь хүмүүс ардчиллыг хэрхэн төсөөлж буйг харуулсан чухал динамикийг онцолдог зохих хэрэглүүр бүхий томоохон хэмжээний харьцуулсан судалгааны өгөгдлийг санал болгодог. Тиймээс, GBS-ийн өгөгдөл нь судалгааны энэхүү чиглэлийг илүү өргөн хүрээтэй, бас илүү төвлөрсөн газарзүйн хамрах хүрээгээр өргөжүүлэх боломжийг бидэнд олгодог. Бүр тодруулбал, (1) хүмүүс ардчиллын талаар тодорхой ойлголттой байдгийг бид эмпирик байдлаар тогтоосон, (2) ардчиллын талаарх түгээмэл ойлголтууд нь нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг, (3) янз бүрийн ийм үзэл баримтлал нь ардчиллын практикийг үнэлж, ардчиллын талаарх өөрсдийн үзэл бодлыг бий болгоход өөр өөр үндэс суурийг бий болгодог, (4) ийм ялгаатай үзэл баримтлал нь улс төрийн оролцоог өөр өөр хэлбэрээр бий болгодог байна. Ерөнхийдөө, ардчиллын талаарх түгээмэл ойлголт нь орчин үеийн улс төр дэх авторитар эсвэл популист практикт иргэд хэрхэн хариу үйлдэл үзүүлдгээр тодорхойлогддог аж (Lu and Chu 2021). Дээрх судалгааны ололт амжилтыг харгалзан бид АБС-ны хамтрагчдыг энэхүү номонд оюуны ололт амжилтаа багтааж, АБС-ны хорин жилийн ойг хамтдаа тэмдэглэхийг урьсан юм. Энэхүү номны оршил хэсгээс бусад нь хоёр хэсэгт хуваагдсан хорин долоон бүлгийг багтаасан болно. I хэсэгт өмнө нь хэвлэгдсэн судалгаан дээр үндэслэсэн, хамгийн сүүлийн үеийн АБС өгөгдлийг ашиглан шинэчилсэн арван нэгэн бүлгийг багтаасан болно. II хэсэг нь тухайн улс орны онцлог шинж чанартай асуудлуудад төвлөрч, АБС-д хамрагдсан улс орон эсвэл автономит нутаг дэвсгэрийг хамарсан арван зургаан бүлэгтэй. Гуравдагч давалгааны ардчилалд учирч болзошгүй аюул занал, нэг нам бүхий улсууд дахь үзэл суртал, ардчиллыг үгүйсгэсэн тохиолдлууд, “эрлийз” дэглэмийн үед өсөн нэмэгдэж буй сөрөг хүчин, урт хугацааны ардчиллын өвөрмөц сорилт зэрэг сэдвүүд энд багтана. Энэ номны бүтээгчид нь сүүлийн хорин жилийн хугацаанд АБС-г бий болгосон гол түншүүд юм. Энэхүү номонд АБС-ны төсөлд оролцсон хүмүүсийн урт хугацааны хамтын хүчин чармайлтыг тэмдэглэхийн сацуу удаах хорин жилд АБС-ны ивээл дор хамтран ажиллах хүмүүст урам зориг өгөх чухал ном болж буйг тэмдэглэе.1

Ном зүй

• Carothers, Thomas. 2015. “Democracy Aid at 25: Time to Choose.” Journal of Democracy 26 (1): 59-73. doi: 10.1353/jod.2015.0010.

• Chang, Alex, Yun-han Chu, and Bridget Welsh. 2013. “Southeast Asia: Sources of Regime Support.” Journal of Democracy 24 (2): 150-164. doi:10.1353/ jod.2013.0025.

• Chang, Eric C. C., and Yun-han Chu. 2006. “Corruption and Trust: Exceptionalism in Asian Democracies?” The Journal of Politics 68 (2): 259-271. doi:10.1111/j.1468-2508.2006.00404.x.

• Chang, Yu-tzung, Yun-han Chu, and Chong-Min Park. 2007. “Authoritarian Nostalgia in Asia.” Journal of Democracy 18 (3): 66-80. doi:10.1353/ jod.2007.0043.

• Chu, Yun-han, and Bridget Welsh. 2015. “Millennials and East Asia’s Democratic Future.” Journal of Democracy 26 (2): 151-164. doi:10.1353/jod.2015.0020.

• Chu, Yun-han, and Min-hua Huang. 2010. “The Meanings of Democracy: Solving an Asian Puzzle.” Journal of Democracy 21 (4): 114-122. doi:10.1353/ jod.2010.0009.

• —. 2011. “Typological Analysis of Democratic Legitimacy.” Chap. 1 in Reviving Legitimacy: Lessons for and from China, edited by Deng Zhenglai and Sujian Guo, 15-26. Lanham, Maryland: Rowman & Littlefield-Lexington.

• Chu, Yun-han, Hsin-hsin Pan, and Wen-chin Wu. 2015. “Regime Legitimacy in East Asia: Why Non-Democratic States Fare Better than Democracies.” Global Asia 10 (3): 98-105.

• Diamond, Larry. 2008. “The Democratic Rollback: The Resurgence of the Predatory State.” Foreign Affairs 87 (2): 36-48.

• —. 2015. “Facing Up to the Democratic Recession.” Journal of Democracy 26 (1): 141-155. doi:10.1353/jod.2015.0009.

• Diamond, Larry, and Leonardo Morlino. 2005. Assessing the Quality of Democracy. Edited by Larry Diamond and Leonardo Morlino. Baltimore: Johns Hopkins University Press.

• Foa, Roberto Stefan, and Yascha Mounk. 2016. “The Danger of Deconsolidation: The Democratic Disconnect.” Journal of Democracy 27 (3): 5-17. doi:10.1353/ jod.2016.0049.

• Hacker, Jacob S., and Paul Pierson. 2011. Winner-Take-All Politics: How Washington Made the Rich Richer—and Turned Its Back on the Middle Class. New York: Simon & Schuster.

• Lu, Jie, and Yun-han Chu. 2021. Understandings of Democracy: Origins and Consequences Beyond Western Democracies. London and New York: Oxford University Press.Ази дахь ардчиллын талаарх нийтлэг ойлголтыг эргэцүүлэх

  1. УТБА-ийн Шинэ толь сэтгүүлийн энэ дугаарт номны I хэсэгт хамааарах бүлгүүд багтсан болно. ↩︎

Academy edu.mn 2025-10-21 2025-10-21
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?