Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > Архив > Шинэ толь №86 > ШИНЭ ТОЛЬ №86 – Өмнөх үг
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – Өмнөх үг

Academy edu.mn
Нийтэлсэн 2025-10-21
Хуваалцах
3 min унших
Хуваалцах

Loading

Улс төрийн Боловсролын Академиас эрхлэн гаргадаг “Шинэ Толь” сэтгүүлийн энэхүү дугаарт Азийн Барометрын судалгааны (АБС) 20 жилийн ойд зориулагдан 2022 онд хэвлэгдсэн “Азийн иргэд ардчиллыг хэрхэн үздэг вэ” номонд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг багтаасан юм1. АБС нь улс төрийн үнэт зүйлс, ардчилал, засаглал, бүс нутгийн хөгжлийн талаарх олон нийтийн санаа бодлыг судалдаг хэрэглээний судалгааны хөтөлбөр юм. Энэхүү судалгааны төсөл нь шинжлэх ухааны хувьд найдвартай, харьцуулж болохуйц тоо баримт бий болгох, ардчиллыг судлах оюуны чадавхийг бэхжүүлэх, судалгааны үр дүнг олон нийтэд түгээх, Дэлхийн барометрын судалгааны (Global Barometer Survey) ивээл дор ардчиллын талаарх дэлхийн судалгааны хүрээг ахиулах зэрэг дөрвөн үндсэн зорилттой. Сүүлийн хорин таван жилд АБС-ны хүрээнд долоон удаа давтамжит судалгаа явуулсан бөгөөд оюуны чухал оньсогуудыг судалж, тайлбарласан олон зуун нийтлэл, ном хэвлүүлсэн. АБС нь бүс нутгийн иргэдийн дунд үргэлжилсээр буй авторитаризмыг санагалзсан сэтгэлгээнд эмпирик үндэслэлтэй хариултуудыг өгсөөр байна. Энэ нь Ази дахь улс төрийн соёл, сонгуулийн улс төр зэрэг хүчин зүйлс улс төрийн итгэлцэл дэх авлигын сөрөг нөлөөллийг бууруулж магадгүй гэсэн домгийг сарниулсаар байгааг зохиогчид онцлосон юм. Харин ч Азийн ардчилсан орнууд дахь улс төрийн авлига нь итгэлцлийг сулруулахад хүчтэй нөлөөтэй гэдгийг тэд тэмдэглэжээ. АБС нь эрэлтийн талын динамикийг системтэйгээр шинжлэх, ардчилалд хандах иргэдийн хандлагыг танин мэдэхэд чиглэсэн шинжилгээний анхдагч болсоор байна. Бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид, сэтгүүлчид, судлаачид ардчилсан улс төрийн чиг баримжаа, үнэт зүйлс, хүсэл сонирхол, ардчилсан засаглалын чанарыг иргэд хэрхэн үнэлж байгаа талаар найдвартай мэдээлэл авах нь чухал байдаг. АБС-ны эрхэм зорилго нь тухайн улсын шийдвэр гаргагчид болон олон улсын болон хандивлагч байгууллагуудын бодлого боловсруулагчидад Азид оршин буй улс төрийн системийн давуу ба сул талын тухай мэдээлэл өгөхөд туслах явдал юм. АБС нь эрдэм шинжилгээний бат бөх суурийг бий болгосон бөгөөд бүс нутаг болон дэлхийн өнцөг булан бүрт олон жилийн туршид эрдмийн ажил хийж буй судлаачдын олж илрүүлсэн чухал дүгнэлтүүдийг энэхүү номонд багтаасан юм. Тус Академи АБС-г 2000 оноос эхлэн Монголд хариуцан гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ жил бид долоо дахь удаагийн давтамжит судалгааг хийж дуусгаад байна. Бидний олж авсан мэдээллийн дата тус номны бүлэг бүрт багтсан бөгөөд эрдэмтдийн гаргаж буй дүгнэлт, таамаг, дэвшүүлж буй асуултууд монголын судлаачид, эрдэмтэд, оюутнуудын эрдмийн ажилд нь тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. Манай сэтгүүлд нийтлэгдсэн эдгээр өгүүллийг мөн тус Академийн вэбсайтнаас уншиж болох бөгөөд англи хувилбарыг бид хамт байрлуулах болно2. “Шинэ Толь” сэтгүүлийн энэ дугаарт орсон өгүүллүүдийг АБС-ны хөтөлбөрийн зөвшөөрөлтэйгээр нийтэлсэн болно. Энэхүү дугаарыг хэвлэн гаргахад Тайванийн Ардчиллын төлөөх сан3, Нээлттэй нийгэм Форум гүн туслалцаа үзүүлсэнийг онцлон тэмдэглэе4. 1 2 3 How Asians View Democratic Legitimacy. Edited by Yun-han Chu, Yu-tzung Chang, Min-hua Huang, and Kai-Ping Huang © National Taiwan University Press 2023. ISBN 978-GPN 10 https://www.academy.edu.mn/ Taiwan Foundation for Democracy. http://www.tfd.org.tw https://forum.mn

Academy edu.mn 2025-10-21 2025-10-21
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?